Э.Сүхбадрах: Зургаахан настай охиноо савны хорт хавдартай болчихно гэж төсөөлөө ч үгүй

Түгээх    
2017-10-11 07:28:26 - Эрүүл мэнд

Саяхан л ардын сургуулийн алтан босгыг алхаж “сурагч” хэмээх эрхэм алдар хүртэн хөөрөн баярлаж явсан бяцхан охин өдгөө эмнэлгийн орон дээр хорт хавдар гээч аймшигт өвчинтэй тэмцэлдэн, үхэл сэхлийн заагт хэвтэж буй талаар мэдээлэх гэж байна.

Зургаахан настай дэгж дэрвэж явсан хөөрхөн охин савны хорт хавдар гэх аймшигт өвчин туссан талаар сонсоод сэтгүүлч би үнэхээр хэлэх үг олдохгүй, хөөрхий охиныг өрөвдөж, энэлэн шаналж байгаа эцэг эхэд нь бага ч гэсэн сэтгэлийн дэм өгөх юмсан гэсэн чин хүсэл тээсэн юм.

С.Цэлмэг охины аав, ээж амьдралынх нь утга учир, гэрэл гэгээ болсон ганц үрд минь амьдрал бэлэглэж, элэг бүтэн амьдралыг нь аврахыг чин сэтгэлээсээ гуйн, ард түмнээсээ тусламж хүсч байна. Охины аав Э.Сүхбадрахтай ярилцсанаа та бүхэнд хүргье.

-ХАГАЛГААРААР БАРУУН ӨНДГӨВЧ, САВНЫ 70 ХУВИЙГ НЬ ТАЙРЧ АВСАН-

-Охиноо ийм өвчтэй гэдгийг хэзээ мэдсэн бэ?

-Есдүгээр сарын 16-нд би хөдөө ажилтай явж байгаад шөнө гэртээ орсон. Өглөө сэрсэн чинь охин маань уйлчихсан хэвтэж байсан. Яав ийв гэтэл “Аав аа, миний хэвлийгээр өвдөөд байна” гэсэн. Яасан юм бол гээд ээж нь намайг “Охиноо аваачаад эмнэлэгт үзүүлчих. Дээрээс хойш энд юм өвдөж байна гээд байгаа юм” гэсэн. Эмэгтэй хүүхэд болохоор доороосоо даараад байгаа юм болов уу гээд дулаан хувцаслаад  л яваад байсан. Ийм айхтар хавдар тусчихсан гэж төсөөлөө ч үгүй байсан. Ингээд охиноо Эх нялхаст аваачиж үзүүлсэн.

-Эход үзүүлээд л хавдар гэдгийг шууд оношилсон уу?

-Эмч нь ямар ч байсан олгой биш байна. Эход харуулчих гэсэн. Эход харуултал “Өндгөвчний тэр хавьцаа их том хэмжээтэй юм байна. 6x4 хэмжээтэй юм байна гэсэн. Тэгээд буцаад хагалгааны эмч дээр очоод үзүүлсэн. Баруун өндгөвчинд нь уйланхай шиг юм байна. Тодорхой мэдэхийн тулд томографикт харуулах хэрэгтэй гэсэн. Томографикт харуулчихаад ирэхэд эмч нар зургийг нь хараад баруун өндгөвч нь хавдартай байна, хагалгаа хийхгүй бол цаашаа улам үрэвсэж тархаж магадгүй гэсэн. Ингээд хагалгааны эмч нар ярилцаж байгаад дурангаар хагалгаа хийхээр болсон доо. Тархаагүй байхад нь яаралтай авчихвал зүгээр гэж хэлсэн.

-Хагалгаанд хэзээ орсон бэ?

-Есдүгээр сарын 21-ний өдөр 14 цагт хагалгаанд орсон. Орой 4, 5 өнгөрч байхад эмч нь С.Цэлмэгийн ээж, аав нь байна уу гэж дуудуулсан. Яарч сандраад ортол хавдар нь сав руугаа ороод, савныхаа ард тал руу үсэрхийлчихсэн байна. Тиймээс охины чинь баруун өндгөвч, савыг нь авах хэрэгтэй гэж хэлсэн. Бид хоёр яахаа мэдэхгүй маш их айж балмагдсан. Тэгээд Эх нялхасын төрөх тасгаас бүр том эмч дуудаад зөвлөлдсөн. Дурангийн хагалгаагаа болиод шууд нээлт хийж хагалгаанд оруулж байж хавдрыг цэвэрлэхээр болсон. Ингээд баруун өндгөвч, савны 70 орчим хувийг нь тайрч авснаар хагалгаа орой долоон цаг өнгөрч байхад дууссан.

-ИРЭЭДҮЙД ХАРАМСАХГҮЙН ТӨЛӨӨ ЧАДАХ БҮХНЭЭ ХИЙХЭЭР ШИЙДСЭН-

-Хагалгааны дараагаас л шууд химийн тариа хийлгэж эхэлсэн гэсэн үү?

-Хагалгаанаас гарснаас хойш хоёр, гурав хоносны дараа эдийн шинжилгээний хариу ирсэн. Гэтэл маш ноцтой хариу гарсан. Эмч нь “Та хоёр өөрсдөө маш сайн гүйж, гадаадад эмчлүүлэх арга байдаг эсэхийг хөөцөлдөхгүй бол Монголд эмчлэгдэх аргагүй болсон байна гэж хэлсэн. Хавдар тархсан хэсгийг нь авсан ч гэсэн цаана нь үсэрхийлчихсэн үлдэц нь үлдчихдэг юм байна. Ингээд миний охин есдүгээр сарын 28-наас хойш Эх нялхасын хавдарын тасагт хэвтэж байна. Аравдугаар сарын 2-ноос хойш химийн тариа хийж эхэлсэн. Тариа хийлгэж эхэлсэнээс хойш охин маань ус ч ууж чадахгүй болчихоод байгаа.

-Эдийн шинжилгээний хариу нь яг юу гэж гарсан бэ?

-OVARY:Yolk sac tumor with tumor necrosis буюу өндгөвчний хорт хавдар болох нь тогтоогдсон гэж хариу гарсан. Энэ нь бусад эд эрхтэнд үсэрхийлэх, цаашилбал амь насанд нь аюултай болохыг мэдсэн юм. Химийн тариа хийхгүй л бол маш хурдан тархаж, амиа алдах магадлалтай юм билээ.

-Одоо биеийн байдал нь хэр байна  вэ?

-Хэвтэрийн хүн болсон гэх үү дээ. Жаахан ус уухаар дотор нь муухайраад, бөөлжөөд гаргачихаад байгаа. Миний охин энэ намар хичээлд ороод дөнгөж арван хэдхэн хоног явж байсан юм.  

-Гадагшаа яваад эмчлэгдэх боломж байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Гадаадын эмнэлгүүдэд хандсан уу?

-Бид хоёр ирээдүйд харамсахгүйн тулд охиныхоо төлөө чадах бүхнээ хийхээр шийдсэн. Тиймээс гадагшаа дотогшоо явуулж эмчлүүлэх арга боломж юу байна бүгдийг судалж эхэлсэн. Энэхүү өвчнийг цаашид Монголдоо эмчлэх боломжгүй учир бид яаралтай хилийн чанадад очиж эмчлүүлэх хэрэгтэй. Бид одоогоор Франц, Герман, БНСУ, БНХАУ-ын эмнэлгүүдэд хандсан байгаа. Гэвч одоогоор аль ч эмнэлгээс нь хариу ирээгүй байна. Миний охиныг эмчилж чадах эмнэлэг байгаа гэдэгт итгэж байгаа. Мэдээж нааштай хариу ирвэл эмчилгээний зардал мөнгө нь хэдэн саяар тоологдохыг хэлж мэдэхгүй.  Миний охин цаг алдалгүй эмчилгээнд орох шаардлагатай байгаа. Охины минь амьдралд цаг хором бүр үнэтэй байгаа учир та бүхнээсээ сэтгэлийн өглөг хандив гуйж байгаа юм шүү.

-ОХИН МИНЬ ЭЭЖ ХҮН БОЛОХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН-

-Савных нь 70 хувийг, баруун өндгөвчийг нь авчихсан. Харамсалтай юм?

-Хавдар нь үсэрхийлчихсэн болохоор яалт ч үгүй тайрах шаардлагатай байсан гэж хэлсэн. Савных нь бага ч гэсэн хэсэг үлдсэн болохоор эмчилгээ хийлгээд эдгэрсэн тохиолдолд эмэгтэй хүний гормон нь байгаад биений юм нь цаашид ирэх боломжтой гэж эмч нар ярьж байсан. Харин хэзээ ч хүүхэдтэй болох боломжгүй болсон доо. Уг нь анх хагалгаанд орохоос өмнө баруун өндгөвчийг авлаа гэхэд хүүхэдтэй болох магадлал 50 хувь болох байх гэж ярьж байсан. Гэтэл хагалгааны явцад хавдар үсэрхийлсэн байсан учраас савных нь 70 хувийг авчихсан. Савыг нь бүрмөсөн юу ч үгүй авчихаар эмэгтэй хүний ямар ч гормон ялгарахгүй, нэг ёсондоо эмэгтэй хүн байхаа больдог гэж байсан.

-Өмнө нь бага насны хүүхэд өндгөвчний хорт хавдар тусч байсан тохиолдол байдаг юм болов уу. Эмч нараас асуусан уу?

-Өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй гэсэн. Анх удаа бага насны хүүхэд ийм хорт хавдраар өвчилж байгаа болохоор яаж эмчлэхээ эмч нар сайн мэдэхгүй л байгаа юм шиг байна. Эмч нарын ярьж байгаагаар өмнө нь Монголд 17-той эрэгтэй хүүхэд ийм төрлийн хорт хавдар тусч байсан гэсэн. Тэр хүүхэд хорт хавдартайгаа мэдэхгүй олон жил болчихсон, нярай хүүхдийн толгой шиг том хавдар үүсчихсэн байсан гэж ярьж байсан. Тухайн хүүхэд амиа алдсан юм билээ.

-Яг юунаас болж ийм хавдар үүссэнийг тогтоох боломж байдаггүй юм болов уу?

-Эмч нарын хэлж байгаагаар бүр эхийн хэвлийд байхад нь сав нь үүсэхэд хамт үүссэн уйланхай байж магадгүй гэж хэлсэн. Төрөлхийн гэсэн үг. Хавдар үүсэх шалтгааны 95 хувь нь тодорхойгүй, зөвхөн таван хувь нь удамшлынх байдаг гэдэг юм байна.

-Охиныхоо төлөө чадах бүхнээ хийгээрэй.

-Тэгнээ. Баярлалаа.

Та бүхэн С.Цэлмэг охины аав ээжтэй холбогдож, тэдэнд сэтгэлийн хандив өргөхийг хүсвэл доорхи утсаар холбогдох боломжтой юм шүү.

Аав: Энхбаатарын Сүхбадрах (99643562)

Ээж: Насаннэмэхийн Бямбамаа (95643562)

Охин: Сүхбадрахын Цэлмэг Хандивын данс: Хаан банк 5020912097 Энхбаатарын Сүхбадрах

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 117

Chingisiin ger bul (66.181.187.72)
2017-10-16 14:33:35
Hurdan edgeerei. 10000 hiilee. Iim joohon huuhed hund hagalgaand orood hetsuu yumaa. Gehdee ireeduid ohin ni tom boloh uyd ulam tugs emchilgeenuud garah yum chini olin saihan urtei saihan eej boloh bolnoo. Setgeleer bitgii unaarai

Asem (66.181.164.214)
2017-10-14 19:03:34
Opshorcidoo ene ohind tuslaarai nvgel chin nimgereh bolno BAYRTSOGToo

zochin (202.21.113.190)
2017-10-14 12:07:01
sain hunees asuugaad buuriin bohi gam hiij og buruu yum baihgui zurhnii asuudalgui l bol ydaj taraahgui

Зочин (66.181.182.92)
2017-10-13 20:15:27
olon ohiduud ordgiim bna leeee nas hamagui ym shig bna lee bidnii amifdarch bgaa orchin het bohirdoltoi boltson shuu dee hodoo amidrah esvel gadaad amidrah l songolt bna da

Бямбаа (49.0.213.209)
2017-10-13 20:15:06
уг нь охин хүүхэд гээд байтал эмч эр гээд бичсэн байх ийм хайнга хандаж байж бас цалингаа нэмүүлэё гээд ичих ч үгүй яриад байгаа улс даа

зочин (27.123.212.142)
2017-10-13 15:45:42
хүүхдийн буян заяаа дүшнээ эрүүл болно эцэг эх нь сэтгэлийн хаттаа байгараа

Зочин (66.181.180.208)
2017-10-13 14:30:23
Одооны ээж нар ийм л хариуцлагагуй болчихсон ээж унэхээр муу бнаа охин хуухдээ ийм болтол явуулж бдаг арайчдээ

Зочин (103.9.90.98)
2017-10-13 14:11:08
би дансанд нь 20000 төгрөг хийлээ бага ч гэсэн нэмэр болог

хадаан (202.9.41.105)
2017-10-13 11:55:28
ээж нь гэж яасан амьтан бна аа, хэдүүнээс хойш өвдөөд бсан юм. чи очоод үзүүлчих гэж хэлсэн бна шд арчаагүй.

