МИАТ: Энэ бол ослын буулт биш техникийн буулт

Түгээх    
2017-08-18 17:51:51 - Нийслэл

miat

"МИАТ" ТӨХК-ийн Токиогийн чиглэлд нисэж байсан онгоц ослын буулт хийсэн гэсэн мэдээлэл өнөө өглөө хэвлэлээр гарсан. Энэ талаар тус компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн Тэргүүн дэд захирал Н.Ганболдоос тодрууллаа.

-МИАТ компанийн онгоц ослын буулт хийлээ гэсэн мэдээлэл байна. Та энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-2017 оны 8-р сарын 18-ны өдрийн Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ501 дугаар аялал орон нутгийн цагаар 07:45-т “Чингис Хаан” ОУНБ-аас хөөрсөн. Манай агаарын хөлөг хөөрсний дараа Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанаас нислэгийн хөөрч, буух зурвас дээр дугуйны гадна талын резиний хэлтэрхий ховхорч үлдсэн байна гэсэн мэдээлэл ирүүлсэн. Үүний дагуу манай инженер техникийн ажилтнууд газар дээр нь очиж үзээд тухайн агаарын хөлгийн дугуйны маягаар нь тус агаарын хөлгийнх мөн болохыг тогтоосон. Ингээд бид техникийн нэмэлт үзлэг хийх шаардлагатай гэж үзээд агаарын хөлгөө Улаанбаатарт орон нутгийн цагаар 10:43-д “Чингис Хаан” ОУНБ-д буцааж хэвийн газардуулсан.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ослын буулт, техникийн буулт гээд олон янзаар мэдээлж байна. Энэ нь ослын буулт мөн үү?

-Энэ бол ослын буулт биш техникийн буулт. Техникийн буулт нь агаарын хөлөгт техникийн дутагдалтай холбоотой нэмэлт үзлэг хийх шаардлагатай үед хийдэг буулт юм. Одоогоор бид аюулгүй ажиллагааг хангахын тулд агаарын хөлөгтөө нэмэлт техникийн үзлэг хийж байна.

-Онгоцонд хэр хэмжээний гэмтэл гарсан бэ?

-Агаарын хөлөгт бага зэргийн техникийн дутагдал гарсан. Манай инженер техникийн ажилтнууд Боинг компанитай холбогдон тухайн дутагдалыг арилгах талаар зөвлөлдөн шуурхай ажиллаж байна. Тус агаарын хөлөг өнөө орой гэхэд нислэгт бэлэн болно.

-Мөн МИАТ-ийн онгоц агаарт шатахуунаа асгасан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар Та тайлбар өгөхгүй юу?

-Манай агаарын хөлөг шатахуунаа агаарт асгасан тийм үйлдэл гараагүйг албан ёсоор мэдэгдье. Агаарын хөлгийн жинг зөвшөөрөгдөх буултын жинд хүргэхийн тулд хүлээлтийн бүсэд 36 минутын нислэг үйлдсэн. Манай агаарын хөлгийн өмнө хуваарийн дагуу "Korean Air", "Air China" компанийн нислэг байсан. Эдгээр хуваарьт нислэгийн дараа манай агаарын хөлөг хэвийн газардсан.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

зочин (81.104.114.105)
2017-08-20 03:19:34
Яамаадай. Манай нисэхийн ажилчид бас сайн л ажилдаг юм байна - дугуйны хэлтэрхийг харж олоод.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-09-21 15:45:20 - Боловсрол
Нийслэлийн 14 дүгээр сургуулийн шинэ байр ашиглалтад орлоо
2017-09-21 15:41:55 - Нийслэл
Орбитын автозамын бүтээн байгуулалт 55 хувийн гүйцэтгэлтэй байна
2017-09-21 15:35:44 - Улс төр
СҮГ-үүд шийдвэр гаргах эрхтэй юу
2017-09-21 15:27:52 - Орон нутаг
Ургац хураалтын явц 70-90 хувьтай байна
2017-09-21 15:20:15 - Энтертайнмент
Монголын бяцхан моделууд олон улсын загварын шоунд онцгойров
2017-09-21 15:10:12 - Улс төр
МАН-ын 40 гаруй гишүүн У.Хүрэлсүхийг дэмжихээ мэдэгдлээ
2017-09-21 14:41:44 - Эрүүл мэнд
Дэлхий нийт антибиотикийн гачигдалд орж байгааг ДЭМБ анхаарууллаа
2017-09-21 14:36:48 - Орон нутаг
Цэцэрлэг-Тосонцэнгэлийн зам мөстөж, халтиргаатай байна
2017-09-21 14:36:17 - Боловсрол
ФОТО: Ажил хаясан багш нарт дарамт их ирж байна
2017-09-21 14:23:44 - Нийслэл
Монгол Улсын 20 гаруй иргэнийг интерполоор эрэн сурвалжилж байна
2017-09-21 14:14:16 - Нийслэл
Албан ёсны шийдвэр гаргахгүй бол багш нар хугацаагүй ажил хаяж, Арбитрын шүүхэд хандана гэв
2017-09-21 13:47:08 - Спорт
Цэргийн ДАШТ-ээс Г.Отгонжаргал алтан медаль хүртлээ
2017-09-21 13:36:28 - Хууль
Хүүхдүүд 8 кг мансууруулах бодис тээвэрлэж яваад баригджээ
2017-09-21 13:29:55 - Эрүүл мэнд
Вирусээ тоолуулсан 2500-4500 хүний шинжилгээний хариу худлаа гарсан байх магадлалтай гэв
2017-09-21 12:57:25 - Хууль
Импортын сүү, сүүн бүтээгдэхүүнд хяналт шинжилгээ хийжээ
2017-09-21 12:54:10 - Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
2017-09-21 12:45:12 - Орон нутаг
Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар зарим газарт газрын тосны тээвэрлэлтийг зогсоожээ
2017-09-21 12:36:53 - Улс төр
М.Энхболд Ө.Энхтүвшин нар сэм тохиролцжээ
2017-09-21 12:31:42 - Нийслэл
Гамшгаас хамгаалах сургалтыг иргэдэд илүү ойроос харуулжээ
2017-09-21 12:27:32 - Хууль
Автомашин борлуулагчдын газар эзэмших эрхийг цуцлахаар болжээ
2017-09-21 12:08:57 - Энтертайнмент
Н.Отгонбаяр: “Монголд яаж усан үзэм ургах вэ дээ” гэсэн үг намайг хурцалчихсан
2017-09-21 11:59:13 - Нийслэл
МЭДЭГДЭЛ
2017-09-21 11:58:16 - Байгаль Орчин
2009 оны цаг агаарын үзэгдлийг давтаж болзошгүй байна
2017-09-21 11:52:15 - Энтертайнмент
С.Гантогоо: Миний ярианд аялга орсон ч, сэтгэлд аялга ороогүй
2017-09-21 11:21:14 - Байгаль Орчин
Ихэнх нутгаар нойтон цас орно
2017-09-21 11:21:13 - Боловсрол
Багш нарын 60 хувь нь ажил хаяж байна
2017-09-21 10:58:04 - Нийслэл
С.Одонтуяа: Ил задгай худалдаа хийхийг дүүргийн иргэд буруу гэж дүгнэсэн
2017-09-21 10:54:24 - Улс төр
"Адгийн шаарууд"-ын хүртсэн Ардын намын ялалт
2017-09-21 10:40:35 - Нийслэл
ОБЕГ-ын дэд даргаар хурандаа Б.Ууганбаярыг томилов
2017-09-21 10:37:12 - Спорт
Үндэсний спортын их наадам зохион байгуулахаар боллоо
2017-09-21 10:32:37 - Эрүүл мэнд
Сүрьеэгийн тасгийн ажилтнуудад 30 хувийн нэмэгдэл олгохоор болов
2017-09-21 10:31:58 - Эдийн засаг
Эрчим хүч хэмнэх хөтөлбөр хэрэгжүүлнэ
2017-09-21 09:09:44 - Байгаль Орчин
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2017-09-21 09:03:58 - Улс төр
Ц.Баатархүү: АН-ын сөрөг хүчний төлөөлөл ч НИТХ-ын даргыг нэр дэвшүүлэх эрхтэй
2017-09-21 09:02:52 - Боловсрол
Орон даяар ЕБС-ийн 70 хувь, цэцэрлэгийн 40 хувь хичээл орохгүй байна
2017-09-21 09:02:11 - Улс төр
Д.Тогтохсүрэн: Ж.Эрдэнэбат сайд нараа өөрөө томилж чадаагүй
2017-09-21 08:51:02 - Эдийн засаг
Иргэний НӨАТ-ын буцаан олголтын урамшуулалд гэнэт таван сая төгрөг нэмэгджээ
2017-09-21 08:37:56 - Хууль
Хүн, мал ундаалах усгүй, малчид нүүдэллэх газаргүй болох гэж байна
2017-09-20 19:05:36 - Гадаад
Эйфелийн цамхагийг тойруулан сум нэвтэрдэггүй шилэн хана барьж эхэлжээ
2017-09-20 18:59:29 - Шар
"W Korea" сэтгүүлийнхэн Монголд ирж зураг авалт хийгээд буцжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй