“Хөгжлийн хөтөч-Номинчууд” чуулга уулзалт боллоо

Түгээх    
2017-09-23 14:48:56 - Нийслэл

Манай улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг шилдэг компаниудын нэг бол “Номин Холдинг” ХХК юм. Үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой нь энэ жил тохиож буй юм. Өнөөдөр ойн арга хэмжээг угтан “Хөгжлийн хөтөч-Номинчууд” чуулга уулзалт өнөөдөр боллоо. Мөн тус компанийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн олны хүртээл болсон. Чуулга уулзалтад  “Номин Холдинг” ХХК-ийн салбар компаниудын удирдах болон гүйцэтгэх түвшний нийт ажилтнууд оролцлоо. 

Чуулга уулзалтаар ажилтнуудынхаа дуу хоолой,  санал санаачлагыг сонсож, ирээдүйн бизнесийн чиг бодлого, стратеги, хөгжлийн гарцаа тодорхойлж,  чуулганаас гарах санал, зөвлөмж, шийдвэрийг хамтдаа хэрэгжүүлэх зорилго тавьсан юм.

“Номин Холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Сайнбат ““Номин Холдинг” ХХК үүсгэн байгуулагдснаас хойш 25 жилийн ой өнгөрчээ. 25 жилийн ойгоо тэмдэглэж буй “Номин Холдинг” ХХК нийт 4000 гаруй ажилчинтай болсон байна. Компанийн хамгийн том хариуцлага бол татвар төлөх байдаг. “Номин Холдинг” ХХК татвараа үнэнч шудрага 100 хувь төлсөн. 25 жилийн хугацаанд төлсөн татвараа тоон хэмжээнд гаргаж үзэхэд 640 хүүхдийн цэцэрлэг 205, 640 хүүдийн сургууль 104 барьж болохоор татварыг улсдаа төлжээ. Энэ тоон мэдээн дээр үндэслэн ярихад “Номин Холдинг” ХХК-ийн салбар нэгжүүд нийгмийн хариуцлага болох татвар төлөх ажлыг хамгийн өндөр түвшинд гүйцэтгэсээр ирсэн байна.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд  “Номин Холдинг” ХХК-ийг өсөж өндийхөд гол үүрэг гүйцэтгэсэн хэрэглэгч, түншүүддээ ойн баярын мэндийг хүргэе. Мөн ажилтнууддаа баярлалаа, та бүхэнд ажлын амжилт хүсье. “Номин Холдинг” ХХК барилга, үйлдвэрлэл, санхүү, банк, даатгал гэх мэт маш олон чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байна. Салбар дэлгүүрийн тоо 30 гарсан, компани нэгжийн тоо 25 хүрчээ.

Ирээдүйд “Номин Холдинг” ХХК үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг зөвхөн сүлжээ дэлгүүрүүд дээрээ борлуулах биш экспортод гаргах, үйлдвэрлэгч нараа дэмжих, хамтын ажиллагаагаа өрөгжүүлэх зорилготой ажиллаж байна” гэлээ.

М.ЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 5

Зочин (27.123.214.86)
2017-09-26 06:42:24
Yu ch hiideggui hurgan darga nar zunduu bn aa.

Irgen (43.242.243.30)
2017-09-24 14:45:22
Ajilchiddaa dandaa ur utund idegduulj tsalin avah bish ur tuluus ugsuur bgad ajilaas gargadag balai gazar

ghj (122.201.24.150)
2017-09-24 11:00:41
Сэтгүүлч Жаргал гуай согтуу бну ?!

Зочин (203.169.49.94)
2017-09-24 08:31:51
Номинд насаараа үнэнч ажилласан доод шатны хүмүүсийн амьдрал нь улам ядуурсан. Эзэд нь хагартлаа баяжсан.

Zochin (66.181.179.138)
2017-09-23 18:50:05
Nomingiin humuus ih haramch

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-12 12:09:24 - Орон нутаг
Өмнөговьд 120 км оочирлож буй жолооч нарт туслах хүмүүнлэгийн аян эхлүүлжээ
2017-12-12 11:34:56 - Шар
Мисс А.Баярцэцэг ТҮК-ийн ажилтанд гэр бэлэглэв
2017-12-12 11:32:07 - Эдийн засаг
Д.Сумъяабазар: Онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор бензиний үнэ нэмэгдэхгүй
2017-12-12 11:09:27 - Спорт
Харумафүжигийн хэргийг прокурорт шилжүүлжээ
2017-12-12 11:00:40 - Нийслэл
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ
2017-12-12 10:59:26 - Орон нутаг
БНХАУ-ын хоёр иргэнийг албадан гаргажээ
2017-12-12 10:49:09 - Улс төр
У.Хүрэлсүх: Залуучуудын хөдөлмөр эрхлэлт бидний санааг зовоосон асуудал
2017-12-12 10:48:44 - Хууль
С.Баатаржав: Алба хаагчдад тавьж буй шаардлага зөвхөн хуулийн дагуу байх ёстой
2017-12-12 10:45:09 - Шар
Д.Ганболор кикбоксын дэлхийн хошой аварга боллоо
2017-12-12 10:41:55 - Хууль
МХЕГ-ын байцаагчид, “Монголросцветмет”-ын захирал Д.Ганболд нарыг суллажээ
2017-12-12 10:41:41 - Нийслэл
Морьтны их жагсаал гиннест бүртгэгджээ
2017-12-12 10:36:35 - Улс төр
Гэр хороололд инженерчлэлийн дэд төвүүдийг барина
2017-12-12 10:35:28 - Нийслэл
Өнөөдөр зулын хорин таван
2017-12-12 09:38:11 - Улс төр
УИХ-ын байнгын хороод хуралдана
2017-12-12 07:39:49 - Улс төр
С.Ганбаатар: О.Баасанхүү эздийнхээ захиалгыг биелүүлэх гээд толгойгүй болсон
2017-12-12 07:33:55 - Хууль
Хэдэн зуун сая төгрөг гэртээ нуучихаад хэнээс авснаа тайлбарлаж чадахгүй байна
2017-12-12 07:30:09 - Нийслэл
Орлого нь өссөн ч зардлаа оновчтой тусгаагүй нийслэлийн төсөв
2017-12-12 07:25:35 - Нийслэл
Замын түгжрэл, зогсоолын асуудлыг бүрэн шийдсэн удирдагчийг шүтэж, Зайсан толгой дээр мөнхлөе
2017-12-12 07:20:17 - Эрүүл мэнд
Хуванцар саванд хонуулсан айрганд агуулагдах хар тугалга зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 4.4 дахин их байдаг
2017-12-12 07:15:55 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2017-12-11 18:44:24 - Улс төр
ХҮН-ыг самарсан С.Ганбаатар МАХН-ыг хагаллаа
2017-12-11 17:43:05 - Технологи
ФОТО: Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлд хурдан галт тэрэг аялж эхэллээ
2017-12-11 16:57:14 - Орон нутаг
Сэлэнгэ аймагт 3.54 магнитудын газар хөдөлжээ
2017-12-11 16:56:29 - Хууль
"Манай цэргийн жавхаа" дуу хөшөөтэй боллоо
2017-12-11 16:49:03 - Спорт
Монголын шилдэг боксчдын тэмцээнд У.Мөнх-Эрдэнэ түрүүлжээ
2017-12-11 16:48:07 - Хууль
18 настай хүү амиа хорлосон хэргийг шалгаж байна
2017-12-11 16:41:07 - Гадаад
Ангараг гарагийн зургийг “NASA” олон нийтэд дэлгэжээ
2017-12-11 16:27:30 - Хууль
“Говийн чоно-2018” Ховд аймагт болно
2017-12-11 15:30:45 - Нийслэл
Худалдаачдын холбооноос 300 хүн цээж нүцгэн жагсана гэв
2017-12-11 15:09:49 - Улс төр
О.Баасанхүү: МАХН-д мөнгөтэй нь ганц Н.Энхбаяр биш
2017-12-11 14:22:25 - Улс төр
Шүүгч нар “Гэр хороолол хөгжлийн нам”-ыг ялгаварлан гадуурхлаа гэв
2017-12-11 14:21:07 - Нийслэл
Ж.Бямбадорж, Ц.Амгаланбаяр нар хамтран ажиллах гэрээгээ сунгажээ
2017-12-11 14:20:10 - Нийслэл
Монгол оюутнуудын дунд япон Соёлын бүнкёосай наадам боллоо
2017-12-11 14:12:25 - Эдийн засаг
ХААН Банкны дөрвөн тооцооны төв цусны даралт хэмжих багаж бүхий булантай боллоо
2017-12-11 13:45:05 - Шар
Б.Жаргалсайхан: Н.Энхбаяр эртнээс хар авсан ч О.Баасанхүүг оройтож хөөсөн юм билээ
2017-12-11 13:41:47 - Боловсрол
Ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээлийг албан сургалтын хөтөлбөрт оруулахаар боллоо
2017-12-11 13:14:00 - Хууль
Хамтран амьдрагчтайгаа нийлж бусдыг дээрэмджээ
2017-12-11 13:07:37 - Энтертайнмент
“Монгол Улсын ардын зураачид” үзэсгэлэн нээлтээ хийнэ
2017-12-11 13:07:04 - Гадаад
Арабын 22 улс АНУ-д Иерусалимын тухай шийдвэрээ цуцлахыг уриалав
2017-12-11 12:58:25 - Энтертайнмент
“Болор цом”-д оролцох шилдэг 30 найрагч тодорчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй