П.Олонбат: Малчид аа, ноос, арьсны урамшууллаасаа татгалзъя

Түгээх    
2017-09-22 14:12:26 - Нийслэл

Төв аймгийн Баянчандмань сумын харъяат, Монгол улсын сайн малчин П.Олонбат, Төв аймгийн Эрдэнэсант сумын мянгат малчин Д.Гомбо-Очир, “Алтан гар хөдөлмөрийн бирж”, “Сэтгэлтэй ажилтан” хөтөлбөрийг санаалчлагчид хамтран “Хөдөөд 10 мянган ажлын байр бий болгох боломж бий” хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

-ЗАЛУУС ТУСЛАХ МАЛЧНЫ АЖИЛ ХИЙВЭЛ ДУНДАЖ ЦАЛИНГААС ХОЁР ДАХИН ӨНДӨР ЦАЛИН ОЛГОЁ-

Улсын мянгат малчин Д.Гомбо-Очир “Би өнөөдөр хүүхэдтэйгээ нийлээд 2000 гаруй мал маллаж байна. Өнөөдөр миний сэтгэлийг зовоож буй хэд хэдэн асуудлын нэг нь хөдөөд малчин алга, хотод утаанаас их юм алга. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэх гарц байна. Хотод байгаа ажилгүй олон мянган иргэнийг хөдөө мал дээр малчин болгомоор байна. Хөдөөнөөс малаа барчихаад хотод амьдарч буй олон малчин бий.

Хотын жалга, уулын ам бараадаад амьдарч буй энэ малчид мэргэжил, боловсролгүй учир ажил олддоггүй. Амьдралын нөхцөл нь ч хүнд, дэл сул амьдралтай л байх юм. Тэгэхээр хөдөө орон нутагт 8000 гаруй мянгат малчин байна. Мөн арай мянгат малчин болоогүй хэдэн зуун малчин байна. Энэ хүмүүст туслах малчин хэрэгтэй байгааг онцгойлон хэлье.

Хөдөө мал дээр залуучуудын хүч дутаж байгаа шүү. Ажилгүй энэ олон залуус хөдөөд ирвэл хотод амлаад байгаа дундаж цалингаас хоёр дахин өндөр цалин аваад, малын ашиг шимийг хүртээд явах боломж бий. Хэрвээ малаа дагаад хөдөөд амьдарна гэвэл 3-5 жилийн хугацаанд мах, гурилаар нормчлохгүйгээр хангах боломжтой.

Би энэ асуудлаар ХХААХҮ-ийн сайдтай уулзахад маш нааштай хүлээж авч биднийг дэмжсэн. Гэтэл одоо ингээд Засгийн газар нь огцорчихлоо. Бид цаашид энэ уриалга, санаачлагаа ажил хэрэг болгохыг хүсч байна. Тиймээс УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, шат шатны байгууллагын дарга, мэргэжилтнүүд бидэнтэй холбогдоосой гэж хүсье" гэв.

-МАЛЧИД БИДЭНД ЦАГААН ИДЭЭ, АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР ХЭРЭГТЭЙ БАЙНА-

Мянгат малчин П.Олонбат “Хөдөө үйлдвэр хэрэгтэй байна. Хөдөөд үйлдвэр хөгжүүлэх төрийн бодлого хэрэгтэй байна. Цагаан идээ, арьс ширээ боловсруулах үйлдвэр бидэнд барьж өгөөч. Тэгвэл хөдөөд ажиллах хүч нэмэгдэнэ. Малчин бид малаа маллахын хажуугаар үйлдвэрт ажиллах боломжгүй учраас хөдөөнөөс ажиллах хүч нэмж авна.

Малчид бидэнд ноос, арьсны урамшуулал өгдөг. Гэхдээ ноос, арьсны урамшуулал өглөө гээд малчдын амьдрал сайжрахгүй. Хамгийн гол нь бидэнд үйлдвэр байж л амьдрал болоод хөдөөгийн орчин нөхцөл сайжирна. Тэгэхээр малчид бид ноос арьсны урамшууллаасаа татгалзаж, үйлдвэртэй болгож өгөөч гэж хүсч байна” хэмээн онцоллоо.

Т.БАТСҮРЭН 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 19

bisaa setge (110.6.225.135)
2017-09-24 11:31:26
yagaad ylsaar vildver bariylah gej mingad yagaad vildveree eree barihgvi tatvariin minii mengeer hyvidaa vildvertei boloh geed ervvleer bod

ИРГЭН (112.72.11.119)
2017-09-23 09:43:02
энэ хоер шиг тэрбумтан биш ядуу малчид ноосны урамшуулалаар нэг сар амдрлаа залгуулдаг ядагдаа малчдаас юм босгохын оронд сайд нарын хангамжыг царцах талаар дуугармар дуракуудд

Зочин (182.160.36.190)
2017-09-22 22:31:26
Хятадруу хамаг ноосоо гаргаж байгаа цагт баяжихгүй л дээ хаха.

Зочин (150.129.141.127)
2017-09-22 22:26:25
Jinhene Mongol uhaan jinhene Malchin uhaan baina daa said darga nar icheech

Zochin (103.229.120.209)
2017-09-22 17:51:46
Их хурлын гишүүд, засгийн газрын сайд нараас хувь илүү сэтгэж бна шүү. Илгээлтийн эзэн-2 аяныг явуулбал маш олон талын ашигтай юм бна даа

зочин (66.181.183.65)
2017-09-22 17:27:20
Жижиг дунд үйлдвэр байгуулахад малчид хамтраад хятадаас тоног төхөөрөмж оруулж ирээд арьс шир боловсруулдаг үйлдвэр бий болгож болно доо.заавал улс засгаас байгуулж өг гэж гуйх нь гутамшиг биш үү. түүхий эд бэлтгэсэн гэж урамшуулал өгөхөө болиод тэр мөнгөөр малчдыг дэмжиж болно.мөн малчид татвар төлдөггүй учир цагаан идээ бага сага ноос ноолуур арьс ширээ борлуулаад түүнийхээ мөнгөөр хамтарч хятадын зах зээлээс үйлдвэрийн тоног төхөөрөмж авах хэрэгтэй.хил гаалиар оруулж ирсэн тоног төхөөрөмж нь бага татвар авахын улс анхаарах гэх мэтээр малчид санаачлага бхгүй бна шүү дээ

зочин (66.181.183.65)
2017-09-22 17:27:07

2017-09-22 17:26:49

2017-09-22 17:26:28

2017-09-22 17:26:12

Zochin (49.0.215.165)
2017-09-22 16:33:18
Bolohgvi baga ch manai malchid bitgii tatgalzaarai deerees shidcen chylyy bn vildber barij uguhgvi hylhi man

Zochin (49.0.215.165)
2017-09-22 16:32:59
Bolohgvi baga ch manai malchid bitgii tatgalzaarai deerees shidcen chylyy bn vildber barij uguhgvi hylhi man

Zochin (49.0.215.165)
2017-09-22 16:32:01
Bolohgvi baga ch manai malchid bitgii tatgalzaarai deerees shidcen chylyy bn vildber barij uguhgvi hylhi man

рсрх (103.87.255.66)
2017-09-22 16:00:01
малчид тэр ноос моосныхоо урамшуулалаас татгалзаач. Ноос, ноолуур, мах сүүгээ зарчихаад улсад татвар төлөхгүй өөрсдөө л идэж уудаг биздээ.Нэг ёсондоо ажил хийгээд өөрсдийгөө амыг хөдөлгөчихөөд улсаас юун илүү дутуу татаас нэхээд байдаг юм.

hnn (114.242.249.245)
2017-09-22 15:50:41
noosond bas mungu ugdug yum uu. yasan ch ih mungutei uls ve

Зочин (49.0.215.186)
2017-09-22 15:47:03
ЭНЭ МАШ ЗӨВ САНААЧИЛГА БНА ДЭМЖИЖ БАЙНА.ХӨДӨӨНЫ МАЛЧИНААС ДОР САЙД ДАРГА НАР ИХ БАЙХ ЮМ НООС АРЬС ШИРНИЙ УРАМШУУЛАЛ ХЭРЭГГҮЙ

Зочин (202.179.27.223)
2017-09-22 15:45:01
Энэ хэдэн малчид үйлдвэр гэж юу байдагийг ойлгоогүй л байна даа Хот суурин газар дэд бүтэцтэй хэдэн үйлдвэр нь ажиллаж чадахгүй дампуурч байхад хөдөө юу нь үйлдвэр вэ Та хэд хэдэн малдаа вакцин шахахгүй эрүүл мах зах зээлд нийлүүлж байвал болж байгаа нэь тэр

Erdenet (27.123.214.121)
2017-09-22 15:21:44
Uildber barij ogooch gebel dahiad l tofiin shahaa ehelen shuu

зочин (49.0.157.11)
2017-09-22 15:04:09
УИХ -ын гишүүд ,сайд , дэд сайдууд цалингаасаа татгалзая Хэдэн арван саяын цалинтай ТӨК -ны захирлууд цалингаасаа татгалзая Тэгээд багш эмч нарын цалинг нэм

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:

Таны сэтгэгдэл:

Шинэ мэдээ
2017-10-18 18:06:52 - Нийслэл
Турк улсад зарласан онц байдал монголчуудад нөлөөлөхгүй гэв
2017-10-18 17:50:22 - Шар
Алтайн нуруунаас 2000 орчим жилийн настай эрэгтэй хүний мумми олджээ
2017-10-18 17:34:15 - Спорт
Жүдо бөхийн Залуучуудын ДАШТ эхэллээ
2017-10-18 17:33:58 - Улс төр
Д.Гантулга: Хүүхэд хүчиндсэн гээд сошиалд шуугихаар л засаг төр шийдвэр гаргадаг нь буруу
2017-10-18 17:09:47 - Улс төр
Д.Оюунхорол: Огцруулахад нь 100 хувь оролцсон АН-ынхан ярьсан хэлснээсээ буцаж арчаагүй улс төр хийж байна
2017-10-18 17:02:28 - Байгаль Орчин
Нойтон цас орж сэрүүснэ
2017-10-18 16:55:38 - Эдийн засаг
Баяжуулахын “нэвтэрхий толь”
2017-10-18 16:25:49 - Орон нутаг
Зодоон гарсан сургуулийн захирал халагдах өргөдлөө өгчээ
2017-10-18 15:54:18 - Шар
Өнөөдөр “Гар угаах дэлхийн өдөр” тохиож байна
2017-10-18 15:39:03 - Гадаад
Путин Хойд Солонгосын эсрэг хориг тавих тухай зарлигт гарын үсэг зуржээ
2017-10-18 15:16:21 - Шар
Бананаар ДОХ-ын вирус халдварласан мэдээлэл ташаа болохыг мэдэгдэв
2017-10-18 15:02:45 - Хууль
Хугацаа дууссан бүтээгдэхүүний шошго засварлаж, худалдахаар бэлтгэж байжээ
2017-10-18 14:42:46 - Улс төр
М.Билэгт: Малчид малаа зээлээр зарахыг хүсч байна
2017-10-18 14:38:39 - Хууль
Цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтыг суллалаа
2017-10-18 14:14:16 - Эрүүл мэнд
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
2017-10-18 14:05:35 - Улс төр
КОИКА-гийн үнэлгээний баг “Цахим парламент” төсөлтэй танилцав
2017-10-18 13:45:29 - Шар
Нийслэлийн 92 дугаар цэцэрлэгээс бүүрэг илэрчээ
2017-10-18 13:40:39 - Хууль
Дээд шүүхийн ерөнхий шүүгч Үндсэн хуулийн Цэцэд хандав
2017-10-18 12:22:37 - Спорт
Улсын начин Б.Серик Дарханы барилдаанд түрүүлжээ
2017-10-18 12:15:32 - Гадаад
“Рио Тинто"-гийн экс удирдлагуудыг залилангийн хэрэгт буруутган шалгаж байна
2017-10-18 12:09:26 - Улс төр
УИХ-ын гишүүн Д.Гантулга: Шүлхийний асуудалд анхаарлаа хандуулаарай
2017-10-18 12:07:33 - Боловсрол
Нийт 35 мянган багш Засгийн газарт захидал илгээнэ
2017-10-18 11:42:19 - Хууль
10000 төгрөгийн хураамж авч үзлэг хийх гурван сайдын хамтарсан тушаалыг цуцлана гэв
2017-10-18 11:38:39 - Улс төр
Х.Баттулга: Улаанбаатар хот дөрвөн ханатай гэртээ багтахаа больсон өрх шиг л байна
2017-10-18 11:18:28 - Хууль
Замын цагдааг мөргөсөн жолоочийг шалгаж байна
2017-10-18 11:10:44 - Гадаад
Си Зиньпин: Хятад улс Тайваний тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй
2017-10-18 10:42:25 - Хууль
Д.Бямбадорж: Эмэгтэйчүүд жирэмсэн хил давчихаад хүүхдээ яасан нь мэдэгдэхгүй орж ирж байна
2017-10-18 10:31:52 - Хууль
Булганы ОБГ-ын даргаар дэд хурандаа Ш.Баасандоржийг томилов
2017-10-18 10:26:28 - Орон нутаг
Дорнод аймгийн 0306 дугаар анги эрчим хүчинд холбогджээ
2017-10-18 10:24:03 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрын өргөтгөсөн хуралдаантай
2017-10-18 10:17:50 - Орон нутаг
Нүүрс тээврийн машины араас мөргөсний улмаас нэг иргэн амиа алджээ
2017-10-18 09:01:59 - Эдийн засаг
“GLOBAL FINANCE” сэтгүүл Хасбанкийг Монгол Улсын шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2017-10-18 08:54:54 - Улс төр
Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо
2017-10-18 08:45:24 - Нийслэл
Хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана
2017-10-18 07:27:36 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2017-10-18 07:25:59 - Хууль
Ч.Саранзаяа: Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргээр кино хийж, орлогоо сайн үйлсэд зарцуулна
2017-10-18 07:25:55 - Энтертайнмент
А.Өсөх-Ирээдүй: Хүмүүс намайг булдруу, булдруу л гээд байгаа
2017-10-18 07:25:52 - Эдийн засаг
ШИНЭ БОНД: “Хуралдай”-гаас хүү нь доогуур гарах хүлээлттэй байна
2017-10-18 07:25:49 - Гадаад
Өмнөд Судан дахь НҮБ-ын байранд халдлага гарч, монгол цэргүүд амжилттай хамгаалжээ
2017-10-18 07:25:47 - Улс төр
Давхар иргэншилтэй төрийн түшээдийг О.Баасанхүү гишүүнээр нэрлүүлэх гэж “чичрэх” хэрэггүй
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-10-18 07:25:59 - Хууль
Ч.Саранзаяа: Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргээр кино хийж, орлогоо сайн үйлсэд зарцуулна
2017-10-16 09:42:50 - Хууль
Таван настай охиныг хүчирхийлсэн хойд аав нь гулсуур дээрээс унасан хэмээжээ
2017-10-17 07:43:11 - Хууль
СУРВАЛЖЛАГА: Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн охин эмнэлэгт хэвтжээ
2017-10-16 10:37:42 - Хууль
Нисэх-Яармагийн замд зам тээврийн ослоор таван хүн амиа алджээ
2017-10-16 14:46:19 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: С.Батболд, Э.Анар нарыг огцрох хүртэл хугацаагүй нойтон өлсгөлөн зарлана гэв
2017-10-16 15:16:47 - Шар
Жүжигчин Армен Джигарханян эхнэрээ цагдаад өгчээ
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай