Тобиас Май: “KSB” брэндийн тоног төхөөрөмж нь өндөр чанараараа дэлхийд танигдсан

Түгээх    
2017-10-11 07:32:07 - Технологи

“Экспо Монголиа 2017” үзэсгэлэнд олон компани оролцож байгаагаас “Бьюлдингс текноложи” ХХK нь Герман улсын “KSB” компанитай хамтран 145 жилийн түүхтэй, чанараар тэргүүлэгч насосыг эх орондоо борлуулахаар болсноо танилцууллаа. Мөн тус үзэсгэлэнд компанийн үйлчилгээ, тоног төхөөрөмжөө танилцуулахаар “KSB” компанийн Хятад улс дахь салбарын төлөөлөгч Тобиас Май иржээ. Бид түүнтэй цөөн хором ярилцлаа.

-“Экспо Монголиа 2017”-д танай компанийн зүгээс ямар зорилгоор оролцож байна вэ. Мөн цаашид манай улсад компанийнхаа үйл ажиллагааг хэрхэн таниулж, зах зээлийн цар хүрээгээ тэлэх бодолтой байгаа вэ?

-“Бьюлдингс текноложи” компани нь 2002 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд халаалт, хөргөлт, агаар сэлгэлтийн технологийн дэвшлийг хэрэглэгчдэд шуурхай, найдвартай хүргэх зорилго тавин, байгаль орчин, хүний биед хор нөлөөгүй дэвшилтэт технологи нэвтрүүлэхээр ажиллаж байгаа компаниудын нэг юм. 15 жилийн туршлагатай тус компанитай хамтран ажиллаж байгаадаа баяртай байгааг дурьдах нь зүйтэй болов уу. Германы “KSB” брэндийг “Бьюлдингс Текноложи” компанитай хамтран албан ёсоор Монголд хоёр дахь жилдээ амжилттай борлуулж байна. Бидний зүгээс “Экспо Монголиа 2017” үзэсгэлэнд оролцсоноор шинэ зах зээл нээх, шинэ хэрэглэгчидтэй болох, Монголын зах зээлийг өөрсөддөө нээх зорилготой байна. Үзэсгэлэнгийн хүрээнд бид олон түнштэй хамтран ажиллах байх гэж найдаж байгаа.

-Энэ үзэсгэлэнгээс гарах үр дүнг та хэрхэн харж байна вэ. Танай компанийн зүгээс ямар салбарт голчлон тоног төхөөрөмжөө нийлүүлэх сонирхолтой байна?

-Өнөөдрийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон Германы Элчин сайд, ноён Штефан Дуппел хэлэхдээ “Энэхүү экспогийн гол зорилго бол гадны томоохон түншүүд уул уурхайн салбарт хамтран ажиллаж хөрөнгө оруулах сонирхолтой байгаа” гэдгийг онцоллоо. Тэгэхээр бидний хувьд ч мөн уул уурхайн салбарт хамтран ажиллаж “KSB” брэндийг нэвтрүүлэх сонирхолтой байгаа. Түүнчлэн “KSB” брэндийг Монголын уул уурхайд таниулах сонирхолтой байна. Учир нь “KSB” брэнд нь 145 жилийн түүхтэй, чанараар дэлхийд тэргүүлэгч компани юм.

-Манай улсад уул уурхайн маш олон компани үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр компаниуд танай компанийн танилцуулж буй тоног төхөөрөмжийг сонгоход та бүхний зүгээс юуг амалж чадах вэ?

-“KSB” компани нь уул уурхайн зориулалттай тоног төхөөрөмжүүдийг борлуулж ирсэн олон жилийн туршлагатай компани. Манай бүтээгдэхүүнийг уул уурхайн салбарт нэвтрүүлсэнээр ажлын бүтээмж нэмэгдэхээс гадна тоног төхөөрөмжийн өөрийн насжилт маш өндөр. Мөн эрчим хүчний хэмнэлттэй учир энэ нь эцсийн дүнд эдийн засгийн үр ашигтай байх ёстой юм. Манай компанийн бүтээгдэхүүн бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс өндөр үнэтэй нь үнэн. Гэхдээ бид энэ үнийг дагасан өндөр чанарыг амалж чадна. Эхний хөрөнгө оруулалт өндөр боловч ашиглалтын явцын зардал болоод тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны зардал маш бага байдгаараа онцлог давуу талтай юм.

-Танай компанийн насос чимээ маш багатай гэж сонссон?

-Энэ төрлийн ижил тоног төхөөрөмжүүдийг бодвол харьцангуй бага гэж ойлгож болно. Гэхдээ ахуйн хэрэглээний нөхцөлд бол насос дуу чимээ багатай байх нь дээр болов уу. Харин уул уурхайн зориулалттай тохиолдолд дуу чимээ бага байх шаардлагагүй юм. Манай компанийн тоног төхөөрөөмжүүд нөр их судалгаа шинжилгээний дүн болон техникийн хамгийн сүүлийн үеийн дэвшлийг нэвтрүүлэхийг зорьж байдгаараа онцлог.

-Танай компанийн хувьд манай улсад ганцхан уул уурхайн салбарт ч гэлтгүй бусад салбарт тоног төхөөрөмжөө нийлүүлэх, борлуулах зах зээл бий гэж та харж байна уу?

-Манай компанийн зүгээс уул уурхайн салбар гэлтгүй барилга, эрчим хүч, хөдөө аж ахуй болон бусад салбарт ч мөн тоног төхөөрөмжүүд нийлүүлдэг. Тиймээс Монгол Улсад аль ч салбарт тоног төхөөрөмжөө нийлүүлэх өргөн боломж, зах зээл бий гэж харж байна. Өртөг өндөртэй хэдий ч өндөр бүтээмжтэй, үр ашиг сайтай, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмжүүдийг бид зах зээлд нийлүүлэх болно. Мөн өнөөдрийн энэхүү үзэсгэлэнгээс монголчууд өөрсдийнхөө баялгийг өөрсдөө олборлож, өөрсдөө боловсруулах нь зүйтэй гэсэн үзэл давамгайлж байгааг харж байна. Олборлолтын салбараа өөрсдөө хөгжүүлээд явснаар үр ашиг, өгөөж нь эх орондоо үлдэнэ. Тиймээс өөрсдөө олборлохын тулд сайн тоног төхөөрөмж ашиглах нь зүйтэй гэдгийг л хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.ТАМИР

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Зочин (103.229.120.60)
2017-10-11 08:36:30
Nasosyg ug ni shahuurga gedeg yumsan

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-17 17:18:00 - Шар
Уяач Г.Баттулгын сойсон Smarty Please адуу “Charles town” морин тойруулгын уралдаанд түрүүлжээ
2018-06-17 17:01:11 - Нийслэл
Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын азтанууд тодорно
2018-06-17 16:34:12 - Орон нутаг
Хоёр настай хүүхдээр даага унуулж уралдуулсан эцэг, алдарт уяач нарт арга хэмжээ авчээ
2018-06-17 16:12:47 - Шар
Хулсны баавгайн хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулжээ
2018-06-17 16:04:56 - Энтертайнмент
“Бумбардай” цувралын “Сүүн цацал” зурган номын нээлт болов
2018-06-17 14:57:50 - Нийслэл
Нийслэлийн онцгой байдлын албан хаагчид “Ulaanbaatar city tour” автобусаар аялав
2018-06-17 14:11:54 - Спорт
ФОТО: ОХУ-д хоёр сая гаруй хөгжөөн дэмжигч хүрэлцэн очжээ
2018-06-17 13:28:40 - Нийслэл
Том оврын автобус бетон зуурмагийн машинтай мөргөлдсөн осол гарав
2018-06-17 12:48:36 - Боловсрол
Элсэлтийн ерөнхий шалгалт үргэлжилж байна
2018-06-17 12:43:05 - Улс төр
БАЙР СУУРЬ: Ерөнхийлөгчийн хоригийг гишүүд дэмжих үү
2018-06-17 12:36:46 - Нийслэл
Хорь гаруй хүн хулгайд алдсан утсаа эргүүлэн аваад байна
2018-06-17 12:30:18 - Байгаль Орчин
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
2018-06-17 11:51:53 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2018-06-16 17:46:06 - Спорт
Роналдо чөлөөт цохилтоор гурав дахь гоолоо хийж, тоглолт тэнцээгээр өндөрлөв
2018-06-16 17:39:38 - Спорт
Уругвайн шигшээ баг Египетийн шигшээг 1:0 харьцаатайгаар буулган авчээ
2018-06-16 17:23:21 - Эдийн засаг
МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргав
2018-06-16 16:48:54 - Эдийн засаг
Засгийн газраас ипотекийн зээлийн хүүг өнөөгийн түвшинд хадгалах нь зүйтэй гэж үзжээ
2018-06-16 16:37:19 - Энтертайнмент
“Нүүдэлчин-Монгол 2018” их наадам болно
2018-06-16 15:27:45 - Боловсрол
Орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт явагдаж байна
2018-06-16 15:18:45 - Спорт
ДАШТ 2018: Өнөөдрийн тоглолтын хуваарь
2018-06-16 15:08:16 - Шар
Нэг ч гоол оруулаагүй Саудын Арабын хөлбөмбөгчид шийтгүүлнэ
2018-06-16 14:53:35 - Орон нутаг
Булганд уруйн үер бууж, нэг хүүхдийн амь нас хохирчээ
2018-06-16 14:37:57 - Орон нутаг
“Сыргаль” голын усанд автомашинтайгаа суусан иргэдийг эсэн мэнд гарган авав
2018-06-16 13:58:41 - Нийслэл
Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт бие зассан залууг ажлаас нь чөлөөлжээ
2018-06-16 13:55:18 - Спорт
Уругвай эхний хожлоо авав
2018-06-16 13:43:54 - Нийслэл
Монголын цагдаа нар зодолдоогүй гэв
2018-06-16 12:59:53 - Шар
Москвад Мексикийн хөгжөөн дэмжигчийн эд зүйлсийг хулгайлсан хоёр монгол иргэнийг саатуулжээ
2018-06-16 12:37:26 - Гадаад
Монгол охин ДАШТ-д сайн дурын ажилтнаар ажиллаж байна
2018-06-16 11:19:13 - Байгаль Орчин
Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2018-06-16 11:16:19 - Энтертайнмент
М.Ганхуяг: Гагнуурчин хүн үс толгой, хувцас, гутлын түрий дотор үсэрч орсон очийг тэвчих үе гардаг
2018-06-16 11:13:02 - Улс төр
Хэнтийн нөхөн сонгуульд ХЭН ХЭН НЭР ДЭВШИХ ВЭ
2018-06-16 10:55:59 - Нийслэл
НАЙМАН ХУВИЙН ЗЭЭЛИЙН өндөр шаардлагаас болж иргэд залилуулсаар байна
2018-06-16 10:53:39 - Нийслэл
Хурдан морьд дагах засмал замаа өөрсдийнхөө хөрөнгөөр тавь, уяачид аа
2018-06-16 10:53:36 - Эрүүл мэнд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ гангараа биш, аюултай зэвсэг
2018-06-16 10:51:00 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2018-06-15 22:14:39 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболдын зөвлөх Л.Гүнбилэг мэдэгдэл хийлээ
2018-06-15 18:23:19 - Орон нутаг
Архангай аймагт бохир ус цэвэрлэх орчин үеийн байгууламж барина
2018-06-15 18:02:57 - Нийслэл
БНАСАУ-ын Зэвсэг хорогдуулах, энх тайвны хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2018-06-15 17:51:15 - Нийслэл
Он гарсаар гал түймэрт 37 хүн нас барж, 20 хүн түлэгдэж гэмтжээ
2018-06-15 17:50:51 - Хууль
Улсын дээд шүүх сэтгүүлч Б.Дашзэвэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-15 10:34:52 - Байгаль Орчин
Дуу цахилгаантай бороо орно
2018-06-16 10:53:36 - Эрүүл мэнд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ гангараа биш, аюултай зэвсэг
2018-06-15 15:26:45 - Хууль
Саунд биеэ үнэлж байжээ
2018-06-16 11:13:02 - Улс төр
Хэнтийн нөхөн сонгуульд ХЭН ХЭН НЭР ДЭВШИХ ВЭ
2018-06-15 08:51:39 - Улс төр
А.Ундраа: М.Энхболд даргаас болоод намайг дуугарч чаддаггүй гэж хардах нь зохисгүй хэрэг
2018-06-16 13:58:41 - Нийслэл
Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт бие зассан залууг ажлаас нь чөлөөлжээ
2018-06-16 15:08:16 - Шар
Нэг ч гоол оруулаагүй Саудын Арабын хөлбөмбөгчид шийтгүүлнэ
2018-06-15 14:52:17 - Улс төр
Ч.Улаан: "Рио Тинто"-гийн Монгол дахь захирлаар ажиллаж байсан хүн гишүүд рүү лоббидох бичиг илгээсэн
2018-06-15 14:21:16 - Шар
“Робби Уильямс сэтгүүлчдэд дунд хуруугаар хариу барьсан”
2018-06-16 12:59:53 - Шар
Москвад Мексикийн хөгжөөн дэмжигчийн эд зүйлсийг хулгайлсан хоёр монгол иргэнийг саатуулжээ