Б.Өнөрбилэг: Хүүхдийн сүүн шүд паалангүй ургах тохиолдол ихэсч байна

Түгээх    
2017-08-17 08:48:27 - Эрүүл мэнд

Одоогоос 20-30 жилийн өмнө манай улсад шүдний өвчлөл бараг байдаггүй байсан. Учир нь бид сүү, цагаан идээгээ өргөн хэрэглэдэг байсан тул шүд эрүүл байдаг байжээ. Гэтэл  өдгөө хот суурин газрын иргэд цагаан идээ хэрэглэх нь багасч, амны хөндийн ариун цэвэр буруу сахиснаас болж энэ төрлийн өвчлөл ихэссээр буй юм.

“Эрүүл хүүхэд” аяны хүрээнд Монгол улсын өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдийг үзлэгт хамруулахад бага насны хүүхдүүдийн 91.3 хувь амны хөндийн өвчтэй гэсэн судалгаа хоёр жилийн өмнө гарч байв.

Бид амны хөндийн өвчлөлийг зөвхөн шүд цоорох гэж боддог. Гэтэл сүүлийн хэдхэн жилийн дотор төрөлхийн шүд, эрүү нүүрний гажигтай хүүхдүүд төрөх нь олширчээ. Тэр ч бүү хэл 6-8 сартай хүүхдүүдийн сүүн шүд паалангүй ургах тохиолдол ихэсчээ.

Шүд буйлаа түрж ургаж чаддаггүй ийм тохиолдолд шүдний эмнэлэгт заавал очиж буйлыг зүсүүлсний дараа хэвийн ургадаг байна. Үүнд хэд хэдэн шалтгаан байдгийг шүдний эмч нар хэлж буй юм. Тодруулбал, агаарын бохирдол, эм, архи, тамхины замбараагүй хэрэглээ, жирэмсний эхэн үеийн хордлого, ураг бүрэлдэж байхад шим тэжээлгүй хоол идэх, ойрхон зайтай төрөх гэх мэт хүчин зүйлс нөлөөдөг байна.

Бид уншигчиддаа илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх зорилгоор Шүд, эрүү нүүрний төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч, Анагаах ухааны магистр, ахлах зэргийн эмч Б.Өнөрбилэгтэй ярилцлаа.

-ТӨРӨЛХИЙН ПААЛАНТАЙ ТӨРСӨН Ч ЯЛИХГҮЙ ЗҮЙЛЭЭС БОЛЖ ПААЛАН НЬ УНАХ ТОХИОЛДОЛ ИХ БАЙНА-

-Хүүхдийн шүд ямар шалтгааны улмаас паалангүй ургадаг юм бэ?

-Мэргэжлийн хэллэгийг нь “Аномали хэлбэртэй буюу паалан болон тунгалмаа дутмагшил” гэдэг юм. Биднийг оюутан байхад ховор тохиолддог, бие даасан эмгэг гэж үздэг байсан. Сүүлийн үед ихсэх хандлагатай байгаа. Энэ хэд хэдэн шалтгаантай. Хүн ам олшрох тохиолдолд ихэснэ, удамшлын өгөгдөл ямар байхаас шалтгаалан хүүхдийн сүүн шүд янз бүр ургаж болно. Мөн гадаад хүчин зүйл буюу жирэмсний эхэн үеийн болон сүүл үеийн хордлого. Ялангуяа жирэмсний эхэн үеийн гурван сарын хордлого урагт нөлөөлөх боломжтой. Яагаад гэвэл энэ үед шүдний анхны бүрдэл хэсгүүд буюу эх үүсвэр тавигдаж эхэлдэг. Эхчүүд хордлогоор маш их эрдэс бодисоо алддаг. Ингэснээр эрдэс бодисын дутагдалд ордог. Энэ дутмагшлаас болж шүд бүрэн хэлбэржиж чадахгүй генийхээ өгөгдөл дээр алдаа гардаг. Мөн механик гэмтэл байж болно.  

-Ямар механик гэмтлээс болж сүүн шүд паалангүй ургадаг талаар эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөхгүй юу?

-Сүүн шүдний эх үүсвэр буйл буюу эрүү ясанд хөгжихдөө ямар нэгэн гадаад болон дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр паалан болон тунгалмаа үүсэх эсийн үйл ажиллагаа алдагдсанаар төрөлхийн палангүй шүдтэй төрж буй хүүхдүүд байна. Паалан шүдийг гадны нөлөөнөөс хамгаалах үндсэн үүрэгтэй шүү дээ. Гэтэл сүүлийн үед манай шүдний эмч нарын анхаарлыг татаж байгаа нэг зүйл бол төрөлхийн паалантай төрсөн ч гэсэн ялихгүй зүйлээс болж паалан нь унах тохиолдол их байна. Энэ нь хоол тэжээл болон амны хөндийн буруу арчилгаанаас болдог. Бид зөвхөн таамаглаж чадна. Тодруулбал, эхэн болон хожуу үеийн хордлогуудаас гадна эрдэсийн дутагдал. Дандаа нэг төрлийн хоол идэх, түүнээс гадна агаарын бохирдол холбоотой гэж үзэж байгаа.

-Эмэгтэйчүүд жирэмсэн байх үедээ архи тамхи хэрэглэх, гаазтай ундаа их хэмжээгээр уухад хүүхдийн сүүн шүдэнд нөлөөлөх үү?

-Шууд биш ч гэсэн дам шалтгаантай нөлөөлнө. Архидалт, тамхидалт, мансууруулах бодис, байнгын эмний хэрэглээ буюу титрацикиллин антибиотек, цефаллоспорины бүлгийн зарим антибиотикууд шүдний пааланг их гэмтээдэг. Ураг эхийн хэвлийд байхдаа хорт бодисуудаас болж сүүн шүд нь буйлан дор бүрэлдэж эхлэхдээ гэмтдэг.

-Шүд, эрүү нүүрний төвөөр ийм эмгэгтэй хичнээн хүүхэд эмчлүүлдэг вэ?

-Ийм тохиолдол нэлээд ихэсч байгаа. Урьд нь ийм төрлийн эмгэгтэй хүүхэд их ховор ирдэг байсан.

-Та бүхэн судалгаа, шинжилгээ хийсэн үү. Монгол Улсын хэмжээнд ийм төрлийн эмгэгтэй хүүхэд хэр их байдаг бол?

-Монгол Улсын хэмжээнд ийм төрлийн эмгэгийн тархалтыг судалсан судалгаа байхгүй. Хийхэд маш хэцүү. Гэхдээ клиникийн ажиглалт судалгаа гэж байдаг. Үүнээс харахад яалт ч үгүй өсөж байгаа.

-ШҮДНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙН ГЭМТЭЛ БОЛОН ГАЖ ХӨГЖЛИЙН
НӨЛӨӨ Л ГЭСЭН ҮГ-

-Эмчлэгдэх боломж бий юу. Эмгэгтэй сүүн шүд байнгын шүдэндээ нөлөө үзүүлдэг үү?

-Бүрэн эмчлэгдэх боломжтой, шүдний паалан орлуулж ямар нэгэн юмаар бүрэх буюу ломбодно гэсэн үг. Тархалтын ажиглалтад хийхэд байнгын шүд гайгүй гардаг.

-Хүүхдийн сүүн шүд паалангүй ургах нь ургийн гажигт тооцогдох уу?

-Үгүй, тэгж ойлгож болохгүй. Шүдний эх үүсвэрийн гэмтэл болон гаж хөгжлийн нөлөө л гэсэн үг. Хүүхэд төрөөд 6-8 сартайдаа анхны сүүн шүд нь цухуйж, гурван нас хүртлээ ургадаг. Мөн гадаад хүчин зүйлээс болж сүүн шүдний паалан нь гэмтэж болно.

-Тэгэхээр ээжүүд хүүхдээ ийм шүдтэй болгохгүйн тулд юуг анхаарах ёстой вэ?

-Эхчүүд жирэмслэхээсээ өмнө өөрийнхөө биеийг бэлдэх хэрэгтэй. Шүд, ходоод гэдсээ эмчлүүлэх, бодисын солилцоогоо сайжруулах гээд маш олон зүйл дээр анхаарах ёстой.

-Ийм шүдтэй хүүхдүүд хоол идэхэд маш хүндрэлтэй бас амархан цоордог гэж сонссон. Энэ үнэн үү?

-Хоол унд идэхэд маш ховор тохиолдолд мэдрэх гээд байдаг. Паалан байхгүй ч гэсэн өөрөө өөрийгөө эрдэсжүүлээд хамгаалдаг. Гэхдээ байгалийн хамгаалалт байхгүй учраас унтах, хоол идэх болгонд цоорох хандлага нэмэгддэг. Нэгэнт ийм шүдтэй төрсөн бол маш сайн угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Мөн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй шүү.

Сонирхуулахад: Шүдийг зөвхөн өглөө орой угаах ёстой гэсэн нийтлэг ойлголт бидний дунд байдаг. Тэр ч үүднээсээ бид орой шүдээ угааж унтаад, өглөө босонгуутаа угаагаад хоол цайгаа уудаг. Гэтэл орой унтахдаа угаасан бол өглөө босоод амаа зайлчихаад хоол цайгаа уусныхаа дараа шүдээ угаах хэрэгтэй ажээ.

Хоол унд идсэний дараа 10-15 минутын дотор шүдээ заавал угаах ёстой. Учир нь энэ  хугацаанд хоол нь физик, химийн шинж чанараа алдаагүй байдаг. Түүнээс хойш задраад хүчиллэг үүсч, шүдний пааланг уусгадаг зүйл үүсдэг аж. Ингэснээр пааланг уусгаж цоорол үүснэ. Зарим хэсэг нь өнгөр үүсгэж шүдэнд чулуу үүсдэг байна.

М.ЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 20

Зочин (172.56.12.13)
2017-08-19 00:58:28
Суулийн уед солонгос хуухдууд их ондор болоод байгаа.Сургуульд зориуд хуухдуудэд суу уулгадаг гэсэн унэн байх.Сургуулын хуухдийн удиййн цайнд суу огч байвал.

Зочин (27.123.214.80)
2017-08-18 11:27:15
сайхан хэрэгтэй зөвөлгөө өгчээ. Хүүхдийн шүдийг эцэг эх нь л анхаарах ёстой болов уу. Гадаадад хүүхдийнхээ шүдийг эцэг эх нь 6 нас хүртэл нь угааж өгдөгийн байна. Хүүхдүүд өөрсдөө дутуу хагас, яаж угаахаа мэдэдгүй байх шүү. Дээр нь бид хүүхдийнхээ шүдийг сайтар байнга шалгаж байх хэрэгтэй шүү.

Зочин (202.70.46.239)
2017-08-17 21:38:42
Шүдээ оо сойзоор тэгж зураагүй үед хичнээн чихэр идсэн ч яадаг ч үгүй. Угааса байгалиас хоол хүнс идлээ гээд шүд өнгөртөж муудах зохицуулалт байхгүй. Хамгаалалтыг нь эвдсэнээс л өдөр болгон угаагаад ч хорхойтож өвчлөөд болохгүй болохоор өдөрт 2 удаа угаа гээд ч цоорч өвчлөөд бхаар 4,5 ер нь юм идэх тоолондо угаа гэдэгт тулж бна. Төрөлхийн шүд яс сайтай, хангалттай кальци авч бганууд нь л гайгүй байх шиг бгаан. Бас сойзоор зүлгээд бхаар буйл нь аажимдаа ярагдаад шүдний езоор ил гарч паалангаар хамгаалагдаагүй хэсэг нь халуун хүйтэнд мэдрэгшиж амархан өвчилнө. Зөөлөн сойзоор буйлаа давуулж угаавал гайгүй болж магадгүй юм

