С.Эрдэнэ: Өөрийгөө шатаасны хор уршиг одоо хүртэл арилаагүй байна

Түгээх    
2017-08-22 08:47:10 - Хууль

erdene

Энэ сарын 16-ны өдөр буюу өнгөрсөн лхагва гаригийн 09:20 цагаас “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн В ээлжийн оператор Л.Ариунсан нойтон өлсгөлөн зарласан. Тэрбээр өлсгөлөн зарлах болсон шалтгаан шаардлагадаа өргөдлийн хариуг нь яаралтай шийдэж өгөх, "TTJVCo" ХХК-ийн ажилтан н.Азжаргалд хариуцлага тооцох, буруу шийдвэр гаргасан ажлын хариуцлага алдсан н.Чинбат захиралд арга хэмжээ авахуулахыг хүссэн байсан билээ.

Түүнийг ээлжийн амралтаа аваад орж ирснээс хойш буюу наймдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн ажлын байрыг нь булааж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн туслан гүйцэтгэгч компанийн дарга, уурхайн үйлдвэрлэл хариуцсан дарга н.Азжаргал өөрийн компанийн хүнийг гаргасан байна.

Л.Ариунсаны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй байсан байтал халах тушаал ч гаргалгүй ажлын байрыг нь шууд булаажээ. Иймд тэрбээр эсэргүүцлээ илэрхийлж, дээрх шаардлагууддаа бичгээр хариу автлаа өлсгөлөнгөө зогсоохгүй гэдгээ мэдэгдээд байв.

Энэ сарын 20-нд Л.Ариунсан шаардлагуудынхаа хариуг авсан гэж үзэж, өлсгөлөнгөө зогсоосон бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ үргэлжлүүлэн өлсгөлөн зарлаж эхэлжээ.

Юуны учир өлсгөлөн зарлах болсон талаар С.Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн 2015 оны 11-р сард хэвлэлийн хурал хийх үеэрээ "Засгийн газраас манай компанийг дэмжихгүй, ямагт дарж байна. Ажилчдын ар гэр өлсгөлөнд автлаа. Тиймээс би үр хүүхдийнхээ болон Монголын ард түмний өмнө өөрийгөө шатаалаа" хэмээн гадуур хувцас дээрээ шатахуун асгаж, өөрийгөө шатаасан билээ.

-Д.ЧИНБАТ ДАРГА ХУРАЛ ҮЙМҮҮЛЖ, ХЭРҮҮЛ МАРГААН ӨДӨӨСӨН-

-Танай компаний оператор Л.Ариунсан шаардлагуудынхаа хариуг албан ёсоор бичгээр авч байж өлсгөлөнгөө зогсооно гэж мэдэгдээд байсан. Өлсгөлөнгөө зогсоосон гэхээр шаардлагынхаа хариуг бичгээр авчихсан гэсэн үг үү?

-Наймдугаар сарын 19-ний орой 20:00 цаг орчимд Л.Ариунсангийн бие муудаж, Цогтцэций сумын эмнэлэгт хүргэгдэн, албадан эмчилгээ хийлгэж эхэлсэн. Улмаар тэр өдөр Захиргаа удирдлагын газрын захирал н.Сумъяабаатар болон Захиргаа удирдлагын газрын дарга н.Гомбосүрэн нар уурхай дээр асуудлыг шийдэхээр ирсэн. Ингээд ярилцсаны үр дүнд Л.Ариунсангийн шаардсан гурван асуудлыг шийдвэрлэхээр болсон. Тодруулбал, Л.Ариунсан өөрийнхөө ээлжинд өөрийн техник дээр буцаж ажиллахаар болсон. Мөн  "ТиТиЖиВиСө" ХХК-ийн ахлах ажилтан н.Азжаргалыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайн бүсэд нэвтрүүлэхгүй болохыг Захиргаа, удирдлага хариуцсан газрын захирал Ө.Сумъяабаатарын албан бичгээр шийдсэн. Түүнчлэн уурхайн дарга Чинбатын асуудлыг маргаан таслах комисс байгуулж шийдэхээр захиргаа болон үйлдвэрчний эвлэл хоёр тохиролцсон.

-Л.Ариунсаны асуудал шийдэгдсэн байтал та яагаад өлсгөлөн зарлахаар болчихов оо?

-Асуудал шийдэгдэхээр болсон тул энэ мэдээг дуулгахаар би Цогтцэций сумын эмнэлэг рүү очиж, албан бичгүүдийг Л.Ариунсанд тайлбарлаж, өлсгөлөнг нь наймдугаар сарын 20-ны 14 цагт өөрийнх нь хүсэлтээр мэдэгдэл бичүүлж, гарын үсэг зуруулж албан ёсоор зогсоолгосон. Ингээд Л.Ариунсаны гурав дахь шаардлага болох Чинбат захирлын асуудлаар маргаан таслах комисс байгуулахаар захиргаа болон үйлдвэрчний эвлэл хуралдаж байхад Уурхайн дарга н.Чинбат орж ирж хурал үймүүлэн “Та нар яахаараа миний асуудлыг шийдэж байгаа юм. Би маргаан таслах комиссоор шийдүүлэхгүй. Захирлуудын зөвлөлөөр шийдүүлнэ” гэж байдлыг хурцатган асуудал дэгдээж, хэрүүл маргаан өдөөсөн. Тиймээс би “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдыг уурхай дээр ирж энэ асуудлыг шийдтэл хугацаагүй өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэн.

erdene

-“ТА ЧИХЭР ОЛВОЛ ХЭНТЭЙ ХУВААЖ ИДЭХ ВЭ” ГЭХ МЭТ
АСУУЛТТАЙ СОРИЛ АВСАН-

-Д.Ариунболд захирлаас хариу ирсэн үү?

-Би өлсгөлөн зарлах өргөдлөө үйлдвэрчний эвлэлийн тамга тэмдэгтэй албан бланк дээр бичиж гаргаад, үйлдвэрчний эвлэлийн даргын хувьд өлсгөлөн зарлаж байна. Хүмүүс янз бүрийн байдлаар өөрсдийхөө санал бодлыг илэрхийлж байна. Ямар ч байсан компанийн зүгээс 24 цагийн хугацаа өгөөч гэсэн. 24 цагийн хугацаа нь өнгөрсөн. Хоёр хоног сунгаач гэж байна. Хоног хугацаа сунгаж, асуудал удах тусам шийдвэр гаргах нь бүрхэг болдог гэдгийг би өөрөө тэмцэж явсан хүнийхээ хувьд туршлагаараа мэдэж байна.

-Удирдлагууд чинь таны өлсгөлөн зарлаж буйг мэдэж байгаа юу?

-Д.Чинбат захирал, Д.Ариунболд захирал бүгд мэдэж байгаа. Ер нь Д.Ариунболд захирал их хайхрамжгүй хүн. Анх компанид орж ирэхдээ АН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд баг хамт олноороо орж ирж ажиллаж байна. Улс төрийн зохион байгуулалттай багийн гишүүд байна гэсэн санаагаар нийт ажилчидтай уулзсан. Нэг сайн зүйл нь улс төрийн хариуцага хүлээх гэж орж ирж байна гэж ойлгосон. Би болон манай ажилчид бүтэн жилийн хугацаанд хамтарч ажиллахдаа тэмцэл гэхээсээ илүү дэмжиж, ойлголцох бүх л тактикаар ажилласан. Одоо тийм зүйл байхгүй. Бүх зүйл худлаа болсон.

-Яагаад тэр вэ?

-Арав орчим сар өнгөрсний дараа эргээд харахад ийм л дүр зураг харагдаж байна. Миний өлсгөлөн зарлаж байгаа гол шалтгаан ажилчдынхаа эрх ашиг, компанийхаа эрх ашгийг хамгаалах. Үйлдвэрчний эвлэлийн дарга гэдэг ажилчдаа тэргүүлж төлөөлөх ёстой хүн. Тиймээс хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол ажилчдын эрх ашгийг хэн хамгаалах вэ. Уржигдар орой захиргааны ажилчид миний өлсгөлөн зарлаж байгааг бүртгэж авсан мөртлөө орой нь Чинбат захирлын гараар бичсэн “Таны өргөдлийг хүлээж авахгүй. Таныг ажлаас хална” гэсэн утгатай сүрдүүлэг дарамт ирүүлсэн. Би яадаг ч байсан энэ бүхнийг хайхрахгүй, эцсийг нь үзнэ. Эцэстээ хэн нь буруудах нь вэ. Хуулийн хариуцлага хэн хүлээх вэ харъя гэж бодож байна. Манай ажилчдаас авсан асуулга материалыг нийгэмд дэлгэсэн ч болно.

-Юун тухай асуулга материал билээ?

-Өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сарын алдад манай компанийн ажилчдын дунд цалингаа нэмэгдүүлэх, зэрэг ахиулах долоо хоногийн курс хичээл орсон юм. Тэр хичээлийн үеэр биднээс их эвгүй, хүний дотоод нууц руу халдсан утгатай социологийн тест авсан. Тухайлбал “Чиний хамгийн муу хүн хэн бэ, хамгийн сайн хүн чинь хэн бэ, та чихэр олдвол хэнтэй хувааж идэх вэ” гэхчилэн асуулттай сорил байсан. Тэрэн дээрээ хүн бүрийн нэр усыг бичүүлсэн. Тухайн үед би хүний дотоод асуудлыг хөндсөн ямар нарийн мэдээлэл асууж байна аа гэж бодоод нэг их ач холбогдол өгөлгүй өнгөрсөн. Ажилчид маань сургалтын бас нэг даалгавар юм байна гэж бодоод бүгд бөглөж өгцгөөсөн. Тэрнээс хойш манай ажилчдын дунд ил далд яриа хөөрөө ихэссэн гэх мэт янз бүрийн асуудлууд үүссэн. Ер нь ажилчдаас авсан мэдээллээ манай удирдлагууд хувийн зорилгоор ашиглаж байгаа юм байна гэж ойлгогдож байгаа.

Д.Чинбат захирал үндсэн үүргээ гүйцэтгэхгүй, компанийн эрх ашгийг хойш тавьж ажилчдын хувийн мэдээллээр дамжуулан өөрсдөд нь тал засаагүй ажилчдыг ажлаас нь хууль бусаар халж, бусармаг арга ашигласан.

-ХОЖИМ ҮЕИЙН ХҮҮХДҮҮД ИХ ХОВДОГ ШУНАЛТАЙ БОЛЖЭЭ-

-Л.Ариунсангийн нэг шаардлагын хариу тэгэхээр хойшлогдсон байх нь ээ?

-Тэглээ. Би үйлдвэрчний эвлэлийн даргын хувьд ажилчиддаа “Тэмцэж сур, өөрсдийнхөө төлөө үгээ хэл. Өөрийгөө хамгаал” гэж сургаж байсан хүн. Гэтэл шаардлагуудыг нь бүгдийг нь хүлээж авлаа гэсэн дарга нарын үгэнд орж Л.Ариунсанг өлсгөлөнгөө зогсоо гэж ятгахад маш хэцүү байсан. Л.Ариунсанг ажлаас халах гол шийдвэр гаргасан будлианы эзэн болох Чинбат захирал ийм характер гаргасан учраас надад ажилчныхаа эрх ашгийг хамгаалж өлсгөлөн зарлахаас өөр арга байгаагүй. Би Д.Ариунболдыг энэ компанийн захирлын хувьд газар дээр нь нөхцөл байдалтай нь танилцаач гэсэн л шаардлага тавьсан. Хэрвээ надад үл итгэж байгаа бол энэ компанид байгаа ажилчидтайгаа уулзаад үзэх хэрэгтэй. Өчигдрөөс хойш надтай компанийн удирдлагуудын зүгээс уулзах нь бүү хэл утсаар ярихгүй байгааг бодоход үл тоосон шинжтэй байх шиг байна. Надтай уулзаж, зөвшилцөлд хүрэх шинжгүй байх шиг байна.

-Цагдаа авчирч өлсгөлөнг хүчээр зогсоох гэж байгаа гэсэн сураг дуулдлаа?

-Тийм. Манай нийгэмд өлсгөлөн зарлахаар асуудлыг нь сонсож, буруу зөвийг нь ялгаж шийдвэрлэх гарц хайхаасаа өмнө захирамж гаргаад л энэ хүнийг биеийн байдлыг нь бодож байна гээд албадан эмчилгээнд аваачиж оруулдаг болсон байна. Албадан эмчилгээ гэдэг бол өлсгөлөнг зогсооно гэсэн үг биш шүү дээ. Харин эмчийн хяналтад байлгах явцдаа асуудлыг нь шийдвэрлэх гэсэн аргачлал. Гэтэл манайд албадан эмчилгээнд оруулсан л бол өлсгөлөн зогслоо гэсэн ойлголттой болчихсон байна.

-Та хоёр хоног өлсгөлөн зарлачихлаа. Биеийн байдал ямархуу байнга вэ?

-Ах нь яах вэ дээ, нэгэнт өнгөрсөн хүн. 60 хүрч байгаа хүн нэг их тоохгүй шүү дээ. Өмнө нь ийм зам туулж байсан болохоор шантрахгүй. Л.Ариунсанг шийдвэр гаргаад зорилгодоо хүрэхгүй байж байгаад шантрах вий, эсвэл асуудлаа хурцатгаад эрүүл мэндээрээ хохирох вий гэж маш их санаа зовсон. Өлсгөлөн гэж тийм амар зүйл биш гэдгийг хэлсэн. Ингэснийхээ дараа илүү их дарамт мэдэрч мэднэ гэж маш их зөвлөж ярьсан. Гэтэл намайг ингэж зөвлөгөө өгсний төлөө зохион байгуулж, өлсгөлөн зарлуулсан гэх цуу тарааж байгаа.

-Хэрвээ Д.Ариунболд захирал тантай ирж уулзахгүй бол өлсгөлөнгөө үргэлжлүүлсээр байх уу. Таныг өмнө нь өөрийгөө шатааж байсан болохоор дахиад ийм үйлдэл гаргах вий гэж ярих хүмүүс олон байна?

-Өөрийгөө шатаах бол тухайн үед миний гаргасан тэмцлийн эцсийн арга байсан. Олон нийтийг цочроож, олон нийтийн анхааралд “Эрдэнэс Тавантолгой”-н асуудлыг авчирсан. Миний энэ үйлдэл зохих үр дүнгээ ч өгсөн. Тухайн үед Тавантолгой гэдэг компанийг хэн ч анхаардаггүй, мэддэггүй байлаа. Одоо Монгол Улсын Ерөнхийлөгч болчихоод байгаа Х.Баттулга тухайн үед бидний тавьж буй асуудлыг нэлээд дэмжиж, хамгаалсан. Түүнийг ч тоодоггүй байлаа.

-Өөрийгөө шатаасны хор уршиг одоо биед тань илрэх юм уу?

-Өөрийгөө шатаах чинь тийм сайхан зүйл биш шүү дээ. Үр дагавар нь одоо хүртэл бүрэн гүйцэд арилаагүй байна. Тухайн үед цочмог, гэнэтийн шийдвэр байсан. Өнөөдөр энэ хүүхдийн эрх ашгийг хамгаалсан асуудалд тийм үйлдэл гаргахгүй. Тэмцэх өөр боломжууд байдаг. Үхнэ гээд учиргүй айлгаад байдаг айлын эрх хүүхэд биш шүү дээ. Өдий жил амьдарсан амьдралын туршлага, тэмцэж явсан тэмцлийн турршлага байна. Энэ хамт олны өмнө хүлээсэн үүрэг хариуцлага байна. Тиймээс арай өөр арга хэлбэрийн тэмцлийн хэлбэрийг сонгоно. Ний нуугүй хэлэхэд засаг барьж буй МАН руу улс төрийн хэмжээний шаардлага тавина гэж бодож байна. Энэ компанийн эд хөрөнгийг ил далд ууж идэж байгаа өчнөөн зүйл байна. Тэр бүрийг дэлгэж тавихад бэлэн байгаа.

-Улс төржих хэрэг байна уу?

-Хожим үеийн хүүхдүүд их ховдог шуналтай болчихсон юм байна. Аж ахуй нэгж, компанийн өмч хөрөнгийг илүү дутуу идэх гээд арга саам хайгаад, бүтцийн өөрчлөлт нэрээр компани дотор, ажилчдын дунд хэрэгтэй хэрэггүй албан тушаал нэмж хасч, шинээр хүн оруулах, тагнуулах чагнуулах, урвуулах гээд асуудал их байна. Ийм байж болохгүй. Энэ хэрээс хэтэрч байна. Тэсэхээ байгаад байна. Харин ч хоцорч оройтож ярьж байна. Манай уурхай дээр өчигдөр өглөө л гэхэд осол гарлаа. Хөдөлмөрийн дарамт ихтэй учраас л тэр хүн осол аваарт орсон байна гэж дүгнэж байгаа юм.

-Ямар осол гарсан бэ?

-Хүнд даацын машин овоолсон шороон дээрээс унасан. Азаар хүний амь нас эрсдээгүй. Иймэрхүү осол гэмтлүүд даамжрахаараа их ноцтой болдог. Манай дээр гарсан осол авааруудыг аль болох нуудаг хаадаг, төрийн өмчийн компанийг бизнес хийх аятайхан талбар гэж ойлгодог болсон гэх мэт олон асуудал манай компани, удирдлагуудад байна.

Б.ЦЭЛМЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 30

Уурхайчин (202.179.4.66)
2017-08-23 12:10:28
Уурхайчдын нэрийг гутаасан эрдэнэ мэтийн иймэрхүү ажилгүй, хэл ам хийж хамт олныг бутарган үймүүлдэг , шантааэчин хорчингуудаас салах хэрэгтэй

Зочин (202.9.40.101)
2017-08-22 22:54:15
erdene gej yamar hachin xvn be

Зочин (202.9.42.84)
2017-08-22 20:55:41
xoxino bolsondoo xuurxii xa xa xa

Зочин (66.181.164.180)
2017-08-22 18:19:47
HAHAHA soroog medeel bichej baigaa hum uus nad asuudald orood baigaa dargiin humuus yum bish uu

Зочин (66.181.164.180)
2017-08-22 18:18:35
ooriin erkh ashiga hamgalaan gedeeg odoo horuu te teneg mal min end soroog medeel bichen humuus neree tanar odoo yag yuwee ingej pialdag zan gargaaha boil za yu

Зочин (202.9.40.114)
2017-08-22 16:51:08
Энэ хүний үйлдэл хэрээс хэтэрч байна. Залуус хүүхдүүдэд хортой хичээл заагаад байна.

Зочин (202.179.18.194)
2017-08-22 13:17:29
Гал аймаар зүйл ш дээ. Хүнийг тэр дор нь арьсгүй болгодог. Галаар тоглох гэж анхааруулах үг бий шүү. Дээр үед антибиотик үүсээгүй байхад 10 хувийн түлэгдэлтэй хүн амьд үлдэж чаддаггүй байсан юм. Арьс бол тэр чигээрээ дархааны систем учраас дорхноо халдвар авч цус нь бохирддог. Орчин үе анагаах хөгжсөн учраас л түлэгдсэн хүмүүс амьд үлдээд байдаг. Гал хүний арьсний гадна давхаргуудыг өвчөөд хаячихдаг. Шууд л салбайгаад унжчихна. Тэгээд үлдсэн хэсэг нь бохир агаартай нүүр тулж үрэвсэж эхэлнэ. Тэр хэсэг рүү биеийн бүх дархлаа очиж эдгээх гэж оролдсоноос хүн халуурч тэнхэлгүй болж ямар ч өвчнийг эсэргүүцэх чадваргүй болно. Антибиотик бол бактерийг дархлаатай хамт устгадаг. Эмч нар хиймэл арьс тавьдаг. Эсвэл донорын арьс. Супер цэвэр орчинд боолтыг нь байнга солих гээд бөөн ажил болдог. Гаднаас нь эмчлэх илүү үр дүнтэй болоод тэр. Энэ хүн эсэргүүцлийн хэтэрхий аюултай арга хэрэглэснээ ухаарч

УНШИГЧ (59.153.87.39)
2017-08-22 12:51:15
СОЛИОТОЙ ХҮН .НЭГ ИХ БААТАР БОЛЖ ӨӨРИЙГӨӨ ШАТААСАН ТӨВДИЙН ЛАМ УУ? СЭТГЭЦИЙН ӨВЧНИЙ ХУРЦАДМАЛ ШИНЖ.

Бодит үнэн (103.11.194.26)
2017-08-22 12:50:20
Ажилтан хүн хөдөлмөрлөх болон түүнтэй холбоотой зөрчигдсөн эрхээ өөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан хамгаалуулах нь нээлттэй. Гэхдээ, цахим ертөнц, мэдээллийн түгээлт хурдан болсон энэ цаг үед, зарим нэг нөхөд үүнийг овжноор ашиглан "ажилтны эрх ашиг зөрчигдсөн, ажил олгогч" зөрчсөн мэтээр үндэслэлгүй сенсаци дэгдээж, хүссэн үедээ, өлсдөг цангадаг, шантаачилдаг болж, энэ бол яав ч зөв тогтолцоо биш (зарим нь ойлгохгүй байж болох ч ард түмэн бүх нийтээрээ тэнэг биш шүүдээ, буруу зөвийг тунгаах ухаантайгаа байна). Хөдөлмөрийн харилцаа бол, сайн дурын гэрээний харилцаа байх, алдбан хөдөлмөрлүүлэх явдал биш. Мөн дээр нь ҮЭ-гэсэн нөхдүүдийн ард улс төрийн бүлэглэл, албан тушаалтан, хүмүүс байдаг нь ойлгомжтой байдаг. Аливаа нэг зүйлийг дандаа болохгүй бүтэхгүй талаас нь "пиар" хийлгүүлдэг. Энэ бол гэмт хэрэг, ийм хүмүүст хуулийн хариуцлагийг өлсөхгүй, цангахгүй болтол нь тооц.

Зочин (202.70.34.238)
2017-08-22 12:45:29
Ариунсан гэж салавч гаргаж хүнийг хэл амаар доромжлохоос өөрийг мэддэггүй нөхрийг тэмцэгч мэтээр бичхээ боливол дээрсэн. Ямар ч аж ахуй нэгж дотроо ажлаа сайжруулах зохион байгуулалтын ажил хийдэг. Энэ нөхөр хөдөлмөрийн гэрээн дээрээ тэр ээлжинд тийм техник дээр ажиллана гэсэн юм байхгүй харин ээлж болон техник хувиарлалт компани дотроо хийдэг. ЭТТ ажилчидын нэр хүндийг унагааж байгаа эдгээр нөхөр насан турш наад компанитайгаа зуралдаад тэжээгчээ алдахгүй байхыг хүсье. Монголвын уул уурхай цөөхөн шүү....

aa (59.153.115.153)
2017-08-22 12:11:49
Төрийн өмчит компанийн ажил яагаад явдаггүйн шалтгаан нь энэ юм. Хэдэн эрхэлсэн ажилчид дарга нар. Хажууд нь ажиллаж байгаа Энэржи ресурс болон бусад хувийн хэвшлийн уурхайнуудад ийм юм дуулдаж байгаагүй. Бушуухан хувьчилж хувьцаа эзэмшигч ард түмэнд ашгийг нь хүртээгээсэй.

Зочин (150.129.141.92)
2017-08-22 12:09:31
Төр төмөр нүүрээ харуулах цаг болсон.эв санааны нэгдэл ҮЭ арай дэндүү шантааж дотоож байдлаар ажиллаж байдаг.Чадварлаг цөөхөн боловсон хүчнээр удирдлагуудыг нь солих хэрэгтэй. Нүүрс алт болж байгаа цагт эв санаа мэтийн хэдэн оператлрууд ажил тасалдуулж мэднэ шүү.

Зочин (202.9.43.109)
2017-08-22 11:56:32
Альваа юм хэт туйлшраад ирэхээрээ утгаа алддаг юм. Энэ өвгөн одоо болих хэрэгтэй. Хүүхэд нохойн доог. Худлаа ҮЭ нэрээр сүрдүүлэг, шантаажаар амьдардаг юмуу. Энэ Эрдэнэс 5 толгой компаний ажилчдыг нэг сайн адистатчилаад хэрэггүй юу ч мэддэггүй ажилчдыг нь цөөл. Ажил нь багадаад хэрүүл нь ихдээд байгаа хогийн газар.

zochin (202.9.41.105)
2017-08-22 11:44:11
ene balai yumnii shantaichid orj bolohgvi shvv shatnal shatna l biz hend hamaatai yum bee yum bolgoniig ingeed bdag gej yu bdag yum bee yamarch teneg mal bee vr hvvhed ni bas iim yu bolno doo teneg amitan

Zochin (103.26.192.157)
2017-08-22 11:37:18
Hun xuchindsen xuniig omoorood yabj bsn chin sayxan bxa Erdene guai

Зочин (103.26.195.88)
2017-08-22 11:33:00
Наад захирал нэртэй луйварчдаасаа хурдан сал, тэгэхгүй бол хүний амь амьдрал юу ч биш болно шүү цаашдаа!

Зочин (103.26.195.88)
2017-08-22 11:31:14
Наад захирал нэртэй луйварчдаасаа хурдан сал, тэгэхгүй бол хүний амь амьдрал юу ч биш бооно шүү цаашдаа!

Зочин (66.181.187.139)
2017-08-22 10:58:25
Estoi hohino gej helehees uur yu gehev

Иргэн (119.40.99.2)
2017-08-22 10:41:16
хохь нь писда минь

Зочин (103.26.192.154)
2017-08-22 10:35:26
Одоо Эрдэнээ гуай болимоор юм хүүхэд нохойн доог болох нь ээ

Bayrtsetseg (103.26.192.157)
2017-08-22 10:23:33
Asuudliig zovhon neg ontsgoos harah ni buruu baih aa. Ariunsangiin gargasan aldaa dutagdal yagaad ajlaas halah shiidver garah bolson ni todorhoigui bna. Zgr bga huniig halah shiid gargaagui l bailgui. Uul ni ajilchdaa nen turuund tavidag ih sain udirdlaga gd ajiltnuud ni oorsdoo ih am sn bh ym bna lee shde. Yunii tuluu oorsdiigoo omoorch temtsej bgaga bodmoor l ym.

Зочин (203.116.40.2)
2017-08-22 10:14:46
Ariunboldiin esreg Ded Zahiral Gankhuyag hor nairuulj bn

Хүн (27.123.214.115)
2017-08-22 10:00:54
Ариунболдоо ми овогтынхаа араас зайлж үз

Ажилтан (202.21.115.242)
2017-08-22 09:55:25
Захирал удирдлагуудыг солиоч хамгийн түрүүнд манай ажилд өөрийнхөө үзэмжээр ханддаг энэ дүнхүү толгойтой чинбатыг нэн түрүүнд зайлуулаачээ

Зочин (103.26.192.154)
2017-08-22 09:33:04
teneg pizda ve

irgen (203.91.115.41)
2017-08-22 09:26:50
Zahiral udirdlaguudiig ni bugdiig ni solimoor yum bna da ter Ariunbold gedeg chin tegeed ajil deeree bdgui yumuu tegeed yuniih ni zahiral bdag yum zugeer suuj sul tsalin idegsdiin neg yum bna zahirluudiin tsaling 50%-iar bagasga denduu ih tsalin awdag yum bnlee shu humuusee uund neg anhaarlaa handuulaad uzeerei

irgen (203.91.115.41)
2017-08-22 09:25:35
Zahiral udirdlaguudiig ni bugdiig ni solimoor yum bna da ter Ariunbold gedeg chin tegeed ajil deeree bdgui yumuu tegeed yuniih ni zahiral bdag yum zugeer suuj sul tsalin idegsdiin neg yum bna zahirluudiin tsaling 50%-iar bagasga denduu ih tsalin awdag yum bnlee shu humuusee uund neg anhaarlaa handuulaad uzeerei

Зочин (150.129.141.92)
2017-08-22 09:21:34
Ariunboldyn esreg Terguun ded zahiral Gankhuyagiin toglolt ehellee.

Zochin (49.0.214.182)
2017-08-22 09:17:00
Ta odoo bolioo

Mgl (27.123.214.103)
2017-08-22 09:06:34
Hero

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-11-23 20:44:36 - Улс төр
МАН-ын Их хурал өндөрлөж, Бага хурлаа эхлүүллээ
2017-11-23 17:47:27 - Улс төр
Японд дадлагажигч илгээх 12 компанийн зөвшөөрлийг хүчингүй болголоо
2017-11-23 17:27:03 - Хууль
Мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэн, Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Ч.Ганбат ОХУ-д баривчлагдсан уу
2017-11-23 17:12:40 - Эдийн засаг
Д.Хулан: “Lhamour” брэндийг Солонгос руу гаргахын тулд найман сар хөөцөлдсөн
2017-11-23 16:42:27 - Шар
УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ-т хандав
2017-11-23 16:36:42 - Нийслэл
“Мэдээллийн аюулгүй байдал”-ын сургалт зохион байгууллаа
2017-11-23 16:25:38 - Нийслэл
Япон, Монголын залуу судлаачид чуулж байна
2017-11-23 16:24:19 - Нийслэл
Монгол эрдэмтэн, гарааны компаниудын инновацийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулжээ
2017-11-23 16:13:49 - Орон нутаг
Байгаль хамгаалагчдад бартаат замын мотоцикль гардууллаа
2017-11-23 16:11:48 - Нийслэл
Д.Цогтбаатар Б.Хурцыг шүүхэд өгөхөө мэдэгдэв
2017-11-23 16:05:20 - Улс төр
“Янаг дэмий” биш үү, МАН-ын дарга аа
2017-11-23 15:58:30 - Орон нутаг
Хархоринчууд “Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөнд нэгджээ
2017-11-23 15:40:05 - Спорт
"Архангай Алтан Дорнод дайчид" багийн гайхалтай хожлууд үргэлжилсээр байна
2017-11-23 15:20:50 - Нийслэл
Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2017-11-23 15:20:10 - Байгаль Орчин
Н.Цэрэнбат ЖАЙКА-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2017-11-23 15:10:10 - Эдийн засаг
“Жижиг дунд бизнесийн санхүүгийн хүртээмж 2017” форум боллоо
2017-11-23 15:07:23 - Улс төр
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчтэй уулзлаа
2017-11-23 15:07:04 - Хууль
Охидыг айлган сүрдүүлж хүчирхийлсэн этгээдэд найман жилийн ял оноожээ
2017-11-23 15:04:52 - Шар
Зураач С.Заяасайхан Монгол Улсын “Соёлын элч”-ээр томилогдов
2017-11-23 15:02:51 - Нийслэл
Өглөө, орой явах автобусны тоог нэмлээ
2017-11-23 15:00:23 - Улс төр
Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томиллоо
2017-11-23 14:52:20 - Эдийн засаг
ХасБанкны зэрэглэл сайжирлаа
2017-11-23 14:31:11 - Шар
МАН Бага хурлын гишүүдээ ч бүрдүүлж чадахгүйд хүрчээ
2017-11-23 14:14:22 - Нийслэл
Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна
2017-11-23 14:11:34 - Энтертайнмент
Хурд, Никитон хамтлагуудын "Нүргээн" болно
2017-11-23 13:54:27 - Нийслэл
"Дэлхийн Зөн" Олон Улсын төслүүдэд 1100 өрх, 4000 гаруй хүүхдүүд хамрагдана
2017-11-23 13:54:02 - Энтертайнмент
Дуурийн ханхүү, үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй нэг дор уулзах хувь тохиов
2017-11-23 13:34:22 - Нийслэл
Цахим орчинд залуучуудын дунд соёлтой хэрэглээ бий болгох сургалт зохион байгууллаа
2017-11-23 13:28:34 - Спорт
Улс тунхагласны баярт зориулсан бөхийн барилдаан болно
2017-11-23 13:19:37 - Хууль
Насанд хүрээгүй, жирэмсэн эмэгтэйн биеийг үнэлүүлж байжээ
2017-11-23 13:11:59 - Улс төр
"Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах боломжууд" сургалт, хэлэлцүүлэг болж байна
2017-11-23 12:54:55 - Нийслэл
ФОТО: Үндэсний музейн "Нээлттэй хаалганы өдөр" болж байна
2017-11-23 12:31:58 - Улс төр
МАН-ын Бага хурлын гишүүдийг сонгох санал хураалт болж байна
2017-11-23 12:02:23 - Эдийн засаг
Улаанбуудай, өвс тэжээлийн импортыг татвараас чөлөөлнө
2017-11-23 11:49:52 - Эдийн засаг
Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ нэмэх магадлал өндөр байна
2017-11-23 11:35:48 - Энтертайнмент
Сурагч Ц.Намуун бийрэн бичлэгийн анхны үзэсгэлэнгээ дэлгэв
2017-11-23 11:29:29 - Гадаад
Газар доорх тансаг зэрэглэлийн хоргодох байруудын борлуулалт өсчээ
2017-11-23 11:17:31 - Эрүүл мэнд
“Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” үндэсний хэлэлцүүлэг болж байна
2017-11-23 11:02:27 - Нийслэл
Нэг зэрэг 12 автобус цэнэглэх хүчин чадалтай түгээх станц байгуулагджээ
2017-11-23 10:59:09 - Улс төр
Цэцийн дүгнэлтийг хэлэлцсэнээр чуулган өндөрлөлөө
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-11-21 09:14:38 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын даргын тамгаа гардан авлаа
2017-11-21 11:05:30 - Шар
Ричард Гир: Аугаа ард түмэн гуйлгачин сэтгэлгээнээсээ салах цаг болсон
2017-11-21 14:14:27 - Шар
Л.Болд гишүүн бичлэг цацахыг шаардлаа
2017-11-23 16:11:48 - Нийслэл
Д.Цогтбаатар Б.Хурцыг шүүхэд өгөхөө мэдэгдэв
2017-11-22 12:18:52 - Шар
А.Баасандоржийн багшийг тойргийн барилдаан хариуцсан даргын суудлаас чөлөөлжээ
2017-11-23 10:41:17 - Орон нутаг
Д.Сэржмядаг охины эрлийн хүрээнд Замын-Үүдийн үйлчилгээний байгууллагуудын хяналтын камерыг шалгажээ
2017-11-21 07:31:52 - Улс төр
Ч.Ганхуяг: У.Хүрэлсүхийн Засгийн газар ийм популист асуудал яримааргүй юм
2017-11-21 07:21:56 - Хууль
Лангуунаас архи авах ч насанд хүрээгүй оюутан, сурагчид хар тамхи хэрэглэгч болсоор байна
2017-11-22 09:17:59 - Хууль
Авлигын шинжтэй 20 сая төгрөгийг хураан авч, холбогдох этгээдүүдийг шалгаж байна
2017-11-22 12:50:07 - Боловсрол
129-р цэцэрлэгийг эрхлэгч Ө.Алдармаагийн эсрэг 500 эцэг эх нэгджээ