СУРВАЛЖЛАГА: Хүүхдийн түнхний төрөлхийн, олдмол мултрал их тохиолдож байна

Түгээх    
2017-08-22 12:04:00 - Эрүүл мэнд

eruul mend

-ТҮНХНИЙ МУЛТРАЛТАЙ ГУРВАН ХҮҮХЭД ТУТМЫН НЭГ НЬ
ХАГАЛГАА ХИЙЛГЭДЭГ-

Бид ГССҮТ-ийн Хүлээн авах тасаг болон Нийгмийн эрүүл мэндийн албаар орлоо. Тус эмнэлэгт хүүхдийн түнхний мултрал хэт их байгаа талаар эмч нар хэлж байна. Түнхний төрөлхийн мултрал нь эрт илрүүлээгүй, эмчилгээ хийгээгүй тохиолдолд хүүхэд насан туршдаа тахир дутуу болдог аж.

Түнхний үений дутуу хөгжил, мултралын шалтгаан эхийн хэвлий дэх ураг орчмын шингэн бага байснаас ураг хэвийн бус байрлал ураг орчмын шингэн ихээс ураг хэт хөдөлгөөнтэй байснаас ургийн байрлалын гажуудал /хөл, өгзөг, түнх түрүүлэлт/, удамшил, анхны төрөлт болон эхийн жирэмсний хугацаанд дотоод шүүрлийн өөрчлөлтөөс /тухайн эхийн биеийн онцлогоос шалтгаалж умайн тэлэлт сул байх/ зэрэг шалтгаанаас түнхний үе үүсгэгч, сүүжний тогоо, дунд чөмөгний, толгойны тохироо алдагдаж, аажмаар мултарч, хүүхэд нэлээд хожуу хөлд орсны дараа согог нь даамжирч мултрал үүсдэг байна.

Эрдэмтдийн судалгаагаар, түнхний төрөлхийн мултралтай хүүхдийн ихэнх хувь нь тухайн өрхийн анхны хүүхдэд илүүтэй тохиолддог буюу эрэгтэйгээс эмэгтэй хүүхэд 4-8 дахин илүүтэй голчлон зүүн талын түнхэнд тохиолддог аж. Ургийн нуруулалт ихэвчлэн зүүн урд талдаа байдаг. Эхийн бүсэлхий нуруунд ургийн зүүн талын хөлний алцайх хөдөлгөөн хязгаарлагдсанаар зүүн талын түнхний мултрал, дутуу хөгжил их тохиолддог гэж үздэг байна.

Түүнчлэн ёс заншилтай ихээхэн хамааралтай байдаг аж. Тухайлбал, сэрүүн уур амьсгалтай орнуудад илүү тохиолддог ба хүүхдийг ихэвчлэн өлгийдсөнөөс үүддэг байна. Учир нь нярай хүүхдийг өлгийдсөнөөр хүүхдийн хөлийг хөдөлгөөнгүй шулуун болгож, түнхний үеийг хавчсан байрлалд барьдаг. Хэт чанга болон буруу өлгийдсөнөөс зөвхөн түнхний мултрал үүсгэхээс гадна нярайн шалтгаан тодорхойгүй нас баралт үүсэж болох талтай хэмээн эмч нар анхааруулж байгаа юм. ГССҮТ дээр эцэг эхчүүд хүүхэд зургаан сараас хойш хөлд орохгүй байна гэсэн зовиураар хандаж ирсээр байгаа аж.

ГССҮТөвийн Нийгмийн Эрүүл Мэндийн Алба, Хүүхдийн  Гэмтэл Согогийн Тасгийн тоон мэдээгээр 2016 онд нийт 280 хүүхэд оношлогдон хэвтэн эмчлүүлсэнээс хөдөө орон нутаг 62.5% /175/ буюу гурван хүүхэд тутмын нэг нь /32%/  мэс засал хийлгэжээ. Статистик тоо баримтаас харахад 90.7% /254/ нь нэг хүртэлх насны хүүхэд байгаагаас 80.2% /225/ нь эмэгтэй хүүхэд түнхний мултралын шинж тэмдэгтэй иржээ.

eruul mend

-ЭРЭГТЭЙ НЭГ ХҮҮХЭД МУЛТРАЛТАЙ БАЙХАД ЭМЭГТЭЙ ДӨРВӨН ХҮҮХЭД
МУЛТРАЛТАЙ БАЙНА-

Бид ГССҮТ-ийн хүлээн авах тасгийн дарга Б.Батсайхантай ярилцлаа.

-Түнхний мултралын тохиолдол их байгаа талаар эмч нар дуулгалаа. Энэ талаар уншигчдад маань мэдээлэл өгөхгүй юү?

-Түнхний мултралыг төрөлхийн болон олдмол гэж хоёр ангилдаг. Гэмтлийн улмаас хүний түнх мултарвал энэ маш хүнд гэмтэлд тооцогддог. Харин төрөлхийн тохиолдол маш их байна. Гэмтлийн гаралтай бол цөөхөн. Жилд дунджаар түнхний мултралтай 80 мянган хүүхэд төрдөг гэсэн судалгаа байдаг. Түүнээс эмэгтэй хүүхдэд түнхний мултрал арай илүү хоёр дахин их тохиолдож байна. Хүйсийн харилцаа их өөр байдаг.

-Эмчлүүлэхгүй удвал хүүхдэд ямар эрсдэл учрах вэ?

-Эхний зургаан сардаа багтаагаад оношлогдвол эвийн эмчилгээний аргаар эмчлэгдэх боломжтой. Гэхдээ эхний 0-6 сартайд нь оношлоод эмчилгээ хийлгэвэл эрт эмчлэгдэх боломж бүрэн бий.

eruul mend-Хожуу илрүүлсэн тохиолдолд хагалгаанд зайлшгүй орох шаардлагатай байдаг гэж сонслоо?

-Тийм. Түнхний мултралтай гурван хүүхэд тутмын нэг нь хагалгаанд орж байна. 3-4 төрлийн хагалгаа хийгддэг. Маш хүнд хагалгаанд тооцогддог. Хагалгааны үр дүнд хүндрэл их гардаг. Тухайлбал, түнхний үеэр хөдөлгөөнгүй болох, түнхний толгой хайлах, дахин түнх мултрах зэрэг хүндрэлүүд их тохиолддог. Мөн энгийн хүүхдүүдийг бодвол гүйх, алхах зэрэг нь удаан болох, өвдөлт ихтэй байх зэрэг хүндрэл давамгай байдаг. Хэрэв эмчилгээ авахгүй бол тухайн хүүхэд тахир дутуу, хазгар болно гэсэн үг. Түүнийгээ дагаад зүрх судасны үйл ажиллагаа алдагдаад ирдэг. Мөн хожуу илрүүлж эмчилгээ хийлгэснээс үүдэн нас ахих тусмаа эрсдэл их байдаг.

-Бүрэн эдгэх боломжтой юу?

-Эрт оношлогоо хийгдэж, эмчилгээ хийлгэх тусмаа хурдан эдгэрнэ. Харин хожуу эмчилгээ хийлгэж оношлогдох тусмаа эдгэх хугацаа уртасна гэсэн үг. Эхний зургаан сараас доош оношлогдох тусмаа их сайн. Зургаан сараас доош хугацаанд оношлогдвол тухайн хүүхдийг хөлд орохоос өмнө бүрэн эдгэрнэ. Нэгэнт хөлд орсон түнхний мултралтай хүүхдүүд хагалгаанд орно. Түнхний мултралтай хүүхдүүдэд гурван төрлийн эмчилгээ хийдэг. Нэгдүгээр, дөрөөвч хийдэг. Хоёрдугаарт, татлагын аргаар эмчилнэ. Хэрэв энэ хоёр төрлийн эмчилгээ үр дүнгээ сайн өгөхгүй бол хагалгаанд ордог. Мөн гипс тавьдаг. Ямар ч эмчилгээ хүндрэл үүсэх магадлалтай. Хамгийн гол нь хүүхдийг бага сартайд нь үзүүлж, өвчнийг эрт илрүүлэх  хэрэгтэй.

-Яагаад эмэгтэй хүүхдүүдэд түнхний мултрал илүү тохиолддог вэ?

