“Чингисийн хүүхдүүд” Оскарын наадамд өрсөлдөх эрх авахад монголчуудын дэмжлэг хамгийн чухал гэв

Түгээх    
2017-10-10 15:30:09 - Шар

90 дэх удаагийн Оскарын наадмын гадаад хэл дээрх киноны төрөлд оролцох эрхээ авсан “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны уран бүтээлчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

-ЭНЭ КИНО МОНГОЛ ЁС ЗАНШИЛ, АРД ТҮМЭН, БАЙГАЛЬ ЦАГ УУРЫГ ДЭЛХИЙД СУРТАЛЧЛАХ ЗОРИЛГОТОЙ-

Найруулагч Д.Золбаяр: “Монгол фильм группээс санаачилж олон төрийн бус байгууллага, хувь хүмүүс нэгдэн ажиллаж “Чингисийн хүүхдүүд” киногоо Монголынхоо ард түмэнд хүргэхэд бэлэн болоод байна. Энэ кино нь монгол ёс заншил, ард түмэн, байгаль цаг агаарын дэлхий дахин сурталчлах зорилготой. Бид энэ зорилгоо биелүүлж эхэлж байна. Өмнө нь хэд хэдэн кино наадамд орсон. Цаашид олон кино наадамд орохоор бэлдэж байна” гэв.

-ҮЗЭГЧДИЙН ТООН ҮЗҮҮЛЭЛТ НЭЛЭЭН ТОМ ХӨШҮҮРЭГ БОЛЖ ӨГДӨГ-

ПродюсерД.Ангараг: “90 дэх удаагийн Академийн дээд шагнал гардуулах Оскарын наадамд анх удаагаа “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино албан ёсоор эрхтэй болсон. Үүний дагуу АНУ-ын хоёр компанитай хамтраад маркетинг, PR-ийн ажил 11 дүгээр сараас эхлэх юм. Оскарын наадамд оролцох эрхээ авахын тулд гурван үндсэн шалгуур тавьдаг. Нэгдүгээрт, 90 дээш хувьд нь монголын уран бүтээлчид ажилсан байх ёстой. Хоёрдугаарт, эх орондоо нээлтээ хийсэн байх. Гуравдугаарт, тухайн улсын үзэгчдийн тоон үзүүлэлт нэлээн том хөшүүрэг болж өгдөг юм билээ. Энэ гурван шалгуурыг бид монголдоо амжилттай хийх юм бол Хойд Америк буюу олон улсад хийх маркетинг кампанит ажил дээр илүү дэмжилэг болж өгнө.

-МОНГОЛЧУУД НЭГДЭЖ ЧАДДАГАА “ЧИНГИСИЙН ХҮҮХДҮҮД”
КИНОН ДЭЭР ХАРУУЛЦГААЯ-

Жүжигчин Р.Анхням ““Чингисийн хүүхдүүд” кино өнгөрсөн зуны найман сард Архангай аймаг руу зургандаа очиж байсан. Тэр үед би төрөх дөхчихсөн, уг нь 3-4 хоногийн хугацаанд зураг авна гэж байсан боловч цаг агаараас болоод зураг авалт 10 гаруй хоног үргэлжилсэн. Ув улаан хацартай, хайр татам, хөөрхөн гурван хүүхдийн ээж болж тоглосон. Хотод амьдардаг хүүхдүүд энэ киног ээж аавтайгаа хамт үзээсэй, их олон зүйлийг ойлгох байхаа гэж бодож байна. Хөдөө мал маллаад амьдарч буй хүүхдүүдийн юу хүсэж мөрөөддөг, бид нараас юугаараа ялгаатай байна гэдгийг олж харах юм болов уу. Нүүдэлчин соёл иргэншилтэй монгол хүмүүс гэж явдаг учраас энэ ахуй соёлыг үзэх байх.

Би өөрөө киногоо үзээгүй байгаа. Өнөөдөр орой үзнэ, сэтгэл догдолон хүлээж байна. Үзсэн хүмүүсийн сэтгэгдэлийг сонсоход их сайхан, сайхан зүйлийг ярьж байгаа. Монголын байгаль, ахуй соёлыг маш сайхнаар дүрслэн харуулжээ гэсэн сэтгэгдэлүүдийг сонсоод их баяртай байна.

Монголын уран бүтээлчид Оскарын наадамд оролцох эрхийг авч чадсанд хувь уран бүтээлчийнхээ зүгээс туйлын их баяртай байгаа. Энэ бол маш том алхам юм. Монгол кино маш хурдтай хөгжиж байна. Монголчууд маань монгол киногоо бүгдээрээ дэмжээсэй, хулгайн кино линкээр үзэхээ болиосой, кино теарт очиж үздэг байгаасай гэж бодож байна. Оскарын наадамд оролцох эрхийг өрсөлдөх эрх болгож чадахын төлөө бүх монголчууд нэгдээсэй. Өнгөрсөн жил “Miss World” буюу “Дэлхийн мисс”-ийн тэмцээн оролцсон А.Баярцэцэгийг шилдэг 11-т оруулж чадсан шүү дээ. Монголчууд нэгдэж чаддагаа “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кинон дээрээ харуулцгаая. Бүгдээрээ хамтран зүтгэе” гэв.

-ОСКАРТ ӨРСӨЛДӨХ ЭРХТЭЙ БОЛОХЫН ТУЛД ХАМГИЙН СҮҮЛИЙН ТАВАН
КИНОНД ТУНАЖ ҮЛДЭХ ХЭРЭГТЭЙ-

Зөвлөх продюсер Д.Цэнгэл: “Оскарын шагнал гардуулах ёслол 2018 оны гуравдугаар сарын 4-ний өдөр болно. Энэ хүртэл 92 улсын уран бүтээлчид кампанит ажил явуулж таван улсын кино Оскарын гадаад хэл дээрх шилдэг кино номинацид тунаж үлдэх юм. Бидний хувьд оролцох эрхтэй болсон гэсэн мэдээг авсны дараа Оскарын киноны кампанит ажлыг хийдэг компаниудын санал ирсэн. Эхний саналын үнийн дүн нь 107.4 мянган ам.доллар байгаа. Дэлхий дахиныг хамарсан том кампанит ажил явуулж байж олон улсын шүүгчид, кино сонирхогчдын анхаарлыг татаж чадна.

Манай кино Оскарт албан ёсоор оролцох эрхтэй болсноо баталгаажуулж байгаа болохоос өрсөлдөх эрхтэй болсон гэсэн үг биш. Өрсөлдөх эрхтэй болохын тулд хамгийн сүүлийн  таван кинонд тунаж үлдэх хэрэгтэй. Тэр хүртэлх үйл ажиллагааг бид зохион байгуулах шаардлагатай учраас өнөөдөр хэвлэлийн хурал хийж байна. Одоогоор  бид 10 гаруй орны кино наадамд оролцсон, цаашид ч оролцох юм” гэлээ.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 19

ганаа (103.26.195.79)
2017-10-11 07:59:40
За яахав дэмжий дээ, дараа нь гуйлга гуйж байснаа мартаад биеээ тоочихвоо.

kkk (202.9.42.89)
2017-10-11 07:29:38
битгий ингэж тоо гүйцээхийн тулд гуйлга гуйж, тоогоор хөөцөлдөж байгаач. үнэхээр сайн кино болсон бол гуйсан гуйгаагүй л үзнэ.

Zochin (166.137.242.51)
2017-10-11 04:52:09
Yu yriad bgaa ym be uneheer goy kino bol negdsen demjsen ugui uzne sh dee baga tenegteerei

Зочин (202.21.107.17)
2017-10-10 22:35:37
Дэмжинэ

Зочин (108.208.122.34)
2017-10-10 22:26:11
Хошин киногоо үздэг хирнээ хөгжил ярьдаг бие биенээ дэмжий гэнгүүтээ гараад л муулдаг манайхан үзэх болов уу даа Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй ээ гэдэг шиг улс төрийн олон ангит үнэхээрийн сонирхолтой киногоо үзээд завгүй байгаа байлгүй

Зочин (103.229.120.73)
2017-10-10 19:45:16
Зvрхний хилэн гэх том нэртэй шалихгуй кинонцорыг vзээд билетээр шатчихлаа!? Ийм хогийн юм хийж бхаа болиочээ!? Цензур бх хэрэгтэй юмшигээ!? Харин Чингэсийн хvvхдvvд бол дажгуй болсон бна лээ!

Зочин (103.229.120.73)
2017-10-10 19:45:01
Зvрхний хилэн гэх том нэртэй шалихгуй кинонцорыг vзээд билетээр шатчихлаа!? Ийм хогийн юм хийж бхаа болиочээ!? Цензур бх хэрэгтэй юмшигээ!? Харин Чингэсийн хvvхдvvд бол дажгуй болсон бна лээ!

Зочин (124.158.92.27)
2017-10-10 18:02:36
Амжилт хүсье Танай баг хамт олонд

зочин (203.91.118.180)
2017-10-10 17:28:08
Миний бодлоор сүүлийн үеийн кинонуудаас Маш нууц кино л арай кино урлагт дөхсөн юм болов уу гэж бодсон. Энэ хүүхэлдэйн киног эрхээ авсан гэж ойлгосон буруу байж монголчууд дэмжээд сайн үзэх хэрэгтэй гэж ойлголоо, эсвэл нэг маркетинг нь юм уу. баахан хүн үзүүлж ашиг олчихоод сүүлийн 5 кинонд тунаж чадсангүй гэхийн болов уу.

Сайн байна (219.142.99.4)
2017-10-10 17:17:18
Үзнэ ээ уриална аа. Оскар авахдаа голнь биш монголын кино урлагийг дэлхийд таниулах гайхуулах боломж байна шүүдээ манайхаан

Сайн байна (219.142.99.4)
2017-10-10 17:17:01
Үзнэ ээ уриална аа. Оскар авахдаа голнь биш монголын ктно урлагийг дэлхийд таниулах гайхуулах боломж байна шүүдээ манайхаан

Сайн байна (219.142.99.4)
2017-10-10 17:16:50
Үзнэ ээ уриална аа. Оскар авахдаа голнь биш монголын ктно урлагийг дэлхийд таниулах гайхуулах боломж байна шүүдээ манайхаан

Зочин (182.160.5.217)
2017-10-10 17:03:34
ugaasaaa chanartai bol demjleg avna urialaad ch hereggui ЗҮРХНИЙ ХИЛЭН КИНО ХҮМҮҮС ДЭМЖИЖ БН УРИАЛАХ ШААРДЛАГГҮЙ УГААСААА ЧАНАРТАЙ БҮТЭЭЛ

Зочин (202.9.41.144)
2017-10-10 16:32:55
Энэ кино бол монгол биш. Гадны нэг теливизийн захиаалгаар хэд хэдэн жижиг фестивальд оролцуулхын тулд монголчуудыг хөлслөн ашиглаж хийсэн "бүтээл". Тэр зорлого ч биелүлсэн. Гэтэл Оскар бол арай өөр шалгууртай. Гадаад киноны төрөлд Оскарын шагналт өрсөлдөхийн тулд ямар нэгэн гадны оролцоогүй байх ёстой. Санаж байна уу урд нь Оскард Чонон сүлд гэдэг хятадын киноог зүтгүүлэд энэ шалгуурыг давж чадаагүй хасагдаж байсан. Гуравт энэ киноог Монголд хичнээн ч суртчилаад нэмэргүй. Хүн их үзэхгүй. Яагаад гэдгийн бод доо.

Nam bus irgen (43.242.243.159)
2017-10-10 16:25:56
Biye biyeniigee hundelj bai humuusee. Neg l amidarch zurvashan ued amidrah baij bitgii eldveer negnee helj bai.

Зочин (203.246.85.212)
2017-10-10 15:55:16
Урлаг ойлгодоггүй гэдгийн тод жишээ энэ доод талын нөхөр.↓

зочин (202.179.31.100)
2017-10-10 15:54:53
203.246.85.212-ын Үхсэн хужаа юу хуц ном кккккк

зочин (202.179.31.100)
2017-10-10 15:51:16
Үхсэн хужаа чи юу хуц ном кккккк

Зочин (203.246.85.212)
2017-10-10 15:44:58
Энэ кино үнэн гоё кино болсон байх. Даанч Монголчууд үзэхгүй ээ. Эргүү царайлчаад сүүлийн үеийн ямар ч утгагүй, юу илэрхийлэх гээд бгаа нь мэдэгдэхгүй, инээлгэх гэж ядсан кино оронцог л үзэх сонирхолтой ш дээ. Ж нь пириусны боос ... ч гэж байх шиг. өөр юу юу ч билээ. Хүний урманд нээг ч кино гэж нэрлэчихээр юм бхгүй. Өөрсдөө тэр юмааа кино гэж боддог бх.Монголчууд урлаг ойлгох болоогүй.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-13 11:25:29 - Гадаад
"Apple" Калифорнийн түймрийн улмаас хохирогчдод сая доллар хандивлажээ
2017-12-13 11:21:10 - Улс төр
Гурван ээлжийн сургуулийн багш, сурагчид Ерөнхий сайдын “ивээл”-д орлоо
2017-12-13 11:12:50 - Энтертайнмент
“Алтан бөмбөрцөг” кино наадмын нэр дэвшигчдийг зарлалаа
2017-12-13 11:11:27 - Улс төр
Засгийн газрын хуралдаанаар утааны асуудлыг хэлэлцэнэ
2017-12-13 10:57:59 - Шар
“Ц.Цогзолмаа сайд ажил төрлөө фэйсбүүкийн чаатаар явуулдаг” гэжээ
2017-12-13 10:50:05 - Орон нутаг
Алга болоод 17 хоносон иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ
2017-12-13 10:46:56 - Гадаад
Дэлхийд өндрөөрөө хоёрдугаарт бичигддэг "Шанхай тауэр" нээлтээ хийв
2017-12-13 10:42:56 - Нийслэл
П.Баярхүү: Бага, дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ
2017-12-13 10:40:50 - Улс төр
У.Хүрэлсүх: Цалин хөлс, тэтгэврийг шат дараатайгаар нэмэгдүүлнэ
2017-12-13 10:38:08 - Хууль
Агаарын бохирдол бууруулах төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт хуульд нийцэж байгаа эсэхийг шалгахаар боллоо
2017-12-13 10:29:56 - Эдийн засаг
Монголыг шатахууны хараат байдлаас гаргахыг эсэргүүцэхийн учир юу вэ
2017-12-13 10:28:51 - Хууль
С.Батболд, С.Баяр нарын оффшорын асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ
2017-12-13 09:50:14 - Эрүүл мэнд
Суданд гэмтсэн монгол цэргийг эх оронд нь авчирчээ
2017-12-13 09:37:38 - Улс төр
УИХ-ын байнгын хороод хуралдана
2017-12-13 08:34:43 - Улс төр
С.Эрдэнэ: Банкны зээлийн хүүгийн дээд хэмжээг 18 хувь байхаар хуулийн төсөлд тусгасан
2017-12-13 08:30:56 - Эрүүл мэнд
Ашиглалтаас гарсан батерейг дэлхий нийт баялаг гэж үздэг бол монголчууд хаягдалд тооцож, түүндээ хорддог
2017-12-13 08:24:45 - Энтертайнмент
Домогт“BoneyM” энэ сарын 30-нд Монголд тоглоно
2017-12-13 08:19:38 - Эрүүл мэнд
Монгол бадарчин Амай: Өвчтэй байгаа хэдий ч зовлон яримааргүй байна
2017-12-13 08:11:02 - Хууль
Айлын хашаанд орж нохойг нь буудсан гэх асуудлаар Хот тохижилтын газар цагдаад ханджээ
2017-12-13 08:00:48 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2017-12-12 17:37:52 - Нийслэл
“Шинэ санаа-Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний төслийн уралдаан зарлалаа
2017-12-12 16:47:54 - Нийслэл
Хугацаа нь дууссан бараа, бүтээгдэхүүнээс болгоомжлохыг анхааруулав
2017-12-12 16:47:20 - Гадаад
ОХУ-ын тамирчид “Пёнчан-2018” өвлийн олимпод оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгджээ
2017-12-12 16:29:47 - Технологи
Автомашины хаягдал баттерейн хор уршгийн талаар хэлэлцүүлэг боллоо
2017-12-12 16:29:01 - Гадаад
Твиттерт ОХУ-ын олимпийн хоригийг эсэргүүцэн нэгдэж эхэлжээ
2017-12-12 16:18:24 - Хууль
МХЕГ-ын байцаагчдыг суллаагүй, цагдан хорих шийдвэр гаргажээ
2017-12-12 16:14:10 - Улс төр
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 33.7 хувиар өсчээ
2017-12-12 16:05:32 - Улс төр
Шадар сайд Ө.Энхтүвшин урчуудын төлөөлөлтэй уулзлаа
2017-12-12 16:02:28 - Хууль
Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан болно
2017-12-12 15:57:01 - Гадаад
Путин Сириэс цэргүүдээ татах тушаал өгчээ
2017-12-12 15:24:13 - Улс төр
Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2017-12-12 15:15:28 - Гадаад
Нью-Йоркт дэлбэрэлт үйлдсэн этгээд “Лалын улс” бүлэглэлд үнэнчээ хэлжээ
2017-12-12 15:10:29 - Энтертайнмент
“Монгол Улсын Филармони-45” баярын концерт болно
2017-12-12 15:08:38 - Нийслэл
“Эко дүүрэг” хог хаягдлаа ангилан, ялгах аян өрнүүлжээ
2017-12-12 14:39:40 - Спорт
Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртлээ
2017-12-12 14:21:08 - Улс төр
Оюу толгой, Эрдэнэс Таван толгойн үйл ажиллагаанд аудит хийнэ
2017-12-12 14:07:54 - Нийслэл
Улаанбаатар зам засвар, арчлалтын газрынхан “Хүүхэд нэг бүрийн төлөө” аянд нэгдлээ
2017-12-12 14:04:40 - Энтертайнмент
Бурханч лам Г.Пүрэвбат: Үндэсний урлаг, соёлоо ард түмэндээ таниулж сонирхуулъя гэсэн юм
2017-12-12 13:55:57 - Эдийн засаг
Импорт 825.1 сая ам.доллараар өсчээ
2017-12-12 13:50:21 - Нийслэл
Пиротехникийн хэрэгслийн аюулгүй байдлын хяналт шалгалт явагдаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй