“Монголын дуурийн хан хүү” 90 нас хүрнэ

Түгээх    
2017-09-19 16:18:09 - Энтертайнмент

Монголын хамгийн анхны мэргэжлийн дуурийн дуулаач бол Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Соёл урлагийн их сургуулийн хүндэт доктор, профессор, монголын дуурийн урлагийн дэг сургалтыг үндэслэгч Гонгорын Хайдав юм.

Тэрбээр 1948 онд П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн консерваторид дуурь, концертын гоцлол дуучин мэргэжлээр суралцаж төгсөөд, 1954 онд Улсын хөгжимт драматик театр, тухайн үеийн Дуурь бүжгийн улсын академик театрын жүжигчин, дуучнаар ажиллажээ. Г.Хайдав нь 1963 онд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дэргэд анхныхаа 12 оюутныг авч, гоцлол дуулаачийн студийг байгуулснаар эх орондоо мэргэжлийн дуурийн дуулаачийг бэлтгэх үндэс суурийг тавьж байжээ.

Энэ танхимаас Төрийн шагналт дуучин Х.Уртнасан, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Баадайжав, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Насанбуян гэх мэт алдар цуутай уран бүтээлчид төрөн гарсан байна. Түүний 90 насны ойн арга хэмжээн хүрээнд “Монголын дуурийн дуулаачийн зуун дамнасан дэг сургууль” эрдэм шинжилгээний хурал, “Дамжуулах үг” баримтат киноны нээлт, “Г.Хайдав 90” фото зургийн үзэсгэлэн, номын баяр, “Монголын дуурийн хан хүү” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 21-нд болох гэж буй.

Хүндэтгэлийн тоглолтод монголын үе үеийн алдартай дуучид болох шавь нар нь уран бүтээлээ толилуулж багшдаа хүндэтгэл үзүүлнэ. Мөн Г.Хайдав багш өөрийн хамгийн залуу шавьтайгаа хамтарч дуулах бөгөөд дуурийн урлагт гялалзаж яваа Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Соёлын тэргүүний ажилтан Б.Батжаргал зэрэг залуу уран  бүтээлчид оролцох юм.

Г.Хайдав дуучин мэргэжлийг эзэмшсэн цагаасаа өнөөг хүртэл үндэсний болон сонгодог дуурийн 30 гаруй дүрийг бүтээж, урын сандаа 700 гаруй бүтээлтэй болоод байгаа ажээ.

М.ЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 22

Мөнхжаргал (103.212.119.229)
2017-09-22 00:40:11
Хоёр ,гурван удаа шалгуулсаар, алдарт "Бөмбөгөр ногоон театр "- ын босгоор 1947 онд алхсан хүн насаа нэмсэн байх уу?

Торгон цэрэг (180.149.80.35)
2017-09-20 14:52:03
Хайдав гуай шиг хүнийг хайгаад хайгаад хаанаас ч дахин олохгүй давтагдашгүй хүн дээ...Зуу насалж зургаадай таягаа тулаарай ах минь...

Зочин (66.181.178.253)
2017-09-20 13:27:07
haidav guaidaa bayar hurgey saihan ahmad shuu baahan toglolt ene ter geed nastai huniig ydraaj bolohgui shuu bas togloltiin olson bvh mungiig n uurt n ugchuuree

Зочин (202.170.69.98)
2017-09-20 12:11:24
Ханхүү байхдаа яахав дээ! Хүнийг доромжлоод байгаа юм уу? Хайдав гуай ханхүү юм бол хаан нь тэгээд хэн юм?

Зочин (202.9.42.1)
2017-09-20 11:13:40
ЗАЛУУ БАЙХ ЭРЧ ХҮЧЭЭ УРЛАГААС Л АВЧ БАЙНА ДАА ... ГЭЖ

Зочин (202.9.42.1)
2017-09-20 11:10:32
ХАНХҮҮ БИШ ХААН БАЙЛГҮЙ ДЭЭ. ӨМНӨГОВИЙН УГШИЛТАЙ ХҮН ДЭЭ. ОЛОН ЖИЛИЙН ТУРШ ТЭДНИЙХ НҮҮДЭЛЛЭЖ УЛААНБААТРЫГ ЗОРЬЖ ЯВАХАД НЬ ДУНДГОВИЙН НУТАГТ ТӨРЖ БАЙСАН ГЭЖ ӨӨРӨӨ ЯРЬЖ БАЙСАН.

Зочин (66.181.189.238)
2017-09-20 07:52:09
Та минь 100-с илүү наслаарай дандаа жаргаж яваарай. Та ганцхан хувь шүү.

Зочин (202.179.31.109)
2017-09-20 00:43:20
90-тэй гэхэд сайхан харагдаж байна!

Зочин (202.9.42.1)
2017-09-19 22:22:13
АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ.

Зочин (172.56.22.64)
2017-09-19 21:05:19
Haidav guaid sain saihaniig husie

зочин (183.99.136.132)
2017-09-19 20:29:50
Хайдав гуай Дунд-говь аймгийн Дэлгэрхангай суманд 1925 онд төрсөн хүн...одоо 92 настай...насаа нэмсэн гэнэ үү? зарим нөхөд кккк

багш (202.9.43.3)
2017-09-19 20:23:22
Эрхэм дээд автяасийн уурхай таньд 100 наслаарай гэж хүсье.1000 ,1000 шавь бэлтгээрэй гэж хүсье

иргэн (66.181.179.131)
2017-09-19 19:52:46
Монголын дуурийн амьд шүтээн танд урт удаан наслахыг хүсэн ерөөе

Zochin (203.91.115.36)
2017-09-19 19:44:06
Биеэ арчлаад хөнгөн шингэн залуу юм шиг гялалзаж харагдвал насаа нэмсэн зальтай болчих уу? Тэнэг нөхөр вэ? Хийсэн бүтээсэн юмтай хүн. Одоо монголын дуурийн дуулаачид дэлхийд мандаж нэр усаа гаргаж яваа нь энэ хүнйи анх тавьсан школтой холбоотой гэж дэлхийн дуурийн томчууд үзэж байгаа гэсэн шүү. Танд урт удаан наслахыг хүсэн ерөөе.

Зочин (122.11.135.185)
2017-09-19 18:38:42
Залтайсаад байх ч юмгүй...ийм сайхан хөнгөн шингэн 80 гараад л явж байгаа хүн 90 нас хүрнэ гээд яриж болно шүүдээ...Монгол хүн амны билгээс ашдын билгэ гэдэг дээ... Хайдав гуайдаа эрүүл энхийг хүсье..!

Зочин (122.11.135.185)
2017-09-19 18:25:50
Энэ эрхэм хүнд МОН УРАН ны Наранхүү Ланд Крүйзэр 200 машин бэлэг болгон өгсөн гэж реклам яваад байсан хэр бодитой мэдээлэл байсан бэ...?

Зочин (202.9.42.250)
2017-09-19 17:37:38
yrt nasalj udaan jargaarai

Зочин (103.50.207.150)
2017-09-19 17:14:30
103.57.92.87-таны мэдрэл зүгээр үү.

зочин (103.57.92.87)
2017-09-19 16:48:25
Насаа нэмчихсэн зальтай нөхөр үү айн.

зочин (103.57.92.87)
2017-09-19 16:48:16
Насаа нэмчихсэн зальтай нөхөр үү айн.

зочин (103.57.92.87)
2017-09-19 16:48:00
Насаа нэмчихсэн зальтай нөхөр үү айн.

Сонсогч (150.129.142.155)
2017-09-19 16:36:31
Эрхэм хүн танд урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөе! Залуу үеийнхний бахархалт хүн шүү та.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-12 12:09:24 - Орон нутаг
Өмнөговьд 120 км оочирлож буй жолооч нарт туслах хүмүүнлэгийн аян эхлүүлжээ
2017-12-12 11:34:56 - Шар
Мисс А.Баярцэцэг ТҮК-ийн ажилтанд гэр бэлэглэв
2017-12-12 11:32:07 - Эдийн засаг
Д.Сумъяабазар: Онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор бензиний үнэ нэмэгдэхгүй
2017-12-12 11:09:27 - Спорт
Харумафүжигийн хэргийг прокурорт шилжүүлжээ
2017-12-12 11:00:40 - Нийслэл
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ
2017-12-12 10:59:26 - Орон нутаг
БНХАУ-ын хоёр иргэнийг албадан гаргажээ
2017-12-12 10:49:09 - Улс төр
У.Хүрэлсүх: Залуучуудын хөдөлмөр эрхлэлт бидний санааг зовоосон асуудал
2017-12-12 10:48:44 - Хууль
С.Баатаржав: Алба хаагчдад тавьж буй шаардлага зөвхөн хуулийн дагуу байх ёстой
2017-12-12 10:45:09 - Шар
Д.Ганболор кикбоксын дэлхийн хошой аварга боллоо
2017-12-12 10:41:55 - Хууль
МХЕГ-ын байцаагчид, “Монголросцветмет”-ын захирал Д.Ганболд нарыг суллажээ
2017-12-12 10:41:41 - Нийслэл
Морьтны их жагсаал гиннест бүртгэгджээ
2017-12-12 10:36:35 - Улс төр
Гэр хороололд инженерчлэлийн дэд төвүүдийг барина
2017-12-12 10:35:28 - Нийслэл
Өнөөдөр зулын хорин таван
2017-12-12 09:38:11 - Улс төр
УИХ-ын байнгын хороод хуралдана
2017-12-12 07:39:49 - Улс төр
С.Ганбаатар: О.Баасанхүү эздийнхээ захиалгыг биелүүлэх гээд толгойгүй болсон
2017-12-12 07:33:55 - Хууль
Хэдэн зуун сая төгрөг гэртээ нуучихаад хэнээс авснаа тайлбарлаж чадахгүй байна
2017-12-12 07:30:09 - Нийслэл
Орлого нь өссөн ч зардлаа оновчтой тусгаагүй нийслэлийн төсөв
2017-12-12 07:25:35 - Нийслэл
Замын түгжрэл, зогсоолын асуудлыг бүрэн шийдсэн удирдагчийг шүтэж, Зайсан толгой дээр мөнхлөе
2017-12-12 07:20:17 - Эрүүл мэнд
Хуванцар саванд хонуулсан айрганд агуулагдах хар тугалга зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 4.4 дахин их байдаг
2017-12-12 07:15:55 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2017-12-11 18:44:24 - Улс төр
ХҮН-ыг самарсан С.Ганбаатар МАХН-ыг хагаллаа
2017-12-11 17:43:05 - Технологи
ФОТО: Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлд хурдан галт тэрэг аялж эхэллээ
2017-12-11 16:57:14 - Орон нутаг
Сэлэнгэ аймагт 3.54 магнитудын газар хөдөлжээ
2017-12-11 16:56:29 - Хууль
"Манай цэргийн жавхаа" дуу хөшөөтэй боллоо
2017-12-11 16:49:03 - Спорт
Монголын шилдэг боксчдын тэмцээнд У.Мөнх-Эрдэнэ түрүүлжээ
2017-12-11 16:48:07 - Хууль
18 настай хүү амиа хорлосон хэргийг шалгаж байна
2017-12-11 16:41:07 - Гадаад
Ангараг гарагийн зургийг “NASA” олон нийтэд дэлгэжээ
2017-12-11 16:27:30 - Хууль
“Говийн чоно-2018” Ховд аймагт болно
2017-12-11 15:30:45 - Нийслэл
Худалдаачдын холбооноос 300 хүн цээж нүцгэн жагсана гэв
2017-12-11 15:09:49 - Улс төр
О.Баасанхүү: МАХН-д мөнгөтэй нь ганц Н.Энхбаяр биш
2017-12-11 14:22:25 - Улс төр
Шүүгч нар “Гэр хороолол хөгжлийн нам”-ыг ялгаварлан гадуурхлаа гэв
2017-12-11 14:21:07 - Нийслэл
Ж.Бямбадорж, Ц.Амгаланбаяр нар хамтран ажиллах гэрээгээ сунгажээ
2017-12-11 14:20:10 - Нийслэл
Монгол оюутнуудын дунд япон Соёлын бүнкёосай наадам боллоо
2017-12-11 14:12:25 - Эдийн засаг
ХААН Банкны дөрвөн тооцооны төв цусны даралт хэмжих багаж бүхий булантай боллоо
2017-12-11 13:45:05 - Шар
Б.Жаргалсайхан: Н.Энхбаяр эртнээс хар авсан ч О.Баасанхүүг оройтож хөөсөн юм билээ
2017-12-11 13:41:47 - Боловсрол
Ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээлийг албан сургалтын хөтөлбөрт оруулахаар боллоо
2017-12-11 13:14:00 - Хууль
Хамтран амьдрагчтайгаа нийлж бусдыг дээрэмджээ
2017-12-11 13:07:37 - Энтертайнмент
“Монгол Улсын ардын зураачид” үзэсгэлэн нээлтээ хийнэ
2017-12-11 13:07:04 - Гадаад
Арабын 22 улс АНУ-д Иерусалимын тухай шийдвэрээ цуцлахыг уриалав
2017-12-11 12:58:25 - Энтертайнмент
“Болор цом”-д оролцох шилдэг 30 найрагч тодорчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй