Гадаад, дотоодын биржид үнэт цаасыг давхар бүртгэх журмын төсөлд санал авч байна

Түгээх    
2017-10-12 10:48:17 - Нийслэл

hurungiin birj

Хоёр болон түүнээс олон тооны биржид үнэт цаасаа бүртгүүлж, төдий тооны хөрөнгийн зах зээл дээр зэрэг гарах хувьцаат компаниудын бизнесийн үйл ажиллагааг dual listing буюу давхар бүртгэл товчхоноор ойлгож болно.

Зэрэг гарч буй зах зээлүүдийн ялгаатай нөхцөлүүд харилцан бие биеийнхээ сул, дутагдалтай талыг нөхөж, үнэт цаас гаргагчдад боломж олгодог. Тухайлбал, аль нэг зах зээл дээр хувьцааны хөрвөх чадвар бага, капиталын нөөц хомс, хөрөнгө оруулагчдын идэвх, мэдлэг сул, ногдол ашгийн татвар өндөр зэрэг олон учир дутагдал байж болох бөгөөд энэ тохиолдлууд тухайн үнэт цаасны ханшид сөргөөр нөлөөлж, багаар тогтоход хүргэнэ. Харин нөгөө зах зээл дээр байдал эсрэгээр байгаа нөхцөлд хувьцааны үнэ бодитоор тогтоход нөлөөлнө.

Хэдийгээр dual listing хийх нь хувьцаат компаниудын өөрсдийн шийдэх асуудал ч гэлээ стратегийн хувьд аль бүс нутаг, зах зээлийг сонгох вэ гэдэгт санхүүгийн зохицуулагч байгууллагууд бодлогын чиглүүлэл хийж байдаг. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо өнгөрөгч долдугаар сарын хуралдаанаараа Монгол Улсад үнэт цаас гаргаж болох гадаадын үнэт цаас гаргагчийн бүртгүүлсэн арилжаа эрхлэх 26 байгууллагын жагсаалтыг баталсан. Тус жагсаалтад багтсан биржүүдэд бүртгэлтэй компаниуд манай улсад давхар бүртгүүлэн үнэт цаасаа арилжих, мөн эдгээр улсад бүртгэлтэй үнэт цаасанд суурилсан Монгол Улсын хадгаламжийн бичиг гаргах боломж бүрдэх юм.

Жагсаалт батлагдсантай холбоотойгоор Хороо ажлын хэсэг байгуулан, уг жагсаалт дахь биржүүдэд бүртгэлтэй хувьцаат компаниудын үнэт цаасыг Монгол Улсад гаргах, нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэх, мөн Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй компани гадаад улсад үнэт цаас гаргах, бүртгүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан журмын төслийг боловсруулаад байна.

Нийтээр болон тодорхой бүлэг хэсгийн дагаж мөрдөх хэм хэмжээг зохицуулсан журам дүрмийг бий болгохдоо тухайн актын төслийг цахим хуудсанд сараас багагүй хугацаанд байршуулж, олон нийт болон холбогдох этгээдүүдээс санал авах хуультай. Үүний дагуу журмын төсөлд санал авч байна. Төслийг эндээс татан авч, холбогдох е-майл хаягуудаар санал өгөх боломжтой.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-05-23 11:58:48 - Хууль
Тэсэлгээний бодисыг хууль бус олборлолт, гэмт хэрэгт ашиглах эрсдэл үүссэн гэв
2018-05-23 11:55:27 - Улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна
2018-05-23 11:52:02 - Хууль
Вьетнам засварын газрууд аюулгүй байдлын шаардлага хангахгүй байна
2018-05-23 11:40:58 - Байгаль Орчин
264.5 мянган га-д тариалалт хийжээ
2018-05-23 11:31:27 - Хууль
О.Баасанхүү гишүүний биед гэмтэл учирсныг шүүх эмнэлэг тогтоожээ
2018-05-23 10:55:54 - Нийслэл
Зургаан дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
2018-05-23 10:51:50 - Улс төр
Засгийн газрын хуралдаанаар МИАТ-ийн хувьчлалыг хэлэлцэж байна
2018-05-23 10:49:19 - Улс төр
Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
2018-05-23 09:46:21 - Байгаль Орчин
Улаанбаатарт 23 хэм дулаан байна
2018-05-23 09:37:49 - Энтертайнмент
Д.Ган-Од: Монголчуудын зохион бүтээсэн шиг олон төрлийн модультай ухаалаг цүнх дэлхийд байхгүй
2018-05-23 09:13:50 - Эдийн засаг
Эзгүй суудалтай, хөрөнгө оруулагчгүй “Эдийн засгийн форум”
2018-05-23 08:51:17 - Улс төр
С.Баярын биеийн байдал эрс муудаж, явж чадахгүй байгаа юу
2018-05-23 08:43:14 - Эрүүл мэнд
Ц.Ариунбаяр: Эмэгтэйчүүдийн эмч нар түрүү булчирхайн үрэвсэл тархахад нөлөөлж байна
2018-05-23 08:40:25 - Гадаад
МҮБХ-ныхон МИАТ, ИНЕГ-ын дарга нарыг төсвийн мөнгө хууль бусаар зарцуулсан гэж үзлээ
2018-05-23 08:31:35 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2018-05-22 19:37:51 - Улс төр
У.Хүрэлсүх: Хүчээ нэгтгэн, хамтран ажиллаж, Монгол Улсаа хөгжүүлье
2018-05-22 19:18:40 - Гадаад
АНУ-ын дэд Ерөнхийлөгч: Ким Чен Ун - "Трамптай бүү тогло"
2018-05-22 18:38:01 - Нийслэл
Сургуулийн эргүүл зодож танхайрсан М-д долоо хоногийн баривчлах шийтгэл оноожээ
2018-05-22 18:32:43 - Гадаад
Пхеньян Өмнөдийн сэтгүүлчдийн нэрсийн жагсаалтыг хүлээж авахаас татгалзав
2018-05-22 18:01:13 - Шар
Хорт хавдартай сувилагчид туслах хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ
2018-05-22 17:55:58 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шаравыг хүлээн авч уулзлаа
2018-05-22 17:49:35 - Нийслэл
Суулт хийж буй иргэд ОУВС-гийн байранд очиж мэдэгдэл гардуулав
2018-05-22 17:21:24 - Байгаль Орчин
Дондогдулам хатны бунхан орчмын газар эзэмших эрхийг цуцаллаа
2018-05-22 17:11:01 - Гадаад
Д.Цогтбаатар сайд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзжээ
2018-05-22 17:05:04 - Улс төр
Мал эмнэлэг, үржлийн газрыг Мал эмнэлгийн ерөнхий газар болгоно
2018-05-22 17:00:35 - Эрүүл мэнд
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
2018-05-22 16:57:44 - Улс төр
Элчин сайд Н.Ализодаг хүлээн авч уулзав
2018-05-22 16:54:27 - Шар
Монголын уран бүтээлчид Олон улсын модон баримлын уралдаанд тэргүүлжээ
2018-05-22 16:18:21 - Шар
Улсын харцага Г.Ганхуяг: Надад үүнээс өөр олон ан хийх үеийн зураг бий
2018-05-22 16:05:43 - Улс төр
Төвлөрлийг сааруулах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа
2018-05-22 15:54:02 - Орон нутаг
Цэргийн сургалт бэлтгэл явагдаж байна
2018-05-22 15:30:04 - Энтертайнмент
“Хүүхэд-Хэрэглэгч ” аянд нэгдэх уриалга гаргалаа
2018-05-22 15:23:02 - Хууль
Хүрэн баавгайн арьс тээвэрлэж явсан иргэнийг 13 сая төгрөгөөр торгожээ
2018-05-22 14:57:07 - Хууль
42 настай эмэгтэйг мөргөөд зугтсан “Приус”-ийн жолоочийг олсон гэв
2018-05-22 14:45:42 - Орон нутаг
Буриад түмний “Бага Алтаргана” наадам болж байна
2018-05-22 14:44:24 - Улс төр
БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалахын коллежийн удирдлагуудыг хүлээн авч уулзав
2018-05-22 14:23:17 - Улс төр
Хууль сахиулах байгууллагын алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаар асуулга тавьжээ
2018-05-22 14:14:35 - Нийслэл
“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаа үргэлжилж байна
2018-05-22 14:11:18 - Хууль
Ховор амьтан агнах гэмт хэрэг тасрахгүй байна
2018-05-22 13:46:25 - Эрүүл мэнд
Өнгөрөгч сард ДОХ-ын таван тохиолдол илэрчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-21 08:55:22 - Улс төр
Х.Нямбаатар: С.Батболд хармаандаа 69 хүн хийчихээд, улайраад байна
2018-05-22 12:02:45 - Хууль
Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв
2018-05-21 11:00:33 - Байгаль Орчин
АНХААРУУЛГА: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2018-05-22 16:18:21 - Шар
Улсын харцага Г.Ганхуяг: Надад үүнээс өөр олон ан хийх үеийн зураг бий
2018-05-21 18:12:28 - Хууль
Б.Батдэлгэрийг цагаатгалаа
2018-05-21 18:20:06 - Гадаад
Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээж авах бэлтгэл хангагдаагүй гэж мэдэгджээ
2018-05-21 18:25:42 - Шар
Г.Бямбасүрэн: Э.Эрдэнэжамъян, Уламбаяр нар О.Баасанхүү гишүүний элэг рүү өшиглөж зодсон
2018-05-22 09:08:44 - Эдийн засаг
Н.Дашзэвэг: С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг шалгаж, хариуцлага тооцох нь зөв
2018-05-22 10:38:22 - Хууль
Хамаатнаа хөнөөгөөд нуугдсан залууг баривчилжээ
2018-05-22 10:47:05 - Улс төр
Х.Баттулга: Монголд номтой цэцэн нь олон болж, зоригтой хийдэг нь цөөн болжээ