Иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаархи саналаа “Монгол шуудан”-гаар үнэ төлбөргүй илгээх боломжтой

Түгээх    
2017-08-11 19:15:47 - Хууль

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан,  тус ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Г.Занданшатар, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар өнөөдөр /2017.08.11/ хэвлэлийн бага хурал хийж, улс орон даяар зохион байгуулагдаж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийн явц байдал, ард иргэдээс санал авах хэлбэрүүдийн талаар мэдээлэл хийж, шуудангаар иргэд саналаа үнэ төлбөргүй илгээх боломжтой болсныг дуулгалаа. 

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан мэдээллийн эхэнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлэг Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Өмнөговь аймгуудад амжилттай зохион байгуулагджээ. Энэ удаагийн өөрчлөлтийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэмжээ хязгаарт багтсан бөгөөд Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд өөрчлөлт орохгүй гэдгийг Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан онцоллоо.

Энэхүү хэлэлцүүлгээр ард иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэн төслийг дахин боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсний дараа УИХ-аар ард нийтийн санал асуулга явуулах эсэх асуудлыг шийдвэрлэх бөгөөд бүх үе шатанд олон нийтийн оролцоог хангахын төлөө ажиллаж байгааг онцлов. Иргэдийн мэдээлэл, ойлголт дутмагаас энэ удаад орон даяар явагдаж байгаа хэлэлцүүлгийг ард нийтийн санал асуулга мэтээр хольж хутгах ташаа ойлголт байгааг Ажлын хэсгийн ахлагч залруулаад энэ удаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах багц асуудлыг ард иргэдээрээ тал бүрээс нь ярилцан шүүн хэлэлцэж байгаа гэлээ. Хуулийн төсөл батлагдангуут шууд хэрэгжээд явна гэсэн буруу мэдээлэл байгааг мөн тэрбээр залруулаад хуулийн төсөлд төр, засгийн тогтвортой байдлыг хангах үүднээс хэрэгжих хугацааг нь 2020 оны 07 сарын 01, 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдөхөөр тусгажээ.

М.ЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 14

зочин (66.181.183.77)
2017-08-14 21:26:56
Хэрэв хуулийг өөрчлөхөөр болбол:Хууль,дүрэм зөрчсөн,гэмт хэрэг хийсэн их хурлын гишүүнийг жирийн иргэний нэгэн адилаар хийсэн хэргийнх нь хувьд хуулийн хариуцлагыг хүлээлгэх заалтыг оруулах хэрэгтэй.Одоо янз бүрийн гэмт хэрэг үйлсэн хүмүүс "нам" нэртэй улс төрийн бүлэглэлд нэгдэж аваад хэтэрхий зэрлэг,балмад авирлан дураараа дургиж байна.Үүний сонгодог жишээг МАН-ынхан харуулж байна.Ардын намынхан өөрсдийнхөө бузар эрх ашгийг хамгаалж:Их хурлын гишүүн ямарч гэмт хэрэг хийсэн хуулийн хариуцлага хүлээхгүй байхаар хуулийг өөрчилсөн билээ.Одоогийн их хурлын гишүүдийн 70-80 хувь нь эрүүгийн гэмт хэргийн үйлдэлтэй гэхэд хилсдэхгүй.

зочин (66.181.183.77)
2017-08-14 21:26:56
Хэрэв хуулийг өөрчлөхөөр болбол:Хууль,дүрэм зөрчсөн,гэмт хэрэг хийсэн их хурлын гишүүнийг жирийн иргэний нэгэн адилаар хийсэн хэргийнх нь хувьд хуулийн хариуцлагыг хүлээлгэх заалтыг оруулах хэрэгтэй.Одоо янз бүрийн гэмт хэрэг үйлсэн хүмүүс "нам" нэртэй улс төрийн бүлэглэлд нэгдэж аваад хэтэрхий зэрлэг,балмад авирлан дураараа дургиж байна.Үүний сонгодог жишээг МАН-ынхан харуулж байна.Ардын намынхан өөрсдийнхөө бузар эрх ашгийг хамгаалж:Их хурлын гишүүн ямарч гэмт хэрэг хийсэн хуулийн хариуцлага хүлээхгүй байхаар хуулийг өөрчилсөн билээ.Одоогийн их хурлын гишүүдийн 70-80 хувь нь эрүүгийн гэмт хэргийн үйлдэлтэй гэхэд хилсдэхгүй.

Бадмаараг (202.179.8.210)
2017-08-13 17:42:16
Хувийн компаниуд хүмүүсийг ажилд авахдаа 3 сарын туршилтын хугацаа гэх нэрийдлээр маш бага цалинтай ажиллуулж байнаа.Тэнцсэнгүй гэж халах байдлаад дараагийн хүнийг туршилтын хугацаагаар авах байдлаар хүний хөдөлмөрийг мөлжиж байна.Энэ мөлжлөг Монгол улсын хэмжээгээр тархаж байна.Үүн дээр холбогдох байгуулагууд анхааралдаа авна уу

ЗОЧИн (27.123.214.122)
2017-08-12 17:06:04
ҮХ-Д ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨӨ ЖААХАН ХҮЛЭЭСЭН НЬ ДЭЭР,2020 ОН БОЛТОЛ ХУГАЦАА БНА,17-18-19 ОНУУД ГЭХ БҮХЭЛ БҮТЭН 2 ГАРУЙ ЖИЛ БНА,ЭНЭ ХУГАЦААНД ДОТООД ГАДНАА ИХ ЮМ ӨӨРЧЛӨГДӨНӨ,ЭНИЙГ ХАРАХ ХЭРЭГТЭЙ,1992 ОНД ЭНЭ ҮХ-Г БАТАЛСАН 430 ДЕПУТАТУУДААС ЭДҮГЭЭ АМЬД СЭРҮҮН 250 ГАРУЙ ХҮН БНА,БИД БҮГД ЦУГЛАЖ НЭГ САЙН ЯРИЛЦАХ ХУГАЦАА ХЭРЭГТЭЙ БНА,БИД ҮГЭЭ ХЭЛЬЕ,САНАЛАА ТА НАРТ ХҮРГҮҮЛЬЕ,НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ 2018 ОНЫ ЭЦЭС,2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ ХИЙВЭЛ ИХ ТОХИРОМЖТОЙ БНА,ОДОО ЯРИГДАЖ БУЙ ШИГ ОЛОН ЖИЖИГ ЮМ ОРУУЛАХ ХЭРЭГГҮЙ,АРД НИЙТИЙН САНАЛ АСУУХ БОЛ ГАНЦ ХОЁР ТОВ ТОДОРХОЙ,ТОЙМТОЙ,ТӨР ЗАСГИЙН ОДООГИЙН ТОГТОЛЦООГ ҮНДСЭЭНР НЬ ӨӨРЧЛӨХ Ч ЮМУУ ТИЙМ АСУУДЛААР Л АСУУХ ХЭРЭГТЭЙ,ТӨСӨЛД ТУСГАСАН БҮХ ЗҮЙЛЭЭ БӨӨНДӨЖ БАЗААД "ТА ЭНЭ ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙГ ДЭМЖИЖ БНА УУ" ГЭЖ АСУУЖ БОЛОХГҮЙ,САНАЛ АСУУНА ГЭДЭГ НЭГ ТАЛААРАА ЭНЭ НЬ ЭЦСИЙН ШИЙДВЭР БОЛДОГ,НӨГӨӨ ТАЛААР НЭГЭНТ АСУУСАН,ХАРИУЛТ АВСАН БОЛ ӨӨРЧЛӨЖ БОЛДОГГҮЙ ЭМЗЭГ АСУУДАЛ.

Зочин (66.181.182.221)
2017-08-12 10:24:55
үүнээс гадна цахим шуудангаар авбал зүгээр юм даа.

emee (27.123.212.131)
2017-08-12 09:40:21
Ehleed deer bgaa ter offshortonguudaa zailuul bas neg namin erh barij bgaa iim ued are tumnii sanalig avna gdg hudlaa shu .yaj iigeed huurch dongene ER Ni ingeh tsag Ni Arai boloigui bhaa

зочин (182.160.1.33)
2017-08-12 09:04:12
ТА НАР ХОЁР САЯ ИРГЭНИЙ САНАЛЫГ АВЧ ХАРАГДААЧ, ТА НАР САНАЛУУДЫГ АВСАН ДҮР ҮЗҮҮЛЭЭД УНШИХ Ч ҮГҮЙ ӨӨРИЙН ЗААЛТУУДАА ОРУУЛААД Л БАТАЛНА ШД

Zochi (103.26.194.15)
2017-08-12 01:30:35
Uneheer busad hugjiltei ornuudad tiim huuli bdg ym bna lee. Il heleed,orilood baidaggui ch heltsiin dargaas deesh gargadaggui. Jishee ni frants uls,geh met.Manaih shig emzeg undestenii ulsad zaaval tiim bh ystoi.

цэцэг (202.9.40.37)
2017-08-12 01:09:46
Төр нийгэм юунаас болж уруудаад байгааг олж харсан төрийн түшээ байхгүй байна тийм байхад үр дүн гарах уу?гол алдаагаа олж хараад ард түмэндээ ойлгуулаж ярих хэрэгтэй тэгж байж засагдана түүнээс алдаагаа олоогүй байж өөрчилөнө гээд зүг чиггүй шуурганд уруудсан мал шиг хөдөө хотгүй үр ашиггүй зардал гаргаад хаана тогтохооч мэдэхгүй л байна шдээ !

irged (203.91.115.39)
2017-08-11 23:55:52
Toriin alband neg orhoos neg hun l ajilluulahaar huulichil

irged (203.91.115.39)
2017-08-11 23:55:46
Toriin alband neg orhoos neg hun l ajilluulahaar huulichil

Зочин (202.179.27.244)
2017-08-11 20:25:10
МАНЫ УИХын ГИШҮҮН ГАНТУЛГА ШИНЭЭР ЭМЭГТЭИЧҮҮДЭД ЗОРИУЛЖ ХУУЛЬ САНААЧИЛСАН ГЭСЭЭН

иргэн (202.9.42.39)
2017-08-11 19:33:55
Ардын түр хурал хуралдуулж өөрчлөлт хийх,сум,хороо,намууд н төлөөлөл,төрийн бус байгуулгын төлөөлөл,УИХ оролцуулах хэрэгтэй.1000 дээш хүний бүрэлдхүүнтэй ярилцаж өөрчлөлт оруулах нь зөв.төлөөлөгч нар ард иргэдийн санал бодлыг нэг бүрчлэн авч хуралдуулах хэрэгтэй.Одоогийн авч буй санал асуулга ард иргэдийн саналыг тусгахад учир дутагдалтай иргэд ийм саналтай байна гээд цөөн хэдэн хүн шийдэж болохгүй бөөн хэл ам болно.Бүгдээрээ шийдвэл буруугүй Бүлээн усаар угаавал хиргүй Лүндээ минь Лүндээ минь

Зочин (182.160.36.59)
2017-08-11 19:20:08
Үндсэн хуульд: заавал оруулах ? Эрлийз,хурлийз нарыг төрийн албанд авхгүй,сонгох,сонгогд ох эрхгүй гэж зааж өгөх хэрэгтэй,тэгэхгүй бол баахан хужаагийн шээс төрд гаргаад эргэж та нарыг зовоож удамаар чинь алж устгахыг ойлго?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-17 18:22:32 - Нийслэл
Ажилгүй иргэдийн 50 орчим хувийг 15-35 насны залуучууд эзэлж байна
2018-07-17 18:15:33 - Спорт
ОУХМ С.Ганбаяр Мадридын "Гран при" тэмцээнээс алтан медаль хүртэв
2018-07-17 17:40:35 - Нийслэл
Аадар борооны улмаас хуримтлагдсан усыг соруулж байна
2018-07-17 17:10:45 - Гадаад
БНСУ-д хууль ёсоор оршин суугаа монголчуудын анхааралд
2018-07-17 17:07:46 - Нийслэл
Баянзүрх дүүрэгт 60 настай иргэн үерийн усанд автаж, амиа алджээ
2018-07-17 16:32:13 - Шар
Трамп: Путин дээд хэмжээний уулзалтын үеэр маш хүчтэй байсан
2018-07-17 16:12:43 - Хууль
Амиа алдсан алба хаагчдыг дурсах "Бид мартахгүй" хүндэтгэлийн өдөр тохиож байна
2018-07-17 16:10:34 - Гадаад
Үргэлжлэн орж буй аадрын улмаас Бээжин 650 орчим нислэгээ цуцалжээ
2018-07-17 15:51:15 - Орон нутаг
Хэнтий аймагт хүүхдийг эрсдэлээс хамгаалах ажил хийгдэж байна
2018-07-17 15:46:51 - Улс төр
Ээлжит бус чуулган хуралдуулах тухай албан бичиг илгээв
2018-07-17 15:31:34 - Шар
Нэрт хөлбөмбөгч Неймарын зурагтай тонн орчим кокаин хураан авчээ
2018-07-17 14:50:10 - Орон нутаг
Үерийн улмаас орон гэргүй болсон 163 иргэнийг сургуулийн дотуур байранд байрлуулжээ
2018-07-17 14:37:40 - Орон нутаг
Борнуур сумын гүүр үерт автаж, эвдэрсэн тул хөдөлгөөнийг хязгаарлаад байна
2018-07-17 14:37:03 - Нийслэл
“Гэрэлт гудамж”-ны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийжээ
2018-07-17 14:22:26 - Нийслэл
Мэргэжлийн байгууллагууд 24 цагаар тээврийн товчоодод ажиллаж байна
2018-07-17 14:18:49 - Хууль
Баяр наадмын үеэр 665 иргэнийг эрүүлжүүлжээ
2018-07-17 14:11:30 - Гадаад
БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг наршихаас сэргийлэхийг зөвлөж байна
2018-07-17 14:06:02 - Гадаад
Путин, Трамп нар уулзаж, харилцаагаа хэвийн болгох эхний алхмаа хийв
2018-07-17 13:41:42 - Энтертайнмент
Өвөрмонголд Олон улсын найрал дууны долоо хоног зохиогдож байна
2018-07-17 13:35:15 - Хууль
Хоригдлууд хохирогчдоо 50 гаруй сая төгрөг шилжүүлжээ
2018-07-17 13:19:51 - Боловсрол
Япон, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар долоон сургууль баригдана
2018-07-17 13:16:46 - Шар
ФОТО: “Алтан дагина“ цомын эзэн Францын шигшээ баг эх орондоо ирлээ
2018-07-17 12:59:16 - Эрүүл мэнд
Г.Батсуурьт "Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан" цол хүртээжээ
2018-07-17 12:42:39 - Боловсрол
Шатсан цэцэрлэг ирэх намар гэхэд шинэ байртай болно
2018-07-17 12:25:37 - Нийслэл
Төв Цэнгэлдэх хүрээлэнд анх удаа “Press room” ажиллуулав
2018-07-17 12:06:47 - Гадаад
Bloomberg: Жэфф Безос энэ цаг үеийн хамгийн баян хүнээр тодров
2018-07-17 12:02:59 - Эрүүл мэнд
Энэ сарын 27-нд элэгний В, С вирусыг үнэгүй оношилно
2018-07-17 11:53:21 - Орон нутаг
З.Энхболд бэлгэнд ирсэн хурдан азаргануудын төлийг аймгийнхаа уяачдад өгчээ
2018-07-17 11:49:19 - Энтертайнмент
Германы “Чингис” хаан хамтлаг Дадал суманд сүндэрлэх бүтээн байгуулалтыг сурталчилна
2018-07-17 11:44:39 - Улс төр
Азийн сайд нарын бага хуралд оролцогчид талархлаа илэрхийлжээ
2018-07-17 11:33:03 - Орон нутаг
Орон нутагт гурван иргэнийг эрэн хайж байна
2018-07-17 11:23:06 - Нийслэл
Хөшигийн хөндийн нисэх буудалд 5.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулна
2018-07-17 11:20:53 - Хууль
Өнгөрсөн онд зам тээврийн ослоор 55 хүүхэд амиа алджээ
2018-07-17 11:08:55 - Орон нутаг
Эксковаторын шанаганд сууж, тэмцлээ илэрхийлжээ
2018-07-17 11:08:15 - Орон нутаг
Мотоцикльтой хоёр иргэнийг буудсан ноцтой хэргийг шалгаж байна
2018-07-17 11:07:03 - Нийслэл
Гадаадын 60 гаруй орны удирдагчдаас баярын мэндчилгээ иржээ
2018-07-17 11:03:58 - Энтертайнмент
Б.Дэлгэржаргал: Өдөрт дунджаар 2000 гаруй иргэн “ЛэндМн” аппликейшн ашиглан зээл авч байна
2018-07-17 10:33:28 - Улс төр
Засгийн газраас Япон улсад 100 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
2018-07-17 10:29:23 - Сонгууль
Өлгий суманд дахин үер буужээ
2018-07-17 08:22:44 - Байгаль Орчин
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй