Монгол Улсын 20 гаруй иргэнийг интерполоор эрэн сурвалжилж байна

Түгээх    
2017-09-21 14:23:44 - Нийслэл

atgАвлигатай тэмцэх газар, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага хамтран “Олон улсын болон үндэсний хэмжээнд авлига, мөнгө угаах явдалтай тэмцэх нь” сургалтыг 2017 оны 9 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд зохион байгуулж байна. 

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засгийн зөвлөх Роел Жансенс, Их Британийн Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны ахлах мөрдөн байцаагч, хатагтай Женифер Брачнер, Интерполын Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээний мэргэжилтэн Эрнесто Андрес Гранадос Гозалис нарын олон улсын төлөөлөгчид Монголын прокурор, мөрдөн байцаагч, мэргэжилтнүүдэд сургалт явуулж буй юм. 

Уг сургалтыг нээж Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал үг хэлэв. Тэрбээр “Асар хурдацтай хөгжил дэвшил, даяаршлын энэ үед аливаа улс орон ганцаараа орших боломжгүйн адил нэг улс дангаараа авлигатай бүрэн тэмцэж чадахгүй. Тиймээс ямар ч орны авлигатай тэмцэх байгууллага нь олон улсын холбогдох байгууллагатай хамтран ажиллаж, алба хаагчдынхаа мэргэжлийн ур чадварыг байнга дээшлүүлж, гаднын улс орны сайн туршлагаас судалж, хэрэгцээт зүйлийг олж, өөрсдийн ажил албандаа авч хэрэгжүүлж байх нь чухал” хэмээн онцлов. 

atg

Их Британийн Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны ахлах мөрдөн байцаагч, хатагтай Женифер Брачнер “Монгол Улсын хувьд төрийн албан хаагчийн гадаад оронд оффшор данс, компани эзэмшихийг хориглох чиглэлд нэлээд ахицтай ажиллаж байна гэж дүгнэлээ. Цаашлаад залилангийн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгаа чиглэлээр Их Британийн туршлагыг судална. Мөнгө угаах нь нарийн түвэгтэй бөгөөд нэг улс дангаараа тэмцээд дийлэхгүй явдал. Олон улсын төдийгүй олон талын хамтын ажиллагаа байдаг учраас прокурор, Авлигатай тэмцэх газар болон цагдаа, мөн Төвбанкны албан хаагчдад энэ сургалтыг зориулж байна” гэв.

atg

Энэ үеэр манай улсын төлөөлөгч Монголын 20 гаруй иргэнийг интерполоор эрэн сурвалжилж буй бөгөөд тэдгээрийн 4-6 нь улаан шугамд багтсан талаар товч мэдээлэл өгөв. Дашрамд дурдахад, дэлхийн 190 гаруй орныг нэгтгэсэн Интерполын Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээ байгууллага нь кибер гэмт хэрэг, терроризм, шинээр бий болж буй гэмт хэрэг гэсэн стратегийн тэргүүлэх гурван чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг байна. Мөн дэлхий нийтийн өмнө тулгамдсан хар тамхи болон хүн худалдаалах, кибер гэмт хэргийн эсрэг эрчимтэйгээр тэмцдэг ажээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 2

Зочин (202.131.225.197)
2017-09-21 17:01:44
ээ олон улсынхан минь энэ газарт сургалт өгч хайран цаг хөрөнгөө бараад хэрэггүй дээ. наана ойлгож байгаа царай гаргаж толгой дохиод цаанаа шал өөр юм бодоод л сууж байгаа. жишээ нь өөр өөрсдийн багын танил найз дарга нараа энэ яриад байгаа юмны сиймхийгээр хэрхэн хамгаалж авч гарах гэх мэт

Tagnuulch (77.134.119.53)
2017-09-21 14:50:44
Eren survaljlagdaj bgaa ulsuudaas Nilsen ni Eovropod bdag daa Mokvad 2 hun alaad zugtsan Chutgur Gansuh Frantsin Marseld shorongoos or good Ungart mongolchuudaa daramtaldag bsan R.Dugar Rennest geed zunduu zunduu

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-12 12:21:39 - Энтертайнмент
“Алтан бөмбөг” шагналын эзэн өнөөдөр тодорно
2017-12-12 12:09:24 - Орон нутаг
Өмнөговьд 120 км оочирлож буй жолооч нарт туслах хүмүүнлэгийн аян эхлүүлжээ
2017-12-12 11:34:56 - Шар
Мисс А.Баярцэцэг ТҮК-ийн ажилтанд гэр бэлэглэв
2017-12-12 11:32:07 - Эдийн засаг
Д.Сумъяабазар: Онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор бензиний үнэ нэмэгдэхгүй
2017-12-12 11:09:27 - Спорт
Харумафүжигийн хэргийг прокурорт шилжүүлжээ
2017-12-12 11:00:40 - Нийслэл
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ
2017-12-12 10:59:26 - Орон нутаг
БНХАУ-ын хоёр иргэнийг албадан гаргажээ
2017-12-12 10:49:09 - Улс төр
У.Хүрэлсүх: Залуучуудын хөдөлмөр эрхлэлт бидний санааг зовоосон асуудал
2017-12-12 10:48:44 - Хууль
С.Баатаржав: Алба хаагчдад тавьж буй шаардлага зөвхөн хуулийн дагуу байх ёстой
2017-12-12 10:45:09 - Шар
Д.Ганболор кикбоксын дэлхийн хошой аварга боллоо
2017-12-12 10:41:55 - Хууль
МХЕГ-ын байцаагчид, “Монголросцветмет”-ын захирал Д.Ганболд нарыг суллажээ
2017-12-12 10:41:41 - Нийслэл
Морьтны их жагсаал гиннест бүртгэгджээ
2017-12-12 10:36:35 - Улс төр
Гэр хороололд инженерчлэлийн дэд төвүүдийг барина
2017-12-12 10:35:28 - Нийслэл
Өнөөдөр зулын хорин таван
2017-12-12 09:38:11 - Улс төр
УИХ-ын байнгын хороод хуралдана
2017-12-12 07:39:49 - Улс төр
С.Ганбаатар: О.Баасанхүү эздийнхээ захиалгыг биелүүлэх гээд толгойгүй болсон
2017-12-12 07:33:55 - Хууль
Хэдэн зуун сая төгрөг гэртээ нуучихаад хэнээс авснаа тайлбарлаж чадахгүй байна
2017-12-12 07:30:09 - Нийслэл
Орлого нь өссөн ч зардлаа оновчтой тусгаагүй нийслэлийн төсөв
2017-12-12 07:25:35 - Нийслэл
Замын түгжрэл, зогсоолын асуудлыг бүрэн шийдсэн удирдагчийг шүтэж, Зайсан толгой дээр мөнхлөе
2017-12-12 07:20:17 - Эрүүл мэнд
Хуванцар саванд хонуулсан айрганд агуулагдах хар тугалга зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 4.4 дахин их байдаг
2017-12-12 07:15:55 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2017-12-11 18:44:24 - Улс төр
ХҮН-ыг самарсан С.Ганбаатар МАХН-ыг хагаллаа
2017-12-11 17:43:05 - Технологи
ФОТО: Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлд хурдан галт тэрэг аялж эхэллээ
2017-12-11 16:57:14 - Орон нутаг
Сэлэнгэ аймагт 3.54 магнитудын газар хөдөлжээ
2017-12-11 16:56:29 - Хууль
"Манай цэргийн жавхаа" дуу хөшөөтэй боллоо
2017-12-11 16:49:03 - Спорт
Монголын шилдэг боксчдын тэмцээнд У.Мөнх-Эрдэнэ түрүүлжээ
2017-12-11 16:48:07 - Хууль
18 настай хүү амиа хорлосон хэргийг шалгаж байна
2017-12-11 16:41:07 - Гадаад
Ангараг гарагийн зургийг “NASA” олон нийтэд дэлгэжээ
2017-12-11 16:27:30 - Хууль
“Говийн чоно-2018” Ховд аймагт болно
2017-12-11 15:30:45 - Нийслэл
Худалдаачдын холбооноос 300 хүн цээж нүцгэн жагсана гэв
2017-12-11 15:09:49 - Улс төр
О.Баасанхүү: МАХН-д мөнгөтэй нь ганц Н.Энхбаяр биш
2017-12-11 14:22:25 - Улс төр
Шүүгч нар “Гэр хороолол хөгжлийн нам”-ыг ялгаварлан гадуурхлаа гэв
2017-12-11 14:21:07 - Нийслэл
Ж.Бямбадорж, Ц.Амгаланбаяр нар хамтран ажиллах гэрээгээ сунгажээ
2017-12-11 14:20:10 - Нийслэл
Монгол оюутнуудын дунд япон Соёлын бүнкёосай наадам боллоо
2017-12-11 14:12:25 - Эдийн засаг
ХААН Банкны дөрвөн тооцооны төв цусны даралт хэмжих багаж бүхий булантай боллоо
2017-12-11 13:45:05 - Шар
Б.Жаргалсайхан: Н.Энхбаяр эртнээс хар авсан ч О.Баасанхүүг оройтож хөөсөн юм билээ
2017-12-11 13:41:47 - Боловсрол
Ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээлийг албан сургалтын хөтөлбөрт оруулахаар боллоо
2017-12-11 13:14:00 - Хууль
Хамтран амьдрагчтайгаа нийлж бусдыг дээрэмджээ
2017-12-11 13:07:37 - Энтертайнмент
“Монгол Улсын ардын зураачид” үзэсгэлэн нээлтээ хийнэ
2017-12-11 13:07:04 - Гадаад
Арабын 22 улс АНУ-д Иерусалимын тухай шийдвэрээ цуцлахыг уриалав
Их уншсан
Их сэтгэгдэлтэй