“Аз хур”-ын хямдрал номонд шимтэгсдийг гонсойлголоо

Түгээх    
2017-10-04 07:25:02 - Хууль

“Эдийн засгийн хямрал” гэх тодотголын дор хаа сайгүй л хямдрал зарлаж, иргэд энэ бүгдэд алгасалгүй дугаарлан зогсох дүр зураг хаа сайгүй.

Сүүлд л гэхэд “И-март” дэлгүүрийн шинэ салбарын хямдралаар иргэд тор, дугуйтай цүнхний бэлгийг нь бодож өглөөнөөс үдшийн бүрий хүртэл юу авахаа ч мэдэхгүй мөртлөө л дугаарлан зогсоцгоож харагдсан.

-“АЗ ХУР”-ЫН 72 ЦАГ 72 ХУВИЙН ХЯМДРАЛ БОЛ ЭЕРЭГ ДҮР ЗУРАГ БАЙСАН-

Хүнс бараанд зодоон, нүдээндээ тулан байж дугаарладаг байсан монголчуудын тал нь ч болтугай “оюуны хоол”-нд хонон өнжин дугаарладаг сайн цаг иржээ. Үүний гэрч нь “Аз хур” номын их дэлгүүрийн “72 цаг 72 хувийн хямдрал” байв. Номд дугаарлаж байгаа иргэд ч ёс зүйтэй, дэг журамтайгаар дугаарлан хүн бүр багадаа л 3-5 ном худалдаж авч байгаа нь ажиглагдсан.

Залуус ном уншихгүй байна, ном талх шиг зарагдахгүй байна гэсэн шүүмжлэлүүдийг эрс няцаасан ганц эерэг дүр зураг бол энэ үйл явдал байсан юм. Үнэхээр 8 настайгаас 80 настай буурал хүртэл үүрээс үдэш хүртэл дугаарлан тор тороор нь ном худалдан авч байгаа нь бидний ирээдүй оюунлаг цаг үеийг хүсч, хүлээж, бүтээх хүсэлтэй байгааг эндээс харж болох юм.

“Аз хур”-ын хямдралын үеэр номууд 10-70 хувь хямдарсан бөгөөд тэр тусмаа “Аз хур” номын дэлгүүрийн Болор судар хэвлэлийн үйлдвэрийн номнууд илүү хямдарсан байсан. Номын хямдрал нь 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 2-ны өглөө хүртэл хүртэл үргэлжилсэн юм. Энэ хугацаанд “Аз хур” номын их дэлгүүр 24 цаг цагаар ажиллаж байлаа.

Номын нөөц өмнөх жилүүдийг бодвол өндөр түвшинд бэлтгэгдсэн гэдгийг ч эх сурвалжууд дурьдсан. Гэтэл хямдрал эхлээд удаагүй байтал нэгэн таагүй мэдээлэл цахим орчинд түгсэн юм. Энэ нь номын ард үнийн шошго бүхий наалтыг хуулахад ардаас нь хямдарсан үнээс бага үнийн дүн гарч ирсэн нь худалдан авагчдыг, номонд шимтэгсдийг гонсойлгож орхив.

-ХЯМДАРСАН НОМНУУДЫН ҮНИЙН ДҮН ЗӨРСӨН НЬ ХЭВЛЭЛИЙН
АЛДАА БАЙСАН ГЭВ-

Ном худалдан авсан иргэд худалдан авсан номныхоо арын хэсэгт наасан үнийн дүнгийн наалтыг хуулж, араас нь гарч ирсэн үнийн дүнгийн зургийг баримтжуулан удаа дараа гомдол гаргажээ. Харин энэ үйл явдалд “Аз хур”-аас “Нийт уншигч, үйлчлүүлэгч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. 72 цагийн турш 72 хувийн хямдралтай худалдааг бид амжилттай зохион байгууллаа.

Ном шимтэн уншдаг хүн бүрийн оюуны хэрэгцээг хангах, номын ашиг тусыг сурталчлан таниулах, нийгмийг соён гэгээрүүлэх зорилготой зохион байгуулсан хямдралтай худалдааны дараагаар сошиол ертөнцөд манай компаний талаар багагүй мэдээлэл гарлаа.

“Хаан төрийн нууц”, “Цагаан соёот”, “100 баримт” гэсэн номууд хэвлэлтийн эх бэлтгэлийн алдаа гарсан. Уг үнийн буруу хэвлэлтэд бид та бүхнээсээ албан ёсоор уучлалт хүсэж, буруутай үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ эдгээр номууд “Аз хур” болон бусад номын дэлгүүрүүдээр номын наалт дээрх үнээр зарагдаж байгаа болно. Бидний зүгээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас үнэн бодит хямдралтай худалдаа зохион байгуулсан эсэх шалгалтын дүнг гарсны дараа та бүхэнд хүргэх болно” гэсэн байв.

-ШӨХТГ-ААС “АЗ ХУР” ДЭЛГҮҮРЭЭС НОМ АВСАН ИРГЭД НОТЛОХ БАРИМТТАЙГАА
ИРЖ МЭДЭГДЭНЭ ҮҮ ГЭЖЭЭ-

“Аз хур”-аас ном худалдан авсан иргэдийн зүгээс тэдний албан ёсны цахим хуудаст “Үйлчлүүлэгчид чинь хэвлэлийн алдаа гэж яаж мэдэх юм бэ. Хямдрал зарлахаасаа өмнө тайлбар хийхгүй яасан юм бэ”, “Даарч хөрөн байж дугаарлаж авсан номнууд шүү дээ. Өмнө нь энэ талаар албан ёсоор худалдан авагчиддаа мэдээлэл өгөх ёстой байсан юм” гэхчилэн гомдлоо илэрхийлж байлаа.

Мөн зарим иргэд “Хямдрал биш байжээ. Харин ч үнэ нэмж зарсан байна” гэж бичсэн байв. Гэхдээ нөгөө талд зарим иргэд “Гадуур худалдаанаас хямд байсан нь үнэн” хэмээн бичиж байсан ч албан ёсоор тайлбар хийж, хямдралынхаа өмнө мэдэгдэл хийх байсан гэдэг санал дээр худалдан авагчид нэгдэж байлаа.

Дээрх асуудалтай холбоотойгоор ШӨХТ-аас “Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдсан мэдээллийг үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газрын даргын 2017.10.03-ны өдрийн 1/14 дугаар удирдамжийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хүрээнд “Аз хур” ХХК-ийн номын хямдралтай худалдаанд хяналт шалгалтын ажил хийгдэж байна.

Тус хямдралтай худалдаанаас номын худалдаа хийгээд үнийн дүнгийн зөрүүтэй байгаа иргэд 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дотор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт худалдаж авсан ном, нотлох баримтын хамт ирж мэдэгдэнэ үү” гэсэн байлаа.

Эцэст нь тэмдэглэхэд “Номын цагаан буян дэлгэрэх болтугай” гэсэн гэгээн үгийн араас хар мөр битгий татуулаасай “Аз хур”-ынхаан...

Т.БАТСҮРЭН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 31

Dorj (223.38.61.37)
2017-10-06 15:53:51
Nom unshdag baatruud boltsgooj gene. Tegeel nom geheeree nogoo Shuudertsetseg ali eswel Batregzedmaagaa unshina biz. Nogoo heseg ni boh fengshv boo udgan ali eswel mongo duudah tarniin nom awsan baih vii. Nom unshih soyol suusan hun nom hudaldaj awaasai. Onoodor nom yamar ih hewlegdej hog bichdeg zohiolch nar ch olshirson. Hunii tolgoi hogiin saw bish. Ee dee Minii Mongoliin ard irged uhaan ni tselmeg hersvv baigaarai. Hudlaa show hj nomond oocherligsod olon bhgui gj naidya.

Аз хур (122.201.21.42)
2017-10-06 09:06:18
Хэдхэн халтар төгрөг гаргаад хэдэн ном аваад уншиж чадахгүй олон юм хуцаад бөйх юм аа. Сайн л хямдарсан байсан шүү дээ

handagch (103.26.195.82)
2017-10-04 19:49:46
sain hymdral bolson shuu unees iluu yaj hymdrahav de nom unshdaggui humuus nomiin une tsen medehgui l olon ym yrihiin

Зочин (183.81.171.99)
2017-10-04 13:21:27
Номын цагаан буянб араас хар мөр битгий татуулаарай ч гэх шиг. Харин сэтгүүлч чи хар мөр татуулаад хэдэн хандалт авах гээд хэрүүлийн шинжтэй, хар ПР хийсэн хэдэн үсэг эвлүүлэхээ болимоор юм. Хэдэн төгрөгийн захиалгаар бичсэн юм биш үү бараг. Ганц ч ном уншиж үзээгүй, номын дэлгүүрээр орж үзээгүй хэдэн гарууд нь номын дэлгүүр орсноо гайхуулж ганц пост хийхээр муу юманд нугасгүй итгэгчид нь цааш нь дэвэргээд л. Ердөө л ийм л жижигхэн процесс харагдаж байна. ШӨХТ нь ч гэсэн өчнөөн том юмаа шалгаж чадахгүй байж шалгалтаар юу ч гарахгүй номны үнийг шалгаж цалин авахаасаа ичээсээ.

Зочин (103.229.123.215)
2017-10-04 13:12:20
ийм хариугүй залилан хийхгүй байх өө. ямар 1-удаа борлуулалт хийж байгаа биш. баримжаатай тууж бай.

Зочин (120.16.195.219)
2017-10-04 12:53:06
72% хүртэл хямдарна гэхээр заавал 72% биш ээ. 5 ч бай 10 ч бай тодорхой хувиар хямдарсан болохоор болж л байэа. Номын цагаан буян гэж..... ямар ч байсан хямд байсан хямдарсан байсан ... Маркетингийн бодлгог сайн бас буянтай ажил болсон. Аз Хурлынханд амжилт. ШӨХЭхГ тэр бенүиний үнэ, Баттулгын төмөр зам энэ тэрийг шалга өөр хийх ажил олдохгүй байвал

Зочин (120.16.195.219)
2017-10-04 12:53:05
72% хүртэл хямдарна гэхээр заавал 72% биш ээ. 5 ч бай 10 ч бай тодорхой хувиар хямдарсан болохоор болж л байэа. Номын цагаан буян гэж..... ямар ч байсан хямд байсан хямдарсан байсан ... Маркетингийн бодлгог сайн бас буянтай ажил болсон. Аз Хурлынханд амжилт. ШӨХЭхГ тэр бенүиний үнэ, Баттулгын төмөр зам энэ тэрийг шалга өөр хийх ажил олдохгүй байвал

Зочин (103.229.123.30)
2017-10-04 12:50:32
MEDLEGEES MEDEELEL TEMUUL AVTOMAT MEDLEG

varan (150.129.143.14)
2017-10-04 12:05:39
Сайхан харагдаж байлаа. Гэртээ очоод уншдаг болов уу яадаг болдоо. Юм уншдаг хүн шиг харагдаж реклам болгож тайвуур дээр тоосонд дарагдах байх. 30/ нь унших байх. 70/ нь мэдэхгүй, уншаад ч ойлгохгүй.

сүртэй юм (103.229.123.215)
2017-10-04 11:47:27
бага зэрэг тийм худалдааны арга орсон байж магадгүй ээ. 2-3000нэмээд тэрнээсээ 72% хямдруулсан, тэгэхээр 40-50% үнэндээ хямдарсан болж байгаа байх. гэхдээ яахав дээ тэгээд хямдарсан л байна ш дээ. 72% хямдарна гэдэг чинь бараг үнэгүй болчихно гэсэн үг биз дээ

С. Цэцэгсүрэн (112.72.3.175)
2017-10-04 11:41:25
"Аз хур"-йн хамт олонд маш их баярлалаа. Монголын ард түмэнд сайхан эрдмээр баяхсан арга хэмжээ зохион байгуулж байгаад сэтгэл өндөр байна. Танай хамт олны ажил үйлс дэлгэрч ихийг бүтээх өлзийтэй сайхан ерөөл дэвшүүлье. Номын эрдэм түм түмээр түгэн дэлгэрэх болтугай. Амжилт залуучууд аа Баяр хүргэе.

Зочин (66.181.184.229)
2017-10-04 11:26:59
ЭХЛЭЭД НОМ УНШДАГ БОЛЧООД ДАРАА НЬ ОЛОН ЮМ ХУЦАЖ БАЙ МЭДЭЭ.МН САЙТЫНХААН, ӨЛӨН ГИЙЧИЙНҮҮД ДАНДАА ХУДЛАА ШААЦГААНА, ӨӨРСДӨӨ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ХИЙЖ ЧАДАЖ БАЙГАА НЭГНИЙГ ХАРАХААРАА ШЭЭСЭЭ САВИРУУЛЖ БАЙДАГ ХЭДЭН ЭРГҮҮ НУСНУУДААС САЛААЧ МЭДЭЭ.МН САЙТЫН УДИРДЛАГУУДАА

гомбо (66.181.183.115)
2017-10-04 10:32:23
Яс юман дээрээ 10% хямдарсан байлаа.их дэлгүүр том худалдааны газрууд дандаа л ийм залилан хийдэг шүү дээ

уншигч иргэн (183.81.171.99)
2017-10-04 10:32:01
Азхурын номын хямдрал олон хүнд номын буян түгээсэн сайхан үйл ажиллагаа болсонтой хэн ч маргахгүй ээ, төөн хэдэн төрлийн ном дээр хэдэн жилийн өмнөх хуучин үнэ-ийн шошготой дахин шинээр хэвлэгдсэн нь хэвлэлийн алдаа болсон байна гэсэн, тэгээд залруулж шинэ одоо зарагдаж байга үнээ наасныг хүмүүс буруугаар ойлгосон байна тэр аргагүй шүү дээ, гэхдээ л номнуудаа маш сайн хямдруулсан байсан, хэрэглэгчид үнэхээрийн бодит хэмнэлтийг бол хийсэн баярлалаа Азхурын хамт олонд,

Зочин (103.229.120.168)
2017-10-04 10:30:44
өөр аль номын дэлгүүр ингэж хямдруулсан юм. 1000-3000 төгрөгөөр нэмээд 72% хямдруулахад яадаг юм. Нэгнийхээ хийж байгаа юмыг дандаа харлуулах гэж байх юм.

Малнуудаа гэж (103.229.123.134)
2017-10-04 10:30:18
Ямар ч үнээр авсан яадаг юм. Ном авахад хэрүүл хийгээд хөлдүү толгойлоод явж бай лаларууд

Зочин (103.229.123.215)
2017-10-04 10:04:53
номын үнийг нь буруу хэвлэсэн байсны дээр наасан юм биш үү. албатай юм шиг болиоч. арай тийм ичгүүргүй юм юу гэж хийх юм. авахаа больчихгүй яасан юм тэгээд.

зочин (122.201.28.10)
2017-10-04 09:23:39
хямдарсан байсан ш дээ

Зочин (202.9.43.46)
2017-10-04 09:21:35
Sain l hyamdarsan bsan sh de bitgii ingej ym bolgonoos oo haij baigaach. Shalgah yostoi bol ter e-martaa l shalga

иргэн (202.5.196.171)
2017-10-04 09:21:27
10-хан хувь л хямдарсан бсан ш дэ,

Зочин (103.14.36.6)
2017-10-04 09:20:26
ШӨХТГ-т энээс илүү ноцтой, ард иргэдийг хохироосон барьж авах том асуудлууд зөндөө л байгаа шүү дээ. Оролдох юмаа олж ядав аа мөн

Зочин (202.9.41.239)
2017-10-04 09:05:10
Бух ном унийн зеруутэй хэвлэгдсэн юм болж бнуу. Зальдаж дээ

Zochin (150.129.140.237)
2017-10-04 09:01:52
Nomiig olnoor n avch bga hvmvvsiin ihenh n nomiin hudaldaachid bsn shv.neg turliin nomiig buunuur n avaad

зочин (202.70.34.98)
2017-10-04 08:52:21
Яах гэж ингэж байдаг юм бэ, үнэхээр бодитой хямдарсан байсан, сэтгэл ханамжтай байгаа. дандаа юмыг харлуулж явдаг харласан дотортой хүмүүс юм аа

Зочин (66.181.181.42)
2017-10-04 08:42:34
Ihenhi ni unshihgui zugeer hyamdarhaar ni l humuus duuraij daldaij avch bga sanagdsan unshmaar sanagdsan nomoo unetei baisan ch avdag l baih heregtei

Зочин (122.201.22.115)
2017-10-04 08:39:53
nom ymar unetei baidgiig mededgui humuus nom avchaad soliorod bh hereg bhgui

sonin tseg emeen (203.91.115.35)
2017-10-04 08:34:30
Ийм юм бичих хэрэг байсан ч юмуу? Завтай сэтгүүлч бээ, чи нарантуул дээр хов базаж байгаа юу???

Зочин (173.208.123.221)
2017-10-04 08:31:35
БИТГИЙ АТААРХ.ХЯМДРУУЛААД Л ЗАРСАН ШҮҮ ДЭЭ.ҮНЭТЭЙ САНАГДВАЛ АВАХАА Л БАЙЧААЧ.БУЯНТАЙ АЖИЛД БҮҮ САДАА БОЛООЧ.

Зочин (43.228.131.113)
2017-10-04 08:12:27
нийгэмд маш гоё эерэг үр дүнтэй ажил зохион байгуулаад байхад бас яах гэж ингэж байдаг юм бэ. Маш олон ном маш их хувиар хямдарсан гадна дотор маш олон хүн ирсэн байсан энэ л жинхэнэ иргэдэд чиглэсэн хүний сэтгэлгээнд чиглэсэн 2017 оны маш сайн ажил болсон. Энэ зурган дээрх номыг авсан хүнд хандаж хэлэхэд битгий 2-н хооронд юм ярьж бай. аягүй бол чи маш их ном хямд үнээр авчихаад энэ 1000 төгрөгөн дээр үхлээ юу.

Зочин (103.26.194.61)
2017-10-04 07:54:25
Deed taliin 2 hyamdarsan geed itgeed zarj baigaa vneer n avsan 2 mal bna.

Зочин (43.228.131.113)
2017-10-04 07:50:16
хямдарсан л байна лээ шүү дээ энүүнээс илүү яаж хямдхан авах гээд байгаан. Нэг жаахал ажил хийгээд ирэхээр д ингэж муу хэл байх юм да

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-10-17 18:01:30 - Гадаад
Каталоний тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөний хоёр удирдагчийг баривчилжээ
2017-10-17 17:30:00 - Энтертайнмент
Богд Хааны Ордон Музей бямба гаригт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
2017-10-17 17:26:38 - Гадаад
Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзах болзлоо мэдэгдэв
2017-10-17 17:24:34 - Улс төр
Ц.Нямдорж: Би С.Зоригийн хэргийн захилагчийг ил болгоно
2017-10-17 16:35:19 - Хууль
Ажлаасаа хууль бусаар халагдсан иргэд Ерөнхий сайдад хандав
2017-10-17 16:29:48 - Шар
Трамп ирэх сарын 7, 8-ны өдрүүдэд Өмнөд Солонгост айлчилна
2017-10-17 16:26:26 - Энтертайнмент
Энэ сарын 21-нд Богд хааны ордон музей иргэдэд үнэгүй үйлчилнэ
2017-10-17 15:50:19 - Гадаад
БНАСАУ-ын дипломат: Солонгосын хойгт хэзээ ч "цөмийн дайн" дэгдэж болзошгүй
2017-10-17 15:49:19 - Нийслэл
Ирэх сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифыг 50-100 хувь хөнгөлнө
2017-10-17 15:31:58 - Хууль
Халаасны хулгайч эмэгтэйчүүдийг баривчиллаа
2017-10-17 15:25:54 - Орон нутаг
Хэнтий аймагт малчдад долоон худаг ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгчээ
2017-10-17 15:11:03 - Улс төр
У.Хүрэлсүх: Надад улс орныг аваад явчих "бяртай" сайд нар хэрэгтэй
2017-10-17 15:06:01 - Энтертайнмент
Дуучин Д.Болд уянгын дууны шүлэг хайж байна
2017-10-17 14:55:32 - Хууль
Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэний гомдлыг хэлэлцэнэ
2017-10-17 14:50:26 - Энтертайнмент
”Морин хуур”-ын чуулгын 25 жилийн ойн тоглолт болно
2017-10-17 14:44:25 - Хууль
Д.Батчулуун: Архинд хордож амиа алдсан охин болон хүчирхийлэлд өртсөн таван настай охины хэргийг шалгаж байна
2017-10-17 14:32:49 - Хууль
"Ноён уул"-ын шүүх хурал хойшиллоо
2017-10-17 14:21:29 - Шар
Б.Батзориг ашиг сонирхлын зөрчилтэйгээ хүлээн зөвшөөрөв
2017-10-17 14:20:34 - Нийслэл
“Оргил рашаан сувилал”-ыг 15 тэрбум төгрөгөөр хувьчиллаа
2017-10-17 14:01:55 - Боловсрол
Сонгинохайрхан дүүргийн 67-дугаар сургууль смарт ангитай боллоо
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-17 13:28:06 - Нийслэл
ФОТО: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй явган хүний гүүрэн гарц ашиглалтад орлоо
2017-10-17 13:21:52 - Улс төр
Х.Баттулга: Монгол Улсаар овоглогдох Засгийн газар шүү гэдгийг анхаараарай, улстөржилт хэрэггүй
2017-10-17 12:57:14 - Хууль
Хүчирхийллийн эсрэг эцэг эхчүүдийн жагсаал цуцлагджээ
2017-10-17 12:51:00 - Нийслэл
Аврагчид гүний шумбалтын дадлага сургууль хийлээ
2017-10-17 12:45:40 - Улс төр
Сайд нарыг томилох эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна
2017-10-17 12:19:36 - Хууль
Хүний эрхийн дэд хороо хүчирхийлэлд өртсөн охины асуудлаар хуралдаж байна
2017-10-17 12:09:30 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: Ч.Хүрэлбаатарыг сайдаар томилохыг дэмжихгүй
2017-10-17 11:51:15 - Улс төр
Ерөнхийлөгч Ч.Хүрэлбаатараас бусдыг нь сайд болгохыг дэмжлээ
2017-10-17 11:41:53 - Улс төр
Сайд нарын нэрийг өргөн барилаа
2017-10-17 11:20:32 - Байгаль Орчин
Монголын судлаачид 2000 жилийн настай, хятад хувцас өмссөн муммийг олжээ
2017-10-17 11:19:55 - Хууль
Г.Баасангийн хийсэн мэдээлэлд АТГ-аас тайлбар хийжээ
2017-10-17 11:14:43 - Шар
Ашиглагдахаа байсан цементний үйлдвэрийг тансаг харш болгожээ
2017-10-17 11:09:22 - Орон нутаг
Говь-Алтай аймагт 24 залуу өрхийг 104 сая төгрөгөөр малжуулжээ
2017-10-17 10:54:42 - Хууль
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 616 иргэний мэдүүлгийг АТГ-аас хянажээ
2017-10-17 10:52:06 - Хууль
Таван настай охин хүчирхийлэлд өртсөн эсэх шинжилгээний хариу гараагүй байгаа гэв
2017-10-17 10:46:31 - Улс төр
Ерөнхийлөгч сайдад нэр дэвшигчидтэй уулзана
2017-10-17 10:43:41 - Гадаад
Мальта улсын ерөнхий сайдтай холбоотой оффшорыг дэлгэсэн сэтгүүлч амиа алджээ
2017-10-17 10:38:56 - Улс төр
УИХ “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи 16 дахь илтгэл”-ийг хэлэлцэнэ
2017-10-17 10:33:03 - Улс төр
Байнгын хороод хуралдана
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-10-16 09:42:50 - Хууль
Таван настай охиныг хүчирхийлсэн хойд аав нь гулсуур дээрээс унасан хэмээжээ
2017-10-17 07:43:11 - Хууль
СУРВАЛЖЛАГА: Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн охин эмнэлэгт хэвтжээ
2017-10-16 10:37:42 - Хууль
Нисэх-Яармагийн замд зам тээврийн ослоор таван хүн амиа алджээ
2017-10-16 14:46:19 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: С.Батболд, Э.Анар нарыг огцрох хүртэл хугацаагүй нойтон өлсгөлөн зарлана гэв
2017-10-16 15:16:47 - Шар
Жүжигчин Армен Джигарханян эхнэрээ цагдаад өгчээ
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-16 07:39:02 - Улс төр
Д.Тэрбишдагва: МАН-ын 65 гишүүн мундагтаа парламентад суусан юм биш
2017-10-17 10:19:44 - Хууль
Хөдөлгөөн зохицуулж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөжээ
2017-10-17 15:31:58 - Хууль
Халаасны хулгайч эмэгтэйчүүдийг баривчиллаа
2017-10-17 10:20:25 - Нийслэл
Өнөөдөр шилэн гүүрэн гарцын нээлт болно