-Эрэгтэй нэг хүүхэд түнхний мултралтай байхад эмэгтэй дөрвөн хүүхэд төрөлхийн мултралтай байдаг. Эхээс төрөхдөө дутуу бойжилттой төрдөг эрхтэнүүд байдаг. Эхийн хэвлийгээс гарснаас хойш хоёр сарын дотор бүрэн бойждог. Үүнд түнхний хөгжил хожуу бойжилттой эрхтэнд хамаарагддаг.

-Аймгуудын хэмжээнд ч түнхний мултрал их байдаг гэж байна. Аль аймагт энэ өвчлөл зонхилж байна вэ. Үүний учир шалтгаан нь юу байдаг бол?

-Баян-Өлгийд хамгийн их тохиолдож байна. Мөн Өвөрхангай, Архангай, Завхан, Ховд, Увс зэрэг аймгууд тоогоор тэргүүлж байна. Ихэвчлэн уулархаг бүс нутагт түнхний мултрал давамгай байх тал ажиглагддаг. Баян-Өлгий аймгийн хувьд тухайн нутгийн иргэдийн зан заншилтай холбоотой. Хүүхдийг маш чанга өлгийддөг. Мөн удамшилтай холбоотой.

-Удамшилтай холбоотой гэлээ. Эх жирэмсэн байх үедээ хэрхэн сэргийлэх вэ?

-Эхийн хэвлийд ураг бойжих үед эхийн биеийн байдал ямар байгаагаас шууд хамааралтай. Тонус ихтэй байсан эсэх, эмийн хэрэглээ их байх, хорт зуршилтай байх зэрэг эрсдэлт хүчин зүйлүүднөлөөлдөг. Мөн дутуу төрөлт,илүү тээлт зэрэг хүчин зүйлүүд их нөлөөлдөг. Гэхдээ яг үүнээс болоод гэсэн хүчин зүйлүүд онолоор тайлбарлагддаг юм.

eruul mend

-ХҮҮХЭД ТӨРМӨГЦ ХӨЛИЙГ НЬ ШУЛУУН ТАТАЖ ӨЛГИЙДСӨНӨӨР
ТҮНХНИЙ ХӨГЖЛИЙГ ЗОГСООЖ БАЙНА-

-Хүүхдийн хөлийг нийлүүлж өлгийдөх мултралын гол шалтгаан болж байна уу?

-Ер нь тэгж ойлгож болно. Хүүхдийн хөлийг нийлүүлж шулуун татаж өлгийдөх мултралд хүргэх эрсдэлтэй. Энэ өлгийдөх байдлыг больсноороо АНУ-д түнхний дутуу хөгжил мултралыг зургаа дахин бууруулж чадсан байдаг. Тэгэхээр зөв өлгийдөлт их чухал. Яагаад гэхээр хүүхэд өөрөө эхийн хэвлийд байхдаа өвдөг түнхээрээ нугалсан байрлалд байдаг. Тэр байрлалаа хадгалж байж түнхний хөгжил явагдаж байдаг. Харин тэр байрлалыг эвдээд тухайн хүүхдийн хөлийг тэгж чанга татаж өлгийдсөнөөрөө мултрах аюулд хүргэдэг байна. Ийм учраас өвдөг түнх хөгжихгүй байна.

-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Хамгийн эхэнд жирэмсэн үедээ ургийн гажиг илрүүлэх хэрэгтэй. Дараа нь хүүхдийг төрөнгүүт нь эход харуулах үзлэг хийлгэх, мөн 0-6 сартайд давтан эход харуулаад, 5-6 сартай рентген зураг авахуулахад хүүхдэд хор нөлөө байхгүй. Тэгээд эход харуулснаас рентген зураг авахуулахад илүү их мэдээлэл гарна. Хүүхдийг төрөнгүүт өвдөг хөлийг нь нугалсан байдалд байлгавал хөгжих боломжийг бүрдүүлж өгдөг. Мөн зөв өлгийдөх, зөв тэврэх маш чухал. Ингэхдээ хүүхдийн хөлийг алцайлгасан байрлалд тэврэх өлгийдөх нэн шаардлагатай. Түнхийг 90 градуст байлгах их чухал. Хэрэв таны хүүхэд мултралтай гэсэн онош гарах л юм бол согогийн эмчид яаралтай хандаж зааврын дагуу эмчлэх хэрэгтэй.

