Эмч нарын төлөөлөл ОУВС-д шаардлага хүргүүлнэ гэв

Түгээх    
2017-10-10 12:33:02 - Хууль

emch

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос  өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус холбооны зүгээс ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт шаардлага хүргүүлж байгаа аж.  Шардлагадаа эмч нарын цалинг нэмэгдүүлэх асуудлыг ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд тодорхой болгож, тусгаж өгөхийг хүссэн байна.

Мэдээллийн эхэнд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Эрүүл мэндийн салбарын ажилтнууд 2017 он гарсаар багагүй хугацаанд цалин орлогоо нэмэгдүүлэхийн төлөө тэмцэж, жагсаал цуглаан зохион байгуулж, ажил хаяхаа мэдэгдлээ. Өнгөрсөн хугацаанд төрийн байгууллагууд хоорондоо бичиг цаас шидэлцэж, УИХ-ын танхимд цалин нэмэх шаардлагатай байна гэсэн яриа өрнөсөн төдий байна. Тийм учраас Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр Монгол Улсад хэрэгжсэнээр 2017-2018 онд цалин нэмэгдүүлэхгүй гэсэнтэй холбоотой шаардлага хүргүүлж байна” гэж тодотгосон юм.

Мөн энэ үеэр Улсын нэгдүгээр Төв эмнэлгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Цэцгээ “Бид үнэхээр тэвчихээ байгаад тэмцлийн хөдөлгөөн өрнүүлж байгаа юм. Эмнэлгийн байгууллагын ажилтнуудын ихэнх нь зээлтэй, түрээсийн байранд амьдардаг гээд зовлон их. Эрүүл мэндийн салбар, эрүүл мэнд гэдэг хамгийн үнэтэй зүйл. Үнэт зүйлийнхээ ард зогсож буй эрүүл мэндийн салбарынхаа амьдралыг, нийгмийн асуудлыг харахгүй бол хэцүү болчихлоо гэдэг тэмцлийг бид өрнүүлж байгаа юм.

Эрүүл мэндийн салбарынхны цалинг нэмэх бүрэн боломж байна. Жишээ нь эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хууль зүйн хүрээнд ажиллуулбал бидний цалинг нэмэх боломжтой. Төр засгийн буруу бодлогоос болж бидний хөдөлмөрийн үнэлэмж бага байгаа. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 50 хувь нэмэхэд 156 тэрбум төгрөг хэрэгтэй. Төр концессийн гэрээнд хэдэн тэрбумыг зарж байгаа билээ. Сэтгэл, зүтгэл гаргавал цалин нэмэх боломжтой гэж бид үзэж байна” гэв.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 6

Зочин (103.206.195.163)
2017-10-11 10:15:07
Эмч нар гаралгааг зөв олсон байна. Багш нар жаахан буруу замаар яваад байна. Багш нар төрийн албан хаагчид эмч нартайгаа нэгдэж тэмцлээ үргэлжлүүлэх хэрэгтэй. ОУВС гадаадын хөрөнгө оруулагчид буюу уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан нэрээр монголыг хэдэн улс төрчдөөс худалдаж авсан олгирахуудыг дэмжиж монголыг сульдулж байна. Үүний оронд хүүхдийн мөнгийг бүрэн өгөх, төсвийн байгууллагуудын цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх, төрийн данхайсан бүтцэд 20 хувийн цомхтгол хийх, дэд сайдгүй ажиллах гээд олон зүйл дээр Шинэ засгийн газар дахиж гэрээг хийх хүртэл тэмцэх нь зүйтэй. Монголчууд баялагийн хараалд ормооргүй байна.

зочин (66.181.160.13)
2017-10-10 18:17:24
дэмжиж байна. Муу сайдтай байгаагийн илрэл салбарын хямрал шүү дээ. Юм мэддэггүй сайдын ачаар бүх эмч нар өндөр нарийн мэргэжлийн эмч болоод 1,2 дахь шатлалд эмч үлдэхгүй болох байх даа ЯАНА ДАА, ЯАНА энэ сайд нэртэй юу ч мэддэггүй хүмүүсийг

Монгол иргэн (202.21.108.134)
2017-10-10 15:38:11
Маш зөв Монголын төр өөрийн ард иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдэж чадахаа байсан өнөө цагт зөв шүү дээ эмч багш нараа дэмжье

zochin (103.194.176.101)
2017-10-10 13:56:44
songoosn ih huraliin gishundee handahgyi yu yu gej songoson MAN daa hand za

zochin (103.194.176.101)
2017-10-10 13:55:42
emch nar bagsh nar min zuv shdee TUSGAAR TOGTNOSON MONGOL ULSIIN IRGED BAIJ OUBS GEJ BAIGUULAGA TSALIN NEMEHGYI GESEN GEED DARGA NAR N TOLGOIGYI YUM SHIG ARD TUMENDEE HELED SUUJ BAIJ BOLOHGYI SHDEE SHAARDLAGA HURGUULEH N MASH ZUV OUBS -d

Зочин (202.179.4.190)
2017-10-10 13:34:47
САЙХАН ЮМ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАДАГ ХҮМҮҮСТ ЯНЗ БҮРИЙН АРГА БАЙДАГ БОЛОЛТОЙ АЖИЛГҮЙ ХҮМҮҮС ХУВИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮС ХААНА ХАНДАХ ВЭ АРГА ЗАМ БАЙНА УУ ЗААГААД ӨГӨӨЧ МОНГОЛЫН АРД ТУМЭН МИНЬ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-26 18:28:39 - Энтертайнмент
“Сэтгүүлч ордон”-ы шав тавих ёслолын ажиллагаа болно
2018-09-26 18:19:18 - Нийслэл
Төрийн албаны машинд тэмдэглэгээ тавьж байна
2018-09-26 18:15:59 - Нийслэл
Туул тосгоны эрүүл мэндийн төвийн шинэ барилга ирэх онд ашиглалтад орно
2018-09-26 18:09:22 - Энтертайнмент
БНСУ-ын "BTS" хамтлагийн гишүүд НҮБ-ын чуулганд оролцон үг хэлж, түүхэнд бичигдэв
2018-09-26 17:52:55 - Нийслэл
ОХУ-ын Буриад улсад Орос-Монголын хамтарсан цэргийн сургууль болно
2018-09-26 16:37:48 - Орон нутаг
Уул уурхайн эрдэмтэд Эрдэнэтэд чуулж байна
2018-09-26 16:36:29 - Хууль
Төрийн өмчит компанийн албан хаагчдыг шаталсан сургалтад хамруулж байна
2018-09-26 16:33:02 - Гадаад
Монгол иргэд Эквадор улсад 90 хоног визгүй зорчдог боллоо
2018-09-26 16:18:04 - Спорт
Ө.Дүүрэнбаяр мөнгөн медалийн төлөө барилдахаар боллоо
2018-09-26 16:06:29 - Эрүүл мэнд
Иргэний регистрийн дугаарыг төрөх байгууллагаас шууд олгодог болно
2018-09-26 15:36:39 - Нийслэл
ОЮУ ТОЛГОЙ: Эмгэнэл
2018-09-26 15:36:00 - Нийслэл
Сэжигтний гэрээс олдсон 1.3 сая ам.долларын араас багагүй мөнгөтэй төмөр сейф хураан авчээ
2018-09-26 15:15:00 - Нийслэл
Ус, дулаан дамжуулах төв, шугам сүлжээг нийслэлийн өмчид бүртгэлээ
2018-09-26 15:07:25 - Спорт
Ө.Дүүрэнбаяр ялж, Н.Түвшинбаяр аварга тэмцээнээ өндөрлүүллээ
2018-09-26 15:01:41 - Эдийн засаг
АХБ: Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.3 хувьд хүрээд байна
2018-09-26 14:50:48 - Улс төр
Хотын дарга С.Батболдын асуудлаар МАН-ын удирдлагууд зөвлөлдөх үү
2018-09-26 14:41:03 - Шар
Трамп Мүн Жэ Инд гарын үсэг зурсан үзгээ бэлэглэжээ
2018-09-26 14:31:50 - Шар
Бүргэдчин Н.Айшолпанд 20 мянган ам.долларын тэтгэлэг олгож, Астанад сургахаар болжээ
2018-09-26 14:26:19 - Орон нутаг
П.Мөнхтөр: Би монгол, англи хэл дээр хэвлэгдсэн нэрийн хуудас л хэрэглэдэг
2018-09-26 14:15:27 - Нийслэл
“Хөдөлмөрч залуучууд” яармаг болно
2018-09-26 14:05:01 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжаны өв, соёлын төвөөр зочлов
2018-09-26 13:48:17 - Спорт
Н.Ганбаатар, Ц.Бямба-Очир, А.Цацавшир нарын барилдах эрхийг хасчээ
2018-09-26 13:38:29 - Байгаль Орчин
Бэлэн байдлын үзлэг явагдаж байна
2018-09-26 12:59:11 - Шар
Ах, дүү хоёр сураггүй алга болжээ
2018-09-26 12:59:09 - Улс төр
Ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв
2018-09-26 12:17:11 - Нийслэл
Иргэн Д.Батмөнх ижил зовлонд унасан өрх толгойлсон аавд туслав
2018-09-26 12:06:17 - Спорт
Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар өнөөдөр дэлхийн дэвжээнд гарна
2018-09-26 11:56:21 - Нийслэл
Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ
2018-09-26 11:52:13 - Хууль
Талийгаач Т.Гомбосүрэнгийн авга ах н.Ганхуяг: Миний дүү төрийн албан хаагч нэртэй алуурчдын гарт амиа алдсан
2018-09-26 11:36:57 - Орон нутаг
Хонгор суманд 8,5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
2018-09-26 11:21:46 - Хууль
Вакцинд хамрагдаагүй бол торгох нь зөв эсэхийг ЦЭЦ дэнсэлж байна
2018-09-26 11:15:11 - Улс төр
Ерөнхий сайдыг иртэл Засгийн газар хуралдахгүй
2018-09-26 10:55:05 - Нийслэл
“Цагдаа” толгой орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2018-09-26 10:54:09 - Эрүүл мэнд
Хелико бактерийн эсрэг үндэсний аян зарлалаа
2018-09-26 10:50:48 - Нийслэл
Бэлхийн гүүрийг буулгаж, түр зам гаргажээ
2018-09-26 10:48:30 - Шар
“ТЭЦ-4”-ийн захирал асан С.Анхбаярт хоёр жилийн ял оноожээ
2018-09-26 10:47:35 - Спорт
ДАШТ: Л.Отгонбаатар хүрэл медаль хүртлээ
2018-09-26 10:42:01 - Улс төр
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхлэв
2018-09-26 10:39:30 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шинээр томилох асуудлыг хэлэлцэнэ
2018-09-26 10:30:57 - Байгаль Орчин
ДОХИО!!!: Өнөөдрөөс эхлэн хүйтэрнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-25 17:27:28 - Нийслэл
АТГ-т шалгагдаж буй төрийн албан хаагчийн гэрээс 1.3 сая ам.доллар олджээ
2018-09-25 13:46:21 - Энтертайнмент
М.Даваажаргал: Аав минь тэнгэрт гарсан ч хүү нь сайхан мэдээтэй ирлээ
2018-09-24 12:37:21 - Нийслэл
С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан
2018-09-25 08:29:15 - Хууль
АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТ: “ДЦС-4”-т гарсан осолд ГУРВАН КОМПАНИ БУРУУТАЙ
2018-09-26 08:37:10 - Хууль
П.Отгонманлай: Сумын Засаг даргын зурганд сэтгэгдэл бичээд, гэрээ зарж торгуулийн хоёр сая төгрөгийг барагдуулсан
2018-09-25 16:16:07 - Шар
Их Британий саятны охин хачиртай талх идсэний улмаас амиа алджээ
2018-09-25 12:52:56 - Хууль
АТГ: "Эрдэнэт"-ийн захирал асан Ч.Ганзориг нарын таван хүнийг шалгаж байна
2018-09-25 18:02:29 - Шар
Алдарт “Миний эхнэр ба хадам ээж” зургийн нууцыг тайлав