Пхеньян: Бид ямар ч арга хэмжээ авахаас буцахгүйг анхааруулж байна

Түгээх    
2017-08-13 11:30:18 - Гадаад

kimУлаанбаатар хот дахь БНАСАУ-ын Элчин сайдын яамнаас Пхеньян энэ долоо хоногийн эхээр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан албан ёсны мэдэгдэл гаргасныг мэдээлэв. Тус мэдэгдэлд “БНАСАУ-ын цөмийн зэвсэг тоо болоод чанарын хувьд өсөж сайжирч байгаатай холбоотойгоор АНУ тэргүүтэй дайсагнагч улс орнууд бидний эсрэг хориг арга хэмжээ авч, шахалт үзүүлж, өдөөн хатгах нь нэмэгдсээр байна.

Тив алгасах баллистик пуужингийн туршилт хийж байгаа нь олон улсын энх тайван ба аюулгүй байдалд аюул заналхийлж байна гэсэн АНУ-ын ятгалгаар БНАСАУ-ын эдийн засгийн хөгжлийг бүрэн зогсоож, ард иргэдийн аж амьдралыг доройтуулах 2371 тоот “хориг арга хэмжээний тогтоол”-ыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 8 дугаар сарын 6-нд баталлаа.

Өөрөөр хэлбэл, НҮБ-ын энэ тогтоол бол БНАСАУ-ыг олон улсын хамтын нийгэмлэгээс тусгаарлаж, дарж авах гэсэн АНУ-ын “арчаагүй оролдлого"-ын үр дагавар юм. БНАСАУ нь тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд шударга бөгөөд хууль ёсны арга хэмжээ авахад бэлэн байна.

АНУ хагас зуун жил гаруйн хугацаанд БНАСАУ руу чиглэсэн дайсагнасан бодлого баримталлаа. БНАСАУ тив алгасах баллистик пуужингийн туршилтаа амжилттай болсныг зарласан нь БНАСАУ-ын эсрэг цэргийн өдөөн хатгалга, эцэс төгсгөлгүй хориг арга хэмжээгээ дуусгавар болгохыг АНУ-д хатуу анхааруулж буйгийн илрэл юм.

Гэвч АНУ энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг дагаж мөрдөхийн оронд БНАСАУ руу “цөхрөлтгүй” дайрч давшилсаар байна. АНУ Солонгосын хойгт дайн дэгдээхийг оролдож, манай улсыг өдөөн хатган цэргийн сургуулилтууд хийж, Солонгосын хойгийн хойд хэсэгт олон тооны стратегийн зэвсгүүдийг байрлуулсан.

Хэрвээ АНУ БНАСАУ-ыг дарангуйлах гэсэн оролдлогуудаа зогсоохгүй бол бид ямар ч арга хэмжээ авахаас буцахгүй гэдгийг хатуу анхааруулж байна. БНАСАУ энх тайван байдлыг сахин хамгаалахын зэрэгцээ өөрсдийн сонгосон замаар эргэлт буцалтгүйгээр явах гэсэн хоёр замаар нэгэн зэрэг явах болно” гэжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 27

Зочин (93.233.50.250)
2017-08-16 05:01:35
bi bol baildmaar l bna daan cj oligtoihon baildchih uls ch ugui boljdee zolig gej

Зочин (202.70.46.230)
2017-08-14 17:41:27
Улс орныг удирдах гэж ийм юмыг хэлдэг байхдаа! Энэ залуугаар удирдуулсан хойд солонгосууд нэг есондоо оргvй хоосон дээр гайхамшигийг бvтээжээ!! Манайх шиг ороныг бол шууд Их Гvрэн болгох удирдагч юмаа.

Зочин (66.181.184.130)
2017-08-14 09:56:42
Бусад орнууд эдийн засгийн хориг хэмжээ авч л байг харин Монгол улс энэ улсад ийм уед нь туслах нь зов хоол хунс махаа ог

Зочин (66.181.160.105)
2017-08-14 08:54:27
Солонгосчууд ямаан омгоор пүүжин харавбал Амеркууд далим шаагаад Азируу хэд хэдэн пүүжин харвана биз

Зочин (202.70.46.222)
2017-08-14 08:49:58
80 аад онд бид яг ийм сүржин мэдэгдэл бараг өдөр бүр л уншдаг..бүр дарга нарын амны уншлага болсон байж билээ.Ай сайхан залуу нас минь !!!

Archaagui Amerik oron (122.201.22.236)
2017-08-14 08:38:58
Amerik hoid solongosiig yach chadahgui. Zugeer bgaa uls ornuudiin dotood heregt hundlunguus dandaa orj dainii turshiltiin talbai hiij bdg Amerik ulsiig gazariin hursnuus archij hayah heregtei.

Зочин (202.9.43.12)
2017-08-14 07:24:10
Хойд солонгосчууд яаж ч хичээгээд америкийг ялахгүй.

бадарч (66.181.178.87)
2017-08-13 22:07:31
Вьeтнамд нам тавиулж байсан улс хойдийг дийлнэ гэдэг үгүй л боловуу.Хойдийг дургүйгий нь их хүргэвэл Өмнөдийг цөмийн зэвсэгтэй пуужингаар харавхад бэлэн байгаа яАмeрик хамгаалах боломжгүй.Ойрийн зайнд гялс болоод л өнгөрнө.Монголчуудаа татаж авах нь зөв дөө.

Zochin (178.115.128.79)
2017-08-13 20:25:21
Kim ir sen iig turuhud Baawgai hurtel uilsan genuu? Odoogiin udirdsgchiig n turhud gahai hurtel uilsan geed baihiimdaa! Yanaa manai nuguu huzuigui tolgoi hen bilee teriig turuhud Banhar nohoi gaw ch geeguin baileesdee! Ter jur n Udirdagch bish jinhen buunii Nohoi baisan bololtoi!!! Hahaha

Зочин (182.160.32.124)
2017-08-13 17:56:30
Бид аюулгүй байдлаа хангаж цөмийн болон бусад зэвсэг авах,хийх хэрэгтэй ?

Зочин (103.212.119.223)
2017-08-13 17:51:20
за маньд чмар хамаа бнаа. Саваагүй ноход саранд хуцнаа гэж...

Зочин (103.212.119.223)
2017-08-13 17:51:00
за маньд чмар хамаа бнаа. Саваагүй ноход саранд хуцнаа гэж...

Зочин (202.21.106.113)
2017-08-13 17:09:20
hoid solongosiig umuuruud bgaa atsuud ni tiisheegee zailaaraa boo, shig yavj amidraaraa

Зочин (182.160.36.242)
2017-08-13 16:46:27
Piijingaa tavih heregtei kkk

ZOCHIN (150.129.141.217)
2017-08-13 14:15:34
Ардчилал нэрийн доор Пентагоны Тагнуул Гарбочевын санаачилгаар Зөвлөлт холбоот улсыг тарааснаар Америкчууд Социалист болон Капиталист 2 лагерийн хүчний тэнцвэртэй байдал алдагдсаныг далимдуулан хүч түрэмгийлэх бодлогоо хэрэгжүүлээд 28 жилийн нүүр үзэж байна шүү.

Зочин (103.26.194.20)
2017-08-13 14:00:24
Amerikiig hashraaagaad og ted tsomiin zevsegiig humuus deer hen anh turshlaa oorsdod n ter gamshigiig medruuleed ogoh yumsan

- (103.20.152.50)
2017-08-13 13:50:42
ГАЙХАЛТАЙ УДИРДАГЧ ШҮҮ. ПУУЖИНГАА ТАВИХ ХЭРЭГТЭЙ . АНУ-Д ИРАК ШИГ ДАРАМТЛУУЛАХ ХЭРЭГГҮЙ. ХИЙХ ГЭСЭН ЗҮЙЛ, ЗОРИЛГООД Л ҮНЭН Ч БАЙДАГ НЬ СОЦИАЛИСТ НИЙГЭМИЙН АГУУ ЧАНАР ШҮҮ

зочин (202.179.4.110)
2017-08-13 13:48:51
манай орон баян болчихоод ану тай байлдах хэмжжээний юм яриад зогсож байх юмсан

зочин (202.179.4.110)
2017-08-13 13:43:17
наад залуу чинь 30 аадхан настаи 30 аад сая хүнээ тэжээгээд байгаа залууу манайх 3 сая хүнээ гуйлгачин болгочихоод л өрөвдмөөр ч юм дааа