-Түнхний мултрал хожуу илрэх тохиолдол бий юу?

-Энэ тохиолдол харьцангуй бага хэдий ч байдаг. Энэ нь үрэвслийн чанартай олдмол хожуу мултрал гэж үзнэ. Хүүхэд багадаа зүгээр байсан хэдий ч хожуу мултрал илрэх тохиолдол байдаг. Манай эцэг эхчүүд хүүхдийг хөлд оруулагчид хэт эрт суулгаж байна. Тэр нь хүүхэд өөрийнхөө биеийн жинг бүрэн даах, түнхний үе болон өвдөг ачааллаа авах болоогүй байхад нь хөлд оруулагчид суулгаж байна. Энэ нь маш буруу зуршил юм. Яагаад гэхээр тухайн хүүхэд өөрийн биеийн жингээ түнхний хэсгээр авах болоогүй байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр аль болох хүүхдийг бага сартайд нь хөлд оруулагч хэрэглэхгүй байх шаардлагатай.

У.УРАНЦЭЦЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 15

Зочин (27.123.214.114)
2017-08-23 04:59:01
Ene bol arai dendsen too 80.000!!!! Xaanaas iim too avav? Xarin ch xaa ochij onshilgo , etseg exiin bolvsrol deeshilj Mes zasliin too tsuursun bishuuu???? Jaaxan sudalgaatai, boditoi, engiin ugeer irgeded oilgdxoor yaj urdchilan sergiilex Talaar yarix xergtei?!!!!! Ternees bish irgediug aidas xuised stressd oruulx zuil yariad xergui bxaaaa,,,Urdchilan sergiileltee yariaaa!!

deegii (112.72.11.115)
2017-08-23 02:12:16
hvvhdee changa bitgii olgiidoo ter tusmaa zaluu eelvvddee sain helj ogoo

Монгол (62.167.93.99)
2017-08-22 18:38:47
Дээр үед түнхний хагалгаа өдөр болгон хийдэг байсан их олон хүүхэд өлгийдүүлснээс болж тахир дутуу болсон 2000 он гараад зарим хэсэг хүмүүс хүүхдээ өлгийдөх өө больсон тэдний үр хүүхэд өнөөдөр өндөр өв тэгш бие хаатай арчаатай аав ээждээ баярлаад гүйж явна. Жаахан арчаа муутай ядруухан айлын авгай нар хүүхдээ баглаж цусны эргэлтийг нь зогсоож аргаа барсан хүүхэд чангаар уйлж тарчилсаар ядраад унтдаг тэгэнгүүт ухаан муутай ээжүүд нь манай хүүхэд их уйланхай гэж хуцна хүүхэд уйлна гэдэг тухгүй бн асуудал байна гэдгийг ойлгодоггүй оркууд сда

Монгол (62.167.93.99)
2017-08-22 18:30:20
Шинэ аав ээж нар үнэхээр туршлагагүй байна. Хүүхдийг аль болох сул чөлөөтэй дуртай талаараа харж хэвтэх тааваараа байх нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэй . Шууд өлгийдөж уяагаар мод баглаж байгаа юм шиг хүлдэг бас нуруу нугас түнх нь хөгжөөгүй байхад нуруугаар нь баглаж суулгадаг нь үе мөчний өвчтэй намхан бие муутай хүн болоход маш их нөлөөлж байна. Хайран гэмгүй үрс боловсрол муутай аав ээжээсээ ганц болж бн. Эмч нар зурагтаар байнга энэ мэдээлэлээ таниулж байх хэрэгтэй бн

Бат (103.242.45.227)
2017-08-22 17:54:17
Архангай аймгийн мэдпэг муутай ядраад байна гэсэн шалтгаанаар анхны төрөгч намайг ус нь гараад очиж байхад хийсвэр хийхээс залхуурч өглөөн ээлжинд хүлээлгэн өгч хөлөөрөө охиныг минь гархад хөлнөөс нь татаад түвэнхийг мулталчаад хээв нэг хөл хавантай байна гэчээл юу ч хэлээгүй 9 сартайд нь мэдэж эмчилүүлсэн гэхдээ бүр мөсөн эдгээгүй Архангайн эмч нарыг бодохоор охин хүүхдийн амьдарлаар тоглосоныг бодохоор гомдоод баЙХЫН

