Улаанбаатарт 7 хэм дулаан байна

Түгээх    
2017-09-21 09:09:44 - Байгаль Орчин

tsas

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Говь-алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр, маргааш өдөр Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Төв, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд:

Өнөө маргаашдаа газар тариалангийн бүс нутгаар, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар нойтон цас орж, цочир хүйтэрч, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 09 дүгээр сарын 20-ны 20 цагаас 09 дүгээр сарын 21-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө хүйтэрч 6-8 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө     3 дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 7-12 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр сэрүүсч 12-17 градус, зүүн хэсгээр 18-23 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгэээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө    18-23 градус, бусад нутгаар сэрүүсч шөнөдөө 6-11 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.

2017 оны 09 дүгээр сарын 22-ноос 09 дүгээр сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

22-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 22-нд зарим газраар секундэд 14-16 метр,    23-нд баруун аймгуудын нутгаар, 24-25-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч  шороон болон цасан шуурга шуурна. 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаан байна.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-12 12:09:24 - Орон нутаг
Өмнөговьд 120 км оочирлож буй жолооч нарт туслах хүмүүнлэгийн аян эхлүүлжээ
2017-12-12 11:34:56 - Шар
Мисс А.Баярцэцэг ТҮК-ийн ажилтанд гэр бэлэглэв
2017-12-12 11:32:07 - Эдийн засаг
Д.Сумъяабазар: Онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор бензиний үнэ нэмэгдэхгүй
2017-12-12 11:09:27 - Спорт
Харумафүжигийн хэргийг прокурорт шилжүүлжээ
2017-12-12 11:00:40 - Нийслэл
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ
2017-12-12 10:59:26 - Орон нутаг
БНХАУ-ын хоёр иргэнийг албадан гаргажээ
2017-12-12 10:49:09 - Улс төр
У.Хүрэлсүх: Залуучуудын хөдөлмөр эрхлэлт бидний санааг зовоосон асуудал
2017-12-12 10:48:44 - Хууль
С.Баатаржав: Алба хаагчдад тавьж буй шаардлага зөвхөн хуулийн дагуу байх ёстой
2017-12-12 10:45:09 - Шар
Д.Ганболор кикбоксын дэлхийн хошой аварга боллоо
2017-12-12 10:41:55 - Хууль
МХЕГ-ын байцаагчид, “Монголросцветмет”-ын захирал Д.Ганболд нарыг суллажээ
2017-12-12 10:41:41 - Нийслэл
Морьтны их жагсаал гиннест бүртгэгджээ
2017-12-12 10:36:35 - Улс төр
Гэр хороололд инженерчлэлийн дэд төвүүдийг барина
2017-12-12 10:35:28 - Нийслэл
Өнөөдөр зулын хорин таван
2017-12-12 09:38:11 - Улс төр
УИХ-ын байнгын хороод хуралдана
2017-12-12 07:39:49 - Улс төр
С.Ганбаатар: О.Баасанхүү эздийнхээ захиалгыг биелүүлэх гээд толгойгүй болсон
2017-12-12 07:33:55 - Хууль
Хэдэн зуун сая төгрөг гэртээ нуучихаад хэнээс авснаа тайлбарлаж чадахгүй байна
2017-12-12 07:30:09 - Нийслэл
Орлого нь өссөн ч зардлаа оновчтой тусгаагүй нийслэлийн төсөв
2017-12-12 07:25:35 - Нийслэл
Замын түгжрэл, зогсоолын асуудлыг бүрэн шийдсэн удирдагчийг шүтэж, Зайсан толгой дээр мөнхлөе
2017-12-12 07:20:17 - Эрүүл мэнд
Хуванцар саванд хонуулсан айрганд агуулагдах хар тугалга зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 4.4 дахин их байдаг
2017-12-12 07:15:55 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2017-12-11 18:44:24 - Улс төр
ХҮН-ыг самарсан С.Ганбаатар МАХН-ыг хагаллаа
2017-12-11 17:43:05 - Технологи
ФОТО: Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлд хурдан галт тэрэг аялж эхэллээ
2017-12-11 16:57:14 - Орон нутаг
Сэлэнгэ аймагт 3.54 магнитудын газар хөдөлжээ
2017-12-11 16:56:29 - Хууль
"Манай цэргийн жавхаа" дуу хөшөөтэй боллоо
2017-12-11 16:49:03 - Спорт
Монголын шилдэг боксчдын тэмцээнд У.Мөнх-Эрдэнэ түрүүлжээ
2017-12-11 16:48:07 - Хууль
18 настай хүү амиа хорлосон хэргийг шалгаж байна
2017-12-11 16:41:07 - Гадаад
Ангараг гарагийн зургийг “NASA” олон нийтэд дэлгэжээ
2017-12-11 16:27:30 - Хууль
“Говийн чоно-2018” Ховд аймагт болно
2017-12-11 15:30:45 - Нийслэл
Худалдаачдын холбооноос 300 хүн цээж нүцгэн жагсана гэв
2017-12-11 15:09:49 - Улс төр
О.Баасанхүү: МАХН-д мөнгөтэй нь ганц Н.Энхбаяр биш
2017-12-11 14:22:25 - Улс төр
Шүүгч нар “Гэр хороолол хөгжлийн нам”-ыг ялгаварлан гадуурхлаа гэв
2017-12-11 14:21:07 - Нийслэл
Ж.Бямбадорж, Ц.Амгаланбаяр нар хамтран ажиллах гэрээгээ сунгажээ
2017-12-11 14:20:10 - Нийслэл
Монгол оюутнуудын дунд япон Соёлын бүнкёосай наадам боллоо
2017-12-11 14:12:25 - Эдийн засаг
ХААН Банкны дөрвөн тооцооны төв цусны даралт хэмжих багаж бүхий булантай боллоо
2017-12-11 13:45:05 - Шар
Б.Жаргалсайхан: Н.Энхбаяр эртнээс хар авсан ч О.Баасанхүүг оройтож хөөсөн юм билээ
2017-12-11 13:41:47 - Боловсрол
Ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээлийг албан сургалтын хөтөлбөрт оруулахаар боллоо
2017-12-11 13:14:00 - Хууль
Хамтран амьдрагчтайгаа нийлж бусдыг дээрэмджээ
2017-12-11 13:07:37 - Энтертайнмент
“Монгол Улсын ардын зураачид” үзэсгэлэн нээлтээ хийнэ
2017-12-11 13:07:04 - Гадаад
Арабын 22 улс АНУ-д Иерусалимын тухай шийдвэрээ цуцлахыг уриалав
2017-12-11 12:58:25 - Энтертайнмент
“Болор цом”-д оролцох шилдэг 30 найрагч тодорчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй