Нийслэлд аюул учруулж буй шүлхий тэрбум төгрөгт дарагдсангүй юу дарга нараа

Түгээх    
2017-09-13 10:35:43 - Нийслэл

uwchinМал, амьтны гоц халдварт шүлхий өвчин 2017 он гарсаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар, Мөнххаан, Баруун-урт, Түмэнцогт, Баяндэлгэр, Дарьганга, Түвшинширээ сум, Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр, Цагаан-овоо сум, Хэнтий аймгийн Норовлин, Батноров, Баянхутаг, Галшар, Хэрлэн сум, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Эрдэнэ, Алтанширээ сум, Төв аймгийн Сэргэлэн,Дундговь аймгийн Өлзийт, Гурвансайхан сум зэрэг гурван аймгийн 21 суманд оношлогдож хорио цээрийн дэглэмтэй байсан. Гэтэл энэ өвчин төл удалгүй нийслэл рүү орж ирж, аюулын харанга дэлдээд байна.

uwchin

-НИЙСЛЭЛД АМЬДАРДАГ ИРГЭН ХӨЛ ХОРИНООС БОЛЖ ГЭРТЭЭ
ХАРЬЖ ЧАДАХГҮЙ ХЭД ХОНОЖЭЭ-

Өнөөдрийн байдлаар эл өвчин Хан-Уул дүүрэг болон Сонгинохайрхан дүүрэгт илэрсэн нь батлагдсан бөгөөд хорио цээрийг дэглэм тогтоогоод мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байна. Тодруулбал Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Биокомбинатад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан өнгөрсөн сарын 25-нд онц байдал зарлаад хориод хоногийн нүүр үзэж байна. Шүлхий нь олон улсын мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг, маш богино хугацаанд олон төрлийн мал, амьтан хамран сум, аймаг, улс, тив, дэлхийд дамжин тархах аюултай, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт өвчин юм.

Бид газар дээр бодит нөхцөл байдал ямар байгааг сурвалжлахаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, хорио цээр тогтоогоод буй Морингийн давааг зорилоо. Биднийг тэнд очиход цагдаагийн алба хаагчид зам хаан татсан хорио цээрийн туузны харалдаа хамгаалалтад зогсож байх бөгөөд мэргэжлийн хяналт болон нийслэлийн мал эмнэлгийн газрын холбогдох хүмүүс хорио цээрийн дэглэм тогтоосон айлуудын мал, постуудаа хянаж эргэхээр явсан байв. Тиймээс албаны хүнээс тодорхой мэдээлэл авч чадсангүй. Ямартаа ч тус хорооны оршин суугч иргэн Ц-гийн хоёр үхэр шүлхийгээр өвчилж, 12 ам км талбайд хөл хорьж, тэндхийн 865 өрхийн 1888 хүн хорионд орсон байна. Хан-Уул дүүргийн 12, 13, 14, Сонгинохайрханы 21, 32-оос бусад хороонд мал аж ахуй эрхлэхийг хориглосон боловч хориотой бүсэд 16 мянга гаруй бог, бод идээшиж байгааг эх сурвалж мэдээллэсэн.

Энэ үед тэнд хэд хэдэн машинтай хүмүүс очсон байх бөгөөд хязгаарлалтын бүсээс наашаа гарч чадахаа больсон хамаатан садан, ар гэрийхэндээ эм тариа, хоол хүнсийг нь дөхүүлж өгч байгаа хүмүүс аж. Зарим нь хотоос гарч явах ажилтай боловч яах ч аргагүй байдалд ороод буцах гээд зогсож байна гэцгээв. Нийслэлд амьдардаг иргэн хүртэл хорио цээрийн дэглэмд орж гэртээ харьж чадахгүй хөл хоригдоод арван хэд хонож байгааг тэнд байх ар гэрийхэн нь хэлсэн юм.

uwchin

ИРГЭН Ч.МӨНХБААТАРЫН ХОЁР ҮХЭРНЭЭС ШҮЛХИЙ ӨВЧИН ИЛЭРЧЭЭ-

Ингээд бид Морингийн даваанаас хөдөлж шүлхийн тохиолдол илэрсэн хоёр дахь дүүрэг болох Сонгинохайрхан дүүргийг зорилоо. Биднийг очиход мөн л  хорио цээрийг дэглэм тогтоож, цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагчид хамгаалалтад гарсан байв. Харин Морингийн даваа шиг зам хааж, хөдөлгөөн хориогүй байх бөгөөд замынхаа хоёр талаар тууз татаж хорио цээр тогтоожээ. Дархан, Эрдэнэт чиглэлээс орж ирж буй автомашинуудын дугуйг ариутган халдваргүйжүүлж нийслэл рүү нэвтрүүлж байх юм.

Хоёр хоногийн өмнө энэ дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр буюу 61-ийн гарамд иргэн Ч.Мөнхбаатарийн 12 үхэр шүлхийгээр өвчилсөн нь тогтоогджээ. Шүлхийн голомтот айлд 55 хонь, 80 ямаа 46 адуу байгаа гэх бөгөөд бусад малд сэжиг илрэх эсэхэд мэргэжлийн эмч нар хяналт тавин ажиллаж байгаа гэлээ. Тэнд хөл хорионд орсон малчид болон оршин суугчидтай уулзах ямар ч боломж олдсонгүй. Учир нь хязгаарлалтын бүсээс дотогш орсон хэнийг ч буцааж гаргахгүй, хорио цээрийн дэглэмийг цуцалтал тэнд нь байлгах хуурь дүрэмтэй байдаг аж.

uwchin

 Б.БАТБААТАР: ЭНЭ АЙЛЫН МАЛ ОТОРТ ГАРЧИХСАН БАЙСАН
УЧРААС ВАКЦИНД ХАМРАГДААГҮЙ

Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Б.Батбаатартай нөхцөл байдлын талаар  ярилцсан юм.

-Одоогоор яг хэдэн малд шүлхий илрээд байгаа вэ, устгалд оруулж эхэлсэн үү?

-Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, 61-ийн гарам орчимд шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр шүлхий өвчин мөн болох нь батлагдсан. Тиймээс энэ сарын 11-ний орой Сонгинохайрхан дүүргийн засаг даргын А429 тоот захирамж гарсан. Хорио цээрийн дэглэм тогтоогоод үйл ажиллагаа явуулаад эхэлчихсэн байна. Иргэн Ч.Мөнхбаатар гэж айлын хоёр үхэрнээс сэжиг илэрсэнийг цуснаас дээж авч лабораторит шинжилсэн. Гэтэл шүлхий мөн болох нь тогтоогдсон. Өнөөдөр устгал явагдана. Устгах газраа сонгох гээд байж байна. Онцгой байдлын комисс хуралдаад эргээд шийдэгдэнэ.

-Тэгэхээр хоёр хоногийн өмнөөс л хорио цээр тогтоосон юм уу. Өмнө нь бас хязгаарлалттай байсан шүү дээ?

-Хорио цээрийн дэглэмийг есдүгээр сарын 11 буюу уржигдар орой албан ёсоор захирамж гарч тогтоосон. Захирамж гарахаас өмнө шүлхий өвчин мөн эсэхийг тогтоох явцдаа хязгаарлалтын түр дэглэм тогтоочихсон байсан. Голомтод онцгой байдлын хэлтэсээс найм, Нийслэлийн мал эмнэлгийн газраас тав, цагдаа 15, “Бамбуу” гээд мал эмнэлгээс нэг хүн, хүн эмнэлгээс хоёр хүн, Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын газрынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ, Засаг даргын тамгын газраас найман хүн гэх мэт олон хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

-Энэ айл малдаа вакцин хийлгэсэн юм уу?

-Хийлгээгүй. Уг нь Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд байдаг айл мөртлөө Төв аймгийн Жаргалант сум руу отроор явсан гээд вакцин хийгдсэний дараа малаа нийслэлд орж ирсэн байгаа юм. Өөрийн ухамсар, хариуцлагагүй байдал, малаа вакцинд хамруулаагүйгээс болж энэ байдалд хүрч байна. Мал бүхий иргэдийн өөрсдийнх нь хариуцлагагүй байдал  шүлхий өвчин дэгдэхэд нөлөөлж байна. Янз бүрийн байдлаар отор нүүдлээр явчихдаг. Тугалтай үнээгээ авч үлдчихээд сувай малаа отроор гаргачихдаг. Тэгээд дараа нь орж ирсэн малаа вакцинд хамрагдаагүй үлдчихлээ гэж мэдэгдэхгүйгээр нуун дарагдуулж асуудал их гарч байна. Энэ айлын бусад малуудад шинж тэмдэг байгаа эсэхийг мэргэжлийн эмч ажиглаж байна.

-Яг энэ хязгаарлалтын бүсэд хэдэн айлын хэчнээн мал байна вэ?

-Шүлхийн голомт гэж тогтоогдсон бүс нутагт 16 өрх байгаа. Үүний 12 өрх нь малтай. Дөрвөн өрх нь малгүй. Нийт 262 толгой мал, 360 толгой гахай байна. Мөн 16 айлын нийт 44 иргэн хорио цээрийн дэглэмд орчихоод байна.

uwchin

 -МАЛАА ВАКЦИНД ХАМРУУЛАХ НЬ МАЛЧДЫН ӨӨРСДИЙНХ НЬ ҮҮРЭГ-

-Нийслэлд байгаа малуудыг хэзээ вакцинд хамруулсан бэ?

-Нийслэлд байдаг малууд өнгөрсөн жилд вакцинд хамрагдсан. Эхний ээлжинд зургадугаар сард Энэтхэг вакцин, долоон сарын сүүлээр Орос вакцин хийгдсэн. Гэхдээ дараагийн вакцинд хамрагдах хугацаа болоогүй байхад ингээд өвчин дэгдчихлээ. Ч.Мөнхбаатарынх гэдэг айлын мал бол огт вакцинд хамрагдаагүй байгаа юм. Малын эмч ирээд тарилгад хамруул гэхэд мал нь байхгүй байсан. Өөрсдөө малаа тарилгад хамруулдаггүй гэсэн асуудал гарч ирж байна. Энэ асуудалд хуулийн дагуу хатуу арга хэмжээ авагдана.

-Вакцин хийлгэсэн мал дахин шүлхийгээд өвчлөх магадлал хэдэн хувь байдаг вэ?

-Уг нь бол 100 хувь л дархлаа тогтох ёстой.

-Хэрвээ тийм бол хорио цээр тогтоогоод айж сандрах хэрэг байна уу?

-Гол нь малаа вакцинд хамруулаагүй айлуудын малд энэ өвчин илэрч байгаа учраас хорио цээр тогтоохоос өөр аргагүй. Дахиад хэдэн айл малаа хамруулаагүй байгааг мэдэхгүй.

-Вакцин хийж байгаа хүмүүс малчдыг шахаж шаардаад, мал байгаа газар нь очоод вакцин хийх ёстой биш үү?

-Мал бүхий иргэдийн өөрийнх нь эрх үүрэг гээд Малын удмын сангийн тухай хуулинд заасан. Гоц халдварт өвчнөөс сэргийлэх компанит ажил явдагдаж байгаа нөхцөлд иргэд өөрсдөө заавал малаа хамруулж байх ёстой. Хэрвээ  үлдсэн байвал харьяа мал эмнэлгийн газартаа мэдэгдээд нөхөн вакцинд хамруулах ёстой.

-Шүлхийн вакцин хийлгэсэн мал дахиж шүлхийгээд өвчилсөн тохиолдол байгаа юу?

-Байхгүй. Ер нь гайгүй гэж үзэж байгаа.

-Орон нутгаас орж ирж байгаа мал, махыг хэрхэн шалгаж байгаа вэ?

-12 сар хүртэл амьд мал тээвэрлэхийг Шадар сайдын захирамжаар хориглосон. Орон нутгаас гарал үүслийн гэрчилгээтэй нөхцөлд махыг машин тэргийг нь ариутгаад оруулж байгаа.

-Устгасан малын нөхөн төлбөрийг малчинд гаргаж өгдөг үү?

-Тийм заалт хуулинд бий. Онцгой комисын хурлын шийдвэрээр шийдэгддэг.

uwchin

 -ШҮЛХИЙН ВАКЦИН ӨВЧНӨӨС 27-ХОН ХУВИЙН ХАМГААЛАХ ЧАДВАРТАЙ ГЭВ ҮҮ-

Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Баянголын ам, Бортолгой, 1-р хороо Халзангын аманд өнгөрсөн долдугаар сард мөн л шүлхий өвчин бүртгэгдсэн. Улмаар дүүргийн Засаг даргын 2017 оны долдугаар сар 24-ны өдрийн А/363 дугаар “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” захирамжийн дагуу Баянголын ам, Бортолгой, Халзангын аманд хорио цээрийн дэглэм тогтоож байсан. Тухайн үед  голомтын бүсэд байгаа 66 өрхийн 4051 толгой малын шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд бүрэн хамруулж, холбогдох арга хэмжээг авсаны хүчинд өвчний дэгдэлтийг зогсоод байсан юм. Гэвч сар гаруйн дараа дахин өвчин гарсан нь энэ.

Шүлхий гэнэтхэн л шил дараалан ойролцоох бүсүүдэд гараад байгаа нь саяхны явдал биш сонгуулийн өмнө гарсан гэх. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө буюу 6-р сард гарсан шүлхийг сонгуулийн нэр дор хав дарж өнөөг хүрсэн байж болзошгүй аж. Иргэн Ц-гийн шүлхийгээр өвчилсөн үхэр нь вакцинд хамрагдаагүй байсныг албаныхан тогтоосон даруйд 2-3 удаа тухайн бүс дэхь малд тарилга хийсэн боловч буруу тарилга хийсэн гэх. Ингээд нөхцөл байдал хурцдаж эхлэхэд малчин өрхүүдийг хотоос гаргахыг судлах явцад 257 өрх нүүхээ мэдэгдсэн байна. Түүнчлэн нөхцөл байдал дээр байгаа иргэдийн ярьснаар ариутгалын бодис нь дууссан учир хуучин ариутгалын бодисыг усаар найруулж шингэлэн хот руу нэвтэрч буй машинуудыг ариутгасан гэх. Учир нь ариутгалын бодис авах төсөв мөнгө хүрэлцээгүй гэх яриа гарсан байна. Харамсалтай нь энэ мэт хариуцлагагүй байдлаас болж нийслэлийн хоёр ч дүүрэгт шүлхий гарсан явдлын ялыг Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяад үүрүүлж түүнийг албан тушаал нь чөлөөлж байгаа бололтой. 

