Туул голын сав газарт шалгалт хийлээ

Түгээх    
2017-08-11 18:24:56 - Байгаль Орчин

TUUL GOLЗасгийн газраас өгсөн чиглэлийн дагуу БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаалаар гарсан Ажлын хэсгүүд Орхон, Туул, Ерөө, Хүдэр голын сав газарт алт олборлож буй үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Тухайлбал, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваагаар ахлуулсан Ажлын хэсэг өнгөрсөн хоёр өдөр Төв аймгийн Заамар, Булганы Бүрэгхангай сумын нутагт алт олборлож буй компаниуд, бичил уурхайн эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн.

Шалгалтын үеэр олон төрлийн зөрчил илэрсэн бөгөөд Ажлын хэсгийн зүгээс мэргэжлийн дүгнэлт гарган холбогдох байгууллагуудад шилжүүлэхээр ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүдээс ТЭЗҮ батлуулаагүй, Байгаль орчны үнэлгээ хийлгээгүй, мөн уулын ажлаа зургийн дагуу хийдэггүй зэрэг зөрчил илэрсэн.

Харин бичил уурхайн эрхлэгч “Нөхөрлөл”-үүдийн хувьд ямарч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах нь олширсон байна. Мөн байгалийн унаган төрхөө алдсан газрыг нөхөн сэргээх нэрийдлээр зөв-шөөрөл авсан компаниуд алт олборлох тохиолдол гарах болсон талаар нутгийн удирдлагууд ярьлаа. Төв аймгийн Заамар, Булганы Бүрэгхангай сумдууд Туул голоор заагдлагддаг бөгөөд энэ сав газарт нийт 34 компани ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж.

Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт дэвсгэрт тусгай зөвшөөрөлтэй 14  аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тогтмол ажилладаг нь найм. Сумын удирдлагууд энэ жил бичил уурхайн зориулалтаар 4 “Нөхөрлөл”-тэй гэрээ байгуулсан. Бусад нь “Нөхөрлөл” нэрийн дор үйл ажиллагаа явуулж буй “Техникжсэн нинжа” нар гэнэ. Тэдгээрийн үйл ажиллагааг таслан зогсоохоор  аймаг болон улсын мэргэжлийн хяналт, цагдаа руу албан бичиг явуулж хамтран ажилладаг. Гэвч өргөн далайцтай арга хэмжээ авахгүй бол хүч хүрэхгүй байгааг тус сумын Засаг дарга Н.Эрхэмбаяр хэллээ.

-ӨДӨР НЬ ЯМАР Ч ТЕХНИК БАЙДАГГҮЙ МӨРТЛӨӨ ШӨНӨ ДӨЛӨӨР УХААД БАЙДАГ-

Харин Төвийн аймгийн Заамар сумын ЗДТГ-ын дарга Т.Алтангэрэл “Аж ахуйн нэгжүүдийн хувьд нийгмийн хариуцлагын гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Харин бичил уурхай, “Нөхөрлөл” гэдэг хэцүү. Ямар ч барьц байхгүй. Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй ухдаг. “Бичил уурхай” нэрийн дор том компаниудаас дутахгүй техниктэй “Нөхөрлөл”-үүд газар нутгийг ихээр сүйтгээд байгаа юм.  Манай сумаас 64 нөхөрлөлийн зөвшөөрөл хүсч холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна лээ. Дээрээс зөвшөөрөл өгөөгүй учраас гэрээ байгуулаагүй.

