Ерөнхийлөгч Х.Баттулгын ТАСС агентлагт өгсөн ярилцлагын онцлох ишлэлүүд

Түгээх    
2017-08-18 15:30:35 - Гадаад

president

-УЛААНБААТАР МОСКВАТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 15-ны өдөр ОХУ-ын мэдээллийн ТАСС агентлагт ярилцлага өгсөн билээ. Тус агентлагийн ахлах сурвалжлагч Алексей Селищев Монгол Улсын Ерөнхийлөгчийн цаашид баримтлах гадаад бодлого болон Монгол-ОХУ хоорондын хамтын ажиллагааны хэтийн төлвийн талаар сонирхсон асуултууддаа хариулт авсан байна.

Өнгөрсөн пүрэв гаригт Алексей Селищевын Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай хийсэн ярилцлагыг ТАСС агентлаг нийтэлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш анх удаа гадаадын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгсөн нь энэ юм. Тэрбээр ирэх есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох талаараа ярьжээ. Бид түүний ярилцлагын гол ишлэлүүдийг онцлон хүргэж байна.

-Манай улс Орос, Хятад гэсэн хоёр том гүрний дунд оршдог. Бид Хятад улстай бүх талын стратегийн түншлэл тогтоосон бол Япон улс, Энэтхэгтэй стратегийн харилцаатай. Мөн БНСУ-тай бүх талын түншлэлийг хөгжүүлж байна.

-Бид Оросоор дамжин Европын Холбооны улс орнуудтай, Хятадаар дамжуулан Азийн орнуудтай харилцдаг. Иймд би Орос, Хятад улсуудад айлчлал хийж, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх тодорхой алхмууд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хамтын ажиллагааны үндсэн сэдвүүд нь гаалийн тарифыг зохицуулах, цар хүрээтэй шинэчлэл явуулах явдал.

-Бид байгалийн баялгаа эргэлтэд оруулж, нэн шинэ технологи, инноваци ашиглан боловсруулалтын зэргийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш 35 өдөр өнгөрч байна, хэсэг хугацааны дараа тодорхой үр дүнд хүрч, миний төлөвлөгөөнүүд биелнэ гэдэгт найдаж байна.

-Ойрын дөрвөн жилд эдийн засгийн салбарт хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн үндэс болох тодорхой төлөвлөгөө надад бий. Миний бүрэн эрхийн хугацаа дуусахад үр дүн нь харагдана.

-Монголчууд бол нүүдэлчид. Миний судсаар ч нүүдэлчдийн цус урсаж байгаа. Бид хөгжлийн хөтөлбөрөө нүүдэлчдийн уламжлалыг үндэслэн боловсруулдаг. Монголчууд бие даан хөгждөг. Энэ нь бидний онцлог.

-Өнөөдөр Монгол дахь олон ажлын байрыг гадаадын мэргэжилтнүүд эзэлж байна. Тэд манай улсын хөгжлийн төлөө ажиллаж хөдөлмөрлөж байна. Гэхдээ бид үүнийг өөрчилнө.

-Цаашид ард түмэн ашигт малтмалын олборлолтоос орлого олдог болгоно. Хүн бүр эрх тэгш үндсэн дээр хувь хүртэнэ.

-Манай ард түмэн дэд бүтцийн салбарыг бүтээн босгох ёстой. Орос, Хятад улсуудтай хамтран ажиллах нь мөн дэд бүтцийн салбарын тэргүүлэх чиглэл юм. Далайд гарцгүй бидний хувьд хөршүүдтэйгээ нягт хамтран ажиллах шаардлагатай.

-Монгол Улстай хиллэдэг ОХУ-ын мужуудтай хамтран ажиллаж, харилцаагаа хөгжүүлэх нь манай хоёр орны харилцаа холбоог өргөжүүлэхэд чухал. Чөлөөт худалдааны бүс байгуулах боломж, мөн Байгал нууртай холбоотой асуудлыг судалж болох юм.