Зочин (202.179.24.95)
2017-10-13 11:36:19
edgenee zorigtoi baigaarai buh um saihan bolnoo

moogii (103.9.90.98)
2017-10-13 09:10:26
aaw eejiin nylh tsetseg tsewruu shig ohin hurdan edgeerei burhan iweeh boltugai setgeliin hnadiwaa haramgui hairlaarai dalaid dusal nemer shuu

zochin (66.181.160.73)
2017-10-12 23:46:20
hoorhi ohin edgenee. burhan iweeg

Даруйхан л ийш тийш бүх газарт х (103.229.122.129)
2017-10-12 19:24:49
Эрүүл мэндийн яаманд шууд очиж өргөдөл матёриалаа өнөө маргаашгүй өгөөрэй. Тэнд тусдаа алба байх ёстой доо тэр байтугай гадаадын эмнэлэг ч олоод өгөх ёстой л баймаар. Эмчилгээний зардлыг ч эрүүл мэндийн яам ямар 1 хэмжээгээр гаргах болов уу

Даруйхан л ийш тийш бүх газарт х (103.229.122.129)
2017-10-12 19:24:49
Эрүүл мэндийн яаманд шууд очиж өргөдөл матёриалаа өнөө маргаашгүй өгөөрэй. Тэнд тусдаа алба байх ёстой доо тэр байтугай гадаадын эмнэлэг ч олоод өгөх ёстой л баймаар. Эмчилгээний зардлыг ч эрүүл мэндийн яам ямар 1 хэмжээгээр гаргах болов уу

Зочин (202.21.106.120)
2017-10-12 19:04:36
Hogiin tur zasag eruul mendiin daatgalaas munhu ugch chaddagui ym gehed ene ulsaa hugjuuleechee tonog tuhuurumj avaachee rmch nariig surgaachee. Bid iim bhd setguulch hun said bolgochihood uursdiiguu bodool bayajaad bhiin ard tumnee bodoochee.

Зочин (103.229.121.60)
2017-10-12 18:05:56
Setgeliin tenxeetei baigaarai! Evii nyalx vriig burxan xarx bailguidee. Egchne ouynaagas xandiv geed xiilee.

МУ-ын иргэд (182.160.36.141)
2017-10-12 16:40:36
Ирээдүйдээ итгэлтэй байгаарай.Хүүхэд гаргах үгүй нь асуудал биш.Эрүүл болгож аймшигт өвчнөөс салгах нь чухал.Ямар улсаас хариу ирнэ эргэж хариу өгөөрэй. Монголчууд нэгдэж,сэтгэл зүтгэлын дэмээ үзүүлэх болноо.Эдгэрнээ.

иргэн (124.158.110.101)
2017-10-12 16:05:52
Бяцхан охин эдгэрнэ ээ. Ээж аав нь сайхныг бодож байгаарай. Сэтгэл дагадаг гэдэг шүү. ЭМЧ НАРТ биопси, мэс заслын шинэилгээний илгээлт дээр хүйсийг ЭР гээд биччихсэн байх юм. Дэндүү хайнга байна шүү. Тэгээд өндгөвч аваад байгаа аа.

capaa (66.181.187.112)
2017-10-12 12:33:18
hvmvvsee baga geltgvi tuslatsgaay neg ch gsn ger bvl eleg bvten az jargaliig vldeehiin toloo hamtdaa

ЗОЧИН (202.179.31.86)
2017-10-12 11:33:50
эвий дээ ээж аав нь сайн хичээгээрэй заавал эсэн мэнд үлдээгээрэй тэр сав мав яахав ээ хэрэггүй хүн бүр тусалнаа

best (112.72.11.124)
2017-10-12 11:13:25
hurdan edgeerei duu min tanai ger buld sain saihniig husie

Zochin (202.179.31.21)
2017-10-12 11:10:53
Ymar ch hetsuu ym dee. Ur huuhed gdg buhnees iluu setgel uwduj bn. Ohin ni edgenee setgeliin tenheetei bj itgel naidwaraa aldahgui brai

Oyun (202.180.220.172)
2017-10-12 10:57:35
ERUUL EHKH BOLOH BOLTUGAI. DANSAND NI HANDIV HIISEN.

Зочин (103.9.90.130)
2017-10-12 10:51:39
Танай гэр бүлд элэг бүтэн, аз жаргалтай амьдралыг хүсэн ерөөе. Олон хүний сайхан сэтгэлийн тус дэм гарах байх аа.

Зочин (103.57.95.207)
2017-10-12 10:10:21
Уншаад дотор эвгүй боллоо.Сэтгэл хүндрээд хэцүү болж байна.Энэ хүнд үеийг даваад гараарай гурвууланд нь сайныг ерөөе. Би бага ч болов мөнгө хийнэ заавал

Zochin (150.129.143.71)
2017-10-12 07:19:14
Minii ohin 18 nastaitaa gedes ni tomrood emnelegt uzuultel mash tom hemjeenii gistom bn geed hagalgaand orson bas neg undguvchiig ni avsan hagalgaa amjilttai bolj gam ch sain hiisen odoo nuhurtei bolj huutei ch bolson emchilgee sain hiilgeeree

Зочин (27.123.214.91)
2017-10-12 07:12:47
Яагаад охин хүүхэдийн.өвчиний түүхиийг ингэж олон түмэн нээлттэй байлгаад байнаа болиочээ

g (122.201.24.50)
2017-10-12 02:16:05
eviidee nyalh amitan,,, ymar aimar yum be,,,, ohinoo erthen shig uzuulj baiy burhan min, ymartai ch manai emchnar hurdan onoshilson n saishaaltai,,, edgeh boltugai,,,

zochin (103.57.92.80)
2017-10-12 01:28:15
Ta hediig Burhan urshuug.

зочин (202.179.25.188)
2017-10-12 01:04:23
эвий эвий хүүхдийн заяа түших бизээ хурдан эдгэх болтугай ээж аав хоёр нь сэтгэлийн тэнхээтэй байж өрнө дорнын эмчилгээг хослуулж болох л талаас нь хөөцөлдөөрэй сайхан сэтгэлт хүн бүр сэтгэлээрээ хандив өгөхөд боломж бүрдэнээ дэмжээрэй одь эмнэлгийн баатар гэдэг эмч хорт хавдартай хүмүүсийг эмчилдэг гэсэн шүү дээ түүнд хандаад үзээч мөн серажемийн орны арчилгаа химийн тариа хийлгэж байхад сайн шүү дээ 70001238 руу утасдаад үзээч

Зочин (202.9.42.250)
2017-10-12 00:45:54
dalaid dusal nemer geed jaahan mung hiilee hunii nyalh yr hurdan edgeerei.

Би Монгол Хүн (122.201.31.27)
2017-10-11 23:18:51
Эцэг эх нь сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Өвчин хэлж биш хийсч ирдэг хорвоо шүү дээ. Тэгээд ч сав бол дүлий эрхтэн хүмүүсээ. Хүүхдэд зовиур мэдэгдээгүй өдий хүрсэн байна шүү дээ. Бид нэгэндээ дэм тус болохын оронд зовлон дээр нь зовлон нэмж болохгүй ээ. Таны үр өвдчихөөд бусдаас тус гуйж аргаа барж нойргүй хонож явахад чинь арчаагүй малаар чинь дуудвал сайхан байх уу? Тархины тураалтай хүмүүс байх юм даа. багахан хандив өргөлөө. Амжилт

eej (122.201.31.27)
2017-10-11 23:02:40
Айл бүр маамуутай. Хөөрхий амьдрал үзээгүй энэ бяцхан охиныг өрөвдөж сайхан сэтгэлт хүмүүс минь тусламжийн гараа сунгахыг уриалж байна, өдий болтол нь өсгөсөн үрээ алдах ямар хүнд байхыг эцэг эх болж үзсэн хэн бүхэн зовлонг нь төсөөлж байгаа гэдэгт итгэлтэй байна. эдгэнэ ээ монголчууд бид сайхан сэтгэлтэй хүмүүс шүү дээ

oji (66.181.160.62)
2017-10-11 22:47:03
evii evii uruvduud bh ym.yaj zovj bga bol burhan min.hurdan hariu ireh heregtei bn.udah tusam hetsuu shde huurhii min

Зочин (139.5.219.109)
2017-10-11 22:19:05
Bugdeeree ih baga geltgui bolomjooroo tusalyaa.huurhun byatshan ohind amidral beleglie.

Зочин (66.181.182.99)
2017-10-11 22:14:35
Evii de evii

Hmm (122.201.22.243)
2017-10-11 21:22:56
Bi eejtein neg baiguullagad ajilladag bsn. Ta nariin amniihaa zorgoor chalchih hvn bishshvv. Ohindoo vnheer ih anhaaral halamj tawidag. Ih ajil, daramttai udirdlaga naraasaa bolood hvvhdee tanihku hajuu aildaa orhiod ywdag eejvvd olon bdg ajiltai. Hvnii amidral baidliigch medkv baij bitgii zowlongoorn jargal hiij, tohuurhaad bai. Oorsdoo har malnuud. Zowj zvderch bhadn har mal ntreern duudah saihan bdiimu. Ta nariin hvvhed iim bolod oorsdiig chin ingej helwel saihan bhu. Urmiin vgeer demjihiin orond dairch doromjloh yun. Herwee muu vgeer haraamaar bwl olon niitiin svljeend bish naad geriihee hanand hel. Ta nart doromjluulah ger bvl bish shvv. Minii medhiin

chingun (175.120.61.151)
2017-10-11 20:08:05
huchtei tenheetei baigaarai . bagahan mungu hiilee dalaid dusal nemer gdg joohn ch gsn dem bologdee

capaa (66.181.182.127)
2017-10-11 20:04:10
IIm torliin howor tohiolddog owchniig eh orondoo emchilj chadahgvi yum chn Ulsaas bvh zardliig ni daagaad gadaadad emchlvvlj baimaar yum da...Bvhel bvten uls baij awrah garts baisaar bhad zvgeer haraad l suuj bh yum da

гэрэл (59.153.114.205)
2017-10-11 20:00:58
хөөрхөн охин нь эдгэрнээ сайхан сэтгэлтэй хүмүүс олон шүү туслана гэдэгт итгээрэй дансанд нь мөнгө хийлээ. Завханаас

gereltuya (103.229.121.66)
2017-10-11 19:54:53
mash aimshigtai hund sanagdaj bn, gehdee minii duu zaawal edgeed ireeduid sain hanitai bolooroi. odoo shinjleh uhaan hugjsun uuruu teehgui l bolhoos huuhedtei boloh olon arga bgaa shuu. eej aaw n bitgii shantraarai. uwchiniig dawj garhad setgeliin hat ih shaardana. z

Зочин (27.123.214.89)
2017-10-11 17:33:41
hurdan edgeerei.uvchin gedeg hiisch irdeg ymdaa.eej aavig n buruutgaad bga humuus yahnavdee.shanalj ydaj bhad n.yaj iim muuhai bdg bnaa.uuriiguu orond n tavij uzej bai.ymarch hunii orond

Зочин (202.179.26.162)
2017-10-11 17:29:44
Хөөрхөн охин нь түргэн эдгэрэх болтугай. Дансанд нь хэдэн төгрөг хийлээ. Аав, ээж нь сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Амьдрал баялаг шүү.

Sanaa (202.21.106.133)
2017-10-11 17:06:00
Эвий дээ, яасан хэцvv юм бэ, аль нэг газраас нааштай хариу хурдхан ирээсэй дээ, Монголчууд эвтэй, хvчтэй юм чинь зардал менге нь дороо босноо, бурхан минь охиныг ивээгээч

Zochin (43.242.243.133)
2017-10-11 16:31:18
Hairt ohin ni zaaval edgeh boltugai........ Burhanaas sain guigaarai... Burhan ta buhniig uneheer iveeh boltugai

Зарим хүмүүс (202.131.235.234)
2017-10-11 16:30:15
Зарим хүмүүс яагаад эцэг эхийг нь хараагаад, буруутгаад байгаа юм бэ? Хэн үр хүүхдээ өвдөөсэй л гэж явахав дээ. Төрүүлсэн үр нь ийм хүнд өвчин тусаад үхлүүт байхад нэмээд харааж байдаг, та нарын нинжин сэтгэл хаачаа вэ? Хэнэггүй ч гэх шиг. Гаднаас нь хараад хавдартай гээд ээж нь оношлох байсан юм уу? Ээжийн нүд ямар тонограф уу? Өвчин зовлон хэн ч мэдээгүй байхад хийсээд ирдэг зүйл, битгий зовж яваа нэгнээ тавлаж байгаа юм шиг ийм байгаач та нар

Зочин (202.21.117.194)
2017-10-11 16:24:46
eejiig ni buruutgaad yakhav dee. uvchin khelj irekh bish dee. Sav, undguvch dulii erkhten.

Зочин (43.228.131.87)
2017-10-11 16:16:37
Ээж аав 2 нь хүчтэй тэвчээртэй байгаарай. Хөөрхөн охин нь хурдан эдгээрэй. Заавал эдгэнээ

ok (182.160.3.106)
2017-10-11 16:09:00
er ni bol manai mongolchuud huuhed gargadaggui, emegtei humuusiig eldveer heldeg yag unendee, manai bagiin naiz huuhen yag ingej 8 r angid baihdaa bas unduguvchee avahuulsan gesen tgeed amidraldaa neg l zaluutai bj uzsen , barag hudlaa yrisan hund huuhedtei zavhai huuhnuudees iluu tseverch nymbai belgiin ariun tsever sain sahidag baihad uchriin medehgui huuhnuud eldveer heldeg shdee. Hund uvhcin zovlon helj bish hiisch irdeg bie bienee l oilgoj amidrah heregtei humuus bid. Ta 2 too ohinoo avaad uldeerei. Horvood hun ur huuhed gargahgui baisan ch, uul us, agaar salhi , saihan humuusiin yria huuriuu sonsoj amidrah shig jargal haa baihavee. Ta chadnaa. amjilt

эргэлзэ (202.21.117.194)
2017-10-11 15:59:46
ээж н юугаа ажиглаж байсан мал вэээ.. арай дэндүү тийм том болтол н явуулж байдаг.

юра (103.206.195.166)
2017-10-11 15:50:10
санаа зовох хэрэггүй амьдрал уужим шүү дээ,надаач гэсэн хөөрхөн охин маань байгаа шүү боломжийн хэрээр туслалах болно. ЭДГЭРЧ ИНЭЭЖ ЯВАХЫН ДЭЭДИЙГ ХҮСЬЕ? Баян-Өлгий аймгаас.

ихбаяр (103.20.152.50)
2017-10-11 15:32:22
бяцхан гүнж минь хурдан эмчлүүлээд эрүүл саруул болоод аав ээжийгээ баярлуулаарай жаахан мөнгө дансанд нь хийлээ. сайн сайхныг хүсье

zochin (122.201.22.23)
2017-10-11 15:24:46
huurhun ohin ni hurdan edge boltugai

зочин (27.123.213.66)
2017-10-11 14:58:08
эвийдээ нялх амьтан хурдан эмчлэгдэнээ сэтгэлийн тэнхээтэй зоригтой байгаарай

Muugii (103.26.194.9)
2017-10-11 13:29:21
Eviide nyalkh Amitan.Eruul enkh bolnoo ohin ni uneheer iim tohioldold ulsaas tuslaj boldoggui yum bhdaa erenhiilugch maani sain Hun shu de. Uulzaj uchir bdlaa helbel

Малчин (103.9.90.229)
2017-10-11 13:28:22
Хурдан эдгэхийг ерөөе. Ийм нялх амьтанд ямар ч гэм байхгүй, томчууд бид л гэмтэй. Хувь хүн хичнээн хичээгээд ч дийлэшгүй хоол хүнс, агаар, байгаль орчны бохирдлын талаар улс л арга хэмжээ авахаас өөр аргагүй.

Anna (202.70.46.214)
2017-10-11 13:19:11
Ewii dee hurdan edgeerei hoorhon bytshan ohin min

иргэн (202.5.196.171)
2017-10-11 13:02:53
хөөрхий дөө, ямар харамсалтай юм бээ,

Zoloo (103.57.92.82)
2017-10-11 12:57:48
Hurdan edgeh boltugai zalbirnaa dansand ni baga hemjeenii mungu hiilee 1 udur ch gesen taria nd ni nemer boloh boltugai

ghgh (122.201.23.190)
2017-10-11 12:53:37
zaawal eruul enkh bolooroi

bb (202.9.40.170)
2017-10-11 12:41:41
Aab.eej 2 ni setgeliin tenheetei baigaarai.muu yum bitgii bodooroi .ohin mini edgene gesen bodoltoi bvhii l argaar temceeree.aa

suvdaa (203.91.118.51)
2017-10-11 12:41:23
Bid urgelj setgeleeree hamt baigaa shu. Setgeliin tenhetei baigaarai

suvdaa (203.91.118.51)
2017-10-11 12:41:21
Bid urgelj setgeleeree hamt baigaa shu. Setgeliin tenhetei baigaarai

suvdaa (203.91.118.51)
2017-10-11 12:41:21
Bid urgelj setgeleeree hamt baigaa shu. Setgeliin tenhetei baigaarai

Aagii (24.13.78.155)
2017-10-11 12:34:13
Eviidee burxan orshoog,,,Bytsxan oxinii zardliig ulsaas gargaj boldoggui l ym bxdaa.Emchlex gazar ni xurdan oldood,xurdan edgereerei.

zochin (66.181.160.80)
2017-10-11 12:33:09
himi pizik emchileegee sn hiilgeerei. mongoliin hawdar sudlal sn emneleg emch nar ni ch chadaltai. bitgii ergelz ter ih mongiig hvleej bhr ehleed mongol emneleg emch nartaa naid da. emegteichvvdiin hawdartai olon hvvhed bdg 6nastai bitgii hel 2nastai ohin ch bga. bsiin. hawdar owchnii 15huwi ni udamshil bdg gsn. bi ch oro ene owchnoor hairan shn hvvgee aldsan eh hvn yimaa. oloon jiliin omno. etseg eh ni setgeliin tenheetei bdg yum shvv. bitgii ohindoo nulimsaa haruul uridiinh shigee l shn harits. setgel sudlaachid hand.yamartai ch setgel zvin beltgeltei bdg yum shv. svhbadrah byambamaa.

Zochun (202.70.46.215)
2017-10-11 12:05:40
Evii dee nyalh vr hvvhdiin zaya tvshij udahgv edgenee

Зочин (139.5.216.104)
2017-10-11 12:04:32
Охин насанд хүрээгүй хүүхэд мөн ховор тохиолдол учир улсаас зардлыг даах хэрэгтэй

zochin (202.9.41.128)
2017-10-11 12:00:01
Edgenee,zaaval edgehee.

зочин (103.57.92.69)
2017-10-11 11:59:43
жаахан ч гэсэн найдвар байгаа бол мөнгөө шавхаад ч болов Франц яваарай франц шүү, манай монгол эмч нар мундаг, хүмүүс мэдэмхий хүмүүсийн үгэнд орж химийн тариа хийлгэхгүй байсаар улам бүр дордож улмаар амь насаа алдаж байна, заавал гүйцэд хийлгээрэй химийн тариа,уйгагүй эмчлүүлээрэй, таны охиныг бурхан өршөөг!!!

БАДРАА (122.201.24.238)
2017-10-11 11:59:41
НҮГЭЛГҮЙ БЯЦХАН АМЬТНЫГ БУРХАН ӨРШӨӨХ БОЛТУГАЙ.

zochin (202.70.46.221)
2017-10-11 11:56:05
eryyl mendiin yam ene asuudal deer ach holbogdol ugch ajillah heregtei bidnii ireedyi bolson yr hyyhdyyd maani tuslamj heregtei bolson hynd hetsyy tsagt tusalj demjih heregtei

зочин (49.0.140.79)
2017-10-11 11:53:10
БНСУ-ын нийслэл сөүл хотод ASAN гэдэг нэртэй дан хавдараар төрөлжсөн маш том эмнэлэг солонгостоо хавдарын ноймр нэг эмнэлэг байгаа солонгост байдаг хүмүүстэй холбогдоод судалж үзээрэй /ASAN PENBON/

zi zi (122.201.19.66)
2017-10-11 11:50:37
iimerhuu tohioldluudad ter dotroo nasand hureegui huuhed Mongol ulsad emchlegdeh bolomjgui uvchtei bolvol eruul mendiin daatgaliin sangaas gargaj ugmuur baina.Nasand hureegui etgeediin eruul mendiig tur hariutsaj baigaa bol hariutsah heregtei

Иргэн (27.123.212.130)
2017-10-11 11:50:09
Франц руу яаж ийгээд яваад очвол шууд эмнэлэгтээ хэвтуулээд эмчилдэг гээд байсн, энэ талаар мэдээлэлтэй хумуус туслаарай

Зочин (202.9.43.183)
2017-10-11 11:33:38
энэ охинд улсаас бүх зардлыг нь ямар ч болзол нөхцөлгүйгээр шууд гаргах хэрэгтэй. сайдын багцаас байна уу ганц охинд гаргах хөрөнгө байгаа

Зочин (150.129.142.39)
2017-10-11 11:30:30
Hurdan edgereh boltugai.

Ганхүү (66.181.160.75)
2017-10-11 11:25:57
эдгэнээ миний дүү багахан хэмжээний хандив өглөө

zochin (202.21.109.145)
2017-10-11 11:25:03
hurdan edgeerei byatshan ur ni

Зочин (43.242.243.83)
2017-10-11 11:20:05
Монголчууд их задгай болсон. Бидний завхай зайдан байдлын үрийг юм мэдэхгүй гэнэн цагаан үрс маань эдэлж байгаа вий.

Зочин (202.179.26.74)
2017-10-11 11:13:52
Сүхбадрах аа, санаа зоволтгүй. Охин чинь эдгэнэ. Харин нэгэнт үсэрхийлсэн бол савнаас яах гэж үлдээв, бүр аваад хаячихгүй. Эцсийн эцэст хорвоогийн нарыг харж амьд явах сайхан шүү дээ. Охиныг насанд хүрэх тэр цагт юм хөгжинө,өөр болно ,одоо ч гэсэн эрдэмтэд сав орлуулагч хийж туршаад байгаа ш тээ

zochin (202.9.41.52)
2017-10-11 10:52:17
Tsolmon eruulmendiin said baixdaa oxiduudad neg vaktsin xiigeed baisan sanagdana ter chuxam yamar vatsin geed bailaadaa sain sudaltsgaagaarai. Yamar aimaar yumbe nyalx byatsxan oxin bna shdee. tumen minin baga gexgui xandiv uguurei bi xandiv ugnuu

Эдгээрэй.охин минь (66.181.160.114)
2017-10-11 10:52:09
Нааштай хариу ирэх байхаа. Охин тань эрүүл саруул болох болноо бид дэмжинээ

Зочин (202.179.26.242)
2017-10-11 10:50:10
Эвий бяцхан охин, сэтгэлийн тэнхээтэй байгаарай бурхан өршөөг

Зочин (27.123.212.142)
2017-10-11 10:49:40
Өвчтөний түүхэн дээр нь яагаад охин хүүхдийг с.цэлмэг 6 настай эр гээд биччихсэн байгаан бэ

Зочин (27.123.212.142)
2017-10-11 10:47:52
Ээж нь өөрөө яваад үзүүлж болоогүй байсан юм уу

burhan min tuslaarai (202.21.106.103)
2017-10-11 10:44:05
evii nyalh ur bnshde yaasn gej iim jaahan amitniig ingej zovoono vee bugdeeree zaaval tuslay ene byatshan ertuntsud amidral bayar belegley

Зочин (202.70.46.213)
2017-10-11 10:40:40
Ewiidee.

Зочин (202.21.106.127)
2017-10-11 10:38:25
eej ni yasan heneggui yum be

zochin (118.44.228.50)
2017-10-11 10:32:51
Ene joohon amitaniig hen iim uvchin tusna gej bodoh bilee. Manaih ch hetsuu yumdaa dandaa emchilj chadahgui gadagshaa yav gesen dmch nar baihiin . Chadaltai mergejildee sain dmch baidaggui yum baihdaa. Emch nar bol tegj ingeed huned emchilj baival bolloo geed erduu tolgoigoo ajilluulahgui yum sudalj surch bolno doo. Mungugui ulsuud ter bur gadaad yavaad baih hetsuu. EM salbart ih anhaaral tavihaar boljee.

zochin (118.44.228.50)
2017-10-11 10:32:50
Ene joohon amitaniig hen iim uvchin tusna gej bodoh bilee. Manaih ch hetsuu yumdaa dandaa emchilj chadahgui gadagshaa yav gesen dmch nar baihiin . Chadaltai mergejildee sain dmch baidaggui yum baihdaa. Emch nar bol tegj ingeed huned emchilj baival bolloo geed erduu tolgoigoo ajilluulahgui yum sudalj surch bolno doo. Mungugui ulsuud ter bur gadaad yavaad baih hetsuu. EM salbart ih anhaaral tavihaar boljee.

zochin (103.57.92.74)
2017-10-11 10:26:59
eviidee hurdan edgeerei

Zochin (66.181.176.247)
2017-10-11 10:24:24
Eviidee nylh amitan yanaa emchilgeenii zardaliig turuus 100 huvi daaj boldoggui ym bhdaa tur mini buyn hiigeech

zochin (103.57.94.156)
2017-10-11 10:24:13
хөрс ус агаарын бохирдол утаа маш олон эрүүл мэндэд муугаар нөлөөлөх зүйл байна.Халаглаад суух юмдаа.Бас төр засгаа буруутгаж байх.Авилгалд идэгдээд хамаг мөнгийг хэсэг хүмүүс хамж аваад байна гэж ярисаар.Өөрсдөө бид юу хийж чадах вэ.Яг одоо хувь хүн би үр хүүхдүүд ач гучынхаа төлөө юу хийж чадах вэ.Зөвхөн гэр орны хүрээнд өмсөх хувцастай идэх хоолтой бусдын зэрэгтэй явуулж чадаж байна.Утаа униар,бохир заваан орчин,нийгмийн шударга бус зүйлсийг арилгахад би юу хийж чадах вэ.Үр хүүхдийнхээ төлөө бид, би-гээс эхлэн ямар нэгэн зүйлс хийцгээе.Наад зах нь орчиндоо хог тарихгүй байхаас эхлэхүү

ЗОЧИН (202.179.31.119)
2017-10-11 10:18:04
Охиныг эмчлэх эмнэлэг хурдан олдоосой. Эгч нь хандив өгнөө. Эгч нь саваа умайн хүзүүтэй нь хамт авахуулсан. Гормон бол ялгар ч л байдаг юм байна. Хүүхэд төрүүлэх боломжгүй л болохоос бусад нь хэвийн байнаа.Охин нь хурдан эдгэрэх болтугай.

indra (202.131.228.131)
2017-10-11 10:17:41
ewii min ene nyalh amitnig burhan bdin bol harj uzeh blgui de hetsuu yum

иргэн (202.70.37.34)
2017-10-11 10:13:33
ээ хөөрхий ямар өрөвдмөөр юм бэ. бүгдээрээ боломжоороо туслая даа

zochin (202.72.242.4)
2017-10-11 10:13:18
Evii dee.Hvvhdiin buyan zaya tvshij edgernee.

зочин (103.206.195.166)
2017-10-11 10:13:15
ээдээ энэ эмнэлэг үү өчнөөн доктор гавьяат олон эмч нар байхад эмчилж чадахгүй оношоо бшрэн тогтоож чадахгүй байдаг тэгээд монголдоо эмчлэхгүй энэ юу болоод баййна. дүүдээ мөнгө хандавлаж байна хүүхдүүдийн маань ирээдүй ямар байна даа

Зочин (43.242.242.98)
2017-10-11 10:08:04
ЭВИЙ ДЭЭ НЯЛХ ЮМ.

Зочин (66.181.177.120)
2017-10-11 10:03:39
ОХИДОД ВАКЦИН ХИЙГЭЭД БАЙСАН ДАА ТҮҮНД ХАМРАГДСАН ЮМ БОЛОВ УУ? ЭЛДЭВ ВАКЦИН ТАРИУЛАХДАА МАШ БОЛГООМЖТОЙ ХАНДААРАЙ ХҮМҮҮС ЭЭ.ОРОСОД ДЭМБ-ААС ХИЙСЭН ВАКЦИНААС БОЛЖ ОЛОН ЭМЭГТЭЙЧҮҮД ҮРГҮЙ БОЛЖ БАЙНА ГЭЖ ОРОСУУД ЯРИАД БАЙНА ШҮҮ.БОЛГООМЖ ИЛҮҮДЭХГҮЙ ШҮҮ.

zochin (103.57.94.229)
2017-10-11 10:01:51
setgeliin tenheetei bai,bolno bvtne edgerne,zarim ved buhimdah vy ih tohioldono ene bvhniig gegeelgeer bodoj tosoolj taivshirch baigaarai bytshan ohin mini hurdan edgeerei.

Oko (202.179.31.27)
2017-10-11 09:49:31
Яанаа ямар хэцүү юм бэ. Аав ээж нь сайн сэтгэлийн тэнхээтэй байвал бяцхан охин нь ч гэсэн дагаад хурдан эдгэнэ шүү. Аль болох хажууд нь биеэ барьж байгаарай. Хүмүүсийн сайхан сэтгэлийн хандив дэмээр охин нь босоод ирнээ.

ээ (150.129.140.59)
2017-10-11 09:37:29
Хурдан эдгээрэй сэтгэлийн тэнхээтэй байгаарай, хандив өгнөө.

otto (124.158.74.120)
2017-10-11 09:34:35
эвийдээ нялх үр минь эдгээсэй дээ нулимс гарч байна олон олон ээж эмээ нарын сэтгэл өвдөж байгаа багач болов сэтгэлийн хандив өргөе эдгээсэй эдгээсэй ээж аав 2 сэтгэлийн тэнхээтэй байгаарай

Зочин (112.72.11.119)
2017-10-11 09:21:06
тереес хохирол эмчилгээний зардалаа нэхэмжилж...херсний гvн бохирдолт хэт аюултай утааны хор уршиг...энийг тогтоох гэж оролдох ч хэрэггvй..1950-1960аад онуудад гадаад орнуудад дээрх шалтгаанаар хэт олноороо хохирч байсан тохиолдолтой дvйцvvлээд л болно. тер бидныг аюулгvй орчинд амьдруулах vvрэгтэй..

Зочин (112.72.11.119)
2017-10-11 09:20:42
тереес хохирол эмчилгээний зардалаа нэхэмжилж...херсний гvн бохирдолт хэт аюултай утааны хор уршиг...энийг тогтоох гэж оролдох ч хэрэггvй..1950-1960аад онуудад гадаад орнуудад дээрх шалтгаанаар хэт олноороо хохирч байсан тохиолдолтой дvйцvvлээд л болно. тер бидныг аюулгvй орчинд амьдруулах vvрэгтэй..

Зочин (122.201.24.86)
2017-10-11 09:18:33
Buh zuil sxn bolnoo setgeliin tenheetei baigarai

оюуна (66.181.182.233)
2017-10-11 09:10:42
эрүүл ухаантай хүмүүс бол агаарын бохирдлоос болж хохирол геометрийн прогрессороор өсөх нь тодорхой байхад өвөл компанит ажил болгож үр хүүхдээ хөдөө сурьгуульд түр сургахаар эмээ өвөө нар нь ах дүү нар нь арга хэмжээ аваачээ. хүүхдүүд өвдөх битгий хэл ГЕНИД нь нөлөөлнө. эмээ өвөө нар нь нөгөө ертөнцөд ч тайван байх аргагүй болж сэтгэл зовохгүй гэж үү. ГАМШИГ гэдэг үг ч тохирохгүй нь

Зочин (202.131.245.194)
2017-10-11 09:10:03
сэтгэлийн тэнхээтэй байгаарай охин нь хурдан идгэнээ

оюуна (66.181.182.233)
2017-10-11 08:57:37
цэвэр агаарт амьдраарай.эмчилгээн й дараа.

Eviidee (122.201.21.106)
2017-10-11 08:53:20
Ene orchlond emegtei hun bolj turchihuud eh hun bolj chadahgui bn gdg yasan hetsuum be burhan mn butsaad eruul enh bolchihvol uchir ni oldnoo eviidee nyalh ohin. Emegtei huuhdiin huvi zaya gj emz ghen bh yumdaa evii mn.

зочин (203.91.118.180)
2017-10-11 08:51:41
хүүхдийг буян заяа нь түшнэ ээ.охин эмчилгээ хийлгээд эдгэх болно.аав ээж нь бүр аргааар тэмцээрэй.

ewii deee (203.91.112.242)
2017-10-11 08:51:06
hatuu horwoo yumdaa...ewii minii ohin shig nylh yum baina shuu dee

зочин (103.9.90.98)
2017-10-11 08:48:27
Эвий эвий сайхан сэтгэлт олон түмэн минь энэ хүүхдэд сэтгэлийн дэмээ хайралцгаая.

eej (202.179.26.237)
2017-10-11 08:43:57
setgeliin tenhee mash chuhal hediigeer jaahan huuhed bolovch aav eej 2 ni huuhdiinhee setegliig sain oilgoh heregtei himi emchilgee hund emchilgee hedii ch yr dyn sainsh dee

Зочин (103.9.90.98)
2017-10-11 08:41:46
сэтгэлийн тэнхээтэй байгаарай багахан хэмжээний мөнгө дансанд нь хийлээ эмчилгээ сайн хийлгэвэл хүүхэд сайжрах байх аа амжилт

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-10-23 20:36:02 - Хууль
Цагдаа нар тайлбар мэдүүлэг авч, цогцос таниулах ажиллагаа хийж байна
2017-10-23 19:39:01 - Орон нутаг
Уулчдын нэрс тодорхой боллоо
2017-10-23 18:26:53 - Орон нутаг
ОБЕГ: Амьд хүн олно гэх найдлагаар эрэн хайх ажиллагаа явуулж байгаа
2017-10-23 18:03:26 - Нийслэл
Нийтийн тээврийн 7205 жолооч, ажилчдыг 163 удаагийн сургалтад хамруулжээ
2017-10-23 17:11:30 - Нийслэл
“Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө" хэлэлцүүлэг зохион байгуулав
2017-10-23 16:56:36 - Улс төр
ЕТГ-ын дарга З.Энхболдын агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганыг хааж хэлсэн үг
2017-10-23 16:48:08 - Хууль
АТГ 127 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна
2017-10-23 16:44:10 - Хууль
Их сургуулийн албан хаагчид тангараг өргөлөө
2017-10-23 16:39:14 - Гадаад
Шинзо Абе АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Путинтэй уулзахаар бэлтгэж байна
2017-10-23 15:38:13 - Улс төр
Гурван талт хэлэлцээр тодорхойгүй шалтгаанаар хойшлов
2017-10-23 15:30:53 - Спорт
"Хангарди-2017" спортын наадмын шилдэгүүд шалгарлаа
2017-10-23 15:24:00 - Орон нутаг
ОБЕГ: Арван уулчны цогцос олдож, эрлийг түр зогсоолоо
2017-10-23 15:17:14 - Байгаль Орчин
Сүүлийн зургаан жилд улсын төсвөөс утааны эсрэг 97,7 тэрбум төгрөг зарцуулжээ
2017-10-23 14:54:32 - Шар
Дуучин Т.Дэлгэрмөрөн өчигдөр “хурим"-аа хийжээ
2017-10-23 14:36:25 - Шар
ДАШТ-ий морьт харвааны тэмцээнээс Монгол Улсын тамирчин мөнгөн медаль хүртлээ
2017-10-23 14:25:28 - Улс төр
Я.Содбаатар: Дэд сайд нарыг өөрчлөх асуудал яригдаагүй
2017-10-23 14:22:38 - Энтертайнмент
ФОТО: Өндөр гэгээн Занабазарын хосгүй бүтээлүүдийг дэлгэв
2017-10-23 14:02:57 - Нийслэл
Монголын залуу зураачид “Пусан-55” үзэсгэлэнд оролцож байна
2017-10-23 13:57:48 - Спорт
“Залуу үе”-ийн аварга шатарчид тодорлоо
2017-10-23 13:54:28 - Эрүүл мэнд
Отгонтэнгэр ууланд анхан шатны тусламж үзүүлэх баг ажиллаж байна
2017-10-23 13:48:43 - Эрүүл мэнд
ФОТО: Цалин нэмэгдүүлэх шийдвэр гартал тэмцсээр байх болно гэв
2017-10-23 13:37:14 - Орон нутаг
Гурван уулчны цогцос олдсон гэх мэдээллийг шалгаж байна гэв
2017-10-23 13:34:25 - Байгаль Орчин
С.Оюун: Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд гурван шийдлийг хэрэгжүүлэх боломж бий
2017-10-23 13:25:01 - Нийслэл
Улаанбаатар-Пусан хот “Эгч дүүсийн тосгон” байгуулна
2017-10-23 12:49:28 - Шар
Найруулагч Жеймс Тобэкийг оюутан, сурагчдад бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгав
2017-10-23 12:45:48 - Байгаль Орчин
Х.Баттулга: Утаанаасаа салж байж улс орон хөгжинө
2017-10-23 12:39:41 - Хууль
Нэр, нас, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ
2017-10-23 12:33:28 - Нийслэл
Багахангай дүүрэгт үйлдвэрлэлийн төвлөрсөн бүс бий болгохоор ажиллаж байна гэв
2017-10-23 12:33:14 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлгийн ирц бүрдээгүй байна
2017-10-23 12:19:43 - Байгаль Орчин
Уулчид сураггүй болсонтой холбогдуулан Шуурхай штаб байгуулагдлаа
2017-10-23 12:16:58 - Байгаль Орчин
Шадар сайд Ө.Энхтүвшин ослын газар ажиллахаар явлаа
2017-10-23 12:16:22 - Технологи
Ж.Жанлав-Ойдов: Гагнуурын төрөлд оролцож медаль хүртсэндээ баяртай байна
2017-10-23 12:10:42 - Гадаад
Трамп сонгуульд ялалт байгуулсан Японы ерөнхий сайдад баяр хүргэв
2017-10-23 12:02:15 - Нийслэл
Улсын Онцгой комиссоос холбогдох албаны хүмүүст үүрэг өглөө
2017-10-23 11:58:11 - Боловсрол
Шилдэг оюутан, сурагчид тэтгэлэг гарджээ
2017-10-23 11:53:12 - Шар
Швейцарьт сүхээр зэвсэглэсэн өсвөр насны хүү явган зорчигчид руу халджээ
2017-10-23 11:47:12 - Хууль
Энэ сарын 27-нд Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэнэ
2017-10-23 11:26:45 - Байгаль Орчин
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өвөлжилтийн бэлтгэлийг шуурхай ханган ажиллахыг үүрэг болгов
2017-10-23 11:26:06 - Нийслэл
Нийт 140 мянга гаруй өрх цахилгааны хөнгөлөлтөд хамрагдана
2017-10-23 11:22:30 - Улс төр
С.Чинзориг сайд нэмэлт хэлэлцээнд Засгийн газрыг төлөөлнө
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-10-20 10:44:27 - Хууль
Эрх мэдлээ урвуулж, 1,5 тэрбум төгрөг завшсан албан тушаалтнуудыг баривчилжээ
2017-10-23 15:24:00 - Орон нутаг
ОБЕГ: Арван уулчны цогцос олдож, эрлийг түр зогсоолоо
2017-10-23 14:54:32 - Шар
Дуучин Т.Дэлгэрмөрөн өчигдөр “хурим"-аа хийжээ
2017-10-20 16:15:26 - Хууль
Хүчиндүүлсэн гэх таван настай охины ээж хүүхдээ асран хамгаалахаас татгалзжээ
2017-10-23 10:06:37 - Байгаль Орчин
Б.Гангаамаа: Уулчид хэрвээ амьд байвал маш яаралтай аврах хэрэгтэй
2017-10-23 07:38:21 - Энтертайнмент
Л.Сөрөлт: Бүр шархирмаар, үнэхээр өмөрмөөр...
2017-10-20 10:55:05 - Шар
Буудуулж нас барсан монгол иргэн АНУ-д гэр бүлийн хамт амьдардаг байжээ
2017-10-22 19:06:34 - Хууль
ОБЕГ-аас сураггүй болсон 19 иргэний талаар мэдээлэл өгөв
2017-10-21 09:55:56 - Хууль
П.Хишигбаяр: Ажилд ороод зургаан сарын дараа МАН сонгуульд ялснаар ажлаас халагдсан
2017-10-20 09:00:07 - Хууль
Цэцэрлэгийн гурван давхрыг түрээслэж, хувьчилж, хашаанд нь сургууль барьсан эрхэм БСШУ-ы дэд сайдаар ажиллаж байжээ