maa (103.10.22.105)
2017-08-17 20:16:36
eryyl enh

Зочин (103.10.22.105)
2017-08-17 20:13:50
ugaaj chadahgyi bol chiher idyyleed araas n shingen zyil sain uulga amaa tsever usaar zail 6 tsagaas hoish chiherleg zvil byy idyyl hyyhed dee sain hel ted sain oilgono uhaantai hymyys chin chiniil hyyhed baih bolno eryyl enhiig hysie

Зочин (27.123.212.138)
2017-08-17 17:49:38
Сүү цагаан идээ чинь үнэтэй байна ч гэх шиг.Хэний төлөө амьдраад хэнд эрхлээд байгаан.Өөрт хэрэгтэй зүйлээ авч хэрэглэж чадахгүй бол өмхий амаа сайн цэвэрлэ!

Зочин (27.123.212.138)
2017-08-17 17:49:38
Сүү цагаан идээ чинь үнэтэй байна ч гэх шиг.Хэний төлөө амьдраад хэнд эрхлээд байгаан.Өөрт хэрэгтэй зүйлээ авч хэрэглэж чадахгүй бол өмхий амаа сайн цэвэрлэ!

Зочин (27.123.212.138)
2017-08-17 17:49:35
Сүү цагаан идээ чинь үнэтэй байна ч гэх шиг.Хэний төлөө амьдраад хэнд эрхлээд байгаан.Өөрт хэрэгтэй зүйлээ авч хэрэглэж чадахгүй бол өмхий амаа сайн цэвэрлэ!

Зочин (150.129.140.163)
2017-08-17 14:04:41
хэнд хамаатай юм

Зочин (103.26.195.135)
2017-08-17 14:03:31
Yaj sergiilehuu, yug anhaarah u, zuvluguu uguuch geheer onol yariad baih yumaa. Asuultaa sain oilgochood hariu l daa

Зочин (202.70.46.239)
2017-08-17 13:31:02
Дэлгүүрийн сүү тараг удаан хадгалах элдэв бодис орсон болхоро тэр юму бараг муудха байчихсан гашилж, шар сүү ялгарч ээдэхгүй сонин муухай болчихдог. Энэ яг калци нөхөж чаддаг болову? Заримда сүүний үйлдвэрийн хайрцагтай сүүнээс нил шивтэр амтагдад ууж цай сүлэх аргагү.Өглөө бүр цэвэр найдвартай сүү тогтмол зардаг захиалга авдаг найдвартай газар л хэрэгтэй бна. Хувь хүнээс авна гэвэл тэр өдрийн тэнгэр мэднэ гэдэг шиг л сохроор найдхаас өөр аргагүй болно

Зочин (202.179.31.13)
2017-08-17 13:23:00
Ядуу орон юм чинь яах вэ дээ, сүү цагаан идээ чиь аймаар үнэтэй байна.

Зочин (202.70.46.239)
2017-08-17 13:12:48
Нялх хүүхдийн шүд цухуйхад ямар ч төрлийн оо сойз хэрэглүүлж огт болохгүй! Нэг л удаа шүдэнд нь хүргэчихвэл цаашдаа өдөр болгон угаахаас өөр сонголтгүй болно. Хэрвээ угаахгүй бол өнгөр тогтоод харлаж цоорно. Оо сойз байгалийн хамгаалалтын гөлгөр гадаргууг зүлгээд нүдэнд харагдхааргүй ховил зураастай болгочихдог. Тэр зураас эргэж бүтэн болж нөхөгддөггүй. Паалан ургахдаа нийтээрэ жигд ургадаг учраас зурагдчихсан чигээрэ л нэмж зузаарч ургана. Шилийг элсээр үрэхэд үүсдэг шиг зурагдана. гэхдээ ооны ширхэг элснээс илүү нарын ширхтэй зуурмаг бдаг. Өдрийн 3 хоолны үлдэгдэл тэр зураас ховилд орж тогтон өнгөр үүсч шарлаж эхэлдэг. Ингээд амны хөндийн ариун цэвэр алдагдаж хоолны үлдэгдэл дээр нян бактери үржиж шүд буйлны өвчин, эвгүй үнэр гм цаашаага явсаар хоолойн үрэвсэл чих хамар тархи зүрх үе мөч гэж дамжаад бүх бие өвдөх суурь тавигдана. Хүүхдийн гар хүрэхгүй газар харуулахгүйгээр л оо сойзоо

юун ядруухан юм яриа вэ (202.9.40.63)
2017-08-17 12:35:42
20 жилийн өмнө байдал муу л байсан одоо бүр муудсан.Судалгаа байхгүй гэнээ тэгснээ судлаагүйн бол яаж дүгнэлт гаргадаг юм бэ.Дэндүү ядруухан байна доо улсын байгууллага

Сүү уудаг болох төслийг дэмж (66.181.185.246)
2017-08-17 12:22:17
Эх хүүхдүүдийг эрүүл орчинд амьдруулж шим тэжээлтэй хоол хүнсээр хангаж байж л монголын ирээдүй сайн сайхан байх нөхцөл бүрдэнэ. Сүүсүүн бүтээгдэхүүнээр хангах асуудлыг засгийн газраас зориуд хөтөлбөр санаачлага гаргаж хэрэгжүүлэх нэн шаардлагатай. Амьдрал тааруу үэд төрж өссөн залуус одоо хүүхэд төрүүлэх ид насандаа ирсэн бгаа. Ингээд гинжин холбоо үүсээд цааш даамжрах болно.сүү үйлдвэрлэгч нарыг дэмжиж хүүхэд бүр сүү уух зарчмыг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой

Сүү уудаг болох төслийг дэмж (66.181.185.246)
2017-08-17 12:22:17
Эх хүүхдүүдийг эрүүл орчинд амьдруулж шим тэжээлтэй хоол хүнсээр хангаж байж л монголын ирээдүй сайн сайхан байх нөхцөл бүрдэнэ. Сүүсүүн бүтээгдэхүүнээр хангах асуудлыг засгийн газраас зориуд хөтөлбөр санаачлага гаргаж хэрэгжүүлэх нэн шаардлагатай. Амьдрал тааруу үэд төрж өссөн залуус одоо хүүхэд төрүүлэх ид насандаа ирсэн бгаа. Ингээд гинжин холбоо үүсээд цааш даамжрах болно.сүү үйлдвэрлэгч нарыг дэмжиж хүүхэд бүр сүү уух зарчмыг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой

Сүү уудаг болох төслийг дэмж (66.181.185.246)
2017-08-17 12:22:16
Эх хүүхдүүдийг эрүүл орчинд амьдруулж шим тэжээлтэй хоол хүнсээр хангаж байж л монголын ирээдүй сайн сайхан байх нөхцөл бүрдэнэ. Сүүсүүн бүтээгдэхүүнээр хангах асуудлыг засгийн газраас зориуд хөтөлбөр санаачлага гаргаж хэрэгжүүлэх нэн шаардлагатай. Амьдрал тааруу үэд төрж өссөн залуус одоо хүүхэд төрүүлэх ид насандаа ирсэн бгаа. Ингээд гинжин холбоо үүсээд цааш даамжрах болно.сүү үйлдвэрлэгч нарыг дэмжиж хүүхэд бүр сүү уух зарчмыг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой

Сүү уудаг болох төслийг дэмж (66.181.185.246)
2017-08-17 12:22:16
Эх хүүхдүүдийг эрүүл орчинд амьдруулж шим тэжээлтэй хоол хүнсээр хангаж байж л монголын ирээдүй сайн сайхан байх нөхцөл бүрдэнэ. Сүүсүүн бүтээгдэхүүнээр хангах асуудлыг засгийн газраас зориуд хөтөлбөр санаачлага гаргаж хэрэгжүүлэх нэн шаардлагатай. Амьдрал тааруу үэд төрж өссөн залуус одоо хүүхэд төрүүлэх ид насандаа ирсэн бгаа. Ингээд гинжин холбоо үүсээд цааш даамжрах болно.сүү үйлдвэрлэгч нарыг дэмжиж хүүхэд бүр сүү уух зарчмыг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой

Зочин (202.9.43.12)
2017-08-17 09:23:28
Тэгээд яхдийн

Зочин (202.9.43.12)
2017-08-17 09:23:27
Тэгээд яхдийн

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-18 08:36:00 - Хууль
Р.Нямхүү: Хүн амины хэрэгтнүүдийг хаацайлдаг цагдаа, прокурортой эцсээ хүртэл тэмцэнэ
2018-06-18 08:33:38 - Орон нутаг
Байдрагийн гол ширгэж, Бөөнцагаан нуур устаж үгүй болох аюул нүүрлэлээ
2018-06-18 08:13:19 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-06-17 17:18:00 - Шар
Уяач Г.Баттулгын сойсон Smarty Please адуу “Charles town” морин тойруулгын уралдаанд түрүүлжээ
2018-06-17 17:01:11 - Нийслэл
Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын азтанууд тодорно
2018-06-17 16:34:12 - Орон нутаг
Хоёр настай хүүхдээр даага унуулж уралдуулсан эцэг, алдарт уяач нарт арга хэмжээ авчээ
2018-06-17 16:12:47 - Шар
Хулсны баавгайн хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулжээ
2018-06-17 16:04:56 - Энтертайнмент
“Бумбардай” цувралын “Сүүн цацал” зурган номын нээлт болов
2018-06-17 14:57:50 - Нийслэл
Нийслэлийн онцгой байдлын албан хаагчид “Ulaanbaatar city tour” автобусаар аялав
2018-06-17 14:11:54 - Спорт
ФОТО: ОХУ-д хоёр сая гаруй хөгжөөн дэмжигч хүрэлцэн очжээ
2018-06-17 13:28:40 - Нийслэл
Том оврын автобус бетон зуурмагийн машинтай мөргөлдсөн осол гарав
2018-06-17 12:48:36 - Боловсрол
Элсэлтийн ерөнхий шалгалт үргэлжилж байна
2018-06-17 12:43:05 - Улс төр
БАЙР СУУРЬ: Ерөнхийлөгчийн хоригийг гишүүд дэмжих үү
2018-06-17 12:36:46 - Нийслэл
Хорь гаруй хүн хулгайд алдсан утсаа эргүүлэн аваад байна
2018-06-17 12:30:18 - Байгаль Орчин
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
2018-06-17 11:51:53 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2018-06-16 17:46:06 - Спорт
Роналдо чөлөөт цохилтоор гурав дахь гоолоо хийж, тоглолт тэнцээгээр өндөрлөв
2018-06-16 17:39:38 - Спорт
Уругвайн шигшээ баг Египетийн шигшээг 1:0 харьцаатайгаар буулган авчээ
2018-06-16 17:23:21 - Эдийн засаг
МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргав
2018-06-16 16:48:54 - Эдийн засаг
Засгийн газраас ипотекийн зээлийн хүүг өнөөгийн түвшинд хадгалах нь зүйтэй гэж үзжээ
2018-06-16 16:37:19 - Энтертайнмент
“Нүүдэлчин-Монгол 2018” их наадам болно
2018-06-16 15:27:45 - Боловсрол
Орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт явагдаж байна
2018-06-16 15:18:45 - Спорт
ДАШТ 2018: Өнөөдрийн тоглолтын хуваарь
2018-06-16 15:08:16 - Шар
Нэг ч гоол оруулаагүй Саудын Арабын хөлбөмбөгчид шийтгүүлнэ
2018-06-16 14:53:35 - Орон нутаг
Булганд уруйн үер бууж, нэг хүүхдийн амь нас хохирчээ
2018-06-16 14:37:57 - Орон нутаг
“Сыргаль” голын усанд автомашинтайгаа суусан иргэдийг эсэн мэнд гарган авав
2018-06-16 13:58:41 - Нийслэл
Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт бие зассан залууг ажлаас нь чөлөөлжээ
2018-06-16 13:55:18 - Спорт
Уругвай эхний хожлоо авав
2018-06-16 13:43:54 - Нийслэл
Монголын цагдаа нар зодолдоогүй гэв
2018-06-16 12:59:53 - Шар
Москвад Мексикийн хөгжөөн дэмжигчийн эд зүйлсийг хулгайлсан хоёр монгол иргэнийг саатуулжээ
2018-06-16 12:37:26 - Гадаад
Монгол охин ДАШТ-д сайн дурын ажилтнаар ажиллаж байна
2018-06-16 11:19:13 - Байгаль Орчин
Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2018-06-16 11:16:19 - Энтертайнмент
М.Ганхуяг: Гагнуурчин хүн үс толгой, хувцас, гутлын түрий дотор үсэрч орсон очийг тэвчих үе гардаг
2018-06-16 11:13:02 - Улс төр
Хэнтийн нөхөн сонгуульд ХЭН ХЭН НЭР ДЭВШИХ ВЭ
2018-06-16 10:55:59 - Нийслэл
НАЙМАН ХУВИЙН ЗЭЭЛИЙН өндөр шаардлагаас болж иргэд залилуулсаар байна
2018-06-16 10:53:39 - Нийслэл
Хурдан морьд дагах засмал замаа өөрсдийнхөө хөрөнгөөр тавь, уяачид аа
2018-06-16 10:53:36 - Эрүүл мэнд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ гангараа биш, аюултай зэвсэг
2018-06-16 10:51:00 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2018-06-15 22:14:39 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболдын зөвлөх Л.Гүнбилэг мэдэгдэл хийлээ
2018-06-15 18:23:19 - Орон нутаг
Архангай аймагт бохир ус цэвэрлэх орчин үеийн байгууламж барина
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-15 10:34:52 - Байгаль Орчин
Дуу цахилгаантай бороо орно
2018-06-16 10:53:36 - Эрүүл мэнд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ гангараа биш, аюултай зэвсэг
2018-06-15 15:26:45 - Хууль
Саунд биеэ үнэлж байжээ
2018-06-16 11:13:02 - Улс төр
Хэнтийн нөхөн сонгуульд ХЭН ХЭН НЭР ДЭВШИХ ВЭ
2018-06-15 08:51:39 - Улс төр
А.Ундраа: М.Энхболд даргаас болоод намайг дуугарч чаддаггүй гэж хардах нь зохисгүй хэрэг
2018-06-16 13:58:41 - Нийслэл
Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт бие зассан залууг ажлаас нь чөлөөлжээ
2018-06-16 15:08:16 - Шар
Нэг ч гоол оруулаагүй Саудын Арабын хөлбөмбөгчид шийтгүүлнэ
2018-06-15 14:52:17 - Улс төр
Ч.Улаан: "Рио Тинто"-гийн Монгол дахь захирлаар ажиллаж байсан хүн гишүүд рүү лоббидох бичиг илгээсэн
2018-06-17 13:28:40 - Нийслэл
Том оврын автобус бетон зуурмагийн машинтай мөргөлдсөн осол гарав
2018-06-16 12:59:53 - Шар
Москвад Мексикийн хөгжөөн дэмжигчийн эд зүйлсийг хулгайлсан хоёр монгол иргэнийг саатуулжээ