Харъяалагдах газаргүй, хотын төвд хаягдсан “түүхэн дурсгал”-ын эмгэнэл

Түгээх    
2017-09-22 08:56:30 - Нийслэл

jigdjaw

Нийслэлийн удирдлагууд өглөө бүр дэргэдүүр нь өнгөрөх нэгэн хуучин байшин шил толь нь гялалзсан Хангарьд ордны дэргэд чимээгүйхэн оршсоор 80 гаруй жилийн нүүр үзэж байна. Эл байшинд Монгол Улсын Ерөнхий сайд агсан Ц.Жигжиджав амьдарч байжээ.

1932-1933 онд Худалдаа зам тээвэр, харилцан нэвтрэлцэх яамны сайдаар ажиллаж байсан тэрээр Монголын түүхийн нэг хэсэг юм. Энэ жилээс уг түүхийн дурсгалт байшингийн өргөтгөл хэсгийг нурааж, цаашлаад багана, дээш нь байшин барьж эхлэв. Ингээд түүхийн дурсгал болсон уг байшин хэнд хаана харъяалагдаж, хэн үүнд анхаарал тавих ёстой талаар нэхэж хөөсөн ч арга мухардав.

jigdjaw

-ДАРГА ҮҮРЭГ ӨГӨӨГҮЙ УЧИР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ ГЭВ-

Албан бус мэдээллээс харахад уг байшинг 2005 онд тухайн үеийн Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан М.Энхболдын захирамжаар Нийслэлийн өмчийн харилцааны газарт шилжүүлсэн гэдэг.

Энэ талаар Нийслэлийн өмчийн харилцааны газраас тодруулахад “Наад байшин чинь бидэнд, Өмчийн харилцааны газарт огт хамааралгүй. Хэрвээ хамааралтай байсан бол асуудал болгоод ярьж байгаа шүү дээ. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас асуу” гэсэн хариулт өгөв.

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарын Хот төлөвлөлтийн хэлтэст хандаж, уг асуудлаар тайлбар өгөөч гэж хүсэхэд “Наадах чинь Нийслэлийн өмчийн газарт харъяалагддаг. Дээрээс мэдээлэл өг гэж хэлээгүй байхад мэдээлэл өгөх ёсгүй. Тийм журамтай. Дарга мэдээлэл өг гэвэл л өгнө” гэх хариулт өгснөөр дэргэд нь дүнхийх түүхэн дурсгалт байшин харъяалагдах газаргүй болж орхив.

Зураг: Дээр нь барилга барих үйл ажиллагаа явуулаагүй байхад ийм байжээ

-НИТХ-Д ТҮҮХЭН ДУРСГАЛТ БАРИЛГУУДЫГ ХАРИУЦСАН КОМИСС АЛГА-

Монгол Улсын “Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 2.4.2 дэх хэсэг, Монгол Улсын хамгаалалтад авсан түүх, соёлын үнэт өвийн жагсаалтын 13 дахь хэсэгт  “Барилга, байшин нь түүхэн тодорхой цаг үед баригдаж хот байгуулалт, уран барилгын түүхийн аль нэг хэсгийг төлөөлж чадах болон түүхэн үйл хэргийн бодит дурсгал болж үлдсэн, нэрт хүмүүсийн ажиллаж, амьдарч байсан бүх төрлийн барилга байшин, орон сууцны барилга хамаарна” хэмээн маш тодорхой заасан байна.

Уг асуудлын хүрээнд Соёл, спорт аялал жуулчлалын сайд асан Ж.Оюунгэрэлээс тодруулга авлаа.

-Ц.Жигжиджав агсны амьдарч байсан түүхэн дурсгалт байшинг өнөөдөр дээш нь давхарлан байшин барьж эхэллээ. Уг байшинг хаанаас харж, хамгаалах ёстой байдаг юм бэ. Та Соёлын сайд байсан хүн шүү дээ. Уг асуудлын талаар тайлбар өгөөч?

-Түүхэн дурсгалт байшинг хэрхэн орчин үеийн барилга, архитектуртай хослуулах вэ гэдэг асуудлыг хэлэлцдэг, архитектурын шийдэл, дүр төрхийг нь баталдаг олон улсын жишиг бий. Үүнд олон нийтийн оролцоо маш чухал. Түүхэн барилгын журам гэж Францад бий. Хэрвээ тухайн түүхэн дурсгалт барилгыг өөрчлөх, хажууд нь барилга барих бол ямар өөрчлөлт оруулах вэ, хэрхэн барих вэ гэдгийг шийддэг олон нийтийн оролцоотой байгууллага байдаг.

-Өнөөдөр энэ түүхэн дурсгалт байшин харъяалагдах газаргүй болчихоод байна уу даа гэж харагдлаа?

-НИТХ-д түүхэн дурсгалт байшин, хөшөө дурсгалуудаа авран хамгаалж үлдэх, өөрчлөх бол ямар өөрчлөлт хийх вэ гэдгийг шийдвэрлүүлэх комисс байгуулж, хуралдуулах ёстой юм. Аливаа хотын ИТХ болон Засаг дарга гэдэг уг асуудлууддаа онцгой ач холбогдол өгч анхаардаг. Нийслэлд өнөөдөр түүхэн дурсгалт байшингуудыг огт анхаарахгүй байснаас болоод ач холбогдлыг нь алдагдуулж байна. Бурхан багшийн хөшөөний эргэн тойронд л гэхэд ямар ч төлөвлөлт, архитектурын шийдэлгүйгээс болоод өнөөдөр ач холбогдлыг нь алдагдуулчихаад байгааг харж болно. Түүхэн дурсгалт барилгуудыг авч үлддэг, сэргээдэг, дүр төрхийг нь авран хамгаалдаг, үүний төлөө журам гаргадаг ямар ч комисс НИТХ-д алга.

jigdjaw

-ХУУЛИАРАА НИЙСЛЭЛ ТҮҮХЭН ДУРСГАЛТ БАРИЛГУУДАА
ХАМГААЛАХ ЁСТОЙ-

-НИТХ уг нь анхаарлаа хандуулах ёстой юм байна гэж ойлголоо?

-НИТХ дангаараа шийдвэрлэх асуудал биш юм. Хурал дотор байнгын хороод байгууллагддаг. Тэгэхээр НИТХ дотор түүх дурсгалын байшин, хөшөө зэргийг хариуцсан байнгын хороо шиг комисс байх ёстой юм. Тэр объектыг хариуцна гэдэг ганцхан байшинг нь анхаараад байх биш, түүний дүр төрх, эргэн тойрныг нь хариуцаад хажууд нь барилга байшин баригдахаар бол архитектурын шийдлийг нь хариуцаад, нээлттэй иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэдэг байх хэрэгтэй. Түүнээс хэн нэгэн засаг дарга, компани дураараа түүхэн дурсгалд гар хүрдэг, барилга барьдаг асуудал байж болохгүй шүү дээ. Цаашид ч гэсэн түүхэн дурсгалт барилгуудаа авч үлдье гэвэл иргэдийн оролцоонд суурилсан саналаар комисс ажиллаж, түр журам гаргадаг байх хэрэгтэй.

-Тэгэхээр уг түүхэн дурсгалт байшинг нураагаагүй ч гэсэн дээш нь хашиж барилга барьж байгаа нь өөрөө буруу байх нь ээ?

-Тийм. Түүхэн дурсгалыг нураах гэдэг асуудал огт байж болохгүй. Хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал л яригдана уу гэхээс. Дээш нь барилга барих нь битгий хэл хажууд нь барилга барихдаа ч түүхэн дурсгалт байшингийн дүр төрхөд нийцэх үү, суурийг нь хөндөхөөр байна уу, дүр төрх нь олон нийтэд харагдахаар байх нь уу гэдгийг судалж байж сая шийддэг олон улсын жишиг бий.

-Яамны зүгээс уг асуудалд хэрхэн ханддаг вэ?

-Яамны зүгээс “Үл хөдлөх соёлын дурсгалт зүйлийг орон нутаг хамгаална” гэдэг л хууль гаргачихсан байгаа. Тэгэхээр хуулиар нийслэл өөрөө хамгаалах ёстой юм. Гэтэл эсрэгээрээ нийслэл өөрөө түүхэн барилгууддаа халдаад байгаа асуудал байна.

-Уг түүхэн дурсгалт байшинг хамгаалж үлдье гэвэл яах ёстой вэ?

-Нийслэлийн зүгээс уг соёлын түүхэн дурсгалт барилгыг хамгаалах үүрэгтэй. Иргэдийн оролцоотойгоор нээлттэй хэлэлцүүлэг явуулж, нээлттэй сонсгол зарлаач хэмээн НИТХ руу хандах хэрэгтэй.

Т.БАТСҮРЭН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 42

niislelchuud (150.129.140.91)
2017-09-22 23:46:21
Bat-Yyltei yamar ch hamaagui ee, bitgii hudlaa uursduusuu anhaaral holduulah geed bai!!!Batboldtonguudaa!!!Bat-Yyl dargin yed zogsooson zuvshuurulgui barilguud bugd barigdaad bosood irlee, odoo golin sav gazar uul.. gee l haa saigui gazrin deeremchid amilchij

zochin (185.39.141.4)
2017-09-22 21:25:17
yoyoyoy . bi yu harchiv .?? .ene ulst . ezen gej bn uu

zochin (185.39.141.4)
2017-09-22 21:25:17
yoyoyoy . bi yu harchiv .?? .ene ulst . ezen gej bn uu

zochin (185.39.141.4)
2017-09-22 21:25:17
yoyoyoy . bi yu harchiv .?? .ene ulst . ezen gej bn uu

Шаравжамц (202.179.25.199)
2017-09-22 21:11:24
Энэ бол үндсэн хуулийн цэцийн гишүүн Цогт гуай н өвөөгийнх одоо бол хотод ажилаж байсан Маналжав барилга барих гээд бна нууц ноён нь ХХБ шүү дэ

Зочин (66.181.184.99)
2017-09-22 21:04:16
Иргэд ярихаас цаашгүй. Олон жил ч ярьж бна.Барилга бариад л. Түүх соёлын дурсгалт барилгуудаа устгаад л.

Жэк (124.158.74.2)
2017-09-22 18:14:41
Энэ Энхболд булдруу юугаа хийж байдаг байна аа.

Цэцэг (202.9.41.69)
2017-09-22 16:45:21
Ерөөсөө Монгол улсын гэх үнэ цэнэтэй бүхнийг зориуд үгүй хийж байх шиг ! Улаанбаатар хотыг гадны юм мэддэг хэн ч хараад эх сайхан зөв бүтэцтэй хот юм хотын ерөнхий бүтэц нь маш зөв хийгдсэн юм байна гээд л дээхнэ нь үед магтдаг байсан гэтэл одоо тэр зөв бүтэц нь алдагдсан, учир мэдэх хүмүүс хотын бүтэц нь буруудчихсан юм гээд байдаг болсон хотын бүтэц буруудвал тэр чигээрэй бурууддаг М.Энхболд гэрээ мянга гоёоод нэмэргүй болдог. Хотын бүтэц зөв байвал айл өрх гэрээ гоёх гэж амар тайван байх гэж хүчлэхгүй аяар зөнгөөрөө л хотын доторхи амьдарал бүтээд явдаг жамтай !

hooyee (203.91.118.180)
2017-09-22 16:42:23
yasan muuhai yum be хаа сайгүй иим газрууд таарах юм. Bas zuun 4 zamiin Кемпински зочид буудлын өмнөх газарт олон модтой шувууд их чуулсан жижигхэн цэцэрлэгт хүрээлэн байсан юм гэтэл бүх модыг нь тайраад явган хүний гарцыг нь нарыхан жижигхэн жим болгоод 1 байшин барьсан байгаа хажууд нь шинээр баригдаж байсан байшинтай 2м-н зайтай өөд өөдөөсөө харсан цонхтой ,,, ,,,,,,,, ингэж л газар зараад бас байшин барих зөвшөөрөл өгөөд байхын бодвол өөрсдийгөө их л ухаантай гэж боддог хүмүүсийн хийсэн ажил байх даа

Зочин (202.179.27.200)
2017-09-22 16:04:39
нийслэлийн удирдлага газрыг нь өгсөн байж таараа хэний үед бол арай л юм аа

Зочин (98.234.233.211)
2017-09-22 13:39:28
Естой юу ч ярихав дээ,ийм байж яаж үндсэрхэг үзэл ярьж,монгол яллаа,монголоороо бахарханаа гэж бархирж чадаж байнаа

Зочин (101.20.247.161)
2017-09-22 12:28:11
Даварсан муу лалар вэ...Монголд юу ч хийж болно гэдгийн тод жишээ эзэнгүй улс эзэнгүй хот...

зочин (103.229.120.175)
2017-09-22 12:18:35
Нөгөө МИ чинь өмхий санаагаараа далдуур идээд л явж байна монгол төрөөс зайлж далд ороосой

хол (27.123.214.124)
2017-09-22 11:28:12
Хотод.Бадамжунайн хүргэн хүү Анар байгаа цагт.авилгал асар их нууц хэлбэрээр явсаар байх болно

Зочин (66.181.178.145)
2017-09-22 11:25:08
Түүхэн дурсгалт гэсэн газар болгоноо сүйтгэх юмаа. Зайсан толгойг уулан дээр барсьсан барилга толгой болгосон,богдын ордонг хүртэл нураах гэж байсан,Автай Сайн Ханы том өргөөг хураагаад том хашааны том хаалгыг нь хайр найргүй нураагаад хаячихсан хоосон хашааг барилгын төмөр хашаагаар хашаалчаад л байж бна.. гм.(Сэргээн засварлах гэж байгаан болуу гэтэл газрыг нь тэгшлээд барилга л барих гэж байгаа бололтой.) Монголд барилга барих газар олдохгүйн зовлон байхгүй. Байгаагаа хайрлаж тордож хотоо тэлж томруулахын оронд хиймлээр газрын хомсдолд оруулж төвлөрөл гэсэн нэрийн дор газаргүй улс шиг шавуулах нь бөглөрөл үүсгэж эрүүл зөв тохижилттой сайхан хот байж чадахгүй. Зүгээр л агуулахад овоолоод өрөөд тавьчихсан хайрцагнууд шиг утга учиргүй шамбааралдсан хүн амьдрах боломж нөхцлийг бүрдүүлээгүй байшингууд

Чагнаа (124.158.109.140)
2017-09-22 11:22:40
Талийгаач Дашбалбар Ханд чин вангийн өргөөг хашаа хүрээтэй болгож хичнээн сайхан зассан билээ. Ангайвал америк гэдэг Занданшатар сайд байхдаа аваад хоолны газар болгосон, одоо Та нар хараарай. Өнгөгүй муухай гөр даасан, дээр нь байшингийн хажуу бөөрийг нь цөмлөөд хаалга гаргасан... Энэ дурсгалт газарыг тордохсон доо... Яая даа байз?

зочин (139.59.20.25)
2017-09-22 11:10:18
одоо дарга болно гээд гүйгээд байгаа Амарсайхан гэж нөхөр наад Үүлэн үсттэй чинь нийлж Зайсан толгойг ухсан шүү

Зочин (66.181.179.106)
2017-09-22 11:09:40
UB-паласын орчны олон жил хашсан газруудыг шалгаачээ. Жирийн иргэд байсан бол үйл ажиллагаа явуулахгүй гээд хураах болсон. Мөнгөтэй хүнд хөрөнгийн баталгаа гаргаж олгодог юм гэсэн. Хятадуудад. Өгсөн юм уу?

Зочин (27.0.232.52)
2017-09-22 11:06:00
Бат Үүл муу сда ус зайлуулагчгүй зам барьсан,Люминогийн Баажийгаар хэд дахин үнэтэй гэрлээр гэр хорооллыг гэрэлтүүлсэн өөр юу хийсийн? Сонгуульд ялагдаал баахан хууль бус зөвшөөрөл олгосоных нь нэг энэ байна.Үүлэн үстийгээ шүтээд байдаа

Зочин (66.181.165.17)
2017-09-22 11:03:55
yag ene chigeer ni nuraalgui naad shilen baishingaa barichixval yasan yum be xo...

Зочин (66.181.179.106)
2017-09-22 11:03:10
Одоогийнхон ч гэсэн буруу зөвшөөрөл олгодогоо болиорой.

Зочин (66.181.179.106)
2017-09-22 11:01:06
Зөвшөөрөл олгосон тэр засгийн үедээ тэр хүнийхээ нүдэн дээр ажлаа хийж байх дүрэм журам хэрэгтэй юм.

Зочин (207.154.225.210)
2017-09-22 11:00:21
Бат Үүлийг бид нар Хотын замыг зассан гээл шүтээд байдаг гэтэл ийм хогийн юм хийж явжээ

Зочин (66.181.179.106)
2017-09-22 10:58:24
Батүүлийг шүтэгч байнаа. Одоо дургүй хүрч эхэлсээн. Энэ олон элдэв зөвшөөрөл нь өөр засгийн үед хэрэгждэг нь муухай байна.

Зочин (213.32.74.226)
2017-09-22 10:57:53
Бат Үүл нээрээ арайч дээ. Хотын захиргаа,УИД-н өмнөх Фантон,Богд уулыг зарсан гэдгйиг бол мэдэж байсан.Энийг бас зарсан байхдаа яахавдээ Үүл баатраа арайч дээ

Зочин (124.158.90.3)
2017-09-22 10:57:34
Бат-үүл баатар хийчихсэн хүн шүү дээ ер нь хотын хамгийн төв цэгт түүхэн дурсгал бүхий газарт зөвшөөрөл олгосон . Улаанбаатар хотын түүхийг илтгэх энэ эртний барилга болон бас бус зүйлийг сэргээн засварлаж өнгө үзэмжийг сайжруулахгүй бол ингээд байшин дээр нь байшин барих зөвшөөрөл олгосон хүн шүү дээ Бат -үүл

зочин (213.32.74.226)
2017-09-22 10:53:55
Бат Үүл нээрээ арайч дээ. Хотын захиргаа,УИД-н өмнөх Фантон,Богд уулыг зарсан гэдгийг бол мэдэж байсан.Энийг бас зарсан байхдаа яахавдээ Үүл баатраа арайч дээ

зочин (158.69.92.135)
2017-09-22 10:50:32
Бат Үүл гээд шүтээд байдаг хүмүүсээ Бат Үүл баатрынхаа хийсэн ажлыг сайн хараад аваарай.Дандаа ийм хогийн өөдгүй юм хийдэг хүн шүү.Бат Үүлийн олгосон зөвшөөрөл

зочин (158.69.92.135)
2017-09-22 10:47:21
Бат Үүл гээд шүтээд байдаг хүмүүсээ Бат Үүл баатрынхаа хийсэн ажлыг сайн хараад аваарай.Дандаа ийм хогийн өөдгүй юм хийдэг хүн шүү.Бат Үүлийн олгосон зөвшөөрөл

Зочин (27.123.214.82)
2017-09-22 10:22:40
МАН гарахаар л газрын наймаа хууль бус барилга гаарах юм луйвар хихгүй бол амьдарч чадахаа байсан хар пизда нар

Цогтол (112.72.11.116)
2017-09-22 10:20:29
Нөгөө ач хүү нь гээд нэрийг нь идэж явдаг Цогтоо багш гуай хаана явнаа. янэрийг нь гул барьж байгаад гавъяат аваа биз дээ

Анхбаяр (202.179.8.210)
2017-09-22 10:06:09
Наадах чинь манж зан байгаа юм шүү дээ.Хүмүүс яах бол гэж орхигдуулж мартагнуулж байгаад нураагаад хаях гэж байгаа юм.Нийслэлийн засаг захиргаанаас хамгаалалт,анхааралд а авч соёлийн өвийг хэвээр үлдээх шаардлагатай.Бүр өндөрлөсөн хэсгийг нь аваад хамгаалсан дээвэр рамтай үлдээвэл харин бат бөх шороо борооноос хамгаалагдаад түүхэн дурсгалт байшин удаан хугацаагаар байх юм биш үү...

Irgen (43.242.243.30)
2017-09-22 09:53:53
Үхэр монгол гэж ийм болоод л нэр өгсөн шүү дээ. Дээр нь ийм юм бариж байхдаа чахав дээ. Ооооохахахаооооооо

Зочин (150.129.141.195)
2017-09-22 09:40:40
Газар мундсан биш дээ, ингэж шавж байшин барилга баоихаа болимоор юм. Нэг их өндөр оффис барьчихаад гадаа нь машины зогсоол олдохүй, шавааралдаад түгжрээд боож үхмээр. Түүхийн гэрч болсон байшингаа авч үлдсэн нь дээр дээ

зөв шаардлага (202.21.102.226)
2017-09-22 09:35:41
газар байхгүй улс орон шиг байх юм. сайхан сэргээгээд байлгаж байх хэрэгтэй хажууд нь олон сахйан зүйл хийгээд түүхээр нь үлдээх нь чухал шавсан нь л нөхөд байх юм ГАЗРЫН ЗУРАГ ХАРЖ МЭДЭХ УДИРДЛАГА БАЙНА УУ П ДЭЭРЭЭС НЬ УЛААНБААТАРЫГ ХАРААД ҮЗЭЭЧЭЭЭЭЭЭ

зөв шаардлага (202.21.102.226)
2017-09-22 09:35:41
газар байхгүй улс орон шиг байх юм. сайхан сэргээгээд байлгаж байх хэрэгтэй хажууд нь олон сахйан зүйл хийгээд түүхээр нь үлдээх нь чухал шавсан нь л нөхөд байх юм ГАЗРЫН ЗУРАГ ХАРЖ МЭДЭХ УДИРДЛАГА БАЙНА УУ П ДЭЭРЭЭС НЬ УЛААНБААТАРЫГ ХАРААД ҮЗЭЭЧЭЭЭЭЭЭ

IRGEN (180.149.93.14)
2017-09-22 09:35:21
KOMBINATIIN CAGAAN XAALGIIG NURAASAN TER NANZADDORJ GEDEG MAL, XUDUUNII ORKIIG TUUXIIN DURSGAL NURAASNIIX N TULUU SHUUXED DUUDAX ESTOI. ENE XUDUUNII ORKUUDIIN BALAG DUUSAXGUI UMAA

Зочин (182.160.34.100)
2017-09-22 09:29:31
Энэ байшин 37 оны аймшигт хэлмэгдуулэлтийн гэрч болон улджээ Байшинг Халхын 10 баяны нэг гэгдэж байсан Боогийн Шагдар гэгч бариулж гэр бул олон хуухэдтэйгээ амьдарч байсныг До Яам феодалын хоронго гэж хураан авч оорийг нь хожим 37 онд Шар хаданд буудан хороожээ Боогийн Шагдарын 6 хуухдээс отгон хуу Шагдарын Бира академич Ходолморийн баатар болж одоо 90 нас хурч байна Энэ байшингийн туух эмгэнэлтэй Жинхэнэ эзнээс нь хойш том дарга нар хотын захиргааныхан амьдарч байсан

Хар хун (166.137.240.122)
2017-09-22 09:29:15
Монгол улсын түүхийг аль болох "баллуурдаж", хойч үеийг маань өмнөх түүхээ мэдэхгүй болгон хүмүүжүүлж, эх монгол улсыг маань устгах бодлогыг явуулж байгаа дарга нар далд ороосой.

Зочин (103.57.95.226)
2017-09-22 09:25:33
Түүхэн дурсгалт газрыг арайч ингэж болохгүй, энэ сэдвийг хөндсөн сэтгүүлчдээ баярлалаа. Иргэдийн оролцооо чухал. Дахин хөндөх хэрэгтэй.

Зочин (203.91.115.37)
2017-09-22 09:17:27
Ene neeree unheer heleh ug algaa MANgaruudaa hedii boltol iim bhiin bee. Gazar zaraad duussan uu odoo tegeed baishin deer baishin bariad eheltsen uu.

Зочин (73.221.181.240)
2017-09-22 09:05:42
Дахиад л муу Ми овогтын зарсан газар. Мөнх амьдрах юм шиг, мөнгө зуу наслуулах юм шиг аашилж байжээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-05-23 12:16:44 - Орон нутаг
Ачааны машин осолдсоны улмаас нүүрс хүчлийн хий алдагджээ
2018-05-23 12:13:45 - Хууль
Ерөнхийлөгчийн нэрээр ташаа мэдээлэл тараасан асуудлыг шалгуулна
2018-05-23 11:58:48 - Хууль
Тэсэлгээний бодисыг хууль бус олборлолт, гэмт хэрэгт ашиглах эрсдэл үүссэн гэв
2018-05-23 11:55:27 - Улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна
2018-05-23 11:52:02 - Хууль
Вьетнам засварын газрууд аюулгүй байдлын шаардлага хангахгүй байна
2018-05-23 11:40:58 - Байгаль Орчин
Нийт 264.5 мянган га-д тариалалт хийжээ
2018-05-23 11:31:27 - Хууль
О.Баасанхүү гишүүний биед гэмтэл учирсныг шүүх эмнэлэг тогтоожээ
2018-05-23 10:55:54 - Нийслэл
Зургаан дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
2018-05-23 10:51:50 - Улс төр
Засгийн газрын хуралдаанаар МИАТ-ийн хувьчлалыг хэлэлцэж байна
2018-05-23 10:49:19 - Улс төр
Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
2018-05-23 09:46:21 - Байгаль Орчин
Улаанбаатарт 23 хэм дулаан байна
2018-05-23 09:37:49 - Энтертайнмент
Д.Ган-Од: Монголчуудын зохион бүтээсэн шиг олон төрлийн модультай ухаалаг цүнх дэлхийд байхгүй
2018-05-23 09:13:50 - Эдийн засаг
Эзгүй суудалтай, хөрөнгө оруулагчгүй “Эдийн засгийн форум”
2018-05-23 08:51:17 - Улс төр
С.Баярын биеийн байдал эрс муудаж, явж чадахгүй байгаа юу
2018-05-23 08:43:14 - Эрүүл мэнд
Ц.Ариунбаяр: Эмэгтэйчүүдийн эмч нар түрүү булчирхайн үрэвсэл тархахад нөлөөлж байна
2018-05-23 08:40:25 - Гадаад
МҮБХ-ныхон МИАТ, ИНЕГ-ын дарга нарыг төсвийн мөнгө хууль бусаар зарцуулсан гэж үзлээ
2018-05-23 08:31:35 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2018-05-22 19:37:51 - Улс төр
У.Хүрэлсүх: Хүчээ нэгтгэн, хамтран ажиллаж, Монгол Улсаа хөгжүүлье
2018-05-22 19:18:40 - Гадаад
АНУ-ын дэд Ерөнхийлөгч: Ким Чен Ун - "Трамптай бүү тогло"
2018-05-22 18:38:01 - Нийслэл
Сургуулийн эргүүл зодож танхайрсан М-д долоо хоногийн баривчлах шийтгэл оноожээ
2018-05-22 18:32:43 - Гадаад
Пхеньян Өмнөдийн сэтгүүлчдийн нэрсийн жагсаалтыг хүлээж авахаас татгалзав
2018-05-22 18:01:13 - Шар
Хорт хавдартай сувилагчид туслах хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ
2018-05-22 17:55:58 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шаравыг хүлээн авч уулзлаа
2018-05-22 17:49:35 - Нийслэл
Суулт хийж буй иргэд ОУВС-гийн байранд очиж мэдэгдэл гардуулав
2018-05-22 17:21:24 - Байгаль Орчин
Дондогдулам хатны бунхан орчмын газар эзэмших эрхийг цуцаллаа
2018-05-22 17:11:01 - Гадаад
Д.Цогтбаатар сайд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзжээ
2018-05-22 17:05:04 - Улс төр
Мал эмнэлэг, үржлийн газрыг Мал эмнэлгийн ерөнхий газар болгоно
2018-05-22 17:00:35 - Эрүүл мэнд
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
2018-05-22 16:57:44 - Улс төр
Элчин сайд Н.Ализодаг хүлээн авч уулзав
2018-05-22 16:54:27 - Шар
Монголын уран бүтээлчид Олон улсын модон баримлын уралдаанд тэргүүлжээ
2018-05-22 16:18:21 - Шар
Улсын харцага Г.Ганхуяг: Надад үүнээс өөр олон ан хийх үеийн зураг бий
2018-05-22 16:05:43 - Улс төр
Төвлөрлийг сааруулах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа
2018-05-22 15:54:02 - Орон нутаг
Цэргийн сургалт бэлтгэл явагдаж байна
2018-05-22 15:30:04 - Энтертайнмент
“Хүүхэд-Хэрэглэгч ” аянд нэгдэх уриалга гаргалаа
2018-05-22 15:23:02 - Хууль
Хүрэн баавгайн арьс тээвэрлэж явсан иргэнийг 13 сая төгрөгөөр торгожээ
2018-05-22 14:57:07 - Хууль
42 настай эмэгтэйг мөргөөд зугтсан “Приус”-ийн жолоочийг олсон гэв
2018-05-22 14:45:42 - Орон нутаг
Буриад түмний “Бага Алтаргана” наадам болж байна
2018-05-22 14:44:24 - Улс төр
БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалахын коллежийн удирдлагуудыг хүлээн авч уулзав
2018-05-22 14:23:17 - Улс төр
Хууль сахиулах байгууллагын алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаар асуулга тавьжээ
2018-05-22 14:14:35 - Нийслэл
“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаа үргэлжилж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-21 08:55:22 - Улс төр
Х.Нямбаатар: С.Батболд хармаандаа 69 хүн хийчихээд, улайраад байна
2018-05-22 12:02:45 - Хууль
Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв
2018-05-21 11:00:33 - Байгаль Орчин
АНХААРУУЛГА: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2018-05-22 16:18:21 - Шар
Улсын харцага Г.Ганхуяг: Надад үүнээс өөр олон ан хийх үеийн зураг бий
2018-05-21 18:12:28 - Хууль
Б.Батдэлгэрийг цагаатгалаа
2018-05-21 18:20:06 - Гадаад
Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээж авах бэлтгэл хангагдаагүй гэж мэдэгджээ
2018-05-21 18:25:42 - Шар
Г.Бямбасүрэн: Э.Эрдэнэжамъян, Уламбаяр нар О.Баасанхүү гишүүний элэг рүү өшиглөж зодсон
2018-05-22 09:08:44 - Эдийн засаг
Н.Дашзэвэг: С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг шалгаж, хариуцлага тооцох нь зөв
2018-05-22 10:38:22 - Хууль
Хамаатнаа хөнөөгөөд нуугдсан залууг баривчилжээ
2018-05-22 10:47:05 - Улс төр
Х.Баттулга: Монголд номтой цэцэн нь олон болж, зоригтой хийдэг нь цөөн болжээ