Зарим эх сурвалжаас авсан мэдээллээр манай улсын малдаа хийж буй шүлхийн вакцин аль 1975 онд Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн, түүнээс хойш шинэчлэгдээгүй гэх аж. Улмаар энэхүү вакцин тариулсан малыг шүлхий өвчин тусахаас 87 хувь хамгаалж чаддаг гэсэн атлаа бодит байдал дээр 27-хон хувийн хамгаалах чадвартай гэх мэдээлэл ч байгаа юм. Мөн тэрбум төгрөг зарцуулсан ч шүлхийн голомт улам тэлсээр байгааг хэлэх албаны эх сурвалж байгаа юм. Бид энэ асуудлаар Хөдөө аж ахуйн яамнаас болон Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяагаас  мэдээлэл авах гэсэн боловч "хуралтай байна” гээд мэдээлэл өгсөнгүй. Ийнхүү вакцины чанар, шүлхийгээс хамгаалах чадвар нь үнэхээр ийм бага хувьтай байдаг эсэх зэрэг дээрх эргэлзээтэй олон асуудлын талаар мэргэжлийн байгууллагуудаас тодорхой мэдээлэл авч чадсангүй.

Б.ЦЭЛМЭГ

uwchin

uwchin

uwchin

uwchin

uwchin

uwchin



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 47

Зочин (46.183.221.231)
2017-09-20 12:52:36
Бас л 60 тэрбумтай холбоотой асуудал байна. Мэргэжлийн хяналтын байгууллага нь өөрөө авлигын намаг балчигт гүн гүнзгий суусан юм чинь яаж ч өөдлөхөв дээ. Хаана ч тэр хөдөө ч тэр хотод ч тэр, хил дээр ч тэр Мал эмнэлгийн байцаагчид худлаа үнэн хуулийн зүйл заалтаар дарамталж авлига авахаас өөр юу чадахгүй. Наад түүхий мах аймар аюултай өвчтэй гэж байгаад за за торгууль 100 мянга эсвэл надад 50 цаас өгчих гэж асуудлыг шийддэг тийм л тогтолцоо хил дээр байна. Одоо л сээхэлзээд байгаа болохоос биш Буянт-Ухаа боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албан дарга гэх нөхөр байцаагч байхдаа хуулийг гууль болгодог мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй өөрийгөө тэр хавийн эзэн гээд бодцон жинхэнэ ашиг сонирхолын зөрчилтэй этгээд юм. Төр ийм бодлоготой байхад өөдөө нар харахгүй нь ойлгомжтой.

Зочин (202.179.25.141)
2017-09-14 10:25:17
5 ТЭРБУМЫН УС ТАРИЦЫМ ЧИНЬ ЯАЖ Ч ДАРАГХАХЫН. ХН

zochin (182.160.3.37)
2017-09-14 09:04:14
malchdiin uursdiin xariutslaga ch chuxal shvv

зочин (103.57.93.24)
2017-09-14 07:21:37
тосвийн монгоор маш машин хун баянголын аманд шулхиитэй тэмцэх нэрээр зусаад эхний сэруун одор гэнэт буусан машин нжг талыг дуртай дургуй зарим уед хороор шурших ч угуй зусаад буусан инг эж ажлыг оромдож татварыг монгийг сул дэмии зарцуулахад овчин дарагдахгуй

Irgen (150.129.143.253)
2017-09-13 23:45:33
Tin shuu huni hunsni ayulgui bdaltai holbootoi narantyua gegch yasn hun be hawar ailiin baahan nohoi alsan odoo irgediin uheriig alaad duuslaa meddeg gazar ni arga hemjee awaachee

Zochin (150.129.143.253)
2017-09-13 23:42:25
Ene bol uneheer gamshgiin hemjeend hurlee niisleld ingej iheer garch bhad mal emnelgiin gazriin garga Narantuyad hariutslaga tootsoochee hotin dargaa hunii ami nastai holbootoi shuu dee ed nar uwchin garuul edej uuh geed bayarlal suuj bdag bh daa arai l bna daa

Барамид (49.0.218.222)
2017-09-13 21:38:55
Улаанбаатар зөвхөн мал,ядуучууд хоёр амдардаг болжээ.Харин авилгачид,баячууд хотын эрүүл орчин,зусланг эзэгнэж авчээ.

Үйлс (49.0.218.222)
2017-09-13 21:36:15
Юуны чинь аз жаргалтай Улаанбаатар.Улаанбаа ар бол хүн малын халдварт өвчний голомт.Улаанбаатар бол малын хороо.Малыг хотоос гаргаж чадахгүй бол хүнээ хотоос гаргах болждээ дээдсүүд минь.Улаанбаатарт зөвхөн мал,хужаа хоёр л амьдардаг болж байх шиг байна.

ооо (66.181.177.189)
2017-09-13 20:15:48
foot and mouth disease gedeg yum bna

Энхээ (27.123.214.126)
2017-09-13 18:21:20
Хотын дарга нар аа энэ карентинаас чинь болоод хайрга элсний тээвэр зогсож барилга бүтээн байгуулалт огслоо. Та нар юу бодоод суугаад байна аа!!!!!!!!

Зочин (202.9.43.6)
2017-09-13 17:36:23
Нээээх харж үзээд байдаг малчид чинь ийм л байна зээл тэтгэвэр ноос ноолуур энэ тэрээр.....

Зочин (103.9.90.98)
2017-09-13 17:29:19
чоно борооноор гэгчээр шүлхий тахал ,байгалын гамшиг болохоор зарим дарга нарын кармаан зузаардаг гэсэн шүү. 10 ЛИТР шатахуун зарцуулбал 100 ЛИТР гээд хоосон зарлага гаргачихна шүү дээ.

Зочин (202.179.26.170)
2017-09-13 17:26:02
Улаанбаатар хотод мал байлгаж буй Хотын удирдлагад хариуцлага тооцьё.

Монгол (62.167.93.99)
2017-09-13 17:07:32
Дахиад хэдэн цаас цохичоод тэгээд шинэ жилээс өмнө буулганаа

Зочин (202.55.191.130)
2017-09-13 15:40:04
Энэ өвчнийг англиар юу гэж нэрлэдэг вэ?

Зочин (139.59.20.25)
2017-09-13 15:38:12
зүгээр хуулиа дагаад Хотын даргын захирамжыг биелүүлэхэд л болчих юм байгаашд.Хэдхэн хийрхүү өвчтэй гаруудаас болж Хотын иргэд хохирох ёсгүй.Хүний эрх яриад малтай иргэдийг өмөөрөөд байгаа АН-н хэдэн гаруудаас болж Хот аюулд орж байна

Зочин (43.242.241.86)
2017-09-13 15:13:21
өөрийгөө гэсэн малчнаас болж ийм байдалд хүргэж байгаа юм.Малтай хүмүүст хатуу арга хэмжээ авах хэрэгтэй.Нохойд барьдаг мод гэдэг шиг цагдаа мэргэжлийн хяналт, онцгой л гэх юм даа.

Зочин (45.33.74.71)
2017-09-13 14:59:40
Ineeveel zaluujina

Батцэцэг (45.33.74.71)
2017-09-13 14:51:32
Amidral baylag yum oo

Ариунаа (45.33.74.71)
2017-09-13 14:44:17
Aytaihan bichej boldoggui ym bhda

Зочин (202.9.41.108)
2017-09-13 14:42:47
Голомтоор нь устгах хэрэгтэй шүү дээ. 1990-иэд оны сүүлчээр зүүн аймагт гарсан шүлхийн нянг одоо болтол утгаагүй л байна шүү дээ. Шүлхий гарсан бүс нутагт орж гарч байгаа бүхнийг уг голомт устах хугацаа дуустал ариутгах хэрэгтэй шүү дээ.

Зочин (45.33.74.71)
2017-09-13 14:36:08
Gegeelelg ym oruuldag ym erni bna u

Ариунаа (45.33.74.71)
2017-09-13 14:23:14
Aytaihan bichej boldoggui ym bhda

Зочин (45.33.74.71)
2017-09-13 14:11:44
Gegeelelg ym oruuldag ym erni bna u

zohin.. (202.70.46.236)
2017-09-13 13:57:19
albaar nyan taraaj vactsin nertei shahaa hiihee nolichih hetegtei..1 mashin 500 shuu...heden tig bolohuu..jil bolgon l ingedeg bizdee..dambaion hishigee bolih heregtei...naad vactsindaa uur ni hyanalt tavidaa..vactsin uu usuuu...

Зочин (103.9.90.130)
2017-09-13 13:50:45
аль эртний малын вакцин хөлдүүгээр нь оруулж ирж шахах гэж байсан хүн чинь одоо монгол улсын ерөнхийлөгч биздээ

Цэцэг (202.9.40.245)
2017-09-13 13:34:54
Шүлхийн нян бактерийг бий болгодог лам бөө нараа барьж шоронд хий тэр Чойжамцаас шүлхийгийн нян тээгчийг асуу?зүгээр л гарчихдаг өвчин биш !лам бөө нарын буруу үйл ажиллагаанаас болж гардаг !

Зочин (202.70.46.208)
2017-09-13 13:01:06
Хотод мал байлгахыг хоригло

Зочин (45.33.74.71)
2017-09-13 12:48:37
Gegeelelg ym oruuldag ym erni bna u

Зочин (43.250.125.252)
2017-09-13 12:33:56
Аль 1975 онд Энэтхэгт үйлдвэрлэгдсэн хугацаа нь дууссан вакциныг хэн шахсан бэ? Энэ бол Монгол улсын аюулгүй байдалд халдсан явдал болж байна шүү дээ. Хятад, Орос хоёр хилээ хаавал яах уу? Шүлхий өвчин бол тоглоом биш, маш аюултай өвчин. Өөр улс орон шүлхий гархад бөөн юм болж, сонин сэтгүүл, зурагтаар гаргадаг. Харин Монголд хаалтын гэрээ хотын захиргаа хэвлэл мэдээллийнхэнтэй хийчихсэн сууж байна уу?

зочин (202.180.220.35)
2017-09-13 12:16:18
Хөлдүү вакцин шахдаг хүн чинь энэ ерөнхийлөгч биз дээ

Зочин (103.75.117.199)
2017-09-13 12:10:16
Хотын даргын малтай айлуудыг нүүлгэнэ,захуудыг хотоос гаргана гэдэг бол маш зөв шийдвэр.Даанч мөнгөтэй наймаачид,малтай иргэд эсэргүүцээд энэ эсэргүүцэлийг нь нэр төрөө өсгөх гэсэн Улс төрчид дэмжиж шоу хийгээд иргэдийг Хотын захиргааны эсрэг турхираад ажлыг нь гацаагаад байх юмаа

зочин (207.154.225.210)
2017-09-13 12:05:10
Аль ч нам засаг барьж байхад амь бөхтэй байдаг Вакцины бүлэглэл гэж байдаг гэсэн.Мал, зэрлэг ан амьтанд халдвар тарааж Улсад вакцин шахаж мөнгө хийдэг гэж байгаа юмдаа.Тэр бүлэглэлд нь Монголын хамаг л эрдэмтэн мэргэд орсон байдаг гэсэн

Зочин (182.160.35.129)
2017-09-13 11:59:34
Нэгд вакцины чанарыг шинжилж дугнэлт гаргамаар Цаашдаа малаа вакцинд хамруулаагуй малчдыг хайн найргуй торгож байх хэрэгтэй Шунахай монголчууд халаастай нь ярихлаар л хариуцлагатай болж магад

зочин (163.172.139.49)
2017-09-13 11:59:13
Улс малтай иргэдэд мөнгө өгч дэмждэгээ болимоор юм.Халдварт өвчин дэгдэхээс сэргийлж Хотын дарга нь хотоос мал бүхий иргэдийг гаргана гэхээр АН нь сөрөг хүчний ажлаа хийж байна гэж эсэргүүцээд иргэдийг турхираад байх юм.АН-н цаад санаа нь хэрвээ Нийслэлд халдварт өвчин гарвал Хотын даргыг огцоруулах юм.

Зочин (202.55.191.102)
2017-09-13 11:53:08
энэ халдварт өвчин нийслэл хотод маань ороод ирсэн байна ажил хариуцаж байгаа нэг ч дарга нар алга даа одоо бид яах вэ Батболд даргаа

Зочин (158.69.92.135)
2017-09-13 11:51:43
Хотын дарга малтай айлуудыг Нийслэлээс гаргах шийдвэр гаргасан.Хүмүүс эсэргүүцээд АН-н хэдэн Поп гарууд попроод хүний эрх ярьж эсэргүүцээд байсан одоо хаана байна дуугараач.1.3 сая хүний эрх ашгийг хамгаалсан Хотын даргын шийдвэрийг дэмжих хэрэгтэй

Зочин (103.9.90.130)
2017-09-13 11:50:35
Малын өвчин гарчихаад байхад УЛСТӨРЖҮҮЛЖ БАЙДАГ энэ сайт бүүр хог болжээ. Улс төржих юм байна улстөржихгүй юм байна Энэ сайтын бодлого нь хятдууд шиг монголчуудыг хагаралдуудж байна. Магадгүй зи гэдэг хятад эзэнтэй байх

Зочин (202.9.41.108)
2017-09-13 11:43:40
Бакцин хийхээс гадна голомт устах хүртэл тэр бүс нутаг, тэр бүс нутгаас гарч байгаа хөдөлгөөнийг ариутгах хэрэгтэй шүү дээ. Тухайн бүс нутгийг ариутгаагүйгээс тэр бүс нутагт орж ирж байгаа өвчингүй мал өвчилж байна шүү дээ. 1990-иад онхы дундуур зүүн аймагт гарсан шүлхийний голомт бүрэн арилахгүй дахин дахин гарч байна шүү дээ. Мэргэжлийн хяналт мал эинэлгийн хяналт, онцгойхоны малын халдварт өвчний эсрэг авч байгаа арга хэмжээ болохүй л байна шүү дээ

zochin (59.153.87.30)
2017-09-13 11:38:41
Maltai ailuudiig alban hucheer hotoos garga! Hotiin baahan hog idsen mal, yaj ch bodson eruul bhav dee!60 say maltai hernee, tsagaan idee ni tengert hadsan unetei! Malchid bol arai l davraad bgaa shuu!

зочин (202.179.31.242)
2017-09-13 11:38:25
Төр гэж байдаг бол иргэдийнхээ аюулгүй байдалд хамгийн түрүүнд анхаарч,малтай айлуудыг хотоос хүчээр гаргах хэрэгтэй шүү дээ.Монгол улс 3-хан сая хүнтэй, түүнээсээ 20 дахин олон малтай шүү.Энэ улсад хүн нь чухал уу,мал нь чухал уу.Гол зарчмын асуудлыг шийдэхэд төр төмөр нүүрээ харуулж чаддаг байх ёстой юм уул нь.

Зочин (103.26.195.188)
2017-09-13 11:38:09
миеэ хулгайч хятадуудтай нийлж бактерологийн дайн хийжбнб

зочин (122.201.22.43)
2017-09-13 11:32:10
Хотын удирдлагууд өөрсдийгөө вакцинжуулчихсан юм болов уу? итгэл үгүй шүү.Ер нь шалгахад илүүдэхгүй байхаа.Сиймхий гарвал л хусчихдаг гарууд зөндөө байгаа!!!!!!!!

Зочин (202.170.94.90)
2017-09-13 11:23:16
Малтай хүмүүсээс өөрсдөөс нь мөнгийг гаргуулж жил бүр албан журмаар вакцинд хамруулж байгаа ч дээ. Хаа нэг газраас албаар тараагаад байгаа юм биш биз дээ. Ингэж байж энэ шүлхийнээс сална. 1000 2000 малтай хирнээ ганц төгрөг гаргахгүй суугаад байдаг хаашаа юм бэ? шударга л байя л даа.

Зочин (66.181.160.62)
2017-09-13 10:46:55
Хужаа нар зориуд тарааж байгаа юм биш үү

zochin (202.131.226.139)
2017-09-13 10:43:59
Малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга эм тариа вакциныг одоогийн ХХААЯ-ны сайд Сэргэлэн оруулж ирдэг. Гол ашиг хүртэгч нь М.Энхболд. Ядаж өндөр хамгаалалттай эм тариа оруулж ирж шахал даа новшнуудаа

Зочин (202.179.24.246)
2017-09-13 10:39:54
САЯ ГАРАН ХҮНТЭЙ ХОТОД ТАХАЛ ДЭГДВЭЛ ХЭНТЭЙ ХАРИУЦЛАГА ЯРИАД Ч НЭМЭРГҮЙ БОЛНО . БУШУУХАН Л ДАРЖ ҮЗ ...

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-09-20 19:05:36 - Гадаад
Эйфелийн цамхагийг тойруулан сум нэвтэрдэггүй шилэн хана барьж эхэлжээ
2017-09-20 18:59:29 - Шар
"W Korea" сэтгүүлийнхэн Монголд ирж зураг авалт хийгээд буцжээ
2017-09-20 18:50:14 - Орон нутаг
Ирэх сарын 1-нээс 4-ний өдрүүдэд хилийн боомтууд ажиллахгүй
2017-09-20 18:33:00 - Гадаад
Трамп Хойд Солонгосыг үнсэн товрог болгоно гэж сүрдүүлэв
2017-09-20 18:17:04 - Нийслэл
“Эрүүл мэндийн төвүүд, клиникийн эмнэлгийн архитектур” сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа
2017-09-20 18:09:01 - Нийслэл
Харааны бэрхшээлтэй иргэд шинэ байрандаа орлоо
2017-09-20 17:55:13 - Улс төр
НИТХ-ын даргад Г.Төмөрбаатар, Ж.Батбаясгалан, Д.Баярсайхан нарын нэрийг оруулжээ
2017-09-20 17:01:14 - Нийслэл
Эрэлч нохой аврагчийн 24 цаг хийх эрлийн ажлыг хоёроос дөрвөн цагт гүйцэтгэдэг
2017-09-20 16:40:37 - Шар
Мадуро Трампыг "шинэ Гитлер" хэмээн нэрлэжээ
2017-09-20 16:28:13 - Нийслэл
Иргэдийг арван жил амьдарсан газраас нь албадан хөөж байна гэв
2017-09-20 16:15:29 - Орон нутаг
Байдрагийн гол, Бөөнцагаан нуур устаж үгүй болох аюул нүүрлээд байна гэв
2017-09-20 16:13:02 - Технологи
Iphone хэрэглэгчид "iOS 11" системээс дараахь боломжуудыг эдэлнэ
2017-09-20 16:01:03 - Нийслэл
Д.Оюунхорол НЭЗТТ-ийн хандивлагчдын удирдах зөвлөлийнхөн болон зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2017-09-20 15:52:09 - Орон нутаг
Отроор намаржиж байгаа иргэний малаас гоц халдварт шүлхий өвчин илэрчээ
2017-09-20 15:51:54 - Улс төр
Х.Баттулга: Эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс засагт сонгогдоосой
2017-09-20 15:46:42 - Шар
ФОТО: Мексикт газар хөдлөлтийн улмаас хохирогчдын тоо 248-д хүрчээ
2017-09-20 15:24:25 - Нийслэл
Автобусны зогсоолуудын тохижилтыг шалгажээ
2017-09-20 15:23:33 - Нийслэл
Зүүн, Өмнөд Азийн улс орнуудын эрдэмтэд Монголд чуулж байна
2017-09-20 15:20:45 - Боловсрол
П.Шүр-Эрдэнэ: Хүүхдүүдийн 69,3 хувь нь чөлөөт цагаа дэлгэцийн өмнө өнгөрүүлдэг гэж хариулсан
2017-09-20 15:18:17 - Хууль
Хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөг зохион байгуулна
2017-09-20 15:02:39 - Нийслэл
Хог хаягдал дахин боловсруулах “Эко-Парк” төсөл хэрэгжүүлнэ
2017-09-20 14:14:10 - Улс төр
Х.Баттулга: Бүх төрлийн спортоор үндэсний баатрууд төрүүлэх ёстой
2017-09-20 14:06:39 - Улс төр
“Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал Х.Бадамсүрэн чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй
2017-09-20 13:50:11 - Нийслэл
Багш нар Засгийн газартай албан ёсоор хөдөлмөрийн хамтын маргаан эхлүүлснээ мэдэгдлээ
2017-09-20 13:48:09 - Шар
Согтуугаар жолоо барьж яваад хоёр машинтай мөргөлджээ
2017-09-20 13:41:31 - Хууль
Сургуулийн өмнөх насныханд өртөөчилсөн сургалт явуулж байна
2017-09-20 13:36:53 - Улс төр
Оффшорыг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулна гэв
2017-09-20 13:35:54 - Нийслэл
Жижиглэн худалдаачид өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ
2017-09-20 13:00:05 - Улс төр
Засгийн газар хуралдана
2017-09-20 12:31:20 - Эдийн засаг
Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийн төсөл боловсруулахаар ажиллаж эхэллээ
2017-09-20 12:23:14 - Боловсрол
85 дугаар цэцэрлэгийн дүүжин тааз нуржээ
2017-09-20 12:21:38 - Нийслэл
"Хотын шийдэл" хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна
2017-09-20 12:13:00 - Нийслэл
БНСУ-аас нутаг буцаж буй иргэдэд ажил олгогчдоос найман сая 827 мянга 240 вон олгожээ
2017-09-20 11:52:38 - Эдийн засаг
Алт тушаалт 13.6 тоннд хүрчээ
2017-09-20 11:38:00 - Улс төр
М.Энхболд ээлжит бус чуулган зарлах шаардлагагүй гэсэн хариу илгээжээ
2017-09-20 11:33:26 - Хууль
“Иргэдийг орон сууцжуулах үндэсний сан” хоёр сая төгрөгөө буцаажээ
2017-09-20 11:29:52 - Эдийн засаг
Хуучин орон сууцны үнэ 1.2 хувиар буурч, шинэ нь 3.38 хувиар өсчээ
2017-09-20 11:21:41 - Энтертайнмент
Зорин хүрч, өнжин саатах ЗАЙСАН ХИЛЛ
2017-09-20 10:26:42 - Эдийн засаг
Төсвийн орлого их наяд давсан ч хүүхдэд өгөх мөнгө байхгүй
2017-09-20 08:54:47 - Байгаль Орчин
Улаанбаатарт 22 хэм дулаан байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй