85 дугаар цэцэрлэгийн дүүжин тааз нуржээ

Түгээх    
2017-09-20 12:23:14 - Боловсрол

Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах 85 дугаар цэцэрлэгийн бага ангийн “А” бүлгийн бие засах өрөөний дүүжин тааз өдрийн унтлагын дараа буюу 15:00 цагийн орчимд нурсан байна. Тус бүлэгт 45 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг. Харамсалтай нь, хичээлийн шинэ жил эхлээд 21 хоносны дараа тэд цэцэрлэгт явах эрхээ түр хасууллаа. Засварын ажил бүрэн хийгдэж дуусах хүртэл тус бүлгийн хүүхдүүдийг хүлээн авах боломжгүй.

Ангийн багш С.Нямсүрэнтэй уулзахад “Өчигдөр хүүхдүүдээ сэрээгээд бие засуулчихаад угаалгын өрөөнөөс гарч байтал ард пир, пар гээд л явчихсан. Азаар энэ үед угаалгын өрөөнд хүүхэд байгаагүй. Хэрвээ хүүхдүүд маань байсан бол яанаа, тэр жаахан амьтад бэртчихсэн бол гэж бодохоос л... Хурдхан засвар хийхгүй бол зарим хүүхдүүдийг маань харах хүн байхгүй гэж байсан. Олон нийтийн сүлжээгээр буруу мэдээлэл яваад байх юм.

Эцэг, эхчүүдээс хандив гэж өчнөөн мөнгө, төгрөг авдаг байж цэцэрлэгтээ урсгал засвар хийдэггүй мэтээр бичиж байна. Би 30 жил цэцэрлэгийн багш хийж байна. Нийслэлээс урсгал засварт мөнгө төсөвлөж өгдөггүй. Харин эцэг, эхчүүд өөрсдийн санаачилгаар хандив өгч урсгал засвар болон хүүхдүүддээ тоглоом авч өгдөг. Цэцэрлэгийн үйл ажиллагаа эцэг, эхчүүдийн ачаар л хэвийн явдаг. Үүнийг хүмүүс зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна” гэв.

85 дугаар цэцэрлэгийн аргазүйчийн хэлж буйгаар “Манай цэцэрлэг ашиглалтад ороод 39 жил болж байна. хуучны барилга. Тааз муудсан нь дээврийн хэсгийг засаагүй удсан, усанд норж муудсантай холбоотой байх. Өчигдөр МХЕГ, ОБЕГ-аас хүмүүс ирж үзчихээд явсан удахгүй дүгнэлт гарна” гэлээ.

85

Бид бага ангийн “А” бүлгийн бие засах өрөө рүү ороход дүүжин тааз нь нурчихсан жижиг, жижиг чулуунууд таазнаас унасан бололтой шалаар хөглөрч байв. Дүүжин тааз хийсэн ДСП хавтан нь он цагийн уртад борооны усанд илжирч муудсан бололтой хагарч унажээ. “Үргэлжилсэн ДСП хавтан ахиад хугарахгүй гэсэн баталгаа байхгүй. Үүнтэй адил ус нэвчсэн бусад хэсгийн тааз ч унах эрсдэлтэй” гэдгийг уг цэцэрлэгийн ажилчид хэллээ.

85 дугаар цэцэрлэгийг 1979 онд ЗХУ-ын тусламжаар 300 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар баригдаж байжээ. Гэтэл сүүлийн хэдэн жил ачааллаа дийлэхээ байж агуулахынхаа өрөөг дөрвөн жилийн өмнө засаж тохижуулан нэг ангийг шинээр бий болгосон байна. Өнөөдөр энэ цэцэрлэгт 600 гаруй хүүхэд суралцдаг.

Тус цэцэрлэгт 2015 онд сантехникийн засвар, энэ онд дулааны шугам сүлжээний засвар хийгджээ. Одоо дахин дээвэр болон нурсан таазны хэсэгт засвар хийх шаардлагатай болж байгаа тул дүүргийн Засаг дарга болон холбогдох яам анхааралдаа авч, түргэн шуурхай шийдэж өгөхийг багш нар болон бага ангийн “А” бүлгийн эцэг, эхчүүд хүсч байлаа.

