Ц.Баатархүү: АН-ын сөрөг хүчний төлөөлөл ч НИТХ-ын даргыг нэр дэвшүүлэх эрхтэй

Түгээх    
2017-09-21 09:03:58 - Улс төр

baatarhuu

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүтэй цөөн хором ярилцлаа.

-НИТХ-ын дарга Ц.Сандуй өргөдлөө өгсөн. Дараагийн дарга хэн байх вэ гэдэг асуулт олон нийтийн дунд хүлээлттэй байна. Үүнд хариулт өгөхгүй юү?

-Одоогийн Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулинд НИТХ-д олон суудал авсан нам, эвсэл түрүүлж нэр дэвшүүлнэ гэж заасан байдаг. Энэ нь олонхи болсон нам НИТХ-ын даргыг тодруулах эрхтэй. Нэгэнт НИТХ-ын дарга Ц.Сандуй өргөдлөө өгчихсөн байгаа шүү дээ. Олонхи бүрдүүлсэн МАН өөрсдөө даанч дотроо хуваагдаад, сандал суудлын төлөөх асуудлаас болоод “Хотын шийдэл” хэлэлцүүлэгт ч төлөөлөгчдөө явуулсангүй. Улаанбаатар хотын ИТХ гэдэг бол иргэдийн төлөөллийн хурал. Дотоод асуудлаасаа болж хуралд суухгүй, ажил цалгардуулах ёсгүй юм. Харин ч тэдний хувьд НИТХ-ын даргаа хурдан томилоод ажлаа хийгээд явах боломж нь байна.

-Зөвхөн олонхи болсон МАН-ын төлөөлөлд НИТХ-ын дарга нэр дэвшүүлэх боломж байдаг юм уу?

-МАН-ын бүлэг хэтэрхий удаашралтай байна. Уланбаатар хотын иргэдийг төлөөлж НИТХ-д олонхи болчихоод даргаа томилж чадахгүй байна гэдэг ажлыг удаашруулж буй явдал гэж харж байна. Угтаа бол АН-ын сөрөг хүчний төлөөллөөс ч ИТХ-ын дарга гарч болно. Хэнд нь ч дарга нэр дэвшүүлэх эрх бий шүү гэдгийг хэлмээр байна.

baatarhuu-НИТХ-ын дарга Ц.Сандуй “Ерөнхийлөгчийн сонгуульд долоон дүүрэгт ялагдсан шалтгаанаар нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаасаа огцрох хүсэлтэй байна” гэсэн тайлбартайгаар өргөдлөө өгсөн. Сөрөг хүчний зүгээс Ц.Сандуйд хариуцлага тооцох шаардлагатай гэж харж байна уу?

-Ц.Сандуйгийн зүгээс сонгуульд ялагдаж, намын нэр хүнд унагасан гэх асуудал яриад байх юм. Энэ чинь МАН-ын нэр хүндийн асуудал гэхээсээ бид бол “60 тэрбум”-ын асуудлаас болж ажлаа өгөх ёстой гэж харж байна. “60 тэрбум” бол төрийн албыг арилжаалах гэсэн оролдлого. Үнэн, худал нь мэдэгдэхгүй байсаар батлагдаж байгаа болохоор хариуцлага хүлээх ёстой. 2016 оны 7 сарын 6-ны НИТХ-ын Анхдугаар чуулган дээр НИТХ дахь МАН-ын бүлгийн 11 төлөөлөгчийн хажууд бид энэ асуудал үнэн гэдэг нь нотлогдвол та ажлаа өгөөрэй гэдэг асуудлыг хэлсэн. Өөрөө ч энэ асуудал нотлогдвол ажлаа өгнө гэдгээ хэлсэн. Тэгээд ажлаа өглөө гэж харж байна. Тэгэхээр дан ганц МАН-ын нэр хүндийн бус зарчмын асуудал юм. МАН намынхаа нэр хүндийн асуудалд хариуцлага тооцдог мөртлөө ажлаа хийхгүй, төрийн зарчмыг өөрчилж, арилжаалж байгаа бол энэ хүндээ хариуцлага тооцооч гэж хэлмээр байна.

-НИТХ-ын даргад тавигдах шаардлага гэж бий юу. Шууд олонхиороо шийдээд сонгоод томилдог уу?

-Шаардлагууд байлгүй яах вэ. НИТХ-ын дарга хурлаа тогтмол зохион байгуулах ёстой гэсэн нэн тэргүүний шаардлага байна. Дэгээр бол сар болгон хуралдуулна гэсэн үг. Гэтэл өнөөдөр 5 сараас хойш хуралдсангүй. Нийслэлчүүдийн нуруун дээр байгаа асуудлыг шийдэх ёстой газар өөрөө нийслэлчүүдийн асуудал болчихоод байна. Иргэдэд боломж олгох ёстой байгууллага өөрөө хурлаа хийхгүй, иргэдийн боломжийг хааж байна шүү дээ. Мөн нийт 45 төлөөлөгчийн цаана 30 мянган хүн байдаг. Бид 30 мянган хүнийг төлөөлөөд сууж байна. Тэгэхээр төлөөлөгчдийг нам, эвслийн бүлгээр нь харахаас илүү энэ бүгд 30 мянган хүний ажил амьдрал байгаа шүү гэдгийг ойлгодог дарга байх ёстой. Гэтэл энэ бүхнийг ойлгож ажиллахгүй байгаа нь өөрөө байх ёстой шаардлагыг хангахгүй байна л гэж ойлгогдож байна.

-МАН-ын бүлгийн зүгээс гол амлалт нь “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжүүлэх байсан. Энэ бол тэдний төлөөлөгчдийг сонгох гол хөшүүрэг болсон шүү дээ. Иргэд өнөөдөр энэ хөтөлбөрийн үр шимийг хүртэв үү?

-Иргэд энэ асуултад маш ойлгомжтой хариулах байх. НИТХ дахь АН-ын бүлгийн зүгээс нийслэлчүүдэд амалсан амлалтаа МАН-ын бүлэг биелүүлээгүй гэж харж байна. “Аз жаргалтай Улаанбаатар” гэдэг хөтөлбөр амлалт хэвээрээ л цаасан дээр үлдсэн гэж дүгнэхээр байна даа.

Т.БАТСҮРЭН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 24

Зочин (202.179.25.118)
2017-09-21 15:59:40
БАЯРСАЙХАН ТӨМӨРБААТАР ГЭХЧИЛЭН ҮЛ БҮТЭХ ХУЛГАЙИЙГ ХУРЛЫН ДАРГА БОЛГОСОНД ОРВОЛ АН НАМЫХАН ШУЛУУХАН

Зочин (103.212.116.81)
2017-09-21 12:31:50
ТӨРИЙН АЛБЫГ МАФИЖСАН СҮЛЖЭЭНД ОРУУЛСАН , ЗАСГИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХЫГ ЗАВДСАН,ЗОХИОН БАЙГУУЛСАН,ҮГСЭН ХУЙВАЛДСАН ЗҮЙЛ АНГИАР М.ЭНХ60ЛД Ц.САНДУЙ ,Д.ГАНБААТАР НАР ТЭДНИЙ ГАР ХӨЛ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ , ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ !!!

Зочин (103.212.116.81)
2017-09-21 12:31:35
ТӨРИЙН АЛБЫГ МАФИЖСАН СҮЛЖЭЭНД ОРУУЛСАН , ЗАСГИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХЫГ ЗАВДСАН,ЗОХИОН БАЙГУУЛСАН,ҮГСЭН ХУЙВАЛДСАН ЗҮЙЛ АНГИАР М.ЭНХ60ЛД Ц.САНДУЙ ,Д.ГАНБААТАР НАР ТЭДНИЙ ГАР ХӨЛ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ , ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ !!!

Зочин (103.212.116.81)
2017-09-21 12:31:23
ТӨРИЙН АЛБЫГ МАФИЖСАН СҮЛЖЭЭНД ОРУУЛСАН , ЗАСГИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХЫГ ЗАВДСАН,ЗОХИОН БАЙГУУЛСАН,ҮГСЭН ХУЙВАЛДСАН ЗҮЙЛ АНГИАР М.ЭНХ60ЛД Ц.САНДУЙ ,Д.ГАНБААТАР НАР ТЭДНИЙ ГАР ХӨЛ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ , ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ !!!

Зочин (103.212.116.81)
2017-09-21 12:31:11
ТӨРИЙН АЛБЫГ МАФИЖСАН СҮЛЖЭЭНД ОРУУЛСАН , ЗАСГИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХЫГ ЗАВДСАН,ЗОХИОН БАЙГУУЛСАН,ҮГСЭН ХУЙВАЛДСАН ЗҮЙЛ АНГИАР М.ЭНХ60ЛД Ц.САНДУЙ ,Д.ГАНБААТАР НАР ТЭДНИЙ ГАР ХӨЛ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ , ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ !!!

Зочин (103.212.116.81)
2017-09-21 12:30:56
ТӨРИЙН АЛБЫГ МАФИЖСАН СҮЛЖЭЭНД ОРУУЛСАН , ЗАСГИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХЫГ ЗАВДСАН,ЗОХИОН БАЙГУУЛСАН,ҮГСЭН ХУЙВАЛДСАН ЗҮЙЛ АНГИАР М.ЭНХ60ЛД Ц.САНДУЙ ,Д.ГАНБААТАР НАР ТЭДНИЙ ГАР ХӨЛ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ , ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ !!!

Зочин (59.252.128.1)
2017-09-21 12:30:54
Чи илүү шүү баатарбацаан минь.. Нэр хүндээ өсөгмөөр байгаа бол чимээгүй сууж бай...

Зочин (182.160.36.45)
2017-09-21 12:20:22
батүүл гэхэд л 60 тэрбумаас 15 дахин их нэг их наяд төгрөгний хэрэгт холбогдсон.

Зочин (66.181.178.143)
2017-09-21 11:57:26
60 тэрбум бол унхээр монгол улсыг дампууруулах гадаадыхны гар хол болсон монголчуудыг гадаад эзэд нь монгоор оорийн гар хол болсон монголдоо ажил авч огоод монгол улсын нууцаас эхлээд дуртай гол гол албан тушаалыг авч оорсдийн зорилгдоо ашиглах орчиныг ми энхболд тэрний хээл хахуулиар олсон монгийг нууцаар эргэлдуулдэг сундуй боловсрол мэдлэггуй 6 буудалд кармаа ухдаг бсан ганбаатар мэтийн улсууд улс орныг зохион байгуулттай хучийг сулруулах дархлааг муутгаж хятадын мэдэлд огох гэсэн маш далд муу ажилгаа шуу дээ

Зочин (66.181.184.139)
2017-09-21 11:28:48
Буруугаа бие биенээсээ хайгаад ажил хийхгүй. Нэг нь лхариуцлагаа үүрэх ёстой

Zochin (103.57.92.190)
2017-09-21 10:51:33
АН-ЫН ПУУЖИНТАЙ ХҮН Ц.БААТАРХҮҮ

зочин (202.21.100.210)
2017-09-21 10:50:46
их санасан газар есөн шөнө хоосон гэдэг зүйр үгийг соносож байсан уу?бүү мөрөөд

Зочин (66.181.178.184)
2017-09-21 10:41:22
Батvvлх

Зочин (49.0.215.39)
2017-09-21 10:26:18
Yum buteedgui teneg yls turch batsaan bnaa.yu hiisiin.chi ged asuuhad nam suuna

зөв (103.9.90.130)
2017-09-21 10:24:06
Нийслэлийн өнөөдрийн удирдлага үнэхээр хариуцлаггүй байна. Хуулиас давсан захирамж гаргаа, тэр нь хэрэгжихгүй. УБ-ийн 2 дүүрэгт шүлхий гарчихаад байна. Улаанбаатар даяараа хорио цээрт орох боллоо.

батүүлка чулуудай би баян болсон (182.160.36.224)
2017-09-21 10:11:44
танай АН хэтэрхий хурдтай идсэн дээ. шээдэг гүүр дахин төлөвлөлт ТҮЦ шахалт дугуй түгжих машин ачих бүх тендер гранд лайн компани руу

зочин (119.40.100.66)
2017-09-21 09:55:09
ичээч та нарыг яаж байсныг ард түмэн мартаагүй байлгүй

сүрэн (119.40.103.50)
2017-09-21 09:55:02
ан мангарт

Зочин (182.160.34.101)
2017-09-21 09:49:33
найрсаг улаанбаатар гэх батүүлийн үлгэр хүүхдийнх нь халаас түнтийсэн болсон явдал болж билээ.

Зочин (124.158.124.237)
2017-09-21 09:44:08
аз жаргалтай улаанбаатар үлгэр боллоо

Зочин (202.9.43.247)
2017-09-21 09:40:01
shunal ni baragdahgvi ardchilalaas salsan ni deeer bho turd garaad ideed l buudag nam sh dee

Газар (202.21.106.151)
2017-09-21 09:33:10
ТЭЦ4-ийн урд зам дагуу агуулах оффисийн барилгатай, 20 машины дулаан гаражтай 1га аж ахуйн газар зарна. 88145555

Зочин (182.160.34.101)
2017-09-21 09:32:43
битгий мөрөөд баас аа? танай лалар яаж ард түмнийг дээрэлхэж торгууль шоронгоор айлгаж хүүхэдтэйгээ төсвийн мөнгө идэж халзн хужаа баттулга чинь 4 саяын ТҮЦ-ийг 12 саяар шахаж газрын зөвшөөрөл тарааж 87 тэрбумыг идэж хотыг ТҮЦ жорлонгоор дүүргэлээ аан ?

Газар (202.21.106.151)
2017-09-21 09:32:30
13-р хороололд зам дагуу байрлалтай , зочид буудал барих зөвшөөрөлтэй , архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан 350м2 өмчилсөн газар зарна. 88145555

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-12 11:34:56 - Шар
Мисс А.Баярцэцэг ТҮК-ийн ажилтанд гэр бэлэглэв
2017-12-12 11:32:07 - Эдийн засаг
Д.Сумъяабазар: Онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор бензиний үнэ нэмэгдэхгүй
2017-12-12 11:09:27 - Спорт
Харумафүжигийн хэргийг прокурорт шилжүүлжээ
2017-12-12 11:00:40 - Нийслэл
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ
2017-12-12 10:59:26 - Орон нутаг
БНХАУ-ын хоёр иргэнийг албадан гаргажээ
2017-12-12 10:49:09 - Улс төр
У.Хүрэлсүх: Залуучуудын хөдөлмөр эрхлэлт бидний санааг зовоосон асуудал
2017-12-12 10:48:44 - Хууль
С.Баатаржав: Алба хаагчдад тавьж буй шаардлага зөвхөн хуулийн дагуу байх ёстой
2017-12-12 10:45:09 - Шар
Д.Ганболор кикбоксын дэлхийн хошой аварга боллоо
2017-12-12 10:41:55 - Хууль
МХЕГ-ын байцаагчид, “Монголросцветмет”-ын захирал Д.Ганболд нарыг суллажээ
2017-12-12 10:41:41 - Нийслэл
Морьтны их жагсаал гиннест бүртгэгджээ
2017-12-12 10:36:35 - Улс төр
Гэр хороололд инженерчлэлийн дэд төвүүдийг барина
2017-12-12 10:35:28 - Нийслэл
Өнөөдөр зулын хорин таван
2017-12-12 09:38:11 - Улс төр
УИХ-ын байнгын хороод хуралдана
2017-12-12 07:39:49 - Улс төр
С.Ганбаатар: О.Баасанхүү эздийнхээ захиалгыг биелүүлэх гээд толгойгүй болсон
2017-12-12 07:33:55 - Хууль
Хэдэн зуун сая төгрөг гэртээ нуучихаад хэнээс авснаа тайлбарлаж чадахгүй байна
2017-12-12 07:30:09 - Нийслэл
Орлого нь өссөн ч зардлаа оновчтой тусгаагүй нийслэлийн төсөв
2017-12-12 07:25:35 - Нийслэл
Замын түгжрэл, зогсоолын асуудлыг бүрэн шийдсэн удирдагчийг шүтэж, Зайсан толгой дээр мөнхлөе
2017-12-12 07:20:17 - Эрүүл мэнд
Хуванцар саванд хонуулсан айрганд агуулагдах хар тугалга зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 4.4 дахин их байдаг
2017-12-12 07:15:55 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2017-12-11 18:44:24 - Улс төр
ХҮН-ыг самарсан С.Ганбаатар МАХН-ыг хагаллаа
2017-12-11 17:43:05 - Технологи
ФОТО: Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлд хурдан галт тэрэг аялж эхэллээ
2017-12-11 16:57:14 - Орон нутаг
Сэлэнгэ аймагт 3.54 магнитудын газар хөдөлжээ
2017-12-11 16:56:29 - Хууль
"Манай цэргийн жавхаа" дуу хөшөөтэй боллоо
2017-12-11 16:49:03 - Спорт
Монголын шилдэг боксчдын тэмцээнд У.Мөнх-Эрдэнэ түрүүлжээ
2017-12-11 16:48:07 - Хууль
18 настай хүү амиа хорлосон хэргийг шалгаж байна
2017-12-11 16:41:07 - Гадаад
Ангараг гарагийн зургийг “NASA” олон нийтэд дэлгэжээ
2017-12-11 16:27:30 - Хууль
“Говийн чоно-2018” Ховд аймагт болно
2017-12-11 15:30:45 - Нийслэл
Худалдаачдын холбооноос 300 хүн цээж нүцгэн жагсана гэв
2017-12-11 15:09:49 - Улс төр
О.Баасанхүү: МАХН-д мөнгөтэй нь ганц Н.Энхбаяр биш
2017-12-11 14:22:25 - Улс төр
Шүүгч нар “Гэр хороолол хөгжлийн нам”-ыг ялгаварлан гадуурхлаа гэв
2017-12-11 14:21:07 - Нийслэл
Ж.Бямбадорж, Ц.Амгаланбаяр нар хамтран ажиллах гэрээгээ сунгажээ
2017-12-11 14:20:10 - Нийслэл
Монгол оюутнуудын дунд япон Соёлын бүнкёосай наадам боллоо
2017-12-11 14:12:25 - Эдийн засаг
ХААН Банкны дөрвөн тооцооны төв цусны даралт хэмжих багаж бүхий булантай боллоо
2017-12-11 13:45:05 - Шар
Б.Жаргалсайхан: Н.Энхбаяр эртнээс хар авсан ч О.Баасанхүүг оройтож хөөсөн юм билээ
2017-12-11 13:41:47 - Боловсрол
Ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээлийг албан сургалтын хөтөлбөрт оруулахаар боллоо
2017-12-11 13:14:00 - Хууль
Хамтран амьдрагчтайгаа нийлж бусдыг дээрэмджээ
2017-12-11 13:07:37 - Энтертайнмент
“Монгол Улсын ардын зураачид” үзэсгэлэн нээлтээ хийнэ
2017-12-11 13:07:04 - Гадаад
Арабын 22 улс АНУ-д Иерусалимын тухай шийдвэрээ цуцлахыг уриалав
2017-12-11 12:58:25 - Энтертайнмент
“Болор цом”-д оролцох шилдэг 30 найрагч тодорчээ
2017-12-11 12:58:17 - Шар
160 грамм жинтэй ногоог кассан дээрээ 325 грамм болгож бичжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй