Улаанбаатар хотын байгаль орчинд хохирол учруулвал хатуу хариуцлага тооцно гэлээ

Түгээх    
2017-08-21 13:41:40 - Улс төр

Нийслэлийн Засаг дарга үүрэг өгч нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран 2017 оны дөрөвдүгээр сарын 12-28-ны өдөр нийслэлийн нутаг дэвсгэр, туул голын ай сав газарт үйл ажиллагаагаа явуулж буй түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудад шалгалт хийсэн билээ. Энэхүү шалгалтаар байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхардсан 63 аж ахуйн нэгж илэрснээс гадна түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийн ашиглаж эхлээгүй 33 аж ахуйн нэгж тогтоогдсон байна.

 Газрын хэвлий ашиглах зөвшөөрлөө авсан боловч үйл ажиллагаагаа эхлүүлэхгүй байгаа байдал нь лицензийн наймаа, болон бусад хууль бус үйл ажиллагааг үүсэн бий болох нөхцөлийг бүрдүүлдэг гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэдэг аж. Тиймээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд эдгээр ноцтой зөрчил гаргасан 96 аж ахуйн нэгжийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг нь мөн дуусгавар болголоо. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

 Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар 37.1.3-т тухайн аж ахуйн нэгж нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй бол нутгийн захиргааны байгууллага болон тухайн аймаг Нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн газар цуцлах дүгнэлт гаргаж Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан байдаг.

 Нийслэлийн хэмжээнд хуулийн дагуу идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж буй 20 хүрэхгүй аж ахуйн нэгж байна. Хайрга, дайрга, элс тоосгоны шаврын нийлүүлэлтэд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 51, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 78 нийт 129 тусгай зөвшөөрөлтэй компани ажиллаж Нийслэл хотын бүтээн байгуулалтын ажилд шаардагдах түүхий эдийг нийлүүлэх боломж байгаа юм байна. Төрийн болон Нийслэлийн иргэдийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллагуудтай Хотын дарга цаашид хамтран ажиллах боломжгүйгээ илэрхийлж, “Улаанбаатарын хотын байгаль орчинд санаатай болон санамсаргүйгээр хохирол учруулсан, учруулахаар завдсан иргэн, аж ахуйн нэгжүүдтэй хатуу хариуцлага тооцон ажиллах болно” хэмээн мэдэгдлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Б.ЦЭЛМЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

Зочин (43.242.243.249)
2017-08-22 11:35:05
Өөрийн олзоо алдсан ховдгууд элдвийн зохиол бичилгүй ном дүрмээрээ амьдар.

Зочин (43.242.243.249)
2017-08-22 11:32:33
Одоо баахан эсэргүүцсэн гүтгэсэн пост цувж өгөх байх.

irgen (202.179.24.135)
2017-08-21 16:22:49
zuv zuv mash hatuu hariutsalag toots hogoo hayna gal tuimer tavna zuv zuv sain changahan bai!!!!!!!

hi (112.72.11.108)
2017-08-21 14:48:50
Good

Зочин (122.201.31.77)
2017-08-21 14:20:52
Urd uul chuluulj ugmuur baina. Darhan tsaaztai uulaar duuren hun bolchihood baihad hotiin baigal orchin bohirduulbal torgono gej yu gesen ug ve?

Зочин (103.26.194.160)
2017-08-21 14:04:53
MANgaruudiin am ajil 2 n ald delem zorno shu de!

Mongoliin esreg daisagnasan gej (91.231.169.123)
2017-08-21 13:47:18
Mongoliin esreg daisagnasan gej uzej olon niited ajiliin gazar,ner us,nutag us,ali ulsiin irgen gedegiig zarlah nuguu talasr 1 terbum tugrugiin torguuli noogduulah tuluh chadvargui bol buh nasaar ni shorond horih iim hatuu nuhtsulteiguur Tuul goloo bolon Hot suurin gazruudiig hamgaalah ni zuitei.Zuv huuli duremiig demjij ard tumen hamtarch ajillaj hetegjuuleh sonirholtoi baina.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-02-23 17:55:17 - Орон нутаг
Ерөнхийлөгч Х.Баттулга: Зүүнхараад ирсэн гол зорилгын нэг нь Ноён уултай холбоотой
2018-02-23 17:46:43 - Улс төр
Баялгийн сангийн тухай хэлэлцэж байна
2018-02-23 17:23:28 - Спорт
Алина Загитова: Олимпийн ялалт гайхалтай юм
2018-02-23 17:12:29 - Хууль
Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
2018-02-23 17:02:35 - Хууль
Монголд үйлдвэрлэсэн мөнгөн аяга авахгүй байхыг өвөрмонголчууд сэрэмжлүүлж байна
2018-02-23 17:00:14 - Эрүүл мэнд
Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэнэ
2018-02-23 16:15:06 - Боловсрол
ШУТИС-ийн хичээлийн VIII байрны шав тавих ёслол боллоо
2018-02-23 15:57:28 - Боловсрол
Сургууль, цэцэрлэгийг агаар шүүгчээр бүрэн хангалаа
2018-02-23 15:25:40 - Спорт
ОХУ-ын уран гулгагч Алина Загитова Пёнчаны олимпоос эх орондоо анхны алтан медаль авчрав
2018-02-23 14:55:09 - Спорт
“Дюссельдорф 2018” их дуулгын тэмцээн өнөөдөр эхэлж байна
2018-02-23 14:21:10 - Нийслэл
Баянголчууд Ахмад хөгжлийн ордонтой анхны дүүрэг боллоо
2018-02-23 14:17:15 - Нийслэл
"Монгол анагаах ухааны тасаг" шинээр нээгдлээ
2018-02-23 14:14:05 - Шар
Д.Сумъяагийн өвөө, эмээ хоёр 72 жил ханилж “Очир эрдэнэ”-ийн хуримаа хийжээ
2018-02-23 14:13:23 - Шар
Хичээлийн үеэр сурагчаа бие засуулаагүй багшийг 1.25 сая ам.доллараар торгожээ
2018-02-23 14:11:40 - Спорт
Мөсөнд авиралтын шигшээ тамирчид ОХУ-ыг зорив
2018-02-23 14:05:44 - Хууль
Хөдөө орон нутагт шалгалт өгсөн хүн яам, агентлагт ажиллахгүй
2018-02-23 13:12:09 - Эдийн засаг
ОЮУТОЛГОЙ: Тавантолгойн цахилгаан станц дөрвөн жилийн дотор ашиглалтад орох боломж хомс байна
2018-02-23 13:07:47 - Шар
Хойд Солонгосын армийн командлагч Ким Ён Чол “Пёнчан 2018”-ын хаалтын ёслолд оролцоно
2018-02-23 12:23:16 - Хууль
Т.Хүрэлбаатар: Бүгдийг нь шоронд хорьчихоод одоо юунаас айгаад элдэв нэвтрүүлэг цацаад байгаа юм бэ
2018-02-23 12:22:29 - Орон нутаг
Говийн бүс нутгаар цаг агаар нэмэх хэмд шилжлээ
2018-02-23 12:16:25 - Улс төр
Залуусыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх ажил үргэлжилж байна
2018-02-23 12:07:53 - Шар
Сүүлийн 16 жилд Борнео арал дээр 150 мянган орангутан үхжээ
2018-02-23 11:07:38 - Нийслэл
Өнөөдөр шинийн наймны билигт сайн өдөр
2018-02-23 11:00:50 - Хууль
Д.Гантулгын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг тавина
2018-02-23 11:00:11 - Эрүүл мэнд
Ирэх оноос ЭМД-аараа фитнест хамрагдах боломжтой болно
2018-02-23 10:58:23 - Энтертайнмент
Чуулгын уран бүтээлчид өнөөдөр Манба Дацан хийдэд “Мөргөлийн эгшиг” өргөнө
2018-02-23 10:51:14 - Нийслэл
Автомашины тань улсын дугаар 2, 7-гоор төгссөн бол амжиж татвараа төлөөрэй
2018-02-23 10:34:40 - Орон нутаг
Өвөрхангай аймгаас нярайн цогцос олджээ
2018-02-23 09:51:40 - Орон нутаг
Алтан-Овоо, Шилийн Богд руу зорчихгүй байхыг анхаарууллаа
2018-02-23 09:10:57 - Хууль
Өнгөрсөн шөнө хүн амины онц ноцтой хэрэг гарчээ
2018-02-23 08:09:57 - Байгаль Орчин
Улаанбаатар 11 градус хүйтэн байна
2018-02-23 08:05:09 - Улс төр
Д.Сумъяабазар: Шатахууны үнэ хоёр, гуравдугаар сард өсч, дөрөвдүгээр сараас буурах төлөвтэй байна
2018-02-23 08:01:21 - Хууль
С.Зоригийг хөнөөсөн хэргийг ахалж байсан хүнээс мэдүүлэг авах санал гаргажээ
2018-02-23 07:53:38 - Боловсрол
“Шалгалттай байна” гээд гаргаагүйгээс бяцхан охин ангидаа шээж, шившиглэгдэн шоолуулсны хариуцлагыг хэн хүлээх вэ
2018-02-23 07:39:01 - Хууль
Гэр бүлийн дөрвөн хүн гэртээ шатсан хэрэгт гадны нөлөө байгаа эсэхийг шалгаж байна
2018-02-23 07:33:39 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-02-22 17:54:47 - Спорт
Дэлхийн цомд манай дөрвөн уулчин өрсөлдөхөөр болов
2018-02-22 17:47:13 - Улс төр
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Яармаг орчимд шилжүүлнэ
2018-02-22 17:44:15 - Эдийн засаг
УИХ “УБТЗ” нийгэмлэгийн төлсөн онцгой албан татварын асуудлыг шийднэ
2018-02-22 17:39:14 - Нийслэл
“Чингис хааны онгоныг олсон” гэх мэдээлэл үндэслэлгүй болохыг тогтоожээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-02-20 07:59:43 - Хууль
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулга манай гэрээс зүгээр гараагүй нь тогтоогдчихлоо
2018-02-23 09:10:57 - Хууль
Өнгөрсөн шөнө хүн амины онц ноцтой хэрэг гарчээ
2018-02-21 09:24:36 - Хууль
Ш.Түвдэнбалжир: М.Энхболд ээжийг нь хятад гэсэн гээд намайг шүүхэд өгчихөж
2018-02-20 08:26:54 - Энтертайнмент
Н.Наранбаатар: Өв соёлоо хэдэн халтар юаниас өгдгөө болимоор юм
2018-02-23 07:53:38 - Боловсрол
“Шалгалттай байна” гээд гаргаагүйгээс бяцхан охин ангидаа шээж, шившиглэгдэн шоолуулсны хариуцлагыг хэн хүлээх вэ
2018-02-22 14:50:39 - Хууль
Д.Гантулга гишүүнийг шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэнэ гэв
2018-02-21 08:50:30 - Орон нутаг
Сураггүй болсон иргэн машинтайгаа шатаж амиа алдсан байжээ
2018-02-20 07:45:26 - Хууль
Арилжааны банкуудаас хагас тэрбум төгрөг залилсан эдийн засагчид найман жилийн ял оноолоо
2018-02-22 17:15:59 - Шар
Молдавын нэрт загвар өмсөгч бүсгүй нөхрийнхөө гарт амиа алджээ
2018-02-20 07:50:07 - Улс төр
Оффшорт данстай улс төрчдийн “ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД”