С.Одонтуяа: Ил задгай худалдаа хийхийг дүүргийн иргэд буруу гэж дүгнэсэн

Түгээх    
2017-09-21 10:58:04 - Нийслэл

Нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай худалдаа наймаа хийж буй иргэдийн үйл ажиллагааг Баянгол дүүргийн удирдлагууд зогсоогоод байгаа. Худалдаа эрхэлж байсан зарим иргэн уг шийдвэрийг эсэргүүцэн суулт зарлаад байгаа юм. Энэ талаар БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа, Засаг даргын орлогч Э.Батбилэг, БГД-ийн ЗДТГ-ын Хуулийн тасгийн дарга П.Батбаяр нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Дүүргийн Засаг дарга бол өнөөдөр Монгол Улсад хэрэгжиж буй бүх хууль, дүрэм журмыг сурталчлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Энэ оны долоодугаар сарын 1-нээс Зөрчлийн тухай хууль хэрэгжсэн. Уг хуульд зөвшөөрөлгүй газар ил задгай худалдаа хийхийг хориглосон. Мөн энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар гудамж талбайд байгаа ил задгай худалдааг цэгцлэх ажлын хэсэг байгуулагдсан. Иргэдээс маш их гомдол ирж байгаа. Улаанбаатар хотын гудамж талбай өнөөдөр зах шиг болсон байна. Ил задгай худалдаа эрхлэгчдийн ойр орчимд хог хаягдал ихээр овоорч, халдварт өвчин тараах магадлал өндөр байна. Мөн архидан согтуурч байгаа хүмүүс бөөгнөрч гэмт хэрэг гарч байна гэх мэт гомдол иргэд, оршин суугчдаас байнга ирдэг. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхлэж байгааг хэрхэн дүгнэж байна вэ гэсэн судалгааг дүүргийнхээ иргэдээс авсан. Иргэд 100 хувь энэ бол буруу гэсэн хариулт өгсөн. Мөн энэ төрлийн үйлчилгээг шаардлагагүй, хангалттай худалдааны төвүүд байгаа гэж үзсэн байсан. Бид иргэдээ эрүүл, аюулгүй, амгалан тайван амьдрах орчныг бүрдүүлэх үүрэгтэй. Тиймээс ийм арга хэмжээ авсан” хэмээн БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа хэллээ.

Тэрбээр суулт зарласан иргэдийн тухайд “Ил задгай худалдаа эрхлэгчид зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг яриад байна. Гэтэл тэнд оршин суудаг 230 мянган иргэний эрх ашиг гэж бий. Хүмүүс эрүүл, аюулгүй орчинд амгалан тайван амьдрах эрхтэй. Нөгөөтэйгүүр Хархорин зах дотор л гэхэд 2000 гаруй түрээслэгч байгаа. Эдгээр хүмүүсийн бизнес уналтад орж эхэлдэг. Мөн 3, 4-р хорооллын төвд байдаг худалдаа, үйлчилгээний газруудад сөргөөр нөлөөлдөг. Хуулийн дагуу зөвшөөрлөө аваад, татвар, түрээсээ төлөөд явж байгаа хүмүүсийг бид дэмжин ажиллана” гэдгийг онцолж байлаа.

Баянгол дүүргийн удирдлагууд ил задгай худалдаа наймаа хийж байгаа иргэдтэй удаа дараагийн уулзалт зохион байгуулж, хуулийн дагуу гарц, гаргалгааг хэлэлцсэн байна. Иргэдэд ажлын байр санал болгоод зогсохгүй хорооллын төв гудамжинд байдаг худалдаа үйлчилгээний төвүүдэд 1 м2 нь 20-50 мянган төгрөгийн хооронд хөнгөлөлттэй үнээр лангуу түрээслэх саналыг удаа дараа тавьсан боловч зарим иргэн хүлээж аваагүй байна. Бичил бизнес эрхэлж амьдралаа авч яваа хэсэг байхад хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлж, ашиг олж буй олон иргэн байгаа аж.

БГД-ийн Засаг даргын орлогч Э.Батбилэг “Хархорин, 3, 4-р хороололд ил задгай худалдаа эрхэлж байгаа иргэд тухайн байршилдаа зогсох хүсэлтэй байгаа. Тэр хэсэгтээ зогсох байршлыг баталгаажуулж өг гэсэн шаардлагыг тавьж байна. Энэ нь одоо мөрдөгдөж байгаа хууль, журам, дүрмэнд харшлаад байгаа учраас дүүргийн зүгээс зөвшөөрөл өгөх боломжгүй” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Б.ЦЭЛМЭГ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 43

Зочин (27.123.214.104)
2017-09-22 18:28:31
Бусад дүүрэг бас ийм арга хэмжээ аваарай. Ер нь бизнес хийвэл ном журмаараа л явцгаая.

zuv (202.70.46.215)
2017-09-21 21:10:46
mas zuv shidver bolson shv

зочин ...з (103.57.94.72)
2017-09-21 20:02:31
сонгино хайрхан дүүрэгт удирдлага бна уу хархорин захын ард 30 р байрны урт ногоо зардаг нэг асар бнаа эргэн тойрондоо хог их тариж бна хэдэн чёнж талбайг нь өмчилж авчихаад хогоо дуртай газараа хаяж бна уул нь хархорин барс 2 зах ногоо зардаг л юмсан энэ асарын хэрэг алга

Зочин (202.179.24.95)
2017-09-21 19:02:04
Одонтуяа даргаа та болон танай баг маш зөв шийдвэр гаргасан. Олон жил аль ч даргын үед шийдэж чадаагүй асуудлыг оршин суугчиддаа ээлтэйгээр шийдсэнд баярлалаа. Ямар ч баталгаагүй бохир хүнсийг тал талаас авчирч зардаг, эд манай дүүргийн ч хүмүүс биш. та нар боломжийн л санал тавьсан байна шүү дээ, хэрэв хүлээж авахгүй бол өөрсдөө л бүр юу ч үгүй үлдэх байх даа. Одоо чинь 90 оны эхэн үе биш юу тааралдсанаа идэж уудаг цаг өнгөрсөн, хүмүүс эрүүл мэндээ боддог болсон. Энэ талаар ойлголтгүй хүүхэд, хөгшид мэдээлэлгүй хүмүүсийг хохироож байна шүү. Шийдвэрээсээ няцахгүй байхыг хүсье

od (66.181.160.62)
2017-09-21 18:24:06
hvniig aytai duhtai ahui hangamj saitai ajliin bairtai bolgood sniidwer gargaarai deer ocnood vzegnii vzvvr setgelin huurluur yum bitgii hiij bga sai daa ene darga nar

Иргэн (182.160.1.168)
2017-09-21 17:19:35
Одонтуяа даргын шийдвэрийг 100% дэмжиж байна.Шийдвэр дээрээ баттай зогсоорой

Зочин (103.11.192.59)
2017-09-21 17:04:54
Гадаа замбараагүй зах үүсгээд байгааг зогсоох ёстой.Орой шөнийн цагаар шорлог энэ тэр хоол зарахыг болиулаачээ. Дүүргүүдийн удирдлагууд оройн цагаар яваад үзчих хэрэгтэй байхаа.Автобусны буудал дээр байгаа ТҮЦээ учрыг нь олоосой.Буудал дээр зогсох газар байхгүй байна.СХД-н удирдлагууд,мэргэжли н хяналтынхан юу ч хийдэггүй зүгээр сууж өдөр өнгөрөөдгөө болиочээ.Ажлыг чинь заагаад өглөө шүү.

Зочин (202.72.244.221)
2017-09-21 16:49:17
цэгцэлж байна уу үгүй юу

zochin (37.220.133.161)
2017-09-21 16:36:00
Tatbar tuluhgui duriin uneer amarhan mungu oloh zurshiltai bolson humuusiig sain torgoj baih ny zub. Naimaa hiih chadbartai bol durem jurmiin daguu hiibel zohino.

Зочин (202.9.43.179)
2017-09-21 14:53:10
зөв өө зөв дэмжиж бна

зочин (182.160.32.236)
2017-09-21 14:46:02
Засаг дарга захирамж гаргаж худалдааг зогсоосон нь зөв. Алийн болгон ядарсан зүдэрсэнээрээ түрүү барьж гудамж талбайд ил задгай худалдаа хийх юм. Тэдний зарж байгаа хүнс бол ямарч баталгаагүй.

Зочин (202.21.124.134)
2017-09-21 14:34:26
хот 90 ээд оны эрээн юмуу наймааг өрөө танхим дэлгүүртл хийг. Бас машины багажнаас хийж татавараас хормын төдийд зайлж .иргэдыг залилдагыг зогсоо

иргэн (202.70.34.70)
2017-09-21 14:06:07
хархорины захын гадуур автобусны буудал нийтийн зам талбай явган зам айлууд орон сууцны орчим зөвшөөрөлгүй лангуу тавьсан гар дээрээс худалдаа хийжбайгаа хүмүүсийг арга хэмжээ аваачээ 1 хорооллын орчим хог новшо дүүрч маш их бохирдож байа гэр оронгүй архичид маш олноор цуглаж хүүхдийн талбйд архи ууж зодолдож суугчидны амгалан тайванг алдагдуулж байна

orshin suugch (59.153.112.11)
2017-09-21 13:32:03
Huuli durmendee zahiragdaj amidrah heregtei orshin suugch bid ayulgui tsever orchind amidrah erhtei zuv shiidver garsan

orshin suugch (59.153.112.11)
2017-09-21 13:30:59
Huuli durmendee zahiragdaj amidrah heregtei orshin suugch bid ayulgui tsever orchind amidrah erhtei zuv shiidver garsan

orshin suugch (59.153.112.11)
2017-09-21 13:26:53
Huuli durmendee zahiragdaj amidrah heregtei orshin suugch bid ayulgui tsever orchind amidrah erhtei zuv shiidver garsan

ЗОЧИН (27.123.214.123)
2017-09-21 13:00:44
3-Р ХОРООНЫ НУТАГ, ВОКЗАЛЫН ЗҮҮН ХОЙД ТӨМӨР ЗАМЫН 9 ДАВХАР УГСАРМАЛУУДЫН АРЫН ХУУЧИН ТЭЭВРИЙН ТОВЧООРУУ ЯВДАГ ГУДАМЖНЫ ХОЙНО,4 НУУРЧ БИЛҮҮ БУУДАЛ ХООЛНЫ ГАЗРЫН ЗҮҮНЧЭЭ ИЛ ЗАДГАЙ ХҮНСНИЙ НОГОО ЗАРЖ БУЙГ НЭН ДАРУЙ ЗОГСООГООРОЙ,ОРЦ ГАРЦ БӨГЛӨӨД МАШИНУУД НЬ ЗОГСЧИХДОГ,ХОГ НЬ ХӨГЛӨРӨӨД,ТООС ШОРОО,АРХИЧИД ГЭЭД ТЭНД ИХ ЮМ БНА АА,ИРГЭД ДҮҮРЭГТ ЭНЭ ТУХАЙ МӨН Ч ОЛОН УДАА ХЭЛСЭН ДЭЭ,ОДОО ЭНЭ АРГА ХЭМЖЭЭНД ОРЖ БУЙ БИЗ ЭЭ.

Зочин (202.70.46.217)
2017-09-21 12:58:56
Zuv shiidver shuu .... Tuts ~ ee odoo boliulaach

Зочин (66.181.184.139)
2017-09-21 12:51:32
Одонтуяа дарга зөв шийдвэр гаргасан. Үзэл бодлоо хамгаалах хэрэгтэй. Өөр өөрийн өчүүхэн эрх ашгийн төлөө хот улсыг гутааж хүмүүсийн тайван байдлыг алдагдуулсан хэдэн хүнд арга хэмжээ авах ёстой.

Зочин (202.170.69.98)
2017-09-21 12:36:21
ЯМАР Ч БАТАЛГААГҮЙ, ЭРГЭЭД ХАРИУЦЛАГА ТООЦОХ АРГАГҮЙ ЮМ ЗАРААД, ТООС ШОРОО, НУС ЦЭРЭН ДУНД ХӨГЛӨРӨӨД СУУЖ БАЙДАГ ШҮҮ ДЭЭ. ӨӨРИЙНХӨӨ ГАРГАСАН ХҮҮХЭД, ӨӨРИЙНХӨӨ ГЭР ОРНЫ ТӨЛӨӨ Л ЯВЖ БАЙГАА ШҮҮ. ЯМАР БИДНИЙ ХҮҮХДИЙГ ТЭЖЭЭЖ БАЙГАА БИШ. ДЭЭРЭЭС НЬ АРДАА БАЙГАА НОМООРОО ЯВААД, ТҮРЭЭСЭЭ, ТАТВАРТАЙГАА ТӨЛДӨГ ХҮМҮҮСИЙН ОРЛОГЫГ ХААГААД Л СУУЖ БАЙГААГАА ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ. ТЭД Ч БАС ГЭР ОРОН ХҮҮХДЭЭ ТЭЖЭЭЖ БАЙГАА ШҮҮ.

Зочин (202.170.69.98)
2017-09-21 12:30:33
ЦЭГЦЛЭХ НЬ ТҮМЭН ЗӨВ, АЛИЙН БОЛГОН ХЭДХЭН НАЙМААЧНЫ ЭРХ АШГААС БОЛЖ НИЙТЭЭРЭЭ ХӨГЛӨРЧ, ЗАВААРЧ БАЙХ ЮМ. ТАТВАРАА ТӨЛӨӨД, ТҮРЭЭСЭЭ ТӨЛӨӨД НОМ ЖУРМААРАА НАЙМААГАА ХИЙВЭЛ ТААРНА. БУСАД НЬ ТЭГЖ Л БАЙНА ДАГ. ЯАГААД ЭНЭ ХЭДЭН ТАНХАЙ НӨХӨР ХУУЛЬ ЖУРМЫН ГАДУУР БАЙХ ЁСТОЙ ГЭЖ. ТЭГЭЭД ЮМ Л БОЛ ӨРХ ТОЛГОЙЛСОН, ХУЛГАЙ ХИЙЛГҮЙ ӨӨРСНИЙГӨӨ БОЛГОЖ БАЙНА ГЭЖ ГОНШГИНОНО. ХЭНИЙ ТӨЛӨӨ АМЬДРААД БАЙГАА ЮМ?

Зочин (182.160.6.197)
2017-09-21 12:28:18
МАНАЙХАН ӨЛСӨХГҮЙ БАЙВАЛ МИНИЙ ЗАРСАН ЮМНААС ХҮҮХЭД ХҮМҮҮС ХОРДОНО УУ БАЙНА УУ ХАМАА АЛГА ГЭЖ БОДДОГ ШИГ БАЙГАА ЮМ.БӨМБӨГӨРӨӨР ГАДУУР ЯВАХ Ч ГАЗАР АЛГА.

irgen (66.181.177.163)
2017-09-21 12:19:11
tsewerhen bol zarj l baig ldee hugjiltei orond hotiin tuwd jigdhen designtei zarj l bdag shuude

Зочин (202.9.43.152)
2017-09-21 12:01:48
хууль дүрэм журмаа л барих хэрэгтэй.

Зочин (66.181.164.4)
2017-09-21 11:50:30
Засс танай Баянгол дүүргийн 10-р хорооллын автобусны буудал дээр тэр ил задгайнууд чинь пиг л байдаг хэвээрээ л юм байна лээ дээ. Бас танай дүүргийн автобусны бүх буудлууд чинь ТҮЦ гэсэн балиар амбаараар чихээстэй байгааг мэддэггүй юм уу?

Зочин (66.181.183.248)
2017-09-21 11:47:16
Ил задгай юм зарах нь буруу ш дээ. Харин энэ хүмүүсийг бага түрээстэй байраар хангах нь зөв болуу

Зочин (202.9.43.245)
2017-09-21 11:45:36
120 114 р цэцэрлэг 56р сургуулийн орчимын замыг засаачээ

зочин (182.160.37.108)
2017-09-21 11:43:45
Зөв зүйтэй алхам хийж байна. Харин янз бүрийн турхиралтад няцаж буцахгүй зоригтой тууштай гүйцэтгэж дуусгаарай. Наад хүмүүс чинь одоо ингэж арай ядан амь зууж байгаа мэт авирлаж байвч хуулийн дагуу тавьсан шаардлагыг биелүүлж л таараа, өөрсдөө ч аяндаа учраа олоод ажил амьдралаа үргэлжлүүлж л таараа.

зочин (150.129.140.123)
2017-09-21 11:38:00
Зөв шийдвэр хэсэгхэн наймаачидын эрх ашгаас болж олон нийт хохирох ёсгүй эргээд гудамж талбайгаа хар л дхх цэвэрхэн сайхан л байна

зочин (202.21.100.138)
2017-09-21 11:36:40
Бүх дүүргүүд ижил шаардлага тавих хэрэгтэй. Маш зөв ажил эхлүүлсэн.Гудамж талбайгаар явж болохгүй.гэр оронд цонх нээхээр муухай хоолны үнэр орж ирнэ.ДЭМЖМЖ БАЙНА.

Тогтох (93.43.200.253)
2017-09-21 11:34:52
Энэ маш зов шийдвэр байна. Одонтуяа зоригтой сайн ажиллаж Баянголыг орчин уедээ зохицсон дуурэг болгоно гэж итгэж байна

Тогтох (93.43.200.253)
2017-09-21 11:34:51
Энэ маш зов шийдвэр байна. Одонтуяа зоригтой сайн ажиллаж Баянголыг орчин уедээ зохицсон дуурэг болгоно гэж итгэж байна

Зочин (202.9.43.159)
2017-09-21 11:28:00
ИРГЭДИЙГ ТУХИРДАГ, УЛС ТӨР ХИЙДЭГ ГАРУУД БИЙ

zo (27.123.214.81)
2017-09-21 11:27:59
Zev ard tumene bodoh heregtei..

багш (112.72.9.86)
2017-09-21 11:26:24
БГД-ийн засаг даргын авч явуулж байгаа ажил зөь ш дээ. Бусдыг огт бодохгүй зөьхөн хар амиа боддог иргэдээс болж сургуулийн сурагчид ч адилхан зөьхөн хар амиа бодож төлөвшиж байна шүү дээ, Өчигдөр ТВ-ээр хуурай өлсгөлөн зарлана гээд сурдүүлээд байсан хүмүүс өөрсдийгөө нийгэмтэйгээ нэг эргэж харах хэрэгтэй. Би БГД-ийн иргэн биш. гэхдээ энэ бол зөв зүйл шүү. 3,4-р хорооллын гар дээрх худалдаа арай хэтэрчээ гэж бодогддог юм.

Зочин (103.26.193.11)
2017-09-21 11:24:44
zuv zuv .mash shudarga bn.demjij bn

Зочин (27.123.214.82)
2017-09-21 11:23:33
Balai abgai

Зочин (27.123.214.105)
2017-09-21 11:22:06
Одонтуяа сайн ажиллаж бна зөв л дөө яаж ч бодсон

Зочин (202.9.43.159)
2017-09-21 11:21:11
ЦЭГЦЛЭХ НЬ ЗӨВ. ХАРХОРИН ГЭДЭГ НВШИРСОН ГАЗАР БАЙНА. АВТОБУСНЫ БУУДЛУУД

Зочин (124.158.111.6)
2017-09-21 11:15:31
Нийтээр дагаж мөрдөх дэг журам гэж нэг юм бий шүү дээ. Зөв зүйтэй ажил хийж бгаа юм байна. Хүний эрх эрхийн тухай ойлголт бол өөр шүү дээ. Замбараагүй юмыг цэгцлэх хэрэгтэй.

болор (103.87.255.66)
2017-09-21 11:05:40
Ил задгай худалдаа хийж орчин тойрондоо хог новш цуглуулж хүмүүсийн аюулгүй цэвэр орчинд амьдрах эрхэнд ноцтой халдаж байгаагаа зөв гэж бодож хэрүүл шуугиан дэгдээж хүмүүсийг турхирч байдаг хүмүүс өөрсдөөсөө ичдэг болоосой. Ер нь тэгээд өлсөж цангана л биз хэнд хамаатай юм. Төрийн ажлаа хийж байгаа хүний ажлыг үгүйсгэж гүтгэн доромэилдогоо болимоор юм.Хороололын дэлгүүрүүдээр хоосон лангуу зөндөө л байналээ. Тэнд ороод худалдаагаа хийгээд татвараа төлөөд хэл амгүй, дулаахан сууж байх хэрэгтэй шүү дээ

иргэн (202.21.106.132)
2017-09-21 11:05:04
зөв. Чи чадлаа.

Зочин (202.179.25.118)
2017-09-21 11:00:24
ЦЭГЦЛЭХ НЬ ЗӨВӨӨ. ЖУРАМ ДҮРЭМ ХУУЛЬ ТОГТООМЖОО УРДАА БАРИАД ЗОХИЦУУЛЖ ҮЗ. С. ОДОНТУЯА МИНЬ .

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-23 16:34:01 - Хууль
Төрийн албаны автомашиныг тусгай хэрэгцээнд унахгүй
2018-09-23 16:21:15 - Энтертайнмент
Mongolia’s next top model-2” нэвтрүүлэгт гурван улсын моделиуд өрсөлдөнө“
2018-09-23 16:15:52 - Нийслэл
Шинэ нисэх онгоцны буудал ирэх жилийн тавдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэв
2018-09-23 15:58:52 - Спорт
Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг эхний ялалтаа авлаа
2018-09-23 15:51:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд зочилж, Монгол ном бүтээлтэй танилцав
2018-09-23 15:42:21 - Спорт
Намрын нээлтийн барилдаан энэ сарын 29-нд болно
2018-09-23 15:17:29 - Нийслэл
Зах, худалдааны төвүүд хэвийн ажиллаж байна
2018-09-23 11:14:26 - Спорт
Д.Сумъяа ДАШТ-ы хошой ХҮРЭЛ медальтан боллоо
2018-09-23 10:45:22 - Технологи
Хатагтай Вэй робот олон хүний анхаарлыг татаж байна
2018-09-23 10:34:52 - Улс төр
Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-23 10:31:14 - Шар
Хакухо өчигдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо
2018-09-23 10:20:56 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар ДУЛААН байна
2018-09-23 10:13:58 - Спорт
Эмэгтэй бөхчүүд залуучуудын ДАШТ-ээс гурван медаль хүртэв
2018-09-23 09:54:20 - Байгаль Орчин
Өнөөдөр нийслэлд 12-14 хэмийн дулаан байна
2018-09-23 09:32:58 - Хууль
Б.Махбалын цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ
2018-09-22 18:53:56 - Энтертайнмент
Монгол Улсын уран хатгамалчдын уралдаанд 120 гаруй хүн оролцож байна
2018-09-22 13:27:43 - Орон нутаг
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 35 хувьтай байна
2018-09-22 13:20:41 - Спорт
Хакүхо М.Даваажаргал өнөөдөр давбал түрүүлэх болзлоо хангана
2018-09-22 13:16:31 - Байгаль Орчин
Бурхан Халдун уулыг хамгаалах асуудлаар олон улсын эрдэмтэд чуулж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-22 12:31:01 - Нийслэл
ТОЙМ: ТЭЦ-4 тэг зогсолт хийж, ам.доллар 2500 төгрөг давж, шатахууны үнэ орон нутагт нэмэгдэв
2018-09-22 12:17:01 - Энтертайнмент
Н.Мандах: Зам, дэд бүтцэд сөрөг нөлөөтэй элсний нүүдлийг зогсоох шинэ технологи МОНГОЛД нэвтрүүлсэн
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-22 10:52:33 - Байгаль Орчин
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-09-22 10:29:29 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт зөвшөөрөлгүй мал оруулсан малчдад мэдэгдэл хүргүүлжээ
2018-09-22 10:14:06 - Боловсрол
БНСУ-ын Засгийн газрын 2019 оны бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2018-09-22 09:59:36 - Нийслэл
Өнөөдөр дараах замууд 17.00 цаг хүртэл хаалттай байна
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 07:55:01 - Шар
Эрдэмтэд сэтгэл гутралын гурван үндсэн шинж тэмдгийг нэрлэжээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 13:03:31 - Хууль
Бөхийн өргөө удахгүй хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх үү