Алт, зэсийн ханш нэмэгдэж, нүүрсний үнэ буурах хандлагатай байна

Түгээх    
2017-10-17 07:43:08 - Эдийн засаг

nuurs

Монгол Улсын экспортын орлогын дийлэнх хувийг алт, зэс, нүүрсний экспорт бүрдүүлдэг. Олон улсын шинжээчдийн таамагласнаар, алтны ханш ирэх 2018 оны зургадугаар сар гэхэд унци нь 2300 ам.долларт хүрч нэмэгдэх бол тонн зэсийн үнэ 2019 он гэхэд 5329 ам.долларт хүрч өсөх нь. Харин нүүрсний хувьд 2018 онд тонн нь 125 ам.доллар болж буурах таамаг байгаа ажээ.

МОНГОЛБАНК НЭГ ГРАММ АЛТЫГ 102,810.69 ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАН АВЧ БАЙНА

Алт нь худалдааны баталгаат хэрэгслийн хувьд эдийн засгийн өсөлт тогтворгүй байгаа энэ үед олон улс алтны нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарч байна. Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засаг болох АНУ-ын Төв банк валютын нөөцийнхөө 75 хувийг алтаар бүрдүүлдэг бол Герман 69 хувь, Итали 68 хувь, Франц 66 хувийг алтаар “хамгаалдаг” аж. Манай урд урд БНХАУ-д гадаад валютын нөөцийнхөө ердөө 2 хувийг, хойд хөрш ОХУ 16 хувийг алтаар бүрдүүлдэг байна.

Монголбанкны хувьд иргэд, байгууллагаас аль болох ахиу хэмжээгээр алт худалдан авч, гадаад валютын албан нөөцөө зузаатгахыг зорьж буй бөгөөд сүүлийн жилүүдэд худалдан авсан алтны хэмжээ эрс нэмэгдсээр байгаа аж.

Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 2005 онд 12.5 тоннд хүрч байсан бол хууль эрх зүйн өөрчлөлттэй холбоотойгоор 2010 он гэхэд 2.1 тонн болж буурчээ. Харин алтны татварыг бууруулж, Монголбанкинд тушаасан тохиолдолд АМНАТ-ын хөнгөлөлт үзүүлэхээр болсноос хойш буюу 2013 оноос алт тушаалтын хэмжээ эргээд идэвхжсэн байна.

2013 онд 6.0 тонн, 2014 онд 12.7 тоннд хүрсэн бол 2015 онд 15.1 тонн болж, 2016 оны жилийн эцэс гэхэд түүхэн дээд хэмжээ буюу 18.1 тоннд хүрсэн байдаг. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монголбанк 7.2 тонн алт худалдан аваад байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болсон.

Монголбанк алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2016 оны 12-р сард алт худалдан авалтын үнийн бодлогодоо өөрчлөлт оруулсан. Ингэснээр алтыг Лондонгийн Үнэт Металлын биржийн хамгийн сүүлд зарлагдсан ханш буюу дэлхийн зах зээлийн үнээр дотоодоос алт худалдан авч эхэлсэн билээ.

Энэ өдрүүдэд дэлхийн зах зээл дээр алтны үнэ өсч буйг дагаад Монголбанкны алт худалдан авах үнэ ч бас өсчээ. Аравдугаар сарын 16-ны өдрийн байдлаар Монголбанк нэг грамм алтыг 102.810.69 төгрөгөөр худалдан авч байна.

ДЭЛХИЙН БАНК: 2025 ОН ГЭХЭД ЗЭСИЙН ХАНШ ТОНН НЬ
7000 АМ.ДОЛЛАРТ ХҮРЭХ МАГАДЛАЛТАЙ

Сүүлийн хоёр жил хамгийн бууралттай металлын тоонд багтаад байсан зэс өнгөрсөн оны сүүлээс ханш нь сэргэх эхний дохионууд илэрч эхэлсэн. Судалгааны “BMI Research” төвийн бараа бүтээгдэхүүний шинжээч Molly Shut-ийн үзсэнээр ирэх 2019 он гэхэд дэлхийн зах зээлд зэсийн бага зэргийн хомсдол бий болж, олборлолт өсөх хандлагатай байгаа аж.

Лондон, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Rio Tinto” групп Монгол Улсын Оюутолгой уурхайн өргөжүүлэлт хийгдэх үед буюу 2020 онд зэсийн зах зээлд хомсдол үүсэх төлөвтэй байна гэжээ.

“FocusEconomics”-д мэдээлснээр, зэсийн ханш энэ 2017 оны эцэс гэхэд тонн нь 5168 ам.долларт хүрч нэмэгдэх бололтой. Дэлхийн банкны тооцоолсноор, зэсийн ханш энэ оны эхнээс өсч, тонн нь 4866 ам.долларт хүрэх бөгөөд 2019 он гэхэд 5329 ам.долларт хүрч нэмэгдэх аж. Зэсийн ханш 2015 онд 18.5 хувиар унасан ч Хятадын эрэлт нэмэгдсэнээр 2025 он гэхэд тонн нь 7000 ам.долларт хүрэх магадлалтайг Дэлхийн банк таамаглажээ.

Монгол Улсын хувьд 2011 онд бүртгэгдсэн зэсийн нөөц 410 мян.тн байсан бол 2017 оны 9 сарын байдлаар 134.944 мян.тн бүртгэгджээ.

-ШИНЖЭЭЧИД ЭНЭ ОНД НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭ 17 ХУВИАР
БУУРАХ ТААМАГ ГАРГАЖЭЭ-

Өнгөрсөн онд таваарын зах зээлд сайн үзүүлэлттэй байсан “хар алт” гэгддэг нүүрсний үнэ 2017 оноос эхлэн тонн тутамдаа 10 ам.доллараар буурах таамаг тооцоог “Goldman Sachs” групп гаргасан. Дэлхийн дулаарлын эсрэг олон улс “бохир түлш”-ээс татгалзах бодлого баримтлах болж, эрэлт аажмаар буурч байгаа ч нүүрсний ханш тогтвортой байв. Коксжих нүүрсний ханш ирэх 2018 онд 125 ам.доллар болж буурах таамаг бий бөгөөд шинжээчид энэ онд нүүрсний хэрэгцээ 17 хувиар буурахыг таамаглажээ.

Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын нүүрсний геологийн таамаг нөөц 173.3 тэрбум тонн бөгөөд нийт 300 гаруй орд илрэл, 15 сав газар, түүнээс 37.4 тэрбум тонн нүүрсний нөөцийг геологи хайгуул, нарийвчилсан хайгуулын ажлаар тогтоогоод байгаа юм.

2017 оны эхний сарын байдлаар нүүрсний 49 уурхай идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй албан мэдээлэл бий. Чулуун нүүрсний 29, хүрэн нүүрсний 20 уурхай байгаагаас төрийн болон орон нутгийн өмчит 7 ААН 8 уурхайд, дотоодын болон хамтарсан 28 ААН 33 уурхайд, 100% гадаадын хөрөнгө оруулалттай 7 ААН 8 уурхайд нүүрс олборлож байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 4

Зочин (66.181.185.37)
2017-10-17 21:16:44
Зэс өсөх гээд байгаа юм бол 6000 гарах байлгүй дээ. Мэдээллээ нягталмаар юм. Оюутолгой лав 5300-с доош орохгүй тохиолдолд л ашигтай байна гэдэг биз дээ.

Зочин (66.181.189.23)
2017-10-17 13:03:29
GADAADIIN BANKIND ITGEDEG SANGIIN SAID BAIJ BOLNO HARIN GADAADIIN ZASGIIN GAZART ITGEDEG SANGIIN SAID ULSAA HARANHUI ORON BOLGONO

Зочин99 (202.72.242.22)
2017-10-17 11:27:09
Алтаннд шунасан хүнд мянган лекц уншаад нэмэргүй. Харин аманд нь тэр алтыг нь цутгаж албал сая шунал нь дарагдана.

Зочин (202.131.230.19)
2017-10-17 08:35:47
баигалиин баялагаасаа цалингаа нэмүүдье.дандаал хоич үедээ хадгална гэх юм. бид ч бас монгол улын иргэн юм бол баялагаасаа хүртэх эрхтэи баих.урьдна хулгаилж авч ганцаараа идсэн баялагаа хулгаич нар буцаааж өгөөрэи.бурхан шиитгэнэ шүү. тэр гэр бүлиин аль нэг хүнд нь заавл нэг юм болдог гэсэн шүү. ард иргэд олон түмнииг гомдоовол..

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-23 16:34:01 - Хууль
Төрийн албаны автомашиныг тусгай хэрэгцээнд унахгүй
2018-09-23 16:21:15 - Энтертайнмент
Mongolia’s next top model-2” нэвтрүүлэгт гурван улсын моделиуд өрсөлдөнө“
2018-09-23 16:15:52 - Нийслэл
Шинэ нисэх онгоцны буудал ирэх жилийн тавдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэв
2018-09-23 15:58:52 - Спорт
Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг эхний ялалтаа авлаа
2018-09-23 15:51:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд зочилж, Монгол ном бүтээлтэй танилцав
2018-09-23 15:42:21 - Спорт
Намрын нээлтийн барилдаан энэ сарын 29-нд болно
2018-09-23 15:17:29 - Нийслэл
Зах, худалдааны төвүүд хэвийн ажиллаж байна
2018-09-23 11:14:26 - Спорт
Д.Сумъяа ДАШТ-ы хошой ХҮРЭЛ медальтан боллоо
2018-09-23 10:45:22 - Технологи
Хатагтай Вэй робот олон хүний анхаарлыг татаж байна
2018-09-23 10:34:52 - Улс төр
Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-23 10:31:14 - Шар
Хакухо өчигдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо
2018-09-23 10:20:56 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар ДУЛААН байна
2018-09-23 10:13:58 - Спорт
Эмэгтэй бөхчүүд залуучуудын ДАШТ-ээс гурван медаль хүртэв
2018-09-23 09:54:20 - Байгаль Орчин
Өнөөдөр нийслэлд 12-14 хэмийн дулаан байна
2018-09-23 09:32:58 - Хууль
Б.Махбалын цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ
2018-09-22 18:53:56 - Энтертайнмент
Монгол Улсын уран хатгамалчдын уралдаанд 120 гаруй хүн оролцож байна
2018-09-22 13:27:43 - Орон нутаг
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 35 хувьтай байна
2018-09-22 13:20:41 - Спорт
Хакүхо М.Даваажаргал өнөөдөр давбал түрүүлэх болзлоо хангана
2018-09-22 13:16:31 - Байгаль Орчин
Бурхан Халдун уулыг хамгаалах асуудлаар олон улсын эрдэмтэд чуулж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-22 12:31:01 - Нийслэл
ТОЙМ: ТЭЦ-4 тэг зогсолт хийж, ам.доллар 2500 төгрөг давж, шатахууны үнэ орон нутагт нэмэгдэв
2018-09-22 12:17:01 - Энтертайнмент
Н.Мандах: Зам, дэд бүтцэд сөрөг нөлөөтэй элсний нүүдлийг зогсоох шинэ технологи МОНГОЛД нэвтрүүлсэн
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-22 10:52:33 - Байгаль Орчин
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-09-22 10:29:29 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт зөвшөөрөлгүй мал оруулсан малчдад мэдэгдэл хүргүүлжээ
2018-09-22 10:14:06 - Боловсрол
БНСУ-ын Засгийн газрын 2019 оны бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2018-09-22 09:59:36 - Нийслэл
Өнөөдөр дараах замууд 17.00 цаг хүртэл хаалттай байна
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-20 16:35:38 - Нийслэл
ШУУРХАЙ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлийн замуудыг хаалаа
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-20 08:05:38 - Энтертайнмент
Д.Нансалмаа: Эрүүл мэндэд ашиг тустай малынхаа ГҮЗЭЭГЭЭР ЧИПС хийсэн
2018-09-20 09:16:17 - Энтертайнмент
Тейлор Свифтийн ДУРЛАДАГ ГУТАЛ
2018-09-20 17:15:39 - Шар
Ким Чен Ун БНСУ-ын Ерөнхийлөгчид хоёр тонн, үнэтэй мөөг бэлэглэжээ
2018-09-20 11:34:04 - Хууль
Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