Одоо байгаа “Нөхөрлөл”-үүд газраа хамгаалж байгаа нэрээр шөнө дөлөөр хууль зөрчиж ажиллах болсон” гэлээ. Мөн л цагдаатай хамтраад арга хэмжээ авсан.  Гэвч үр дүн гарахгүй байгааг  хэлсэн. Мөн Заамар сумын Байгаль хамгаалагч С.Цэнд-Аюуш “Голдуу шөнө дөлөөр ухах болсон. Өдөр нь ямарч техник байдаггүй. Шөнө нь олон машин авчраад ухаад явчихдаг талаар ярьсан бол Заамар сумын Хайлааст багийн малчин Ч.Долгормаа “Нөхөрлөл”-үүд энэ жил харьцангуй цөөхөн байна. Өнгөрсөн жил алтны бууг хэд хэдээр нь эгнүүлээд дуусгасан.  Шууд голтой залгуулж тавиад шороотой усаа шууд асгадаг” гэлээ.

Засгийн газраас шаардлагатай бол гол, горхи бохирдуулж буй компаниудыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэх чиглэл гарсан. Цаашлаад тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх арга хэмжээ авах юм. Үүний дагуу БОАЖЯ-наас ахалж, МХЕГ, ЦЕГ, Ашигт малтмал, газрын тосны газар, орон нутгийн төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсгийнхэн мэдээллээ нэгтгэн Засгийн газарт танилцуулах юм.

Б.ГЭРЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 9

зочин (59.153.115.133)
2017-08-14 01:29:13
БОАЖЯ арай дэндэж байна. Юу ч хийхгүй. Ажлын хэсэг гаргаж байна гэж хүний анхаарлыг татаж, бас тайшруулдаг. Тэгээд ямар ч арга хэмжээ авдаггүй. Ер нь өөрсдийн эрх ашгийн төлөө гарч ирсэн, мафи шүү дээ. Оюунхорол одоо болиоч. одоо өөрийгөө нэг хараач. Бас тэр Нямдаваа, үнэхээр сэтгэлгүй хүн шүү дээ. Ажил бодох, эх орны байгал , бас мэргэжлийн хүн БОАЖЯ -нд байхгүй болсон.

зочин (122.201.24.140)
2017-08-12 18:21:41
Арга хэмжээ авч чаддагу углээ чавганцаар яанаа.

hshahahaha (188.64.247.34)
2017-08-12 05:12:53
shalgalt nerii. door oyunhorol zailahaasaa umnu . bolomjtoi gazart gazariin gerchilgee garguulah gej . yvaag eh survalj medeelee

hshahahaha (188.64.247.34)
2017-08-12 05:12:52
shalgalt nerii. door oyunhorol zailahaasaa umnu . bolomjtoi gazart gazariin gerchilgee garguulah gej . yvaag eh survalj medeelee

Базар (66.181.189.207)
2017-08-11 22:37:34
Ганц фото тавьсан нь учиртай. Ерөө Хүдэр голын эхний гүн ой тайгад ийм шороон овоолгууд мянгаар тоологдоно. БОАЖЯ тэдгээрийг нуун дарагдуулж ганц фотогоор өнгөлөн далдалж байна шүү. Тэр олон овоолго сүйтгэлийг яагаад цуврал фотогоор үзүүлэхгүй вэ? Зам дагуу тохиолддог, олон түмний нүдэнд дасал болсон ганц зургаар нүд хуурч байна. БОАЖЯ-ны шалгалтын хэсгийн дүгнэлтийг хар. "Олон төрлийн зөрчил илэрсэн" гэжээ. "Гэмт хэрэг" гэхийг "зөрчил" гэдэг үгээр зөөлрүүлж хаацайлж байх биш үү? Засгийн газрын шийдвэр-ийг тодорхойлсон нь: "хариуцлага хүлээлгэх чиглэл гарсан" гэжээ. Яасан хоосон хөндий улстөрчийн үг вэ? Уг нь энэ үгийн оронд "ял хүлээлгэх шийдвэр гарсан" гэх ёстой. Засгийн газар ийм хоосон хөндий үгээр тогтоол гаргадаг уу? Авилгалчдын яамнаас ажлын хэсэг гараад яаах юм бэ? Хууль дүрмээ чанд сахигч шударга хуульчаар ахлуулсан иргэд, цагдаагийн хэсэг гаргаж газар дээр нь тогтоол уншин тас

Зочин (203.91.119.114)
2017-08-11 20:20:01
hudlaa shalgasan dur esgeed baahan bichil uurhai nuhurlul ru buruugaa chihej gene.tuul goliin golidroliig duraaraa uurchilj gol garsan ulsiin kompania haraad l arga hemjee avaagui baij.huuli guuli

Зочин (150.129.143.209)
2017-08-11 19:17:26
наад яам чинь өөрсдөө багтай ухдаг болчихсон. Монголд хуульгүй учраас нилээд алт гадагшилдаг.

зочин (122.201.24.140)
2017-08-11 19:06:38
Хоер сар болоод л шалгалт хийлээ гэх юм. Ур дун байдаггуй. Огцорохоо бод доо. Сайдаа.

Зочин (202.70.46.220)
2017-08-11 18:32:46
Kkkkkk bitgi shoyd

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-10-20 11:10:10 - Улс төр
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаантай
2017-10-20 11:06:17 - Улс төр
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж тамга тэмдэгээ хүлээн авлаа
2017-10-20 11:05:50 - Хууль
Шалгалтаар 18 тулам хууль бусаар тээвэрлэн явсныг илрүүлжээ
2017-10-20 10:55:05 - Гадаад
Буудуулж нас барсан монгол иргэн АНУ-д гэр бүлийн хамт амьдардаг байжээ
2017-10-20 10:53:45 - Орон нутаг
Өвөрхангайн замд явган зорчигчийг дайрч аминд нь хүрээд зугтсан байжээ
2017-10-20 10:44:27 - Хууль
Эрх мэдлээ урвуулж, 1,5 тэрбум төгрөг завшигчдыг баривчилжээ
2017-10-20 10:30:46 - Улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэнэ
2017-10-20 10:30:09 - Орон нутаг
Дорнод аймагт "Зүүн бүс"-ийн сургалт болж байна
2017-10-20 10:27:54 - Спорт
Залуучуудын ДАШТ-ээс Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ
2017-10-20 10:16:42 - Хууль
Бүлэг малын хулгайн гэмт хэргийг илрүүлжээ
2017-10-20 09:01:22 - Байгаль Орчин
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2017-10-20 09:00:07 - Хууль
Цэцэрлэгийн гурван давхрыг түрээслэж, хувьчилж, хашаанд нь сургууль барьсан эрхэм БСШУ-ы дэд сайдаар ажиллаж байжээ
2017-10-20 09:00:04 - Нийслэл
Э.Давааням: Хувийн байгууллагын хоорондын гэрээний асуудлыг улс төржүүлж өлсгөлөн зарлаж байна
2017-10-20 09:00:01 - Улс төр
БАЙР СУУРЬ: Шинэ сайд нар халаа сэлгээ хийх талаар юу хэлэв
2017-10-20 08:59:57 - Нийслэл
СУРВАЛЖЛАГА: “Их хотын хямдрал” 10-60 хувьд хүрч байна
2017-10-20 08:59:46 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2017-10-19 18:26:40 - Хууль
Хүчирхийлэлд өртсөн таван настай охиныг төрийн хамгаалалтад авч магадгүй гэв
2017-10-19 17:32:44 - Эрүүл мэнд
Баянгол дүүргийн эмнэлэг найман төрлийн хагалгаа хийдэг болжээ
2017-10-19 17:10:24 - Шар
Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр Энэтхэгийн шигшээ багийг дасгалжуулахаар болжээ
2017-10-19 17:02:03 - Хууль
Автомашины хулгайн хэргийг 24 цагийн дотор илрүүлжээ
2017-10-19 16:54:29 - Эдийн засаг
Суудлын автомашины импортын татвар улсын төсөвт 56.9 сая төгрөг төвлөрүүлжээ
2017-10-19 15:58:49 - Нийслэл
БНСУ-д хөдөлмөр эрхлэх иргэдээс ур чадварын шалгалт заавал авна гэв
2017-10-19 15:43:54 - Энтертайнмент
Г.Ундармаа: Эмэгтэйчүүд нулимстай биш, инээдээр дүүрэн байгаасай
2017-10-19 15:41:42 - Энтертайнмент
"Алтан залаат азарган тахиа" жүжгийг амралтын өдөр дахин тоглохоор болжээ
2017-10-19 15:25:00 - Хууль
Амиа алдсан монгол иргэний ар гэртэй холбоо тогтоосон гэв
2017-10-19 15:01:08 - Эрүүл мэнд
Иргэдийг урьдчилан сэргийлэх, оношилгоо, шинжилгээнд үнэгүй хамруулна
2017-10-19 14:39:45 - Спорт
Монголд ФИБА 3х3 насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно
2017-10-19 14:24:25 - Орон нутаг
Булган аймагт хонины цэцэг өвчний вакцин хийж байна
2017-10-19 14:22:09 - Улс төр
Г.Хонгор: Баянзүрх дүүрэгт засаглалын хямрал нүүрлээд байна
2017-10-19 14:10:15 - Спорт
Монголын боулинг сонирхогчдын холбооноос аваргуудаа шалгарууллаа
2017-10-19 13:27:09 - Нийслэл
Паспортын үйлчилгээнд пос машин ашиглаж байна
2017-10-19 13:16:49 - Гадаад
АНУ-д монгол иргэн гэмт этгээдийн суманд өртөн амиа алджээ
2017-10-19 13:01:00 - Гадаад
НҮБ-ын Ерөнхий Ассамблей хүнсний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэв
2017-10-19 12:50:47 - Эрүүл мэнд
Зүрхний гажиг өвчтэй 41 хүүхэд Бээжинд эмчлүүлэхээр явлаа
2017-10-19 12:43:16 - Нийслэл
БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулах журамд өөрчлөлт орно
2017-10-19 12:18:22 - Энтертайнмент
СТА Ч.Бадралыг Литвийн Кальнусын дуурийн театрт урьжээ
2017-10-19 11:57:29 - Спорт
Б.Өнөболд, Ж.Амарболд нар хүрэл медаль хүртэв
2017-10-19 11:45:38 - Шар
Өдөр бүр утсаараа тасралтгүй тоглодог эмэгтэйн баруун нүд хараагүй болжээ
2017-10-19 11:42:25 - Хууль
Хилээр хавх оруулахыг хориглоё
2017-10-19 11:20:32 - Эдийн засаг
Үндэсний гэх нэртэй компаниудын цаана хэн байдаг вэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-10-18 07:25:59 - Хууль
Ч.Саранзаяа: Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргээр кино хийж, орлогоо сайн үйлсэд зарцуулна
2017-10-17 07:43:11 - Хууль
СУРВАЛЖЛАГА: Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн охин эмнэлэгт хэвтжээ
2017-10-18 17:02:28 - Байгаль Орчин
Нойтон цас орж сэрүүснэ
2017-10-18 16:25:49 - Орон нутаг
Зодоон гарсан сургуулийн захирал халагдах өргөдлөө өгчээ
2017-10-18 07:25:55 - Энтертайнмент
А.Өсөх-Ирээдүй: Хүмүүс намайг булдруу, булдруу л гээд байгаа
2017-10-18 14:38:39 - Хууль
Цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтыг суллалаа
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-19 15:25:00 - Хууль
Амиа алдсан монгол иргэний ар гэртэй холбоо тогтоосон гэв
2017-10-17 10:19:44 - Хууль
Хөдөлгөөн зохицуулж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөжээ
2017-10-19 07:44:12 - Хууль
“Тамхи татаж, ах захаа хүндлээгүй учраас доод ангийн хөвгүүдээ зодсон” гэж мэдүүлжээ