СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сар ч болоогүй байхад дахин долоон хүн амиа алдав

Түгээх    
2017-09-20 08:35:36 - Хууль

gol

Онцгой байдлын ерөнхий газраас өнгөрсөн наймдугаар сарын 23-нд гаргасан мэдээллээр улсын хэмжээнд гол усны золгүй тохиолдлын улмаас 91 хүн амь насаа алдсан бол үүний 13 нь бага насны хүүхэд байсан гэх харамсалтай тоон мэдээлэл өгсөн. Эдгээр золгүй тохиолдол 16 аймгийн 51 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 74 удаа гарчээ.

gol

-НАЙМ ХОНОГ ХАЙГААД ЦОГЦОС ОЛДООГҮЙ ТУЛ АР ГЭРИЙНХНИЙХ НЬ
ХҮСЭЛТЭЭР ЭРЛИЙГ ЗОГСООЖЭЭ-

Түүнээс хойш нэг сар ч болоогүй байхад усанд осолдож амиа алдсан хүний тоо долоогоор нэмэгдсэн нь харамсалтай. Өнгөрсөн сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар цэргийн ангийн гурван алба хаагч Ховд голд осолдсон харамсалтай хэрэг гарсан. Тэд өнгөрсөн хаврын цэрэг татлагаар Увс аймгаас татагдан, тус цэргийн ангид хуваарилагдсан Б, Е, С нар байжээ.

Цэргүүдийн цогцсыг гурав хоногийн турш нийт 113 хүн, 15 автомашин, зургаан завь, нэг нисдэг тэрэгтэйгээр эрэн хайсны эцэст осолдсон газраас  нь 80-200 метр зайтай, 3-5 метр гүнээс олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байдаг.

Энэ сарын 3-нд Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Овооны булан” гэдэг газар Тамир голын усанд тус сумын харъяат, 53 настай, эрэгтэй осолдсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр, аймгийн Цагдаагийн газрын таван алба, хаагч, нэг автомашинтай эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, 21:55 цагт уснаас цогцсыг олж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Мөн Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Хөх толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 0.4 км-т/ тус сумын харьяат, 47 настай, эрэгтэй Б “Ховд” голын усанд осолдсон байна.

Тус дуудлагыг есдүгээр сарын 9-ний өдрийн 18:55 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, ар гэрийнхэн нь, нэмэлт дуудлагаар Ховд аймгийн Онцгой байдлын газрын долоон  алба хаагч, нийт 30 хүн, таван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж эхэлжээ. Бүтэн найм хоног эрэн хайсны эцэст эн сарын 17-ны өдрийн 09:15 цагт ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

gol

-ЗАГАСЧИЛЖ ЯВААД ОСОЛДСОН ХОЁР ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙХ
АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА-

Одоогоор хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Энэ сарын 17-нд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Нүхтийн үзүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 28 км-т/ 33 настай, эрэгтэй С осолджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, хоёр автомашинтай, орон нутгийн 36 иргэн долоон морь, таван  мотоцикльтой, нийт 49 хүн, долоон техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг дөрөв дэх өдрөө зохион байгуулж буй юм байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Бүдүүний гүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 5 км-т/ энэ сарын 16-нд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны харьяат, 32 настай, эрэгтэй М загасчилж яваад “Орхон” голын усанд осолджээ. 

Дуудлагыг тус өдрийн 16:16 цагт хүлээн авч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, Цагдаагийн газрын хоёр алба хаагч, ар гэрийн таван иргэн, нийт 13 хүн, гурван техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулж буй юм байна. Уржигдар л гэхэд усаар 53 км, явганаар 65 км эрэн хайж, хоёр удаа гүний шумбалт хийсэн ч цогцсыг нь олж чадаагүй байгаа аж.

Хичээлийн шинэ жил эхэлсэн энэ үед анги хамт олноороо салхинд гарах, олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг гол устай газруудад зохион байгуулах, аялж зугаалах байдал нэмэгдсэн.

Иймд иргэд та бүхэнд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байхыг сануулж байна.

Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж, гол усанд унах, осолдох зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулсаныг  дуулгая.

Б.ЦЭЛМЭГ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

gol



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 18

Z (139.5.219.169)
2017-09-28 19:37:03
Ontsgoigiinhon bol uneheeriin setgelgui ajildag yum bnlee. Uuruu deeshee huvuud garad irdeg geel huvj garch irehig ni huleegeed tsag nuhtsuusun mayagtai haisan durtei l ajilladiin bn. Duudlaga uguud 2, 3 tsagiin dara ireed oligtoi haihgui bj bgad oroi bolgood haranhui bolson haihgui gene

Зочин (202.70.46.229)
2017-09-20 19:19:37
Ur huuhded ni surgamj bolno biz dee.

CRELON\ (146.185.28.62)
2017-09-20 18:35:08
MONGOLIN\ARDIN\ARMIN\015\ANGIN\TAGNUULIN \TUCGAI\GAZRIN\SHYXERJID\17\XYN\MASHINTA I\JIBCEN\4\XYN\GOLD\CELJ\JIBCEN\DUUDLAGI G\XYLEEJ\ABAAD\XEMJILT\XIIJ\BAIDALIG\TOD ORXOILOX\YED\UCNI\GYND\TUCGAI\SHAXUURGIN \TURBA\UCNI\GUND\BAIXIG\CUDLAN\YZBEL\UC\ TYGEEX\SHUGMIN\XOOLOI\TYYNEEC\UCNI\BAGTA I\NARIN\TOXOOROMJLOGCON\ZERGIN\EREEN\DIC ANTXUBZACTAI\XYMYYC\NELEED\OLON\XYNIG\UC AND\JIBYYLCEN\BOLXIG\OLJ\TOGTOON\ARAAC\N \UCNI\XUBZAC\BAGGYI\DAGAN\ORBOL\4\MITER\ 70\CM\GYND\XORLON\CYITGEGJID\NARIN\ZURBA C\XONGILOOR\ZUBAN\BAIX\YED\N\BUUDALZAAN\ XIIJ\XOERJ\ETGEEDIG\BARIX\CYXBAATAR\DYYR GIN\AXLAGJ\DECLEG\XOER\ZERGIN\XUBZACTAI\ BARIGDAN\BAIZAALT\OGXOD\CANCRIN\TOXOOROM JTEI\BOLXIG\DAXIN\BATALCAN\BAIDAG\MASHIN TAI\XYMYYCYYD\GYYREER\GARAX\YED\UCNI\GYN EEC\BIE-ENERGIN\CORONZOR\TATAN\UCRUU\ABJ \ODCON\DYRC\BIJLEG\GERJILJ\BAILA\TER\YED \MON\L\089\ANGIN\1987\ZERGYYD\GANBOLDIN\ UDIRDLAGAR\UNAGAJ\BAICAN\N\TOGTOOGCON\BA IDAG

mongol (5.74.181.83)
2017-09-20 14:53:19
Gol usnaas bolgoomjil gej bhad yun hasag blood yuwchiw.bid budg mongol hunuus shtee harin tsewer hitad hun bol uur tsustai.gewch gadniihang ch gesen eldweer heleh heregggui.bid budgeeree humuus

хасаг (106.124.213.42)
2017-09-20 14:41:42
Хасаг та нарт ямар гэм хийсэн юм бэ өчүүхэн ухаантай хог вэ

хасаг (106.124.213.42)
2017-09-20 14:41:41
Хасаг та нарт ямар гэм хийсэн юм бэ өчүүхэн ухаантай хог вэ

Zochin (49.0.214.181)
2017-09-20 13:56:28
202 9 42 1 d bayarlala ta ih zub chn hvn yumaa

maluudaa (202.21.109.130)
2017-09-20 12:54:02
103.26.195.147 болон 103,10.197.195 Муу 2 Бэртэчин минь. Үер усны аюулаас болгоомжил гэж байхад юу нь ХАСАГ бэ. Иймэрхүү малуудаас болж дандаа хүний амь эрсдэж байна. Бурууг өөр хүнээс хайдаг 2 адуус:

Зочин (103.26.195.147)
2017-09-20 11:16:03
Хатуухан хэлье хасагуудаас болгоомжлох нь дээр шүү яаж ч мэдэх даварсан хүмүүс шүү

Зочин (103.10.197.195)
2017-09-20 11:09:36
Хасагууд бидний бөөрөнд бөөс шиг наалдчихаад үхэр монгол гэж байнга дууддаг юм. Нүүрэн дээр гэмгүй царайлж гөлөлзөөд хүн мууэай бэртэгчин дотуур тамиртай хулгайчууд байгаа юм даа.

Зочин (202.9.42.1)
2017-09-20 11:07:18
БАЙГАЛЬ ХАРИУГАА АВДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ. ОЛОН ТОХИОЛДОЛ ХАРЖ БАС СОНСОЖ , УНШИЖ БАЙЛАА. ЗАЛУУС ДҮҮ НАР МИНЬ НЭГИЙГ БИШ ОЛНЫГ БОДОЖ ИХИЙГ ТУНГААЖ ЯВААРАЙ. ИДЭР БОЛОН ӨТӨЛ НАСНЫХАН МИНЬ ХОЙЧ ҮЕДЭЭ СУРГАЖ ХҮМҮҮЖҮҮЛЖ ЗАХИЖ ХЭЛЖ БАЙГААРАЙ.

