Зорин хүрч, өнжин саатах ЗАЙСАН ХИЛЛ

Түгээх    
2017-09-20 11:21:41 - Энтертайнмент

Социализмын үеийн Улаанбаатар хот ч бас тухайн үеийнхээ нийгмийн зиндааг тодорхойлдог бүстэй байсан бөгөөд 40, 50 мянгат гэх орон сууцны шинэ хорооллуудад улсын урдаа барьдаг шилдэг сэхээтнүүд, хөдөлмөрийн алдартнууд амьдарч, хотын хамгийн гоё залуус холхин, тэнд Улсын их дэлгүүр, соёлын үйлчилгээнүүд, цирк, гуанз ресторанууд үүдээ нээсэн. Одоо 40, 50 мянгат түм түжигнэсэн Улаанбаатарын төв хэсэг гэдэг утгаараа түүхэн үнэ цэнээ гээгээгүй боловч орчин үеийн зэрэглэлд жишиг байхаа болин хуучирчээ. 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: УЛААНБААТАРТ ҮЗЭМЖ НЭМСЭН 10 ГАЗАР

Улаанбаатар хот өөрчлөгдсөөр ирсэн ч сүүлийн 10 гаруй жилд танигдахын аргагүй хувьссаны тод жишээ бол Зайсан. Халдварт өвчтөнүүдийг хүлээн авдаг эмнэлэг-сувилал, Зайсан толгойн орой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө, ХААИС-иас өөр бүтээн байгуулалтгүй, хаа нэг мал бэлчсэн эл хуль газарт өнөөдөр “дээд зэрэглэл” гэх стандартыг тогтоох оролдлогууд бидний нүдэн дээр сүндэрлэж, зарим нь эдэлж, нөгөө хэсэг нь имэрсээр багагүй хугацаа өнгөрөв. Шинэ маягийн суурьшлын бүс зэлүүд шахам Зайсан толгойн ар, өврийг ороон орших үйл явц олноо хүлээн зөвшөөрөгдөх хүртэл  тодорхой эрсдэл, цаг хугацааг тууллаа. Зайсан бол яах аргагүй Монголын нийслэлийн хамгийн үнэтэй бүс болсон. Гэвч үнэ цэн гэдэг ойлголт ам метрийн ханш төдий биш л дээ. Энэ бол чанар чансаа, өнгө үзэмж, тав тух. Амьдралын чанар юм. Ийм тогтсон жишиг, нийгмийн дэг жаяг дэлхийн хот бүрт уламжлагддаг нь бичигдээгүй хууль. Хүн төрөлхтний тансаг амьдрах гэсэн хүсэл, хясал хоёр уг хуулийг үеийн үед мөнхөлж дархалсаар ирсэн нь ч нууц биш.

Зайсанд амьдрах сонирхол, шаардлага, эс бөгөөс боломж харилцан адилгүй боловч амарч зугаалах, хөгжин цэнгэлдэх хэрэгцээ хүн бүрт бий. Тиймээс ч гэр бүл, найз нөхдийнхөө хамт Улаанбаатарыг алган дээрээ байгаа мэт тольдохоор Зайсан толгойд салхилахаар очоогүй хүн цөөн болов уу. Гадаадын жуулчид ч ёс мэт дэмий л очно. Гэвч амарч зугаалах аятай мэдрэмжийг төрүүлэхүйц орчин тэнд өнөө хэр бүрдээгүй байлаа. Толгой дээрх дунд тавцан гэхэд автомашины зогсоол хэтэрхий цөөн, тохижилт гэхээр зүйл огт үгүйн дээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй бууз, хуушуур үүрсэн хүмүүс гар дээрээс худалдаа эрхэлнэ. Тухалж суух сандалгүй тул хүмүүс машин дотроо түр азнаад л доош буух, буцахын түүс болдог шүү дээ. Энэ чинь л жинхэнэ “хайран Зайсан толгой” гэж халаглах бодит шалтгаан мөн билээ. Түүхэн дурсгалт газраа хамгаалах, илүү сайхан, илүү дулаахан, илүү гоё Зайсан толгойтой болох орчин үеийн шаардлага үнэхээр тулгамдаад байсан нь үнэн.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: ЗАЙСАН ХИЛЛД ЦОГЦОЛСОН МОНГОЛД БАЙГААГҮЙ 9 ГАЙХАМШИГ

Улаанбаатарын дурсгалт газруудын нэг Зайсан толгойн оройд өмнө нь Зөвлөлтийн дайчдын гэрэлт хөшөө дангаар цайран харагддаг байсан бол өдгөө нэгэн гоёмсог хөрштэй болсон нь дэргэдүүр өнгөрөх бүрт хараа булаах ЗАЙСАН ХИЛЛ.

Тэнд Зайсангийн үнэ цэнийг бүрэн төгс илэрхийлээд зогсохгүй Улаанбаатарт буй хүн бүрт хаалга нь нээлттэй орших нэгэн айлын урилга тун удахгүй Таны гарт ч бас очих гэж байна. Энэ бол соёл амралтын ЗАЙСАН ХИЛЛ цогцолбор.

Зайсан толгой дээр гараад сайн л бол үнсэлцээд буудаг байсан залуу хос, хэн анх яах гэж босгосныг ч бүү мэд овоонд ёсыг бодон чулуу нэмээд буцдаг байсан хүмүүс харих гэж яарах хэрэггүй болж байна. Амрах, зугаалах бүхий л шаардлагыг дээд зэргээр хангах ЗАЙСАН ХИЛЛ өөрөө буй байгаагаараа нүд сэтгэлийг баясгам гайхамшигт шилэн цамхаг төдийгүй зочин бүрийн тав тух, хүсэл сонирхлыг татах шийдлүүдээрээ онцгой бүтээгджээ. Хаврын хавсарга, зуны аагим, өвлийн жавраас үл ажран зорин хүрч, саатан өнжих ЗАЙСАН ХИЛЛ.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-21 14:03:33 - Нийслэл
СЭМҮТ-д эмчлүүлж буй 15-тай хүүхэд мансууруулах бодис хэрэглэсэн байжээ
2018-09-21 14:00:31 - Орон нутаг
Хүдэр, Ерөө орчмын тариалангийн бүс нутагт 30 см-ын зузаан цасан бүрхүүл тогтжээ
2018-09-21 13:52:03 - Эдийн засаг
MoneyGram үйлчилгээний Монгол дахь агент банкуудын зөвлөгөөн боллоо
2018-09-21 13:50:21 - Нийслэл
Түрээсийн орон сууцны бүртгэлийг цахимаар явуулна
2018-09-21 13:47:55 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-09-21 13:43:12 - Улс төр
ФОТО: Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал зохион байгуулагдаж байна
2018-09-21 13:35:45 - Эдийн засаг
Хамтарсан зохицуулах хорооны хуралдаан болж байна
2018-09-21 13:25:19 - Эдийн засаг
“Номин тэтгэлэг” 2018-2019 зарлагдлаа
2018-09-21 13:03:31 - Хууль
Бөхийн өргөө удахгүй хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх үү
2018-09-21 12:57:55 - Улс төр
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн болж байна
2018-09-21 12:38:06 - Эдийн засаг
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Баянхонгор аймагт нээлтээ хийлээ
2018-09-21 12:26:04 - Байгаль Орчин
“Агаарын бохирдлын асуудлыг өвөл цагийн утаагаар бүү төсөөл”
2018-09-21 12:22:09 - Шар
Дэлхийн аварга, Германы алдарт хөлбөмбөгч Лукас Подольски Хакухо аваргад өмсгөлөө бэлэглэжээ
2018-09-21 11:47:13 - Орон нутаг
Дархан, Сэлэнгийн замд нийт 1450 иргэн цасанд боогдсон байжээ
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-21 10:47:32 - Спорт
Г.Отгонцэцэг хүрэл медальтан болж, М.Уранцэцэг V байрт орлоо
2018-09-21 10:42:40 - Байгаль Орчин
Дархан-Уул, Сэлэнгэ аймаг чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ
2018-09-21 10:41:13 - Нийслэл
Маргааш томоохон худалдааны төв, захууд ажиллахгүй
2018-09-21 10:40:19 - Орон нутаг
Хилийн боомтууд дээр тусгай зөвшөөрөлгүйгээр гадаад валютын арилжаа эрхлэгчдийг цэгцлэх тухай санал илэрхийлжээ
2018-09-21 10:35:56 - Спорт
ДАШТ: Өнөөдөр Б.Хорлоодой, Г.Ганцэцэг болон Г.Хэрлэн нар барилдана
2018-09-21 10:35:22 - Улс төр
Монгол Улс, АНУ хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-21 10:34:25 - Улс төр
Ерөнхий сайд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурав
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-21 08:50:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2018-09-21 07:59:48 - Улс төр
Нийслэлийн МАН-ын дарга ӨНӨӨДӨР тодорно
2018-09-21 07:55:01 - Шар
Эрдэмтэд сэтгэл гутралын гурван үндсэн шинж тэмдгийг нэрлэжээ
2018-09-21 07:49:36 - Спорт
Чөлөөт бөхийн холбоо П.Орхоны допингийн асуудлыг хэрхэн шийдсэнээ тайлагнахгүй юм уу
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-18 07:54:43 - Хууль
Сайд нь буруугүй, дарга нь ч буруугүй. Цахилгаанчинд тохогдсон “ДЦС-4”-ийн осол
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
2018-09-19 16:34:09 - Нийслэл
Цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй гэв
2018-09-18 14:20:52 - Хууль
Цагдаагийн дарга нар хээл хахуулийн хэрэгт холбогджээ
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-20 16:35:38 - Нийслэл
ШУУРХАЙ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлийн замуудыг хаалаа
2018-09-19 15:44:42 - Шар
Охидын 1000 гаруй нүцгэн зураг цуглуулсан 17 настай этгээдийг саатуулав
2018-09-18 18:07:52 - Нийслэл
Алга болсон хоёр настай хүүг Эрдэнэтээс олжээ
2018-09-19 17:54:13 - Нийслэл
“Приус 30” автомашиныг санаатай шатаасан уу