Ипотекийн зээлээ амь оруулж, шинэ түвшинд гаргахгүй бол иргэд хэцүүдлээ

Түгээх    
2017-09-23 10:02:14 - Эдийн засаг

bair

-ХУВЬ ХҮН ХООРОНДЫН ОРОН СУУЦНЫ ХУДАЛДАН АВАЛТАД ИПОТЕК
ОЛГОГДОНО ГЭДЭГ “ҮЛГЭР” БОЛЖЭЭ-

Монголбанкнаас ипотекийн зээл хэвийн үргэлжилж байгаа гэх мэдээллийг тогтмол өгдөг. Улмаар өнгөрөгч тавдугаар сараас хойш Засгийн газартай хамтран уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноор яамнаас ч санхүүжилтээ хэвийн олгож буйгаа тодотгосоор байна. Харин арилжааны банкууд дээр байдал эрс өөр байгаа юм.

Банкуудын ихэнхи нь зээл авч, орон сууцаа барьсан харилцагч компанийнхаа байранд зээл олгодог хэлбэрт шилжчихээд байна. Түүнээс биш хувь хүн хоорондын  орон сууцны худалдан авалтад ипотекийн зээл олгоно гэдэг үлгэр болжээ. Энэ нь банкуудын буруу биш. Зээл авсан компаниуудын  эргэн төлөлтөд асуудал үүсэхээр тэд барьсан байрыг нь зардаг менежерийн үүрэг гүйцэтгэхээс өөр аргагүй байдалд хүрч байна.

Монголбанкнаас сар бүр ипотекийн зээлийн санхүүжилтэд 15-27 тэрбум орчим төгрөгийг банкуудад хувиарладаг. Үүн дээр өнгөрөгч тавдугаар сараас хойш Барилга хот байгуулалтын яам банкуудад тодорхой дүнгээр санхүүжилт хийж байна. Төсөвт суулгасан нийт үнэн дүн нь 110 тэрбум, үүнийгээ 8 сард хуваах замаар хувиарлана гэхээр асар бага мөнгө юм.

Үндсэндээ Монголбанк, Барилга хот байгуулалтын яамнаас өгч буй санхүүжилт нийлээд, нэг арилжааны банкинд сардаа 3-5 тэрбум төгрөг л ногддог. Нэг иргэн ойролцоогоор 50 сая төгрөгийн ипотекийн зээлэнд хамрагдлаа гэхэд нэг арилжааны банк сардаа 60-90 зээл гаргах боломжтой гэсэн үг. Энэ нь өнгөрсөн парламентын үеийнхээс даруй 3-4 дахин багассан үзүүлэлт юм.

2016 оны УИХ-ын сонгуулиас хойш ипотекийн зээлийн санхүүжилтэд асуудал үүсч, мөн оныхоо  зургаа, долоо, найм, есдүгээр саруудад олголт бараг хийгдээгүй. Шинэ засгийн газраас мөнгө хэвлэх замаар ипотекийн зээлийг санхүүжүүлж байсныг цуцалж, эргэн төлөлтийнх нь дүнгээр санхүүжүүлэх шийдвэр гаргасан. Ингэснээр ипотекийн зээл бүр зогсчихоогүй ч амьгүй шахам болчихсон гэхэд болно.

-ИРГЭД ЗЭЭЛИЙН ШИЙДВЭРЭЭ ГАРГУУЛСАН Ч БАГАДАА ЗУРГААН САР,
БҮР НЭГ ЖИЛ САНХҮҮЖИЛТЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА-

Энд зориуд тодотгоход, 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа тодорхойгүй байдлаар үргэлжилсэн дөрвөн сарын сул зогсолт банкуудад маш том асуудал болсон. Энэ хугацаанд санхүүжилт байхгүй ч иргэдийн материалыг хүлээн авч, холбогдох шийдвэрүүдээ гаргаж явсан. Угаасаа зогсолтгүй эргэх зах зээлийн зарчим нь өөрөө ийм юм. Гэтэл санхүүжилт нь өмнөх засгийн газрынхаас 3-4 дахин багасаад орохоор нэг ёсны шок болчихсон.

Банкууд өмнөх хураагдсан зээлүүдийнхээ санхүүжилтийг олгомоор байдаг, гэтэл өдөр тутам ипотекийн зээлийн хүсэлтүүд шинээр ирдэг. Түүнийгээ бас шийдэх шаардлагатай тулгарсан. Ийм давхцалууд ипотекийн зээлийг улам “тамирдуулж”, урт оочер дараалал үүсгэхэд хүрчихээд байна. Одоо зээлийн шийдвэр гарлаа, шууд санхүүжилт хийгддэг байдал арилжааны банкуудад хэдийнэ алга болжээ.

Иргэн зээлээ судлуулж, ипотекийн зээл олгох эрхээ авсан ч санхүүжилтээ авахын тулд багадаа зургаан сар хүлээж байна. Банкууд зээлдэгчдээ тодорхой байдал үүсгэх үүднээс “Таны зээлийн санхүүжилт яг тэдэн сард олгогдоно. Тиймээс банкин дээр эргэлдээд байх хэрэггүй” гэж учирлаж, жагсаалт үзүүлдэг болжээ. Иргэд ингэж сонгосон байран дээр нь ипотекийн зээл гарахыг зургаан сард, бүр нэг жил хүлээж байна.

Энэ хооронд зээлдэгч нас барах, ахуй байдлын янз бүрийн шалтгаан үүсэх, байрыг өөр хүнд зарах зэргээр түмэн янзын нийгмийн харилцаа үүсдэг байна. Тэр тоолонд банк өөрийн чиг үүргээс тэс ондоо зохицуулагч хэлбэрт шилжин ажилладгаа хүртэл учирлав. Иргэдийн хувьд ч тэр, санхүүжилт орж ирнэ гэсэн хүлээлтэд удаан  орох нь санхүүгийн асуудалд орохоос өгсүүлээд наад захын амьдралаа зохицуулахад төвөгтэй байдал үүсч буй юм.

БИДЭНД ЯМАР ГАРЦ БАЙНА

Монголбанк ирэх оноос ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээлийн санхүүжилтийн асуудлыг Засгийн газарт шилжүүлэх учиртай. Огцорсон засгийн газрын зүгээс ипотекийн зээлийн багцыг гадаад зах зээл дээр эргэлтэд оруулах замаар хүрээг нь тэлэх шийдэл хайсан ч амжилт олоогүй. Мөнхүү ипотекийн зээлийг олгох чиглэлд гадны банк оруулж ирж, нутагшуулах хувилбар ч яригдсан. Сангийн яаман дээр энэ бүх асуудлыг судлаж байна гэсээр эцэст нь огцорлоо.

Уг нь арилжааны банкуудаас ипотекийн зээлийн багцыг худалдан авах чиг үүрэг бүхий МИК гэж байгууллага манайд бий. Өнгөрсөн хугацаанд нийт 92 мянган ипотекийн зээл олгогдсоноос МИК 67 мянгыг нь худалдан авч, өөр дээрээ төвлөрүүлжээ. Ухаандаа иргэн ипотекийн зээлээ чөлөөлүүлэхээр банкин дээр очиход, МИК рүү явж гэрчилгээг нь ав гэдэг нь ийм учиртай.

Сайн тордож усалбал, уг нь бидэнд ганц байгаа боломж МИК. Менежментийн хувьд илүү боловсронгуй болгох, гадаад зах зээл рүү гаргах боломжийг нь төр засгаас дэмжих зэргээр энэ байгууллагаа дэмжих хэрэгтэй мэт.

Басхүү ипотекийн зээлийн ийм саармаг орчинд арилжааны банкууд гараа хумхиад суухгүй байгаа тодошгууштай. Тэдний зүгээс өөрийн хөрөнгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэх чиглэлд гарц хайж, тодорхой байдлаар үйлчилгээний бүтээгдэхүүн нэвтрүүлэх оролдлого хийсээр байна.

Одоо энэ бүхнийг шинээр байгуулагдах Засгийн газар хэрхэн тордож услах, ямар шийдлээр ипотекийн зээлийг хөтлөхөөс ихээхэн хамаарна. Гол санаа нь, ипотекийн зээл дээр бид дотоод зах зээлийн орчноос шийдэл хайгаад төдийлөн амжилтад хүрэхгүй болов уу. Харин гадаад зах зээл рүү хөрвүүлэх боломж сэлтээ өргөн хүрээнд судлах, ажил хэрэг болгох хүлээлт, шаардлага буйг онцлууштай. Борлуулалтаа хүлээн цоожтой  хэвээр байгаа хэдэн мянган орон сууцны эзэд өнөөдөр гэр хороололд амьдарч, ипотекийн зээлэнд орж болох ээлтэй цаг үеийг хүлээсээр байна.

Ж.МЯДАГБАДАМ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 38

ЗОЧИН (203.91.115.37)
2017-09-26 22:12:42
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК ХҮҮГЭЭ БУУРУУЛАААА 14 ХУВИАР ИРГЭДИЙГ ОРУУЛЖ АЛЖ БАЙНА. УДАХГҮЙ 8% БОЛГОНО ГЭЖ ХУДЛАА ЯРИАД БАЙНА 14ХУВИАР ОРУУЛААД АРАЙ Ч ДЭЭ ИЧДЭГГҮЙ МУУСАЙН ХУЛГАЙЧ НАР

Зочин (103.57.93.109)
2017-09-24 21:15:05
мэдээ байна

Зочин (182.160.32.75)
2017-09-24 13:15:49
АН яалаа. бүүр аймаар байсан. МАН үүнээс сургамж авсангүй

нгш (103.212.116.51)
2017-09-24 11:36:05
МОНГОЛЧУУД ООРОО ООРСДОО Л АМЬДРАЛААРАА ТОГЛОСОН СОНГОСОН НАМАА ОДОО НЭГ ХАРДАА

Зочин (184.164.147.24)
2017-09-24 07:07:54
Zeeleer l amidarch bna daa mongolchuud min

Зочин (202.9.43.245)
2017-09-23 23:54:31
хэдэн айл орон сууцанд оруулж чадахгүй... энэ чинь ардчилсан төр засаг, чөлөөт зах зээл чинь ха ха ха

Zochin (202.21.108.123)
2017-09-23 22:50:03
Ipotekiin zeeliig hurdan shiidej uguh heregtei bn 2 talaasa tohiroltsoj orson humuust asuudal uusch urdchilgaa mungu tureesni mungu bolj huvirch bn neg asuudal shiideh gej heden jil hudlaa yarih gesen dargantsaruud veeee!Hiij chadahgui shiidej chadahgui bol chadvartai hund ni ajilaa uguuchee ta buhnees bolj hichneen humuusiin amidral hohirch baigaag mederch bnuu!!!!!

Зочин (150.129.141.160)
2017-09-23 20:30:31
NASAN TURSHIiN UR MUNGTEi BOL BELEN BAiR DEER

Zob (122.201.24.52)
2017-09-23 19:29:45
MAN idne hunii toloo bish daraagiin songuulid ard tumen unagana унагана ..,,,

irgen (203.91.115.38)
2017-09-23 17:30:02
Orgui bol bayan owchingui bol jargal gj unen ug shu onoogiin bairtai humuus dandaa ortei olsgolon ywdag yum bnle zeel heregguiee ternii orond naad zaragdahgui bgaa bairuudaa hogjliin berhsheeltei humuust ogson ni deer

irgen (203.91.115.38)
2017-09-23 17:29:17
Orgui bol bayan owchingui bol jargal gj unen ug shu onoogiin bairtai humuus dandaa ortei olsgolon ywdag yum bnle zeel heregguiee ternii orond naad zaragdahgui bgaa bairuudaa hogjliin berhsheeltei humuust ogson ni deer

зочин (115.27.206.89)
2017-09-23 17:27:02
"тодошгууштай" ямар сонин үг вэ?

Зочин (139.5.217.152)
2017-09-23 17:12:27
Kkkkk hohnee hendee gomdoh be dee an namiihan ogch boloodl bsan an nam zasag barij bhad huuhdiin mongo oyutnii dal bairnii 8huvtai malchid 8huviin huutei zeel avdag blaa saihan bj dee zasag soligdood man namiihanii amidral saijirch ard tumnii amidral dordloo

irgen (202.9.42.193)
2017-09-23 16:20:52
Bankuud egsen zeele ergen harj huugee bagadgaache.Zeeltei15 jil hetsuu bn

irgen (202.9.42.193)
2017-09-23 16:20:45
Bankuud egsen zeele ergen harj huugee bagadgaache.Zeeltei15 jil hetsuu bn

Зочин (66.181.188.237)
2017-09-23 16:00:26
гадаад өрөндөө баригдаж буруутанаа олж чадахгүй ядарч байхад ипотек гэдэг дотоод өрөө нэмэх хэрэггүй ипотекийг зөвхөн хөдөө олго

Зочин (182.160.37.149)
2017-09-23 15:46:52
АН гол буруутан шүү.

Зочин (202.170.68.162)
2017-09-23 14:47:33
DAJGUI L SUDALJ BICHSEN BNA

Зочин (150.129.140.82)
2017-09-23 14:12:19
Иргэд мөнгагүй, хэцүүднэ гэж юу байхвэ. Харин хүлээж байхдаа ажилгүй болсон олон хүн хүлээсэндээ баярлаж байгаа. Иргэд биш, зарагддаггүй байшинтай том захирлууд хэцүүдлээ гээд гарчигаа зөв өг хө.

Зочин (202.179.25.118)
2017-09-23 13:20:09
ҮНДСЭЭР НЬ ӨӨРЧЛӨӨ. ГАНЦ НЭГ ЖУРАМ ӨӨРЧЛӨХЧӨӨН БОЛООД ЯМАР Ч ҮР ДҮНГҮЙ ДЭЭ.

Иргэн (43.242.243.30)
2017-09-23 12:36:01
Ened AH buruugui shuu lalruudaa. Banknaas zeel ugj bairtai bolgoson ni AH buruutai bolj taaraa yu? Irged uursduu husej barnii lizingd hamran orj bn. Tuunees hucheer ugsun zuil baihgui.

Kk (103.57.95.135)
2017-09-23 12:16:03
Uuniig zogsoobol bairnii une nabs hyamdarch bur olon hun bairand orno shu de unendee bol

Zochin (103.229.122.237)
2017-09-23 12:11:47
Urgui bol bayn uvchungui bol jargal gedeg ugiig bodoj amidrarai mnglchuda ene lpotek gej bala yum garsnas hoosh bair usuj buh humuus urund orson gazriin naima heel hahuul ofshor bugd ene nees bolsoon zuger mungu tsugluulj bgad baira unhiig huluu ogtsom unaj bga shuu bair

Зочин (182.160.37.15)
2017-09-23 12:01:12
Naadahi chin dampuurtsan system. Heniig shorond hiih ve gedeg l bn.

зочин (139.5.219.129)
2017-09-23 11:45:41
Даахгүй нохой булуу хураана гэдэг шиг иргэд энэ орон сууцны зээлээ болимоор юм.нэгжил зургаан сар хүлээж бж зээлэнд хамрагдана гэнэ.үүний оронд хашаандаа хувийн сууц бариад галаа түлээд суух нь дээр дээ.хамгийн энгийн амьдрал хүнийг ямар ч юманд бэлэн байлгаж чөлөөтэй сэтгэл хангалуун амьдрдаг гэдгийг мэдэх үү.монголчуудаа.нүүрс ээ түлээд амар тайван амьдарцгаа.орон сууцны үнэ аандаа буурч ирэхэд нэлээд хугацаа өнгөрөх бх.тэр үед хүссэн орон сууцандаа орсон дээр дээ

зочин (139.5.219.129)
2017-09-23 11:45:25
Даахгүй нохой булуу хураана гэдэг шиг иргэд энэ орон сууцны зээлээ болимоор юм.нэгжил зургаан сар хүлээж бж зээлэнд хамрагдана гэнэ.үүний оронд хашаандаа хувийн сууц бариад галаа түлээд суух нь дээр дээ.хамгийн энгийн амьдрал хүнийг ямар ч юманд бэлэн байлгаж чөлөөтэй сэтгэл хангалуун амьдрдаг гэдгийг мэдэх үү.монголчуудаа.нүүрс ээ түлээд амар тайван амьдарцгаа.орон сууцны үнэ аандаа буурч ирэхэд нэлээд хугацаа өнгөрөх бх.тэр үед хүссэн орон сууцандаа орсон дээр дээ

зочин (139.5.219.129)
2017-09-23 11:43:41
Даахгүй нохой булуу хураана гэдэг шиг иргэд энэ орон сууцны зээлээ болимоор юм.нэгжил зургаан сар хүлээж бж зээлэнд хамрагдана гэнэ.үүний оронд хашаандаа хувийн сууц бариад галаа түлээд суух нь дээр дээ.хамгийн энгийн амьдрал хүнийг ямар ч юманд бэлэн байлгаж чөлөөтэй сэтгэл хангалуун амьдрдаг гэдгийг мэдэх үү.монголчуудаа.нүүрс ээ түлээд амар тайван амьдарцгаа.орон сууцны үнэ аандаа буурч ирэхэд нэлээд хугацаа өнгөрөх бх.тэр үед хүссэн орон сууцандаа орсон дээр дээ

Зочин (202.179.18.194)
2017-09-23 11:37:41
news.mn их шуналтай сайт. Мэдээллийнх нь тал нь реклам. Шинэ байруудыг сурталчилна, банкууд, архины үйлдвэрүүдийг сурвалжилна. Мөнгө авдаг байх. Дээр нь Ардын намын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд туслах, нийгмийн сэтгэл зүйг үүнд бэлдэх, аль нэг фракцийн талд ажиллаж сэтгүүлч, тоймч нар нь худалдагдсан байдалтай, хэт нэг талыг баримтлан нийтлэлээ бичнэ. Тэд нь ихэвчлэн зарчимгүй, мэргэжлийн ёс зүйгүй, үнэт зүйлгүй, өнөө цагийн оюуны хоосролын шилдэг төлөөлөл болох хэдэн кирилл үсэг алдаатай алдаагүй холбож сурсан төдий, бузар санаатай хүүхнүүд байх жишээтэй. Амандаа орсноо бурсан, уншигчдаасаа долоон дор сэтгэхгүйтэй хүмүүс ажилладаг бололтой. Ардын нам мөнгө нь багтаж ядсан мафийн бүлэглэл юм. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг худалдаж авахыг санаархаж тасралтгүй оролдож санал тавьж амар заяаг нь үзүүлдэггүй юм. Түүнд нь найр тавьж бохир төлөвлөгөөнийх нь нэгээхэн хэсэг болж явна news.mn. Хэвлэл мэдээлэл бол иргэд, сонгогчдын нүд чих. Үнэнийг харах цонх. Гэтэл news.mn тэгэхгүй байна. Худал мэдээллээр иргэдийн тархийг угаасаар одоо коммунист үзэл баримтлалыг дэмжсэн баахан боловсролгүй хар нөхдүүдийн цугларч хуцалдсан газар болсон байна. News.mn дампуу, ирээдүйгүй, үүр хариуцлагаа умартсан, мөнгөнөөс өөр зүйл харахаа байсан, элдэв юм сараачдаг фэйсбүүкийн нэг групп эсвэл үзэл бодлоо бичдэг нэг муу хувийн блог маягийн болжээ. Сайт нь хэтэрхий нүсэр, хүнд, программын алдаа ихтэй, гацалттай, загвар муутай, сайтыг нь бүр удаашруулсан, хоорондоо зөрчилдсөн нэл рекламны скриптүүд. Нэг үгээр бол "хог". Сайтын модератор нь чадваргүйгээс гадна сэтгэцийн өвчтэй. Сэтгэгдэл хэсэгт "хятад" гэдэг үгийг хориглосон байгаа юм.

имт (122.201.21.34)
2017-09-23 11:25:39
Маш сайн бичжээ. Ингэж үнэнийг хэлж, жинтэй дууграхгүй юм, хэвлэлүүд.

Зочин (182.160.37.149)
2017-09-23 11:25:23
мөнгийг нь АН-хан идээд одоо бондны хүүг нь өмнөөс төлж хэцүү байгаа

дэмжи (122.201.21.238)
2017-09-23 11:17:47
Чухал сэдэв бна банкны санал болгосон байрыг иргэд авч бна .Тэр байр нь үнэтэй бас сургууль цэцэрлэг бхгүй дэд бүтэц муу .Иргэнд сонголт алга бна.

zochin (66.181.189.115)
2017-09-23 11:16:35
bi zeelee huutsulduud 2 jl bolj bna. Haagyyr yaj huutsuldwul deer we humuusee tuslaach

bat (202.70.43.234)
2017-09-23 11:16:19
monohn bankni ondor huugeer ard tumniig moljih gesen setgelees bolood ipotek zogsson,gadni bank oruulmaar bna.

Зочин (45.37.93.34)
2017-09-23 11:11:02
tiim shuu

fhj (122.201.24.150)
2017-09-23 11:01:33
Үнэн тэнэг.хүмүүс төриин өдөрлөгт.гарчих юмдаа Энгиин.юм.шүүдээ.Иргэ ээ.орлоготой.болгох юмаа бод.Дэлхиид.зарагддаг .Урд.хөршөд.зарагддаг энгиин.жижиг дунд.үйлдвэрүүдээ.л.м неж.хии.Энэ бол.Тайван Тайланд.Синга.гхмт.бү диин.босч.ирсэн загвар шүү Иргэдииг.үйлдвэржүүл. өрхиин.хоршсон.кластр жсан гээд.зөндөа.аргужд бнГанцхан.нүүрс.ярьдг аа боль.

yag unen (66.181.189.115)
2017-09-23 10:48:07
ipotek zogsood 2 jil boljee

ипотекийг зогсоо. (182.160.34.162)
2017-09-23 10:47:32
ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОРОН СУУЦНЫ ҮНИЙГ ХӨӨРӨГДӨЖ АРД ТҮМЭНД БҮҮР ИХ ДАРАМТ БОЛЖ БАРИЛГЫН КОМПАНИУД ЯРАВГАР БОЛЖ ХЭТ ИХ АШИГ ОЛОХ ШАЛТГААН БОЛЖ БАЙНА. ИПОТЕКИЙГ ЗОГСОО. ОРОН СУУЦНЫ ҮНЭ БУУРЧ ИРГЭД ХАРИН Ч БОДИТ БАГА ҮНЭЭР БАЙРТАЙ БОЛНО

Зочин (202.179.31.90)
2017-09-23 10:33:01
гадаад орчноос заэл авч ипотёкийг санхүүжилэхэд их хэмжээний мөнгө гадагш гарна. дотоод эх үсвэрээс бол зүгээр л юм

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-02-24 14:43:02 - Байгаль Орчин
Улаанбаатар хотод 7 хэм хүйтэн бна
2018-02-24 14:37:13 - Спорт
"Үндэсний лиг”-ийн аваргын төлөөх цуврал тоглолтууд үргэлжилж байна
2018-02-24 14:22:28 - Улс төр
Д.Цогтбаатар сайд Японд айлчилж байна
2018-02-24 13:42:25 - Эрүүл мэнд
Илүүдэл жин нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар учруулах түвшинд хүрчээ
2018-02-24 13:30:16 - Улс төр
Хэнтийд нөхөн сонгууль явагдаж, Н.Энхбаяр парламентад тухлах уу
2018-02-24 13:28:08 - Гадаад
Чингис хааныг доромжилсон зургийн асуудлаар Монгол Улс Японы талд эсэргүүцэл илэрхийлжээ
2018-02-24 13:21:45 - Хууль
Манаач хийж байхдаа архидан согтуурч, бусдын гарт зэрлэгээр амиа алджээ
2018-02-24 13:16:27 - Нийслэл
Хандгайтын "Янзага" зусланд нийслэлчүүдийн цасны баяр болж байна
2018-02-24 13:13:07 - Эрүүл мэнд
Монгол Улс ДОХ-оор нас барагсдын тоогоор 14-т бичигджээ
2018-02-24 13:07:37 - Гадаад
SpaceX компани “Falcon 9” пуужингаа амжилттай хөөргөв
2018-02-23 17:55:17 - Орон нутаг
Ерөнхийлөгч Х.Баттулга: Зүүнхараад ирсэн гол зорилгын нэг нь Ноён уултай холбоотой
2018-02-23 17:46:43 - Улс төр
Баялгийн сангийн тухай хэлэлцэж байна
2018-02-23 17:23:28 - Спорт
Алина Загитова: Олимпийн ялалт гайхалтай юм
2018-02-23 17:12:29 - Хууль
Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
2018-02-23 17:02:35 - Хууль
Монголд үйлдвэрлэсэн мөнгөн аяга авахгүй байхыг өвөрмонголчууд сэрэмжлүүлж байна
2018-02-23 17:00:14 - Эрүүл мэнд
Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэнэ
2018-02-23 16:15:06 - Боловсрол
ШУТИС-ийн хичээлийн VIII байрны шав тавих ёслол боллоо
2018-02-23 15:57:28 - Боловсрол
Сургууль, цэцэрлэгийг агаар шүүгчээр бүрэн хангалаа
2018-02-23 15:25:40 - Спорт
ОХУ-ын уран гулгагч Алина Загитова Пёнчаны олимпоос эх орондоо анхны алтан медаль авчрав
2018-02-23 14:55:09 - Спорт
“Дюссельдорф 2018” их дуулгын тэмцээн өнөөдөр эхэлж байна
2018-02-23 14:21:10 - Нийслэл
Баянголчууд Ахмад хөгжлийн ордонтой анхны дүүрэг боллоо
2018-02-23 14:17:15 - Нийслэл
"Монгол анагаах ухааны тасаг" шинээр нээгдлээ
2018-02-23 14:14:05 - Шар
Д.Сумъяагийн өвөө, эмээ хоёр 72 жил ханилж “Очир эрдэнэ”-ийн хуримаа хийжээ
2018-02-23 14:13:23 - Шар
Хичээлийн үеэр сурагчаа бие засуулаагүй багшийг 1.25 сая ам.доллараар торгожээ
2018-02-23 14:11:40 - Спорт
Мөсөнд авиралтын шигшээ тамирчид ОХУ-ыг зорив
2018-02-23 14:05:44 - Хууль
Хөдөө орон нутагт шалгалт өгсөн хүн яам, агентлагт ажиллахгүй
2018-02-23 13:12:09 - Эдийн засаг
ОЮУТОЛГОЙ: Тавантолгойн цахилгаан станц дөрвөн жилийн дотор ашиглалтад орох боломж хомс байна
2018-02-23 13:07:47 - Шар
Хойд Солонгосын армийн командлагч Ким Ён Чол “Пёнчан 2018”-ын хаалтын ёслолд оролцоно
2018-02-23 12:23:16 - Хууль
Т.Хүрэлбаатар: Бүгдийг нь шоронд хорьчихоод одоо юунаас айгаад элдэв нэвтрүүлэг цацаад байгаа юм бэ
2018-02-23 12:22:29 - Орон нутаг
Говийн бүс нутгаар цаг агаар нэмэх хэмд шилжлээ
2018-02-23 12:16:25 - Улс төр
Залуусыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх ажил үргэлжилж байна
2018-02-23 12:07:53 - Шар
Сүүлийн 16 жилд Борнео арал дээр 150 мянган орангутан үхжээ
2018-02-23 11:07:38 - Нийслэл
Өнөөдөр шинийн наймны билигт сайн өдөр
2018-02-23 11:00:50 - Хууль
Д.Гантулгын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг тавина
2018-02-23 11:00:11 - Эрүүл мэнд
Ирэх оноос ЭМД-аараа фитнест хамрагдах боломжтой болно
2018-02-23 10:58:23 - Энтертайнмент
Чуулгын уран бүтээлчид өнөөдөр Манба Дацан хийдэд “Мөргөлийн эгшиг” өргөнө
2018-02-23 10:51:14 - Нийслэл
Автомашины тань улсын дугаар 2, 7-гоор төгссөн бол амжиж татвараа төлөөрэй
2018-02-23 10:34:40 - Орон нутаг
Өвөрхангай аймгаас нярайн цогцос олджээ
2018-02-23 09:51:40 - Орон нутаг
Алтан-Овоо, Шилийн Богд руу зорчихгүй байхыг анхаарууллаа
2018-02-23 09:10:57 - Хууль
Өнгөрсөн шөнө хүн амины онц ноцтой хэрэг гарчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-02-23 09:10:57 - Хууль
Өнгөрсөн шөнө хүн амины онц ноцтой хэрэг гарчээ
2018-02-23 07:53:38 - Боловсрол
“Шалгалттай байна” гээд гаргаагүйгээс бяцхан охин ангидаа шээж, шившиглэгдэн шоолуулсны хариуцлагыг хэн хүлээх вэ
2018-02-21 09:24:36 - Хууль
Ш.Түвдэнбалжир: М.Энхболд ээжийг нь хятад гэсэн гээд намайг шүүхэд өгчихөж
2018-02-22 14:50:39 - Хууль
Д.Гантулга гишүүнийг шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэнэ гэв
2018-02-22 17:15:59 - Шар
Молдавын нэрт загвар өмсөгч бүсгүй нөхрийнхөө гарт амиа алджээ
2018-02-21 08:50:30 - Орон нутаг
Сураггүй болсон иргэн машинтайгаа шатаж амиа алдсан байжээ
2018-02-23 12:23:16 - Хууль
Т.Хүрэлбаатар: Бүгдийг нь шоронд хорьчихоод одоо юунаас айгаад элдэв нэвтрүүлэг цацаад байгаа юм бэ
2018-02-23 13:03:53 - Хууль
Г.Сарангэрэл дахин хар тамхины хэрэгт холбогджээ
2018-02-22 16:29:19 - Спорт
Жүдо бөхийн анхны олимпийн медальтан Ц.Дамдин таалал төгсчээ
2018-02-21 14:29:44 - Шар
Иргэн Г.Доржзодов гэртээ харьжээ