Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар зарим газарт газрын тосны тээвэрлэлтийг зогсоожээ

Түгээх    
2017-09-21 12:45:12 - Орон нутаг

Өсч торнисон Дорнод нутагтаа, Халх голдоо арав гаруй жилийн дараа очиж үзээд өөрийн эрхгүй өр зүрх нь эмтэрч, нүдний нулимс асгарсан хэмээн SВN телевизээр “Үнэн худлын дэнс” гэх нэвтрүүлэг хийж, олны танил болсон сэтгүүлч залуу М.Орхонтуул манай сайтад ярилцлага өгсөн билээ. Тэрбээр Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт байх газрын тосны олборлолтын 21-р цооногт бодит байдал ямар байгаа талаар ярьсан юм. 

Баяртай мэдээ дуулгахад М.Орхонтуулын манайд өгсөн ярилцлага, хийсэн нэвтрүүлэг нь үр дүнд хүрсэн байна. Учир нь Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өчигдөр  захирамж гаргаж, зарим газарт газрын тосны тээвэрлэлтийг зогсоохоор болсон байна. Газрын тосны олборлолт, тээвэрлэлттэй холбоотой гомдол Дорнод аймгийн тулгамдсан асуудлын нэг. Тус аймгийн Засаг даргын А/433 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр газрын тосны 21 дүгээр талбайгаас бүтээгдэхүүний тээвэрлэлт хийж буй зам нь олон салаалсан төдийгүй 7-35 метр хүртэл өргөн болж, байгаль орчин бохирдсоныг тогтоожээ.

Газрын тосны  зүй бус тээвэрлэлт нь Монгол Улсын Байгаль орчны тухай хууль, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль, Газрын тухай хууль, Авто замын тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж  буй юм. Үүний  зэрэгцээ зам дагуу нутаглаж буй иргэдийн амьдрал болон мал сүрэгт сөргөөр нөлөөлж байгаа  тул Тосон-Уул-Баянхошуу боомт чиглэлийн авто замтай холбох авто замын зарим хэсгээр  газрын тосны тээвэрлэлт хийхийг түдгэлзүүлэн  зогсоох тухай захирамжилсан байна.

Б.ЦЭЛМЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНД. (202.179.25.118)
2017-09-22 09:58:25
ЗАРИМЫГ НЬ Ч БИШ ... БҮГДИЙГ НЬ ЗОГСОО. НЕФЬТ ТӨМӨР 2 БОЛ МОНГОЛЫН ХУВЬД СТРАТЕГИЙН ГОЛ ТҮҮХИЙ ЭД. ӨНӨӨДӨР БИД БОЛОВСРУУЛЖ ЧАДДАГГҮЙ НЭРИЙН ДОР 3 ХАН БҮЛЭГЛЭЛ БАЯЖИЖ СУУНА. ИЙМ БАЙЖ БОЛОХГҮЙ ДЭЭ. ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА АА

Зочин (182.160.5.116)
2017-09-21 18:45:24
Зөв.Наад хужаа нар чинь юу ч хайрлахгүй,нохойноос дор .Бүрэн зогсоо ?

Ovooshtee (27.123.214.85)
2017-09-21 14:44:32
Anh udaa joohon ch gesen eh oronch setgel gargajee, toimtoi hedhen tom zamiig ni uldeegeed busadiig ni tag haah heregtei, mash hatuu shaardlaga tavih heregtei, ali umnaas aih algiin chinee bolj suudag um be.

Зочин (66.181.186.98)
2017-09-21 14:41:44
olborolt hiihiig zogsooh vheregtei

zochin (103.212.116.112)
2017-09-21 14:16:19
dornodiinhon haanaas avchraad tavjihsan gemeer erguu gariig zasag dargaar tavichihsan bainalee

ЗОЧИН (202.179.31.29)
2017-09-21 13:16:02
зөв шүү

Зочин (66.181.179.47)
2017-09-21 12:52:02
тогтоосон замаас өөр замаар тээвэрлэлт хийвэл олборлолтыг нь зогсоох хэрэгтэй,малчид,иргэд мэргэжлийн хяналт гээд бид бүгдээрээ хяналт тавих хэрэгтэй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-10-23 20:36:02 - Хууль
Цагдаа нар тайлбар мэдүүлэг авч, цогцос таниулах ажиллагаа хийж байна
2017-10-23 19:39:01 - Орон нутаг
Уулчдын нэрс тодорхой боллоо
2017-10-23 18:26:53 - Орон нутаг
ОБЕГ: Амьд хүн олно гэх найдлагаар эрэн хайх ажиллагаа явуулж байгаа
2017-10-23 18:03:26 - Нийслэл
Нийтийн тээврийн 7205 жолооч, ажилчдыг 163 удаагийн сургалтад хамруулжээ
2017-10-23 17:11:30 - Нийслэл
“Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө" хэлэлцүүлэг зохион байгуулав
2017-10-23 16:56:36 - Улс төр
ЕТГ-ын дарга З.Энхболдын агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганыг хааж хэлсэн үг
2017-10-23 16:48:08 - Хууль
АТГ 127 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна
2017-10-23 16:44:10 - Хууль
Их сургуулийн албан хаагчид тангараг өргөлөө
2017-10-23 16:39:14 - Гадаад
Шинзо Абе АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Путинтэй уулзахаар бэлтгэж байна
2017-10-23 15:38:13 - Улс төр
Гурван талт хэлэлцээр тодорхойгүй шалтгаанаар хойшлов
2017-10-23 15:30:53 - Спорт
"Хангарди-2017" спортын наадмын шилдэгүүд шалгарлаа
2017-10-23 15:24:00 - Орон нутаг
ОБЕГ: Арван уулчны цогцос олдож, эрлийг түр зогсоолоо
2017-10-23 15:17:14 - Байгаль Орчин
Сүүлийн зургаан жилд улсын төсвөөс утааны эсрэг 97,7 тэрбум төгрөг зарцуулжээ
2017-10-23 14:54:32 - Шар
Дуучин Т.Дэлгэрмөрөн өчигдөр “хурим"-аа хийжээ
2017-10-23 14:36:25 - Шар
ДАШТ-ий морьт харвааны тэмцээнээс Монгол Улсын тамирчин мөнгөн медаль хүртлээ
2017-10-23 14:25:28 - Улс төр
Я.Содбаатар: Дэд сайд нарыг өөрчлөх асуудал яригдаагүй
2017-10-23 14:22:38 - Энтертайнмент
ФОТО: Өндөр гэгээн Занабазарын хосгүй бүтээлүүдийг дэлгэв
2017-10-23 14:02:57 - Нийслэл
Монголын залуу зураачид “Пусан-55” үзэсгэлэнд оролцож байна
2017-10-23 13:57:48 - Спорт
“Залуу үе”-ийн аварга шатарчид тодорлоо
2017-10-23 13:54:28 - Эрүүл мэнд
Отгонтэнгэр ууланд анхан шатны тусламж үзүүлэх баг ажиллаж байна
2017-10-23 13:48:43 - Эрүүл мэнд
ФОТО: Цалин нэмэгдүүлэх шийдвэр гартал тэмцсээр байх болно гэв
2017-10-23 13:37:14 - Орон нутаг
Гурван уулчны цогцос олдсон гэх мэдээллийг шалгаж байна гэв
2017-10-23 13:34:25 - Байгаль Орчин
С.Оюун: Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд гурван шийдлийг хэрэгжүүлэх боломж бий
2017-10-23 13:25:01 - Нийслэл
Улаанбаатар-Пусан хот “Эгч дүүсийн тосгон” байгуулна
2017-10-23 12:49:28 - Шар
Найруулагч Жеймс Тобэкийг оюутан, сурагчдад бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгав
2017-10-23 12:45:48 - Байгаль Орчин
Х.Баттулга: Утаанаасаа салж байж улс орон хөгжинө
2017-10-23 12:39:41 - Хууль
Нэр, нас, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ
2017-10-23 12:33:28 - Нийслэл
Багахангай дүүрэгт үйлдвэрлэлийн төвлөрсөн бүс бий болгохоор ажиллаж байна гэв
2017-10-23 12:33:14 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлгийн ирц бүрдээгүй байна
2017-10-23 12:19:43 - Байгаль Орчин
Уулчид сураггүй болсонтой холбогдуулан Шуурхай штаб байгуулагдлаа
2017-10-23 12:16:58 - Байгаль Орчин
Шадар сайд Ө.Энхтүвшин ослын газар ажиллахаар явлаа
2017-10-23 12:16:22 - Технологи
Ж.Жанлав-Ойдов: Гагнуурын төрөлд оролцож медаль хүртсэндээ баяртай байна
2017-10-23 12:10:42 - Гадаад
Трамп сонгуульд ялалт байгуулсан Японы ерөнхий сайдад баяр хүргэв
2017-10-23 12:02:15 - Нийслэл
Улсын Онцгой комиссоос холбогдох албаны хүмүүст үүрэг өглөө
2017-10-23 11:58:11 - Боловсрол
Шилдэг оюутан, сурагчид тэтгэлэг гарджээ
2017-10-23 11:53:12 - Шар
Швейцарьт сүхээр зэвсэглэсэн өсвөр насны хүү явган зорчигчид руу халджээ
2017-10-23 11:47:12 - Хууль
Энэ сарын 27-нд Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэнэ
2017-10-23 11:26:45 - Байгаль Орчин
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өвөлжилтийн бэлтгэлийг шуурхай ханган ажиллахыг үүрэг болгов
2017-10-23 11:26:06 - Нийслэл
Нийт 140 мянга гаруй өрх цахилгааны хөнгөлөлтөд хамрагдана
2017-10-23 11:22:30 - Улс төр
С.Чинзориг сайд нэмэлт хэлэлцээнд Засгийн газрыг төлөөлнө
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-10-20 10:44:27 - Хууль
Эрх мэдлээ урвуулж, 1,5 тэрбум төгрөг завшсан албан тушаалтнуудыг баривчилжээ
2017-10-23 15:24:00 - Орон нутаг
ОБЕГ: Арван уулчны цогцос олдож, эрлийг түр зогсоолоо
2017-10-23 14:54:32 - Шар
Дуучин Т.Дэлгэрмөрөн өчигдөр “хурим"-аа хийжээ
2017-10-20 16:15:26 - Хууль
Хүчиндүүлсэн гэх таван настай охины ээж хүүхдээ асран хамгаалахаас татгалзжээ
2017-10-23 10:06:37 - Байгаль Орчин
Б.Гангаамаа: Уулчид хэрвээ амьд байвал маш яаралтай аврах хэрэгтэй
2017-10-23 07:38:21 - Энтертайнмент
Л.Сөрөлт: Бүр шархирмаар, үнэхээр өмөрмөөр...
2017-10-20 10:55:05 - Шар
Буудуулж нас барсан монгол иргэн АНУ-д гэр бүлийн хамт амьдардаг байжээ
2017-10-22 19:06:34 - Хууль
ОБЕГ-аас сураггүй болсон 19 иргэний талаар мэдээлэл өгөв
2017-10-21 09:55:56 - Хууль
П.Хишигбаяр: Ажилд ороод зургаан сарын дараа МАН сонгуульд ялснаар ажлаас халагдсан
2017-10-20 09:00:07 - Хууль
Цэцэрлэгийн гурван давхрыг түрээслэж, хувьчилж, хашаанд нь сургууль барьсан эрхэм БСШУ-ы дэд сайдаар ажиллаж байжээ