Зочин (66.181.187.30)
2017-09-20 10:27:51
Чи оороо ямар монгол юм новшоо монголчуудийг эргуу малаар дууддаг чи хэн юм бэ

Зочин (112.96.100.88)
2017-09-20 10:06:09
Erguu uher mongolchuudtai tanilts

Зочин (112.96.100.88)
2017-09-20 10:06:08
Erguu uher mongolchuudtai tanilts

Зочин (202.21.106.140)
2017-09-20 10:05:58
Байгал ээж хариугаа аваад байна уу

irgen (203.91.115.43)
2017-09-20 09:41:25
Onoo tsagt medeej us uul geed mash doshgirson bga humuus uul ustaigaa yaj haritsaj bga bilee doshgiroh ni medeej shu de tgeed gemgui irged l toloosond ni ywah yum da gol gemtei ter Homtoibayr Mynganbayr Sarantuya geed uul us sortsgooson humuus hariutslagiig ni huleeh yostoishde

irgen (203.91.115.43)
2017-09-20 09:40:07
Onoo tsagt medeej us uul geed mash doshgirson bga humuus uul ustaigaa yaj haritsaj bga bilee doshgiroh ni medeej shu de tgeed gemgui irged l toloosond ni ywah yum da gol gemtei ter Homtoibayr Mynganbayr Sarantuya geed uul us sortsgooson humuus hariutslagiig ni huleeh yostoishde

Pee (202.131.225.197)
2017-09-20 09:17:22
Yoo dalaigui, tsoohon gol muruntoi gazar 91 hun usnaas uhchij baigaamuu?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-02-25 16:56:41 - Гадаад
Шогакукан компани Чингис хааныг доромжилсон үйлдэлдээ уучлалт гуйв
2018-02-25 16:45:23 - Хууль
Төрийн албаны зөвлөлөөс гэнэтийн шалгалтыг эхлүүлжээ
2018-02-25 16:40:53 - Орон нутаг
Гуравдугаар сард "Бүргэдийн баяр" болно
2018-02-25 16:38:21 - Нийслэл
АНУ-ын Элчин сайдын яамнаас Н-2 виз мэдүүлэх ерөнхий журмыг гаргажээ
2018-02-25 16:34:35 - Улс төр
Ерөнхий сайд БНХАУ-д айлчилна
2018-02-25 12:32:00 - Спорт
Э.Цэндбаатар алтан медалийн төлөө тулалдана
2018-02-25 11:57:33 - Улс төр
В.Путин, С.Шойгу нар Монгол Улсын Батлан хамгаалахын сайдыг Оросын армийн 100 жилийн ойд урьжээ
2018-02-25 11:21:27 - Спорт
Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүлэв
2018-02-25 11:17:53 - Улс төр
Жүдо бөхийн багш, дасгалжуулагчдыг солилцон ажиллах талаар Японы талаас дэмжлэг авав
2018-02-25 11:10:26 - Байгаль Орчин
Ирэх ГУРАВ, ДӨРӨВДҮГЭЭР сарын цаг агаарын байдалтай танилцана уу
2018-02-24 14:43:02 - Байгаль Орчин
Улаанбаатар хотод 7 хэм хүйтэн бна
2018-02-24 14:37:13 - Спорт
"Үндэсний лиг”-ийн аваргын төлөөх цуврал тоглолтууд үргэлжилж байна
2018-02-24 14:22:28 - Улс төр
Д.Цогтбаатар сайд Японд айлчилж байна
2018-02-24 13:42:25 - Эрүүл мэнд
Илүүдэл жин нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар учруулах түвшинд хүрчээ
2018-02-24 13:30:16 - Улс төр
Хэнтийд нөхөн сонгууль явагдаж, Н.Энхбаяр парламентад тухлах уу
2018-02-24 13:28:08 - Гадаад
Чингис хааныг доромжилсон зургийн асуудлаар Монгол Улс Японы талд эсэргүүцэл илэрхийлжээ
2018-02-24 13:21:45 - Хууль
Манаач хийж байхдаа архидан согтуурч, бусдын гарт зэрлэгээр амиа алджээ
2018-02-24 13:16:27 - Нийслэл
Хандгайтын "Янзага" зусланд нийслэлчүүдийн цасны баяр болж байна
2018-02-24 13:13:07 - Эрүүл мэнд
Монгол Улс ДОХ-оор нас барагсдын тоогоор 14-т бичигджээ
2018-02-24 13:07:37 - Гадаад
SpaceX компани “Falcon 9” пуужингаа амжилттай хөөргөв
2018-02-23 17:55:17 - Орон нутаг
Ерөнхийлөгч Х.Баттулга: Зүүнхараад ирсэн гол зорилгын нэг нь Ноён уултай холбоотой
2018-02-23 17:46:43 - Улс төр
Баялгийн сангийн тухай хэлэлцэж байна
2018-02-23 17:23:28 - Спорт
Алина Загитова: Олимпийн ялалт гайхалтай юм
2018-02-23 17:12:29 - Хууль
Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
2018-02-23 17:02:35 - Хууль
Монголд үйлдвэрлэсэн мөнгөн аяга авахгүй байхыг өвөрмонголчууд сэрэмжлүүлж байна
2018-02-23 17:00:14 - Эрүүл мэнд
Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэнэ
2018-02-23 16:15:06 - Боловсрол
ШУТИС-ийн хичээлийн VIII байрны шав тавих ёслол боллоо
2018-02-23 15:57:28 - Боловсрол
Сургууль, цэцэрлэгийг агаар шүүгчээр бүрэн хангалаа
2018-02-23 15:25:40 - Спорт
ОХУ-ын уран гулгагч Алина Загитова Пёнчаны олимпоос эх орондоо анхны алтан медаль авчрав
2018-02-23 14:55:09 - Спорт
“Дюссельдорф 2018” их дуулгын тэмцээн өнөөдөр эхэлж байна
2018-02-23 14:21:10 - Нийслэл
Баянголчууд Ахмад хөгжлийн ордонтой анхны дүүрэг боллоо
2018-02-23 14:17:15 - Нийслэл
"Монгол анагаах ухааны тасаг" шинээр нээгдлээ
2018-02-23 14:14:05 - Шар
Д.Сумъяагийн өвөө, эмээ хоёр 72 жил ханилж “Очир эрдэнэ”-ийн хуримаа хийжээ
2018-02-23 14:13:23 - Шар
Хичээлийн үеэр сурагчаа бие засуулаагүй багшийг 1.25 сая ам.доллараар торгожээ
2018-02-23 14:11:40 - Спорт
Мөсөнд авиралтын шигшээ тамирчид ОХУ-ыг зорив
2018-02-23 14:05:44 - Хууль
Хөдөө орон нутагт шалгалт өгсөн хүн яам, агентлагт ажиллахгүй
2018-02-23 13:12:09 - Эдийн засаг
ОЮУТОЛГОЙ: Тавантолгойн цахилгаан станц дөрвөн жилийн дотор ашиглалтад орох боломж хомс байна
2018-02-23 13:07:47 - Шар
Хойд Солонгосын армийн командлагч Ким Ён Чол “Пёнчан 2018”-ын хаалтын ёслолд оролцоно
2018-02-23 12:23:16 - Хууль
Т.Хүрэлбаатар: Бүгдийг нь шоронд хорьчихоод одоо юунаас айгаад элдэв нэвтрүүлэг цацаад байгаа юм бэ
2018-02-23 12:22:29 - Орон нутаг
Говийн бүс нутгаар цаг агаар нэмэх хэмд шилжлээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-02-23 09:10:57 - Хууль
Өнгөрсөн шөнө хүн амины онц ноцтой хэрэг гарчээ
2018-02-23 07:53:38 - Боловсрол
“Шалгалттай байна” гээд гаргаагүйгээс бяцхан охин ангидаа шээж, шившиглэгдэн шоолуулсны хариуцлагыг хэн хүлээх вэ
2018-02-24 13:21:45 - Хууль
Манаач хийж байхдаа архидан согтуурч, бусдын гарт зэрлэгээр амиа алджээ
2018-02-24 13:30:16 - Улс төр
Хэнтийд нөхөн сонгууль явагдаж, Н.Энхбаяр парламентад тухлах уу
2018-02-23 12:23:16 - Хууль
Т.Хүрэлбаатар: Бүгдийг нь шоронд хорьчихоод одоо юунаас айгаад элдэв нэвтрүүлэг цацаад байгаа юм бэ
2018-02-23 13:03:53 - Хууль
Г.Сарангэрэл дахин хар тамхины хэрэгт холбогджээ
2018-02-23 08:01:21 - Хууль
С.Зоригийг хөнөөсөн хэргийг ахалж байсан хүнээс мэдүүлэг авах санал гаргажээ
2018-02-23 07:39:01 - Хууль
Гэр бүлийн дөрвөн хүн гэртээ шатсан хэрэгт гадны нөлөө байгаа эсэхийг шалгаж байна
2018-02-23 14:13:23 - Шар
Хичээлийн үеэр сурагчаа бие засуулаагүй багшийг 1.25 сая ам.доллараар торгожээ
2018-02-23 09:51:40 - Орон нутаг
Алтан-Овоо, Шилийн Богд руу зорчихгүй байхыг анхаарууллаа