Усан замын тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, тооллогыг анх удаа нэгдсэн цогц хэмжээнд зохион байгуулжээ

Түгээх    
2017-09-21 18:04:47 - Нийслэл

Монгол Улсын томоохон гол, мөрөн, нууруудад тэр дундаа Хөвсгөл нуурт 2000 онд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 10 хүрэхгүй усан замын тээврийн хэрэгсэл тоологдож байсан бол аймгийн төвүүдийг авто замаар холбох бүтээн байгуулалтын ажлууд амжилттай хэрэгжиж, орон нутаг руу чиглэсэн гадаад, дотоодын аялагчдын урсгал нэмэгдэж, аялал жуулчлалын салбар ч мөн  хөгжин хүрээгээ тэлсээр байгаа билээ.

Иргэд зуны улиралд гол, мөрөн, нуур бүхий Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудыг зорин аялж амрах хандлага нэмэгдсээр байгаа бөгөөд энэхүү аялал жуулчлалын урсгалыг даган хувийн завь бүхий иргэд усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх болсон байна. 2017 онд зөвхөн Хөвсгөл нуурт гэхэд л зуны улирал, баяр наадмын  амралтын  өдрүүдэд нийт 60000 орчим дотоодын болон гадаадын жуулчид амарсан гэсэн тооцоо гарсан байна.

Аялж, амарч буй иргэдийн дийлэнх хувь нь усан замын тээврийн хэрэгсэл болох “Сүхбаатар” хөлөг онгоц болон бусад бага оврын завийг сонгон үйлчлүүлдэг байна. 2017 онд ЗТХЯ-наас Монгол орны томоохон гол мөрөн, нууруудад зорчигч тээврийн зориулалтаар усан замын тээвэр эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр хэд хэдэн ажил санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд шинээр батлагдсан хуулийг сурталчлах сургалт, семинарыг зохион байгуулснаас гадна усан замын тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, тооллогыг анх удаа нэгдсэн цогц арга хэмжээ болгон зохион байгуулсан юм.

Дээрх техникийн үзлэг, шалгалтыг хэрхэн зохион байгуулсан болон шалгалтын үр дүнгийн талаар Монгол Улсын Далайн захиргааны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Амартүвшинтэй ярилцлаа.

-Манай улсад хичнээн усан замын тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг вэ? Эдгээр тээврийн хэрэгслүүд нь шаардлага хангасан байдаг уу? Техникийн үзлэг, шалгалтыг зам, тээврийн салбарт анх удаа хийж эхэлсэн гэж сонслоо?

Энэхүү техникийн хяналтын үзлэг шалгалтыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 110 дугаар тушаалаар байгуулж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Далайн захиргаа, Авто тээврийн үндэсний төвийн орон нутаг дахь техник оношлогооны алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын орон нутаг дахь улсын байцаагчдыгоролцуулан өнгөрсөн зургаадугаар сарын 15-ны өдрөөс долдугаар сарын 20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хөвсгөл, Архангай, Ховд, Увс зэрэг томоохон нуур, гол, мөрөн бүхий аймгуудад ажиллаж, үзлэг, шалгалтыг зохион байгуулснаас гадна улсын бүртгэлд хамрагдаагүй байсан усан замын тээврийн хэрэгслүүдийг бүртгэлд хамруулах, гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулж, хууль, тогтоомжийг сурталчлан таниулах ажлыг хийж гүйцэтгэсэн.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй  155 усан замын тээврийн хэрэгсэл байна. Үүнээс 122 усан замын тээврийн хэрэгсэл техникийн үзлэгт тэнцсэн байна. Хөдөлгүүрийн болон бусад  техникийн эвдрэл, гэмтлийн улмаас хөвөлтөд гараагүй буюу ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй усан замын тээврийн хэрэгслийг зөвхөн тооллогод хамруулаад байна.

-Завинд хийгдэх техникийн үзлэг шалгалт нь автотээврийн хэрэгсэлд тавигдах шалгуур үзүүлэлтээс ялгаатай юу?

АТҮТ-ийн техникийн үзлэг шалгалтад шаардлагатай зөөврийн техник, багаж, хүн хүчний нөөц боломжийг ашиглах, хамтран ажиллах, зарим хүрч ажиллах бололцоогүй аймгуудад тус байгууллагын орон нутаг дахь салбар нэгжүүдээр нь дамжуулан уг үзлэг шалгалтыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзээд Авто тээврийн үндэсний төвтэй хамтарч энэхүү үзлэг шалгалтыг явуулсан юм. Мөн ОБЕГ, МХЕГ-ын байцаагчид хариуцсан чиглэлийн шалгалтыг хийсэн. Ажлын хэсгийн зүгээс усан замын тээврийн хэрэгсэлд техникийн үзлэг шалгалтыг явуулахдаа хэд хэдэн шалгууруудыг гол үзүүлэлт болгосон. Тухайлбал, усан замын тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс ялгарч буй утааны бохирдлыг авто машины хөдөлгүүрээс ялгарах утаан дахь нүүрсхүчлийн хий, нүүрстөрөгчийн дутуу исэл, нүүрс устөрөгч зэрэг бодисын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн зөвшөөрөгдөх хэмжээтэй дүйцүүлсэн байдлаар зориулалтын багажаар шалгаж, зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр хувьтай гарсан тээврийн хэрэгслийг зөрчлөө арилгах хүртэлх хугацаанд  хөвөлтөд гаргахгүй байх, хориглох арга хэмжээг авч ажилласан. Мөн завины ёроолын усыг шавхагч насосын  ажиллагаа хэвийн байгаа эсэх, завины их бие болон ёроол цоороогүй, шатахууны савны битүүмж, хөдөлгүүрийн тосны хэмжээ хэвийн түвшинд байх, түүнийг цаг тухайд нь сольж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ. Түүнчлэн аврах хэрэгсэл, хантааз, цагираг, уяа оосор, якорь, гэрэлтүүлэг, дохио, эмийн сан, галын хор зэрэг аюулгүй ажиллагаатай холбоотой дагалдах хэрэгслийн иж бүрдэл, бүрэн бүтэн байдлыг шалгасан.

-Техникийн үзлэг, шалгалтыг цаашид жил бүр зохион байгуулах уу?

“Усан замын тээврийн тухай” хуучин мөрдөж байсан хуулинд уг үзлэгийг гурван жил тутам хийхээр заасан байсныг өөрчилж хуулийн шинэчилсэн найруулгад заасны дагуу жил тутам зохион байгуулахаар болсон. Үзлэгийг жил бүр зохион байгуулах гол зорилго нь нэгдүгээрт, техникийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаад хяналт тавих ажлын хүрээнд усан замын тээврийн хэрэгслийн аюулгүй ажиллагаатай холбоотой техник, хэрэгслийн бүрдэл, бэлэн байдал,  аврах хантаазнуудыг зорчигчдын тоогоор авч явж байгаа эсэхийг шалгах, хоёрдугаарт, байгаль орчин бохирдохоос урьдчилан сэргийлэх үүднээс шаардлага хангахгүй, үзлэгт тэнцээгүй усан замын тээврийн хэрэгслийг хөвөлтөд гаргахыг хориглох ажлыг хэвшүүлэх явдал юм.

-Цаашид дотоодын усан замын тээврийг хөгжүүлэхэд танай байгууллагын зүгээс ямар ажлууд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна вэ?

Манай байгууллагын зүгээс усан замын тээврийн хэрэгслийн жолоочийг “жолоочийн хариуцлагын даатгал”-д хамруулах, зорчигчдыг амь насны даатгалтайгаар зорчуулдаг болгох асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэ нь усан замын тээврийн хэрэгслээр  үйлчлүүлж буй зорчигчдын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн чухал арга хэмжээ болох юм.

Манай улсад усан замын тээврийн хэрэгслийн тоо жил ирэх тутам нэмэгдэх хандлагатай байгаа нь цаашид энэ салбарын дүрэм, журмыг тодорхой болгох, бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулахад анхаарч ажиллахыг биднээс шаардаж байгаа юм.

Мөн шинээр батлагдсан “Усан замын тээврийн тухай” хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд усан замын тээврийн салбарын дүрэм, журмыг шинээр болон шинэчлэн боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Үүнд “Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын дүрэм”, “Усан замын тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолооч бэлтгэх, сургалтын хөтөлбөр батлах”, “Усан замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектод гэрчилгээ олгох”, “Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-уудын төслийг боловсруулж байна.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 2

zochin (37.220.133.161)
2017-09-22 15:38:58
Sain baina. Tsaashdaa ene teebriin too nemegdene. Ta buhnii ajild amjilt husie.

Зочин (103.229.121.65)
2017-09-21 20:07:10
UNDUR VHE HELSEN HEDEN ZALUUS BAiDAG YM BILEE YMARCH TARiP BAiHGUi

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-20 20:41:01 - Хууль
Б.Дашзэвэгт оногдуулсан хорих ялыг 3 жил болгож өөрчлөв
2018-06-20 19:08:35 - Нийслэл
Цагаан даваа чиглэлийн 3 км автозамыг ашиглалтад хүлээн авлаа
2018-06-20 18:57:38 - Нийслэл
Өнгөрсөн жил 629 хүүхэд хурдан мориноос унаж, гурав нь хөгжлийн бэрхшээлтэй болжээ
2018-06-20 18:53:15 - Хууль
Гудамжинд шээсэн төрийн албан хаагчийн гэрээс хахуулийн 14 сая төгрөг олджээ
2018-06-20 18:47:12 - Шар
Хятадын нутгаас 120 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлүүдийн мөр олджээ
2018-06-20 18:35:50 - Энтертайнмент
“Тэнгэрийн ташуур” балет энэ сарын 23, 24-нд тайзнаа тавигдана
2018-06-20 17:47:43 - Гадаад
Сөүлийн их сургуульд суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлнэ гэв
2018-06-20 17:43:09 - Гадаад
АНУ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарахаа мэдэгдэв
2018-06-20 17:14:40 - Хууль
Б.Дашзэвэгийн гомдлыг хаалттай хэлэлцэж эхэллээ
2018-06-20 16:55:28 - Боловсрол
МУИС-ийн элсэлтийн бүртгэл БААСАН гарагаас эхэлнэ
2018-06-20 16:06:18 - Орон нутаг
Орхон аймгийн паркийн зарим тоглоом эвдэрч, цуурсан байжээ
2018-06-20 16:05:48 - Орон нутаг
Д.Болд: БНХАУ-ын хил дээр гацсан 80 гаруй иргэнийн асуудлыг шийдэж, хил нэвтрүүлсэн
2018-06-20 16:01:52 - Шар
Н.Цэрэнбат: Цэвэрхэн наадацгаая
2018-06-20 15:56:39 - Эрүүл мэнд
Ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэхэд Солонгос эмч нартай хамтарна
2018-06-20 15:48:35 - Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболдод албан тушаалаасаа татгалзах шаардлагыг албан ёсоор хүргүүлнэ
2018-06-20 15:48:17 - Спорт
Энэ сарын 23-нд спорт заалууд үнэгүй үйлчилнэ
2018-06-20 15:39:15 - Орон нутаг
Ховд аймагт элэг тайрах хагалгаа хийжээ
2018-06-20 15:22:21 - Энтертайнмент
Холливуд стандартыг Монголд нутагшуулах анхны төсөл The Mongolian Connection
2018-06-20 15:02:57 - Хууль
Ирэх оны гуравдугаар сарын 1-нээс нэг удаагийн уут хэрэглэхийг хориглолоо
2018-06-20 15:00:27 - Эрүүл мэнд
Энэ оны эхний таван сарын байдлаар 16604 хүүхэд мэндэлжээ
2018-06-20 14:58:12 - Орон нутаг
Замын-Үүд боомт хэвийн ажиллаж эхэллээ
2018-06-20 14:36:05 - Улс төр
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийг УУХҮЯ хариуцна
2018-06-20 14:33:34 - Эрүүл мэнд
Төрсний дараах солиорол гэх эмгэгтэй 21 эх эмчлүүлжээ
2018-06-20 14:31:35 - Энтертайнмент
Б.Нармандах: Өөрийн бүтээсэн үлгэрийн номоороо дэлхийд танигдахыг хүсч байна
2018-06-20 14:27:09 - Улс төр
Д.Сугар: Цэцийн гишүүнээc чөлөөлөгдсөнөөс хойш ямар ч мэдүүлэг өгөөгүй
2018-06-20 14:26:51 - Хууль
ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
2018-06-20 13:19:27 - Улс төр
Ц.Цогзолмаа: 79-р сургуулийн захиралд хариуцлага тооцно
2018-06-20 13:18:59 - Эдийн засаг
Хөдөлмөрийн бүтээмж 2.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ
2018-06-20 13:17:23 - Спорт
Б.Мөнгөнтуул олон улсын эмэгтэй мастеруудыг тэргүүллээ
2018-06-20 13:13:02 - Улс төр
Ч.Хүрэлбаатар: Засгийн газар ААНОАТ-ын тухай хуулийн төслийг дахин өргөн барина
2018-06-20 13:07:36 - Спорт
Х.Баянмөнх: Допингийн шинжилгээ 16 жил "Аварга" дээд сургуулийн мэдэлд байлаа
2018-06-20 13:05:31 - Улс төр
Д.Сумъяабазар: Тавантолгой төслийг УИХ-д яаралтай дэгээр өргөн барина
2018-06-20 13:03:18 - Байгаль Орчин
Д.Эрдэнэчулуун: Хар усан тохойд 1080 модон суулгацтай суварга босгоно
2018-06-20 12:54:54 - Орон нутаг
Хаврын тариалалт дуусах шатандаа явж байна
2018-06-20 12:54:11 - Гадаад
Хойд Солонгосын дайны үед амь үрэгдсэн АНУ-ын албаны 200 хүртэлх албан хаагчийн үлдсэнийг буцаан авчирна
2018-06-20 12:41:29 - Хууль
Эртний эдлэл хууль бусаар хил давуулах гэж байжээ
2018-06-20 12:40:02 - Хууль
“Ландага” Ё.Батцэнгэл, “шош” Н.Ариунгэрэл нарт 6-11 жилийн хорих ял оноов
2018-06-20 12:35:56 - Спорт
Х.Баянмөнх аварга допингийн асуудлаар АТГ-т хандлаа
2018-06-20 12:24:41 - Нийслэл
Нийслэлийн 15 гудамжны сул шороон хөрстэй талбайг хатуу хучилттай болголоо
2018-06-20 12:13:41 - Шар
"Батальоны коммандер" анхны монгол
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-20 09:32:52 - Орон нутаг
ЗАМЫН-ҮҮД: Цагдаа нар иргэний хүзүүг хугалж, долоон хүн бэртээжээ
2018-06-19 15:37:51 - Орон нутаг
Монгол жолооч нар Замын-Үүдэд хил хааж жагсаж байна
2018-06-20 09:20:47 - Хууль
А.Янжинхорлоо: БНСУ-ын иммигрэйшн хүйтэн өрөөнд хоёр жаахан хүүхэдтэй минь хамт 15 цаг байцаасан
2018-06-19 10:25:00 - Хууль
Хөлбөмбөг тоглож байсан 11 настай хүү амиа алдсан хэрэг гарлаа
2018-06-19 09:03:22 - Улс төр
МАН-ын залуус МАНДТУГАЙ
2018-06-19 12:01:38 - Боловсрол
Яармагийн гүүрэн дээр осол гарч, хүүхдүүд ЭЕШ-аасаа хоцорчээ
2018-06-20 18:53:15 - Хууль
Гудамжинд шээсэн төрийн албан хаагчийн гэрээс хахуулийн 14 сая төгрөг олджээ
2018-06-18 09:11:42 - Улс төр
Оюутолгойн захирал асан Камерон МакРейн УИХ-ын гишүүдэд илгээсэн ЛОББИДОХ захидал
2018-06-19 17:00:12 - Шар
И Мён Багийн бие муудаж, хана түшин явж байна
2018-06-19 13:40:56 - Улс төр
Ж.Батзандан: Б.Булган С.Зоригийн амийг хөнөөсөн гэх гурван ялтныг “танихгүй” гэсэн