Иргэн (122.201.26.171)
2017-08-22 17:42:59
Бүлтэн эмч даам гарсанаас хойш хүүхэд бүрийг түнхний мултралтай гэж оношлодог болсон гэж ойлгосон

Зочин (183.202.232.221)
2017-08-22 17:21:59
ene neg Orosiin KFC geed sain zuiliig nuuren deer tavichihjee. ter uul n ur dun dajguitei ed dee

zoshin (183.177.98.253)
2017-08-22 16:44:27
yu 80 myanga toogoo zalaruulaash

zoshin (183.177.98.253)
2017-08-22 16:44:26
yu 80 myanga toogoo zalaruulaash

Zochin (66.181.178.185)
2017-08-22 14:46:14
Ert l vzvvlj onoshluulahgvi bol hvvhed tamladag hetsvv uwchin bna lee dee burhan mini

Zochin (66.181.178.185)
2017-08-22 14:43:18
Duruuwch modoo 2 sar zvvj bna dahiad hedii hugatsaand vzvvldeg yum boloo oi 6 sartai hvvhed suulgaj boldogiin bolow uu. Ochih vzvvlheer 3 udaa rentgen zurag awad bdagiin hortoi l baimaar yum neg dor olon udaa awad

Зочин (202.179.25.22)
2017-08-22 14:41:28
Muu emch bnle medleg dutmag Mongoldoo l gehees eesh iim hunees yariltslaga avah gejdee

Zochinl (66.181.178.185)
2017-08-22 14:38:59
Manai hvvhdiig shud l hagalgaand oruulsan getel ene emchiin yariagaar bol ehleed tatlaga daraa ni duruuwch hiideg geh yum.odoo duruuwch tatlaga zvvj bga hvvhded zowiurtai ih hetsvv duruuwch ni ih holgodogiin nuhna ter mod ni yag eregtei hvvhdiin boojgoi deer ochood darchna ih sonin.hvndrel ih gardag geh yum boldbaatar emch deer orson yag iim nariin zvilgvi yariagvi yum bna

Зочин (202.70.46.212)
2017-08-22 13:30:00
Sots uyed huuhdiig changa ulgiiduj boodog bhad yagaad tunhnii multral bhgui bsiin boloo... Odoonii Ih Hurliin gishuud bugd l hazgar dogolon bmaar yum.

Түвэнх (66.181.189.207)
2017-08-22 12:52:57
У.Уранцэцэг та түвэнх гэж юу вэ? гэдгийг тайлбарлаж аль.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-09-21 15:45:20 - Боловсрол
Нийслэлийн 14 дүгээр сургуулийн шинэ байр ашиглалтад орлоо
2017-09-21 15:41:55 - Нийслэл
Орбитын автозамын бүтээн байгуулалт 55 хувийн гүйцэтгэлтэй байна
2017-09-21 15:35:44 - Улс төр
СҮГ-үүд шийдвэр гаргах эрхтэй юу
2017-09-21 15:27:52 - Орон нутаг
Ургац хураалтын явц 70-90 хувьтай байна
2017-09-21 15:20:15 - Энтертайнмент
Монголын бяцхан моделууд олон улсын загварын шоунд онцгойров
2017-09-21 15:10:12 - Улс төр
МАН-ын 40 гаруй гишүүн У.Хүрэлсүхийг дэмжихээ мэдэгдлээ
2017-09-21 14:41:44 - Эрүүл мэнд
Дэлхий нийт антибиотикийн гачигдалд орж байгааг ДЭМБ анхаарууллаа
2017-09-21 14:36:48 - Орон нутаг
Цэцэрлэг-Тосонцэнгэлийн зам мөстөж, халтиргаатай байна
2017-09-21 14:36:17 - Боловсрол
ФОТО: Ажил хаясан багш нарт дарамт их ирж байна
2017-09-21 14:23:44 - Нийслэл
Монгол Улсын 20 гаруй иргэнийг интерполоор эрэн сурвалжилж байна
2017-09-21 14:14:16 - Нийслэл
Албан ёсны шийдвэр гаргахгүй бол багш нар хугацаагүй ажил хаяж, Арбитрын шүүхэд хандана гэв
2017-09-21 13:47:08 - Спорт
Цэргийн ДАШТ-ээс Г.Отгонжаргал алтан медаль хүртлээ
2017-09-21 13:36:28 - Хууль
Хүүхдүүд 8 кг мансууруулах бодис тээвэрлэж яваад баригджээ
2017-09-21 13:29:55 - Эрүүл мэнд
Вирусээ тоолуулсан 2500-4500 хүний шинжилгээний хариу худлаа гарсан байх магадлалтай гэв
2017-09-21 12:57:25 - Хууль
Импортын сүү, сүүн бүтээгдэхүүнд хяналт шинжилгээ хийжээ
2017-09-21 12:54:10 - Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
2017-09-21 12:45:12 - Орон нутаг
Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар зарим газарт газрын тосны тээвэрлэлтийг зогсоожээ
2017-09-21 12:36:53 - Улс төр
М.Энхболд Ө.Энхтүвшин нар сэм тохиролцжээ
2017-09-21 12:31:42 - Нийслэл
Гамшгаас хамгаалах сургалтыг иргэдэд илүү ойроос харуулжээ
2017-09-21 12:27:32 - Хууль
Автомашин борлуулагчдын газар эзэмших эрхийг цуцлахаар болжээ
2017-09-21 12:08:57 - Энтертайнмент
Н.Отгонбаяр: “Монголд яаж усан үзэм ургах вэ дээ” гэсэн үг намайг хурцалчихсан
2017-09-21 11:59:13 - Нийслэл
МЭДЭГДЭЛ
2017-09-21 11:58:16 - Байгаль Орчин
2009 оны цаг агаарын үзэгдлийг давтаж болзошгүй байна
2017-09-21 11:52:15 - Энтертайнмент
С.Гантогоо: Миний ярианд аялга орсон ч, сэтгэлд аялга ороогүй
2017-09-21 11:21:14 - Байгаль Орчин
Ихэнх нутгаар нойтон цас орно
2017-09-21 11:21:13 - Боловсрол
Багш нарын 60 хувь нь ажил хаяж байна
2017-09-21 10:58:04 - Нийслэл
С.Одонтуяа: Ил задгай худалдаа хийхийг дүүргийн иргэд буруу гэж дүгнэсэн
2017-09-21 10:54:24 - Улс төр
"Адгийн шаарууд"-ын хүртсэн Ардын намын ялалт
2017-09-21 10:40:35 - Нийслэл
ОБЕГ-ын дэд даргаар хурандаа Б.Ууганбаярыг томилов
2017-09-21 10:37:12 - Спорт
Үндэсний спортын их наадам зохион байгуулахаар боллоо
2017-09-21 10:32:37 - Эрүүл мэнд
Сүрьеэгийн тасгийн ажилтнуудад 30 хувийн нэмэгдэл олгохоор болов
2017-09-21 10:31:58 - Эдийн засаг
Эрчим хүч хэмнэх хөтөлбөр хэрэгжүүлнэ
2017-09-21 09:09:44 - Байгаль Орчин
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2017-09-21 09:03:58 - Улс төр
Ц.Баатархүү: АН-ын сөрөг хүчний төлөөлөл ч НИТХ-ын даргыг нэр дэвшүүлэх эрхтэй
2017-09-21 09:02:52 - Боловсрол
Орон даяар ЕБС-ийн 70 хувь, цэцэрлэгийн 40 хувь хичээл орохгүй байна
2017-09-21 09:02:11 - Улс төр
Д.Тогтохсүрэн: Ж.Эрдэнэбат сайд нараа өөрөө томилж чадаагүй
2017-09-21 08:51:02 - Эдийн засаг
Иргэний НӨАТ-ын буцаан олголтын урамшуулалд гэнэт таван сая төгрөг нэмэгджээ
2017-09-21 08:37:56 - Хууль
Хүн, мал ундаалах усгүй, малчид нүүдэллэх газаргүй болох гэж байна
2017-09-20 19:05:36 - Гадаад
Эйфелийн цамхагийг тойруулан сум нэвтэрдэггүй шилэн хана барьж эхэлжээ
2017-09-20 18:59:29 - Шар
"W Korea" сэтгүүлийнхэн Монголд ирж зураг авалт хийгээд буцжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй