Өмнөговьчууд эсэргүүцлээ илэрхийлж байна

Түгээх    
2017-08-18 15:33:13 - Орон нутаг

Энэ сарын 18-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт буюу Цагаан хадны гаалийн хяналтын үйл ажиллагааг бүрмөсөн зогсоох шийдвэр гаргасан. Учир нь богино рейсийн тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгслүүд хөдөлгөөний эрчимд саад болох, хил, гаалиар хориотой бараа тээвэрлэх боломж бүрдэж байгаа учир Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны гаалийн хяналтын талбайн үйл зогсоохоор болжээ. Засгийн газрын энэ шийдвэрийг Өмнөговь аймгийн иргэд, нүүрс тээвэрлэгч жолооч нар, Цагаан хаданд ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, гаалийн хяналтын ажилчид зэрэг маш олон хүн эсэргүүцэж байгаа ажээ.

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хэлэхдээ "Гашуунсухайтын боомт 1992 онд нээгдсэнээс хойш Цагаан хад суурин бий болж, 2005 оноос гаалийн хяналтын талбай ажиллаж эхэлсэн. Арав гаруй мянган хүний ажил, амьдрал Цагаан хадтай холбоотой. Аливаа улс орон боомт хотоо хөгжүүлж, үйл ажиллагааг нь сайжруулдаг.

Орон нутгийн зүгээс тэрбум гаруй төгрөгийн төсөв гаргаж, Цагаан хадны сууринг тохижуулах, Ханбогд сумын Хайрхан багийг шинээр бий болгож, эмнэлэг, цагдаагийн газар байгуулах олон ажил хийж байгаа. Мөн Сангийн сайдтай уулзаж, Цагаан хадны сууринг тохижуулах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгах талаар ярилцаж байсан. Гэтэл өчигдөр Засгийн газрын хуралдаанаас хаах шийдвэр гаргасанд Өмнөговийн ард иргэд, аж ахуйн нэгжүүд дургүйцлээ илэрхийлж байна. Мөн Цагаан хадыг хааснаар нүүрсний экспорт эрс багасна гэв.

У.УРАНЦЭЦЭГ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 13

zochin (202.72.242.131)
2017-08-19 19:02:42
tsagaan hadiig haasan ni deeree mongoliin hamgiin burkheg amigral tend l baina arkhidalt yankhandalt tankhai hun aminii geed toochvol zunduu ym baina tsagaan hadiig haana gekheer tebd umnugoviin hedkhen toonii biznes erkhelj baigaa darga nariin ajil l saikhan butej baigaa uur tend butekh ym neg ch ugui dee taraagaad haaval taarana

Зочин (27.123.214.116)
2017-08-18 22:45:05
Засаг дарга дажгүй залуу. Суурин дагасан иргэдийн амьдралыг бодсондоо хэлсэн үг байна.

Зочин (112.72.11.122)
2017-08-18 18:11:10
Хаасан дээр

Зочин (202.179.4.190)
2017-08-18 18:08:26
Өмнөговь засаг дарга санаатай нөхрийн бизнес хаагдаж МАНамд өгөх мөнгө чамд олдохгүй энэ нөхөр засаг дарга болохын тулд хэдэн төгрөг МИЕ даргадаа өгсөн байж таараа 60 тэрбумын нөхөр биз мөн байх даа зайлуул тэгээд нөгөө мөнгөө олж авах гээд яваа нөхөр байх

Зочин (194.230.155.190)
2017-08-18 17:43:14
Eronhilogch Oros Iran Pakistan ruu nuurs gargana gej ooroo helsen shuu. Tiishee gargasan ni deer

Зочин (103.229.123.8)
2017-08-18 17:14:41
Komunistuud iim bdiin harj avtsgaa.

