Б.Алтанбаяр: Японоос машин авах гэсэн 78 иргэн 380 сая төгрөгөөр хохироод байна

Түгээх    
2017-09-19 08:48:53 - Хууль

Одоогоос 11 сарын өмнө “Японоос машин оруулж ирж өгнө” гэсэн зарын дагуу машин худалдан авахаар захиалга өгөөд, 380 сая төгрөгөө луйвардуулсан иргэдийн төлөөлөл манай сайтад хандлаа. Тэд хуулийн байгууллага маш удаашралтай ажиллахын зэрэгцээ хохирогчдын амьдрал хэцүү байгааг дуулгалаа. Иргэддээ сэрэмжлүүлэг болгох үүднээс бид юу болсон талаар хохирогч Б.Алтанбаяртай ярилцлаа.

-Юу болсон талаар тодорхой ярихгүй юу?

-2016 оны наймдугаар сарын 13-нд FM радиогоор Японоос машин хямдхан захиалж оруулж ирж өгнө гэсэн зар явсан юм. Би сонирхоод “Приус 20” автомашин хэдээр оруулж ирэхийг асуухад есөн сая төгрөгөөр оруулж ирнэ гэхээр нь очиж уулзаад, гэрээгээ байгуулаад, мөнгө төгрөгөө өгсөн. Урьдчилгаа өгөхөөсөө өмнө ямарваа нэг асуудал үүсч магадгүй гэсэн үүднээс гэрээгээ нотариатаар баталгаажуулаад, компанийнх нь бичгийг үзэж шалгасан. Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам уг компани луйврын шинжтэй үйл ажиллагаа явуулдаг, гэр бүл , ах дүү, найз нөхдөөрөө нийлж байгуулсан нь мэдэгдсэн.

-Яг яаж иргэдийг залилсан юм бэ?

-Машин захиалсан эхний хүмүүсийнхээ урьдчилгаа болгож өгсөн мөнгийг сүүлд захиалга өгсөн хүмүүсийн урьдчилгааны мөнгөтэй нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл, нэг хүнд машин авч өгөхдөө хоёр хүний урьдчилгааны мөнгөөр машин оруулж ирж өгөөд байсан байгаа юм. Яваандаа нөхөгдөнө гэж бодоод явсан ч тэр нь бүтээгүй, ингээд овоорчихсон.

-Нийт хэдэн хохирогч байгаа вэ?

-Нийт 380 сая төгрөгийн хохиролтой 78 хохирогчтой хэрэг болчихоод байна.

-Та бүхэн луйвардуулж байгаагаа яаж мэдсэн бэ?

-Бид луйвардуулаад яваад байгаагаа 11-р сард мэдсэн. Ерөөсөө машин ирдэггүй. Эхний ээлжинд захиалсан 50 хүний машин ирчихсэн, араас нь 80 хүний машин байдаггүй. Яав ийв гэхээр “Одоо удахгүй ирнэ гэсээр гурван сар болсон. Үнэхээр тэвчээртэй хүлээсэн. Гэтэл ирдэггүй. Аргаа бараад ажил дээр нь яваад очтол “Машин ирэхгүй. Манайх дампуурч байгаа” гэж хэлсэн. Ингээд тэнд цугласан хохирогчид нэгдэж нийлсээр цагдаад гомдол гаргасан.

-Шалгалтын ажиллагаа юу болсон бэ?

-Мөрдөн байцаах үе шат нь хоёроос гурван сар үргэлжлээд захирал гэх Идэр гэдэг залууг баривчилгаанд явуулсан. Тэрнээс хойш цагдаагийн байгууллагаас танай хэргийг шалгаж дуусаад, прокурор руу шилжүүлсэн гэсэн. Гэтэл өдийг хүртэл ямар ч шийдвэр ирээгүй байна. Ил тод байдал ердөө алга. Энэ олон хохирогчтой хэргийг хуулийн байгууллагууд хурдан шуурхай шийдэх ёстой байтал нэг жил өнгөрчихөөд байхад бахь байдгаараа байна.

mashin

-Прокурорын байгууллагад хандсан уу?

-Шат шатандаа маш удаашралтай ажиллаж байна. Бид прокуророос хэргийн шалгалт хяналт юу болж байгааг асуухаар “дутуу шалгасан учраас цагдаа руу буцаачихсан” гэдэг. Гэтэл цагдаа нар нь “Прокурор руу шилжүүлсэнээс хойш буцаж ирээгүй” гэдэг. Ингээд нэг нэгэн рүүгээ шидэлцээд, бидэнд тодорхой мэдээлэл өгөхгүй нууцлаад байна.

-Хохирогчдын байдал ямархуу байгаа вэ?

-Энэ хүмүүсийн зарим нь машин тэрэгтэй болох гээд тухайн үед хүнээс хүүтэй мөнгө зээлчихсэн. Тэр нь сардаа хүү нь бодогдоод, өр ширэнд ороод, амьдрал нь сүйрч байгаа улсууд байна.

-Яг ямар нэртэй компани байсан юм бэ. Улсын бүртгэлд бүртгэлтэй юм уу?

-Идэр захиралтай “Blue Wind” гэдэг компани байсан. Уг компани нь улсын бүртгэлд бүртгэлтэй албан ёсны компани. Тухайн үед гэрээ байгуулаад нотариатаар батлуулж байсан. Гэтэл мөрдөн байцаалтын явцад нотариатч, нягтлан бодогч, тухайн компанийн маркетинг хийж байсан менежерүүд нь бүгд хэргээс мултарчихсан. Энэ хэргийг зөвхөн Идэр захиралдаа үүрүүлчихсэн. Нөгөө хэд нь уг нь найзууд нь, гэр бүлийн холбоотой улсууд хэрнээ шүү дээ.

-Идэр захирлыг нь хэзээ хорьсон юм бэ?

-Хаана хорьж байгааг мэдэхгүй. Бидэнд мэдээлэл өгөхгүй байгаа. Ямар ч байсан өнгөрсөн нэгдүгээр сард хоригдсон. Идэрийн нэг найзтэй нь бид очиж уулзсан. Гэтэл “Идэр яах вэ дээ, найман  жил суугаад гарчихна. Гараад нуусан мөнгөө очоод авчихна” гэсэн утгатай зүйл ярьж биднийг даапаалсан. Саяхан бас ийм төрлийн залилангийн хэрэг гарсан гэж сонссон. Мөн л бид залилуулсан энэ байдлаар иргэдийг залилсан байсан. Яг адилхан арга барилаар үйлдэгдсэн. Тиймээс иргэдээ энэ төрлийн залилангийн хэргийн хохирогч бүү болоосой гэж сэрэмжлүүлж байна.

-Хамгийн дээд тал нь хэдэн төгрөгөөр хохирсон хүн байгаа вэ?

-Хамгийн дээд тал нь 15 сая, миний бие 9,8 сая, хамгийн бага нь 2-4,5 сая төгрөгийн хохиролтой хүмүүс байна. Хаашаа ч нэхэмжлэхээ мэдэхгүй байдалд орчихоод байна. хамсаатнууд нь бүгд энэ хэрэгт холбогдолгүй болчихсон. Байцаагч нь бидний талд биш нөгөө талд үйлчлээд байна уу даа гэж хардаж байна. 

Б.ЦЭЛМЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 32

Xvn (202.70.46.232)
2017-09-21 12:04:01
Xoxi chn geed bgaa xvmvvs amidraldaa xezeech aldaa xiij bgagui xeterxii uxaantai garuud bololtoi negniixee zovlongoor daajignaj luivarchdiig demjix xereg bdimu xench gsn xyamd yumand durtai bishvv? Yumuu ruled geree notariat bvr baiguullagin xuuli esnii litsenz xvrtel bdiin? Bvgd Basra natal xuuli tsagdaagiin baiguullaga ajla sain xiideg bol luivarchid ingj davraxgui shde ugn. Xoxiruulaad bga xvmvvs oorsdoo yumaa aldxaaraa oilgox bxaa. Amidrald am gardaggui yumda.

kkk (202.9.40.145)
2017-09-20 10:34:50
hamgiin gol yum bol huuli hyanaaltiin baiguullaga dampuurch baigaagiin jishee shuu

Muu lalariin luivarchid (202.179.27.176)
2017-09-19 23:32:27
Hohchin geed baigaa lalruudaa ta nart iim um thioldvol jaah boldoo muu novshiin sheesnuud

Ganaa (182.160.2.83)
2017-09-19 22:27:46
Unegui hymd ymand durtai mongolchuud oorsdiin l hohi

үнэн (119.40.103.140)
2017-09-19 16:15:18
Өөрсдөө луйварчдад мөнгөө авч очиж өгчихөөд одоо юу гээд гошигноод байгаа юм бэ? Луйварчид их байна гээд анхааруулаад л байхад 3 настай хүүхэд шиг мөнгөө авч очоод луйвардуулдаг аан, үхэр Монгол уу? Хямд машин, интернет захиалга бол луйвар шүү дээ. ОХУ-ын ерөнхийлөгч Путин хэлэхдээ өөрсдөө сайн дураараа мөнгөө луйварчдад өгөөд алдсан хүний төлөө улс мөнгө төлөхгүй гэж шударга хэлсэн шүү. Манайх бас ингэмээр юм. Луйварчдийг та өөрөө өөгшүүлж, тэжээж байна даа.

saa (182.160.4.224)
2017-09-19 13:56:22
NODNIN BOL PRIUS 8 SAYTAI BSN SHDEE, ZAHIALOAH HEREEGGUI BJ, ENDEES 8 SAYAAR AVCHIHGUI

иргэн (112.72.11.113)
2017-09-19 13:55:48
АН засаглаж Элбэг ерөнхийлөгч байх үед хууль шүүх 100% цэгцэрсэн гээд л өдөр шөнөгүй рекламдаад байсан бахь байдагаасаа бүр дордсон шүү дээ. Одоо байж байгааг нь хардаа. Лала

Зочин (66.181.189.192)
2017-09-19 13:34:10
Энэ бол залилан биш ээ, дампуурсан бизнес байна. Ийм дампуурал маш их бий

Зочин (103.229.120.61)
2017-09-19 13:01:23
Хуулийн ажилтанг авлигадсан бололтой

Зочин (49.0.171.43)
2017-09-19 12:53:55
nuuriig n yagaad haachihsan yum be ene hun chin hohirogch shu de heregten bish

Зочин (122.201.24.98)
2017-09-19 12:32:12
Одоо яая гэхэв өөртөө гомд

Зочин99 (202.72.242.22)
2017-09-19 12:25:31
Монголчууд зах зээлд шилжих бэлтгэл хангагдаагүй байхад шилжилт хийсэн. Үүний гайг олон жил амслаа, цаашид ч их амсах болно. Улс орон төрийн ордноосоо авхуулаад хулхичдын үүр уурхай болсон.Хүний эрх, үүргийн тэнцвэр дээд зэргээр алдагдсан. Мөнгөний хойноос яахаас ч буцахгүй болсон хүмүүс цаашид алан хядах ажиллагаа явуулж ч мэднэ шүү.

Дорж (27.123.214.119)
2017-09-19 11:41:16
Энэ зарим нөхөд нам энэ тэр буруутай гэх юм. Та нарын л буруу хурдан баяжих хямд юм харсны хохь чинь. Шударгаар хөдөлмөрлөө. Ямар ч логикгүй сэтгэчээд хүнд хульхадуулж байгаа шт. Наад мөнгө чинь одоо олдхоо өнгөрсөөн.

Зочин (202.70.46.219)
2017-09-19 11:10:56
Хохь чинь угаасаа амар хялбараар юм олох гэсэн эргүүнүүдийг бүгдийн ингээд залилах хэрэгтэй тэгж бж энэ тэнэглэл төгснө

Зочин (66.181.183.78)
2017-09-19 11:03:43
iim luiwarchid haa saigvi lalruud

Зочин (122.201.24.98)
2017-09-19 10:59:35
Залилан мэхлүүлсэн бол тэгээд дуусаа

Зочин (182.160.33.79)
2017-09-19 10:56:16
АН-ы үед гарсан хэрэг л байна.

зочин (122.201.22.117)
2017-09-19 10:52:59
Энэ хууль хүчнийхэн шүүх прокурорын удирдлагыг солиж хариуцлагатай шударга хүмүүсийг томилохгүй бол гэмт хэргийн бүлэглэлд хууль хүчнийхэн үйлчилээд хамтраад ч байх шигээ арай дэндэж байна Элбэгдорж хулгайч энэ орныг сүйрэл мөхөл дампуурал руу нь хөтөлсөн дөө үхэж байсан хулгайч

Зочин (124.158.111.52)
2017-09-19 10:45:42
НААД МӨНГӨ ЧИНЬ БУЦАЖ ОЛДОХГҮЙ ЭЭ ИНГЭЭД ДУУСАА ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ХУДЛАА Л БАЙХГҮЙ ЮУ ХЭН МӨНГӨТЭЙ ТЭР ТАЛД НЬ Л ҮЙЛЧИЛНЭ

dsa (103.212.118.69)
2017-09-19 10:32:11
Mongoliin tsagdaa huuli shuuh gej yostoi neg iimerhuu l turhtei yu ch helehevdee !!

Зочин (49.0.171.43)
2017-09-19 10:30:11
mongolchuudad itgehiin argagui aimshigiin luivarchin humuus nuguu hyatduudaasaa doloon dor novshiin zantai ulsuud

Зочин (202.179.25.156)
2017-09-19 10:17:10
Нэг төрлийн сүлжээ юм бишүү. эхний хүнд дараагийн хүний мөнгийг өгнө. уг нь залуусын санаа нь сайхан эхэлжээ, даанч санхүүгийн сахилга бат, тооцоололгүй, мөнгө үзээгүй хүний зангаар үрэлгэн, гадаад, дотоод зах зээлийн судалгаагүй шааж байж алджээ.

Зочин (202.9.43.35)
2017-09-19 10:11:45
Gaduur dvvren mashin zarj bhad zahialj munguu aldaj bdag

Зочин (150.129.143.96)
2017-09-19 10:07:55
Цагдаа сайн ажиллаж байгаа харин тэр прокурор гэдэг чинь нэвт авилгал уурэлчихсэн газар энийг хэн ч хэлнэ ийм газарыг л Баттулга цэгцэлмээр бна дандаа хохирогчдийн эсрэг хэрэгийг шийднэ гэмт этгэдуудэд боломж олгно за та бухэн бух хохирогчидоос судалгаа явуул сонин л дун гарна шуу

Иргэн (43.242.243.30)
2017-09-19 10:06:38
Луйвардсан мөнгөө талыг нь МАН-д санхүүжүүлээд талыг нь шүүхийхэнд хахууль өгөөд хэргээ дөрхан хамгаалуулчихсан байна шдээ

Зочин (183.202.232.181)
2017-09-19 10:05:32
odoo mashintai bish neg gulgadag gutaltai bol UB-t mashinaas ch bagonoos ch hurdan hureh gazraa hureh yum shig bna daa

Chenj (59.153.113.20)
2017-09-19 09:58:16
Iim hereg odoo bur ih bolnoo.pakistanuudtai niileed ingej ajilladag garuud zunduu baigaa.end baigaa nuhduud ni her gig ni uurne de

Зочин (203.169.49.99)
2017-09-19 09:52:19
Одоо машины тоо хангалттай, түгжрэл гэж замаа алдсан. Болно. Хэдэн зуун мянган приус орж ирсэн.

Ma (202.21.106.125)
2017-09-19 09:46:36
Archaagui luivarchin

Snooker (202.131.225.197)
2017-09-19 09:43:24
Бусдаас одоо байгаагаас хямдхан авна гэдэг шунал ийм байдалд хүргэж дээ. Үнээр нь 12-13 саяаар авна гэсэн бол юу гэж мөнгөө алдаад явж байх билээ.

зочин (202.179.27.47)
2017-09-19 09:11:47
монгол хүний нэгэндээ итгэх итгэл алдарч байндаа

Зочин (202.9.43.12)
2017-09-19 08:58:11
Мөнгө яг олдож харагдаач.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-16 11:00:22 - Улс төр
Монгол Беларусь улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа өргөжиж байна
2018-08-16 10:53:16 - Орон нутаг
Ховд аймгийн Жаргалант суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо
2018-08-16 08:22:39 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2018-08-16 08:20:22 - Энтертайнмент
Л.Нацагдорж: Монгол орныхоо явж болох бүх газраар явж, зураглалыг нь “Google street view”-д оруулаад байна
2018-08-16 08:20:20 - Улс төр
Ц.Цогзолмаа: Б.Чойжилсүрэн гишүүн надаас барилгаа худалдаж аваач гэж гуйгаагүй
2018-08-16 08:20:17 - Нийслэл
ИНФОГРАФИК: Та замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэмтэй танилцсан уу
2018-08-16 08:20:14 - Эрүүл мэнд
СУРВАЛЖЛАГА: Эмнэлгүүдийн сахиурын өрөөнүүд бохир, бүгчим байна
2018-08-16 08:20:11 - Хууль
Бага насны охидыг хуурч, нүцгэн зургийг нь авдаг байсан этгээдийг саатууллаа
2018-08-16 08:19:59 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2018-08-15 19:01:55 - Нийслэл
Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын ногдол ашгийг Нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр боллоо
2018-08-15 18:57:51 - Нийслэл
Хэрэглээний бүх төрлийн зээлийг ХААН-ААС АВААРАЙ
2018-08-15 18:56:39 - Улс төр
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд албан даалгавар хүргүүллээ
2018-08-15 18:43:54 - Гадаад
Японы Эзэн хаан гүн эмгэнэл илэрхийлж, Абэ дайны аюулыг дахин давтахгүйгээ тангараглав
2018-08-15 17:57:47 - Гадаад
Ким Чен Ун Владимир Путинд баярын цахилгаан утас илгээжээ
2018-08-15 17:24:15 - Нийслэл
Хот хоорондын зорчигч тээврийн үнэ тарифыг нэмэхийг шаардлаа
2018-08-15 17:18:47 - Гадаад
Грект түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 96-д хүрчээ
2018-08-15 16:23:22 - Хууль
Хүүхэд тээвэрлэх автобусуудад үзлэг, шалгалт хийж байна
2018-08-15 16:20:31 - Эрүүл мэнд
ДОХ-ын тохиолдол хоёроор нэмэгджээ
2018-08-15 16:00:25 - Нийслэл
Нийслэлийн СӨБ-ын багш нарт Солонгосын Их дээд сургуулийн эрдэмтэд сургалт явууллаа
2018-08-15 16:00:07 - Нийслэл
Д.Жигжиднямаа: Хүндрэлтэй нөхцөл байдлыг хаяж явах сэтгэл байгаагүй учраас өргөдөл өгөөгүй
2018-08-15 15:41:50 - Улс төр
Г.Занданшатар: Сайдын томилгоог намын УЗ, бүлгээр хэлэлцэж шийднэ
2018-08-15 15:26:19 - Эдийн засаг
СТАТИСТИК: Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 291.3 төгрөгийн ашигтай гарлаа
2018-08-15 15:17:10 - Гадаад
Шинэ Зеландад 30 орчим мянган багш ажил хаяжээ
2018-08-15 15:09:14 - Эдийн засаг
Нэг өрхийн сарын дундаж орлого 1.1 сая төгрөг болж өсчээ
2018-08-15 15:06:33 - Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулав
2018-08-15 15:04:58 - Улс төр
Нөхөн болон дахин сонгуульд нийт 390 сая төгрөг зарцуулна
2018-08-15 14:40:07 - Нийслэл
Ажилгүй иргэдийн 58.0 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна гэв
2018-08-15 14:34:56 - Гадаад
Пхеньян: Путин Ким Чен Унтай уулзахад бэлэн байгаагаа илэрхийлсэн
2018-08-15 14:21:45 - Нийслэл
Германд галт тэрэгний машинистын чиглэлээр сурч, ажиллах залуусыг бүртгэж эхэлжээ
2018-08-15 14:06:52 - Хууль
Голууд үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
2018-08-15 14:06:30 - Орон нутаг
Сангийн далайд "луу унжжээ"
2018-08-15 13:46:32 - Орон нутаг
Айраг суманд үерийн улмаас хоёр хүн амиа алджээ
2018-08-15 13:46:18 - Нийслэл
Дарь-Эхийн авто замын доогуур ус зайлуулах хоолой суурилуулжээ
2018-08-15 13:44:04 - Боловсрол
БСШУСЯ-наас чанаргүй гүйцэтгэл үзүүлсэн компаниудын "Хар жагсаалт"-ийг яаралтай гаргахыг үүрэг болголоо
2018-08-15 13:06:40 - Улс төр
С.Чинзориг: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулахаар боллоо
2018-08-15 13:02:23 - Орон нутаг
Түр саатуулагдсан мотоциклийг эзэмшигчдэд нь буцаан олгож байна
2018-08-15 12:56:08 - Орон нутаг
Эмээлтэд буга замын хашлага давах гэж байгаад дунд чөмөг нь мултарсан хэрэг гарчээ
2018-08-15 12:36:55 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны тохирол энэ ням гаригт явагдана
2018-08-15 12:33:20 - Эрүүл мэнд
"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр батлагдлаа
2018-08-15 12:31:15 - Энтертайнмент
"Элсний фестиваль-2018" соёл, спорт, урлагийн наадам болно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-13 08:47:30 - Хууль
Т.Сайнжаргал: Талийгчийг хүний ёсноос гажууд, харгис хэрцгийгээр, санаатайгаар бүлэглэн хөнөөсөн
2018-08-15 09:04:55 - Боловсрол
Д.Мөнхбаатар: Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 70 ажилтны 68-ыг нь ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-13 18:34:57 - Шар
Б.Махбал 1.57 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй
2018-08-15 09:25:56 - Нийслэл
Төгсөгчдийг маань хараад “Харүмафүжи Монголдоо хэрэгтэй зүйл хийжээ” гэж хэлбэл миний зорилго биелэх болно
2018-08-13 13:09:11 - Хууль
Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг солих уу
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-14 12:13:17 - Шар
Ходоодондоо кокаин “хадгалсан” зорчигчоос болж онгоц яаралтай газарджээ
2018-08-14 16:44:16 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томилно
2018-08-14 08:56:19 - Орон нутаг
Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан залуусын цуглааны үеэр алга болсон 17 настай хүү амиа алдсан уу