-Бид Эгийн гол дээр усан цахилгаан станц барих төслийн ажлыг явуулж байгаа. Бүс нутгийн хоорондын харилцан ойлголцол дутагдалтай байгаагаас санал зөрөлдөөн үүсэхэд хүргэж магадгүй.

-Манай хоёр орны харилцаа, түүний дотор Батлан хамгаалах салбарт маш эрчимтэй хөгжих болно. Учир нь манай цэргийн техник, зэвсэглэлийн 95 хувь нь Оросын үйлдвэрийнх байдаг.

-ОХУ-тай хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатай байна. Монголын махыг Эрхүү мужид экспортлох асуудлыг олон жилийн турш хэлэлцэж байгаа.  Энэ асуудал ахиц муутай байна.

-“Улаанбатар төмөр зам” /УБЖД/ бол Орос, Монголын хамтарсан хөтөлбөрөөс үлдсэн цорын ганц төсөл. Бид Оростой 50/50 хувийн оролцоотойгоор энэ төслийг өргөжүүлэхэд онцгой анхаарал хандуулах болно.

-2016 оны парламентын сонгуулийн өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувь зарагдсан. Энэ их нарийн асуудал. Бид ийм нөхцөл байдлыг "Улаанбаатар төмөр зам" дээр давтагдуулахгүйн төлөө хичээж байна.

-“Монголросцветмет” компанийн удирдлага менежментийн үр ашгийг дээшлүүлэх тал дээр ажиллах шаардлагатай байна. Тус компани одоогийн байдлаар их өртэй.

-Ирэх жил шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад оруулсноор аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, түүний дотор Оросын жуулчдыг татахад түлхэц болно. Бид Япон, БНСУ-ын жуулчид Хойд Хятадын автономит район Өвөр Монгол, Монгол Улс, Буриад гэсэн “гурван Монгол”-оор тойрон аялах аялал жуулчлалын шинэ маршрут бий болгох талаар санал солилцож байна.

-Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно. Энэ нь Ерөнхиийлөгчийн хувиар гадаадад хийх миний анхны албан ёсны айлчлал болно. Чуулга уулзалтын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Зүүн хойд Азийн улс орнуудын төрийн тэргүүн нартай уулзахаар төлөвлөсөн. 

Э.ЭНХ-ЭРДЭНЭ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 34

Зочин (112.72.11.106)
2017-08-23 02:59:33
Ерөнхийлөгч зөв бодлого баримтлаж байна зарим хүмүүс засгийн газрын ажлыг ерөнхийлөгч хийгээд байна гээд байхын урьд урьдын ерөнхийлөгчид шиг улс орон нь яадруу байгааг мэдсээр байж мануухай шиг явах естой юмуу ямарч ашиггүй гэрээ хэлэлцээр хийж улс ороныг өрөнд оруулж монгол гэдэг нэрийг дэлхийн тавцанд шившиг болгохыг харжил байсан элбэгдож яалаадаа орос монгол хятад гурван улсын хэлэлцээрч гэх шиг нохойн замруу оруулах дөхсөн

yaana ve (103.26.195.36)
2017-08-21 22:21:43
1.4 terbum huntei amerikiin daraa oroh ediin zasag geed delhiid toogdoj medee, uulzalt, heleltseer bolgond hundet suuj bdag hyataduudyg .HUJAA, geed bsan uls odoo yaaj haritsah ve? naaduul chin 1940-eed ony olsgolondoo avtsan uls bish shuu dee, bid asar dutuu medeeleltei yavaad bn daa

Зочин (203.91.112.146)
2017-08-21 14:08:48
жинхэнэ мал ерөнхийлөгчтэй болждээ

Монгол (202.179.26.46)
2017-08-21 10:31:34
Ерөнхийлөгч үү Компаний аж ахуй эрхэлсэн захирал уу ойлгосонгүй бараг тал нь аж ахуйн ажил яриад байдаг. Ийм ч ерөнхийлөгч байх гэж дээ. Бөх хүн гэдэг бөх л байдаг юм байна. Баттулга таны хэлсэн үг үнэн байна.

Монгол (202.179.26.46)
2017-08-21 10:31:34
Ерөнхийлөгч үү Компаний аж ахуй эрхэлсэн захирал уу ойлгосонгүй бараг тал нь аж ахуйн ажил яриад байдаг. Ийм ч ерөнхийлөгч байх гэж дээ. Бөх хүн гэдэг бөх л байдаг юм байна. Баттулга таны хэлсэн үг үнэн байна.

Үндсэн хууль (103.212.116.228)
2017-08-20 13:55:37
Дэлхийн түүхийг дор хаяж гадарладаг байж дэлхийн тэргүүнүүдтэй ярина шүү дээ.Орос,Хятад,монгол н харилцааны түүхийг Хүннүгийн үеэс эхэлж судлах шаардлагатай.Том хэмжээнд сэтгэж ярьж чадвал үр дүнд хүрнэ.Түүнээс биш зөвхөн худалдаа наймаа,ашиг хонжоо яриад үр дүнд хүрэхгүй.Хятадын ард түмнийг хужаа гэж доромжилж Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажил өрнүүлсэн Монголын улстөрчдөд Ши Зинь пи ямар хандах бол гэдэг нь асуудалтай.Нааштай байсан харилцаа сайжрах эсэх нь эргэлзээтэй.Алсын хараа,улс төрийн бодлогын гярхай байдал дутсандаа.

Зочин (202.55.191.130)
2017-08-19 14:53:23
МАН-ыхан шиг хоосон лоозон, эсвэл ард түмнийг шулах төлөвлөгөө биш бодитой биелэх ажлууд байна. заавал хийгээрэй ерөнхийлөгч өө

зочин л гэе (66.181.187.151)
2017-08-19 13:20:22
Ерөнхийлөгч танаас хүсэхэд: 1930-40-өөд оны улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхэд бид эцэг дээдэстэйгээ адилхан хэлмэгдэж нударган баян гэгдэж мал хөрөнгөө хураалгаж , одоо орох оронгүй тэнүүчлэн шар нар бор хоног төөрүүлэн амьдран яваа 80-аас дээш насны хэдэн хөгшчүүлийг анхааран үзэж, орон байртай болгож өгөх асуудлыг онцгой анхаарч туслана уу?

Зочин (202.9.42.249)
2017-08-19 12:28:10
Уул уурхайн ашгаа өгсөн ньдээр

Одхүү (202.9.42.229)
2017-08-19 07:33:04
Арай л өөр юм аа

Zochin (202.9.40.130)
2017-08-19 03:15:50
Bankni ajiluudiig harj undur hvvtei zeeliig yaraltai buulgaj ard irgedee ajiltai orlogotoi bolgoj ihotekiin zeeliin hvvg bvvr baga hvvtei bolgoj mkv chuluulj uguuchee hiih ajil Olon bna hurdan shiidver gargaad hiih ni l chuhal bna ih uls turiin zavaa bujignaanaas zalhaj bna ajil amidral ervvl mongol hvnee l uudun tataj bosgomoor bna hurdan hurdan hog hov ataa horolmaa naraas zalhaj bnaa hurdan mash ih shiid garahiig nvdee shiregtel hvleej bna shvv

Зочин (103.26.195.36)
2017-08-19 00:39:18
neg nevtruulgees bugdiig oilgoj mederdeg la gaanuud zailaasai

unen (66.181.160.81)
2017-08-19 00:08:46
ta hiih zuilee zorigtoi hii mash shuurhai ajillah heregtei ba. bid demjih bolno. Buren zuraglalaas bi bugdiig oilgoj medersen tul demjij baigaa shuu.

DARAAGIIN BAI (122.201.22.33)
2017-08-18 22:27:41
TUMUR ZAMIIG AVAH NEE ODOO. DAVTUULAHGUIG HICEEJ BAINA GENEE

Зочин (202.179.25.46)
2017-08-18 19:16:45
nariin yarival dox-toi hun hyatadad bur ih bii.

Statistik mash chuhal (66.181.186.89)
2017-08-18 18:09:32
1 l too helii, 2 doloo honogiin omno orosd DOH-yn haldvartai hunii too 1 saya garui bolloo gej zarlaj shuugian tariad bn. Bi er ni orosyn statistik medeeg er gargahgui yum. Delhiid 140 hunii 1 ni DOH-toi uls mash tsoohon, iim hemjeenii bolon uunees ih tarhalt zovhon Afrikt bgaa shuu! Bid todorhoi toon medeelel ogoh heregtei.

Зочин (194.230.155.190)
2017-08-18 18:05:03
Oros oron mash hund baidald bgaa shuu Genko. Oorsdiigoo yay gej bj yun Mongol

Төмөрөө (202.131.250.130)
2017-08-18 18:02:34
Иргэдэд уул уурхайгаас ашиг хүртэж болно. Гэхдээ жишиг тогтоох хэрэгтэй. Тэгэхгүй бол улсынхаа төлөө санаа зовдоггүй ажил хийдэггүй архи уудаг иргэн олширч монгол дах ажлын байр гадаадын ажилгүй хүнийх болно. Тиймээ үүнтэй уялдуулж баялаг бүтээх хөдөлмөрлөх сэдлийг би болгож өгөх хэрэгтэй

duugai bai (202.179.25.14)
2017-08-18 17:57:05
odoohon ta nariin oriig darj ogno gesen bizdee

Зочин (194.230.155.190)
2017-08-18 17:52:43
Oros Iran Pakistan ruu nuurs gargana gesen yasan be! Urd hil deer 160km tugjrel uuseed bna.

Зочин (122.201.27.244)
2017-08-18 17:50:34
Ерөнхийлөгч та уул уурхайн холбооны тэргүүн Дамба гуайгаас уучлалт гуйх ёстой шүү. Нэвтрүүлэг дээр юу гэж хэлээд орхиж гарч байлаа? одоо тэр хүний хэлснийг та давтаж ярьж байна. Тэр хүн бултаж болохгүй үнэнг хэлснийхээ төлөө хятадаараа таньд дуудуулаад бүлтэлзээд үлдэж байсан.

сми (202.131.230.19)
2017-08-18 17:17:56
ерөнхиилөгч өө төриин үилчилгээнии ажилчдиин цалин дээрээ анхаараараи.анхаарах цаг болсон шүү. бид энэ талаар чих тавин хүлээж бна шүү.

Зочин (37.194.12.189)
2017-08-18 16:54:05
oros butehgui ee hol bsan ni deer tuugeer yavsan gaig uugeer buu duud!

Orosyg taniya! (66.181.187.112)
2017-08-18 16:29:38
Bid oros uls ruu iheer yavj, oros hel surj orosoo tanin medeh heregtei bn aa, orosyn juulchidtai yariltsah heregtei bn aa. Bidnii tosoolol 1980-aad ony hemjeend bn shuu dee, ene bol ayuul!!! Odor bur 5-10 oros ug tseejilj, oros huntei hariltsah heregtei. Tegj bj bidnii tolgoiny erguu garah nee, bas bolomjtoi bol oros uu yavj nudeeree harah heregtei. Gehdee zaaval nudeer harahguigeer orosuudyn blog unshih heregtei. Orosd manaihaas ih asuudal bn shuu dee, bi tegehed avrana geed bhiin? Bid oros ornoo odoo tanij medeh tsag bolsoon!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!!!!!!!!!!!!!

Uhaaral heregtei (66.181.187.112)
2017-08-18 16:26:22
Minii bodohod orosuud manaid hyataduudyg uzen yadah uzliig taraaj bn, uuniig toriin bodlogo bolgoj bolohgui shuu. Mongolyn hyazgaarlah hamgiin amarhan arga ene! Orosd manaid bgaa buh l baigaliin ashigt maltmal bii, bugd bgaa. Odoo chini delhiid hyatad tom hereglegch bolchood bgaa uchraas budg hyatad ruu zarj bn, orosyn nuursnii export 5 jil daraalan osoj 8 dahin nemegden 170 saya tonn bolloo, nariin tomor ashiglaltand orloo. Australi yaagaad japan yum uu amerik ruu bish Hyatad ruu zaraad bgaan be? Nuursiig tegj ih bolovsruulaad hed nugalsan ashig hiideg bol ted yaagaad tuuhiigeer esvel hagas bolovsruulaad zaraad bdiin be?

ЗОЧИН (202.179.31.102)
2017-08-18 16:21:51
ЗӨВ ШҮҮ

Bitgii tuilshiraachee (66.181.187.112)
2017-08-18 16:21:15
Bid odoo oros bidniig avrah yum geed l hun bolgon yarih bolloo. Getel orosoos irj bgaa zochid neg iimerhuu yum yarij bn aa. Bid bas bolomjooroo oros yavaad uzeh heregtei shuu dee. Bid heterhii tuilshraad bgaam bish biz? Oros chini manaihaas yu ch avahgui bhad, oros hil gaali deeree zoriud udaj, hodolgooniig saatuulj bhad yaaj erchimtei hudaldaa yavagdaj bid hyatadyn noloonoos garah yum be? Bid l jil 1 terbum garui dollaraar tendees benzin, guril, hunsnii yum avj olson dollaraa aldaj bn shuu dee, 29 jil ingej yavlaa, 29 jil hudaldaag erh tegsh bolgoh asuudal yarilaa shuu dee!!!!

Bashir zochny bodol (66.181.187.112)
2017-08-18 16:16:57
Bid uneheer tosool bsnaasaa oor orchind irlee, odor shine yum neej bn (hosteld buugaad 5 honoj bn), Ulaanbaatar mash erchimtei hogjij bgaa hot bn. Uneheer gaihaj bn, haanaasaa iim mongo garj irj bn aa. Uneniig helehed iim tomoohon oorchlolt orosd bhgui shuu dee. Mah mash hyamd bn, mash amttai bn,, gj bn shuu dee, bodood uzeech dee, mongolchuudaa, orosoos irsen nasaaraa bas orosyn yum yumand ajillaj uzsen hun shuu dee, odoo moskva orchimd nileed tansag oron bairtai hun shuu dee ta min

Зочин (27.123.212.137)
2017-08-18 16:16:17
elbegdorjiin hemjeend ochih hol bnda

Kazakhstany zochny bodol (66.181.187.112)
2017-08-18 16:13:29
Kazakhstanaas irsen oros kazakhyn erliiz hun helj bn shuu dee. --Mongol bol Kazakhstany hajuud baigaliin bayalag orsoldohgui bh (baahan toonuud yarij delhiid olon bayalgaar deeguur bdgaa yariv) gehdee bi neg yum anzaarlaa. Kazakhstand zovloltiin ued bsan hamgiin goyo hot bol Almaty, gtel tania Ulaanbaatar ene hotyg hediine ardaa orhijee. Astana bol medeej iluu, ingeed bodohod 2 gol hotyn 1 ni hojigdson bn shuu ta nar. Orosyg bi mednee, orosd tanai ulaanbatartai orsoldoh hotuud 4-5 bn aa, oros mash tom oron shuu dee. Tanaid hogjil bn aa, odoo chimeegui hogjoo, orosuud ta naryg yugaar oorsdoosoo iluu hogjuulehgui shuu dee, tiimees ta nart odoo orosuud ataarhaj ehelj bn aa, ataarhal ayultai shuu,, gej bn aa

Hudlaa (66.181.187.112)
2017-08-18 16:05:36
Manaihaas yu ch avahgui ghdee hytadtai muudalts ilt turhirj bgaa ni orosuud shuu dee, ene zamaar yavbal ediin zasag suirne. Orosyn bashkiraas irsen, moskvad bas bairtai negen, aduuny mah 7 dahin hyamd bn geed odor bur chanaj idej bn. Oros yaagaad belen buteegdehuun avahgui bn aa? Ter oros ch gaihaj bn, amt yanztai bhad yaagaad brazilias uhriin mah avdii bol, brazild manaihaas ih shulhii gardag gj bn shuu dee

Зочин (103.229.122.251)
2017-08-18 16:04:31
Ёрөнхийлөгч загсийн газрын ажлыг хийх гэдэг нь улс төрд зөрчил авчрах аюултай.төр маань тогтвортой байвал ард олон тайван ажил үйлээ хийж хоорондоо нохой шиг хэрэлдэхгүй юмсан.уг ёрөнхийлөгч эв нэгдлийн билэг.

Зочин (66.181.187.112)
2017-08-18 16:02:00
Mongol hytadyn noloond bgaa ni orosyn tosol gdgiig hezee oilgoh ve? Oros manaid jil bur 1.3-1,8 terbumyn baraa shahaj, 25-56 saya dollaryn baraa l avdag. Hiagtyn hil deer orosuudad aimaar sanuulga bdiin bilee, mongoloos buh torliin mahyg bolovsruulsan ch bai oruulahyg horiglono gj. Oros chini ediin zasgiin horig taviad 29 jil bolj bgaag medej bgaa hun bn uu???

Зочин (66.181.187.112)
2017-08-18 15:59:10
Avah yum yu ch alga, naad oros chini chamaas mah avahgui bj 90 hubiin baraagaa shahaj bj yaaj mansih hytadyn noloonoos garah yum?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-09-21 15:41:55 - Нийслэл
Орбитын автозамын бүтээн байгуулалт 55 хувийн гүйцэтгэлтэй байна
2017-09-21 15:35:44 - Улс төр
СҮГ-үүд шийдвэр гаргах эрхтэй юу
2017-09-21 15:27:52 - Орон нутаг
Ургац хураалтын явц 70-90 хувьтай байна
2017-09-21 15:20:15 - Энтертайнмент
Монголын бяцхан моделууд олон улсын загварын шоунд онцгойров
2017-09-21 15:10:12 - Улс төр
МАН-ын 40 гаруй гишүүн У.Хүрэлсүхийг дэмжихээ мэдэгдлээ
2017-09-21 14:41:44 - Эрүүл мэнд
Дэлхий нийт антибиотикийн гачигдалд орж байгааг ДЭМБ анхаарууллаа
2017-09-21 14:36:48 - Орон нутаг
Цэцэрлэг-Тосонцэнгэлийн зам мөстөж, халтиргаатай байна
2017-09-21 14:36:17 - Боловсрол
ФОТО: Ажил хаясан багш нарт дарамт их ирж байна
2017-09-21 14:23:44 - Нийслэл
Монгол Улсын 20 гаруй иргэнийг интерполоор эрэн сурвалжилж байна
2017-09-21 14:14:16 - Нийслэл
Албан ёсны шийдвэр гаргахгүй бол багш нар хугацаагүй ажил хаяж, Арбитрын шүүхэд хандана гэв
2017-09-21 13:47:08 - Спорт
Цэргийн ДАШТ-ээс Г.Отгонжаргал алтан медаль хүртлээ
2017-09-21 13:36:28 - Хууль
Хүүхдүүд 8 кг мансууруулах бодис тээвэрлэж яваад баригджээ
2017-09-21 13:29:55 - Эрүүл мэнд
Вирусээ тоолуулсан 2500-4500 хүний шинжилгээний хариу худлаа гарсан байх магадлалтай гэв
2017-09-21 12:57:25 - Хууль
Импортын сүү, сүүн бүтээгдэхүүнд хяналт шинжилгээ хийжээ
2017-09-21 12:54:10 - Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
2017-09-21 12:45:12 - Орон нутаг
Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар зарим газарт газрын тосны тээвэрлэлтийг зогсоожээ
2017-09-21 12:36:53 - Улс төр
М.Энхболд Ө.Энхтүвшин нар сэм тохиролцжээ
2017-09-21 12:31:42 - Нийслэл
Гамшгаас хамгаалах сургалтыг иргэдэд илүү ойроос харуулжээ
2017-09-21 12:27:32 - Хууль
Автомашин борлуулагчдын газар эзэмших эрхийг цуцлахаар болжээ
2017-09-21 12:08:57 - Энтертайнмент
Н.Отгонбаяр: “Монголд яаж усан үзэм ургах вэ дээ” гэсэн үг намайг хурцалчихсан
2017-09-21 11:59:13 - Нийслэл
МЭДЭГДЭЛ
2017-09-21 11:58:16 - Байгаль Орчин
2009 оны цаг агаарын үзэгдлийг давтаж болзошгүй байна
2017-09-21 11:52:15 - Энтертайнмент
С.Гантогоо: Миний ярианд аялга орсон ч, сэтгэлд аялга ороогүй
2017-09-21 11:21:14 - Байгаль Орчин
Ихэнх нутгаар нойтон цас орно
2017-09-21 11:21:13 - Боловсрол
Багш нарын 60 хувь нь ажил хаяж байна
2017-09-21 10:58:04 - Нийслэл
С.Одонтуяа: Ил задгай худалдаа хийхийг дүүргийн иргэд буруу гэж дүгнэсэн
2017-09-21 10:54:24 - Улс төр
"Адгийн шаарууд"-ын хүртсэн Ардын намын ялалт
2017-09-21 10:40:35 - Нийслэл
ОБЕГ-ын дэд даргаар хурандаа Б.Ууганбаярыг томилов
2017-09-21 10:37:12 - Спорт
Үндэсний спортын их наадам зохион байгуулахаар боллоо
2017-09-21 10:32:37 - Эрүүл мэнд
Сүрьеэгийн тасгийн ажилтнуудад 30 хувийн нэмэгдэл олгохоор болов
2017-09-21 10:31:58 - Эдийн засаг
Эрчим хүч хэмнэх хөтөлбөр хэрэгжүүлнэ
2017-09-21 09:09:44 - Байгаль Орчин
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2017-09-21 09:03:58 - Улс төр
Ц.Баатархүү: АН-ын сөрөг хүчний төлөөлөл ч НИТХ-ын даргыг нэр дэвшүүлэх эрхтэй
2017-09-21 09:02:52 - Боловсрол
Орон даяар ЕБС-ийн 70 хувь, цэцэрлэгийн 40 хувь хичээл орохгүй байна
2017-09-21 09:02:11 - Улс төр
Д.Тогтохсүрэн: Ж.Эрдэнэбат сайд нараа өөрөө томилж чадаагүй
2017-09-21 08:51:02 - Эдийн засаг
Иргэний НӨАТ-ын буцаан олголтын урамшуулалд гэнэт таван сая төгрөг нэмэгджээ
2017-09-21 08:37:56 - Хууль
Хүн, мал ундаалах усгүй, малчид нүүдэллэх газаргүй болох гэж байна
2017-09-20 19:05:36 - Гадаад
Эйфелийн цамхагийг тойруулан сум нэвтэрдэггүй шилэн хана барьж эхэлжээ
2017-09-20 18:59:29 - Шар
"W Korea" сэтгүүлийнхэн Монголд ирж зураг авалт хийгээд буцжээ
2017-09-20 18:50:14 - Орон нутаг
Ирэх сарын 1-нээс 4-ний өдрүүдэд хилийн боомтууд ажиллахгүй
Их уншсан
Их сэтгэгдэлтэй