Намаас хөөгдөх болзлоо хангасан У.Хүрэлсүхийн сөрсөн базаа

Түгээх    
2017-08-22 09:23:02 - Улс төр

hurelsuh

Шадар сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өглөө гэсэн мэдээ өнөөдөр гэрлийн хурдаар түгэв. Энэ үйл явдлаар дамжуулан олон нийтэд өгөх гэсэн мэссэж нь тодорхой. Албан тушаалаасаа татгалзаж чаддаг “Чанга гар” юм байна гэсэн PR явж байна. Ер нь бол У.Хүрэлсүх Монголын В.Путин юм гэсэн ойлголтыг төрүүлэх гэж нэлээд олон жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн л дээ. Энэхүү булчинтай чанга гар болох гэсэн дуусдаггүй ажиллагааны үргэлжлэл нь Шадар сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдөл байлаа. Өргөдлөө баасан гаригаар огноолсон хэрнээ даваа гарагт далайцтайгаар түгээсэн нь ажлаа хийх боломжгүй болсон хүний биш ард олноос эерэг оноо авах гэсэн улстөрчийн далд нүүдэл гэдгийг төвөггүйхэн харж болно. Улс төрд санамсаргүй үйл хөдлөл гэж нэгээхэн ч үгүй. Яагаад ийм нүүдэл хийх болсныг баримт түшин өгүүлье.

Улс төрд ганц хүний тоглолт хол явдаггүй бичигдээгүй дүрэм үйлчилдэг. У.Хүрэлсүх хэчнээн “чанга гар” болж, булчинтай харагдсан ч багийн тоглолтгүй бол талбайгаас хөөгдөнө. Сонгуулиар У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөр гэж сонгогчдод танилцуулагдаагүй, МАН-ын нэртэй мөрийн хөтөлбөр бол бий. Тэрхүү мөрийн хөтөлбөр, амлалтаа хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраа байгуулж багаараа зүтгэдэг. Гэтэл гэнэтхэн Шадар сайдынхаа ажлыг хийхгүй, тэр ч байтугай Засгийн газраа огцруулна гэж улайран зүтгэж байгаа У.Хүрэлсүх ямар дүрмээр тоглож явна вэ. Улс төрийн аль ч хүчинд намынхаа эсрэг ажилласан хутган үймүүлэгч, Засгийн газраа огцруулах санал өгсөн урвагчдыг гишүүнчлэлээсээ хасаж, намаасаа хөөдөг дүрэмтэй. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсны дараа намынхаа эсрэг ажилласан улстөрчдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй, намаасаа хөөх хөдөлгөөн хүртэл АН дотор өрнөж байсныг хүмүүс санаж байгаа байх. У.Хүрэлсүх намынхаа мянга мянган гишүүдийн итгэлийг эвдсэн, Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан нь олон нийтэд ил болмогц албан тушаалаасаа татгалзах жүжиг дэглэж, хүмүүсийн ярьдгаар сөрсөн базаа хийж эхэллээ.

Наанаа эх орончийн дүртэй У.Хүрэлсүх Шадар сайдын тусгайлан хариуцдаг намрын ид ажил, өвөлжилтийн бэлтгэлийн нөр их ажлыг хаяад амиа бодоод явах гэж байна. Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй гэдэг шиг намынхаа, Засгийн газрынхаа эсрэг ажилласан түүнд улсын ажлыг цүлхийтэл хаяад явахад өвддөг сэтгэл үгүй ажээ. Түүний сэтгэл зүрхэнд төрдөө өргөсөн тангараг биш засгаа самрах, өөрийнхөө намыг дэгээдэж өрөөлд өгөөш болгох өс хонзон эргэлдэж яваа нь эргэлзээгүй байна. Нэг танхимд жил гаруй хамт суусан нөхдөө сааль сүүний цагаар хаяад зугтана гэж хэн санах билээ. Шадар сайд У.Хүрэлсүх нэгэнтээ асуудал тоочих гэж бус асуудал шийдэх гэж дарга, сайд болдог юм гэж хэлж билээ. Энэ үг олон нийтэд багагүй таалагдсан. Харамсалтай нь У.Хүрэлсүх сайд хэдхэн сарын өмнө хэлж, хэвлэлийн өмнө шоудаж байсан энэ үгэндээ эзэн болж чадсангүй. Халуун намраар, өвлийн түрүүчээр намаасаа хөөгдөх хариуцлагаас мултарч, уснаас хуурай гарахын тулд ажлаа хаяад талийж өглөө. Асуудал шийдэх гэж биш амиа бодоод орхиод явах гэж Шадар сайд бодсон юм гэж үү.

 Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2017-11-23 20:44:36 - Улс төр
МАН-ын Их хурал өндөрлөж, Бага хурлаа эхлүүллээ
2017-11-23 17:47:27 - Улс төр
Японд дадлагажигч илгээх 12 компанийн зөвшөөрлийг хүчингүй болголоо
2017-11-23 17:27:03 - Хууль
Мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэн, Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Ч.Ганбат ОХУ-д баривчлагдсан уу
2017-11-23 17:12:40 - Эдийн засаг
Д.Хулан: “Lhamour” брэндийг Солонгос руу гаргахын тулд найман сар хөөцөлдсөн
2017-11-23 16:42:27 - Шар
УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ-т хандав
2017-11-23 16:36:42 - Нийслэл
“Мэдээллийн аюулгүй байдал”-ын сургалт зохион байгууллаа
2017-11-23 16:25:38 - Нийслэл
Япон, Монголын залуу судлаачид чуулж байна
2017-11-23 16:24:19 - Нийслэл
Монгол эрдэмтэн, гарааны компаниудын инновацийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулжээ
2017-11-23 16:13:49 - Орон нутаг
Байгаль хамгаалагчдад бартаат замын мотоцикль гардууллаа
2017-11-23 16:11:48 - Нийслэл
Д.Цогтбаатар Б.Хурцыг шүүхэд өгөхөө мэдэгдэв
2017-11-23 16:05:20 - Улс төр
“Янаг дэмий” биш үү, МАН-ын дарга аа
2017-11-23 15:58:30 - Орон нутаг
Хархоринчууд “Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөнд нэгджээ
2017-11-23 15:40:05 - Спорт
"Архангай Алтан Дорнод дайчид" багийн гайхалтай хожлууд үргэлжилсээр байна
2017-11-23 15:20:50 - Нийслэл
Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2017-11-23 15:20:10 - Байгаль Орчин
Н.Цэрэнбат ЖАЙКА-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2017-11-23 15:10:10 - Эдийн засаг
“Жижиг дунд бизнесийн санхүүгийн хүртээмж 2017” форум боллоо
2017-11-23 15:07:23 - Улс төр
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчтэй уулзлаа
2017-11-23 15:07:04 - Хууль
Охидыг айлган сүрдүүлж хүчирхийлсэн этгээдэд найман жилийн ял оноожээ
2017-11-23 15:04:52 - Шар
Зураач С.Заяасайхан Монгол Улсын “Соёлын элч”-ээр томилогдов
2017-11-23 15:02:51 - Нийслэл
Өглөө, орой явах автобусны тоог нэмлээ
2017-11-23 15:00:23 - Улс төр
Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томиллоо
2017-11-23 14:52:20 - Эдийн засаг
ХасБанкны зэрэглэл сайжирлаа
2017-11-23 14:31:11 - Шар
МАН Бага хурлын гишүүдээ ч бүрдүүлж чадахгүйд хүрчээ
2017-11-23 14:14:22 - Нийслэл
Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна
2017-11-23 14:11:34 - Энтертайнмент
Хурд, Никитон хамтлагуудын "Нүргээн" болно
2017-11-23 13:54:27 - Нийслэл
"Дэлхийн Зөн" Олон Улсын төслүүдэд 1100 өрх, 4000 гаруй хүүхдүүд хамрагдана
2017-11-23 13:54:02 - Энтертайнмент
Дуурийн ханхүү, үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй нэг дор уулзах хувь тохиов
2017-11-23 13:34:22 - Нийслэл
Цахим орчинд залуучуудын дунд соёлтой хэрэглээ бий болгох сургалт зохион байгууллаа
2017-11-23 13:28:34 - Спорт
Улс тунхагласны баярт зориулсан бөхийн барилдаан болно
2017-11-23 13:19:37 - Хууль
Насанд хүрээгүй, жирэмсэн эмэгтэйн биеийг үнэлүүлж байжээ
2017-11-23 13:11:59 - Улс төр
"Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах боломжууд" сургалт, хэлэлцүүлэг болж байна
2017-11-23 12:54:55 - Нийслэл
ФОТО: Үндэсний музейн "Нээлттэй хаалганы өдөр" болж байна
2017-11-23 12:31:58 - Улс төр
МАН-ын Бага хурлын гишүүдийг сонгох санал хураалт болж байна
2017-11-23 12:02:23 - Эдийн засаг
Улаанбуудай, өвс тэжээлийн импортыг татвараас чөлөөлнө
2017-11-23 11:49:52 - Эдийн засаг
Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ нэмэх магадлал өндөр байна
2017-11-23 11:35:48 - Энтертайнмент
Сурагч Ц.Намуун бийрэн бичлэгийн анхны үзэсгэлэнгээ дэлгэв
2017-11-23 11:29:29 - Гадаад
Газар доорх тансаг зэрэглэлийн хоргодох байруудын борлуулалт өсчээ
2017-11-23 11:17:31 - Эрүүл мэнд
“Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” үндэсний хэлэлцүүлэг болж байна
2017-11-23 11:02:27 - Нийслэл
Нэг зэрэг 12 автобус цэнэглэх хүчин чадалтай түгээх станц байгуулагджээ
2017-11-23 10:59:09 - Улс төр
Цэцийн дүгнэлтийг хэлэлцсэнээр чуулган өндөрлөлөө
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-11-21 09:14:38 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын даргын тамгаа гардан авлаа
2017-11-21 11:05:30 - Шар
Ричард Гир: Аугаа ард түмэн гуйлгачин сэтгэлгээнээсээ салах цаг болсон
2017-11-21 14:14:27 - Шар
Л.Болд гишүүн бичлэг цацахыг шаардлаа
2017-11-23 16:11:48 - Нийслэл
Д.Цогтбаатар Б.Хурцыг шүүхэд өгөхөө мэдэгдэв
2017-11-22 12:18:52 - Шар
А.Баасандоржийн багшийг тойргийн барилдаан хариуцсан даргын суудлаас чөлөөлжээ
2017-11-23 10:41:17 - Орон нутаг
Д.Сэржмядаг охины эрлийн хүрээнд Замын-Үүдийн үйлчилгээний байгууллагуудын хяналтын камерыг шалгажээ
2017-11-21 07:31:52 - Улс төр
Ч.Ганхуяг: У.Хүрэлсүхийн Засгийн газар ийм популист асуудал яримааргүй юм
2017-11-21 07:21:56 - Хууль
Лангуунаас архи авах ч насанд хүрээгүй оюутан, сурагчид хар тамхи хэрэглэгч болсоор байна
2017-11-22 09:17:59 - Хууль
Авлигын шинжтэй 20 сая төгрөгийг хураан авч, холбогдох этгээдүүдийг шалгаж байна
2017-11-22 12:50:07 - Боловсрол
129-р цэцэрлэгийг эрхлэгч Ө.Алдармаагийн эсрэг 500 эцэг эх нэгджээ