ТОЙМ: Ерөнхийлөгч Х.Баттулга анхны ярилцлагаа өгч, МАН-ын хагарал засгийн газраа унагах хэмжээнд хүрсэн долоо хоног

Түгээх    
2017-08-12 11:04:23 - Улс төр

Өнгөрөгч долоо хоногт улстөрийн хүрээнд өрнөсөн зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна.

НЭГ:ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА МҮОНРТ-Д АНХНЫ ЯРИЛЦЛАГАА ӨГЛӨӨ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тангарагаа өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлснээсээ хойш 30 хоногийн дараа хэвлэлд анхны ярилцлагаа өглөө. Тэрээр МҮОНРТ-ийн “Цаг үе, үзэл бодол” шууд нэвтрүүлэгт оролцож,ерөнхийлөгчийн зүгээс тухайлсан асуудлууд дээр барих байр суурь, явуулахаар төлөвлөж буй ажлууд, томилгоо зэрэг сэдвүүдээр тодорхой мэдээллүүдийг өгсөн юм. Нийтдээ 60 минут үргэлжилсэн ярилцлагаас  зарим онцлох ишлэлүүдийг нь түүвэрлэн хүргэж байна.

-Ерөнхийлөгчийн ажил өглөөний мэдээгээр эхэлдэг юм байна. Өглөөний мэдээн дээр тэнд зуд, тэнд ган болж байна гэдэг ч юм уу цаг, минуттайгаа ирдэг юм байна. Энэ мэдээ зөвхөн надад ирдэггүй,төрийн гурван өндөрлөгт ирдэг аж. Ийм хүнд үед яагаад манайхан амраад байдаг юм бэ.

-Миний мөрөөдөл бүтээн байгуулалтаар хүн бүр ажилтай болох. Миний өмнө нэг л мөрөөдөл үлдсэн. Хумигдсан эдийн засгаа тэлэх цаг нь болсон. Дотоодын зах зээл нь жижиг. Өнөөдөр төрийн тэргүүний хувиар хоёр хөршдөө нэн тэргүүнд монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний гаалийн татварыг буулгах асуудлаар санал тавина.  

-Уул уурхайн бизнес эрхэлдэг хүн уул уурхайн бизнесээ л эрхэл. За яахав,УИХ-ын гишүүн бол. Харин Засгийн газраасаа татгалз. Би Хөдөө аж ахуйн сайд байхдаа давхар дээл гээд сайдаа өгөөд гарч байсан. Болдог л байхгүй юу.

-Монголын баялгийг сорж байгаа хэдхэн гэр бүл бий. Тэдэнтэй би хэзээ ч эвлэрэхгүй.

-Н.Алтанхуяг даргын хувьд бол асар их туршлагатай. Улс төрийн хувьд олон жил хамт явсан. Миний дутууг нөхөх хүн. Асашорюү бол сийрэг толгой. Улс төрчдийн 2.3 жил яриад ойлгохгүй байгаа юмыг 20 минутын дотор ойлгосон. Энэ хүнийг Монгол Улс ашиглах ёстой.

-Ч.Гансүхийн хувьд бол хуульч, эрх зүйч хүн.Төмөр зам дээрээ махлагдаж байсан хүний хувьд дахиад Ч.Гансүх шиг хүнийг гаргаж ирэхийн тулд хэдэн жил хэрэгтэй. Ц.Хулан бол шашин соёлын асуудлаар нэлээн хуурай юм хийдэг хүн. Шашин соёлын асуудал дээр лам хүн тавихад хэцүү. Яг энэ тал дээр намайг түших хүн гэж бодож байна.

-Намайг Хятадын эсрэг үзэлтэй хүн байна гээд сурталчилаад байгаа. Энэ бол гадаад яамны сайдын хийж байгаа ажил. Би нэг улсаас эдийн засаг хараат болчихсон байна гэдгийг яриад байна.

-Армиа бүтээн байгуулалтад татаж оруулна. Өнөөдөр Монгол Улсын арми энхтайван байгаа цагт арми яагаад бүтээн байгуулалтад оролцож болдоггүй юм.

ХОЁР:ДӨРВӨН НАСТАЙ ХҮҮГ ӨМДӨНДӨӨ ШЭЭТЭЛ НЬ АЙЛГАСАН
СААТУУЛАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАВ

Өнгөрөгч долоо хоногт өрнөсөн хамгийн дуулиантай мэдээллүүдийн нэг шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, мөрдсөн гэдгээ гэрчлээд байсан Ч.Батболдын гэрт явагдсан саатуулах ажиллагаа байлаа. Хуучны дөрвөн давхар байрны дээврээр дамжин, цонхоор нь нэвтэрсэн саатуулах ажиллагаа үүрийн 05:00 цагийн үед явагдсан байдаг.  Бага насны гурван хүүхдийн нүдэн дээр гэнэт цахилгаан бороохой нижигнэж, аавыг нь шал руу тонгойлгон гавласан үзэгдлээс болж, дөрвөн настай хүү нь айхдаа өмдөндөө шээсэн асуудлыг зориуд хөндүүштэй.

Улстөрийн бохир тоглоомоос үүдэж, жирийн нэг айлын хүүхдүүд гэрээсээ гарч чадахгүй айдаст автаж,хуулийн хамгаалалтад авахад ч хүндрэл үүсээд байв.Улмаар Ч.Батболдыг үргэлжүүлэн, нэг сарын хугацаанд хорих шийдвэрийг өчигдөр шүүхээс гаргалаа.  Эл асуудал өөрөө “Шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан”, “Үгүй, энэ бол зохиомол жүжиг” гэсэн хоёр хувилбар дээр олон нийтийг талцуулаад буй.  

Уг нь шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан гэдгээ гэрчилсэн Ч.Батболдоос АТГ, Цагдаагийн байгууллагаас бүтэн нэг сар гаруй хугацаанд ямар ч байцаалт, мэдүүлэг аваагүй байдаг. Улмаар мэдүүлэг өгөхөөр очиход байцаагч нь зугтсан гэгдээд байсан ч гэнэт саатуулах ажиллагаа явагдсан нь анхаарал татна.  Мөнхүү Ч.Батболдын эхнэр шадар сайдыг дагасан гэх өдрүүдэд нөхөр нь гэртээ нэлээд аажуудаж ирдэг байсан хийгээд ийм ажилд явлаа гэдгээ хэлээд  гардаг байсан тухай хөндөн ярьж буйг тодотгох нь зүйтэй.

Нөгөө талаас цагдаагийн нэр бүхий ажилчид шадар сайдыг дагасан гэх утгатай бичлэгийг залуусаар хийлгэсэн, үүнд У.Хүрэлсүхийн хамаатны хүн оролцсон гэх мэдээлэл ч түгээгдэж буй. Улмаар Н.Номтойбаяр сайдыг уг дагаж, мөрдөх ажиллагааг санаачилсан гэх өнцгүүд ч явж байна. Түүнчлэн АТГ-ынхан шөнөөр саатуулах ажиллагаа явуулсан мөртлөө өглөө ажил цуглах үед Ч.Батболдыг гаднаас дагуулан орж ирсэн явдал, хэсэг хугацаанд түүнийг хаана байлгав зэрэг ойлгоход бэрхтэй өчнөөн асуудлууд байгаа юм.

Энэ асуудалд шадар сайдын ажлын алба, засгийн газрын хэвлэлийн албанаас тус тусдаа анхаарал тавин ажиллаж буй нь ч тодорхой. Тухайлахад, АТГ-ын үүдэн Ч.Батболдын эхнэр мэдээлэл хийсний дараа засгийн газрын хэвлэлийн албанаас телевизүүд рүү гэрээ байгуулахаар залгаж, мэдээг гаргахгүй байх тухай санал тавьсан гэх асуудлыг ч сэтгүүлчид сөхсөн байна.  

ГУРАВ:ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ Ж.ЭНХБАЯР
ГИШҮҮН АНХ САНААЧИЛЖЭЭ

Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш цоожтой хаалганы цаана байсан МАН-ын хагарал  ил цагаандаа гарч, эдүгээ засгийн газраа унагах хэмжээнд хүрчихээд байна. Засгийн газрыг огцруулах үндэслэлийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийн албан бланкин дээр бэлтгэн, гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн нь тодорхой болсон.  Уг огцруулах үндэслэлд хамгийн түрүүнд Т.Аюурсайхан, Г.Занданшатар, Д.Цогтбаатар, Н.Гантулга нарын долоон гишүүн гарын үсэг зурсан байдаг.

Улмаар энэ үйл ажиллагаа өнгөрөгч долоо хоногийн сүүлээр улам идэвхжиж, 25 гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл цацагдаад буй. Улмаар орон нутаг, гадны орнуудад ажлаар яваа ч дэмжинэ гэдгээ илэрхийлсэн гишүүд ч байгаа аж. Гарын үсэг зурах ажиллагаа дөнгөж эхлэх үеэр У.Хүрэлсүхтэй М.Энхболд тусгайлан уулзаж, энэ ажиллагаагаа зогсоохыг  хүсэн, намын удирдлагыг түүнд өгөх бодолгүй буйгаа  илэрхийлсэн гэдгийг ч эх сурвалжууд мэдээлж байна. Нэлээд ширүүхэн уур амьсгалтай болсон тус уулзалтын үеэр “Долоон гишүүнээ аваад зайлж болно. Нийгмийн Ардчилсан Нам байгуулаарай” гэхчлэн хоорондоо толхилцсон бололтой.

Гишүүдийн гарын үсэг зурах ажиллагаа богино хугацаанд гэнэт идэвхжсэн явдал нь хоёр учир шалтгаантай  байх магадлал бий. Нэгд, ерөнхий сайд Ж.Эрдэнэбат амралтынхаа үеэр нэр бүхий танхимын гишүүдтэйгээ хамт Буйр нуурт тухлахдаа намар намын дарга солих аваас засаг унах өндөр эрсдэлтэй тул Их хурлыг 2018 он руу оруулахаар ярилцсан явдал задарч, гишүүдийнхээ бухимдлыг хүргэсэн явдал. Хоёрт, шадар сайдыг дагасан гэдгээ гэрчилсэн Ч.Батболдын гэнэтийн баривчилгаа сэрүүлэг өгөв.

Холбогдох хуулийнхаа дагуу Засгийн газрыг огцруулах үндэслэлийг парламентын 19 гишүүн дэмжсэнээр УИХ-аар хэлэлцэх нөхцөл бүрддэг. Асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүдийн 51-ээс дээш хувь нь дэмжвэл саналыг хүлээж авах горимтой билээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг огцруулах үндэслэлийг УИХ-ын 76 гишүүний 39 нь дэмжвэл засаг унана гэсэн үг юм.  Хэрэвзээ, МАН-ын 30 орчим гишүүн  засгийн газрыг унагах асуудлыг дэмжвэл үүн дээр АН, МАХН, бие даагч гишүүний санал нэмэгдэх эрсдэл байгааг дурдах нь зүйтэй болов уу.

Ж.МЯДАГБАДАМ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 91

Б.зочин (124.158.95.187)
2017-08-15 14:59:55
МАН-ын дарга Хүрэлсүх болно тэр гарцаагүй.Монгол хүн Монголдоо эзэн байх нь үеэс үед баримталж ирсэн бодлого шүү дээ.Эрхэм гишүүдээ

Б.зочин (124.158.95.187)
2017-08-15 14:58:39
МАН-ын дарга Хүрэлсүх болно тэр гарцаагүй.Монгол хүн Монголдоо эзэн байх нь үеэс үед баримталж ирсэн бодлого шүү дээ.Эрхэм гишүүдээ

ДЛО (66.181.160.95)
2017-08-14 21:08:24
МАН-Д ЗОРИГТОЙ ЗАЛУУ ХҮН ХЭРЭГТЭЙ. ЭНЭ НЬ ХҮРЭЛСҮХ. АЛИЙН БОЛГОН МИ ЭНХБОЛДОД ДАРЛУУЛАХ ЮМ БЭ. МИ ХУЦ УХНА ЮМУУ. ҮХЭН ҮХТЛЭЭ БАЙХ ЁСТОЙ ЮМУУ, ХАНАЖ ЦАДАДГҮЙ ЭЭ.

Зочин (213.3.38.206)
2017-08-14 20:31:07
Bugdiig ni undeseer ni oorchilj eh oronoo gesen setgel zurhtei shine zaluuchuudiig songoh tsag ni bolloo!!! Ene luivarchid ulam erh medel mongo erh ymband shunasan davarsan bna!!! Edniig bugdiig ni zasgiin gazar ih huralaas zailuultsgaay!!!

Зочин (213.3.38.206)
2017-08-14 20:31:07
Bugdiig ni undeseer ni oorchilj eh oronoo gesen setgel zurhtei shine zaluuchuudiig songoh tsag ni bolloo!!! Ene luivarchid ulam erh medel mongo erh ymband shunasan davarsan bna!!! Edniig bugdiig ni zasgiin gazar ih huralaas zailuultsgaay!!!

иргэн (122.201.26.238)
2017-08-14 16:58:36
Хүрэлсүх Баттулга Ж.Энхбаяр 3 хэзээ тэгэж эвтэй болчихсон юм бэ.Алтанхуйгийн ЗГ шиг л юм болгох хүсэлтэй байгаа Зи болон Баттулгын хүслийг биелүүлж байгаа энэ 2 нөхөр Ан-д орвол болно.Энэ 2-г МАн-с хөөх нь зүй ёсны асуудал.Ийм арчаагүй нөхдүүд намыг шинэчлэх биш унагах зорилго агуулж байгаа нь олонд илт байна үүнд анхаар МАН-г чинь сэтгэлээрээ дэмждэг хамгаалдаг хүмүүс.Энэ 2 түүний нөхөд Ан-д орох нь шударга ариун зүйл болно.Өөрсдийгөө харин МАн-с цэвэрлүүлж өгөөч гэж гуйж байгаа юм бишүү энэ 2.Мөрөөрөө зайлдаа Хүрэлсох Ж.Энхбаяраа.

zochin (202.179.27.11)
2017-08-14 14:52:30
сайн цэвэрлэгээ хийж идэж уудаг биш эх орноо гэсэн залуучуудыг гаргах цаг болсон

7 tatvar nemeh bol MAN unan unga (202.131.232.18)
2017-08-14 12:37:30
7 turliiin tatvariig butsaaj that hergtei

7 tatvar nemeh bol MAN unan unga (202.131.232.18)
2017-08-14 12:37:30
7 turliiin tatvariig butsaaj that hergtei

7 tatvar nemeh bol MAN unan unga (202.131.232.18)
2017-08-14 12:37:29
7 turliiin tatvariig butsaaj that hergtei

7 tatvar nemeh bol MAN unan unga (202.131.232.18)
2017-08-14 12:37:29
7 turliiin tatvariig butsaaj that hergtei

7 tatvar nemeh bol MAN unan unga (202.131.232.18)
2017-08-14 12:37:29
7 turliiin tatvariig butsaaj that hergtei

7 tatvar nemeh bol MAN unan unga (202.131.232.18)
2017-08-14 12:37:29
7 turliiin tatvariig butsaaj that hergtei

Хнз (182.160.36.98)
2017-08-14 10:30:08
Энэ намар МАН ынхны урд их ажил байна даа.Одоо Нөгөө Сэргэлэнгийн хэн ажлыг зогсоомоор б. айна .Хадлан хадаж байгаа юм харагдахгүй .Морь бөх л цоллоод байх юм.Нөгөө оффшорчиддоо яахав?Хүчиндэгчийн асуудал,Засгийн хоёр томын өрсөлдөөн,сонгуульд ялагдсан шалтгаан,60 тэрбум аман дээр нь тээглээстэй,Бүтээн байгуулалтын олон ажил тууц хаачилсанаас цаашлаад үйл дуулдах юм.Яаядаа байз.

Зочин (203.91.115.35)
2017-08-14 08:42:24
саун мөнхбат мантуу энхболд ундуй сундуй шинэ хаадын хулгар ганбаатар нарыг шалгах хэрэгтэй.

Zochin (27.123.212.130)
2017-08-14 00:32:05
Enhbold odoo mongol ulsaar baga togolmoor yum daa buh hun huleen zuvshuuruhgui baihad oilgodoggui yasan ulairch duusdaggui hun be. Hurelsuh tuushtai zorigtoi ajillaj chadna Erdenebat bol Enhboldiin ugeer yavna shuudee!!

Zochin (27.123.214.119)
2017-08-14 00:30:49
Manaihan erunhiilugchiig neeh sonin durteigeer buulgaad surchihsan yum bn neeh albarhuu shine jileer neg mendchilgee devshuuldeg ulsiin bayaraar neeh bayarhuu huvtsaslaj naadam needeg iim l hun gej boddog baij.Shin.Erunhiilugch engiin buguud hiisen ajiltai saihan bailaa.

Zochin (27.123.212.142)
2017-08-14 00:21:17
Enhbold odoo mongol ulsaar baga togolmoor yum daa buh hun huleen zuvshuuruhgui baihad oilgodoggui yasan ulairch duusdaggui hun be. Hurelsuh tuushtai zorigtoi ajillaj chadna Erdenebat bol Enhboldiin ugeer yavna shuudee!!

МАН-н ахмад гишүүн (202.9.42.39)
2017-08-13 22:53:11
МАН татвар нэмсэн,хамтын тэтгэвэр авах хуулийг зогсоов.гэмгүй олон хүнийг ажлаас нь халав.27-жил юу хийв.МАН-н хэсэг бүлэг удирдагчид одоо монголд байгаа улс төр,эдийн засгийн бүлэглэл бий болгов.Намын талцалыг туйлд нь хүргэв.Ардчилсан нам цөөхөн хэдэн оффшорчид бүлэглэлийн хамсаатанг тооцох байх,ард түмэнд байр,малыг үнэгүй хувьчилж өгөв.10-жилийг улсад ажилсан жилээр тооцож тэтгэвэрт ороход жил дутуу иргэдээ баярлуулав.Хүүхэд бүрт тэтгэмж өгөв.Далд эдийн засгийг ил болгож НӨАТ-н баримт худалдан авагч бүр авч 2-хувийг иргэд авдаг,сугалаанд оролцож олон иргэд их,бага хэмжээний мөнгө авав.Улсын эдийн засагт үр өгөөжөө өгч татварын мөнгө их хэмжээгээр нэмэгджээ.Ийм ажил хийсэн 2-намын дүр төрөх сэтгэлд буух юм.

zochin (202.70.46.207)
2017-08-13 22:16:03
Xurelsukh jencotoi niileed mongol ulsiig suiruulex gej bna uu. Amjixgui shuu

MAN (202.70.46.225)
2017-08-13 21:38:56
Enkhbayart amjilt GA Aimgiinhan demjine shuu Enkh60ldoos buu ai

MAN (202.70.46.225)
2017-08-13 21:38:56
Enkhbayart amjilt GA Aimgiinhan demjine shuu Enkh60ldoos buu ai

Зочин (203.91.115.42)
2017-08-13 13:20:21
хэдэн англи үг цээжилсэн түүнийгээ мартаад гадны хүнтэй уулзахын өмнө хэрэглэх үгээ түр цээжилж толиноос харж явдаг элбэгдоржийн боловсрол гэж юу байхав хөөрхий.

зочин (182.160.2.19)
2017-08-13 12:14:53
БОЛОВСРОЛ ГЭДЭГ НЬ МЭДЭЭ, МЭДЛЭГИЙГ АМЬДРАЛД ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ХЭЛДЭГ БОЛОХООС ХАРВАРДЫН ДИПЛОМОО "ЭНГЭРТЭЭ ЗҮҮГЭЭД" ХООСОН УХААНТАЙ ЦАРАЙЛЖ ЧАЛЧИХЫГ БОЛОВСРОЛ ГЭЖ ЭНДҮҮРЭЭД БАЙНА

Зочин (103.57.95.214)
2017-08-13 11:57:46
БОЛОВСРОЛ ГЭЭД НЭГ ИХ ЯРИХ ЮМ. ЮУГ БОЛОВСРОЛ ГЭХ ВЭ? ПИФАГОРЫН ТОДОРХОЙЛОЛТ БАЙДАГ. НЕТЭЭС ХАЙГААД УНШААРАЙ. ДИПЛОМ АВААД Л БОЛОВСРОЛТОЙ ГЭВЭЛ ҮГҮЙ!!

Зочин (103.57.95.214)
2017-08-13 11:55:47
БАТТУЛГА МАШ ЭНГИЙНЭЭР БОДИТ ҮНЭНИЙГ ЯРЬСАН, ГОЁ ГОЁ ЛООЗОН ЯРИАД СУУГААГҮЙД НЬ БАЯРЛАСАН.

Зочин (103.57.95.214)
2017-08-13 11:55:28
БАТТУЛГА МАШ ЭНГИЙНЭЭР БОДИТ ҮНЭНИЙГ ЯРЬСАН, ГОЁ ГОЁ ЛООЗОН ЯРИАД СУУГААГҮЙД НЬ БАЯРЛАСАН.

Zochin (66.181.184.37)
2017-08-13 11:46:49
Odoo khurdan zasag toroo soliod ajillaa khiikh kheregtei shuu dee mash udaan bna ingekh tusamaa MANamd muu shuu dee

Zochin (103.26.195.145)
2017-08-13 10:29:15
Jenko ch yahaw de zailuul uuriihuu hemjeend l yarij bn le. Hemjee ni tiim yum da. Razmer baga yum da zailuul

Зочин (203.91.115.35)
2017-08-13 10:01:21
30 жилийн турш Монголыг бузарласан гол этгээдүүдийн жагсаалт: элбэгдорж баярцогт сайханбилэг з.энхболд м.энхболд нямдорж батүүл бадамжунай м.энхсайхан дорлигжав алтанхуяг казино баттулга болон тэдгээрийн гар хөл шүүх цагдаа прокурор АТГ-ын 30 орчим гол этгээд бий.

Zochin (202.9.40.221)
2017-08-13 09:50:31
Hurelsukh ernhii said bolchuul neeh ih huralaas hen negnees haraat bus avilgal ajilguidel yduuraltai harin tuushtai temtsej chafah bha

Зочин (112.72.11.101)
2017-08-13 09:50:03
manangiin avilagchid bolno shvv dee .er ni ard tvmen bidniil buruu .man an giin luivarchidiig eeljleedl songood baidag .tedniig songolgvi vndeseer ni tasar tataj baijl zuv zamruugaa orno shvv dee

Zochin (202.9.40.221)
2017-08-13 09:50:02
Hurelsukh ernhii said bolchuul neeh ih huralaas hen negnees haraat bus avilgal ajilguidel yduuraltai harin tuushtai temtsej chafah bha

иргэн (112.72.11.107)
2017-08-13 09:40:02
ман бус толгойд байгаа олигархуудаас болж төр завхарлаа. Ер нь энхболд эрдэнэбат жүжиглэгч мөнхбат албан тушаалаас зайлж монголчуудыг амрах хэрэгтэй

Зочин (182.160.32.16)
2017-08-13 09:25:23
Асуудлаа шийдэхгуй удах тусам МАН шившгээ тарьж байна Бух ажил гацчихаад байна Бухэл бутэн улсыг барьцаалчихаад сандал ширээтэйгээ зууралдаад сууж болохгуй шидээ МАН ыхаан

Zochin (107.167.112.64)
2017-08-13 08:30:26
Yr ni zaawal ih tsus hols zowlon edelj bj ergen niilj chdh ard tvmen ymu amia bodson bdol ni zadarchee ard irged ni ideh hoolgvi vr hvvhed ni bvhner dutu hvtv olsoj tsangaj bgg haraad suuh hvmvvn tsoohon bh getel hedhen ger bvl ulsiig huwaaj ideed suuj bna gene e vneheer ene bdl udaan vrgeljleh awaas ene hvmvvsig ger bvleer ni dohio bolgoj horooj eheleh zvitei bh eh hergin toloo zolios bh l zvil mongolchuud bid ogshihoor bol tsusand min bga amia bish ulsaa bod chdku bol yugaa hij uls tor

Zochin (107.167.112.64)
2017-08-13 08:29:56
Yr ni zaawal ih tsus hols zowlon edelj bj ergen niilj chdh ard tvmen ymu amia bodson bdol ni zadarchee ard irged ni ideh hoolgvi vr hvvhed ni bvhner dutu hvtv olsoj tsangaj bgg haraad suuh hvmvvn tsoohon bh getel hedhen ger bvl ulsiig huwaaj ideed suuj bna gene e vneheer ene bdl udaan vrgeljleh awaas ene hvmvvsig ger bvleer ni dohio bolgoj horooj eheleh zvitei bh eh hergin toloo zolios bh l zvil mongolchuud bid ogshihoor bol tsusand min bga amia bish ulsaa bod chdku bol yugaa hij uls tor

Зочин (66.181.185.78)
2017-08-13 01:13:14
KAPITAL NOM HORONGOTNII NIIGMIIG OGUULDEG GEJ HUMUUS BODDOG TIIM BISH AJILCHIN ANGIIG OGUULDEG NOM HUN BUR UNSHIJ HUN BOLOH ESTOI

Mongol (103.229.121.239)
2017-08-13 01:11:46
Tegeed ter chigtee 1 huneer udirduulval taarna yeronhiilogchiin zasaglalaar...

Mongol (103.229.121.239)
2017-08-13 01:11:45
Tegeed ter chigtee 1 huneer udirduulval taarna yeronhiilogchiin zasaglalaar...

Зочин (103.26.194.143)
2017-08-13 00:40:50
Ерөнхийлөгч.н сонгууль эхэлсэн.с хойш талцах хутган үймүүлэх туйлширах янз бүрийн жүжиг тавьж олны анхаарал татах зэрэг бж болох бүх л муу муухай бүхэн газар авлаадаа мөнгөний төлөө нүдээ ухаж өгөх.с буцахгүй хүн хогнууд олширч хэзээ нэг амар амгалан болох юм болдоо..

Карина .ch (103.26.194.143)
2017-08-13 00:37:13
Тамын тогооны үлгэр юм даа. Бидний хэдэх цөөн монголчууд хоорондоо яс булаалдсан мэт хэмхэлдэж байхын оронд өөрт оногдсон үүрэгт ажлуудаа сайн хий.

Зочин (202.179.31.110)
2017-08-12 21:48:28
М.Энхболд гэдэг хүн ямар хүн болоод ингээд байдаг юм болдоо. Лидер болох залуусаа хөлдөө чирэх гэж зүтгээд байдаг. У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат хоёрыг муудалцуулж байгаад ашиг олох юм байхдаа. Уул нь энэ хоёр залуу нь МАН-д асар хэрэг болох хүмүүс дээ.

zochin (66.181.160.8)
2017-08-12 20:00:28
toroos torson terbumtnuudaa MAN, AN ali ali nj neg udaa segser.

Зочин (202.70.46.234)
2017-08-12 19:19:05
enkhbold helsendee anhnaasaa mergejliin ZG baiguulaaagui baahan mungutei offshowrchdiin uyachdiin ZG bolson hohino

зочин (202.9.41.161)
2017-08-12 19:15:01
Зөв шдээ.МАН-аа ЗГ-аа яаралтай засаж өөрчлөхгүй бол бүр баларлаа. Ж.Энхбаяр гишүүн зарчимтай мундаг,хэлж ярьж байгаа нь цэгцэрчихсэн ховор л болоод байгаа гишүүн дээ.УИХД-т бэлтгэгдсэн хүн.Амжилт хүсье

Irgen (202.72.242.5)
2017-08-12 18:40:38
Battulgaa chinii bolovsrol medlegguig tsaad Enhbold Altanhuyag Hulan Dagvadorj Gansuh nar chini ovjin ashiglaj bainaaaaaaa

Зочин (103.57.94.27)
2017-08-12 18:38:22
MAN. jinhene setgeltei hvmvvc eec holdood ashig bodson alban tushaal gorligchoor dvvrsen .. odoo nomtoibayr ig barahgvi ee

irgen (202.72.242.5)
2017-08-12 18:35:03
H.Battulga bol erunhiilegch bish yagaad gevel ene buh haglan butargah hutgan uimuulj baigaa ni erunhiilegchiin hiih ajil bish Ene bol uls tur eh ornoosoo urvagch tagnuui heregten hunii jinhene dur uzel es surtahuun

иргэн (112.72.11.101)
2017-08-12 18:10:44
энхболд 100 адууг төрд бага ч гэсэн өр баагдуулж өгмөөр 2000 адуутай гэж сонссон

иргэн (112.72.11.101)
2017-08-12 18:09:00
энхболд 100 адууг төрд бага ч гэсэн өр баагдуулж өгмөөр 2000 адуутай гэж сонссон

иргэн (202.9.42.39)
2017-08-12 18:05:47
Ж.Энхбаяр гишүүн шударга байна.Аргагүй дээ Монголд хүнд улам угшил нь оюун ухаанд нь кодлогдсон байдаг.Удам угшлаа сайн сайхан шударга авч явхыг хичээдэгюм.Энэ их баян хоосны ялгаа улс түмнээ бодохгүй сэтгэлтэнгүүдэд арга хэмжээ авах цаг нэгэнт ирсэн.Ерөнхийлөгчид бүлэглэлийн эсрэг ажиллаж байгаад үнэн сэтгэлээсээ баярлаж байна.Энхбаяр гишүүний ажилд амжилт хүсье

Ннг (178.62.108.129)
2017-08-12 17:44:45
Мөнгө байхад ингээд л хүн болгоныг л тархидаад байж болох юмдаа. Бүр бүгдийг нь хөрсөөр нь эргүүлээд хаячих юм

Зочин (139.59.39.212)
2017-08-12 17:37:14
МАНАН-ынхан зүгээр л суудлаа тавьж өгөөд хөрөнгө байвал улсдаа хандивлаад бага ял авхаа бодоосой.

Zochin (202.70.46.209)
2017-08-12 16:54:50
Man namiin zasgiin gazar sajn ajillaj bna an namiin uruuduulj doroituulsan ex iron ediin zasgiig xurdan xugatsaand sergeej bna ajliin bait bibolgoj bna iimees bid zasgaa solixgji Gordon baigaa nuxud duraa tat xusel chini bielexgui

huchee (46.101.97.118)
2017-08-12 16:50:11
tuuhendee nertei MAN odoo tsewerlegdehgui bol 20 on gehed ug undseeree alga boloh wii de

Үйлс (49.0.218.25)
2017-08-12 15:22:54
МАН нь 100 нас сүүдэр зооглохынхоо өмнөхөн бурханы орноо одох нь гарцаагүй болжээ.Энэ намын дарга,бага хурлын гишүүд,удирдах зөвлөл нь шунал,хуял тачаалаар дүүрсэн хүмүүсээс бүрэлдэж байгаа бололтой.МАН дотроосоо,тэр тэсмаа толгойноосоо ялзарч гүйцсэн.Тэд шинэчлэл гэж худлаа бархиралдсаар байгаад нурах нь хэнд ч ойлгомжтой байна.Тэдний албан тушаал,эрх мэдэл,өмч хөрөнгө,гавъяа шагнал,охид хүүхэн,авилгал,зугаа цэнгэлд АН-ынхантайгаасадилх н дуртай гэж ёстой сүнсгүй болжээ.Энэ бол тэдний сүйрлийн дохио.Тэдний гараас эх орноо аврах үйлст монголын ард түмэн анхаарах цаг болжээ.

Зочин (203.91.115.41)
2017-08-12 15:02:02
2 -р ээлж хоолондоо орохоор тэсэн ядаж бна

Зочин (194.230.155.228)
2017-08-12 14:59:37
Battulga mundag bna. Compani uudaa zarj ard tumendee surguul, emneleg barig ogoh bolson gej bna

Зочин (194.230.155.228)
2017-08-12 14:59:31
Battulga mundag bna. Compani uudaa zarj ard tumendee surguul, emneleg barig ogoh bolson gej bna

Zochin (202.179.31.94)
2017-08-12 14:42:20
Ardiin nam Hurelsuh Nyamdorj gesen shudarga humuusee deesh ni gargaj irehgui bol ch hetsuudenedee

зочин (202.9.40.66)
2017-08-12 14:41:55
Цодгор Хаянхярваа мах Энхтүвшин хутгуур Нямдорж нар манай намын засгийн газар тогтвортой ажиллана АНын засгийн газар биш дээ гээд л хуцалдаж байсан шүү дээ одоо огцруулна гэж гүйлдээд нэгнийгээ алхаас наагуур юм болж байна.

Zochin (202.179.31.94)
2017-08-12 14:39:36
Za daa mongoliin turuu ard tumen bid tseverleh anhnii alhamaa hiisen Erunkhiilugchuu henii ch shaltgui gargaj irj chadsan Odoo ardiin nam shim shuusee shahsan ni deeree Enhbold gazriin naimaachin, Odoo bur ulsturiin naimaachin bolchihloo. Nam ni odoo ene enhbold bolon dagan bayasagchdiig ni arga hemjee avch shorond yavuulahgui yumaa gehed namaasaa huuj tseverlegee hiih heregtei

Зочин (178.199.125.234)
2017-08-12 14:27:28
Eh oronch eronhiilogch maani ooriin ezemshiliin Talh chiher, Mah impex companuudaa duudlaga hudaldaagaar zarj olson munguur ni emneleg, surguuli barih bolson gej unen uu? Mundag hun yumaa

fmm (43.228.129.85)
2017-08-12 13:41:31
За МАНГУУ ард түмэн сонгосон юм чинь. МАНгуу л улс төрчид гарышд хэ хэ МАН одоо л цэвэршихгүй бол 20 онд үнэмлхүй ялагдал хүлээх болно

зочин (66.162.254.21)
2017-08-12 13:34:28
Цогтбаатар дүүргийн намын хорооны даргаа ч олигтой хийж чадахгүй байж юу горьпож байна аа

ман (66.181.160.77)
2017-08-12 13:24:01
МАН-ын нүүр царай Төрөөс төрсөн тэрбумтан Энхболд,Бадамжунай, Худалч, тагнуулч Эрдэнэбат Хүчиндэгч Гантулга, элбэгээг дуриайлагч юмуу яруу найрагч дүртэй Мөнхбат,оффшорчин,гад аадад үл хөдлөх хөрөнгө байршуулсан Баяр,хятадын тагнуул Нямдорж,зодоонч Хүрэлсүх гм ........................................ ........................................ ................................. их дараалал байна

Зочин (46.101.19.143)
2017-08-12 13:04:47
yalzarsan tomstei shuudain dotor hichneen shine toms hiihtei agaar neg uil yavdal bolood bn. tomsoo shineer ni udaan sain hadgalhiig husvel shuudainaas ni yalzarsan tomsnuudiig ni yalgan tuuj hayh heregtei. bur negiig ch uldeelgui

Rew (139.5.217.192)
2017-08-12 12:58:00
MIYE YAMAR HANAJ TSADDAGGUI FSDA VE.BADAMJUNAI MIYE 2-g ZAILUULJ SAID NI AJLAA MUNGUU MEDDEG BOLGOMOOR BNAA.BUH YUMIIG MIYE MEDNE GESEN SAIDUUD AJIL HIIGEED BAIGAA YUM UU BUU MED

Зочин (122.201.24.36)
2017-08-12 12:41:21
Оюунхорол, Эрдэнэбат, номтойбаяр гээд МАН-ын аль гайгүй л онилоод байгаа бололтой. За яадгийн МАНАН нэг нэгнээ сайн цэвэрлэх нь зөв. Тэхдээ хэрэгтэйг нь хусаад байвал улс оронд муудаа.

Зочин (122.201.24.36)
2017-08-12 12:35:52
За Гантулгыг ч яахав ганцаараа гарахын оронд ингэсэн гэцгээж байна. Наадуул нь яаж байгаа юм бэ?

Зочин (178.62.36.18)
2017-08-12 12:35:19
yr ni tgd Hurelsuh ni deerdee

иргэн (66.181.160.77)
2017-08-12 12:33:24
ялзарсан манын төр зайл

зочин (202.9.40.66)
2017-08-12 12:27:29
Мафийн бүлэглэлүүд албан тушаал булаалдаж нэгнийгээ алах бий дээ Хүрэлсүх Энхбаяр Хүрэлбаатар нар Эрдэнэбат гэгч өчүүхэн хүүхэлдэйгээс ялгах юм ердөө байхгүй намыг самарч улсыг сүйрүүлж хаяна. Нууц удирдагч нь Нямдорж шүү дээ.

ard tvmen (202.9.42.103)
2017-08-12 12:21:42
Hyatad mongo hvchtei yumaa.gehdee mongol eh oronchdiig yaaj barhawdee!!!

Зочин (103.229.122.193)
2017-08-12 12:21:14
Icheechee enkbold erdenebat monkbataa

Shp (59.153.114.27)
2017-08-12 12:16:58
Zaawal maniig ingej muuhai haragduulah gej unen hudlaa yrah hend heregtei ve ene nam dotroo asuudlaa shiideh chadvartai nam shuudee muu horchonguud uhlee yu

erka erka (202.9.43.91)
2017-08-12 12:13:48
Erdenebat ZG baiguulsgdahdaa l ogtsiroh hundaamitaa tavisan harin jil garan Uls urniig suiruulj shivshigee Delhi dahind delgelee teneg shavatchin Sangiin said n uls ornii erh ashgiin esreg medee medeeleluudiig nudee bultleh shahan tsaas haran unshij yamar shivshigee tarilaa...... Gadaad hergiin said n Ard tumniihee Undsen huuluar olgogdson shashin shuteh erh heden zuunaar uvluj irsen burhanii shashin Dalai lamiig ailchilsanii tuluu yalaa Hyatadaas uuchilal guij guij ochij huliig n unsen baij tusgaar ulsiinhaa Buren erhiig hujaagaar nulimuulsan geed ene Nomtoibayar n eruugiin elementuudtei nuhurluj tedneer daramt rekit hiilgedeg buudaliin uilchlegch ohin huchindsen..... er n edend Uls orniig avch yavah chadvar sovist baihgui ene bugd bol unuugiin MAN namiin ungu turh I'm Nam tarah herehgei Ed nar uurchilugduhuusuu ungursun yalzarsan Nam shuu dee

Зочин (202.9.40.66)
2017-08-12 11:58:39
Манын хулгайч луйварчингууд албан тушаал булаалдаж алалцаж байна даа.

Saihnaa) (178.62.48.28)
2017-08-12 11:56:58
Manai zasgiin gazar ch gejde. Zuvhun saiduudinha bolon bulegleliin heden kompania tejeedeg gazar bolj huvirchihsan.

Itgel) (139.59.43.33)
2017-08-12 11:55:35
Khurelsuh suudliin tuluu ingej dairch chichirmeer hun bish shude. MAHAH-g taraj chadah gants hun bga yumda

Уянгаа (66.181.191.179)
2017-08-12 11:51:26
Энэ юм хийдгүй ард түмний татварыг нэмж байдаг Эрдэнэбатыг тэр Оюунхорол, Номтойбаяр Сандуй нартай нь огцоруулах хэрэгтэй. Ёр нь тэгээд хужаа гаралтай Энхболд, Эрдэнэбат нараар улсаа удирдуулж байгаадаа үнэхээр гутаж байна. Энэ улсыг чинь, тэр эх орончдын гэгддэг намыг чинь Монгол хүн удирдаж болддоггүй юм уу. Хужаа нарын өмнө бөхөлзсөн Монгол эрчүүд минь дээ. Даан ч дээ та нар одоо бодоочээ

нямаа (207.154.193.174)
2017-08-12 11:45:19
МАН нам өтөж байх шиг байна даа

зочин. (85.203.7.35)
2017-08-12 11:44:16
Оффшортой хүмүүс ялнаас мултархын тулд үндсэн хууль өөрчлөх гээд байгаа юм биш үү

Urgaxnaran* (192.162.242.11)
2017-08-12 11:39:30
Yrunxii said ymarch medleggvi utsan xvvxeldeishde. Yum xiine ter ni dandaa luiwar bulxai. Xvvxdiin mungu, kontsessiin geed l zunduu bgaa. Iim zasgiin gazriig xaraad suuwal neree Mongol irgenshilee aldax ni baina.

ахмад гишүүн (139.5.216.167)
2017-08-12 11:37:59
Ж.Энхбаяр аавийнхаа нэрээр амьдарч явж ер нь юу хийсэн гэж нам засгаа бужигнуулах гээд байгаа юм бэ наад Эрдэнэбат чинь харин ч гайгүй хүн шиг байдаг шүү харин Номтойбаяр толгойг нь эргүүлээд байж магадгүй дэ ялсан намаа бүү гудайлаг тэр дээд хүнээс бүү ай тэр хүн чинь ТВ-гээр ярж байгааг нь сонсоход ялихгүй хүн бололтой аргагүй л болвсролгүй нь мэдэгдэж байнналээ тийм хүн хол явахгүй байхаа

Ochir dagine* (46.101.142.145)
2017-08-12 11:33:01
Erunxii saidiig ogtsruulii. Svljeegeer genet garj ircheed olon yum yriad xiisen ch yum baixgvi ex ornii mungiig xumslaad suugaad bx yum daa.

Y (103.229.120.10)
2017-08-12 11:31:54
Yamarch chadvargui zasgiin gazar shuu dee

STALIN (182.160.36.123)
2017-08-12 11:30:33
ARDIIN NAMIIHAN TA NAR BOLI DOO INEED XURCHIHLEE,NEGENT ARD TUMNII DUND NER XUNDEE ALDSAN ICHGUUR SONJUURGUI ENE NAM TARAH BUTARAX ESVEL SONOJ UGUI BOLOH XUBI TAVILANTAI YUM DAA.NAMAA SHINECHLEI GEJ BODOJ BAIVAL NAAD IDEJ UUJ XANADAGGUI NOVSHNUUDAA ZAILUUL,YALANGUYA M.ENHBOLD,SANDUI,NYMDORJ,SU,SY BATBOLD NAR GEH MET YUMNUUDAA BUSHUUHAN UTER TURGEN XOOJ YAVUUL.TEGEJ BJ NAM OOR BOLNO ZA YU TARHINDAA US SHAXUULSAN ARDIIN MAMIIHAN

Зочин (202.9.42.212)
2017-08-12 11:21:30
Хэхэ тор самрах ажлаа эхэлсэн гээд байгаа юмуу одой нараа

Zochin (66.181.189.109)
2017-08-12 11:18:15
Oo Miegiin iin tolgoi mongo yaj amar olox ve gexees ajil buteen baiguulalt medexgui

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-12 17:37:52 - Нийслэл
“Шинэ санаа-Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний төслийн уралдаан зарлалаа
2017-12-12 16:47:54 - Нийслэл
Хугацаа нь дууссан бараа, бүтээгдэхүүнээс болгоомжлохыг анхааруулав
2017-12-12 16:47:20 - Гадаад
ОХУ-ын тамирчид “Пёнчан-2018” өвлийн олимпод оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгджээ
2017-12-12 16:29:47 - Технологи
Автомашины хаягдал баттерейн хор уршгийн талаар хэлэлцүүлэг боллоо
2017-12-12 16:29:01 - Гадаад
Твиттерт ОХУ-ын олимпийн хоригийг эсэргүүцэн нэгдэж эхэлжээ
2017-12-12 16:18:24 - Хууль
МХЕГ-ын байцаагчдыг суллаагүй, цагдан хорих шийдвэр гаргажээ
2017-12-12 16:14:10 - Улс төр
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 33.7 хувиар өсчээ
2017-12-12 16:05:32 - Улс төр
Шадар сайд Ө.Энхтүвшин урчуудын төлөөлөлтэй уулзлаа
2017-12-12 16:02:28 - Хууль
Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан болно
2017-12-12 15:57:01 - Гадаад
Путин Сириэс цэргүүдээ татах тушаал өгчээ
2017-12-12 15:24:13 - Улс төр
Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2017-12-12 15:15:28 - Гадаад
Нью-Йоркт дэлбэрэлт үйлдсэн этгээд “Лалын улс” бүлэглэлд үнэнчээ хэлжээ
2017-12-12 15:10:29 - Энтертайнмент
“Монгол Улсын Филармони-45” баярын концерт болно
2017-12-12 15:08:38 - Нийслэл
“Эко дүүрэг” хог хаягдлаа ангилан, ялгах аян өрнүүлжээ
2017-12-12 14:39:40 - Спорт
Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртлээ
2017-12-12 14:21:08 - Улс төр
Оюу толгой, Эрдэнэс Таван толгойн үйл ажиллагаанд аудит хийнэ
2017-12-12 14:07:54 - Нийслэл
Улаанбаатар зам засвар, арчлалтын газрынхан “Хүүхэд нэг бүрийн төлөө” аянд нэгдлээ
2017-12-12 14:04:40 - Энтертайнмент
Бурханч лам Г.Пүрэвбат: Үндэсний урлаг, соёлоо ард түмэндээ таниулж сонирхуулъя гэсэн юм
2017-12-12 13:55:57 - Эдийн засаг
Импорт 825.1 сая ам.доллараар өсчээ
2017-12-12 13:50:21 - Нийслэл
Пиротехникийн хэрэгслийн аюулгүй байдлын хяналт шалгалт явагдаж байна
2017-12-12 13:36:37 - Эдийн засаг
ҮСХ: Дундаж цалин 955.9 мянган төгрөг байна
2017-12-12 12:35:01 - Энтертайнмент
Өмнөд Африкийн эрдэмтэд 3.6 сая жилийн настай эртний хүний араг яс олжээ
2017-12-12 12:31:36 - Хууль
Зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тарааж нэр хүндэд халдаж байна гэв
2017-12-12 12:21:39 - Энтертайнмент
“Алтан бөмбөг” шагналын эзэн өнөөдөр тодорно
2017-12-12 12:09:24 - Орон нутаг
Өмнөговьд 120 км оочирлож буй жолооч нарт туслах хүмүүнлэгийн аян эхлүүлжээ
2017-12-12 11:34:56 - Шар
Мисс А.Баярцэцэг ТҮК-ийн ажилтанд гэр бэлэглэв
2017-12-12 11:32:07 - Эдийн засаг
Д.Сумъяабазар: Онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор бензиний үнэ нэмэгдэхгүй
2017-12-12 11:09:27 - Спорт
Харумафүжид холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
2017-12-12 11:00:40 - Нийслэл
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ
2017-12-12 10:59:26 - Орон нутаг
БНХАУ-ын хоёр иргэнийг албадан гаргажээ
2017-12-12 10:49:09 - Улс төр
У.Хүрэлсүх: Залуучуудын хөдөлмөр эрхлэлт бидний санааг зовоосон асуудал
2017-12-12 10:48:44 - Хууль
С.Баатаржав: Алба хаагчдад тавьж буй шаардлага зөвхөн хуулийн дагуу байх ёстой
2017-12-12 10:45:09 - Шар
Д.Ганболор кикбоксын дэлхийн хошой аварга боллоо
2017-12-12 10:41:41 - Нийслэл
Морьтны их жагсаал гиннест бүртгэгджээ
2017-12-12 10:36:35 - Улс төр
Гэр хороололд инженерчлэлийн дэд төвүүдийг барина
2017-12-12 10:35:28 - Нийслэл
Өнөөдөр зулын хорин таван
2017-12-12 09:38:11 - Улс төр
УИХ-ын байнгын хороод хуралдана
2017-12-12 07:39:49 - Улс төр
С.Ганбаатар: О.Баасанхүү эздийнхээ захиалгыг биелүүлэх гээд толгойгүй болсон
2017-12-12 07:33:55 - Хууль
Хэдэн зуун сая төгрөг гэртээ нуучихаад хэнээс авснаа тайлбарлаж чадахгүй байна
2017-12-12 07:30:09 - Нийслэл
Орлого нь өссөн ч зардлаа оновчтой тусгаагүй нийслэлийн төсөв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй