Тэнгэрийн бүсгүй

Түгээх    
2017-10-12 16:38:28 - Энтертайнмент

erdenet

Өнгөрсөн хавар “Эрдэнэт” үйлдвэрт кранчидын ажил мэргэжлийн уралдаан явагддаг юм. Хэсэг, цехээсээ шалгарсан шилдгүүд үйлдвэрийн аваргын төлөө тун няхуур үзэж байлаа. Дөрвөн давхар байшинтэй тэнцэхүйц өндөр краны кабинаас тээр дор байгаа устай хувинг олж оосорлон өгөгдсөн тодорхой түвшинд нүдэн баримжаагаар өргөн туг сүлжээд, оноосон байн дээр шүхэрчин газардахын адил буулгахыг харах үнэхээр бишрэм. Энэ тэмцээнд Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн краны машинч Содномдоржийн Наранжаргал түрүүлж билээ. Гүүрэн краны шатаар гүйх нь халаг сурмаг бууж ирэх энэ бүсгүй 20 настай хонгор зүстэй байхаасаа “тэнгэрийн аялалд” гарчээ.

Аав, ээжийн хэнз охин 10-р анги төгсөөд алс явж эрдэм сурах байсан ч эрх дураар зангаар бүгдийг дийлж Булган аймгийн Гурванбулаг сумандаа үлджээ.  Урин цагт өвөөгийндөө ирж зусдаг Эрдэнэтийн хүүг битүүхэн мөрөөдөж, зам харуулдан суусан нь саяхан. Түүний хүлээлт талаар болоогүй. Нэг л өдөр өвөөгийн жаахан хүү том эр болон нутагтаа ирж үеийн хонгороо ёс төртэй гуйж авч одсон. Хосууд анхны үрийн зулай үнэрлэн нялхарах үед хань нь эх орны том бүтээн байгуулалт “Эрдэнэт” үйлдвэрийн цахилгааны нэгэн судлыг найдвартай ажиллагаагаар ханган ажилладаг байлаа. Тэр жил С.Наранжаргал нөхрийнхөө ажлыг, нүсэр үйлдвэр нүргэлэн эрдэнэс ундрааж байгааг нүдээр үзэж ихэд бахархжээ. Тэр дундаа “газрын” хүмүүсийн дохио зангаагаар хүнд ачаа өргөн тээвэрлэж, анхаарал алдалгүй ажилдаа махрах “тэнгэрийн бүсгүйчүүд” онцгой гайхамшиг санагджээ. Багш болох мөрөөдөл нь кранчинаар солигдож, одоогийн Технологийн сургуулийн суурь Сургалтын төвийн краны машинчийн курс төгссөнөөр “тэнгэрийн зам”-ын үүд түүнд нээгдсэн.

Тухайн үед Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн тээрмийн технологичоор ажиллаж байсан Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Рагчаа гуай түүнийг хамгийн чадварлаг кранчиндаа шавь оруулж дагалдуулсан нь өнөөдөр аваргын болзол хэдэнтээ хангахын эхлэл байлаа. Тэрээр Бунтар багшийгаа бүтэн сар ёстой унага шиг дагасан. Ямартаа л хаана ч байсан хамт явахыг нь харсан хүмүүс ижилхэн том алаг нүдтэй ээж, охин гэж эндүүрэх вэ дээ. Ингэж л С.Наранжаргал насан туршдаа жаргах нэгэн насны мэргэжлээ олсон. Анх удаа багшгүйгээр, краны кабинд ганцаар сууж бие даан ажиллахдаа гар нь чичирч, зүрх нь цээжиндээ багтахгүй мэт цохилж байсан нь амьдралынх нь мартагдашгүй гэгээн дурсамжийн нэг гэнэ. Өндөрт гарахаар толгой эргэж, даралт ихэсдэг байж билээ гэж дурсахдаа одоо  өөрийгөө шоолон инээж сууна. Тэр цагаас хойш 20-иод жил өнгөрчээ. Шавь нартаа хүндлэгдсэн багш байхын гайхам сайхныг мэдэрч, краныхаа кабинд үр хүүхдүүдийнхээ ирээдүйг гэрэлтэйгээр төсөөлөн мөрөөдөхдөө ч анхаарал алдахгүй, аюулгүй ажиллахаа умартахгүй архаг кранч болсон.    

С.Наранжаргалтай эртлэн уулзахад тэрээр шөнийн ээлжээс бууж байв. Арван хоёр цаг “тэнгэрээр аялан” нойргүй ажилласан гэхэд нүд нь очтоод жавхаатай харагдана. Хүдэр нунтаглан баяжуулах тээрмийн засварын ажлыг шөнөжин гүйцэтгэсэн гэнэ. Уул уурхайн үйлдвэрийн үндсэн том тоног төхөөрөмжийн эд ангийг кранаар зөөвөрлөн угсарч тохируулдаг байна. Үйлдвэрийн нүргэлсэн их дуу чимээ, чичиргээн дунд журмын нөхдийнхөө дохио зангааг нүд салгалгүй ажиглан өндрөөс нарийн тохиргоо засвар хийх амаргүй. Гэсэн ч тэр энэ ажилдаа дэндүү гаршиж дасчээ. “Эрдэнэт” үйлдвэрийн бахархал болсон энэ бүсгүй амьдралынхаа ихэнх он жилийг “тэнгэрт” туулахдаа анч бүргэд мэт гярхай няхуур байж, минут хором бүртэй уралдан баялаг бүтээсэн. Гэлээ гээд нялх хүүхэдтэй айлын эзэгтэй гэртээ өдөржин унтаж амрах нь юу бол...    

Анх ажилд ороод удаагүй байх үед С.Наранжаргалыг вагоноос ууттай ган бөөрөнцөг кранаар буулгаж байгааг нөхөр нь доороос харчихаад “ханийгаа ер нь ямар ч ажилд оруулчихав даа” гэж нэгэнтээ эргэлзэж зогссон гэдэг. Одоо тэд гурван хүүхдийн аав, ээж болцгоожээ. Амаржих дөхсөн үедээ ч краныхаа шатаар түүртэлгүй авираад гардаг байсан гэх. Хүмүүсийн дохиог харахаар мэрийн тонгойход хэвлий дэх үр маань шахагдаад огцом хөдөлдөг байж билээ гэж ярихдаа танан цагаан шүднээсээ гэгээ татуулан инээх энэ бүсгүй “Эрдэнэт” үйлдвэрийн үнэт баялаг. “Тэнгэрт” тээгдсэн хүүхдүүд эхнээсээ Японд боловсрол эзэмшсэн ээж аавдаа, эх орондоо хэрэгтэй иргэд болон өсч байна.   

С.Наранжаргал цехийнхээ Үндэсний хөгжмийн “Эгшиглэн” хамтлагийн ятгачин. Эднийхэн “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагсдын Урлагийн Их наадмын хөгжмийн төрөлд удаа дараа тэргүүлж, Нийслэлд тоглолтоо хийгээд амжсан авьяастнууд. Ирэх аравдугаар сард хамтлаг нь тайлан тоглолтоо хийх гээд тун завгүй явна.

Тэр маргааш дахиад шөнийн ээлжинд өндөрт заларна. Амсхийх чөлөөгүй ажилласаар өглөөтэй золгоно. Баяжмалын үнэр ханхлуулан гэртээ харина. Бор уулынхаа буянд бондойж байна гэж хүүхдүүддээ ярина...

М.ОДГЭРЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 32

ИРГЭН (202.21.100.210)
2017-10-13 14:27:50
ӨНДӨРТ ШИЛЖИН ЯВАХ ДҮҮЖИН КРАН ДЭЭР БҮСГҮЙЧҮҮД АЙДАСГҮЙ АЖИЛЛАДАГ. ЭРЧҮҮД ГҮҮРЭН КРАН ДЭЭР АЖИЛЛАХ НЬ ХОВОР. ЭМЭГТЭЙ ХҮНД АРАЙ ЗОРИМОГ НУУЦ АГУУЛЛАГДДАГ БАЙХ. ТЭНГЭРИЙН БҮСГҮЙЧҮҮЛИЙН ТУХАЙ БИ БАС НЭГ ӨГҮҮЛЛЭГ БИЧЬЕ ГЭСЭН САНАА ӨВӨРЛӨЖ ЯВДАГ НЭГЭН. АМЖИЛТ ХҮСЬЕ БҮСГҮЙ МИНЬ. ЧАМ ШИГ БҮСГҮЙЧҮҮЛЭЭР БАХАРХАЖ БАЙНА. АМСАЖ БАРАХГҮЙ ҮЛДЭЭДЭГ ДАРС ШИГ БҮСГҮЙ МИНЬ ЭЭ. ВАНСЭМБЭРҮҮ ШИГ ОРГИЛДОО ДҮҮЛЭН АМЬДАРДАА

би (66.181.166.134)
2017-10-13 11:42:15
Кранчин бүсгүйн тухай Тэнгэрт суудалтай бүсгүй гэж дуу байдаг

Зочин (66.181.160.40)
2017-10-13 11:24:15
Нисгэгч л юм болов уу гэж бодлоо. Ямар айхтар гарчигтай юм

bat (202.70.43.234)
2017-10-13 09:46:29
sain bna,bolj bna.hicheegeerei,amjilt husie.

Зочин (122.201.23.158)
2017-10-13 08:10:37
тун сайхан бичжээ. баярлалаа сэтгүүлчээ

Зочин (66.181.185.89)
2017-10-13 07:29:44
Жинхэнэ монгол бvсгvй эгэл баатар сайн сайхныг хvсье

Зочин (66.181.185.89)
2017-10-13 07:29:19
Жинхэнэ монгол бvсгvй эгэл баатар сайн сайхныг хvсье

Зочин (202.21.106.127)
2017-10-13 01:12:31
dooguur neg heden baagii sachiiguidee shartaj uhlee hhe

Зочин (112.72.12.68)
2017-10-12 23:34:45
Сайн ажилтай сайханч хүүхэн байна ажлын амжилт хүсе

Зочин (202.9.42.250)
2017-10-12 23:18:43
shn medee

mongol 99 (67.188.61.63)
2017-10-12 22:02:50
setgvvlchid talarxaj bna. Oird iim iim sxan ogvvlel unshaagvi sxan blaa. xereggvi sensaats bichej bdag setgvvlch nar vlger jishee avmaar yu bayarlaaa ene setgvvlchid ajild n amjilt amidrald n az jargal xvsii. Tengeriin bvsgvi tand tanii ger bvld ezen burxanii iveel vr xvvxed xani ijel amt olnii chin dund baig.Sxan vlger jishee ger bvl bna. Bayalalaa setgvvlch Odgereld vnexeer ix bayarlaa.Amidraliinchin on jilvvd vrgelj gereltei gegeetei baig.

Ooooooo (107.77.85.109)
2017-10-12 21:45:19
Ymar Saihan amitan be????? Yaaanaaa nohor n ymar aztai huuuuuuur beeeeee!!!! Yaaaaaanaaaaaaaaa

Ooooooo (107.77.85.109)
2017-10-12 21:41:09
Ymar Saihan amitan be????? Yaaanaaa nohor n ymar aztai huuuuuuur beeeeee!!!! Yaaaaaanaaaaaaaaa

Zochin (122.201.31.53)
2017-10-12 20:58:52
Uneheer saihan baharhmaar busgui baina amjilt husey

Gaaya (139.5.218.29)
2017-10-12 20:51:04
Saihan busgui. Ajil hudulmuriin amtiig medersen,saihan ger bul baina.Sain saihnìg husie.

Иргэн (203.91.115.44)
2017-10-12 20:35:25
Энэ бүсгүйн ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье. Ийм ажилсаг олон олон залуус байгаа тэдэнд мөн амжилт хүсье

Bat (182.249.252.1)
2017-10-12 19:59:01
Amjilt az jargal husye.Saihan ch huuhen bn ger buld n eruul enhiig husye.

Зочин (112.72.11.113)
2017-10-12 19:25:36
Бид ийм зүйлээрээ бахархах нь маш ирээдүйтэй.

zochin (81.227.38.46)
2017-10-12 19:15:20
saihan medee bna Odgerlee amjilt

Зочин (202.21.106.130)
2017-10-12 18:55:10
АА БУРАМ БУРАМ

99к (202.55.191.42)
2017-10-12 18:30:33
Кранд нь радио удирдлага тавиад доор илүү аюулгүй ажилдаг болгочих сэтгэлгүй л дарга нартайм бна

gereltuya (27.123.214.89)
2017-10-12 18:29:40
Egcheeree baharhaj bnaa

Зочин (112.72.12.70)
2017-10-12 17:56:12
Бичлэг бол уншаад л баймаар бна шүү сэтгүүлчдээ амжилт

зочин (112.72.11.121)
2017-10-12 17:52:48
Гайхалтай бүсгүй байна.Амжилт хүсэе.

Зочин (103.10.21.77)
2017-10-12 17:46:23
ямар мундаг бүсгүй вэ ген сайтай хүнг байнаа

Tugsee (27.123.212.136)
2017-10-12 17:43:29
Saihan medee bna .ene bichsen setguulchn ih chadwarlag uran tsetsen yma.

irgen (202.21.115.82)
2017-10-12 17:40:26
ХЭРЭГТЭЙ ХЭРЭГГYЙ ДЭЭД СУРГУУЛИЙН ДИЩЛОМ ӨВӨРТӨЛСӨН ХУВЦАСНЫ ГОЛУУД МОНГОЛООР ДҮҮРЭН БАЙНА, ТЭДНИЙ ӨМНӨӨС ИЧЧИХЛЭЭ

Монгол эх орон (62.167.93.99)
2017-10-12 17:35:50
Битүү шахааны хулгайч үүрэлсэн ар өврийн хаалганы бөгс долоогч нар дунд гагц гэрэлтжр од нь юм биздээ орос ажилчдыг эртхэн нутаг буцааж ажилгүй монгодчуудаа хурдан ажилтай болгоороы

zochin (202.179.25.151)
2017-10-12 17:34:12
Woow

888 (202.179.11.10)
2017-10-12 17:28:00
olon humuusiin amidraliin asuudliig ue damjuulan,sain saihan ,az jargaltai yavuulj baigaa ene uildver buyantai shuu.hani mini burhanii orond zalarsan ch,haniihaa buyanaar ene uildverees minii amidral tejeegdej baidag yum shuu.olon zuun ajiltan,ajillagsad udirdlagiin bagiinhand ni ulam ih amjilt az jargaliig husie.bie bodoj ajil amraltaa zohitsuulj ajillaarai.

mgl (150.129.143.134)
2017-10-12 16:56:29
Yamar goe bichdeg setguulch ve? Bayarlalaa. Oird iim nairuulgatai gegeeleg medee olj unshsangui.

Эрчис (202.179.26.118)
2017-10-12 16:53:04
Тэнгэрийн бүсгүйд болон түүний гэр бүлийнхэнд ажил, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт, аз жаргал хүсье. Элдэв шалдав гэмт хэрэг, болсон болоогүй улс төр гэсэн бохир мэдээлэл оруулж байхаар хааяа ч гэсэн нэг иймэрхүү мэдээ мэдээлэл оруулж байгаа нь сайшаалалтай.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-10-17 18:01:30 - Гадаад
Каталоний тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөний хоёр удирдагчийг баривчилжээ
2017-10-17 17:30:00 - Энтертайнмент
Богд Хааны Ордон Музей бямба гаригт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
2017-10-17 17:26:38 - Гадаад
Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзах болзлоо мэдэгдэв
2017-10-17 17:24:34 - Улс төр
Ц.Нямдорж: Би С.Зоригийн хэргийн захилагчийг ил болгоно
2017-10-17 16:35:19 - Хууль
Ажлаасаа хууль бусаар халагдсан иргэд Ерөнхий сайдад хандав
2017-10-17 16:29:48 - Шар
Трамп ирэх сарын 7, 8-ны өдрүүдэд Өмнөд Солонгост айлчилна
2017-10-17 16:26:26 - Энтертайнмент
Энэ сарын 21-нд Богд хааны ордон музей иргэдэд үнэгүй үйлчилнэ
2017-10-17 15:50:19 - Гадаад
БНАСАУ-ын дипломат: Солонгосын хойгт хэзээ ч "цөмийн дайн" дэгдэж болзошгүй
2017-10-17 15:49:19 - Нийслэл
Ирэх сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифыг 50-100 хувь хөнгөлнө
2017-10-17 15:31:58 - Хууль
Халаасны хулгайч эмэгтэйчүүдийг баривчиллаа
2017-10-17 15:25:54 - Орон нутаг
Хэнтий аймагт малчдад долоон худаг ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгчээ
2017-10-17 15:11:03 - Улс төр
У.Хүрэлсүх: Надад улс орныг аваад явчих "бяртай" сайд нар хэрэгтэй
2017-10-17 15:06:01 - Энтертайнмент
Дуучин Д.Болд уянгын дууны шүлэг хайж байна
2017-10-17 14:55:32 - Хууль
Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэний гомдлыг хэлэлцэнэ
2017-10-17 14:50:26 - Энтертайнмент
”Морин хуур”-ын чуулгын 25 жилийн ойн тоглолт болно
2017-10-17 14:44:25 - Хууль
Д.Батчулуун: Архинд хордож амиа алдсан охин болон хүчирхийлэлд өртсөн таван настай охины хэргийг шалгаж байна
2017-10-17 14:32:49 - Хууль
"Ноён уул"-ын шүүх хурал хойшиллоо
2017-10-17 14:21:29 - Шар
Б.Батзориг ашиг сонирхлын зөрчилтэйгээ хүлээн зөвшөөрөв
2017-10-17 14:20:34 - Нийслэл
“Оргил рашаан сувилал”-ыг 15 тэрбум төгрөгөөр хувьчиллаа
2017-10-17 14:01:55 - Боловсрол
Сонгинохайрхан дүүргийн 67-дугаар сургууль смарт ангитай боллоо
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-17 13:28:06 - Нийслэл
ФОТО: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй явган хүний гүүрэн гарц ашиглалтад орлоо
2017-10-17 13:21:52 - Улс төр
Х.Баттулга: Монгол Улсаар овоглогдох Засгийн газар шүү гэдгийг анхаараарай, улстөржилт хэрэггүй
2017-10-17 12:57:14 - Хууль
Хүчирхийллийн эсрэг эцэг эхчүүдийн жагсаал цуцлагджээ
2017-10-17 12:51:00 - Нийслэл
Аврагчид гүний шумбалтын дадлага сургууль хийлээ
2017-10-17 12:45:40 - Улс төр
Сайд нарыг томилох эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна
2017-10-17 12:19:36 - Хууль
Хүний эрхийн дэд хороо хүчирхийлэлд өртсөн охины асуудлаар хуралдаж байна
2017-10-17 12:09:30 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: Ч.Хүрэлбаатарыг сайдаар томилохыг дэмжихгүй
2017-10-17 11:51:15 - Улс төр
Ерөнхийлөгч Ч.Хүрэлбаатараас бусдыг нь сайд болгохыг дэмжлээ
2017-10-17 11:41:53 - Улс төр
Сайд нарын нэрийг өргөн барилаа
2017-10-17 11:20:32 - Байгаль Орчин
Монголын судлаачид 2000 жилийн настай, хятад хувцас өмссөн муммийг олжээ
2017-10-17 11:19:55 - Хууль
Г.Баасангийн хийсэн мэдээлэлд АТГ-аас тайлбар хийжээ
2017-10-17 11:14:43 - Шар
Ашиглагдахаа байсан цементний үйлдвэрийг тансаг харш болгожээ
2017-10-17 11:09:22 - Орон нутаг
Говь-Алтай аймагт 24 залуу өрхийг 104 сая төгрөгөөр малжуулжээ
2017-10-17 10:54:42 - Хууль
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 616 иргэний мэдүүлгийг АТГ-аас хянажээ
2017-10-17 10:52:06 - Хууль
Таван настай охин хүчирхийлэлд өртсөн эсэх шинжилгээний хариу гараагүй байгаа гэв
2017-10-17 10:46:31 - Улс төр
Ерөнхийлөгч сайдад нэр дэвшигчидтэй уулзана
2017-10-17 10:43:41 - Гадаад
Мальта улсын ерөнхий сайдтай холбоотой оффшорыг дэлгэсэн сэтгүүлч амиа алджээ
2017-10-17 10:38:56 - Улс төр
УИХ “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи 16 дахь илтгэл”-ийг хэлэлцэнэ
2017-10-17 10:33:03 - Улс төр
Байнгын хороод хуралдана
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-10-16 09:42:50 - Хууль
Таван настай охиныг хүчирхийлсэн хойд аав нь гулсуур дээрээс унасан хэмээжээ
2017-10-17 07:43:11 - Хууль
СУРВАЛЖЛАГА: Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн охин эмнэлэгт хэвтжээ
2017-10-16 10:37:42 - Хууль
Нисэх-Яармагийн замд зам тээврийн ослоор таван хүн амиа алджээ
2017-10-16 14:46:19 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: С.Батболд, Э.Анар нарыг огцрох хүртэл хугацаагүй нойтон өлсгөлөн зарлана гэв
2017-10-16 15:16:47 - Шар
Жүжигчин Армен Джигарханян эхнэрээ цагдаад өгчээ
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-16 07:39:02 - Улс төр
Д.Тэрбишдагва: МАН-ын 65 гишүүн мундагтаа парламентад суусан юм биш
2017-10-17 10:19:44 - Хууль
Хөдөлгөөн зохицуулж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөжээ
2017-10-17 15:31:58 - Хууль
Халаасны хулгайч эмэгтэйчүүдийг баривчиллаа
2017-10-17 10:20:25 - Нийслэл
Өнөөдөр шилэн гүүрэн гарцын нээлт болно