Т.Баярсайхан: Энэ жил хонины нэхий 3000 төгрөг хүрэх хандлагатай байна

Түгээх    
2017-09-22 15:20:15 - Нийслэл

Өнөөгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал хувийн хэвшлийнхэнд хүнд нөхцөл байдал үүсгэж байгаа аж. Тиймээс  Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооноос өнөөдөр өөрсдийн байр суурийг төр засаг, ард түмэнд илэрхийлэх зорилгоор мэдээлэл хийлээ.

Монголын Ажил Олгогч Эздийн Холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар “Улс төрийн тогтворгүй байдал эдийн засагт сөргөөр нөлөөлөх хандлагатай байна. Энэ асуудалд хувийн хэвшлийнхэн маш их санаа зовж байна. Статистикийн тоогоор харахад эдийн засаг таван хувиар өсөж байгаа мэт боловч цаашдаа нөхцөл байдал хүндрэх шинжтэй байна.

Тухайлбал, нүүрсний экспорт 75 хувиар буурлаа. Өмнөговь аймагт 140 км урт машины цуваа  бий болсон. Өдөрт 1,600 машин нүүрс экспортод гаргаж байсан бол одоо 400 машин гардаг болж. Мөн Байгаль орчны нөхөн төлбөр тогтоосонтой холбогдуулан Хятад улс руу импортолж буй түүхий эдүүд гарах асуудал оны эцсээр хүндрэхээр байна. Махан бүтээгдэхүүний экспорт мөн хүндрэх төлөвтэй байгаа.

Эдгээр нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхээр байна. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдэхэд төр засгийн зүгээс анхаарч, Засгийн газрыг яаралтай байгуулж, Ерөнхий сайдаа томилох шаардлагатай байна.  Мөн шинээр бий болох Засгийн газарт ядаж Аж үйлдвэр эрхлэх сайд нарт мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж, томилж өгөх хэрэгтэй.

Аравдугаар сар гарж чуулган эхлэхээр төсвөө хэлэлцэж эхэлнэ. Төсвөө хэлэлцэх үедээ мөнгөний бодлого, төсвийн бодлогуудаа нэгтгэж авч хэлэлцэх хэрэгтэй. Тусад нь ярихаар нэгдэж өгөхгүй байна. Мөнгөний бодлого нь төсвийн бодлогоо боомилон эдийн засгийн хөгжилд асар хүнд нөлөө үзүүлж байна.

Хувийн хэвшлийнхнийг бодлогоор дэмжих цаг үе ирлээ. Энэ асуудалд төр засаг, УИХ анхаарлаа хандуулна уу” гэв.

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “Монголын арьс ширний үйлдвэрт тулгамдаж буй асуудлууд маш олон байгаа. Эргэлтийн хөрөнгө, шудрага бус өрсөлдөөн, татварын тогтвортой орчин, түүхий эдийн чанар төдийлөн сайн биш байна. Гадаад зах зээл дээр арьс ширний үнэ сайнгүй байгаа.

140 гаруй тэрбум төгрөгийн бондын эх үүсвэртэй зээл шийдэгдсэн. Эндээс манай аж ахуй нэгжүүд 90 гаруй тэрбум төгрөгийг авсан. Аж ахуй нэгжүүд өнөөдрийн байдлаар зээлээ графикийнхаа дагуу төлөөд явж байгаа ч гэсэн төр засаг зээлийн хугацааг нь сунгаад өгөх юм бол илүү их чадамж нэмэгдэнэ. Одоо байгуулагдах Засгийн газар энэ асуудал дээр анхаарал хандуулах байх гэдэгт итгэж байна.

Европ руу боловсруулсан арьс гаргах бүрэн боломжтой. Яагаад гэвэл ямар нэгэн хориг арга хэмжээ, худалдааны татвар байдаггүй. Харин нядалгааны үеийн гэмтэл нэлээд нөлөөлдөг. Бид нийт малынхаа 90 гаруй хувийг хээрийн бойгоор нядалдаг учраас зүсэлт гардаг. Мөн хонь, ямааны арьсанд хачиг, хамуу гэсэн амьдийн үеийн гэмтэлүүд чанарт нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл.

Өнгөрсөн жил хонины нэхий 300-500 төгрөгийн хооронд 10-12 сарын үед 1500 төгрөг, хоёрдугаар сарын дунд үед 2000 төгрөгийн үнэтэй байсан. Энэ жил хонины нэхий 3000 төгрөг хүрэх хандлагатай байна. Өнгөрсөн жилийн өдийд 500 төгрөгийн ханштай байсан хонины нэхий өнөөдөр 800-1000 төгрөгийн ханштай байгаа. Энэ бол дан хонины нэхийний ханш. Бага зэргийн ноолуур суусан ямааны арьс 7000-8000 төгрөг, үхрийн арьс хэмжээнээс шалтгаалаад 25000-60000 төгрөг, адууны арьс 20 орчим мянган төгрөгийн ханштай байгаа” гэлээ.

М.ЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 8

Зочин (202.21.106.162)
2017-09-23 07:56:20
Yu ch hiidegvi mal vildwervvd bvgd haalgaj baina vhsenii chin usuh handlaga uchigdur emeelted 1 shirheg nehii zaragdaagvi hvnii umnuus egts harj b.gaad changahan duugarch chadahvi gulug ajilaa chaddag hvnd n uguuch muu utsan kvvkeldei.

Зочин (49.0.215.186)
2017-09-22 20:52:49
ОЛОН ЖИЛ ДОТООДЫН ҮЙЛДВЭРЭЭ ДЭМЖИЖ БАЙНА ГЭЖ МАЛЧИДЫН НООСЫГ БАС АРЬС НЭХИЙГ ҮНЭГҮЙ АВСАН ТЭГЭЭД ӨӨРСДӨӨ БОЛОВСРУУЛАХГҮЙ ХЯТАДУУДАД ДАМЛАЖ ЗАРСАН ДУНДААС НЬ УРАМШУУЛАЛ ГЭЖ ӨГЧ УЛСЫН МӨНГИЙГ ҮР ДҮНГҮЙ ЦАЦСАН ЭНЭ ОЛОН ЖИЛ БОЛОХОД 1 ҮЙЛДВЭР ХӨЛ ДЭЭРЭЭ БОСООГҮЙ ДЭЭ

Зочин (182.160.36.190)
2017-09-22 20:28:18
Монголчууд бүх угаасан Хонины ноосоо Хятадруу гаргаж байна. Улаанбаатарт хотын ЖДҮ - дэд ноос ч олдохгүй байна. Ноосны үнэ 100% нэмэгдсэн

Зочин (182.160.36.190)
2017-09-22 20:28:15
Монголчууд бүх угаасан Хонины ноосоо Хятадруу гаргаж байна. Улаанбаатарт хотын ЖДҮ - дэд ноос ч олдохгүй байна. Ноосны үнэ 100% нэмэгдсэн

Зочин (49.0.215.186)
2017-09-22 19:05:40
АРЬС ШИРНИЙ УРАМШУУЛАЛ.НООСНЫ УРАМШУУЛАЛЫГ БАЙХГҮЙ БОЛГОВОЛ ҮНЭ НЬ ШУУД СЭРГЭЭД ӨСӨӨД ИРНЭ.УЛС НЬ ҮНИЙГ НЬ ӨГДӨГ ЮМ ЧИНЬ АЛЬ БОЛОХООР ҮНЭГҮЙ ХЯМД ҮНЭТЭЙ АВЬЯ ГЭЖ ХЯТАДУУД ЯРЬДАГ

Зочин (202.179.27.72)
2017-09-22 17:31:35
Шир гэх нь битгий хэл юугаа ч мэдэхгүй амьтан

Зочин (65.49.68.199)
2017-09-22 16:29:57
Арьс ширний холбоны захирал гэх энэ хүн бодын арьсийг шир гэж нэрлэдгийг мэддэггүй л юм бхдаа.

Зочин (183.202.232.169)
2017-09-22 16:18:52
odoo delhiin tom zah zeel Hyatadad ch ene nehiinii une buuchihaad arisan edleliin erelt bagaschihaad bna.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-21 14:03:33 - Нийслэл
СЭМҮТ-д эмчлүүлж буй 15-тай хүүхэд мансууруулах бодис хэрэглэсэн байжээ
2018-09-21 14:00:31 - Орон нутаг
Хүдэр, Ерөө орчмын тариалангийн бүс нутагт 30 см-ын зузаан цасан бүрхүүл тогтжээ
2018-09-21 13:52:03 - Эдийн засаг
MoneyGram үйлчилгээний Монгол дахь агент банкуудын зөвлөгөөн боллоо
2018-09-21 13:50:21 - Нийслэл
Түрээсийн орон сууцны бүртгэлийг цахимаар явуулна
2018-09-21 13:47:55 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-09-21 13:43:12 - Улс төр
ФОТО: Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал зохион байгуулагдаж байна
2018-09-21 13:35:45 - Эдийн засаг
Хамтарсан зохицуулах хорооны хуралдаан болж байна
2018-09-21 13:25:19 - Эдийн засаг
“Номин тэтгэлэг” 2018-2019 зарлагдлаа
2018-09-21 13:03:31 - Хууль
Бөхийн өргөө удахгүй хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх үү
2018-09-21 12:57:55 - Улс төр
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн болж байна
2018-09-21 12:38:06 - Эдийн засаг
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Баянхонгор аймагт нээлтээ хийлээ
2018-09-21 12:26:04 - Байгаль Орчин
“Агаарын бохирдлын асуудлыг өвөл цагийн утаагаар бүү төсөөл”
2018-09-21 12:22:09 - Шар
Дэлхийн аварга, Германы алдарт хөлбөмбөгч Лукас Подольски Хакухо аваргад өмсгөлөө бэлэглэжээ
2018-09-21 11:47:13 - Орон нутаг
Дархан, Сэлэнгийн замд нийт 1450 иргэн цасанд боогдсон байжээ
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-21 10:47:32 - Спорт
Г.Отгонцэцэг хүрэл медальтан болж, М.Уранцэцэг V байрт орлоо
2018-09-21 10:42:40 - Байгаль Орчин
Дархан-Уул, Сэлэнгэ аймаг чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ
2018-09-21 10:41:13 - Нийслэл
Маргааш томоохон худалдааны төв, захууд ажиллахгүй
2018-09-21 10:40:19 - Орон нутаг
Хилийн боомтууд дээр тусгай зөвшөөрөлгүйгээр гадаад валютын арилжаа эрхлэгчдийг цэгцлэх тухай санал илэрхийлжээ
2018-09-21 10:35:56 - Спорт
ДАШТ: Өнөөдөр Б.Хорлоодой, Г.Ганцэцэг болон Г.Хэрлэн нар барилдана
2018-09-21 10:35:22 - Улс төр
Монгол Улс, АНУ хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-21 10:34:25 - Улс төр
Ерөнхий сайд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурав
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-21 08:50:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2018-09-21 07:59:48 - Улс төр
Нийслэлийн МАН-ын дарга ӨНӨӨДӨР тодорно
2018-09-21 07:55:01 - Шар
Эрдэмтэд сэтгэл гутралын гурван үндсэн шинж тэмдгийг нэрлэжээ
2018-09-21 07:49:36 - Спорт
Чөлөөт бөхийн холбоо П.Орхоны допингийн асуудлыг хэрхэн шийдсэнээ тайлагнахгүй юм уу
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-18 07:54:43 - Хууль
Сайд нь буруугүй, дарга нь ч буруугүй. Цахилгаанчинд тохогдсон “ДЦС-4”-ийн осол
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
2018-09-19 16:34:09 - Нийслэл
Цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй гэв
2018-09-18 14:20:52 - Хууль
Цагдаагийн дарга нар хээл хахуулийн хэрэгт холбогджээ
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-20 16:35:38 - Нийслэл
ШУУРХАЙ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлийн замуудыг хаалаа
2018-09-19 15:44:42 - Шар
Охидын 1000 гаруй нүцгэн зураг цуглуулсан 17 настай этгээдийг саатуулав
2018-09-18 18:07:52 - Нийслэл
Алга болсон хоёр настай хүүг Эрдэнэтээс олжээ
2018-09-19 17:54:13 - Нийслэл
“Приус 30” автомашиныг санаатай шатаасан уу