Ардчилсан намын үзэл баримтлалын шинэчлэлийн тухай

Түгээх    
2017-09-21 19:59:52 - Улс төр

Ардчилсан намын үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн ахлагч, Үндэсний бодлогын хорооны гишүүн, доктор, дэд профессор Бямбасүрэнгийн Энхбайгаль

ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГЫН ТУХАЙД

 Өөрийн гэсэн газар нутагтай, ард түмэн, төртэй байж улс тусгаар орших, улс бүхэн өөрийн эрх ашгийг чухалд үзэх нийтлэг зүй тогтлыг авч үзвэл аль ч улс орны хувьд үзлээр гаднаас хараат бус байх нь амин чухал асуудал юм. Өдий хүртэл монголчууд эх нутаг, газар шороогоо амь хайргүй тэмцэн хадгалж авч үлдсэн нь хойч үедээ үлдээх үнэлж баршгүй өв, эдийн засгийн хувьд бие дааж, тусгаар тогтнон оршихын баталгаа бөгөөд бие даасан төрийн бодлого, эх оронч үзлийн үр шим билээ.

Монголчууд ганцхан зууны дотор нийгмийн байгууллаа хоёр дахин сольж, эхлээд уламжлалт соёлоо социализмаар дамжсан өрнийн соёлоор баяжуулсан. Гадны гүрэн, гадны үзэл номлолоос хараат байхын аюул нь үндэсний соёл сэтгэлгээ, уламжлал, оюуны өв санг хүчээр тайрч, үзлийн хоосон орон зай үлдээх явдал бөгөөд энэ гашуун зовлон Монголыг тойрсонгүй. Үндэсний оюуны дархлаа бөх бат байх нь үндэснийхээ баялгийг хадгалж хамгаалах, хэнтэй ч эн тэгш харилцах, тусгаар тогтнол, бүрэн эрхээ улам бүр баталгаажуулах нөхцлийг бүрдүүлэх учраас бусдад ашиггүй ажээ.

Хоёр гүрний дунд хоёр сая гаруй хүнтэй Монгол Улс хүн төрөлхтөний хөгжлийн ололт болох ардчиллыг сонгосноор тусгаар тогтнол, бүрэн эрхээ албан ёсоор баталгаажуулан тунхагласан нь түүхэн үйл явдал билээ. Энэ бол өгөгдсөн биш, олон олон үеийн турш тэмцэж, олж авсан бүрэн эрх юм. Үүний үр дүнд амьдралаа өөрөө хариуцах эрх чөлөөг иргэддээ олгож хувийн өмчтэй болгон Үндсэн хуулиндаа хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг байгуулахыг гол зорилгоо болгож тунхагласан.

Монгол улсын иргэд улс төрийн эрхээ эдэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх боломжтой боллоо. Хувийн өмчтэй байх, амьдралаа өөрөө хариуцах эрх баталгаажин эдийн засгаа арав дахин өсгөж, өрсөлдөөнт эдийн засгийн үндсэн зарчмуудыг хэрэгжүүлэн цаашдын хөгжилд түлхэц болохуйц цаашдын хөгжлийн сууриа тавилаа. Хувийн хэвшлийн аж ахуй төлөвшин үндэсний менежментийн чадавхитай боллоо. Сум суурин газрууд цахилгаан эрчим хүчээр хангагдаж, засмал зам дэд бүтцээр холбогдон орон нутагт нөөц боломжоо ашиглах боломж бүрдэв.

Монголын хүн ам зүйн идэвхитэй бүтэц сэргэж хүн амын тоо гурван саяд хүрч, ажиллах хүчний тоо жил бүр тавин мянган залуучуудаар сэлбэж, эдний талаас илүү нь дээд, техник мэргэжлийн боловсрол эзэмшин ажлын байраар хангагдаж байна. Гадаад харилцаанд нэн таатай ахиц гарч хоёр хөрш оронтойгоо харилцаа хамтын ажиллагаагаа стратегийн зэрэглэлд хүргэн бусад орнуудтай ойр дөт харилцаатай боллоо. Ардчилал бидэнд дэлхий нийттэй хөл нийлүүлж алхах, тоочоод баршгүй олон ололт амжилт, ахиц дэвшлийг авчирсан. 

Гэвч асуудалд бодитойгоор хандвал аль ч систем, тогтолцоо төгс биш билээ. Өнгөрсөн 27 жилээс авах сургамж, засч залруулах зүйл цөөнгүй бий. Юуны өмнө өрсөлдөөнт зах зээл, олон урьгалч үзлийн орчинд шилжихдээ бид нийгмийнхээ оюун санааны дархлааг бэхжүүлэх асуудалд хангалттай анхаарч чадсангүй. Үзэлгүй хоосон орон зайг гадны үзэл суртал, үнэт зүйл хялбархан нөхдөг.

Үзлийн хоосролд автаж, гадны юм бүхэн сайхан, мөнгөтэй бол бүхнийг шийднэ гэх гаднаас хуулбарласан үзэл сурталд автаж нийтээрээ ядуурч, цөөн нь баяжиж, зэрлэг капитализм руу гулсаж байгаа өнөөгийн дүр зураг монголчуудын хүсэл мөрөөдөл байгаагүй юм.

Анхаарал татахын тулд “сенсаци” хөөсөн хэвлэл мэдээллийн тэнцвэргүй, хэт бараан мэдээлэл нийгмийн амьдралын тухай ойлголт төсөөллийг хараар будаж, гадны соёл, хэрэглээ, хүчирхийлэл, гэмт хэрэг, авилгалын технологийг сурталчлах болсон нь байдлыг улам хүндрүүлж байна. Баялаг бүтээгчид хэмээн зөвхөн эдийн баялгийг эзэмшигч бүлгийг нэрлэх хүртлээ мөнгө шүтэх үзэл хэрээс хэтэрч, оюуны баялаг, эрдэм мэдлэгийг дээдлэх уламжлалт үнэ цэнээ мартаж байна. Хойч үеэ бэлтгэх, хөгжүүлэх тогтолцооны чанар суларч, нийгэм дэх ёс суртахуун үлэмж доройтлоо.

Гадны үзэл суртлын өрсөлдөөний талбар болж, бусдыг дагаж хөгжих, дууриах гэж оролдоод хуулбарын хувь тавилангаас хэтрээгүй улс орны тоо олон. Ихэвчлэн үндэсний соёл, ухамсар нь гадны нөлөөнд автаж, бусад улс орныг дууриан хөгжихийг оролдсоноор гадны бүтээгдэхүүний зах зээл, түүхий эдийн дагуул бааз болж, технологиор хоцрогддог. Үүнд улс төрийн үзэл баримтлалуудыг “изм”-ээр нэрлэн хувааж ангилах, зориуд зорилготойгоор аль нэг измыг сурталчлах, хэт үндсэрхэг үзэлтэн хэмээн эх оронч, жирийн иргэдээ буруутгах, зах зээлийг нь хамгаалалтгүй болгоод эзэлж авах, улс төрчдийг нь гадаадад бэлтгэх явдал ихээхэн нөлөөлдөг. Аливаа үзэл суртлын ард эдийн засгийн эрх ашиг бий. Угсаа залгамжилсан элит бүлэглэл, хэмжээлшгүй эрхтэй хаант засгийг эсэргүүцэж тунхагласан хувь хүний эрх чөлөө, орлогын 80 хувийн хэт өндөр татварын дарамтыг эсэргүүцсэн 1681 оны Францын “laissez faire”-ын аль аль нь тухайн үедээ хамгийн зөв, хэрэгтэй шийдэл байсан ч, өнөөгийн Монголын нөхцлийг тэр үеийнхтэй харьцуулшгүй билээ. Гадны аль нэг үзлийг хэт шүтэх, аль нэг тийш хэт савлаж туйлшрах нь толгойгүй хүн адил бусдын алдааг давтах, нийгмээ хагалж бутаргахын цондон болдог. 

Асуудал бэрхшээлээ өөр хоорондоо ярьж хэлэлцдэггүй нэрэлхүү зан, бүхнийг өөрийнхөөрөө шууд ойлгож тайлбарладаг “мэддэггүйгээ мэддэггүй” араншин нэг үг хэлээр ярилцавч ойлголт зөрүүтэй, улмаар үйлдэл эрс тэс болох, зөрчилдөхөд хүргэдэг ажгуу. Улс төрийн намууд бүрэн төлөвшөөгүй, байр суурь нь тодорхойгүйгээс үзлийн баримжаагүй улс төрийн амлалтууд эдийн засгийг туйлдуулж, хий хоосон намчирхал, талцал дээд зэрэгт хүрч, төрийн бодлого тогтворгүйдэн нам, бүлгийн эрх ашгаар баримжаалах болсон нь ардчиллыг улам цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлж баталгаажуулах хэрэгтэйг харуулж байна.

 Улс орны нөөц баялгийг тооцоогүйгээр үрэлгэн зарцуулж, төлөвлөлтийг дэндүү гэнэн хийсвэрээр төсөөлж, тулгамдсан гол зангилаа асуудлуудыг гал унтраах байдлаар шийдэж ирснээс өнөөдөр Монгол улс эдийн засгаа төрөлжүүлж чадаагүй хэвээр, гадны цохилтод хялбархан сөхрөх байдалтай, эмзэг хэвээр байна.

Үндэсний эдийн засаг өөрийгөө бүрэн нөхөн сэргээх чадваргүй, цөөн салбараас хараат, үйлдвэрлэж бүтээх нийгмийн амьдралыг тэтгэх чадварын түвшин сул байсаар байна. Баялгийн тэгш бус хуваарилалт, тэгш бус боломж, дийлэнх олонхийн ядуу тарчиг амьдрал нь бүтээх чадварыг сулруулж, хэрэглээний, бэлэнчлэх сэтгэхүйг өөгшүүлэн эдийн засгийн тусгаар тогтнолыг хэврэгшүүлж байна. Судалгаа тооцоогүй амлалт, үр ашиггүй хөрөнгө оруулалт, төсвийн зардлаас цөөн тооны том аж ахуйн нэгжүүд хувааж идэх тогтолцоо нь өр зээлийн нүхэнд унагаж, улс орныг эрсдэл рүү түлхэж байна.

Эдийн засгийн суурь үнийг тодорхойлдог эрчим хүч, шатахуун, хүнсний бүтээгдэхүүнээр өөрийгөө бүрэн хангаж чадаагүй, аль ч салбарт гадаад зах зээлийн үнэ, импортоос хараат байна. Уул уурхайн түүхий эд экспортын 83 хувийг эзэлж, өндөр технологи, оюуны агууламж бүхий үйлдвэрлэл хөгжөөгүй байгаа нь үр ашиг, орлого багатай, гадаад зах зээлийн түүхий эдийн хараат дагуул болоход хүргэж, байгаль орчинд ихээхэн хор хөнөөл учруулж байна. Байгаль экологи харьцангуй эрүүл боловч, ихээхэн эмзэг, 77 хувь нь цөлжсөн, 42 хувь нь дундаас дээш хувиар цөлжсөн, дэлхийн дулаарал, бэлчээрийн даац, уул уурхайгаас шалтгаалсан доройтол ихсэж байна. Хүн ам нийслэлд хэт төвлөрч, төв, орон нутгийн хөгжил жигд биш боллоо.

Үндэсний хөдөлмөрийн бүтээмж дорой, ажил эрхэлж байгаа нэг хүнд ноогдох хөдөлмөрийн бүтээмж, ОХУ-ынхаас 4.8 дахин, БНХАУ-ынхаас 7 дахин, өндөр хөгжилтэй орнуудын дунджаас 9.2 дахин бага байна. Үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлүүдээр бэлтгэгдсэн мэргэшсэн ажиллах хүч цөөн, үндэсний технологийн хуримтлал бага байна.

Төрийн аль ч түвшинд хариуцлагын зуд нүүрлэж, бодлого төлөвлөлтийн чадавхи бууран, эдийн засгаа улс үндэсний эрх ашигт нийцэх нэгдмэл бодлогоор удирдах чадвар ихээхэн суларлаа. Төрд эдийн засгийн хөгжлийн бодлогыг оновчтой хэрэгжүүлэх тогтвортой, мэргэшсэн институц бүрдэж чадсангүй. Төрийн албаа худалдаж байгаагаа зарим улс төрийн хүчний удирдлагууд зүй ёсны хэвийн үйлдэл хэмээн ойлгох хүртлээ ялзарч доройтлоо.

Олон улсын нөхцөл байдал, хүчний тэнцвэр ихээхэн өөрчлөгдөж, баялгийн төлөөх өрсөлдөөн ширүүсч байна. Хоёр хөрштэй харилцах харилцаа таатай болж байгаа Монгол Улсад нэг талаас дэлхийн хоёр том зах зээлд ойр давуу талыг олгож, нөгөө талаас шинжлэх ухаан, технологийн ололтоос хоцрохгүй байх, өөрийн боломжийг бодитой үнэлж, үндэстэн дамнасан корпорациуд, бусад улс орны ашиг сонирхолд болгоомжтой хандаж, үндэсний эрх ашгаа хадгалж, хамгаалахыг шаардаж байна.

Сүүлийн жилүүдэд үндэсний ухамсар сэргэж, хэл соёл, өв уламжлалаа сэргээн хөгжүүлэх, эх орноороо бахархах хандлага хүчтэй болж байна. Гэвч барууны маркетингийн үзэл суртлын, орчин үеийн интернетийн харилцааны онцлог болох цөөн үгтэй өгүүлбэр унших төдийхнөөр хязгаарлагддаг уриа лоозон, тунхаг нь ойлголт, учир шалтгааныг ухаж ойлгох боломжийг өгөхгүйгээр үл барам ийм сонирхлыг бууруулж байгаа нь харамсалтай.

“Эрх чөлөө”-г ухамсарласан хариуцлага гэж ойлгохоосоо илүү нийгмийн дэг журамд баригдахгүйгээр дуртайгаараа аашлан бусдын эрхийг зөрчих боломж гэж ойлгодог нь хувь хүний эрхийг бүхнээс дээгүүрт тавих замаар нийгмийн талцал хуваагдал, үл ойлголцол, хэрэглээний сэтгэхүйг өөгшүүлэх замаар улс үндэстнээр нь өрөнд оруулан эрхшээлдээ оруулж авах хорон бодлогод л үйлчилж байна.

Төр дорой, чадваргүй байх нь цөөн тооны олигархиуд, гадны сонирхолд л ашигтай. Төр нь чадвартай, зөв бодлоготой бол иргэд нь айх аюулгүй амгалан, сайн сайхан аж төрөх боломжтой болдог.

Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг байгуулна хэмээн Үндсэн хуулиндаа тунхагласан атал эдгээр ойлголтыг ихээхэн гажуудуулан хэрэглэх нь олширчээ. Албан ёсны боловсролоор дамжуулан “Улс төрийн нам бол төрийн эрхийг авах зорилготой байгууллага” хэмээн хүүхдүүдэд номлож, Улс төрийн намын тухай хуулиндаа “Улс төрийн нам бол нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилго бүхий иргэдийн нэгдэл” хэмээн тодорхойлж байна. Эцсийн үр дүн болох улс орны эрх ашгийн тухай огт дурьдахгүйгээр хувь хүн, нийгмийн дэд хэсэг болох бүлэглэлийн явцуу эрх ашиг, хувийн үзэл бодлыг үнэмлэхүй зорилго болгон тунхагласнаар улс төрийн орчныг бүхэлд нь тогтворгүйжүүлэн суурийг нь ганхуулж, ”дуртайгаа хийж болох хамгийн ёс зүйгүй орчин, албан тушаалын өмнөх үе шат” гэсэн бугшмал үзлийг өөгшүүлсэн нь сүүлийн үед нийгмийн анхаарлыг ихэд татаж байгаа 60 тэрбумын хэрэг, офшорын болон бусад асуудлаас, хэдхэн хоногт байр сууриа өөрчилж байгаа шийдвэрүүдээс тод харагдаж байна.

2016 оны Улсын Их Хурал, аймаг нийслэлийн сонгуульд эрх баригч байсан Ардчилсан нам 8 хувийн зөрүүтэйгээр нийт сонгогчдын 36 хувийн саналыг авсан ч, мажоритaр тогтолцоо бүхий сонгуулийн хуулийн дагуу үнэмлэхүй ялагдаж, УИХ-д дөнгөж есхөн суудалтай үлдлээ. Улс төрийн намын хувьд үзэл баримтлал, үйл ажиллагаагаа эрс шинэчилж, өөрийн орон зайгаа эзлэн улс нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагадаа эзэн болж чадахгүй бол ардчиллаа алдах нөхцөл байдал нүүрлэлээ.

Тусгаар тогтнол оюун санаа, үзлийн баримжаанаас эхэлдэг. Энэ нь улс орныхоо, нийгмийнхээ хүлээлт, шаардлагад нийцсэн, өөрийн хөрсөнд ургасан үзлийг зөвшилцлийн замаар бий болгох, ингэхдээ хүн төрөлхтөний түүхэн замнал, сургамжаас суралцаж, сохроор дагах биш, бодитойгоор хандаж, үр дүн, эрсдлийг сайтар цэгнэхийг шаардана.

Цаашид тулгарч болзошгүй эрсдлийг дараах байдлаар товч дурьдаж болох юм. Уул уурхайгаас хараат, төсөв, мөнгө, санхүүгийн бодлого, өрийн дарамтаас шалтгаалан эдийн засгаа төрөлжүүлэх явц удаашрах эрсдэлтэй. Дэлхийн дулаарал, уур амьсгалын огцом өөрчлөлт, хүний үйл ажиллагаанаас хамаарсан цөлжилт, эрс тэс байдал, гэнэтийн үзэгдэл нь хөдөө аж ахуйд сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй болж байна. Улс төрийн орчин тогтворгүй, төр нь улс орныхоо эдийн засгийг тогтворжуулах хөгжлийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх чадвар сул байсаар байвал хямрал доройтол үргэлжилнэ. Цэвэр ус, газрын ховор элемент, байгалийн бусад баялгийг олж авах, ашиглахын төлөөх үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагаа, эдийн засаг, улс төр дэх шууд оролцоо ихэснэ.

Ардчиллын үзэл санааг тээгч улс төрийн хүчний хувьд дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж, үзлээ шинэчлэхийг зорьж байгаа нь Ардчилсан намын улс нийгмийнхээ өмнө хүлээж буй үүрэг хариуцлага төдийгүй бусад улс төрийн хүчнүүдийг уриалж буй уриалга, ардчиллаа, шударга ёсоо, улс орныхоо сайн сайхан ирээдүйг баталгаажуулахын төлөөх хийж буй нэн чухал алхам юм.

УЛС ТӨРИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛСАН АРГА ЗАМ, ЯВЦЫН ТУХАЙД

Улс төрийн хүчин үзэл баримтлалаа тодорхойлно гэдэг бол гишүүд, дэмжигчид, нийгэмдээ хүчтэй итгэл үнэмшил өгөхүйц, ойлгомжтой байдлаар улс орноо хөгжүүлэхдээ баримтлах зарчмуудаа тодорхойлох тухай асуудал билээ.  Үзэл баримтлалын хүрээнд намын бодлого, 4 жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөө хэрэгждэг. Иймд үзэл баримтлалаар бодлого, үйл ажиллагааны хамрах хүрээг тодорхойлох утгаар зарчмын хувьд зөв гэж үзэх, буруу гэж үзэж хориглох хүрээ хязгаарыг тодорхой өгүүлэх нь цаашид буруу ойлгогдох, мушгин гуйвуулах, тодорхойгүй бүрхэг байдал үүсэхээс сэргийлдэг.

Цөөн тооны гоё үгээр олон нийтийг байлдан дагуулах популизмаар итгэл үнэмшил бий болчихгүй. Юуг зөвшөөрч юуг буруушааж, ямар эрсдлээс зайлсхийхийг, түүний цаад учир шалтгааныг дэлгэрэнгүй өгүүлж байж, баттай итгэл үнэмшил, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг бий болгодгийг хүн төрөлхтөний түүхэнд бүтээгдсэн аль ч улс төрийн үзэл баримтлалын суурь баримт бичгүүд, бүтээлүүд, тэдгээрийн хүрсэн үр дүн, түүхээс харж болно. Нийгэмдээ, гишүүд, дэмжигчиддээ үзлээ хүргэх, ойлгуулах гэж байгаа бол тодорхой, дэлгэрэнгүй байхаас ч өөр аргагүй юм.

Улс төрийн нам бол эх орныхоо тусгаар тогтнол, сайн сайхан ирээдүй, хөгжлийн төлөө иргэдийн сайн дураараа, үзэл санаагаараа нэгдсэн байгууллага гэж үзэх нь зүйд нийцнэ. Эх орноо хөгжүүлэх, ард иргэдийнхээ сайн сайхны төлөөх үзлээ хэрэгжүүлэх арга зам нь улс төрийн үйл ажиллагаа бөгөөд энэ нь төрийн эрхийг барих, сөрөг хүчин байхын аль алинд нь хэрэгжинэ.

Нэг талаас нийгмийн тулгамдсан нөхцөл байдлуудад хариулт өгөх, улс орныхоо цаашдын хөгжлийн замыг засах, нөгөө талаас Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн санаа бодол, хүсэл эрмэлзэлд тулгуурлах, үүний тулд судалгаанд суурилах нь үзэл баримтлалын ажлын хэсгийн баримталсан үндсэн зарчим байсаар ирлээ. Иймд гадны аль нэг “ИЗМ”-д харьяалагдаж, хайрцаглагдах, түүгээр овоглох нь ач холбогдол багатай төдийгүй Монгол хөрснөөс ургаж төрсөн, нийгмийн сэтгэлгээ, орчин нөхцөлд нийцсэн байх, Монгол Улсын эрх ашигт нийцэж үйлчлэх зарчимд харш юм.

Үзэл баримтлалын төслийг нийт намын гишүүдэд удаа дараа хүргүүлж, анхан шатны нэгжээр хэлэлцүүлэн санал авахын зэрэгцээ төслийг боловсруулах эхний үе шатаас эхлэн улс орны болон олон улсын улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, хандлага, тулгамдаж болзошгүй асуудлууд, эрсдлийг шинжлэн бусад улс орны улс төрийн намуудын чиг хандлага, тэдгээрийн алдаа, сургамж туршлагаас суралцахын тулд ажлын хэсэг хичээнгүйлж ажилласан.

Зураг 1. Ардчилсан намын үзэл баримтлалын суурь хэмжээсүүд

АРДЧИЛСАН НАМЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛСАН ТӨСЛИЙН ТУХАЙД

Ажлын хэсгийн боловсруулсан үзэл баримтлалын төсөл бол олон эрдэмтэд, судлаачид, намын гишүүдийн санаа бодол туссан ажил юм. Одоогоор төсөл учир нэмж санал оруулах, тусгах нь нээлттэй. Одоо ч ажлын хэсэг санал авах, хэлэлцүүлэх ажлаа үргэлжлүүлж байна.

Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн хамгийн нийтлэг ойлголтоор:

-“Хүмүүнлэг нийгэм” гэж шударга, хүмүүнлэг ёсыг хэрэгжүүлдэг, иргэд нь хүмүүний эрх, хариуцлагаа ухамсарласан, ёс суртахуунтай, ялгаварлан гадуурхалгүй, дорой буурайгаа тэтгэдэг нийгмийг;

-“Иргэний нийгэм” гэж иргэдийн оролцоотой, иргэд нь үгээ хэлэх, эрхээ хамгаалуулах, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөтэй нийгэм;

-“Ардчилсан нийгэм” гэж иргэд нь төрөө байгуулж, төрөө хянах бодит боломж баталгаатай нийгэм

хэмээн үзэх бөгөөд эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох нь Ардчилсан намын үзлийн гол цөм байна. Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг бид байгуулчихсан гэж эндүүрч болох ч Монгол Улс ардчиллаа бүрэн гүйцэд бэхжүүлж хараахан чадаагүй, хүмүүнлэг ёсыг, мөн иргэний нийгмийн зарчмуудыг бүрэн хэрэгжүүлээгүй байсаар байна. Бид урт замын эхэнд байна.

Улс орны хөгжлийн үнэмлэхүй хэмжүүр нь цаасан дээр буусан, иргэдийн амьдралд наалдаагүй тоон өсөлт төдий бус, “Тусгаар тогтнол, бүрэн эрх, аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдал, ард иргэд, хойч ирээдүйнхээ сайн сайхан аж амьдрал, амьдрах эрүүл орчин, олон улс дахь байр сууриа баталгаажуулан бэхжүүлэх үйл явц” гэж үзэх нь илүү бодитой баримжаа болно.

 

Тусгаар тогтнолыг тунхагласан төдийгөөр хангалттай гэж үзэх нь өрөөсгөл бөгөөд улс төрийн бодлого, санхүү-эдийн засгийн хараат бус байдал, хэл, соёл, урлаг, урлахуйн түүхэн уламжлал, гадаад бодлогын, мэдээлэл-боловсролын чанар агуулгын бие даасан байдлаар улам бүр баталгаажуулах шаардлагатай гэж үзэх нь дэлхий нийтийн жишигт нийцнэ.

Үндэсний баялаг буюу хүн ам, ажиллах хүч, мэдлэг оюун, технологийн нөөц боломж, санхүүгийн хуримтлал, байгалийн баялаг, геополитикийн нөөц боломжууд, олон улс дахь нэр хүнд, байр суурь нь улс орны хөгжлийн үндэс суурь билээ.

Аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг  зохицуулах бодлого, зохицуулалтыг төр хэрэгжүүлэхдээ улс үндэснийхээ эрх ашгийг дээдэлж, хуулиа шударгаар хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулан хамгаалж, ил тод, бага зардлаар ажиллах үүрэгтэй билээ. Төр ард түмний хяналтад байх, төрийн бодлогын гол зангилаа асуудлыг ард түмнээсээ асуудаг байх нь ардчиллын үндсэн зарчимд нийцнэ.

Төрийн эдийн засгийн бодлого зохицуулалтыг огт хэрэггүй хэмээн үзэж туйлшрах нь ихээхэн өрөөсгөл хандлага бөгөөд үл үзэгдэх гарын зохицуулалт, зөнд нь орхисон шударга бус өрсөлдөөн нийт иргэдийн эрх ашигт нийцдэггүйн жишээг монголчууд бэлхнээ харж, туулж байна. Дан ганц богино хугацаагаар баримжаалсан, үндэслэл, судалгаагүй, салангид шийдвэрүүд, дутуу дулимаг шийдлүүд нь харилцан уялдаатай эдийн засгийн нэгдмэл бодлогыг орлож чадахгүйгээр үл барам эдийн засгаа туйлдуулж, хүчийг нь тарамдсаар ирлээ. Одоо энэ байдлыг өөрчилж, төр нь эдийн засгийн бодлогоо цэгцэлж, нэгдмэл бодлого, судалгаа үндэслэлтэй хандах цаг болсон.

Иргэддээ амьдралаа өөд татах, хариуцах тэгш боломжийг олгох, цөөн олигархиудын тусын тулд биш, нийт ард иргэдийнхээ эрх ашигт үйлчлэх, олон улсын гэрээ хэлцлээр зөвшөөрөгдөх түвшинд дотоодын зах зээлээ хамгаалж, үйлдвэрлэлээ дэмжих эдийн засгийн оновчтой бодлого зохицуулалт зайлшгүй хэрэгтэйг бид АНУ болон бусад улс орны жишээнээс харж байна.

Үүний зэрэгцээ салбар хоорондын, өргөн хүрээг хамарсан, үр нөлөө нь олон салбарыг шууд дэмжих, цаашид эдийн засгийг төрөлжүүлэх суурь болох тэргүүлэх чиглэлүүдийг үзэл баримтлалын төсөлд тусгасан нь эрх баригч, сөрөг хүчин байхын аль алинд нь төрийн бодлогод тусгаж, нэг засгийн эрхийн хугацаанд гүйцэтгэх боломжгүй үндэсний эдийн засгийн зангилаа асуудлыг шийдэх замаар улс орныхоо ирээдүйг баталгаажуулах агуулгатай юм.

Төсвийн зарцуулалт, татвар, мөнгөний болон бусад бодлого эдийн засагт нөлөөлөх утгаар баялгийн хуваарилалтад шууд биш ч дам утгаар нөлөөлдөг. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн хуримтлалтай болохыг дэмжих, эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдтэй уялдаатайгаар хүнээ хөгжүүлж, мэргэшүүлэн бэлтгэх замаар ажилгүйдлийг бууруулах, дотоодынхоо нөөц боломжийг эн тэргүүнд ашиглах, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, улсын төсөв санхүүгийн хариуцлагыг чангатгах нь эдийн засгийг хөгжүүлэх төрийн бодлогын чиглэлүүд байна.

Сонгуулийн үр дүнгээс үл хамааран нийгмийнхээ улс төрийн амьдралд идэвхитэй оролцож, ард иргэд, гишүүд, дэмжигчдийнхээ улс төрийн боловсролыг дэмжих, оролцоог бий болгох, үзэл нийцсэн талбарт талуудтай хамтран ажиллах, харилцан хүндэтгэх нь улс төрийн соёл юм.

Төр, улс төрийн хүчнүүд нь хариуцлагажиж байж улс орны цаашдын ирээдүй баталгаажна. Нийгэмдээ эв эе, эрүүл, бүтээлч сэтгэлгээг дэмжих, хүний хөгжлийг дэмжих, эх орноороо бахархах бахархлыг дэмжих, айл өрх бүрийн эрүүл энх, эрх чөлөөтэй, амгалан тайван, сэтгэл өөдрөг, нэр төртэй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллах нь улс төрийн хүчний хувьд Ардчилсан намын төдийгүй, намын нийт гишүүдийн үүрэг, зорилго хэмээн үзнэ. Эрх мэдэл, албан тушаалын төлөө биш, нийгмийнхээ сайн сайхны төлөө зорьж ажиллах нь Ардчилсан намын гишүүд бидний сэтгэлийн дуудлага байх болно. Бид ингэж зарчмуудаа тодорхойлж байж үнэлэмж, ойлголт, сэтгэлгээ нэгдмэл, өөрөөр хэлбэл амьсгаа нэгтэй байх боломж бүрдэнэ.

Үүнийг итгэлтэй хэлж байгаагийн учир нь 21 аймаг, 9 дүүрэгт, бүсийн чуулгануудад олон удаа хэлэлцүүлэг хийхэд гишүүд, журмын нөхөд маань их дэмжиж, урам өгч байгаад ажлын хэсгийн гишүүд чин сэтгэлийн угаас талархаж байна.

Хамтран ажиллаж, сэтгэл зүрхээ зориулж, ур ухаан, мэдлэг чадвар, байгаа боломж бүхнээ дайчилсан ажлын хэсгийнхээ гишүүдэд, үзэл баримтлалаа шинэчлэхийн чухлыг ойлгож дэмжсэн, ажлын хэсэг байгуулахыг санаачилж, бид бүхэнд итгэж хариуцуулсан намын удирдлагад гүн талархал илэрхийлж байна.

 Ардчилсан намын шинэчлэл үзэл баримтлалаа шинэчилсэнээр дуусахгүй гэдэгт итгэлтэй байна. Нийгэмдээ, дэмжигчиддээ хүргэх, бодитой ажил хэрэг болгох, үзэл баримтлалынхаа дагуу мөрийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх, бүх шатандаа үзэл баримтлалынхаа дагуу бодлого, төлөвлөгөөгөө нарийвчлан боловсруулж хэрэгжүүлэх олон ажил биднийг хүлээж байгаа.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 22

Zochin (66.181.160.81)
2017-09-25 12:43:58
Demjij baina.

зочин (202.179.27.143)
2017-09-25 12:42:33
дэмжиж байна. шинэчлэлт хэрэгтэй

. (202.21.116.2)
2017-09-25 12:37:02
Дэмжиж байна амжилт одоо л шинэчлэл хийхгүй бол хэзээ хийх юм бэ

Zochin (66.181.181.10)
2017-09-25 12:13:12
Энэ хараал хэлээд байгаа ядарсан тархитай хүмүүс л монгол улсын хорт хавдар нь шүү

Иргэн (202.70.46.230)
2017-09-25 11:26:49
Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж буй ардчилсан намын дарга удирдлагууддаа эх орноо гэсэн цаашдын их үйлсэд нь амжилт хүсье, илүү их хичээгээрэй. Энхбайгаль багш үнэхээр хүндлэхгүй байхын аргагүй мундаг эмэгтэй шүү.

Ундрах (202.70.46.230)
2017-09-25 11:23:59
Хувь хүн бүр өөрийн гэсэн үзэл суртал, итгэл үнэмшилтэй байх нь зүйтэй. Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг бөгөөд таны үзэл бодолтой бусад хүн адил сэтгэх шаардлагагүй. Бцсдын үзэл бодлыг хүндэтгэж сурах нь зүйтэй шүү, намд итгэх итгэлгүй болсон бол та итгэхгүй байхад л болно. Заавал бусдыг хэл амаар доромжилж, нэр хүндэд нь халдах шаардлага байхгүй шүү дээ. Намд итгээд сэтгэл зүрхээ зориулаад эх орныхоо хөгжил дэвшил сайн сайхны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа олон арван хүнийг харж, хүндлэж, яваа хүмүүс ч олон бий гэдгийг санаарай. Төгс төгөлдөр зүйл гэж хаана ч байхгүй бөгөөд өмнө нь гаргасан алдаагаа засаж залруулахын төлөө шинэчлэлийг хийж буй ардчилсан намын удирдлагуудад жирийн иргэний хувьд илүү их амжилт хүсье.

БОДОЛ. (66.181.160.31)
2017-09-25 11:08:52
Нам эдр гээд уурлаад бгаа нөхдүүдээ! Нам гэдэг бол нэг үзэл санаанд дор нэгдсэн баг. Багийн ажиллагаа, багийн эв найрамдалгүйгээр хэзээ хол явж байхыг хараа вэ та нар! Өөрсдөө зүтгэвэл улс хөгжинө гэх. Тус бүрдээ ийш тийшээ шуудайнд хийсэн эвэр шиг зүтгэцгээгээд байвал тэгээд хөгжих үү? Хөгжүүлье болгоё гэсэн үзэл бодол болон сэтгэлтэй үлсууд чинь л ингэж нэгдэж байж хөгждөг юм.

Зочин (202.179.10.22)
2017-09-22 12:56:26
МАН шинэчлэгдээчээ

БААБАР (182.160.32.165)
2017-09-22 07:32:43
АЛУУРЧИН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭРЭГТЭН СОДНОМЗУНДУЙН ЭРДЭНЭ 2020 ОНД ШОРОНД ШҮҮ

Зочин (172.58.137.24)
2017-09-22 01:35:28
Хулгайч ерөнхийлөгчтөй болсон удахгүй хүн алсан хэрэгт ял шийтгүүлж шоронд сууж байсан гэдэг гоё намтартай ерөнхий сайдтай болж булайгаа дэлгэх вий дээ

Зочин (98.234.233.211)
2017-09-22 01:26:14
"хүмүүнлэг нийгэм","иргэний нийгэм","ардчилс н нийгэм" гэж гэсэн энэ нийтлэг гурван зарчим монголд яагаад гажуудсан учир шалтгаан,хэзээнээс эхэлж гажуудсан,хэн эхэлж гажуудлын эхийг тавьсан,ямар аргаар яаж хэрэгжүүлсэн,одоо энэ хүмүүс хаана байна вэ,төр барилцаж байна уу,энэ хүмүүстэй ямар хариуцлага тооцож болох вэ,болохгүй бол яагаад,27 жил төр барилцсан,одоо ч төр барилцаж буй,МАН,АН,МАХН- ын бүх улс төрчид энэ гажуудлын буруутнууд мөн үү,олигархууд хэмээх эрх баригч бүлэглэл хаанаас төрж бий болчив гээд олон асуудлыг нэг мөр гаргаж тавьж байж цогцоор нь шийдэхгүй бол,бас л нэг өнгөн засал,будаг шунх маягийн юм болно бизээ,АН- ын толгойд Эрдэнэ,Зи,Женко гэсэн олигархууд эрх мэдэлтэй байгаа цагт ардчилал,дэлхийн жишигийг дагасан өөрчлөлт яриад дэмий бизээ,"Алтан гадас зүгийг заана" гэдэг шиг Путиныхаа сургааль заавраар радикал патриотизм үзэлтэй,национал-соци алист нам болж нэрээ өөрчил

с.давааням (66.181.160.118)
2017-09-21 23:27:32
Намгүй Улс орон өнөөдөр хаанч байхгүй гэдгийг зарим хүмүүс мэдмээр юм. нам бол гагцхүү төрийн дээр байж болохгүй.

ЗОЧИН (202.9.41.255)
2017-09-21 23:01:22
2020 ОНЫ ЕРОНХИЙ САЙД СОДНОМЗУНДУЙН ЭРДЭНЭЭ ШУУ. УУНИЙГ ТУМЭН ОЛОНД ТУНХАГЛАЖ БАЙНА.

ЗОЧИН (202.9.41.255)
2017-09-21 23:01:15
2020 ОНЫ ЕРОНХИЙ САЙД СОДНОМЗУНДУЙН ЭРДЭНЭЭ ШУУ. УУНИЙГ ТУМЭН ОЛОНД ТУНХАГЛАЖ БАЙНА.

ЗОЧИН (202.9.41.255)
2017-09-21 23:01:04
2020 ОНЫ ЕРОНХИЙ САЙД СОДНОМЗУНДУЙН ЭРДЭНЭЭ ШУУ. УУНИЙГ ТУМЭН ОЛОНД ТУНХАГЛАЖ БАЙНА.

Зочин (103.229.121.65)
2017-09-21 21:18:11
He he

зочин (66.181.189.245)
2017-09-21 20:48:40
Нам гэж ярих бишээ.нам улс орныг хөгжүүлдэггүй гэдгийг нийт монголчууд мэдэж ав.монголчууд өөрсдөө хөдөл хөдөлмөр хийж бүтээж бж улс хөгжинө нам гэж ярих ч дургүй хүрч бна

зочин (66.181.189.245)
2017-09-21 20:48:21
Нам гэж ярих бишээ.нам улс орныг хөгжүүлдэггүй гэдгийг нийт монголчууд мэдэж ав.монголчууд өөрсдөө хөдөл хөдөлмөр хийж бүтээж бж улс хөгжинө нам гэж ярих ч дургүй хүрч бна

зочин (66.181.189.245)
2017-09-21 20:42:22
Нам гэж ярих бишээ.нам улс орныг хөгжүүлдэггүй гэдгийг нийт монголчууд мэдэж ав.монголчууд өөрсдөө хөдөл хөдөлмөр хийж бүтээж бж улс хөгжинө нам гэж ярих ч дургүй хүрч бна

зочин (66.181.189.245)
2017-09-21 20:42:02
Нам гэж ярих бишээ.нам улс орныг хөгжүүлдэггүй гэдгийг нийт монголчууд мэдэж ав.монголчууд өөрсдөө хөдөл хөдөлмөр хийж бүтээж бж улс хөгжинө нам гэж ярих ч дургүй хүрч бна

Зочин (202.9.42.212)
2017-09-21 20:14:59
Гуцоо эрдэнээгийн намд итгэдэг тэнэг маанаг хун байхгуй болсон

Зочин (182.160.32.155)
2017-09-21 20:11:23
үхсэн нохойн оцгор

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-10-23 20:36:02 - Хууль
Цагдаа нар тайлбар мэдүүлэг авч, цогцос таниулах ажиллагаа хийж байна
2017-10-23 19:39:01 - Орон нутаг
Уулчдын нэрс тодорхой боллоо
2017-10-23 18:26:53 - Орон нутаг
ОБЕГ: Амьд хүн олно гэх найдлагаар эрэн хайх ажиллагаа явуулж байгаа
2017-10-23 18:03:26 - Нийслэл
Нийтийн тээврийн 7205 жолооч, ажилчдыг 163 удаагийн сургалтад хамруулжээ
2017-10-23 17:11:30 - Нийслэл
“Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө" хэлэлцүүлэг зохион байгуулав
2017-10-23 16:56:36 - Улс төр
ЕТГ-ын дарга З.Энхболдын агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганыг хааж хэлсэн үг
2017-10-23 16:48:08 - Хууль
АТГ 127 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна
2017-10-23 16:44:10 - Хууль
Их сургуулийн албан хаагчид тангараг өргөлөө
2017-10-23 16:39:14 - Гадаад
Шинзо Абе АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Путинтэй уулзахаар бэлтгэж байна
2017-10-23 15:38:13 - Улс төр
Гурван талт хэлэлцээр тодорхойгүй шалтгаанаар хойшлов
2017-10-23 15:30:53 - Спорт
"Хангарди-2017" спортын наадмын шилдэгүүд шалгарлаа
2017-10-23 15:24:00 - Орон нутаг
ОБЕГ: Арван уулчны цогцос олдож, эрлийг түр зогсоолоо
2017-10-23 15:17:14 - Байгаль Орчин
Сүүлийн зургаан жилд улсын төсвөөс утааны эсрэг 97,7 тэрбум төгрөг зарцуулжээ
2017-10-23 14:54:32 - Шар
Дуучин Т.Дэлгэрмөрөн өчигдөр “хурим"-аа хийжээ
2017-10-23 14:36:25 - Шар
ДАШТ-ий морьт харвааны тэмцээнээс Монгол Улсын тамирчин мөнгөн медаль хүртлээ
2017-10-23 14:25:28 - Улс төр
Я.Содбаатар: Дэд сайд нарыг өөрчлөх асуудал яригдаагүй
2017-10-23 14:22:38 - Энтертайнмент
ФОТО: Өндөр гэгээн Занабазарын хосгүй бүтээлүүдийг дэлгэв
2017-10-23 14:02:57 - Нийслэл
Монголын залуу зураачид “Пусан-55” үзэсгэлэнд оролцож байна
2017-10-23 13:57:48 - Спорт
“Залуу үе”-ийн аварга шатарчид тодорлоо
2017-10-23 13:54:28 - Эрүүл мэнд
Отгонтэнгэр ууланд анхан шатны тусламж үзүүлэх баг ажиллаж байна
2017-10-23 13:48:43 - Эрүүл мэнд
ФОТО: Цалин нэмэгдүүлэх шийдвэр гартал тэмцсээр байх болно гэв
2017-10-23 13:37:14 - Орон нутаг
Гурван уулчны цогцос олдсон гэх мэдээллийг шалгаж байна гэв
2017-10-23 13:34:25 - Байгаль Орчин
С.Оюун: Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд гурван шийдлийг хэрэгжүүлэх боломж бий
2017-10-23 13:25:01 - Нийслэл
Улаанбаатар-Пусан хот “Эгч дүүсийн тосгон” байгуулна
2017-10-23 12:49:28 - Шар
Найруулагч Жеймс Тобэкийг оюутан, сурагчдад бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгав
2017-10-23 12:45:48 - Байгаль Орчин
Х.Баттулга: Утаанаасаа салж байж улс орон хөгжинө
2017-10-23 12:39:41 - Хууль
Нэр, нас, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ
2017-10-23 12:33:28 - Нийслэл
Багахангай дүүрэгт үйлдвэрлэлийн төвлөрсөн бүс бий болгохоор ажиллаж байна гэв
2017-10-23 12:33:14 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлгийн ирц бүрдээгүй байна
2017-10-23 12:19:43 - Байгаль Орчин
Уулчид сураггүй болсонтой холбогдуулан Шуурхай штаб байгуулагдлаа
2017-10-23 12:16:58 - Байгаль Орчин
Шадар сайд Ө.Энхтүвшин ослын газар ажиллахаар явлаа
2017-10-23 12:16:22 - Технологи
Ж.Жанлав-Ойдов: Гагнуурын төрөлд оролцож медаль хүртсэндээ баяртай байна
2017-10-23 12:10:42 - Гадаад
Трамп сонгуульд ялалт байгуулсан Японы ерөнхий сайдад баяр хүргэв
2017-10-23 12:02:15 - Нийслэл
Улсын Онцгой комиссоос холбогдох албаны хүмүүст үүрэг өглөө
2017-10-23 11:58:11 - Боловсрол
Шилдэг оюутан, сурагчид тэтгэлэг гарджээ
2017-10-23 11:53:12 - Шар
Швейцарьт сүхээр зэвсэглэсэн өсвөр насны хүү явган зорчигчид руу халджээ
2017-10-23 11:47:12 - Хууль
Энэ сарын 27-нд Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэнэ
2017-10-23 11:26:45 - Байгаль Орчин
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өвөлжилтийн бэлтгэлийг шуурхай ханган ажиллахыг үүрэг болгов
2017-10-23 11:26:06 - Нийслэл
Нийт 140 мянга гаруй өрх цахилгааны хөнгөлөлтөд хамрагдана
2017-10-23 11:22:30 - Улс төр
С.Чинзориг сайд нэмэлт хэлэлцээнд Засгийн газрыг төлөөлнө
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-10-20 10:44:27 - Хууль
Эрх мэдлээ урвуулж, 1,5 тэрбум төгрөг завшсан албан тушаалтнуудыг баривчилжээ
2017-10-23 15:24:00 - Орон нутаг
ОБЕГ: Арван уулчны цогцос олдож, эрлийг түр зогсоолоо
2017-10-23 14:54:32 - Шар
Дуучин Т.Дэлгэрмөрөн өчигдөр “хурим"-аа хийжээ
2017-10-20 16:15:26 - Хууль
Хүчиндүүлсэн гэх таван настай охины ээж хүүхдээ асран хамгаалахаас татгалзжээ
2017-10-23 10:06:37 - Байгаль Орчин
Б.Гангаамаа: Уулчид хэрвээ амьд байвал маш яаралтай аврах хэрэгтэй
2017-10-23 07:38:21 - Энтертайнмент
Л.Сөрөлт: Бүр шархирмаар, үнэхээр өмөрмөөр...
2017-10-20 10:55:05 - Шар
Буудуулж нас барсан монгол иргэн АНУ-д гэр бүлийн хамт амьдардаг байжээ
2017-10-22 19:06:34 - Хууль
ОБЕГ-аас сураггүй болсон 19 иргэний талаар мэдээлэл өгөв
2017-10-21 09:55:56 - Хууль
П.Хишигбаяр: Ажилд ороод зургаан сарын дараа МАН сонгуульд ялснаар ажлаас халагдсан
2017-10-20 09:00:07 - Хууль
Цэцэрлэгийн гурван давхрыг түрээслэж, хувьчилж, хашаанд нь сургууль барьсан эрхэм БСШУ-ы дэд сайдаар ажиллаж байжээ