Zochin (202.9.43.65)
2017-08-18 17:05:50
Ene olon yum yariad bgaa zasag dargiig ajlaas ni xal . Turuus gargasan tushaal shiidver zaxiramjiig bielyylex bolon bieleltend ni xyanalt tavij xeregjyylj bx estoi xyn ingej yarij bgaa Bol ajlaas ni buulga .

Зочин (202.70.34.210)
2017-08-18 17:04:39
Хаах нь зүйтэй. Орчныг маш их бохирдуулж байгаа.Зоригтой хийх хэрэгтэй.

Зочин (202.9.42.1)
2017-08-18 17:03:43
Олигтойхон босох хэрэгтэй. Мөнгө нь ихэдээд байгаа засгийг тэгвэл унагаа. Сайжруулахын оронд багалзуурддаг тэнэг аврагч биш алуурчин засаг байна.

нүүрсчин (103.9.91.40)
2017-08-18 16:47:50
1 тэрбум төг-өөр хийсэн тохижилтын ажлыг шалгаж үзээч таминь ээ.

Монгол (202.9.40.132)
2017-08-18 16:00:48
15р зууны уе шиг бохир заваан хогийн цэг шиг аймшигийн газар тэнд хун амьдрах ажиллах ямарч нохцол байхгуй бие засах ч газар байхгуй,,,,, байгал дэлхийг минь бузарласан монголын бух газараас цугласан хогийн газар Энэ засаг ганцхан зов шийдвэр гаргалаа

Зочин (27.123.212.138)
2017-08-18 15:58:27
Хааж биш дэмжиж байж ажил нь сайжирна.

Зочин (202.70.40.230)
2017-08-18 15:46:03
Яадгийн яадгийн хаах хэрэгтэй, өмхий хужааа нартай зууралдах юун дуртай юм. Түр зуур хэцүү байсан ч хаах нь зөв. Урьд нь Цагаан хадыг нээгээгүй байхад болоод л байсан, болж л таараа. Наранбаатар буруу ярьж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-09-21 15:45:20 - Боловсрол
Нийслэлийн 14 дүгээр сургуулийн шинэ байр ашиглалтад орлоо
2017-09-21 15:41:55 - Нийслэл
Орбитын автозамын бүтээн байгуулалт 55 хувийн гүйцэтгэлтэй байна
2017-09-21 15:35:44 - Улс төр
СҮГ-үүд шийдвэр гаргах эрхтэй юу
2017-09-21 15:27:52 - Орон нутаг
Ургац хураалтын явц 70-90 хувьтай байна
2017-09-21 15:20:15 - Энтертайнмент
Монголын бяцхан моделууд олон улсын загварын шоунд онцгойров
2017-09-21 15:10:12 - Улс төр
МАН-ын 40 гаруй гишүүн У.Хүрэлсүхийг дэмжихээ мэдэгдлээ
2017-09-21 14:41:44 - Эрүүл мэнд
Дэлхий нийт антибиотикийн гачигдалд орж байгааг ДЭМБ анхаарууллаа
2017-09-21 14:36:48 - Орон нутаг
Цэцэрлэг-Тосонцэнгэлийн зам мөстөж, халтиргаатай байна
2017-09-21 14:36:17 - Боловсрол
ФОТО: Ажил хаясан багш нарт дарамт их ирж байна
2017-09-21 14:23:44 - Нийслэл
Монгол Улсын 20 гаруй иргэнийг интерполоор эрэн сурвалжилж байна
2017-09-21 14:14:16 - Нийслэл
Албан ёсны шийдвэр гаргахгүй бол багш нар хугацаагүй ажил хаяж, Арбитрын шүүхэд хандана гэв
2017-09-21 13:47:08 - Спорт
Цэргийн ДАШТ-ээс Г.Отгонжаргал алтан медаль хүртлээ
2017-09-21 13:36:28 - Хууль
Хүүхдүүд 8 кг мансууруулах бодис тээвэрлэж яваад баригджээ
2017-09-21 13:29:55 - Эрүүл мэнд
Вирусээ тоолуулсан 2500-4500 хүний шинжилгээний хариу худлаа гарсан байх магадлалтай гэв
2017-09-21 12:57:25 - Хууль
Импортын сүү, сүүн бүтээгдэхүүнд хяналт шинжилгээ хийжээ
2017-09-21 12:54:10 - Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
2017-09-21 12:45:12 - Орон нутаг
Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар зарим газарт газрын тосны тээвэрлэлтийг зогсоожээ
2017-09-21 12:36:53 - Улс төр
М.Энхболд Ө.Энхтүвшин нар сэм тохиролцжээ
2017-09-21 12:31:42 - Нийслэл
Гамшгаас хамгаалах сургалтыг иргэдэд илүү ойроос харуулжээ
2017-09-21 12:27:32 - Хууль
Автомашин борлуулагчдын газар эзэмших эрхийг цуцлахаар болжээ
2017-09-21 12:08:57 - Энтертайнмент
Н.Отгонбаяр: “Монголд яаж усан үзэм ургах вэ дээ” гэсэн үг намайг хурцалчихсан
2017-09-21 11:59:13 - Нийслэл
МЭДЭГДЭЛ
2017-09-21 11:58:16 - Байгаль Орчин
2009 оны цаг агаарын үзэгдлийг давтаж болзошгүй байна
2017-09-21 11:52:15 - Энтертайнмент
С.Гантогоо: Миний ярианд аялга орсон ч, сэтгэлд аялга ороогүй
2017-09-21 11:21:14 - Байгаль Орчин
Ихэнх нутгаар нойтон цас орно
2017-09-21 11:21:13 - Боловсрол
Багш нарын 60 хувь нь ажил хаяж байна
2017-09-21 10:58:04 - Нийслэл
С.Одонтуяа: Ил задгай худалдаа хийхийг дүүргийн иргэд буруу гэж дүгнэсэн
2017-09-21 10:54:24 - Улс төр
"Адгийн шаарууд"-ын хүртсэн Ардын намын ялалт
2017-09-21 10:40:35 - Нийслэл
ОБЕГ-ын дэд даргаар хурандаа Б.Ууганбаярыг томилов
2017-09-21 10:37:12 - Спорт
Үндэсний спортын их наадам зохион байгуулахаар боллоо
2017-09-21 10:32:37 - Эрүүл мэнд
Сүрьеэгийн тасгийн ажилтнуудад 30 хувийн нэмэгдэл олгохоор болов
2017-09-21 10:31:58 - Эдийн засаг
Эрчим хүч хэмнэх хөтөлбөр хэрэгжүүлнэ
2017-09-21 09:09:44 - Байгаль Орчин
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2017-09-21 09:03:58 - Улс төр
Ц.Баатархүү: АН-ын сөрөг хүчний төлөөлөл ч НИТХ-ын даргыг нэр дэвшүүлэх эрхтэй
2017-09-21 09:02:52 - Боловсрол
Орон даяар ЕБС-ийн 70 хувь, цэцэрлэгийн 40 хувь хичээл орохгүй байна
2017-09-21 09:02:11 - Улс төр
Д.Тогтохсүрэн: Ж.Эрдэнэбат сайд нараа өөрөө томилж чадаагүй
2017-09-21 08:51:02 - Эдийн засаг
Иргэний НӨАТ-ын буцаан олголтын урамшуулалд гэнэт таван сая төгрөг нэмэгджээ
2017-09-21 08:37:56 - Хууль
Хүн, мал ундаалах усгүй, малчид нүүдэллэх газаргүй болох гэж байна
2017-09-20 19:05:36 - Гадаад
Эйфелийн цамхагийг тойруулан сум нэвтэрдэггүй шилэн хана барьж эхэлжээ
2017-09-20 18:59:29 - Шар
"W Korea" сэтгүүлийнхэн Монголд ирж зураг авалт хийгээд буцжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй