Холбооны нөөцийн банкны шийдвэр ноён долларыг “ООДРУУЛЖ” мэднэ

Түгээх    
2017-09-22 09:18:42 - Эдийн засаг

-БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ХЭВЭЭР ХАДГАЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА-

АНУ-ын Холбооны нөөцийн банкны ерөнхийлөгчийн хэлсэн ганцхан мэдэгдэл дэлхийн санхүүгийн зах зээлийг хөдөлгөөнд оруулдаг. Төртэй ямар ч холбоогүй, өөрөө өөрийгөө зохицуулагч энэхүү систем эдүгээ дэлхийд хамгийн нөлөөтэй санхүүгийн байгууллага болж хувирсан билээ.

Тэртээ 1979 оноос орчин үеийн түүх нь эхлэлтэй гэгддэг тус банкны тухайн үеийн ерөнхийлөгч Пол Волкер цогио инфляци (барааны үнэ жигд бус хурдтайгаар 10-50%, эсвэл 20-100% хүртэл өөрчлөгдөх) бүхий байсан АНУ-ын эдийн засгийн цөм бодлогын хүүг 11-20 хувь хүртэл өсгөж, банкуудад зээл олгохыг хориглож.  

Найман жилийн дотор тус улсын инфляци 3% болтол буурсан ч ажилгүйдэл нь 5 дахин өсчээ. Гэвч дээрх бодлогын ачаар Америкийн эдийн засаг аажмаар сэргэсэн түүхтэй ажээ. Үнэндээ Холбооны нөөцийн банкны түүх нь улс үндэстэндээ үйлчилсэн 100 жилийн амжилтын түүх.

2016 оны 12 дугаар сарын дундуур АНУ-ын Холбооны нөөцийн банк хуралдаж, анх удаа бодлогын хүүгээ өсгөсөн. Өөрөөр хэлбэл, 2008 оны хямралын үеэс хойш бараг 0 утгад хүргээд байсан бодлогын хүүгээ өнгөрсөн оны 12 дугаар сард анх удаа өсгөж, 0.25-0.5 хувь болгож байв. Энэ нь сүүлийн 10 жилд хүүгээ хоёр дахь удаагаа өсгөсөн тохиолдол болсон юм.

Энэ оны гуравдугаар сард Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 0,5-0,75 хувь байсныг 0,75-1 хувь болгон нэмэгдүүлсэн бол зургадугаар сарын дундуур бодлогын хүүгээ 25 суурь пунктээр нэмэгдүүлж, 1-1,25 хувь болгосон билээ. Энэ тухай тус сангийн нээлттэй зах зээлийн удирдах хорооны хуралдааны дараа гаргасан мэдээлэлд дурдсан нь бий.

Түүнээс гадна энэ онд АНУ-ын Засгийн газрын өрийн бичиг болон бусад үнэт цаасанд оруулж буй хөрөнгө оруулалтаа бууруулна гэдгээ мэдэгдсэн. Бодлогын хүүг өсгөх тухай шийдвэр нь АНУ-ын эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан, цаашид сайжирна гэсэн хүлээлт үүссэнтэй холбоотой хэмээн тухайн үед тайлбарлаж байв. Мөн “Хөдөлмөрийн зах зээл улам бүр бэхжиж байгаа ба эдийн засгийн идэвхижил дундаж хурдаар өсч байна” гэж уг баримт бичигт онцлон тэмдэглэсэн байдаг.

АНУ-ын Холбооны Нөөцийн банкны есдүгээр сарын уулзалт он гарснаас хойш зах зээлд хамгийн их хүлээлт үүсгэжээ. Учир нь АНУ бодлогын хүүгээ нэмж, мөнгөний бодлогоо чангатгавал хөгжиж буй орнуудыг чиглэх хөрөнгийн урсгал огцом буурч магадгүй талаар Дэлхийн банкнаас анхааруулсан байна.

Үүний зэрэгцээ дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, санхүүгийн зах зээл тогтворгүй байгаа энэ үед АНУ бодлогын хүүгээ дахин өсгөх нь эдийн засгийн хувьд сул дорой орнуудад нэмэлт дарамт болох билээ.  

Улмаар улс орнуудын Засгийн газрын өр огцом нэмэгдээд зогсохгүй гадаад худалдааны алдагдал нь өсөх эрдэлтэйг шинжээчид анхааруулж байв.

Сүүлийн үеийн эдийн засгийн үзүүлэлтүүд нь таатай гарч байгаа нь бодлогын хүүг өсгөх магадлалыг нэмэгдүүлжээ. Гэвч бусад Төв банкуудын авч байгаа арга хэмжээ энэ удаад Холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч Жанет Йелленд бодлогын хүүгээ өсгөх боломж олгохгүй гэж үзэж байв.

Энэ сарын 20-ны өдөр АНУ-ын Төв банкны үүрэг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн банк, Холбооны нээлттэй зах зээлийн хороо хамтран хуралдаж, бодлогын хүүг 1-1,25 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Энэ талаар Холбооны нөөцийн банкны албан ёсны цахим хуудас “The Federal reserve”-д мэдээлсэн байна.   

АНУ-ын Холбооны нөөцийн банк 10 гаруй жил үргэлжилсэн тэлэх бодлогоо хумьсан шийдвэрээ ийн хэвээр хадгалснаар манай улсад ам.долларын ханш өсөх үзэгдэл хэвээр үргэлжлэх нь гэж зарим эдийн засагчид дүгнэж буйгаа илэрхийллээ.

Манай Төв банкны зүгээс, хүлээлт үүсгэдэг учраас валютын ханш чангарна, суларна гэж хэлэх нь зохисгүй гэсэн тайлбар өгдөг. Эдийн засагчид нэгд: валютын том эх үүсвэр байсан Оюутолгойн бүтээн байгуулалт өндөрлөх гэж буй, хоёрт: уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт саарсан, гуравдугаарт: урд хөршийн үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээ буурсан, дөрөвдүгээрт: тансаг хэрэглээ, тавд: валютын орох урсгалд голлох хувийг эзэлдэг гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ татарсан зэрэг шалтгаанууд валютын ханш чангарахад нөлөөлж буй талаар хэлж буй юм.

Үнэндээ манай эдийн засгийн бодит нөхцөл байдал ямар байгааг ам.долларын ханш харуулдаг. Манай дотоодын экспортын үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбар сул байгаагийн нэг илрэл нь ам.долларын ханшийн өсөлт. Иймд гадаад зах зээлд борлуулах чанартай үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээг бодитоор нэмэгдүүлж, олшруулж, өөрсдөөсөө хамаарах зүйлээ хийх хэрэгтэй юм.

Бидэнд үр тариа, хүнсний ногоо, мал аж ахуйн салбартаа хөрөнгө оруулалт хийж, экспортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эрчим хүч экспортлох боломж бий. Мөн компьютерийн программ, аппликейшн боловсруулж, дэлхийн зах зээлд худалдаалах боломж ч буй. Гэвч бид эдгээр боломжуудыг олж хардаг мөртлөө ярьсаар, бодит ажил хэрэг болгож чадалгүй өнөөдөртэй золгожээ.

Төгсгөлд өгүүлэхэд, бидний хөдөлмөрийн үр дүн өнөөдрийн ам.долларын ханш. Бид сайн ажиллахгүй, гадаадаас л ам.доллароор бүтээгдэхүүн аваад байгаа учраас ноён долларыг “оодруулж”, өсөлтөд нь дарлуулж буй юм.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 11

Зочин (45.37.93.34)
2017-09-23 09:55:07
usuh ni dee

Зочин (202.131.235.198)
2017-09-22 18:54:16
ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Утас:88671597 incorvuz@mail.ru

Цэцэг (202.9.41.69)
2017-09-22 17:02:00
Гадаадаас авч байгаа бүтээгдэхүүн нь бараг тэр чигээрэй хог байна шүү !(хүнсний бүтэгдэхүүний)бусад бараа материалыг судалаж үзхэд ч шаардлага хангасан юм цөөн л гарах байх Монгол ямар хогын сав биш !Бид өөрсдөө бас их тэнэг байна аргач үгүй юм даа төрийг удирдаж буй гадны шашиныханы хорчин бодлогод айлмайрчаад байгаа улс !Монголчууд бид уг нь $ ыг зүгээр л ач холбогдолгүй болгож чадах улс уг нь бол

Зочин (124.158.92.27)
2017-09-22 15:20:58
dollar-aar tsalinjya

БАТ (92.126.136.202)
2017-09-22 14:26:27
ЭНЭ НЭГ АМАР УЛС БАЙНАА. ДОЛЛАР ХЭВЛЭЭД ДУРААРАА ЗЭЭЛЭЭД Л. ККК. ӨӨРСДӨӨ ЮУ Ч БҮТЭЭХГҮЙ ДАЙН ӨДӨӨСӨН ШИГ ЭЭ

зочин (66.181.183.65)
2017-09-22 13:27:26
Доллараар худалдаа наймаа үйлчилгээний төлбөр хийхээ зогсоочих.дотоододоо ийм арга хэмжээ авахад юун буруутай гэж.улс гадаад худалдаагаа өр зээл төлбөр тооцоогоо доллараар хийж бгаа.энэ нь зөв

Зочин (27.123.214.81)
2017-09-22 13:19:16
Enkh-erdene bravo

Зочин (202.9.42.1)
2017-09-22 12:59:58
Хов базаж байхаар ийм үнэ цэнэтэй сайн мэдээ оруулж байх хэрэгтэй. Сэтгүүлчид би онц тавьлаа. ажлын өндөр амжилт хүсье.

Зочин (202.55.191.130)
2017-09-22 11:43:05
Уул уурхайгаас олсон мөнгөө тарааж цацалгүйгээр, малаа эрүүлжүүлэх болон мал аж ахуйн түүхий эдийг гүн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулах хэрэгтэй мэт. Ингэх аваас бид мөнхийн элбэг дэлбэг амьдралын суурьтай болно.

зочин (202.179.24.127)
2017-09-22 10:56:57
Хөнгөлттэй зээлийг ажлаа хийе гэсэн ,төсөл хэрэгжүүлчих чадвартай сэтгэлтэйд нь биш танил талтай мөнгө олох хэрэгсэл болгодог/авилгал нэвт шингэсэн/ ,мөнгө угаах зорилгоор л хүмүүст хувиарлаад байхаар яаж хөгжих юм бэ

Зочин (202.9.43.12)
2017-09-22 09:38:50
Ганц уул уурхайд найдаад байлгүй дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэхгүй бол ноён долларын ханш буурахгүй.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-10-19 07:37:24 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2017-10-18 18:06:52 - Нийслэл
Турк улсад зарласан онц байдал монголчуудад нөлөөлөхгүй гэв
2017-10-18 17:50:22 - Шар
Алтайн нуруунаас 2000 орчим жилийн настай эрэгтэй хүний мумми олджээ
2017-10-18 17:34:15 - Спорт
Жүдо бөхийн Залуучуудын ДАШТ эхэллээ
2017-10-18 17:33:58 - Улс төр
Д.Гантулга: Хүүхэд хүчиндсэн гээд сошиалд шуугихаар л засаг төр шийдвэр гаргадаг нь буруу
2017-10-18 17:09:47 - Улс төр
Д.Оюунхорол: Огцруулахад нь 100 хувь оролцсон АН-ынхан ярьсан хэлснээсээ буцаж арчаагүй улс төр хийж байна
2017-10-18 17:02:28 - Байгаль Орчин
Нойтон цас орж сэрүүснэ
2017-10-18 16:55:38 - Эдийн засаг
Баяжуулахын “нэвтэрхий толь”
2017-10-18 16:25:49 - Орон нутаг
Зодоон гарсан сургуулийн захирал халагдах өргөдлөө өгчээ
2017-10-18 15:54:18 - Шар
Өнөөдөр “Гар угаах дэлхийн өдөр” тохиож байна
2017-10-18 15:39:03 - Гадаад
Путин Хойд Солонгосын эсрэг хориг тавих тухай зарлигт гарын үсэг зуржээ
2017-10-18 15:16:21 - Шар
Бананаар ДОХ-ын вирус халдварласан мэдээлэл ташаа болохыг мэдэгдэв
2017-10-18 15:02:45 - Хууль
Хугацаа дууссан бүтээгдэхүүний шошго засварлаж, худалдахаар бэлтгэж байжээ
2017-10-18 14:42:46 - Улс төр
М.Билэгт: Малчид малаа зээлээр зарахыг хүсч байна
2017-10-18 14:38:39 - Хууль
Цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтыг суллалаа
2017-10-18 14:14:16 - Эрүүл мэнд
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
2017-10-18 14:05:35 - Улс төр
КОИКА-гийн үнэлгээний баг “Цахим парламент” төсөлтэй танилцав
2017-10-18 13:45:29 - Шар
Нийслэлийн 92 дугаар цэцэрлэгээс бүүрэг илэрчээ
2017-10-18 13:40:39 - Хууль
Дээд шүүхийн ерөнхий шүүгч Үндсэн хуулийн Цэцэд хандав
2017-10-18 12:22:37 - Спорт
Улсын начин Б.Серик Дарханы барилдаанд түрүүлжээ
2017-10-18 12:15:32 - Гадаад
“Рио Тинто"-гийн экс удирдлагуудыг залилангийн хэрэгт буруутган шалгаж байна
2017-10-18 12:09:26 - Улс төр
УИХ-ын гишүүн Д.Гантулга: Шүлхийний асуудалд анхаарлаа хандуулаарай
2017-10-18 12:07:33 - Боловсрол
Нийт 35 мянган багш Засгийн газарт захидал илгээнэ
2017-10-18 11:42:19 - Хууль
10000 төгрөгийн хураамж авч үзлэг хийх гурван сайдын хамтарсан тушаалыг цуцлана гэв
2017-10-18 11:38:39 - Улс төр
Х.Баттулга: Улаанбаатар хот дөрвөн ханатай гэртээ багтахаа больсон өрх шиг л байна
2017-10-18 11:18:28 - Хууль
Замын цагдааг мөргөсөн жолоочийг шалгаж байна
2017-10-18 11:10:44 - Гадаад
Си Зиньпин: Хятад улс Тайваний тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй
2017-10-18 10:42:25 - Хууль
Д.Бямбадорж: Эмэгтэйчүүд жирэмсэн хил давчихаад хүүхдээ яасан нь мэдэгдэхгүй орж ирж байна
2017-10-18 10:31:52 - Хууль
Булганы ОБГ-ын даргаар дэд хурандаа Ш.Баасандоржийг томилов
2017-10-18 10:26:28 - Орон нутаг
Дорнод аймгийн 0306 дугаар анги эрчим хүчинд холбогджээ
2017-10-18 10:24:03 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрын өргөтгөсөн хуралдаантай
2017-10-18 10:17:50 - Орон нутаг
Нүүрс тээврийн машины араас мөргөсний улмаас нэг иргэн амиа алджээ
2017-10-18 09:01:59 - Эдийн засаг
“GLOBAL FINANCE” сэтгүүл Хасбанкийг Монгол Улсын шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2017-10-18 08:54:54 - Улс төр
Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо
2017-10-18 08:45:24 - Нийслэл
Хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана
2017-10-18 07:27:36 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2017-10-18 07:25:59 - Хууль
Ч.Саранзаяа: Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргээр кино хийж, орлогоо сайн үйлсэд зарцуулна
2017-10-18 07:25:55 - Энтертайнмент
А.Өсөх-Ирээдүй: Хүмүүс намайг булдруу, булдруу л гээд байгаа
2017-10-18 07:25:52 - Эдийн засаг
ШИНЭ БОНД: “Хуралдай”-гаас хүү нь доогуур гарах хүлээлттэй байна
2017-10-18 07:25:49 - Гадаад
Өмнөд Судан дахь НҮБ-ын байранд халдлага гарч, монгол цэргүүд амжилттай хамгаалжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-10-18 07:25:59 - Хууль
Ч.Саранзаяа: Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргээр кино хийж, орлогоо сайн үйлсэд зарцуулна
2017-10-16 09:42:50 - Хууль
Таван настай охиныг хүчирхийлсэн хойд аав нь гулсуур дээрээс унасан хэмээжээ
2017-10-17 07:43:11 - Хууль
СУРВАЛЖЛАГА: Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн охин эмнэлэгт хэвтжээ
2017-10-16 10:37:42 - Хууль
Нисэх-Яармагийн замд зам тээврийн ослоор таван хүн амиа алджээ
2017-10-16 14:46:19 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: С.Батболд, Э.Анар нарыг огцрох хүртэл хугацаагүй нойтон өлсгөлөн зарлана гэв
2017-10-18 07:25:55 - Энтертайнмент
А.Өсөх-Ирээдүй: Хүмүүс намайг булдруу, булдруу л гээд байгаа
2017-10-16 15:16:47 - Шар
Жүжигчин Армен Джигарханян эхнэрээ цагдаад өгчээ
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-18 17:02:28 - Байгаль Орчин
Нойтон цас орж сэрүүснэ
2017-10-18 14:38:39 - Хууль
Цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтыг суллалаа