Ирэх оны гуравдугаар сар хүртэлх ХҮЙТНИЙ УЛИРЛЫН ТӨЛӨВ

Түгээх    
2017-09-23 15:11:05 - Байгаль Орчин

tsag agaarМонгол орны 2017-2018 оны хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан төлвийн талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллийг хүргэж байна.

Аравдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын сарын дундаж температур Баян-Өлгийн баруун, Завханы хойд болон зүүн, Говь-Алтайн баруун болон хойд, Баянхонгорын баруун хойд, Хөвсгөл, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хэсгээр 0-4 градус хүйтэн, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 5-9 градус, бусад нутгаар 1-4 градус дулаан байдаг. Увс, Булган, Хэнтийн зүүн хойд, Дорнодын баруун хойд хэсгээр 12-17 мм, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Увс, Хэнтийн өмнөд, Завхан, Сүхбаатарын баруун, Өвөрхангайн зүүн хэсгээр 1-5 мм, бусад нутгаар 6-11 мм хур тунадас ордог.

Энэ сард агаарын дундаж температур Говь-Алтай, Өмнөговийн ихэнх нутаг, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Хур тунадас Баян-Өлгийн хойд, Увсын баруун, Хөвсгөл, Дундговийн зүүн, Булганы баруун хойд, Төв аймгийн зүүн өмнөд, Хэнтий, Дорнодын өмнөд хэсэг, Архангай, Говь-Сүмбэр, Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтайн ихэнх нутаг, Ховд, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Арваннэгдүгээр сард. Уур амьсгалын дунджаар агаарын сарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 2-8 градус, Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байдаг. Ховдын баруун өмнөд, Увс, Хэнтийн хойд, Хөвсгөлийн баруун, Архангайн өмнөд, Дорнодын баруун хойд болон зүүн өмнөд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсэг, Завхан, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутгаар 5-11 мм, бусад нутгаар 1-4 мм цас ордог.

Энэ сард агаарын дундаж температур Ховд, Дундговь, Говь-Сүмбэр, Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутаг, Говь-Алтайн баруун, Өвөрхангай, Өмнөговийн зүүн, Төв, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Баян-Өлгий, Ховд, Өвөрхангайн хойд, Увсын өмнөд, Хөвсгөл, Хэнтийн зүүн, Булганы баруун хэсэг, Архангай, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Арванхоёрдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын зүүн хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр 23-29 градус, Баян-Өлгий, Увс, Завханы өмнөд, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн зүүн, Архангай, Булганы баруун хэсэг, Ховд, Сэлэнгэ, Төв, Говь-Сүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар 17-22 градус, бусад нутгаар 9-16 градус хүйтэн байдаг. Увс, Завханы хойд, Ховд, Хөвсгөлийн баруун өмнөд, Булганы зүүн хойд, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 5-7мм, бусад нутгаар 1-4 мм цас ордог.

Энэ сард агаарын дундаж температур Ховд, Дундговь, Говь-Сүмбэр, Дорноговийн ихэнх нутаг, Говь-Алтай, Сүхбаатарын баруун өмнөд, Өвөрхангайн зүүн хойд, Төв аймгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0,5-1,0 градусаар дулаан, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Баян-Өлгий, Хэнтийн хойд, Хөвсгөл, Говь-Алтай, Сүхбаатарын зүүн, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Булган, Сэлэнгэ, Өмнөговь, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Ховдын ихэнх нутаг, Увсын өмнөд, Говь-Алтайн баруун, Завханы баруун өмнөд, Дундговь, Дорноговийн хойд, Төв аймгийн өмнөд хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэгдүгээр сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж Увс, Сэлэнгийн ихэнх нутаг, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Ховд, Баянхонгорын зүүн хойд хэсгээр 24-32 градус, Баян-Өлгий, Завханы өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Хөвсгөлийн зүүн, Архангай, Булганы баруун хэсэг, Ховд, Төв, Говь-Сүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар 18-23 градус, бусад нутгаар 11-17 градус хүйтэн байдаг. Увс, Булганы хойд, Ховдын өмнөд, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун, Хэнтийн зүүн хойд, Дорнодын зүүн өмнөд, Өмнөговийн баруун хойд хэсэг, Сэлэнгийн нутгаар 2-3мм, бусад нутгаар 2 мм хүртэл цас ордог.

Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн зүүн, Булганы хойд,  Сэлэнгийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас  0.5 градусаар хүйтэн, Өмнөговь, Дорноговийн өмнөд, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Ховдын ихэнх нутаг, Баян-Өлгийн өмнөд, Завханы зүүн өмнөд, Архангайн баруун өмнөд, Баянхонгорын хойд, Дундговийн баруун хэсэг, Өвөрхангайн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Өмнөговийн өмнөд, Сүхбаатарын баруун өмнөд хэсэг, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Хоёрдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Увс, Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр 21-28 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 6-14 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байдаг. Ховдын өмнөд, Увсын хойд, Хөвсгөлийн баруун, Булганы зүүн, Баянхонгорын зүүн хойд, Архангайн өмнөд хэсэг, Завхан, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутгаар 1.5-3.5 мм, бусад нутгаар 1.5 мм хүртэл цас ордог.

Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн ихэнх нутаг, Увсын баруун, Завханы зүүн өмнөд, Говь-Алтайн зүүн хойд, Баянхонгорын баруун хойд, Архангайн баруун өмнөд, Булган, Сэлэнгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5 градусаар хүйтэн, Өмнөговийн зүүн, Хэнтийн зүүн өмнөд хэсэг, Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Баян-Өлгийн ихэнх нутаг, Ховдын хойд, Увсын баруун, Говь-Алтайн зүүн хагас, Завханы зүүн өмнөд, Өвөрхангай, Өмнөговийн баруун хэсэг, Баянхонгор, Архангайн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Төв, Сэлэнгэ, Дундговь, Өмнөговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсэг, Дорноговь, Хэнтийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар уг дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Гуравдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Увс, Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд хэсгээр 11-17 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 4 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байдаг. Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн зүүн хойд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд, Өмнөговийн баруун хойд хэсгээр 5-7мм, Баян-Өлгийн хойд, Ховд, Хөвсгөлийн зүүн, Увсын өмнөд, Завханы баруун өмнөд, Говь-Алтайн баруун, Өмнөговь, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатарын зүүн хойд, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар 0.4-2.5 мм, бусад нутгаар 2.5-5 мм хүртэл цас ордог.

Энэ сард агаарын дундаж температур Булган, Хэнтийн хойд хэсэг, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.

Баян-Өлгий, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Увсын баруун, Архангайн зүүн, Өвөрхангай, Төв аймгийн баруун хойд, Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын өмнөд хагаст уур амьсгалын дунджаас ахиу, Завхан, Баянхонгорын өмнөд, Дундговийн зүүн, Хэнтийн баруун өмнөд, Дорноговийн баруун хойд хэсэг, Говь-Алтай, Өмнөговь, Говь-Сүмбэрийн нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар уг дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 20

Зочин (66.181.179.187)
2017-09-25 21:26:27
Yu ch medehgui humuus yugaa bichih ym be o vslai gazraa bolibol taarna daa

Зочин (202.179.4.50)
2017-09-25 10:22:20
ордог гээд өнгөрсөн цаг дээр яриад байгаа юм уу.ирээдүнээ яриач

иргэн (202.179.25.23)
2017-09-24 17:41:24
дэндүү ойлгомжгүй юм, цаг барж мэдээлсэн нэр л зүүж дээ

иргэн (202.179.25.23)
2017-09-24 17:41:23
дэндүү ойлгомжгүй юм, цаг барж мэдээлсэн нэр л зүүж дээ

эба (103.229.121.80)
2017-09-24 10:01:04
уг нь та мэдээлэл байна жаахан товч бөгөөд ойлгомжтой болгоод тавиад өгвөл та бүхний энэ мэдээлэлээр олон хүн ажил амьдралаа зохицуулдаг учир ойлгогдхоор хүснэгтлээд тавьчихвал баярлах байна

Зочин (103.229.120.234)
2017-09-24 09:50:09
Ajlaa meddeggui humuus ym baina edniiheet bol ireh ibil hamgiin huitendee hasah 23 hurne gej baina daa ih l dulaan unul boloh ym baina

Руугаа (27.123.214.86)
2017-09-24 08:26:58
Элэг авах юмаа олон жилийн дундаж орчим гэж сайхан үгтэй болж дээр Монгол орон салхигүй өдөр гэж бүр байхгүй салхи салхилах төлөвтэй гэж сайхан үгтэй болжээ

MERGEN BUUDII (103.229.120.186)
2017-09-24 07:17:53
10-3 SARIIN DUNDJAAS UZVEL: UGLUU BUR NAR ZUUNEES GARCH, SHUNUDUU TENGERT SARTAI BAIH TULUVTEI BN. BAS TENGERT OD TUGEH BA YALANGUYA 1 SARD ODOD ILUU GERELTENE. ULAANBAATART UTAA IHSEJ, SHUNUDUU OD UZEGDEHGUI BAIH NIGUURTAI. ENE YED HUITREHIIG ANHAARUULIYA. XII SARD OLON HUNII CHIH HULDUHUITS HUITREH TUL MALGAITAI UMSUVUUS ZOHILTOI. ENE YED UVS URGAMAL, TSETSEG NAVCH TARIALAH UR TARIA URGUULAHAD TOHIROMJ MUUTAI BAIJ BOLZOSHGUI. SALHI SALHILAH TULUVTEI BAINA.

Oilgodoggui ee (66.181.187.196)
2017-09-24 06:50:11
Zaa yer n dundajaar l bgd bg ne kkkk

Мал юм даа (202.70.46.227)
2017-09-24 00:44:07
Ийм тэнэг цаг уурын мэдээ гэж юу байсын бээ. Тэрний баруун, энэний зүүн гэсэн. Нэртэйгээр нь Өвөрмонглын цаг агаарын мэдээг хуулаад оруулчмаар юм. Нэрийн хор зүгээр. Олон жилийх дундаж этр-тээн харьцуулаад хүмүүст ойлгомжтой юм сараач.

Төсөв сорогч (27.123.214.106)
2017-09-24 00:16:38
Өө хэдэн төгрөг цохичихоод сайхан л байна. Бүү атаарх . Үнэн худал нь хэнд хамаатай. Сайхан л байна. Татвар төлөхөөболичихооч хэн гуйсан юм хэ хэ

Teneguud (27.123.214.106)
2017-09-24 00:11:42
Ямаанд зориулсан ухна ингэж майлжээ зөв үү

Teneguud (27.123.214.106)
2017-09-24 00:11:39
Ямаанд зориулсан ухна ингэж майлжээ зөв үү

Зочин (66.181.183.30)
2017-09-23 23:55:02
Тэнэгүүд ажилладаг газар, даруй татан буулга, улсын мөнгө дэмий үрээд ҮХЭРНҮҮД

зочин (202.9.42.127)
2017-09-23 20:30:19
Өвөл юм чинь хүйтрэнэ цас орно ойлгомжтой юм биш үү. Мэдээ гэх ямарч юм ойлгосонгүй. Цаг уурынхан өөрснөө л ойлгодог бололтой

Bolor (150.129.141.47)
2017-09-23 19:48:50
Ene ovol her huiten baih um bol geed unshsan uch oilgosongui esvel bi iim mulguu um bolov uu kk

Зочин (150.129.141.160)
2017-09-23 17:21:22
Medee gehed hecuu ym baina uder shunIi dundaj salhinIi zug chig baih hergtei muu baina

Зочин (49.0.215.210)
2017-09-23 16:45:32
Цаг уурын мэдээ юм уу бусад орны бүр болохгүй бол өвөрмонгол мэдээ маш тодорхой байдаг

Үхэр монголчцуд сэрээч (203.91.118.46)
2017-09-23 15:51:35
Татан буулга

Husnegteer uzuulchihee ch (91.231.169.123)
2017-09-23 15:36:32
Ajil hiine gej eostoi gurildah yumaa.Naad bichsen chini olon niited oilgomjgui baina.Davaa harigt dahin husnegteer uzuuleed taviadhaa ch hadlan tarialan,malchid,barilga,teeveriin jolooch nart mash heregtei medeelel baina

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-17 17:18:00 - Шар
Уяач Г.Баттулгын сойсон Smarty Please адуу “Charles town” морин тойруулгын уралдаанд түрүүлжээ
2018-06-17 17:01:11 - Нийслэл
Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын азтанууд тодорно
2018-06-17 16:34:12 - Орон нутаг
Хоёр настай хүүхдээр даага унуулж уралдуулсан эцэг, алдарт уяач нарт арга хэмжээ авчээ
2018-06-17 16:12:47 - Шар
Хулсны баавгайн хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулжээ
2018-06-17 16:04:56 - Энтертайнмент
“Бумбардай” цувралын “Сүүн цацал” зурган номын нээлт болов
2018-06-17 14:57:50 - Нийслэл
Нийслэлийн онцгой байдлын албан хаагчид “Ulaanbaatar city tour” автобусаар аялав
2018-06-17 14:11:54 - Спорт
ФОТО: ОХУ-д хоёр сая гаруй хөгжөөн дэмжигч хүрэлцэн очжээ
2018-06-17 13:28:40 - Нийслэл
Том оврын автобус бетон зуурмагийн машинтай мөргөлдсөн осол гарав
2018-06-17 12:48:36 - Боловсрол
Элсэлтийн ерөнхий шалгалт үргэлжилж байна
2018-06-17 12:43:05 - Улс төр
БАЙР СУУРЬ: Ерөнхийлөгчийн хоригийг гишүүд дэмжих үү
2018-06-17 12:36:46 - Нийслэл
Хорь гаруй хүн хулгайд алдсан утсаа эргүүлэн аваад байна
2018-06-17 12:30:18 - Байгаль Орчин
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
2018-06-17 11:51:53 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2018-06-16 17:46:06 - Спорт
Роналдо чөлөөт цохилтоор гурав дахь гоолоо хийж, тоглолт тэнцээгээр өндөрлөв
2018-06-16 17:39:38 - Спорт
Уругвайн шигшээ баг Египетийн шигшээг 1:0 харьцаатайгаар буулган авчээ
2018-06-16 17:23:21 - Эдийн засаг
МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргав
2018-06-16 16:48:54 - Эдийн засаг
Засгийн газраас ипотекийн зээлийн хүүг өнөөгийн түвшинд хадгалах нь зүйтэй гэж үзжээ
2018-06-16 16:37:19 - Энтертайнмент
“Нүүдэлчин-Монгол 2018” их наадам болно
2018-06-16 15:27:45 - Боловсрол
Орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт явагдаж байна
2018-06-16 15:18:45 - Спорт
ДАШТ 2018: Өнөөдрийн тоглолтын хуваарь
2018-06-16 15:08:16 - Шар
Нэг ч гоол оруулаагүй Саудын Арабын хөлбөмбөгчид шийтгүүлнэ
2018-06-16 14:53:35 - Орон нутаг
Булганд уруйн үер бууж, нэг хүүхдийн амь нас хохирчээ
2018-06-16 14:37:57 - Орон нутаг
“Сыргаль” голын усанд автомашинтайгаа суусан иргэдийг эсэн мэнд гарган авав
2018-06-16 13:58:41 - Нийслэл
Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт бие зассан залууг ажлаас нь чөлөөлжээ
2018-06-16 13:55:18 - Спорт
Уругвай эхний хожлоо авав
2018-06-16 13:43:54 - Нийслэл
Монголын цагдаа нар зодолдоогүй гэв
2018-06-16 12:59:53 - Шар
Москвад Мексикийн хөгжөөн дэмжигчийн эд зүйлсийг хулгайлсан хоёр монгол иргэнийг саатуулжээ
2018-06-16 12:37:26 - Гадаад
Монгол охин ДАШТ-д сайн дурын ажилтнаар ажиллаж байна
2018-06-16 11:19:13 - Байгаль Орчин
Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2018-06-16 11:16:19 - Энтертайнмент
М.Ганхуяг: Гагнуурчин хүн үс толгой, хувцас, гутлын түрий дотор үсэрч орсон очийг тэвчих үе гардаг
2018-06-16 11:13:02 - Улс төр
Хэнтийн нөхөн сонгуульд ХЭН ХЭН НЭР ДЭВШИХ ВЭ
2018-06-16 10:55:59 - Нийслэл
НАЙМАН ХУВИЙН ЗЭЭЛИЙН өндөр шаардлагаас болж иргэд залилуулсаар байна
2018-06-16 10:53:39 - Нийслэл
Хурдан морьд дагах засмал замаа өөрсдийнхөө хөрөнгөөр тавь, уяачид аа
2018-06-16 10:53:36 - Эрүүл мэнд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ гангараа биш, аюултай зэвсэг
2018-06-16 10:51:00 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2018-06-15 22:14:39 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболдын зөвлөх Л.Гүнбилэг мэдэгдэл хийлээ
2018-06-15 18:23:19 - Орон нутаг
Архангай аймагт бохир ус цэвэрлэх орчин үеийн байгууламж барина
2018-06-15 18:02:57 - Нийслэл
БНАСАУ-ын Зэвсэг хорогдуулах, энх тайвны хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2018-06-15 17:51:15 - Нийслэл
Он гарсаар гал түймэрт 37 хүн нас барж, 20 хүн түлэгдэж гэмтжээ
2018-06-15 17:50:51 - Хууль
Улсын дээд шүүх сэтгүүлч Б.Дашзэвэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-15 10:34:52 - Байгаль Орчин
Дуу цахилгаантай бороо орно
2018-06-16 10:53:36 - Эрүүл мэнд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ гангараа биш, аюултай зэвсэг
2018-06-15 15:26:45 - Хууль
Саунд биеэ үнэлж байжээ
2018-06-16 11:13:02 - Улс төр
Хэнтийн нөхөн сонгуульд ХЭН ХЭН НЭР ДЭВШИХ ВЭ
2018-06-15 08:51:39 - Улс төр
А.Ундраа: М.Энхболд даргаас болоод намайг дуугарч чаддаггүй гэж хардах нь зохисгүй хэрэг
2018-06-16 13:58:41 - Нийслэл
Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт бие зассан залууг ажлаас нь чөлөөлжээ
2018-06-16 15:08:16 - Шар
Нэг ч гоол оруулаагүй Саудын Арабын хөлбөмбөгчид шийтгүүлнэ
2018-06-15 14:52:17 - Улс төр
Ч.Улаан: "Рио Тинто"-гийн Монгол дахь захирлаар ажиллаж байсан хүн гишүүд рүү лоббидох бичиг илгээсэн
2018-06-15 14:21:16 - Шар
“Робби Уильямс сэтгүүлчдэд дунд хуруугаар хариу барьсан”
2018-06-16 12:59:53 - Шар
Москвад Мексикийн хөгжөөн дэмжигчийн эд зүйлсийг хулгайлсан хоёр монгол иргэнийг саатуулжээ