“Рио Тинто”-гийн авлигын хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна

Түгээх    
2017-09-19 08:58:42 - Эдийн засаг

-ГВИНЕЙД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХДАА 10.5 САЯ АМ.ДОЛЛАРЫН
АВЛИГА ӨГСӨН ХЭМЭЭН ШАЛГАЖ БУЙ АЖЭЭ-

Одоогоос хоёр сар гаруйн өмнө Их Британийн Луйврын гэмт хэрэгтэй тэмцэх газар (SFO)-аас “Rio Tinto” компанийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн талаар “The Mining Weekly” цахим хуудаст мэдээлж байв.

Энэхүү алба нь “Rio Tinto” компанийг Бүгд Найрамдах Гвиней улсад үйл ажиллагаа явуулах үедээ авлига өгсөн хэмээн сэжиглэн шалгаж, эдүгээ мөрдөн байцаалтын ажиллагаа нь үргэлжилж буй юм байна. Үүнээс хэдхэн сарын өмнө Австралийн Цагдаагийн газар “Rio Tinto”-гийн эзэмшилд байсан “Simandou” төмрийн хүдрийн ордод хамаарах төлбөрүүдийг шалгаж эхэлжээ.

Өнгөрсөн онд тус компанийн дотоод шалгалтаар Эрчим хүч, эрдсийн группийн захирал Алан Дэвисийг 2011 онд “Simandou” уурхайн зөвлөхөөр ажилласан Франсуа Де Комбред 10.5 сая ам.доллар өгснийг тогтоож, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн аж.

Энэ удаад ч мөн “Rio Tinto” Их Британийн талаас хийж байгаа шалгалтад дэмжлэг болж, хамтарч ажиллахаа мэдэгджээ. Албан мэдээлэл гарсны дараа тус компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн Хөрөнгийн бирж дээр 2.3 хувиар унасан байна.

“ФРАНСУА “SIMANDOU”-ГИЙН 3, 4 ДҮГЭЭР БЛОКУУДЫГ БИДНИЙХ
БОЛГОХОД 10.5 САЯ ШААРДСАН”

Өнгөрсөн 2016 оны арваннэгдүгээр сард “Рио Тинто” компаниас дээрх асуудалтай холбогдуулан “Simandou”-гийн уурхайн төсөл дээр авсан зөвлөх үйлчилгээний гэрээний төлбөр нь Австралийн болон олон улсын бусад эрх бүхий байгууллагуудын хэм хэмжээнд нийцсэн” хэмээн мэдэгдэж байжээ.

Гэвч энэ асуудлаар Австралийн холбооны цагдаагийн газраас анх мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн аж. Энэхүү асуудлыг мөрдөн шалгахад “Рио Тинто”  цагдаагийн байгууллагатай идэвхитэй хамтран ажиллаж байгаа талаар “The Sky News”-т мэдээлсэн байна.

Ийм “зөвлөх” үйлчилгээний төлбөр хийгдсэн асуудал нь “Рио Тинто”-гийн эрчим хүч эрдэс баялаг хариуцсан захирал Алан Дэвис, зэсийн салбарыг толгойлж байсан Сэм Уолш болон компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Том Албанис нарын хоорондоо харилцаж байсан цахим захидлаас тодорхой болж, тэнд тэрхүү 10,5 сая ам.долларын төлбөр хийгдсэн тухай дурдсан байжээ.

Тэдгээр цахим захидлуудын нэг болох, Алан Дэвисээс Сэм Уолшт бичсэн имэйлд “Бид эцсийн тохиролцоон дээр ирээд байна. “Simandou”-гийн 3, 4 дүгээр блокуудыг биднийх болгоход Франсуа биднээс 10.5 сая шаардсан. Энэ бол түүний хамгийн сүүлийн дүн гэдэг нь тодорхой, анх шаардсан 15 саяас маш их буусан” гэхчилэн бичсэн байжээ.

Цагдаагийн төлөөлөгч “Австралийн холбооны цагдаагийн газар нь Хээл хахуулийн асуудлаархи олон улсын ажлын хэсгийн гишүүн байгууллага бөгөөд энэ асуудлаар дотоод, гадаадын түншүүдтэйгээ нягт хамтран ажилладаг. Энэ хүрээнд гадаад дахь авлигын хэргийг мөрдөн шалгах нэгжүүдтэй ч идэвхитэй хамтарч байгаа” хэмээн мэдэгджээ.

“Рио Тинто”-д холбогдох авлигын хэрэг Компанийн хуулийн газрыг удирдаж байсан хатагтай Дебра Валентин, Эрчим хүч, эрдэс баялаг хариуцсан захирал Алан Давиес нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс хойш олны анхаарлыг илүүтэй татах болсон байна.

“РИО ТИНТО”-ГИЙН ЗАХИРЛУУДЫН НЭГ СЭМ УОЛШ 4.4 САЯ АМ.ДОЛЛАРЫН УРАМШУУЛЛАА АВАХАА ХОЙШЛУУЛАХЫГ ЗӨВШӨӨРЧЭЭ-

Тухайн үед Алан Дэвисийн хувьд хэдийгээр ажлаасаа халагдсан ч одоо хүртэл компанитайгаа идэвхитэй хамтран ажилласаар байгаа гэсэн мэдээлэл цацагдаж байв. Тухайлбал, “Рио тинто”-гийн удирдлагууд Дэвисийг 2015 онд Лондон руу нүүж суурьшсан  зардлыг нь эргүүлэн төлөхөөр шийдвэрлэсэн нь 2013 оноос хойшхи анхны тохиолдол болсон байна.

Түүнчлэн “Рио Тинто”-гийн захирлуудын нэг Сэм Уолш “Simandou”-гийн уурхайг тойрсон төлбөрийн асуудлыг мөрдөн шалгаж байгаатай холбогдуулан 4.4 сая ам.долларын урамшууллаа авахаа хойшуулах саналыг зөвшөөрчээ.

Дээрхи “Зөвлөх” үйлчилгээний төлбөр гэх 10.5 сая ам.долларын ард авлига хээл хахуулийн хэрэг нуугдаж байгаа гэсэн таамаглал байгаа аж. Тодруулбал, “Simandou”-гийн төмрийн хүдрийн ордын талыг эзэмшихийн тулд “Рио Тинто” Гвиней улсын Ерөнхийлөгч Алфа Кондед түүний их сургуулийн найз Францын зөвлөх Франсуа де Комбгет/ Francois de Combret /-ээр дамжуулан 10.5 сая америк доллар шилжүүлсэн гэх  факт баримт яригдаж буй юм.

Түүнийг нотлох гэсэн мэт Гвиней улсын уул уурхайн сайд асан Махмуд Тиам нь “Рио тинто” компанийн Гвиней дэх үйл ажиллагаа хариуцсан захирал Стевен Дин 2010 онд “Simandou”-гийн төслийн талыг эзэмшихийн тулд надад авлига өгөхийг завдсан гэж мэдэгдсэн байдаг.

“Рио Тинто”-гийн холбогдсон авлигын хэргийг Америк, Английн Авлигатай тэмцэх албаныхан ч мөрдөн шалгаж буй мэдээлэл бий. Гвиней Улс нь дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын нэг. Энэ хэрэг “Рио тинто” компани дэлхийн янз бүрийн орнуудад  аливаа үр ашиг бүхий ордыг эзэмшихийн тулд авлига өгдгийг харуулсан явдал болжээ.

Дашрамд дурдахад “Рио Тинто” нь манай Оюутолгойн хөрөнгө оруулагч компани билээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 39

найдаж болно (103.229.120.61)
2017-09-20 06:59:14
БАЯР МАН, БАЯРЦОГТ АН тэргүүтэй МАНАН -гийн авлигачдыг гадаадынхан илчилж монгол түмэнд минь бэлэг барьвал сайнсан. МОНГОЛын хуулийн байгууллагууд намын хуулийн хэлтэс болж хувирсан энэ үед авлигачидтай монголд тэмцэх арга алга.

ZOCHIN (59.153.112.43)
2017-09-20 05:11:54
MONGOL TOLGOY L MONGOLIIG MAANI HUGJUULNE SHUU!!! HARIIN SHAR TOLGOYT ZUVLEH NERTEY LUYVARCHDAAS SALAH HEREGTEY GHEJ BOSHIGT GUAY MAANI BAYNGA HELDEG BAYSAN YUM DAA!!!

ZOCHIN (59.153.112.43)
2017-09-20 05:11:52
MONGOL TOLGOY L MONGOLIIG MAANI HUGJUULNE SHUU!!! HARIIN SHAR TOLGOYT ZUVLEH NERTEY LUYVARCHDAAS SALAH HEREGTEY GHEJ BOSHIGT GUAY MAANI BAYNGA HELDEG BAYSAN YUM DAA!!!

С.Баярыг салтаа нь дийлсэн. (202.9.41.41)
2017-09-19 22:57:58
С.Баяр гэгч улаан цагаандаа гарсан луйварчин завхай зайдан амьдралаасаа болж олон эхнэр хүүхдээ тэжээхийн тулд Рио Тинто-д авилгалын санал тавьж урхинд орсон. Мэдээж ганцаараа биш С.Баярцогт мэтийг хамт чирсэн. Сүүлд С.Баярцогт өөрийн найз гэх Ч.Сайханбилэгийг бас авилгал руу түлхчихсэн байдаг.

Зочин (202.9.42.1)
2017-09-19 22:20:54
ЯГ ТОГТООГДВОЛ ХУУЛИААРАА ЭХНИЙ ГЭРЭЭНЭЭС АВАХУУЛААД ХҮЧИНГҮЙ БОЛОХ БАЙХ ДАА.СҮРХИЙ Л МЭДЭЭ БАЙНА. РИО ТИНТОГИЙН ДАЛД ЭЗЭД ХЭН ЮМ БОЛ ДОО? РОФИЛЛЕР РОДШИЛДИЙНХЭНЭЭС АВАХУУЛААД НӨГӨӨ ХЭД БАЙГАА БОЛ ЧАНГА Л ДАА.

shudraga baitsgaay (103.57.93.45)
2017-09-19 19:17:54
shudraga baitsgaay gej xutssaar baigaad dald orson novshiig xamgiin turuun shalgaj barivchlax bolno

Зочин (90.196.49.160)
2017-09-19 18:29:51
Элбэгдоржид егсен байгаа. Рио тинтогийн захиалгаар элбэгдорж сбаяр эд нар Энхбаярыг шоронд хийсэн юм бнлэ. Монголд халтай гэрээг нь эсэргууцээд олон юм ярьж элдэв юм зохион байгуулаад байхаар нь. Нээрээ тэр уед шудрага хурэлсух нямдорж нар яагаад дуугай байсан юм бол? Нямдорж шоронд бур гардан хийлцсэн штэ, хууль зуйн сайд байсан юм чинь.

Зочин (66.181.185.165)
2017-09-19 16:59:12
Баяр, Баярцогт, Сайханбилэг, Бямбасайхан, Ганболд нар ОТ-г 100% Рио-д бэлгэлэсэн. Нөгөө гайхамшигтай гэрээ нь ийм л юм. ОТ-г бүрэн хэмжээнд шалгаж, өөрчлөх хэрэгтэй...

Зочин (66.181.185.165)
2017-09-19 16:59:12
Баяр, Баярцогт, Сайханбилэг, Бямбасайхан, Ганболд нар ОТ-г 100% Рио-д бэлгэлэсэн. Нөгөө гайхамшигтай гэрээ нь ийм л юм. ОТ-г бүрэн хэмжээнд шалгаж, өөрчлөх хэрэгтэй...

Зочин (68.147.118.205)
2017-09-19 14:58:08
Nambariin Enxbayar chadna!!

Зочин (202.9.40.148)
2017-09-19 14:35:15
Энэ шалгалт өмнө мэдэгдсэн шүү дээ. Манай С.Ганбаатар ,Цэнхэр үст түүний хамтрагч хуулийнхан цөм нэгдээд Оюу толгойд шалгалт оруулах хэрэгтэй шүү.Амжилт хүсье.

Мөнхөө (60.247.102.218)
2017-09-19 14:32:12
Тэгээд шалгаач дээ. Авлига өгснийг, бас авсныг тогтоочихдог юм бол Оюу Толгой 100 хувь Монголынх шүү дээ

Buruu jishig togtooson tul zogso (91.231.169.123)
2017-09-19 14:28:01
Mongoliin hurungiig shulan muljij kolonchiloh buruu jishigiig Oyutolgoin geree hiij guitsetgej baigaa tul "Mongol ulsad taalagdahgui baina" gee l shuud uil ajillagaagii ni zogsooj hil gasliar orj garch baigaa buh hudulguuniig zogsoohod l hulgaichuud Mongold tuluh ashigaa 34 jiliin daraa bish margaashnaas tulue ugue gee l ysarai aldaad ehlene shdee.Odoo gunii uurhain olborlolt ehleegui ue deer ni yag shalgagdaj baigaa ene ued ni uneniig helj duugarch buruu geree hiisen Bayr,Bayrtsogt,Saihanbileg metiin urvagchdiig ehnees ni barivchilaad meduulgee avaad ehelchih ni zuitei baina.

Цэцэг (202.9.40.165)
2017-09-19 14:03:05
Оюун толгойн асуудалыг тодорхой болгох! рио тинтог шалан дээр буулгаж Монголд хэн хэнд авилага өгсөнийг тодоруулах амархан ! Гэхдээ одоогын Баттулга, их хурал ,засаг хийж чадахгүй чадах хүн нь төрийн ордоны гадна явж байна !орлон тоглогчид юу бодож байхын дээ?

Зочин (27.123.214.85)
2017-09-19 14:02:43
Mongold Bayar, Bayartsogt nart medeej ugsun l bgaa, shalga shalga

зочин (122.201.22.117)
2017-09-19 12:26:57
Манай улс хүсэлт тавдиад Оюутолгойн гэрээний талаар шалгалт оруулахыг хүсч болно шүү дээ яагаад чимээгүй байна ерөнхийлөгчөө та чинь шударга хүн мөн биз дээ

Zochin (66.181.178.207)
2017-09-19 11:53:54
shalguulah heregtei shuu dee, deer ner durdsan humuusiig bugdiig shalguulah ni zuv, demjij bna

Зочин (202.21.105.110)
2017-09-19 11:53:38
Харийн дайснаас илүү Монголын хамгийн аюултай хүмүүс С.Баяр , С.Сайнбилэг , Баярцогт , Сү.Батболд , М.Энхболд , Элбэгдорж , Гансүх , Энхсайхан , Бадамжунай нарыг Их Британы луйварын гэмт хэрэгтэй тэмцэх / SFO / газарт өгч Монголд ажиллаж байгаа "Rio Tinto" компанийг авилгын хэрэгт холбогдуулан шалгуулах нь маш зөв санал байна.Монголын ард түмэн үүнийг хүсэж байна.Оюу толгой төсөл нь авилгатай холбоотой болоод дэлхийн хамгийн муу төсөл болсон.Монгол улсын Ерөнхийлөгчөө та өөрөө дээрх нөхдөд барьцаалагдах ямар нэгэн авилгын асуудалгүй л юм бол энэ нөхдийг Их Британы гэмт хэрэгтэй тэмцэх өгч хамтарч ажиллахыг шаардаж байна.Энэ асуудлыг таны яриад байгаа ОФФШОР-ын асуудалтай холбоотой учраас танаас иргэн би шаардаж байна.Оффшорын асуудал бүрэн шийдэгдэх болно.

Зочин (66.181.186.118)
2017-09-19 11:27:27
Manaikhan ch avsan. Shalga shalga shalga.

новшнууд (103.57.92.87)
2017-09-19 11:11:48
Баяр баярцогт зоригт гансүх элбэг сү батболд нар новшнууд юм даа.энэ хулгайч нарыг өмгөөлж хамгаалж бсан зарим монголчууд хүний арьс нөмөрсөн буг чөтгөрүүд юм даа.баттулга чи учрын олж хужирын тунгаах цаг болж дээ.

новшнууд (103.57.92.87)
2017-09-19 11:11:29
Баяр баярцогт зоригт гансүх элбэг сү батболд нар новшнууд юм даа.энэ хулгайч нарыг өмгөөлж хамгаалж бсан зарим монголчууд хүний арьс нөмөрсөн буг чөтгөрүүд юм даа.баттулга чи учрын олж хужирын тунгаах цаг болж дээ.

новшнууд (103.57.92.87)
2017-09-19 11:11:05
Баяр баярцогт зоригт гансүх элбэг сү батболд нар новшнууд юм даа.энэ хулгайч нарыг өмгөөлж хамгаалж бсан зарим монголчууд хүний арьс нөмөрсөн буг чөтгөрүүд юм даа.баттулга чи учрын олж хужирын тунгаах цаг болж дээ.

Зочин (202.9.43.197)
2017-09-19 10:56:08
Авилгалчдын уурхай болчихсон компани юм байна. Манай нөгөө хэд яаж зүгээр байхав улсаа бодоод гэрээ хийчихэж чадахгүй шунал нь хөдөлөөд хуйвалдаад шууд л алгаа тосоод л авсан нь тодорхой

Irgen (103.229.123.17)
2017-09-19 10:51:42
Eniig dalimduulaad manaih bas shalgalt oruulj ogohiig ter gazaraas ni guih heregtei, S.Bayar, S.Bayartsogt, Ch. Saihanbileg , Gansuh nariig shalguulah heregtei. Gvinei gees ch aimaar um ilreh baihdaa.

Zochin (202.9.43.65)
2017-09-19 10:50:07
Oyu tolgoin geree xiisen byx xynd neg neg saya $ ugsuniig bygd medej bgaa biz dee. Yagaad medexgyi tsarailaad duugyi bgaad bn .

ZOCHIN (59.153.112.43)
2017-09-19 10:47:07
OLON ULSIIN HIL DAMNASAN EDIIN ZASGHIIN ALUURCHIDIIN NEG BOLOH RIO TINTO-GHIIN ASUUDLIIG SHALGUULAH ASUUDLIIG MONGOL TURIIN UMNEES TAVIH HEREGTEY BAYNA. MASH IH AVILGHIIN ASUUDAL GARNA SHUU!!!

fhkБаттулга (66.181.185.146)
2017-09-19 10:46:22
Баттулга ерөэхиилэгч яг энэ схемээр Британии SFO д хандах хэрэгтэй тэхгүй бол АТГ д найдаад ямар ч үр дүн гарахгүй

Xaxaxa (107.167.103.183)
2017-09-19 10:40:12
Баяр мэтийн шалиг өвгөдийг мундаг стратегич, жинхэнэ мужийк гээд тахин шүтээд байхаар хулхидуулах нь аргагүй шд. Одоо тэнэглэлийнхээ шангаа хүртэцгээж байгаа чинь энэ.

Иргэн (202.5.196.34)
2017-09-19 10:19:57
С.Баяр, Баярцогт, Зоригт, Сайханбилэг энэ тэр гэсэн амьтдыг шалгуулах нь зөв байхаа. Манайд Оюу толгой маш үр ашиг муутай төсөл болоод байгаа

Иргэн (202.5.196.34)
2017-09-19 10:19:48
С.Баяр, Баярцогт, Зоригт, Сайханбилэг энэ тэр гэсэн амьтдыг шалгуулах нь зөв байхаа. Манайд Оюу толгой маш үр ашиг муутай төсөл болоод байгаа

zochin (27.123.214.115)
2017-09-19 10:19:40
Ерөнхийлэгч баттулга амалж гарч ирсэн ажлаа хийгээч ээ. 49 хоног чинь өнгөрчихөөд байна. Тарвагадорж шиг Битгий л авилгачидтай эвлэрч үзээрэй.

иргэн (202.70.34.70)
2017-09-19 09:57:54
Африкийн энэ нэг орноос л долоон дор юм даа, хөөрхий, 10 биш зуу зуун саяар тоологдох биз,

Зочин (202.179.24.76)
2017-09-19 09:52:25
Рто Тинтогоос авлигийн мөнгө гарах боломжгүй ТУЗ-хаа хяналтэнд байдаг гэж байсан ОТ-той гэрээ хийсэн хүмүүсийн яриа худал байжээ

Иргэн (66.181.179.12)
2017-09-19 09:49:04
Монгол улс мөн Оюу толгойн асуудлаар олон улсыэ хуулийн байгууллагад хандах хэрэгтэй

Зочин (103.26.193.225)
2017-09-19 09:42:55
ONCGOi ERHTEi KOMIS BAiGUULJ BUGDIiG BUUDAH HEREGTEi

эл бэгдорж голог (223.73.147.136)
2017-09-19 09:15:20
МОНГОЛ ХЭЗЭЭ ШАЛГАЖ ЭХЛЭХ БОЛ. ЭЛБЭГДОРЖ ГОЛОГ. БАЯР. БАЯРЦОГТ. М.ЭНХБОЛД. СУ. БАТБОЛДООС ЭХЛЭЭД БАРИВЧЛААД АР ШИЛ РУУ НЬ НЭГ НЭГ СУМ ЗООХ ХЭРЭГТЭЙ

Зочин (103.229.120.61)
2017-09-19 09:14:27
Монголд ч энэ луйварчид МАН ын баяр, ан ын баярцогт тэргүүтэнд авлига өгсөн. НАМууд авлигад идэгдсэн манай улсын хувьд авлигачдаасаа салах боломж бараг алга. Хуулийнхан ч авлигачдыг хамгаалагч болсон

STALIN (182.160.32.162)
2017-09-19 09:14:25
ERONHIILOGCH BATTULGA TA AJILAA XIIGEECHEE,BERIYA SHIG BARIVCHILGAA YAVUULAACH,ULS ORON ARD TUMNEE DOROMJILSON TORIIN BANKNII UDIRDLAGA,60 TERBUMIIXAN,OYU TOLGOI,TAVANTOLGOIN UDIRDLAGA,BAYR ENHSAIHAN,BADAMJUNAI METIIN LUIVARCHDIIG BARIJ XORIOCH.ARD TUMEN SHINE ERIN TSAGIIG XUSCH BNA.27 JIL TARXIA UGAALGASAN ARD TUMEN MANAN S ZALHAJ BNA

Зочин (103.26.193.43)
2017-09-19 09:10:24
новшнууд

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-23 16:34:01 - Хууль
Төрийн албаны автомашиныг тусгай хэрэгцээнд унахгүй
2018-09-23 16:21:15 - Энтертайнмент
Mongolia’s next top model-2” нэвтрүүлэгт гурван улсын моделиуд өрсөлдөнө“
2018-09-23 16:15:52 - Нийслэл
Шинэ нисэх онгоцны буудал ирэх жилийн тавдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэв
2018-09-23 15:58:52 - Спорт
Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг эхний ялалтаа авлаа
2018-09-23 15:51:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд зочилж, Монгол ном бүтээлтэй танилцав
2018-09-23 15:42:21 - Спорт
Намрын нээлтийн барилдаан энэ сарын 29-нд болно
2018-09-23 15:17:29 - Нийслэл
Зах, худалдааны төвүүд хэвийн ажиллаж байна
2018-09-23 11:14:26 - Спорт
Д.Сумъяа ДАШТ-ы хошой ХҮРЭЛ медальтан боллоо
2018-09-23 10:45:22 - Технологи
Хатагтай Вэй робот олон хүний анхаарлыг татаж байна
2018-09-23 10:34:52 - Улс төр
Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-23 10:31:14 - Шар
Хакухо өчигдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо
2018-09-23 10:20:56 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар ДУЛААН байна
2018-09-23 10:13:58 - Спорт
Эмэгтэй бөхчүүд залуучуудын ДАШТ-ээс гурван медаль хүртэв
2018-09-23 09:54:20 - Байгаль Орчин
Өнөөдөр нийслэлд 12-14 хэмийн дулаан байна
2018-09-23 09:32:58 - Хууль
Б.Махбалын цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ
2018-09-22 18:53:56 - Энтертайнмент
Монгол Улсын уран хатгамалчдын уралдаанд 120 гаруй хүн оролцож байна
2018-09-22 13:27:43 - Орон нутаг
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 35 хувьтай байна
2018-09-22 13:20:41 - Спорт
Хакүхо М.Даваажаргал өнөөдөр давбал түрүүлэх болзлоо хангана
2018-09-22 13:16:31 - Байгаль Орчин
Бурхан Халдун уулыг хамгаалах асуудлаар олон улсын эрдэмтэд чуулж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-22 12:31:01 - Нийслэл
ТОЙМ: ТЭЦ-4 тэг зогсолт хийж, ам.доллар 2500 төгрөг давж, шатахууны үнэ орон нутагт нэмэгдэв
2018-09-22 12:17:01 - Энтертайнмент
Н.Мандах: Зам, дэд бүтцэд сөрөг нөлөөтэй элсний нүүдлийг зогсоох шинэ технологи МОНГОЛД нэвтрүүлсэн
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-22 10:52:33 - Байгаль Орчин
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-09-22 10:29:29 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт зөвшөөрөлгүй мал оруулсан малчдад мэдэгдэл хүргүүлжээ
2018-09-22 10:14:06 - Боловсрол
БНСУ-ын Засгийн газрын 2019 оны бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2018-09-22 09:59:36 - Нийслэл
Өнөөдөр дараах замууд 17.00 цаг хүртэл хаалттай байна
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 07:55:01 - Шар
Эрдэмтэд сэтгэл гутралын гурван үндсэн шинж тэмдгийг нэрлэжээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 13:03:31 - Хууль
Бөхийн өргөө удахгүй хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх үү