СЗХ-ны дарга, доктор С.Даваасүрэн AFI-ийн Захирлуудын зөвлөлд сонгогдлоо

Түгээх    
2017-09-22 13:58:39 - Эдийн засаг

szhСЗХ-ны дарга С.Даваасүрэн дэлхийн 95 орны 114 төв банк, зохицуулагч байгууллагуудыг эгнээндээ нэгтгэдэг Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн Захирлуудын зөвлөлийн есөн гишүүний нэгээр сонгогдлоо. 

Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг буюу The Alliance for Financial Inclusion /AFI/ нь хүн бүрт санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх, иргэн бүхнийг зах зээлийн оролцогч болгох хүртээмжийн бодлогыг олон улсын хэмжээнд нэгтгэн зангидаж хэрэгжүүлдэг албан ёсны гишүүнчлэл бүхий дэлхийн хамгийн том нэгдэл юм.

Тус нийгэмлэгээс жил тутам зохион байгуулдаг Дэлхийн бодлогын чуулган энэ сарын 12-15-нд Египетэд хуралдаж, 2017 оны үйл ажиллагааны тайлан, ирэх жилийн зорилго, зорилтыг хэлэлцэн тодорхойлсон бөгөөд энэ үеэр нийгэмлэгийн удирдах бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулав. Захирлуудын зөвлөлд сонгохдоо нэр дэвшигчдийн мэдлэг, чадвар, туршлага, бүс нутагтаа нөлөөлөх нөлөөлөл зэрэг олон чухал шалгуурыг харгалздаг байна.

Захирлуудын зөвлөл нь дэлхийн санхүүгийн хүртээмжийг сайжруулах стратеги, бодлогыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэхэд гишүүн орнуудын оролцоог хангах, гүйцэтгэх удирдлага, зөвлөл, хорооны гишүүдийг томилж, батлах, үнэлгээ өгөх болон олон улсын санхүүгийн хүртээмжийн талаарх бүхий л хамтын шийдвэрийг баталгаажуулах чиг үүрэгтэй.

Шинэ Захирлуудын зөвлөлийг Бразилын Төв банкны дэд ерөнхийлөгч, доктор Исаак Сидей Феррейра даргалж, Бангладешийн төв банкны ерөнхийлөгч, ноён Фазле Кабир дэд даргаар ажиллахаар боллоо. Гишүүдээр, Монгол Улсын СЗХ-ны даргаас гадна ОХУ, Гана, Египет, Самоагийн болон Баруун Африкийн улсуудын төв банкны ерөнхийлөгч нар, Коста Рика Улсын Санхүүгийн хяналтын хорооны ерөнхийлөгч сонгогдов. Мөн “Билл ба Мелинда Гэйтс” сангийн дэд захирал, ноён Жэйсон Ламб, нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Алфред Ханниг нар ажиглагч буюу саналын эрхгүй гишүүнээр ажиллана.

СЗХ тус нийгэмлэгт 2010 онд элссэн бөгөөд өнгөрөгч 2016 онд Фижи Улсад болсон Дэлхийн бодлогын чуулганаар С.Даваасүрэн Хорооны төлөөллийг нийгэмлэгийн бүх ажлын хэсэгт буюу нийт зургаан ажлын хэсэгт оруулж чадсан юм.

Улмаар нийгэмлэгийн удирдах дээд бүтэц болох Захирлуудын зөвлөлд гишүүнээр сонгогдсон нь СЗХ-ноос явуулж буй санхүүгийн хүртээмжийн бодлого, үйл ажиллагааг олон улсын хамтын байгууллага, түүний гишүүн улс орнууд ихээхэн өндрөөр үнэлж буйг харуулж байгаа юм.

Э.ЭГШИГЛЭН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 5

zochin (27.123.214.104)
2017-09-23 02:49:06
Баяр хүргэж улам их амжилт хүсье. Энэ бол тэдний сонголт. Бид чадварлаг залуучуудаараа бахархах ёстой. Цаашид ч манай залуучууд олон улсад танигдсаар байх болно.

Irgen (202.179.27.76)
2017-09-22 18:55:30
ene neg untaa gazar bnaa, uursdiiguu sain ajillaj bna gene uu. Yadaj alban bichgee zuv bichij bgaarai daa shine zaluuchuudaa. Ta nar shine yu hiisen yum bee. Ta nariin nudend haragdaj bgaa bh daa, busdiin nudend hiisen zuil chini haragdahgui bnaa

Зочин (202.179.26.177)
2017-09-22 15:32:09
сайн байна,баяр хүргэж амжилт хүсье

Зочин (202.131.234.234)
2017-09-22 14:25:14
Хороо харин ч сайн ажиллаж байгаа шүү. Дэлхийн санхүүгийн зах зээлд манай залуучууд үнэлэгдээд эхэлсэн бна. Баяр хүргэе

Иргэн (202.9.43.210)
2017-09-22 14:18:36
Тэнд тэгж явахаар ойлгомжгүй, хүртээмжгүй олон янзын заавар, журмуудаа эмхэлж цэгцлээсэй дээ. Хар залуугаараа л албан тушаалын дон болчих юм. Өмнөх ажлаа л сайн хий л дээ. Монголынхоо санхүүгийн зах зээл дээр шинэ юу хийсэн юм бэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-10-23 20:36:02 - Хууль
Цагдаа нар тайлбар мэдүүлэг авч, цогцос таниулах ажиллагаа хийж байна
2017-10-23 19:39:01 - Орон нутаг
Уулчдын нэрс тодорхой боллоо
2017-10-23 18:26:53 - Орон нутаг
ОБЕГ: Амьд хүн олно гэх найдлагаар эрэн хайх ажиллагаа явуулж байгаа
2017-10-23 18:03:26 - Нийслэл
Нийтийн тээврийн 7205 жолооч, ажилчдыг 163 удаагийн сургалтад хамруулжээ
2017-10-23 17:11:30 - Нийслэл
“Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө" хэлэлцүүлэг зохион байгуулав
2017-10-23 16:56:36 - Улс төр
ЕТГ-ын дарга З.Энхболдын агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганыг хааж хэлсэн үг
2017-10-23 16:48:08 - Хууль
АТГ 127 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна
2017-10-23 16:44:10 - Хууль
Их сургуулийн албан хаагчид тангараг өргөлөө
2017-10-23 16:39:14 - Гадаад
Шинзо Абе АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Путинтэй уулзахаар бэлтгэж байна
2017-10-23 15:38:13 - Улс төр
Гурван талт хэлэлцээр тодорхойгүй шалтгаанаар хойшлов
2017-10-23 15:30:53 - Спорт
"Хангарди-2017" спортын наадмын шилдэгүүд шалгарлаа
2017-10-23 15:24:00 - Орон нутаг
ОБЕГ: Арван уулчны цогцос олдож, эрлийг түр зогсоолоо
2017-10-23 15:17:14 - Байгаль Орчин
Сүүлийн зургаан жилд улсын төсвөөс утааны эсрэг 97,7 тэрбум төгрөг зарцуулжээ
2017-10-23 14:54:32 - Шар
Дуучин Т.Дэлгэрмөрөн өчигдөр “хурим"-аа хийжээ
2017-10-23 14:36:25 - Шар
ДАШТ-ий морьт харвааны тэмцээнээс Монгол Улсын тамирчин мөнгөн медаль хүртлээ
2017-10-23 14:25:28 - Улс төр
Я.Содбаатар: Дэд сайд нарыг өөрчлөх асуудал яригдаагүй
2017-10-23 14:22:38 - Энтертайнмент
ФОТО: Өндөр гэгээн Занабазарын хосгүй бүтээлүүдийг дэлгэв
2017-10-23 14:02:57 - Нийслэл
Монголын залуу зураачид “Пусан-55” үзэсгэлэнд оролцож байна
2017-10-23 13:57:48 - Спорт
“Залуу үе”-ийн аварга шатарчид тодорлоо
2017-10-23 13:54:28 - Эрүүл мэнд
Отгонтэнгэр ууланд анхан шатны тусламж үзүүлэх баг ажиллаж байна
2017-10-23 13:48:43 - Эрүүл мэнд
ФОТО: Цалин нэмэгдүүлэх шийдвэр гартал тэмцсээр байх болно гэв
2017-10-23 13:37:14 - Орон нутаг
Гурван уулчны цогцос олдсон гэх мэдээллийг шалгаж байна гэв
2017-10-23 13:34:25 - Байгаль Орчин
С.Оюун: Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд гурван шийдлийг хэрэгжүүлэх боломж бий
2017-10-23 13:25:01 - Нийслэл
Улаанбаатар-Пусан хот “Эгч дүүсийн тосгон” байгуулна
2017-10-23 12:49:28 - Шар
Найруулагч Жеймс Тобэкийг оюутан, сурагчдад бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгав
2017-10-23 12:45:48 - Байгаль Орчин
Х.Баттулга: Утаанаасаа салж байж улс орон хөгжинө
2017-10-23 12:39:41 - Хууль
Нэр, нас, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ
2017-10-23 12:33:28 - Нийслэл
Багахангай дүүрэгт үйлдвэрлэлийн төвлөрсөн бүс бий болгохоор ажиллаж байна гэв
2017-10-23 12:33:14 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлгийн ирц бүрдээгүй байна
2017-10-23 12:19:43 - Байгаль Орчин
Уулчид сураггүй болсонтой холбогдуулан Шуурхай штаб байгуулагдлаа
2017-10-23 12:16:58 - Байгаль Орчин
Шадар сайд Ө.Энхтүвшин ослын газар ажиллахаар явлаа
2017-10-23 12:16:22 - Технологи
Ж.Жанлав-Ойдов: Гагнуурын төрөлд оролцож медаль хүртсэндээ баяртай байна
2017-10-23 12:10:42 - Гадаад
Трамп сонгуульд ялалт байгуулсан Японы ерөнхий сайдад баяр хүргэв
2017-10-23 12:02:15 - Нийслэл
Улсын Онцгой комиссоос холбогдох албаны хүмүүст үүрэг өглөө
2017-10-23 11:58:11 - Боловсрол
Шилдэг оюутан, сурагчид тэтгэлэг гарджээ
2017-10-23 11:53:12 - Шар
Швейцарьт сүхээр зэвсэглэсэн өсвөр насны хүү явган зорчигчид руу халджээ
2017-10-23 11:47:12 - Хууль
Энэ сарын 27-нд Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэнэ
2017-10-23 11:26:45 - Байгаль Орчин
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өвөлжилтийн бэлтгэлийг шуурхай ханган ажиллахыг үүрэг болгов
2017-10-23 11:26:06 - Нийслэл
Нийт 140 мянга гаруй өрх цахилгааны хөнгөлөлтөд хамрагдана
2017-10-23 11:22:30 - Улс төр
С.Чинзориг сайд нэмэлт хэлэлцээнд Засгийн газрыг төлөөлнө
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-10-20 10:44:27 - Хууль
Эрх мэдлээ урвуулж, 1,5 тэрбум төгрөг завшсан албан тушаалтнуудыг баривчилжээ
2017-10-23 15:24:00 - Орон нутаг
ОБЕГ: Арван уулчны цогцос олдож, эрлийг түр зогсоолоо
2017-10-23 14:54:32 - Шар
Дуучин Т.Дэлгэрмөрөн өчигдөр “хурим"-аа хийжээ
2017-10-20 16:15:26 - Хууль
Хүчиндүүлсэн гэх таван настай охины ээж хүүхдээ асран хамгаалахаас татгалзжээ
2017-10-23 10:06:37 - Байгаль Орчин
Б.Гангаамаа: Уулчид хэрвээ амьд байвал маш яаралтай аврах хэрэгтэй
2017-10-23 07:38:21 - Энтертайнмент
Л.Сөрөлт: Бүр шархирмаар, үнэхээр өмөрмөөр...
2017-10-20 10:55:05 - Шар
Буудуулж нас барсан монгол иргэн АНУ-д гэр бүлийн хамт амьдардаг байжээ
2017-10-22 19:06:34 - Хууль
ОБЕГ-аас сураггүй болсон 19 иргэний талаар мэдээлэл өгөв
2017-10-21 09:55:56 - Хууль
П.Хишигбаяр: Ажилд ороод зургаан сарын дараа МАН сонгуульд ялснаар ажлаас халагдсан
2017-10-20 09:00:07 - Хууль
Цэцэрлэгийн гурван давхрыг түрээслэж, хувьчилж, хашаанд нь сургууль барьсан эрхэм БСШУ-ы дэд сайдаар ажиллаж байжээ