Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн яруу найрагчдын их хуралд илгээлт илгээв

Түгээх    
2017-08-17 16:05:48 - Улс төр

presidentӨнөөдөр Төрийн ордонд Дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хурлын нээлт боллоо. Тус их хуралд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт илгээсэн байна. Илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан уншиж сонордуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлтдээ: “Эрхэм нөхөд өө! Дэлхийн Яруу найрагчдын 37-р их хурлын зочид төлөөлөгчид, эрхэм хүндэт яруу найрагчид, уншигч та бүхний амгаланг айлтгая.

“Байгалийн оюун санаа ба хүмүүний сэтгэлийн байгаль” агуулгын доор болж байгаа Монгол дахь дэлхийн яруу найргийн өдрүүд хийгээд Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурал, Данзанравжаа Олон улсын яруу найргийн наадам нь өнөөдөр манай гариг дэлхий хийгээд хүн төрөлхтний өмнө тулгараад буй байгаль экологи, хүний сэтгэл хоёрын хоорондох оюун санааны маш нандин холбоо шүтэлцээг хөндөж байгаа нь чухам XXI зууны хүн төрөлхтөнд тулгараад байгаа амин чухал асуудал мөн.

Өнөөгийн дэлхий ертөнцөд нийгмийн хөгжлийг ойлгох ойлголт хэт программчлагдаж, эд юмс өмч хөрөнгийн үйлдвэрлэл, технологийн дэвшлийг л хүний оршихуйн шийдвэрлэх хүчин зүйлс болгон шүтэж буй цагт үгийн урлагийн мөн чанарыг танин мэдүүлэх, яруу найргийн бурханлаг увидас чадлыг хүмүүст мэдрүүлэх нь нэн чухал байна.

Нийгмийн оюун санааг ариусгах, соёл сэтгэлгээний хүнлэг чанарыг гүнзгийрүүлэх, хүний үйл ажиллагаа, амьдрал тэмцлийг жинхэнэ тус буянт үйлсэд дуудах өндөр дээд үүрэг, тавилан юун түрүүнд яруу найрагт л оногджээ.

ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын ХХХ чуулганы тогтоолоор 2000 оноос эхлэн дэлхий дахинаар жил бүр яруу найргийн өдрийг тэмдэглэхийг уриалан тунхагласан билээ.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд ном, соёлын салбар эрчимтэй сэргэж байна. Ардын аман зохиолоос эхлээд "Монголын нууц товчоо", "Гэсэр", "Жангар", суут яруу найрагч Данзанравжаа, Д.Нацагдорж, Б.Явуухулан нарын яруу найргийн баялаг өв уламжлалтай Монголын уран зохиол дэлхийн сонгодог бүтээлийн жишигт нийцдэг бөгөөд улс улсын шилдэг зохиолч, яруу найрагчид та бүхэнтэй элэгсэг дотно танилцаж, уран бүтээлээрээ нөхөрлөж, зохиол бүтээлээсээ харилцан орчуулах, суралцах арга барил, эрэл хайгуулынхаа бүтээлч санаачилгыг улам идэвхжүүлнэ гэдэгт найдаж байна.

Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурал, наадмын үйл ажиллагаанд амжилт хүсье. Та бүхэнд шинэ онгод, урам зориг, эрч хүч, бүтээхийн аз жаргал, шударга ёсны төлөө ямагт үнэн үгээр улс үндэстнээ ард түмнээ уриалан гэгээрүүлж явах эр зоригийг хүсэн ерөөе” гэжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 5

Зочин (150.129.141.251)
2017-08-18 00:12:45
Шүүмжилсэнийх санаа хэлэхэд.Манай төрийн албаныхан энэ олон "газар"-ын маапаанаа болих хэрэгтэй.Төрийн агентлаг,газруудыг бүгдийг нь Алба болгох хэрэгтэй.Алба гэдэг бол монгол хэлний санд "төрийн нэрийн өмнөөс зохицуулга хийх үйлчилгээний байгууллага" эсвэл татвар, татаас гэж явдаг.Жишээ нь газрын тосны алба гэж болно. Түүнчлэн ЦЕГ биш Ерөнхий Сэргийлэх Алба. Гэмт хэрэг хариуцсан хэлтэс. Мөн үү. Олон тоон дээр албад гэж байна. Ерөнхий тагнуулын алба гэх нь зүйтэй. Тагнуулын ерөнхий алба гэвэл буруу. Тагнуулын алба гэвэл нэг үг гэж ойлгоно. Албанд ажиллагчийг албат гэнэ. Албатууд гэвэл кадрууд юм байна гэж ойлгоно. Удирдах албатыг түшээ гэнэ. Түшээд болно. Харин хувийн байгууллагад албат гэж байхгүй. Тэд өөрийгөө юу ч гэсэн болно. Согитэр, тэргүүн, ажилчин ер хэн ч байсан хамаагүй. Албат нарын өдүүлсэн гэмт хэргийг авилга гэнэ.Хувийн хэвшлийнхний гэмт үйлдлийг хээл хахууль, луйвар гм.

Зочин (103.229.121.23)
2017-08-18 00:01:58
Англиар, уйгаржингаар бичжээ. Бидэнд зориулагдаагуй юм бн. Евермонголд болж байгаа юм бн гэж ойлголоо.

Зочин (150.129.141.251)
2017-08-18 00:00:59
Илгээлт явуулав гэвэл яадын? Сонин сонсогдож байгаа биз дээ? Газрын тосны газар гэдэг шиг шал тэнэг сонсогдохгүй байна уу? Эсвэл цагдаагийн ерөнхий газрын гэмт хэрэгтэй тэмцэх газар, айн? Иймэрхүү донгио найруулгууд утга зохиолд түгээмэл тааралддаг.

Зочин (103.229.121.23)
2017-08-17 23:59:28
Сонин сонин зевлехууд байхийм. Соел, шашны

Зочин (66.181.187.112)
2017-08-17 18:25:12
yugaa hiigeed el iireed yavaan be? yamar ajild tomilogdsonoo oilgohgui bn uu? nen yaaraltai oriig tegleh heregtei bn, 40 honochloo, hezee boltol hoishluulah ve?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-02-20 15:25:36 - Шар
Токиод тэнгэр баганадсан модон барилга барихаар төлөвлөж байна
2018-02-20 15:12:00 - Улс төр
Ерөнхийлөгч орон нутагт ажиллана
2018-02-20 15:07:16 - Боловсрол
Архангай аймагт найман төсөлд хөрөнгө оруулалт хийнэ
2018-02-20 15:03:42 - Нийслэл
Энэ амралтын өдрүүдэд “Мөнгөн Улаанбаатар” цасны баяр болно
2018-02-20 14:48:59 - Улс төр
Ерөнхийлөгч орон нутгийн иргэдтэй уулзана
2018-02-20 14:23:09 - Гадаад
Оюутнууд Цагаан ордны гадна хэвтээ жагсаал хийв
2018-02-20 14:19:43 - Улс төр
Хууль зөрчин томилогдсон 33 албан тушаалтныг чөлөөлөв
2018-02-20 14:19:01 - Хууль
"Гэрэл тусгая" видео уралдааны шилдгүүд шалгарчээ
2018-02-20 13:53:42 - Орон нутаг
Зэрлэг амьтдад өвс тэжээл тавьж өгч байна
2018-02-20 13:51:14 - Нийслэл
Налайх дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэв
2018-02-20 12:38:39 - Улс төр
Ц.Даваасүрэн: Монголоос эрчим хүчээ авах ёстой гэсэн заалтыг түдгэлзүүлсэн гэрээг хүчингүй болгосон юм
2018-02-20 12:21:03 - Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголтоо авч чадаагүй иргэд мэдээллээ засаад мөнгөө нөхөж авах боломжтой
2018-02-20 12:19:28 - Гадаад
Хойд Солонгос БНСУ-тай хамтран 2021 оны Азийн наадмыг зохион байгуулах сонирхолтой байна
2018-02-20 12:12:57 - Шар
Б.Бат-Эрдэнэ: Тэмцээнээс өмнө авсан зураг шүү дээ
2018-02-20 11:55:28 - Эдийн засаг
Б.Батзориг: Ургац алдсан ч гурилын үнээ тогтвортой байлгаж чадлаа
2018-02-20 11:33:03 - Орон нутаг
Орхон аймагт шүлхий өвчин гарчээ
2018-02-20 11:19:59 - Шар
Хакүхо М.Даваажаргал хуримын ойгоо тэмдэглэжээ
2018-02-20 10:58:14 - Спорт
Үндэсний аваргын төлөөх цуврал эхэллээ
2018-02-20 10:49:39 - Боловсрол
ЭЕШ-ын цахим бүртгэл дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ
2018-02-20 10:47:13 - Улс төр
Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохтой холбоотой УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ
2018-02-20 09:48:17 - Нийслэл
Өнөөдрөөс Аргентин улс руу визгүй зорчино
2018-02-20 09:34:46 - Эдийн засаг
Д.Жигжиднямаа: УБТЗ-д Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй байна
2018-02-20 09:33:30 - Хууль
Замын цагдаагийн албанаас иргэдэд талархал илэрхийлж байна
2018-02-20 08:26:54 - Энтертайнмент
Н.Наранбаатар: Өв соёлоо хэдэн халтар юаниас өгдгөө болимоор юм
2018-02-20 08:07:57 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2018-02-20 07:59:43 - Хууль
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулга манай гэрээс зүгээр гараагүй нь тогтоогдчихлоо
2018-02-20 07:50:07 - Улс төр
Оффшорт данстай улс төрчдийн “ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД”
2018-02-20 07:45:26 - Хууль
Арилжааны банкуудаас хагас тэрбум төгрөг залилсан эдийн засагчид найман жилийн ял оноолоо
2018-02-20 07:40:01 - Гадаад
"Путин эх орон, ард түмнийхээ төлөө маш их зүйл хийсэн”
2018-02-20 07:35:47 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-02-19 17:16:35 - Технологи
Биеийн арьсаар дамжуулан мэдээлэл авах "дэлгэц” бүтээжээ
2018-02-19 16:57:40 - Энтертайнмент
Ц.Гэрлээ Монгол Улсын Соёлын элчээр томилогдов
2018-02-19 15:46:06 - Эдийн засаг
Ам.долларын ханш буурчээ
2018-02-19 15:37:23 - Гадаад
Тиллерсон Путинтэй уулзсан тухайгаа ярьжээ
2018-02-19 15:35:00 - Шар
Стивен Сигал Монголд шинэлжээ
2018-02-19 15:03:24 - Хууль
Авлигатай тэмцэх газар ХОМ-ын нэгдсэн дүнг гаргахаар ажиллаж байна
2018-02-19 15:03:20 - Шар
Эрдэмтэд "Жимсний шүүс аюултай" гэв
2018-02-19 15:01:13 - Эдийн засаг
Ө.Ганзориг Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо
2018-02-19 14:49:18 - Хууль
Жолооч нарыг замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж байна
2018-02-19 13:54:43 - Эрүүл мэнд
Даралт, зүрх судасны өвчин болон архитай холбоотой дуудлагууд их иржээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй