ТҮК-ийн цорын ганц “Алтан гадас” одонтой ажилтан В.Сүрэнжавтай ярилцлаа

Түгээх    
2017-09-22 09:03:25 - Энтертайнмент

tuk

Хэн ч анзаардаггүй, хэнд ч анзаарагддаггүй хүмүүс л энэ улс орны дутууг гүйцээж, дундуурыг дүүргэж яваа. Ийнхүү бодсоор Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн ажилтан, “Алтан гадас” одонт В.Сүрэнжавтай уулзахаар "Цамбагарав“-ын автобусны буудал дээр очлоо.

Тэрбээр газарт унасан навч нэг бүрийг шүүрдэж, бороонд норж газарт наалдсаныг нь гараараа аван хогийнхоо саванд хийж байлаа. Гадаа цас, бороо холилдон орж нэлээд сэрүүхэн байв.

"Хоёулаа  дулаан газарт орж ярилцъя” гэхэд “Ах нь таван цагаас бууна. Тэрнээс өмнө автобусныхаа буудлуудыг дахиж цэвэрлэхгүй бол болохгүй. Ах нь ажил хийж байгаа болохоор даарахгүй байна. Миний охин даарч байвал дулаан газар ороод хүлээж бай” гэв. Ингээд ажлаа хийх хооронд нь түүнтэй цөөн хором ярилцсан юм.

tuk

tuk

-МУУХАЙ ҮНЭР ҮНЭРТҮҮЛЭЭД, ХИРТЭЙ ХУВЦАС ӨМСӨӨД ЯВЖ БОЛОХГҮЙ-

-Та өглөө хэдэн цагт ажилдаа гардаг вэ?

-Ах нь Сонгинохайран дүүрэгт "Содон" хороолол орчимд амьдардаг юм. Өглөө гэрээсээ 05:00 цагт гараад, ажил руугаа алхчихдаг юм. Цамбагарав дээр 05:45 цагт ирээд ажлаа эхэлдэг дээ. Над шиг ингэж эрт ажилдаа ирдэг хүн байдаггүй юм аа.

-Өдөрт хэдэн метр газар цэвэрлэдэг вэ?

-"Эрэн" хорооллын урд талаас Саппорогийн уулзвар хүртэл замын хоёр талыг цэвэрлэдэг.

-Та хэдэн жил ТҮК-д ажиллаж байна даа?

-Өмнө нь өөр ажил хийж байгаад цалин мөнгө нь гайгүй юм гэж бодоод 2007 онд Сонгинохайран дүүргийн ТҮК-д ажилд орсон. Над шиг настай хүнийг манаачаас өөр ажилд авдаггүй юм билээ. Одоо Улаанбаатар нэгтгэлд ирсэн. Нэг жил ажиллаад насандаа суух гэж байна.

tuk

-ХУДЛАА ЯРИХГҮЙ, ХУЛГАЙ ХИЙХГҮЙ МӨРӨӨРӨӨ АМЬДРАХ ШИГ ЖАРГАЛ ҮГҮЙ-

-Тэтгэвэрт гарахаараа хийхээр төлөвлөсөн ажил байдаг уу?

-Ах нь өөр ажил хийхгүй, насаараа хүнд ажил хийлээ, одоо болно. Нэг л өдөр бурхан болох байлгүй дээ. Гэхдээ зүгээр сууж чадахгүй байх аа. Ганцхан чамд л хэлье. Ойр зуурын хэдэн ногоо тарина аа.

-ТҮК-ийн ажилтнууд дунд тань шиг “Алтан гадас” одонгоор шагнуулсан хүн тун ховорхон юм билээ?

-Байхгүй байхгүй. Хөдөлмөрийн хүндэт медаль, тэргүүний ажилтан цол тэмдэгтэй хүмүүс зөндөө байгаа. Ах нь өнгөрсөн жил “Алтан гадас” одонгоор шагнуулсан. Тэр үед ахаас нь нэг сурвалжлагч ярилцлага авч байсан /инээв. сурв/. “Алтан гадас” одон чинь их том шагнал, хэр баргийн хүн шагнуулахгүй шүү дээ. Төр засгаараа хөдөлмөрөө үнэлүүлэх ёстой сайхан. Шагнал авна гэдгээ сонсоод, догдлоод нойр хүрэхгүй хоносон. Худлаа ярихгүй, хулгай хийхгүй мөрөөрөө урдах ажлаа сэтгэлээрээ чанартай сайн хийх шиг жаргал үгүй гэж ах нь боддог. 

-Таны хөдөлмөрийн багаж зэвсэг хүртэл бусад ажилчдаасаа өөр юм. Энэ бүгдийг та өөрөө хийсэн хэрэг үү?

-Манайхны хэрэглэдэг хуванцар түрдэг сав амархан хагарч дугуй нь дороо элэгддэг учраас хог асгахад амар, түрж чирж явахад хөнгөхөн энэ тэргийг хийсэн юм.

tuk

-ГАНГАН ХҮҮХНҮҮД ШӨНИЙН ЦАГААР ЦЭВЭРЛЭХЭД ЯАДАГ ЮМ БЭ ГЭЖ ЗАГНАДАГ-

-Та хувцас, багаж хэрэгслээ ямар сайхан цэвэрхэн хэрэглэдэг юм бэ. Таниар бахархаж байна?

-Би хог цэвэрлэдэг хүн гээд муухай үнэр үнэртүүлээд, хиртэй хувцас өмсөөд явж болохгүй биз дээ. Орой буухдаа ажлынхаа гутал, хогийнхоо савыг цэмцийтэл арчдаг /алчуураа бидэнд үзүүлэв.сурв/. Энэ поошиг дээр II бригад гэж зураач хүү маань бичиж өгсөн юм. Улсууд ямар гоё бичээ вэ гэдэг юм.

-Гудамжинд хог цэвэрлээд явж байхад хүмүүсийн хандлага ямар байдаг вэ?

-Хог шүүрдээд явж байхад ихэнх хүмүүс нь холдоод өгдөг. Зарим нь хол очиж цэвэрлэхгүй, хажууд тоос шороо босголоо гэж уурладаг. Харин ганган хүүхнүүд “Шөнийн цагаар цэвэрлэхэд яадаг юм бэ” гэж загнадаг.

-Сүүлийн жилүүдэд залуучууд ТҮК-д их ажилладаг болсон байна лээ?

-Ажил олдохгүй учраас манайд ажилладаг залуучууд их болсон. Зарим нь шантраад ажлаасаа гарах юм аа. Гэртээ зүгээр суугаад байвал хэн мөнгө өгөх вэ дээ. Уг нь ажил төрөлтэй байвал амьдрал ахуй нь дээшлэх л байх. Заримдаа гудамж цэвэрлэдэг эмэгтэй улсуудыг өрөвддөг. Хогоо даахгүй их л хэцүү харагддаг.

tuk

-ЭМЭГТЭЙ УЛСУУДЫН НҮҮР ШИГ ГУДАМЖ ТАЛБАЙ НЬ ГЯЛАЛЗААД Л-

-Таны ажлын хамгийн сайхан нь, бас хэцүү үеүд тохиолддог байлгүй дээ?

-Өдөр бүр эрүүл агаарт алхаад байнгын хөдөлгөөнтэй байдаг. Одоо 60 хүрч байна гэхэд залуу хүн шиг хөнгөн шингэн байгаа биз дээ. /инээв. сурв/ Ахад нь хэцүү юм байхгүй. Сайхан ажил хийж байна шантраад хэрэггүй шүү дээ. Өвөл хэцүү юу гэж олон хүн асуудаг. Харин ч сайхан одоо ингээд дулаахан хөвөнтэй хувцас тарааж өгдөг. Өвөл хөдлөж л байвал даарахгүй. Хэцүү зүйл ерөөсөө ч байхгүй. Ажил хийхгүй бол ядраад хэцүү, хэцүү.

-Та бидэнтэй мөрөөдлөө хуваалцаж болох уу?

-Гадаад орнуудыг зурагтаар харж байхад их л сайхан харагддаг. Эмэгтэй улсуудын нүүр шиг гудамж талбай нь гялалзаад л... Тэгээд шил толь болсон цэвэрхэн хотын гудамж цэвэрлэж үзэх юмсан гэж боддог. Одоо ахынх нь нас хүрэхгүй байх. Миний дараа л хот маань ийм болж хөгжих байх.

-Дөнгөж сая таны цэвэрлэсэн автобусны буудал дахиад л хогоор дүүрчихлээ. Залуучууд тамхиныхаа ишийг хаа сайгүй хаях юм?

-Автобусны буудлыг өдөрт дор хаяж хоёр удаа шүүрдэхгүй бол цэвэрлээгүй юм шиг л болдог. Шинэ хогийн сав хийгээд тавихаар нөгөөдүүл /шил, лааз түүдэг хүмүүс/ дотор талынх нь төмөр савыг аваад явчих юм. Бас болоогүй ээ, энэ хэдэн хогийн савыг эвдэлж хэмхлээд амар заяа үзүүлэхгүй.

-Гэхдээ таныг 2007 онд ажилд орж байх үеэс хүмүүсийн соёл, хот тохижуулалт өөрчлөгдсөн биз дээ?

-Залуучуудын маань ухамсар нэг үеэ бодвол дээшилж байгаа. Төр засаг гудамж талбайгаа сайхан тохижуулдаг болохоор цэвэрлэхэд амар болсон.

М.ЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 27

Зочин (66.181.186.79)
2017-09-24 08:29:28
Нэг өдөр Сандуй нар ингэж ажиллаж үзээсэй.......

oyun (202.70.46.237)
2017-09-23 14:09:51
Hamt ajillaj baisn bolhoor vnheer ajilsag hvn bga ym setgel saitaa uujuu taiwan tsoglog owoo bga hotiin ard tvmenees hvsehd tamhia hognii sawnii hajuu tal bish nvdee sain neegeed sawand n hayj hewshei setgel gargaad amidralaa orshinoo tsewerlhen tsegeen saruul amidarya hvmvvsee

zochin (66.181.186.176)
2017-09-23 12:52:07
iim saihan humuus olon bgaasai taniar baharhaj bna

irgen (202.179.16.217)
2017-09-23 11:39:56
Mundag bnaa.

багш (202.9.42.29)
2017-09-23 10:21:04
Танд эрүүл энхийг хүсье.үнэхээр монгол эр хүн ийм л сайхан үгтэй,сайхан сэтгэлтэй байвал эх орон минь хөгжинө дөө

Зочин (94.30.168.62)
2017-09-23 00:50:47
САЙХАН ХУМУУС ШУУ.ХОТОО ЦЭВЭР САЙХАН БАЙЛГАДАГ..ХАРИН ЗАРИМ НЬ ЯГ АЖЛЫН ЦАГААР, ЕГЛЕЕ ИД АЧААЛАЛ ИХТЭЙ УЕД ШОРОО БОСГООД ,ХАМАГ ХУВЦАС , НУУР ЦАРАЙ ШОРОО ТООСОНД БУЛАГДДАГ НЭГ СУЛ ТАЛ БАЙГАА НЬ УНЭН.ЯДАЖ УСААР ШУРШЭЭД ШОРОО ТООСОО ДАРДАГГУЙ..

Бямбаа (103.212.119.142)
2017-09-22 23:45:14
Би эгэл жирийн малчны хотноос их сургуульд сурахын тулд уб хотод ирээд одоо төгсөх жилдээ сурч байна. Анх орж ирээд л "Боловсролтой нэг нь.гудамжинд хог хаяж. Боловсролгүй нэг нь түүнийг нь цэвэрлэдгийг" их гайхсан. Одоо цагт бүх эцэг эхчүүд үр хүүхдүүдээ боловсрол эзэмшүүлэхийн төлөө зүтгэдэг болсон. Гэтэл манай улсад хотын соёл гэдэг зүйл маш бага. Хотын соёл гэдэг зүйлийг хэрэгжүүлж сурсан цагт ахын хэлсэн эмэгтэй хүний нүүр шиг цэвэрхэн сайхан гудамж талбайтай болно байхдаа... Ахад урт насалж удаан жаргахын ерөөл өргөе...

Zochin (66.181.160.84)
2017-09-22 22:41:03
Tand ervvl eng sain saihnig hvsii Biye bodoroi

Зочин (43.242.243.17)
2017-09-22 20:56:02
ТӨРӨЛ БҮРИЙН БАРААНЫ ХАГГАМЖИНД АЧИГЧ ХИЙДЭГ БАЙСАН ЮМ САЙН АЖИЛЧИН БАЙСАН

Zochin (202.70.47.186)
2017-09-22 19:02:25
Tand hamgiin sain saihniig husie.

irgen (202.179.24.244)
2017-09-22 16:46:33
1974-90 onii ued Raznoimpex negdeld ajillaj baisan hudulmuriin avarga Surenjavdaa ajliin amjilt husie .Humuusee gudamjindaa hog hayalgui amidarch surtsgaaya

Оюун (150.129.142.146)
2017-09-22 13:15:13
Сайхан хүний амнаас ер муухай үг унахгүй шүү, ийм л сайхан даа. Сайн сайхныг хүсье Танд.

mongol99 (67.188.61.63)
2017-09-22 13:07:43
bayarlalaa tand xotiin min xogjil tsetsegleltend oruul bui xuv nemer ene l tand xangalttai. tor zasag ondoroor vnelj yagaad xvsliig n bielvvlj gadaad orond ochij vzvvlex, mon tsaashlaad xodolmoriin baatard todorxoilox xeregtei bid demjij bna

хотын иргэн (202.9.47.177)
2017-09-22 12:13:51
Хүн бүр хогоо хогийн саванд хийж занших хэрэгтэй.Энэ дадалд хүүхэд багачуудыг бүр багаас нь сургах нь чухал.Хот цэвэр байна гэдэг хотын иргэн биднээс л их шалтгаална.

Зочин (66.181.184.46)
2017-09-22 11:03:04
Barilgiin zovshoorol olgodog anhan shatnii negjiin darga nar gej olgoi tolgoitoi novshnuud l iim baij bolno gej pildagadaa bailgui de!

Зочин (202.9.43.12)
2017-09-22 10:59:47
Социализмын үеийн залуус гэж ийм л ажилсаг их хөдөлмөрч хийж бүтээх дуртай худал хэлж хулгай хийдэггүй хүмүүс байсан юм даа. Одоо үеийн залуус их залхуу зүгээр сууж байгаад мөнгөтэй болохыг мөрөөддөг ажил төрөл голдог худал хэлж хулгай хийдэг болсон. Социализмын үеийн залуучууд болон ардчиллын үеийн залуус хоорондоо өдөр шөнө шиг ялгаатай.

Талархал (202.131.226.86)
2017-09-22 10:56:15
Баярлалаа Танд. Урт удаан наслаарай. Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.

Bat (182.249.252.5)
2017-09-22 10:38:41
Ah mine urt naslaj udaan jargaarai.tand eruul enhiig husye.

Зочин (202.179.31.36)
2017-09-22 10:36:09
Ийм л хумуус эх оронд минь хэрэгтэй байна. Хаашаа ч харсан нуур бардамж сэтгэл дуурэн аз жарггалтай.Гэтэл меэйчууд одоо болтол цадаагуй.аз жаргалгуй

Бахархалтай юмаа (103.26.193.163)
2017-09-22 10:06:05
Худал хэлэхгүй хулгай хийхгүй ажлаа хийгээд амьдрах ямар сайхан гээч гэж ямар сайхан үг вэ. Ёстой л манай дээд дарга нарт л яг тааруулж хэлж дээ. Бас нөгөө үг нь ажил хийгээд явахаар бие сэтгэл хөнгөн сайхан харин зүгээр суухаар чилээд ядраад хэцүү гэдэг их л үнэн үг байна. Сайхан үг яриатай шударга хөдөлмөрч таньд сайн сайхныг хүсье. Сэтгэлд гал байхад гэрт гал байдаг гэсэн үг бас л сайхан үг шүү

Бахархалтай юмаа (103.26.193.163)
2017-09-22 10:06:05
Худал хэлэхгүй хулгай хийхгүй ажлаа хийгээд амьдрах ямар сайхан гээч гэж ямар сайхан үг вэ. Ёстой л манай дээд дарга нарт л яг тааруулж хэлж дээ. Бас нөгөө үг нь ажил хийгээд явахаар бие сэтгэл хөнгөн сайхан харин зүгээр суухаар чилээд ядраад хэцүү гэдэг их л үнэн үг байна. Сайхан үг яриатай шударга хөдөлмөрч таньд сайн сайхныг хүсье. Сэтгэлд гал байхад гэрт гал байдаг гэсэн үг бас л сайхан үг шүү

Зочин (202.9.43.152)
2017-09-22 09:54:17
бахархаж байна.улаанбаатарчуу аа хогоо хаа сайгүй хаядагаа болилдоо

Зочин (202.9.43.12)
2017-09-22 09:44:45
Монголын охид эмэгтэйчүүд нь биеэ үнэлж харин залуус нь хулгай хийж суухаар ТҮК-д ажилд орж цэвэрлэгчийн ажил ч болтугай хийгээч. Ажил цалин хоёрыг битгий голж бай.

Зочин (173.208.123.221)
2017-09-22 09:29:14
ХУУЧИН ХОТ ТОХИЖУУЛАХЫН ҮЕД АЖИЛЧИД НЬ ОДОНГООР ШАГНАГДДАГ БАЙСАН БАЙХ ШҮҮ. ТҮК ГЭДЭГ БОЛСОН ҮЕИЙН АНХНЫХ БАЙЖ БОЛОХ ЮМ.

Зочин (202.9.43.179)
2017-09-22 09:20:37
эргүү мал минь чи хол очиж хуц за

Erdene (122.201.24.5)
2017-09-22 09:20:19
Tand khotiinkhoo khumuusiin munuusuu bayarlallaa gej khelie. Unekheer iim l engiin khumuus Ta bidnii bakharkhal shuu. Urt naslaj, udaan. Jargaarai gej eruue

Zochin (202.9.43.65)
2017-09-22 09:11:29
Bi l ajil xiij bn gesen shig buun toos bosgood l xamag xuvtsas ys gezeg toos bolgood asuudal bii shy de . Manaixaas busad uls orond shunu tseverledeg yum bn lee.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-10-18 18:06:52 - Нийслэл
Турк улсад зарласан онц байдал монголчуудад нөлөөлөхгүй гэв
2017-10-18 17:50:22 - Шар
Алтайн нуруунаас 2000 орчим жилийн настай эрэгтэй хүний мумми олджээ
2017-10-18 17:34:15 - Спорт
Жүдо бөхийн Залуучуудын ДАШТ эхэллээ
2017-10-18 17:33:58 - Улс төр
Д.Гантулга: Хүүхэд хүчиндсэн гээд сошиалд шуугихаар л засаг төр шийдвэр гаргадаг нь буруу
2017-10-18 17:09:47 - Улс төр
Д.Оюунхорол: Огцруулахад нь 100 хувь оролцсон АН-ынхан ярьсан хэлснээсээ буцаж арчаагүй улс төр хийж байна
2017-10-18 17:02:28 - Байгаль Орчин
Нойтон цас орж сэрүүснэ
2017-10-18 16:55:38 - Эдийн засаг
Баяжуулахын “нэвтэрхий толь”
2017-10-18 16:25:49 - Орон нутаг
Зодоон гарсан сургуулийн захирал халагдах өргөдлөө өгчээ
2017-10-18 15:54:18 - Шар
Өнөөдөр “Гар угаах дэлхийн өдөр” тохиож байна
2017-10-18 15:39:03 - Гадаад
Путин Хойд Солонгосын эсрэг хориг тавих тухай зарлигт гарын үсэг зуржээ
2017-10-18 15:16:21 - Шар
Бананаар ДОХ-ын вирус халдварласан мэдээлэл ташаа болохыг мэдэгдэв
2017-10-18 15:02:45 - Хууль
Хугацаа дууссан бүтээгдэхүүний шошго засварлаж, худалдахаар бэлтгэж байжээ
2017-10-18 14:42:46 - Улс төр
М.Билэгт: Малчид малаа зээлээр зарахыг хүсч байна
2017-10-18 14:38:39 - Хууль
Цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтыг суллалаа
2017-10-18 14:14:16 - Эрүүл мэнд
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
2017-10-18 14:05:35 - Улс төр
КОИКА-гийн үнэлгээний баг “Цахим парламент” төсөлтэй танилцав
2017-10-18 13:45:29 - Шар
Нийслэлийн 92 дугаар цэцэрлэгээс бүүрэг илэрчээ
2017-10-18 13:40:39 - Хууль
Дээд шүүхийн ерөнхий шүүгч Үндсэн хуулийн Цэцэд хандав
2017-10-18 12:22:37 - Спорт
Улсын начин Б.Серик Дарханы барилдаанд түрүүлжээ
2017-10-18 12:15:32 - Гадаад
“Рио Тинто"-гийн экс удирдлагуудыг залилангийн хэрэгт буруутган шалгаж байна
2017-10-18 12:09:26 - Улс төр
УИХ-ын гишүүн Д.Гантулга: Шүлхийний асуудалд анхаарлаа хандуулаарай
2017-10-18 12:07:33 - Боловсрол
Нийт 35 мянган багш Засгийн газарт захидал илгээнэ
2017-10-18 11:42:19 - Хууль
10000 төгрөгийн хураамж авч үзлэг хийх гурван сайдын хамтарсан тушаалыг цуцлана гэв
2017-10-18 11:38:39 - Улс төр
Х.Баттулга: Улаанбаатар хот дөрвөн ханатай гэртээ багтахаа больсон өрх шиг л байна
2017-10-18 11:18:28 - Хууль
Замын цагдааг мөргөсөн жолоочийг шалгаж байна
2017-10-18 11:10:44 - Гадаад
Си Зиньпин: Хятад улс Тайваний тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй
2017-10-18 10:42:25 - Хууль
Д.Бямбадорж: Эмэгтэйчүүд жирэмсэн хил давчихаад хүүхдээ яасан нь мэдэгдэхгүй орж ирж байна
2017-10-18 10:31:52 - Хууль
Булганы ОБГ-ын даргаар дэд хурандаа Ш.Баасандоржийг томилов
2017-10-18 10:26:28 - Орон нутаг
Дорнод аймгийн 0306 дугаар анги эрчим хүчинд холбогджээ
2017-10-18 10:24:03 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрын өргөтгөсөн хуралдаантай
2017-10-18 10:17:50 - Орон нутаг
Нүүрс тээврийн машины араас мөргөсний улмаас нэг иргэн амиа алджээ
2017-10-18 09:01:59 - Эдийн засаг
“GLOBAL FINANCE” сэтгүүл Хасбанкийг Монгол Улсын шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2017-10-18 08:54:54 - Улс төр
Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо
2017-10-18 08:45:24 - Нийслэл
Хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана
2017-10-18 07:27:36 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2017-10-18 07:25:59 - Хууль
Ч.Саранзаяа: Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргээр кино хийж, орлогоо сайн үйлсэд зарцуулна
2017-10-18 07:25:55 - Энтертайнмент
А.Өсөх-Ирээдүй: Хүмүүс намайг булдруу, булдруу л гээд байгаа
2017-10-18 07:25:52 - Эдийн засаг
ШИНЭ БОНД: “Хуралдай”-гаас хүү нь доогуур гарах хүлээлттэй байна
2017-10-18 07:25:49 - Гадаад
Өмнөд Судан дахь НҮБ-ын байранд халдлага гарч, монгол цэргүүд амжилттай хамгаалжээ
2017-10-18 07:25:47 - Улс төр
Давхар иргэншилтэй төрийн түшээдийг О.Баасанхүү гишүүнээр нэрлүүлэх гэж “чичрэх” хэрэггүй
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-10-18 07:25:59 - Хууль
Ч.Саранзаяа: Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргээр кино хийж, орлогоо сайн үйлсэд зарцуулна
2017-10-16 09:42:50 - Хууль
Таван настай охиныг хүчирхийлсэн хойд аав нь гулсуур дээрээс унасан хэмээжээ
2017-10-17 07:43:11 - Хууль
СУРВАЛЖЛАГА: Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн охин эмнэлэгт хэвтжээ
2017-10-16 10:37:42 - Хууль
Нисэх-Яармагийн замд зам тээврийн ослоор таван хүн амиа алджээ
2017-10-16 14:46:19 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: С.Батболд, Э.Анар нарыг огцрох хүртэл хугацаагүй нойтон өлсгөлөн зарлана гэв
2017-10-16 15:16:47 - Шар
Жүжигчин Армен Джигарханян эхнэрээ цагдаад өгчээ
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-18 07:25:55 - Энтертайнмент
А.Өсөх-Ирээдүй: Хүмүүс намайг булдруу, булдруу л гээд байгаа
2017-10-18 17:02:28 - Байгаль Орчин
Нойтон цас орж сэрүүснэ
2017-10-18 14:38:39 - Хууль
Цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтыг суллалаа