Х.Баттулга: Хүнс, хүнсний ногоогоо дотооддоо үйлдвэрлэж, хэрэгцээгээ хангах нь аюулгүй байдлын бодлоготой уялдах ёстой

Түгээх    
2017-09-24 10:15:59 - Улс төр

presidentМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүнсний хэрэглээгээ дотоодоосоо 100 хувь хангадаг болох зорилт дэвшүүлж, Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ 9 дүгээр сарын 12-ны өдөр Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулганыг зохион байгуулсан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Мишээл экспо төвд “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриан дор зохион байгуулагдаж буй “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд зочилж, үндэсний хүнс үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг үзэж сонирхон, нийслэлчүүддээ дотоодынхоо хүнс, төмс, хүнсний ногоо, зөгийн бал, жимс жимсгэнийг хэрэглэхийг уриалж, худалдан авалт хийсэн юм.

Төрийн тэргүүн “Хос ивээл” компанийн хиам, боловсруулсан махан бүтээгдэхүүн, “Мөрөн хүнс” компанийн даршилсан ногоо, үхрийн хатааж нунтагласан мах, Төв аймгийн Зуунмод сумын “Атрын шим” компанийн хүнсний ногоо, Хөвсгөлийн “Их тайга” компанийн эмийн ургамлаар үйлдвэрлэсэн цай, эрүүл мэндийн цуврал бүтээгдэхүүн, “Топиус” компанийн эмийн ургамлын бэлдмэлүүд, “Өв сүү” хоршооны цагаан идээ, нийслэлийн зарим иргэдийн хашаандаа ургуулж буй хүнсний ногоо, модны суулгац, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн П.Дашбазарын сур элдэж хийсэн хазаар, ногт, суран эдлэл зэрэг олон үйлдвэрлэгчдийн хийж бүтээсэн, ургуулж тариалсан, малын ашиг шимээс гарган авсан бүтээгдэхүүнүүдтэй танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үүний дараа сэтгүүлчдэд өгсөн товч ярилцлагадаа “Монгол орон бол газар нутаг томтой, сайхан эрүүл хөрстэй. Бид хүнсний ногоогоо гадаадаас авалгүй дотооддоо бүгдийг 100 хувь хангаж, мөн экспортод гаргах бүрэн боломжтой улс орон.

Би Монгол Улсын Ерөнхийлөгч болоод анхны үндэсний хэмжээний чуулганаа Хүнсний аюулгүй байдлын сэдвээр хийсэн. Үүнийг хүнсчид маань дэмжиж, энэ бол зөв бодлого гэж ам сайтай байна. Би Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа хүлэмжийн аж ахуй хөгжүүлэхэд зориулсан зээлийг нэлээд олон аж ахуйн нэгжид олгосон. Түүний үр дүн эхнээсээ гарч эхэлж байна. Харамсалтай нь зээлийн хугацаа их богино, гуравхан жил гаруй байгаа. Хүлэмж, зоорьт зориулсан зээлийг удаан хугацаагаар өгөх юм бол бид энэ сайхан эрүүл хөрсөн дээр дотоодын зах зээлээ хангаж, гадагш хүнсний ногоо экспортлох бүрэн боломжтой.

Өнөөдөр би “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэнг зориуд зорьж ирж шинэ ургацын ногоо, хүнсний бусад зүйлтэй танилцлаа. Хүнс бол эмзэг асуудал. Хүнс, хүнсний ногоогоо дотооддоо үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ хангах нь аюулгүй байдлын бодлоготой уялдах ёстой” гэлээ.

“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг 2006 оноос уламжлал болгон зохион байгуулж, энэ жил 12 дахь намартайгаа золгож байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон ХХААХҮЯ, Нийслэлийн ЗДТГ-ын зарим ажилтнууд ажиллав.

Э.ЭНХ-ЭРДЭНЭpresident

president

president



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 13

B dashzeveg (112.72.11.119)
2017-09-26 08:56:30
En eostoi zov bodlog bna manai oron 1990 onoos omon uildverlegch oron baisan dotoddoo buh hunsnii butegdhunee taridag baisan demjij bn .ernhilgchdee amjilt husii mongol ornii ayulgui baidliin toloo olon zuil higeree

Mmm (27.123.214.108)
2017-09-24 16:28:19
Uleehee bolij uz ta narguigeer Russia luu tumsuu gargaad heden jil bolj ta nar harin baga gai bolooroi

зочин (103.229.123.91)
2017-09-24 16:15:18
Манаи ерөнхиилэгч яг оросиин пүтэн шиг ажиллах хэрэгтэи.орос улс одоол зөв голидроллуугаа орж ард түмэн нь саихан амьдар ч баина.манаих цөөхүүлээ тиимээс удахгүи бүх юум гоё болох баих.

зочин (103.229.123.91)
2017-09-24 16:08:40
Зөв зөв урд хөршөөс хүнс орж ирэхгүй л барав хужаагиин өмхии ногоог оруулахгүи баивал боллоо.гахаин хоол нэртэи хужаагаас их хэмжээнии ногоо оруулдаг гэж дуулсан юум баина.нэг ч ногоо оруулж ирүүлэхгүи баивал.болхон тэр амжилт

Зочин (172.58.142.165)
2017-09-24 15:19:48
Үхсэн баас өөрийнхөө хэдэн үйлдвэрүүдийг улсын мөнгөөр угжих алсын санаа явж байна ш дээ

Зочин (202.9.42.212)
2017-09-24 12:12:56
Хэхэ агуу эх оронч гэнээ алаад хаясан

Зочин (202.179.26.155)
2017-09-24 10:57:24
Хүнс болон хүнсний бүтээгдхүүнээ эх орондоо 100 хувь үйлвэрлэнэ гэдэг маш зөв санаа. Гэвч сайны хажуугаар саар зүйл байнаа энэ бол Хятад иргэд манай улсад маш ихээр орж ирж ажиллаж амьдарч байна ингэхдээ манай орны сайхан хөрсөнд хүнсний ногоо тариалж байна. Энэ тарисан ногоог манай ногооны ченжүүд Монгол хүнс мэтээр зарж борлуулж байгаа нь маш эмзэглүүлштэй. Яагаад вэ гэхээр хэдий эх орны маань хөрсөнд тарисан ч гэлээ Хятадуудын тарисан ногоо хурдан болгоцтой болгохын тулд хөрсөнд маань химийн гаралтай бордоо ашиглаж байгаа нь Эрээнээсээ авчирч зарж байгаатай яг адилхан. Тийм учраас Монгол хөрсөнд тарисан ногоог МХБайгууллага маш сайн ялгаж шинжилж байж эх орны цэвэр ногоог ард түмэндээ зарж борлуулвал бид маш их баяртай байх болноо. Ерөнхийлөгч маань эх орноо Монгол улсаа маш сайхан авч явна гэдэгт итгэлтэй байна. Бид маш их азтай улс шүү.

зочин (139.5.216.91)
2017-09-24 10:43:07
Баттулгын энэ үгийг хүн бүр л хэлж амны уншлага болсоон.таван хошуу малаа маллаж сүү цагаан идээ хийж хэрэлэ.газар тариалангаа эзэмшиж гурил малын тэжээлээ бэлд.төмс хүнсний ногоогоо тарьж амьдрал ахуйдаа хэрэглэ.монголчууд та нарт үүнээс өөр сайхан ажил олдохгүй ээ.газар тариалан мал аж ахуйгаа эрхлэж хүнс тэжээлээ бэлдэцгээ.хүнсний хэрэглээгээ 70,80 жил хангаж ирсэн улс шүүдээ

зочин (139.5.216.91)
2017-09-24 10:42:18
Баттулгын энэ үгийг хүн бүр л хэлж амны уншлага болсоон.таван хошуу малаа маллаж сүү цагаан идээ хийж хэрэлэ.газар тариалангаа эзэмшиж гурил малын тэжээлээ бэлд.төмс хүнсний ногоогоо тарьж амьдрал ахуйдаа хэрэглэ.монголчууд та нарт үүнээс өөр сайхан ажил олдохгүй ээ.газар тариалан мал аж ахуйгаа эрхлэж хүнс тэжээлээ бэлдэцгээ.хүнсний хэрэглээгээ 70,80 жил хангаж ирсэн улс шүүдээ

зочин (139.5.216.91)
2017-09-24 10:42:02
Баттулгын энэ үгийг хүн бүр л хэлж амны уншлага болсоон.таван хошуу малаа маллаж сүү цагаан идээ хийж хэрэлэ.газар тариалангаа эзэмшиж гурил малын тэжээлээ бэлд.төмс хүнсний ногоогоо тарьж амьдрал ахуйдаа хэрэглэ.монголчууд та нарт үүнээс өөр сайхан ажил олдохгүй ээ.газар тариалан мал аж ахуйгаа эрхлэж хүнс тэжээлээ бэлдэцгээ.хүнсний хэрэглээгээ 70,80 жил хангаж ирсэн улс шүүдээ

зочин (139.5.216.91)
2017-09-24 10:41:47
Баттулгын энэ үгийг хүн бүр л хэлж амны уншлага болсоон.таван хошуу малаа маллаж сүү цагаан идээ хийж хэрэлэ.газар тариалангаа эзэмшиж гурил малын тэжээлээ бэлд.төмс хүнсний ногоогоо тарьж амьдрал ахуйдаа хэрэглэ.монголчууд та нарт үүнээс өөр сайхан ажил олдохгүй ээ.газар тариалан мал аж ахуйгаа эрхлэж хүнс тэжээлээ бэлдэцгээ.хүнсний хэрэглээгээ 70,80 жил хангаж ирсэн улс шүүдээ

зочин (139.5.216.91)
2017-09-24 10:41:32
Баттулгын энэ үгийг хүн бүр л хэлж амны уншлага болсоон.таван хошуу малаа маллаж сүү цагаан идээ хийж хэрэлэ.газар тариалангаа эзэмшиж гурил малын тэжээлээ бэлд.төмс хүнсний ногоогоо тарьж амьдрал ахуйдаа хэрэглэ.монголчууд та нарт үүнээс өөр сайхан ажил олдохгүй ээ.газар тариалан мал аж ахуйгаа эрхлэж хүнс тэжээлээ бэлдэцгээ.хүнсний хэрэглээгээ 70,80 жил хангаж ирсэн улс шүүдээ

Зочин (103.229.120.101)
2017-09-24 10:18:06
Агуу эх оронч монголчууд ийм ерөнхийлөгчтэй азтай

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-10-18 18:06:52 - Нийслэл
Турк улсад зарласан онц байдал монголчуудад нөлөөлөхгүй гэв
2017-10-18 17:50:22 - Шар
Алтайн нуруунаас 2000 орчим жилийн настай эрэгтэй хүний мумми олджээ
2017-10-18 17:34:15 - Спорт
Жүдо бөхийн Залуучуудын ДАШТ эхэллээ
2017-10-18 17:33:58 - Улс төр
Д.Гантулга: Хүүхэд хүчиндсэн гээд сошиалд шуугихаар л засаг төр шийдвэр гаргадаг нь буруу
2017-10-18 17:09:47 - Улс төр
Д.Оюунхорол: Огцруулахад нь 100 хувь оролцсон АН-ынхан ярьсан хэлснээсээ буцаж арчаагүй улс төр хийж байна
2017-10-18 17:02:28 - Байгаль Орчин
Нойтон цас орж сэрүүснэ
2017-10-18 16:55:38 - Эдийн засаг
Баяжуулахын “нэвтэрхий толь”
2017-10-18 16:25:49 - Орон нутаг
Зодоон гарсан сургуулийн захирал халагдах өргөдлөө өгчээ
2017-10-18 15:54:18 - Шар
Өнөөдөр “Гар угаах дэлхийн өдөр” тохиож байна
2017-10-18 15:39:03 - Гадаад
Путин Хойд Солонгосын эсрэг хориг тавих тухай зарлигт гарын үсэг зуржээ
2017-10-18 15:16:21 - Шар
Бананаар ДОХ-ын вирус халдварласан мэдээлэл ташаа болохыг мэдэгдэв
2017-10-18 15:02:45 - Хууль
Хугацаа дууссан бүтээгдэхүүний шошго засварлаж, худалдахаар бэлтгэж байжээ
2017-10-18 14:42:46 - Улс төр
М.Билэгт: Малчид малаа зээлээр зарахыг хүсч байна
2017-10-18 14:38:39 - Хууль
Цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтыг суллалаа
2017-10-18 14:14:16 - Эрүүл мэнд
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
2017-10-18 14:05:35 - Улс төр
КОИКА-гийн үнэлгээний баг “Цахим парламент” төсөлтэй танилцав
2017-10-18 13:45:29 - Шар
Нийслэлийн 92 дугаар цэцэрлэгээс бүүрэг илэрчээ
2017-10-18 13:40:39 - Хууль
Дээд шүүхийн ерөнхий шүүгч Үндсэн хуулийн Цэцэд хандав
2017-10-18 12:22:37 - Спорт
Улсын начин Б.Серик Дарханы барилдаанд түрүүлжээ
2017-10-18 12:15:32 - Гадаад
“Рио Тинто"-гийн экс удирдлагуудыг залилангийн хэрэгт буруутган шалгаж байна
2017-10-18 12:09:26 - Улс төр
УИХ-ын гишүүн Д.Гантулга: Шүлхийний асуудалд анхаарлаа хандуулаарай
2017-10-18 12:07:33 - Боловсрол
Нийт 35 мянган багш Засгийн газарт захидал илгээнэ
2017-10-18 11:42:19 - Хууль
10000 төгрөгийн хураамж авч үзлэг хийх гурван сайдын хамтарсан тушаалыг цуцлана гэв
2017-10-18 11:38:39 - Улс төр
Х.Баттулга: Улаанбаатар хот дөрвөн ханатай гэртээ багтахаа больсон өрх шиг л байна
2017-10-18 11:18:28 - Хууль
Замын цагдааг мөргөсөн жолоочийг шалгаж байна
2017-10-18 11:10:44 - Гадаад
Си Зиньпин: Хятад улс Тайваний тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй
2017-10-18 10:42:25 - Хууль
Д.Бямбадорж: Эмэгтэйчүүд жирэмсэн хил давчихаад хүүхдээ яасан нь мэдэгдэхгүй орж ирж байна
2017-10-18 10:31:52 - Хууль
Булганы ОБГ-ын даргаар дэд хурандаа Ш.Баасандоржийг томилов
2017-10-18 10:26:28 - Орон нутаг
Дорнод аймгийн 0306 дугаар анги эрчим хүчинд холбогджээ
2017-10-18 10:24:03 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрын өргөтгөсөн хуралдаантай
2017-10-18 10:17:50 - Орон нутаг
Нүүрс тээврийн машины араас мөргөсний улмаас нэг иргэн амиа алджээ
2017-10-18 09:01:59 - Эдийн засаг
“GLOBAL FINANCE” сэтгүүл Хасбанкийг Монгол Улсын шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2017-10-18 08:54:54 - Улс төр
Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо
2017-10-18 08:45:24 - Нийслэл
Хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана
2017-10-18 07:27:36 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2017-10-18 07:25:59 - Хууль
Ч.Саранзаяа: Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргээр кино хийж, орлогоо сайн үйлсэд зарцуулна
2017-10-18 07:25:55 - Энтертайнмент
А.Өсөх-Ирээдүй: Хүмүүс намайг булдруу, булдруу л гээд байгаа
2017-10-18 07:25:52 - Эдийн засаг
ШИНЭ БОНД: “Хуралдай”-гаас хүү нь доогуур гарах хүлээлттэй байна
2017-10-18 07:25:49 - Гадаад
Өмнөд Судан дахь НҮБ-ын байранд халдлага гарч, монгол цэргүүд амжилттай хамгаалжээ
2017-10-18 07:25:47 - Улс төр
Давхар иргэншилтэй төрийн түшээдийг О.Баасанхүү гишүүнээр нэрлүүлэх гэж “чичрэх” хэрэггүй
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-10-18 07:25:59 - Хууль
Ч.Саранзаяа: Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргээр кино хийж, орлогоо сайн үйлсэд зарцуулна
2017-10-16 09:42:50 - Хууль
Таван настай охиныг хүчирхийлсэн хойд аав нь гулсуур дээрээс унасан хэмээжээ
2017-10-17 07:43:11 - Хууль
СУРВАЛЖЛАГА: Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн охин эмнэлэгт хэвтжээ
2017-10-16 10:37:42 - Хууль
Нисэх-Яармагийн замд зам тээврийн ослоор таван хүн амиа алджээ
2017-10-16 14:46:19 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: С.Батболд, Э.Анар нарыг огцрох хүртэл хугацаагүй нойтон өлсгөлөн зарлана гэв
2017-10-16 15:16:47 - Шар
Жүжигчин Армен Джигарханян эхнэрээ цагдаад өгчээ
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-18 07:25:55 - Энтертайнмент
А.Өсөх-Ирээдүй: Хүмүүс намайг булдруу, булдруу л гээд байгаа
2017-10-18 17:02:28 - Байгаль Орчин
Нойтон цас орж сэрүүснэ
2017-10-18 14:38:39 - Хууль
Цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтыг суллалаа