З.Нарантуяа: Банкны системээр тоглохыг хэнд ч хүлээн зөвшөөрч болохгүй

Түгээх    
2017-09-20 08:43:02 - Улс төр

narantuya

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.

-ХУУЛИЙН КОНЦЕПЦИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨРӨӨ ТОДОРХОЙЛЖ, ӨРГӨН БАРИНА-

-Та ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр яригдсанчлан иргэдийн зээлийн дарамтыг багасгах, хөнгөрүүлэх чиглэлд хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг ахлаж байгаа. Хуулийн төслийн зорилго, ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү?

-Ерөнхийлөгч ажилгүйдэл, ядуурал бол үндэсний аюулгүй байдлын хэмжээний  асуудал болсон байна, ажилгүйдлийн хувь хэмжээг бууруулах, өрхийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, өрийн дарамтыг багасгах боломжийг судалж, хуулийн орчиныг нь бий болгох төсөл боловсруулахыг санал болгосон. Судалгаа хийгдээд, дуусах шатандаа орж байна.

Хөгжсөн орнуудад ажлын байрууд нь автоматжигдаад хүний ажлыг робот үнэ төлбөргүйгээр хийж өгдөг болж. Ялануяа үйлдвэрлэлийн салбарт биеэр ажиллагсадын тоо эрс буурах хандлага ажиглагдаж байна. Үүнээс улбаалан ажлын байраа алдаж байгаа иргэдийн өрхийн наад захын хэрэглээг хангах орлогыг бий болгоход улс орнууд анхаарч, янз бүрийн програмуудыг туршиж, Basic Income той байлгах хувилбаруудыг ярьдаг болсон байна.

Манайд роботуудад ажлаа алдаагүй ч угаасаа ажлын байр нь хомсдолтой,  ажил хайгчийн хүссэн хэмжээний цалин урамшуулалыг дийлэнх ажил олгогчид өгч чадахгүй, цалин нь бүтэн нэг сарынх нь бүх хэрэглээг, тэр тусмаа зээлээ төлөхөд хүрэлцэхгүй хэмжээний орлоготой байна. Иймд байгалийн баялаг, нөөцийн үр өгөөжийг төр нь ганцаараа хүртээд байлгүй иргэдэд нь хүрээж, нэмэлт орлоготой болгох боломж байна.  Эрдэнэс таван толгой гХК-ийн 1072 ш хувьцааг яг ийм зорилгоор иргэддээ үнэ төлбөргүй шилжүүлсэн. Энэ хувьцааных нь ашгийг хүртээнэ гэж гаргасан УИХ, ЗГ-ын 20 гаруй тогтоол шийдвэр зорилгоо биелүүлээгүй л байна. Иймээс  үүнийг ажил хэрэг болгох  нь энэ хуулийн хамрах хүрээ байх юм. 

-Та бүхний судалгаан дээр үндэслэн, Эрдэнэс Таван толгойн хувьцааг иргэдэд нэмж эзэмшүүлэх замаар ногдол ашиг тараах хууль эрхзүйн орчин үүсгэнэ гэж ойлгогдож байгаа?

-Тийм. Хуулийн төслийн эцсийн концепцийг хууль санаачилагч өөрөө тодорхойлно. Иргэнд эзэмшүүлсэн хувьцааны цаана компанийн үйл ажиллагаанд оролцох эрх, шийдвэр гаргалт, удирдлагын үйл ажиллагаа, гэрээ хэлэлцээр, тендер гээд бүхий л зүйлд нь иргэд ороцож, хяналт тавих эрх нээгдэх учраас  сайн засаглалтай жишиг компанийг бий болгох боломж энэ хуулийг  баталсанаар бий болно.

narantuya

-АН-ЫН БҮЛЭГ ЗАСГИЙН ГАЗРЫГ УНАГААХ АСУУДАЛД ШИЙДВЭРЛЭХ
НӨЛӨӨТЭЙ ОРОЛЦООГҮЙ-

-УИХ дахь АН-ын  бүлэг Засгийн газар огцрох нь зүйтэй гэж үзэж, дэмжсэн. Хувь гишүүний зүгээс харахад эдийн засгийн дархлаа муу байгаа ийм эмзэг үед Засгийн газар огцорх нь хэр зөв шийдэл байсан бэ?

-Огцруулах бичгийг эрх баригч намын нэр бүхий 30 гишүүн, унагаах кнопыг 33 гишүүн нь дарсан. Товчхондоо бид 8, бие даагчгүйгээр шийдвэрлэсэн гэсэн үг. Иймээс АН-ын бүлэг анхнаасаа Засгийн газрыг унагаах асуудалд оролцоогүй. УИХ-ын гишүүнийхээ хувьд чуулганд суух, хэлэлцэж буй асуудалд байр сууриа илэрхийлэх, саналаа өгөх эрх үүрэгтэй.  Тэр эрхээ л эдэлсэн. 

-Тэгэхээр анхнаасаа сайдын суудал авах ямар ч яриа хөөрөө үүсгээгүй гэсэн үг үү?

-Үүсээгүй. АН анхнаасаа байр сууриа тодорхой илэрхийлсэн. Тэгээд ч кноп нь хүрч байхад бид нарт сайдын суудал амлах ямар шаардлага байна? Энэ яриа олонхийн бүлгийн доторх бүлэглэлүүдийн бие биенийхээ өөдөөс шидэж буй чулуу л юм. Засгаа АН-тай нийлж унагаасан гэх. 

-ОУВС-гийн зүгээс Засгийн газар огцорсонтой холбогдуулан манай асуудлыг тодорхойгүй хугацаагаар хэлэлцэхээ хойшлууллаа. Шинэ Засгийн газарт ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өөр хувилбар байгаа юу?

-Шинэ Засгийн газар 65 суудал авсан олонхийн бүлгээсээ томилогдоно. Ямар ч танхим бүрдсэн нэг л намын угшилтай учир намынхаа мөрийн хөтөлбөрийг л хэрэгжүүлнэ. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр өөрөө Засгийн газар мөрийн хөтөлбөр болчихсон явж байгаа. Энэ мөрийн хөтөлбөртөө эдийн засгийг богино хугацаанд тогтворжуурлахын тулд ОУВС-тай хамтарна гэдгээ тусгаад өгчихсөн. Тэгэхээр уг аргачлалаа өөрчлөхгүй байх аа гэж бодож байна. Эдийн  засгийн нөхцөл байдлын хувьд ч тэр хөтөлбөрөөс шууд гарах хэмжээнд эрүүлжих болоогүй байна. Тиймээс хөтөлбөр  үргэлжилдэгээрээ үргэлжлэх байх. ОУВС-гийн зүгээс шинэ Засгийн газрыг  бүрэлдэхийг хүлээж,  дараачийн алхмаа хийхээр ажиглалтын байдалд орчих шиг боллоо. 

-Тэгвэл шинэ Засгийн газар бүрдэж, ОУВС-гийн хөтөлбөрийн талаархи байр сууриа тодорхой болгох хүртэлх цонх үед манай улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх үү?

-Тодорхойгүй байдал удаан үргэлжилбэл нөлөөлнө. Бизнесийн үйл ажиллагаа 24 цагаар тасралтгүй үргэлжилдэг. Шийдвэр гаргаж чадахгүй бол хөрөнгө оруулагчид эрсдлийг тооцно. Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжраагүй байна. Дээр нь ОУВС харзнасан байдалд шилжчихээр хөрөнгө оруулагчдад шийдвэр гаргахад хүндрэлтэй болно. Ер нь улстөрийн нөхцөл байдал тогтворгүй байдаг нь манай улсад хөрөнгө оруулагчдийн санааг зовоодог гол асуудал болчихоод байна.

-ҮНДЭСНИЙ БАНКНЫ САЛБАРЫН СИСТЕМГҮЙГЭЭР ЭДИЙН ЗАСАГ
БИЕ ДААЖ ХӨГЖИХГҮЙ-

-ОУВС-гийн шугамаар банкуудад активын чанарын үнэлгээ хийж буй эрх баригч намын шийдлийг та хэрхэн харж байна. Магадгүй зарим талаараа улс төрийн зорилготой гэх хардлага ч дагуулж байгаа?

-Банкууд  активын чанарын үнэлгээгээ Төв банкнаас баталсан журмын дагуу хийж, эрсдлийнх нь түвшингээр ангилладаг.  Эрсдэлтэй зээлүүдэд сан байгуулж, хамгаалдаг энэ дүрэм журам үйлчлээд олон жил болж байна. Манай банкууд зээлээ зөв ангилаж байна уу, барьцаа хөрөнгийн хөрвөх чадвар сайн байна уу гэдгийг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлье гэсэн санааг буруу гэж үзэхгүй байгаа. Банкны системд ноцтой эрсдэл үүсэхээс сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ.  Активын үнэлгээг хийхдээ Монголын нөхцөлд тохирсон аргачлалаар явуулах учиртай.  Малчдын хөрөнгө, хашаа байшинг үнэ хүрэх актив гэж үзэхгүй гэсэн яриа хэвлэлээр гарсан.  Гэхдээ одоо аргачлал дээрээ тохирсон, ажлаа эхлүүлчихсэн явж байгаа гэж сонссон. 

narantuya-Активын үнэлгээний дүн гарсны дараа  банкуудыг хэрхэх бол гэсэн битүү хүлээлт үүсчихээд байна?

-Хэрвээ активын үнэлгээ нь өнөөгийн Төв банкны хийсэн үнэлгээнээс сул байвал илүү чангаруулж, өөрийн хөрөнгийг нэмэх шаардлага тавигдана. Дүрмийн сангаа нэмж чадахгүй бол   нэгтгэх, төрөөс өөрийн хөрөнгөд нь мөнгө байршуулах байдлаар бүтцийн өөрчлөлт хийх шаардлага үүсч магадгүй.  Олон мянган харилцагчдын эрх ашиг байгаа учир банкуудыг хүчээр нэгтгэх процесс явагдвал буруу.  Зах зээлийнхээ нөхцөл байдалд судалгаатай хандаж, асуудлыг  шийдэх хэрэгтэй байх.  

-Үнэлгээний дараа банкуудад асуудлаа цэгцлэх зургаан сарын хугацаа өгнө гэгдэж байгаа. Банкны салбарын хүний хувьд энэ хугацааг хэр хангалттай гэж үзэж байна?

-Зургаан сар нь банкууд хөндлөнгийн байгууллагын дүгнэлтэд тулгуурлаж,  нэмэлт хөрөнгө хэрэгтэй бол хөрөнгийн дутуугаа яаж нөмөндүүлэх төлөвлөгөө гаргах хугацаа. Тодорхой хүмүүс банкны салбарыг өөрийн хөрөнгийн хэмжээгээр нь  оролдож байгаад банкуудыг авах нь гэсэн хардлага явж байна. Тэр хадлага үнэн эсэх нь цаг хугацааны явцад аяндаа харагдана. Ийм байдлаар банкны системээр тоглохыг хэнд ч хүлээн зөвшөөрч болохгүй. 

Ж.МЯДАГБАДАМ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 56

H (59.153.115.44)
2017-09-21 22:00:19
Huue Duugee hyrald ni syylgaach e. Uhaantan mini. AN dahin tur barihaas sunsee zailtal aij ba. MAN.iig arai deer bh gesen bas l yalgaa alga. MONGOLIIG MONGOLOOR NI AVAAD YAVCHIH AMITAN ALGA DOO.

Zochin (202.9.41.78)
2017-09-21 21:56:15
Bvsgui min undur hvvtei zeeleer hugjihuu amidral deeshleh ee bailaa zeeliin hvvg buulgaj uguuchee Bairnii 1,6% zeeltei irged mash hvnd bnaa

Зочин (182.160.4.233)
2017-09-21 20:40:11
AN iinhan dahij garahaas aij bn. Zoljargal Ebi erunhii saidiin zuvleh hiij bhad mun adil baahan tugrug uildverleed dollar hadand garch bsn. Ta nar teneg ulsuud. MAN ch mun adil.

мягмар (74.137.159.139)
2017-09-21 07:35:30
ухаантай эмэгтэй.Нарантуяадаа амжилт хүсье.

Зочин (174.205.7.75)
2017-09-21 04:55:11
АНы Оркудын хувьд улгэр хэзээ ч жаргахгуй. Хулгай луйвар хийчхээд энэ чинь Ардчилал байхгуй юу гэхлээр итэгдэг, Танкны урлгэрт итэгдэг одоо ууний ургэлжлэл Оросын бомт гэхлээр итгэгдэг тархигуй малнуудыг яалтай ч билээдээ. Мал байсан бол махлаад зарвал л ашиг огох байсан биз бусдаар л энэ хорвоогийн хог шаарнууд шуу дээ энэ АНы Оркууд чинь

Ууртай залуу (174.205.7.75)
2017-09-21 04:50:16
АНы дебилууд хуцаж огох юм аа 2012-2016 та нар л Золжаргал лухаанаар Монгол банкыг тоглуулаа биз дээ. $4 тэр бум долларыг танар цуслаа биз дээ. Олон юм хуцалгуй бусдын ажилд садаа бололгуй байж бай атийсан тайрдаснуудаа

Зочин (59.153.115.28)
2017-09-20 23:38:56
bankny zeeliig teglej bolno gej bankind ajillasan hun hezeech helehguj... ichmeer iim aa Narantuya

Zochin (49.0.214.103)
2017-09-20 21:19:51
Энэ хүн ерөнхийлөгчөөс даалгавар аваад ард түмнээ өрнөөс гаргах хууль санаачилж байна буруу юу МАН й тэнэгүүдээ

Zochin (49.0.214.103)
2017-09-20 21:19:49
Энэ хүн ерөнхийлөгчөөс даалгавар аваад ард түмнээ өрнөөс гаргах хууль санаачилж байна буруу юу МАН й тэнэгүүдээ

Зочин (202.9.42.225)
2017-09-20 19:27:51
Зөвөө. Нарантуяа гишүүн шударга дугардаг бусдаас арай өөр эх оронч зүрх сэтрэлтэй гишүүн шүү! Гарамжавтай мэдлэг, ухаан, ярих чадвар гээд харьцуулашгүй.

Bilgvvn (203.91.115.40)
2017-09-20 19:15:44
Tord iim medleg bolobsroltoi olon hvn garaasai. Harantyua gishvvnd ajliin amjilt hvsei tanaar baharhaj b.aa

Зочин (27.123.214.105)
2017-09-20 18:40:07
Энэ авгай гэнэт ухаан орсон юм байх даа. Өмнө өөрөө банк санхүүгийн байгууллагаар тоглож байхдаа юу бодож байсан юм бол....

Зочин (66.181.179.115)
2017-09-20 17:32:25
Сөрөг хүчин байхад л тохирох хүн бхоо

Зочин (66.181.188.237)
2017-09-20 16:49:50
өөрийн ажилж байсан шуудан банкаа дампууруулсан хүүхэн ш дээ одоо эхлээд золжаргалын хэргээ шийдээч худлаа юм ярих хэрэггүй

Зочин (202.21.100.162)
2017-09-20 15:59:07
Зөв хүн мэддэг болоод ярьж байгаа байхаа. 182,160,33,23 арай ёс суртахуунгүй юм аа. Хэлж байгаа үгээ бодох хэрэгтэй

Зочин (103.14.36.18)
2017-09-20 15:50:13
МУНДАГ БАХАРХМААР ЭМЭГТЭЙ ШҮҮ, ИЙМ Л ХҮМҮҮСИЙГ ТӨР ЗАСАГТ АЖИЛЛУУЛМААР БАЙГАА ЮМДАА.

Ц.Дарьзав (103.10.22.57)
2017-09-20 15:44:57
Нэрэлхээд яахавдээ энэ хүний хэлж байгааг ойлгоод,мэдэхгүйгээ асүүгаад ажлаа явүүл

Ц.Дарьзав (103.10.22.57)
2017-09-20 15:44:42
Нэрэлхээд яахавдээ энэ хүний хэлж байгааг ойлгоод,мэдэхгүйгээ асүүгаад ажлаа явүүл

z (202.131.243.6)
2017-09-20 15:20:46
shudee zuuj yarisan hooson reklamni payz avgai shd

zs (103.212.117.13)
2017-09-20 15:08:03
Атийсан тагжгар үзэл бодлоо хүнд тулгадаг газрын бэтэг балай авгай блээ шт

irgen (66.181.189.22)
2017-09-20 14:49:01
YNEN SHUUU BANK SANHUUGIIN SYSTEMEER BARAGTAI AVIIN XYY TOGLOHGUI ULSIIN EDIIN ZASAGT AYUL UCHIRNA MASH AYULTAI EMZEG ZYUIL SHUU DEEEE.

ЗОЧИН (119.40.103.162)
2017-09-20 14:48:52
2012-2016 ОНУУДАД АН банк, төв банк, эдийн засаг, улс орноор тоглож байхад наад үгээ хэлж байхгүй яасан юм бэ... балай авгай,, зүгээр л улстөржилт,,

Zochin (49.0.214.181)
2017-09-20 14:39:27
Iim 10 hvn l heregtei baina ter 65 tenegiig yanam bee

Зочин (202.21.100.210)
2017-09-20 14:32:42
Тоо мэдэхгүй байж толгойтой болох гэсэн худал хулгайч баахан буржээ.

Их л зөв бодлого хэрэгтэйдээ (103.26.193.163)
2017-09-20 14:27:53
Дотооддоо болоод яваад байгаа ганц салбар нь банк биз дээ. Сайн ч муу зээлээ өгөөд иргэдийн хадгаламжд зохих хүү төлөөд гадаадаас хөрөнгө татах гээд их л ажлын энэ хэдэн банкууд хөдөлгөж бнашдээ. Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойгоор оролдов гэдэг болох вий гэж үнэндээ иргэд айж бна. Эдээрээ оролдвол эвдэхийн цондон эхнэрээсээ оролдвол салахын тэмдэг гэдэг болох вий. Энэ хяналтаар банкуудыг онхолдуулахвий гэж эмээж бна. Гадаадыхан бүрэн эзэн суух вий гэж ч хаширлаж бгаа

Их л зөв бодлого хэрэгтэйдээ (103.26.193.163)
2017-09-20 14:27:06
Дотооддоо болоод яваад байгаа ганц салбар нь банк биз дээ. Сайн ч муу зээлээ өгөөд иргэдийн хадгаламжд зохих хүү төлөөд гадаадаас хөрөнгө татах гээд их л ажлын энэ хэдэн банкууд хөдөлгөж бнашдээ. Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойгоор оролдов гэдэг болох вий гэж үнэндээ иргэд айж бна. Элгээрээ оролдвол эвдэхийн цондон эхнэрээсээ оролдвол салахын тэмдэг гэдэг болох вий. Энэ хяналтаар банкуудыг онхолдуулахвий гэж эмээж бна. Гадаадыхан бүрэн эзэн суух вий гэж ч хаширлаж бгаа

Нямдорж (85.203.7.11)
2017-09-20 14:01:47
Монголд банк бол байхгүй, харин банк нэртэй ломбард мөнгө хүүлэгч хэдхэн гэр бүл бий шүү аалз минь чи өмгөөлөөд байх зүйлгүй шүү

билигт (182.160.34.174)
2017-09-20 13:34:13
өөрийгөө магтаж сэтгэгдэл бичихгүй шүү нарантуяа аалз аа?

Зочин (182.160.34.174)
2017-09-20 13:33:47
өөрийгөө магтаж сэтгэгдэл бичихгүй шүү нарантуяа аалз аа?

зочин (66.181.191.100)
2017-09-20 13:16:34
Салбар бурээс ий м эмэгтэйчууд дэвшээсэй билээ МАН н Билэгт шиг бол хэрэг алга Намаа дагаж намирдаг хумуус хэрэггуй

Зочин (202.5.196.171)
2017-09-20 13:12:57
МЭДЛЭГГҮЙ ХҮН ЮМ ДАА. ЗҮГЭЭР Л ТААЛАГДАХ ГЭСЭН УСАН ЯРИАНУУД

Grl (150.129.143.229)
2017-09-20 13:00:27
Garamjavmetiin gishuun avgai naraas 100% iluu medlegtei turiin tushee baihaar emegtei bna .Amjilt

Зочин (202.21.100.210)
2017-09-20 12:35:05
Завханы тойрогоос энэ хүүхнийг арчиж хая.

Зочин (202.21.100.210)
2017-09-20 12:33:03
Дэлхий дээр банкаар тоглож байхад яагаад би тоглож болохгүй гэж. Хязгаарлах эрх хэнд ч байхгүй.

zochin (103.9.90.51)
2017-09-20 12:28:54
zuw l ym yrisan bna shuu dee. Yriltslagiig buren unshsan bolow u ene comment bichigchid

Цэцэг (202.9.41.61)
2017-09-20 11:32:58
Аль хэдмйн Монголын банк оршуулагдсан ямар ч үед тухайн улсын банкны салбар төрийн хяналтанд байж дотоод журам бас дотоод нууц гэдэг юм байж байж гадны болон дотоодын янз бүрийн эрсдэлээс хамгаалагддаг гэтэл Монгол улсын төв банк буюу эрдэнэсийн санд хэн дуртай нь шууд халдаж ухаад төнхөөд өөрсдийн бодлогод нийцүүлэх ажилагаа хийгээд байна гэдэг чинь ер нь эрүүл үзэгдэл мөн үү? Бусад банкууд бүгд хараат ийм байхад Монгол улсын сан хөмөрөгийг хэн ч мэдэж удирдаж болдог !

Irgen (43.242.243.30)
2017-09-20 11:29:31
MAH-ийн Гишүүн балай авгайнар тархи нь нийлээд ч энэ хүний хэмжээнд хүрэхгүй гэдэг нь батлагдлаа.

Иргэн (202.9.42.20)
2017-09-20 11:26:26
Банкны тайлан баланс гаргадаг тэр олон улсын аргачлалаа өөрчлөхгүй бол хэзээ ч манай банкуудын үнэн тайлан тэнцэл гарахгүй. Банкны үйл ажиллагааны зардал маш өндөр. Хүний мөнгөөр хүүдэгнэдэг байдлыг таслан зогсоохгүй бол банк болгон хүний мөнгөөр байшин сав барьж, хүний мөнгөөр гоё ширээ сандал авсаар байх болно. Эхлээд тайланг үнэн зөв болгож нийтэд ил тод мэдээлдэг системтэй л болгочих. Одоо бол банкуудын тайланд итгэх арга алга. Гоё байшин савтай болоод байгаа бол тэр банк харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр тоглож байнаа гэсэн үгтэй бараг адилхан шүү

Monitor (202.21.98.10)
2017-09-20 11:21:04
Ta uuruu sanhuu-n zohitsuulah horoond baihdaa naad bankuudaa eruuljuulehgui iu hiisen hun be? Odoo czechuud shalgaad ireheer sandraad bna uu?

Зочин (150.129.140.67)
2017-09-20 11:20:01
мөлхөө нараа мөн үү дээ?

ЗОЧИН (66.181.181.88)
2017-09-20 11:02:54
Энэ хүний мэдлэг чадвар үнэхээр өндөр.Ийм л хүн олон УИХ -Д сонгогдвол зүгээрсэн.

Зочин (202.131.226.86)
2017-09-20 10:52:30
банкаар оролдох бол галаар наадахтай адил,

Ksra (27.123.214.120)
2017-09-20 10:35:50
Ene Khujaa Zorigtiin kholiin alchuur Shulag avgai giin meddeg grj yu ve? Kharakh tsarainii l dura bna. Dura bolokhoor chini l chamd durak daalgavar ogch bgam shyydee ter Jenko chini! Irgediin zeeliig choloolno gdg chini naad bankuudiig chini shuud dampuuruulna gsn yg! Sankhyygiin zokhitsulakh khoronii dargaar tylkheeseer ochij 3 jil suukhaar Bank iig meddeg bolchloo gej bodogyi biz shulka mini! Shal t1!

Зочин (182.160.33.23)
2017-09-20 10:26:11
эм тарвага аа? танай АН-хан яалаа даа хөө

ааг (66.181.160.1)
2017-09-20 10:16:50
Энэ 76 дотор өлгөөд авах. Энэ дээ

Зочин (202.179.25.118)
2017-09-20 10:11:23
БАНК БИДНЭЭР ТОГЛОЖ ДУУССАН. ОДОО БАНКЫГ УЛСТӨРЧИД ТОГЛОХЫМ БИЗ ДЭЭ

Зочин (202.70.46.214)
2017-09-20 10:07:45
Энэ мэргэн авгай Банкуудаар тоглохыг зевшеердеггvй юм байжээ. Сарандаваагийн дvv нь гэсэн. Харин банкууд биднээр тоглосоор олон жил болж байгаа нь хэвийн vv?! Ан манай улсаар тоглоод байдаг нь бас л хэвийн vv?!

Иргэн (66.181.165.91)
2017-09-20 10:07:17
Гарамжавын өр зээлийг тэглэж болдог ядарсан ард иргэдийнх тэглэж ягаад болохгүй гэж...

Иргэн (66.181.165.91)
2017-09-20 10:05:22
Ард бидний цалин тэтгэврийн зээлийг чөлөөлөх өө байг гэхэд хүүг нь нэг удаа тэг-тэй тэнцүүлчээч дээ бид өөрсдөө зээлээ чөлөөлүүлий гэж гуйгаагүй Ерөнхийлэгч болохын тулд амалсан шүү дээ ядаж амлалтаа хэрэгжүүлдэг байх хэрэгтэй хэрвээ тэгж амлаагүй бол бид авсан зээлээ өөрсдөө төлж байгаа ш дээ энэ амлалт нэртэй луйвараа зогсоох хэрэгтэй байна.

ИРГЭН (66.181.165.246)
2017-09-20 10:04:09
ӨМНӨ ТОГЛОЧИХСОН ГАРУУДЫГ ЯАХАВ .... БААБАР, БАТБАЯР, ... НЭХ МЭТ.

Зочин (202.170.80.25)
2017-09-20 10:02:10
МЭРГЭЖЛИЙН ХҮН ӨӨР ЯРЬЖ БАЙНА ШҮҮ. МЭДЛЭГТЭЙ

Дэмжигч (103.26.194.174)
2017-09-20 09:35:46
Үг үсгийн алдаа яахав, маш чухал сэдэв хөндсөн байна. Энэ амин чухал салбарыг ойлгож мэддэг хүний хэлсэн ярьсаныг нь ойлгох нь чухал. Хэлбэр нь биш агуулга нь чухал Олон улсын банкны салбарыг монголд оруулж ирж байж л өрсөлдөөн үүсгэж байж зээлийн хүү буурна. Монголчууд өөрсдийгөө хэзээ ч хайрлахгүй гэдэг нь өнгөрсөн 25 жилийн туршлагаас харагдаж байгаа шүү дээ. Дэлхйи дээр жилийн 1,5-3 хувийн хүү зээлэнд төлж байна. Манайх 20-30 хувь хэзээ ч бид босож ирж чадахгүй нь тодорхой болсон Монгол хүн шиг шуналтай , хэлсэн ярьсанаараа байнга хулдхиддаг, найдваргүй хүн энэ хорвоод байгаа юм уу. Бид өөрсдийнхээ зан араншинг жаахан бодож өөрчлөх цаг ирсэн шүү. Нэг нэгнийгээ хоосон яриагаар биш, эдийн засгаар нь зээлийн хүүгээр нь дэмжихийг амьдпрал шаардаж байна. Өрөвдөж байгаа нь биш, тусалж байгаа нь л амьдралд бодит үнэн шүү дээ. Бодит үнээр амьдарч суурмаар байна. Энэ хий хоосон улс төр

ЗОЧИН (202.179.31.88)
2017-09-20 09:10:17
монгол улсд банкны хүү жилийн 24/ байна гадаад улсад жилийн 0,15/ байна яагаад ийм байна яаж хувийн хэвшил өсөж өндийх юм

Зочин (103.10.22.11)
2017-09-20 09:00:37
Ард иргэдийнхээ амьдралыг ойлгодог л юм бна

Зочин (122.201.24.126)
2017-09-20 08:56:43
Zuulun saikhan huuhen shuu.bas meddeg asuudalaa heneer ch zaalgahgui.noyon nuruutai emegtei shuu

ssss (59.153.115.245)
2017-09-20 08:54:22
ovoo medleg chsdvartai huuhen bnaa MAN - IN avgai nar buuj is tsutgamaar hognuud bgaa shuu

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-10-18 18:06:52 - Нийслэл
Турк улсад зарласан онц байдал монголчуудад нөлөөлөхгүй гэв
2017-10-18 17:50:22 - Шар
Алтайн нуруунаас 2000 орчим жилийн настай эрэгтэй хүний мумми олджээ
2017-10-18 17:34:15 - Спорт
Жүдо бөхийн Залуучуудын ДАШТ эхэллээ
2017-10-18 17:33:58 - Улс төр
Д.Гантулга: Хүүхэд хүчиндсэн гээд сошиалд шуугихаар л засаг төр шийдвэр гаргадаг нь буруу
2017-10-18 17:09:47 - Улс төр
Д.Оюунхорол: Огцруулахад нь 100 хувь оролцсон АН-ынхан ярьсан хэлснээсээ буцаж арчаагүй улс төр хийж байна
2017-10-18 17:02:28 - Байгаль Орчин
Нойтон цас орж сэрүүснэ
2017-10-18 16:55:38 - Эдийн засаг
Баяжуулахын “нэвтэрхий толь”
2017-10-18 16:25:49 - Орон нутаг
Зодоон гарсан сургуулийн захирал халагдах өргөдлөө өгчээ
2017-10-18 15:54:18 - Шар
Өнөөдөр “Гар угаах дэлхийн өдөр” тохиож байна
2017-10-18 15:39:03 - Гадаад
Путин Хойд Солонгосын эсрэг хориг тавих тухай зарлигт гарын үсэг зуржээ
2017-10-18 15:16:21 - Шар
Бананаар ДОХ-ын вирус халдварласан мэдээлэл ташаа болохыг мэдэгдэв
2017-10-18 15:02:45 - Хууль
Хугацаа дууссан бүтээгдэхүүний шошго засварлаж, худалдахаар бэлтгэж байжээ
2017-10-18 14:42:46 - Улс төр
М.Билэгт: Малчид малаа зээлээр зарахыг хүсч байна
2017-10-18 14:38:39 - Хууль
Цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтыг суллалаа
2017-10-18 14:14:16 - Эрүүл мэнд
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
2017-10-18 14:05:35 - Улс төр
КОИКА-гийн үнэлгээний баг “Цахим парламент” төсөлтэй танилцав
2017-10-18 13:45:29 - Шар
Нийслэлийн 92 дугаар цэцэрлэгээс бүүрэг илэрчээ
2017-10-18 13:40:39 - Хууль
Дээд шүүхийн ерөнхий шүүгч Үндсэн хуулийн Цэцэд хандав
2017-10-18 12:22:37 - Спорт
Улсын начин Б.Серик Дарханы барилдаанд түрүүлжээ
2017-10-18 12:15:32 - Гадаад
“Рио Тинто"-гийн экс удирдлагуудыг залилангийн хэрэгт буруутган шалгаж байна
2017-10-18 12:09:26 - Улс төр
УИХ-ын гишүүн Д.Гантулга: Шүлхийний асуудалд анхаарлаа хандуулаарай
2017-10-18 12:07:33 - Боловсрол
Нийт 35 мянган багш Засгийн газарт захидал илгээнэ
2017-10-18 11:42:19 - Хууль
10000 төгрөгийн хураамж авч үзлэг хийх гурван сайдын хамтарсан тушаалыг цуцлана гэв
2017-10-18 11:38:39 - Улс төр
Х.Баттулга: Улаанбаатар хот дөрвөн ханатай гэртээ багтахаа больсон өрх шиг л байна
2017-10-18 11:18:28 - Хууль
Замын цагдааг мөргөсөн жолоочийг шалгаж байна
2017-10-18 11:10:44 - Гадаад
Си Зиньпин: Хятад улс Тайваний тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй
2017-10-18 10:42:25 - Хууль
Д.Бямбадорж: Эмэгтэйчүүд жирэмсэн хил давчихаад хүүхдээ яасан нь мэдэгдэхгүй орж ирж байна
2017-10-18 10:31:52 - Хууль
Булганы ОБГ-ын даргаар дэд хурандаа Ш.Баасандоржийг томилов
2017-10-18 10:26:28 - Орон нутаг
Дорнод аймгийн 0306 дугаар анги эрчим хүчинд холбогджээ
2017-10-18 10:24:03 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрын өргөтгөсөн хуралдаантай
2017-10-18 10:17:50 - Орон нутаг
Нүүрс тээврийн машины араас мөргөсний улмаас нэг иргэн амиа алджээ
2017-10-18 09:01:59 - Эдийн засаг
“GLOBAL FINANCE” сэтгүүл Хасбанкийг Монгол Улсын шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2017-10-18 08:54:54 - Улс төр
Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо
2017-10-18 08:45:24 - Нийслэл
Хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана
2017-10-18 07:27:36 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2017-10-18 07:25:59 - Хууль
Ч.Саранзаяа: Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргээр кино хийж, орлогоо сайн үйлсэд зарцуулна
2017-10-18 07:25:55 - Энтертайнмент
А.Өсөх-Ирээдүй: Хүмүүс намайг булдруу, булдруу л гээд байгаа
2017-10-18 07:25:52 - Эдийн засаг
ШИНЭ БОНД: “Хуралдай”-гаас хүү нь доогуур гарах хүлээлттэй байна
2017-10-18 07:25:49 - Гадаад
Өмнөд Судан дахь НҮБ-ын байранд халдлага гарч, монгол цэргүүд амжилттай хамгаалжээ
2017-10-18 07:25:47 - Улс төр
Давхар иргэншилтэй төрийн түшээдийг О.Баасанхүү гишүүнээр нэрлүүлэх гэж “чичрэх” хэрэггүй
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-10-18 07:25:59 - Хууль
Ч.Саранзаяа: Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргээр кино хийж, орлогоо сайн үйлсэд зарцуулна
2017-10-16 09:42:50 - Хууль
Таван настай охиныг хүчирхийлсэн хойд аав нь гулсуур дээрээс унасан хэмээжээ
2017-10-17 07:43:11 - Хууль
СУРВАЛЖЛАГА: Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн охин эмнэлэгт хэвтжээ
2017-10-16 10:37:42 - Хууль
Нисэх-Яармагийн замд зам тээврийн ослоор таван хүн амиа алджээ
2017-10-16 14:46:19 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: С.Батболд, Э.Анар нарыг огцрох хүртэл хугацаагүй нойтон өлсгөлөн зарлана гэв
2017-10-16 15:16:47 - Шар
Жүжигчин Армен Джигарханян эхнэрээ цагдаад өгчээ
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-18 07:25:55 - Энтертайнмент
А.Өсөх-Ирээдүй: Хүмүүс намайг булдруу, булдруу л гээд байгаа
2017-10-18 17:02:28 - Байгаль Орчин
Нойтон цас орж сэрүүснэ
2017-10-18 14:38:39 - Хууль
Цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтыг суллалаа