Зочин (202.55.191.130)
2017-08-13 13:36:53
za anhaarlaa da anhaarlaa getsuum bee

зочин (202.179.4.110)
2017-08-13 13:34:32
АНУ ямар дэлхийн атман юмуу тухайн улс орон дотроо ямар байх нь хамаагүй шүүү дээ АНУ иракийг афганийг яалаа дайн дэгдээгээд л орхичихдог дараань тухайн орон 20 30 жилээр дотроо дайтаал үлддэг энэ нь АНУ д Э/З ийн хувьд ашигтай байдаг нэг их сайн улс болох гээд байгаа юм бишш шүүүү дээ

Misha (2.76.244.45)
2017-08-13 13:09:34
Hudalaa hutsah yumaa,,,hoid solongosiig gazariin -gavd ortol ni hashraagaad og l odo

ABCD-korea-gaas (101.235.87.63)
2017-08-13 12:53:38
Yag unendee Hoid Solongos uneheer gantsaardaj hajuugaarn deglemee hamgaalahiin tuld ene udirdagchn yahaasch butsahgui bn . Gevch hervee dain uneheer bolvol hoid Solongos AHU bolon Japan Omnod Solongos todiigui uls oronuud asar ih gai , ui gashuu , hunuul uchruulj boloh bolovch oorsdoo uurd ugui bolno gedegee tootsoolj bnuu ugui yu gedegl sonirholtoi bn . Hamgiin zuv zam bol Hoid Solongost Kimiin ger buliig nomhruulj oorsdoo neelttei bolohl heregtei bndaa !

haha (202.21.106.148)
2017-08-13 12:37:34
5 tsagiin l ajil shde ed nar ANU-d bol

bb (139.5.219.156)
2017-08-13 12:23:32
hudalaa aigaad bn dain bolvol ooroo erkh medelgui neg bol uhne

Зочин (139.5.219.153)
2017-08-13 12:12:00
Kim ir seniig turuhud baavgai hvrtel uilj bsan gdg shu ene udirdagchiig ni turuhud gahai uilsan gdg yum gsen

Зочин (103.26.193.165)
2017-08-13 12:07:43
Тийм л юм бол харь гаригынхныг аваад ирвэл ямар ч арга хэмжээ авдаг хүссэнээ хийдэг орон гдэгт итгэе

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-10-19 07:48:03 - Улс төр
Л.Болд: Наймааны, тохиролцооны, эвлүүлгийн Засгийн газар бүрдлээ
2017-10-19 07:37:24 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2017-10-18 18:06:52 - Нийслэл
Турк улсад зарласан онц байдал монголчуудад нөлөөлөхгүй гэв
2017-10-18 17:50:22 - Шар
Алтайн нуруунаас 2000 орчим жилийн настай эрэгтэй хүний мумми олджээ
2017-10-18 17:34:15 - Спорт
Жүдо бөхийн Залуучуудын ДАШТ эхэллээ
2017-10-18 17:33:58 - Улс төр
Д.Гантулга: Хүүхэд хүчиндсэн гээд сошиалд шуугихаар л засаг төр шийдвэр гаргадаг нь буруу
2017-10-18 17:09:47 - Улс төр
Д.Оюунхорол: Огцруулахад нь 100 хувь оролцсон АН-ынхан ярьсан хэлснээсээ буцаж арчаагүй улс төр хийж байна
2017-10-18 17:02:28 - Байгаль Орчин
Нойтон цас орж сэрүүснэ
2017-10-18 16:55:38 - Эдийн засаг
Баяжуулахын “нэвтэрхий толь”
2017-10-18 16:25:49 - Орон нутаг
Зодоон гарсан сургуулийн захирал халагдах өргөдлөө өгчээ
2017-10-18 15:54:18 - Шар
Өнөөдөр “Гар угаах дэлхийн өдөр” тохиож байна
2017-10-18 15:39:03 - Гадаад
Путин Хойд Солонгосын эсрэг хориг тавих тухай зарлигт гарын үсэг зуржээ
2017-10-18 15:16:21 - Шар
Бананаар ДОХ-ын вирус халдварласан мэдээлэл ташаа болохыг мэдэгдэв
2017-10-18 15:02:45 - Хууль
Хугацаа дууссан бүтээгдэхүүний шошго засварлаж, худалдахаар бэлтгэж байжээ
2017-10-18 14:42:46 - Улс төр
М.Билэгт: Малчид малаа зээлээр зарахыг хүсч байна
2017-10-18 14:38:39 - Хууль
Цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтыг суллалаа
2017-10-18 14:14:16 - Эрүүл мэнд
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
2017-10-18 14:05:35 - Улс төр
КОИКА-гийн үнэлгээний баг “Цахим парламент” төсөлтэй танилцав
2017-10-18 13:45:29 - Шар
Нийслэлийн 92 дугаар цэцэрлэгээс бүүрэг илэрчээ
2017-10-18 13:40:39 - Хууль
Дээд шүүхийн ерөнхий шүүгч Үндсэн хуулийн Цэцэд хандав
2017-10-18 12:22:37 - Спорт
Улсын начин Б.Серик Дарханы барилдаанд түрүүлжээ
2017-10-18 12:15:32 - Гадаад
“Рио Тинто"-гийн экс удирдлагуудыг залилангийн хэрэгт буруутган шалгаж байна
2017-10-18 12:09:26 - Улс төр
УИХ-ын гишүүн Д.Гантулга: Шүлхийний асуудалд анхаарлаа хандуулаарай
2017-10-18 12:07:33 - Боловсрол
Нийт 35 мянган багш Засгийн газарт захидал илгээнэ
2017-10-18 11:42:19 - Хууль
10000 төгрөгийн хураамж авч үзлэг хийх гурван сайдын хамтарсан тушаалыг цуцлана гэв
2017-10-18 11:38:39 - Улс төр
Х.Баттулга: Улаанбаатар хот дөрвөн ханатай гэртээ багтахаа больсон өрх шиг л байна
2017-10-18 11:18:28 - Хууль
Замын цагдааг мөргөсөн жолоочийг шалгаж байна
2017-10-18 11:10:44 - Гадаад
Си Зиньпин: Хятад улс Тайваний тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй
2017-10-18 10:42:25 - Хууль
Д.Бямбадорж: Эмэгтэйчүүд жирэмсэн хил давчихаад хүүхдээ яасан нь мэдэгдэхгүй орж ирж байна
2017-10-18 10:31:52 - Хууль
Булганы ОБГ-ын даргаар дэд хурандаа Ш.Баасандоржийг томилов
2017-10-18 10:26:28 - Орон нутаг
Дорнод аймгийн 0306 дугаар анги эрчим хүчинд холбогджээ
2017-10-18 10:24:03 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрын өргөтгөсөн хуралдаантай
2017-10-18 10:17:50 - Орон нутаг
Нүүрс тээврийн машины араас мөргөсний улмаас нэг иргэн амиа алджээ
2017-10-18 09:01:59 - Эдийн засаг
“GLOBAL FINANCE” сэтгүүл Хасбанкийг Монгол Улсын шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2017-10-18 08:54:54 - Улс төр
Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо
2017-10-18 08:45:24 - Нийслэл
Хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана
2017-10-18 07:27:36 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2017-10-18 07:25:59 - Хууль
Ч.Саранзаяа: Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргээр кино хийж, орлогоо сайн үйлсэд зарцуулна
2017-10-18 07:25:55 - Энтертайнмент
А.Өсөх-Ирээдүй: Хүмүүс намайг булдруу, булдруу л гээд байгаа
2017-10-18 07:25:52 - Эдийн засаг
ШИНЭ БОНД: “Хуралдай”-гаас хүү нь доогуур гарах хүлээлттэй байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-10-18 07:25:59 - Хууль
Ч.Саранзаяа: Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргээр кино хийж, орлогоо сайн үйлсэд зарцуулна
2017-10-16 09:42:50 - Хууль
Таван настай охиныг хүчирхийлсэн хойд аав нь гулсуур дээрээс унасан хэмээжээ
2017-10-17 07:43:11 - Хууль
СУРВАЛЖЛАГА: Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн охин эмнэлэгт хэвтжээ
2017-10-16 10:37:42 - Хууль
Нисэх-Яармагийн замд зам тээврийн ослоор таван хүн амиа алджээ
2017-10-16 14:46:19 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: С.Батболд, Э.Анар нарыг огцрох хүртэл хугацаагүй нойтон өлсгөлөн зарлана гэв
2017-10-18 07:25:55 - Энтертайнмент
А.Өсөх-Ирээдүй: Хүмүүс намайг булдруу, булдруу л гээд байгаа
2017-10-16 15:16:47 - Шар
Жүжигчин Армен Джигарханян эхнэрээ цагдаад өгчээ
2017-10-18 17:02:28 - Байгаль Орчин
Нойтон цас орж сэрүүснэ
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-18 14:38:39 - Хууль
Цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтыг суллалаа