М.ЖАРГАЛ

Гэрэл зургийн Ц.ЭНХТАЙВАН

85

85

85

85

85

85

85

85

85



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 11

эмч (119.40.103.162)
2017-09-27 13:32:47
цэцэрлэгийн дарга дэндүү хариуцлагагүй байна даа

Эцэг эх (66.181.190.28)
2017-09-21 11:29:12
Жорлонгийн дүүжин тааз нурхаар УИХ,ЗГ, мэргэжлийн хяналт . дүгнэлт мүгнэлт ч гэх шиг юун сүртэй юм. Цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод ч гэх шиг. Буцаагаад л хадчих нь биз. Ажил хийх нэг ч хүн байхгүй болж. Манайхан ер нь солиорсон байх шүү.

иргэн (203.91.118.180)
2017-09-20 14:17:43
за тэгээл дүүжин таазны дээр дээврийн хучилтын дулаалгын хайрган нунтаг хийгээл байх уу, таазны бетоны хучилт цөмөрөөл гадна хучилтын нунтаг дотогш орно биздээ, засаад өнгө орохоо больсон таазыг аргаа барсан багш нар наанаас нь өнгө оруулах гэж дүүжин тааз хийлгэсэн нь буруудах уу, тэнэг л биш бол наад зургаа хараад толгойгоо ажиллуул

Зочин (202.9.42.255)
2017-09-20 13:50:01
Дуужин тааз цэцэрлэгт тохирохгуй.улсын монгийг ингэж л халтуурдаж дундаас нь цавчаа хийдэг ш дээ.

Зочин (66.181.166.95)
2017-09-20 13:33:37
Yher Mongolchuudiin hiij baigaa ajiliig ni . . . Dandaa gurilgtaad surchihsanii gai

Миний нэр бол (150.129.141.123)
2017-09-20 13:32:11
Засал хийсэн гарууд хулхидсан бна даа. Плита энэ тэрийг яаж наагаад бгаан вэ. Бас угаалгын өрөөнд лампиран тааз энэ тэр хийчихсэн. Засал засвар хийсэн гаруудад арга хэмжээ аваачээ. Ийм байж болохгүй ш дээ. Улсын цэцэрлэгт ийм засвар хийж МӨНГӨ цохихоо болих хэрэгтэй АРЧААГҮЙ ХУЛГАЙЧУУД

зочин (66.181.189.211)
2017-09-20 13:13:16
Хороололын цэцэрлэгүүд нэг загварын барилгууд шүү дээ.маш сайн чанартай барилга хүүхэд саатуулахад зориулагдсан барилга даа.дотор нь дүүжин тааз хийхдээ нурж унах аюулыг сайн бэхэлж тооцоолж хийх ёстой юмаа.ёстой би чадна гэдэг этгээдүүд хийж дээ.түүнээс биш барилга бол яс чанар сайтай бж таараа.

Зочин (124.158.74.120)
2017-09-20 12:56:20
Ах нарын энэ барилга мөн бол чанартай нөхөр минь харин манай би чаднаа нар засварыг худлаа хийсэн дундаас нь мөнгө унгасан л асуудал дээд бэхэлгээ ийм байх ёсгүй дээврийн ажлаа сайн гүйцэтгэж бай хөрөнгө хэмнэж байна гээд ингэж болохгүй хүүхдүүдээс өчнөөн л мөнгө нэхэж авдаг тооцоо энэн дээр нэг их гарахгүй шүү дээ

Зочин (202.179.31.109)
2017-09-20 12:54:40
Бичгийн хэлэнд бол яана аа гэж бичнэ. Яанаа гэхгүй амаар бол тэгж дуудна гэвч бичгээр буулгавал тэгж бичихгүй.

Зочин (202.179.26.143)
2017-09-20 12:41:39
маш муухай харилцаатай, ёсзүйгүй багш нэртэй хэцүү хүмүүсийг явуулах хэрэгтэй. хувийн ч бай, улссын ч бай цэцэрлэгүүд эцэг, эхчүүдээс мөнгө татах ёсгүй.АТГ ажиллаач

Зочин (202.9.43.12)
2017-09-20 12:28:02
Чанар муутай барилга

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-21 14:03:33 - Нийслэл
СЭМҮТ-д эмчлүүлж буй 15-тай хүүхэд мансууруулах бодис хэрэглэсэн байжээ
2018-09-21 14:00:31 - Орон нутаг
Хүдэр, Ерөө орчмын тариалангийн бүс нутагт 30 см-ын зузаан цасан бүрхүүл тогтжээ
2018-09-21 13:52:03 - Эдийн засаг
MoneyGram үйлчилгээний Монгол дахь агент банкуудын зөвлөгөөн боллоо
2018-09-21 13:50:21 - Нийслэл
Түрээсийн орон сууцны бүртгэлийг цахимаар явуулна
2018-09-21 13:47:55 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-09-21 13:43:12 - Улс төр
ФОТО: Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал зохион байгуулагдаж байна
2018-09-21 13:35:45 - Эдийн засаг
Хамтарсан зохицуулах хорооны хуралдаан болж байна
2018-09-21 13:25:19 - Эдийн засаг
“Номин тэтгэлэг” 2018-2019 зарлагдлаа
2018-09-21 13:03:31 - Хууль
Бөхийн өргөө удахгүй хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх үү
2018-09-21 12:57:55 - Улс төр
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн болж байна
2018-09-21 12:38:06 - Эдийн засаг
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Баянхонгор аймагт нээлтээ хийлээ
2018-09-21 12:26:04 - Байгаль Орчин
“Агаарын бохирдлын асуудлыг өвөл цагийн утаагаар бүү төсөөл”
2018-09-21 12:22:09 - Шар
Дэлхийн аварга, Германы алдарт хөлбөмбөгч Лукас Подольски Хакухо аваргад өмсгөлөө бэлэглэжээ
2018-09-21 11:47:13 - Орон нутаг
Дархан, Сэлэнгийн замд нийт 1450 иргэн цасанд боогдсон байжээ
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-21 10:47:32 - Спорт
Г.Отгонцэцэг хүрэл медальтан болж, М.Уранцэцэг V байрт орлоо
2018-09-21 10:42:40 - Байгаль Орчин
Дархан-Уул, Сэлэнгэ аймаг чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ
2018-09-21 10:41:13 - Нийслэл
Маргааш томоохон худалдааны төв, захууд ажиллахгүй
2018-09-21 10:40:19 - Орон нутаг
Хилийн боомтууд дээр тусгай зөвшөөрөлгүйгээр гадаад валютын арилжаа эрхлэгчдийг цэгцлэх тухай санал илэрхийлжээ
2018-09-21 10:35:56 - Спорт
ДАШТ: Өнөөдөр Б.Хорлоодой, Г.Ганцэцэг болон Г.Хэрлэн нар барилдана
2018-09-21 10:35:22 - Улс төр
Монгол Улс, АНУ хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-21 10:34:25 - Улс төр
Ерөнхий сайд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурав
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-21 08:50:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2018-09-21 07:59:48 - Улс төр
Нийслэлийн МАН-ын дарга ӨНӨӨДӨР тодорно
2018-09-21 07:55:01 - Шар
Эрдэмтэд сэтгэл гутралын гурван үндсэн шинж тэмдгийг нэрлэжээ
2018-09-21 07:49:36 - Спорт
Чөлөөт бөхийн холбоо П.Орхоны допингийн асуудлыг хэрхэн шийдсэнээ тайлагнахгүй юм уу
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-18 07:54:43 - Хууль
Сайд нь буруугүй, дарга нь ч буруугүй. Цахилгаанчинд тохогдсон “ДЦС-4”-ийн осол
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
2018-09-19 16:34:09 - Нийслэл
Цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй гэв
2018-09-18 14:20:52 - Хууль
Цагдаагийн дарга нар хээл хахуулийн хэрэгт холбогджээ
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-20 16:35:38 - Нийслэл
ШУУРХАЙ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлийн замуудыг хаалаа
2018-09-19 15:44:42 - Шар
Охидын 1000 гаруй нүцгэн зураг цуглуулсан 17 настай этгээдийг саатуулав
2018-09-18 18:07:52 - Нийслэл
Алга болсон хоёр настай хүүг Эрдэнэтээс олжээ
2018-09-19 17:54:13 - Нийслэл
“Приус 30” автомашиныг санаатай шатаасан уу