Б.Бат-Эрдэнэ: МАН-ын хагарал АН-ын улс төрийн байр суурийг улам л бэхжүүлнэ

Түгээх    
2017-10-17 07:46:07 - Улс төр

baterdene

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-У.ХҮРЭЛСҮХЭД АРД ТҮМЭН ӨНДӨР ХАРИУЦЛАГА, ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭСЭН-

-Шинэ сайд нарыг томилохгүй байсаар хуулийн хугацаа нь дуусвал УИХ тарах нөхцөл байдал үүсэх үү. Ерөнхийлөгчтэй хэлэлцэж байна гэсээр хэд хоног хүлээгдэх байдалтай байна. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ тарах хэмжээний нөхцөл байдал үүсэхгүй байх гэж харж байна. Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд тодорхой шийдэлд хүрэхгүй бол Ерөнхий сайд өөрөө өргөн бариад, хэлэлцүүлээд явах боломжтой. Шинэ Засгийн газар бүрдүүлэх хуулийн хугацаа тулж ирээд байна. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгааг бид бүгд мэдэж байгаа. Мөн өвөл хаяанд ирсэн энэ үед эрх баригч МАН-ын зүгээс Засгийн газраа яаралтай байгуулах үүрэгтэй.Энэ үүргээ ч биелүүлэх ёстой.

Засгийн газар бүрдээд зогсохгүй ард иргэдийн өмнө амласан амлалтаа биелүүлж, мөрийн хөтөлбөртөө тусгасан асуудлуудаа хэлэлцэх цаг нь хэдийнэ болчихоод байна. Миний гарт намуудын сонгуулиар амласан амлалт байна. Би зүйл заалт бүрээр ноороглож, амлалтыг нь цаг үргэлж сануулсаар ирсэн. Тиймээс сайд нарыг томилох асуудлыг удаашруулаад байх шаардлагагүй.

-Эрх баригч нам өөрөө давхар дээлний асуудалд хатуу байр суурьтай байна гэж ярьсан шүү дээ. Гэтэл шинэ сайд нарын нэрээс харахад энэ байр суурь өөрчлөгдсөн харагдаж байна?

-Уг нь бол чиг үүргийн яамдаас бусад нь давхар дээлгүй байх ёстой гэдэг зарчим бий. Энэ нь сайн засаглалын үндэс суурь гэдгийг бид ойлгох ёстой. Өмнө нь давхар дээлний асуудалд иргэд, сонгогчид маш шүүмжлэлтэй хандаж байсан.

Энэ Засгийн газар 100 хувь давхар дээлтэй байгаад хувьдаа шүүмжлэлтэй хандаж байгаа. Үндсэн хуулийн суурь зарчим алдагдаж байгаагийн л илрэл шүү дээ. УИХ гэдэг хууль тогтоох байгууллага атлаа өөрсдөө Засгийн газартаа орчихоор хяналт тавих нөхцөлгүй болчихно гэдгийг хаана хаанаа л ярьсаар ирсэн. УИХ-ын 2016 оны сонгуульд МАН-ын зүгээс мөрийн хөтөлбөрийнхөө 4.1-д Засгийн газраа байгуулахад давхар дээлийг хязгаарлах талаар тодорхой тусгачихсан байгаа шүү дээ. Намын нөхөд маань энэ заалтаа, энэ амлалтаа мартаагүй гэж найдаж байна.

-ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ХАРМАГТАЙН ОРДЫГ ХЭЛЭЛЦЭЭГҮЙ-

-Нэгэнт шинэ Засгийн газрын сайдууд 100 хувь давхар дээлтэй байх нь ойлгомжтой болчихлоо. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө шинэ танхимдаа хатуу шаардлага тавьж, өмнөх Засгийн газрынхаа алдааг давтахгүй ажиллаж чадна гэж та харж байгаа юу?

-Би Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй нэг нутгийнх. Би сайн мэднэ. Гэхдээ бидний анд нөхрийн харилцаа бол төрийн ажлаас тусдаа асуудал.

Миний хувьд У.Хүрэлсүхийг шинэ сайд нартаа шаардлага тавьж ажиллаж чадна, олон жил яригдсан Оюу Толгойн асуудлыг шийдэж чадна гэдэгт асар их итгэж, итгэл хүлээлгэж байгаа. Намайг уул уурхайн бүтээн байгуулалтыг үгүйсгэдэг, эсэргүүцдэг “популист” гэж мэр сэр ярьдаг. Гэхдээ энэ бол монгол түмний эрх ашиг учраас энэ асуудалд дуугарах ёстой шүү дээ. Баялгийн тэгш хуваарилалтыг тэр тусмаа ярих ёстой. Хэн ч ярихгүй байвал Оюу Толгойн гэрээ л давтагдана. Өнөөдөр монголын баялгаар цөөхөн гэр бүл л хангалуун сайхан амьдарч, баялгийн шимийг хүртэж байна гэж яриад байгаа. Үүнийг болиулах цаг нь болсон. Уул уурхай дагасан олон асуудлыг шийдвэрлэх чухал алхам шинэ Засгийн газарт тулгарч байгааг би энд дахиад хэлмээр байна.

Тиймээс би У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нарт ч энэ асуудлыг нухацтай тавьж, сануулсаар байх болно. Өмнөх алдаануудаа засаад, нэг чигт харсан танхим бүрдүүлж ажиллаж чадна гэдэг итгэлээр түүнийг дэмжиж байгаа. У.Хүрэлсүхэд ард түмэн ч мөн өндөр хариуцлага, итгэлийг хүлээлгэсэн гэж бодож байна.

harmagtai

-Өнөөдөр Оюу Толгойн дайтай хоёр ч том орд дээр гадны компаниуд олборлолт хийхээр хөрөнгө оруулалт татаад эхэлчихсэн байна. Энэ хоёр ордын нэг болох Хармагтайн орд дээр тогтвортой байдлын гэрээг өмнөх Засгийн газрын үед үзэглэсэн үү. Энэ асуудал таныг сайд байх хугацаанд Засгийн газрын хуралдаанаар яригдсан уу?

-Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээгүй. Засгийн газрын хуралдаан дээр Оюу Толгой болон, Урт нэртэй хуультай холбоотой улс орны ард түмний язгуур эрх ашгийг хөндсөн асуудал яригдахад өмнө нь баримталж байсан байр суурин дээрээ хатуу зогсдог.

Хэрвээ үнэхээр ийм хэмжээний хоёр ч ордын асуудал яригдаж байгаа бол энэ асуудлыг яаралтай анхааралдаа авах хэрэгтэй. Оюу Толгойн гэрээ яаж будилаантсан билээ. Үүнийг давтахгүйн тулд монголын төр ажиллах ёстой.

-МАН-ын 65 гишүүн ард түмнийг төлөөлж олонхи болсон мөртлөө “32-ын бүлэг”, “33-ын бүлэг” болж хуваагдаад төрийн ажил удаашралтай болчихлоо. Ингэж хуваагдаж, хагарах цаг хугацаа байгаа юм уу?

-Өөрийн чинь хэлж байгаатай санал нийлж байна. Үнэхээр цаг алга. Нийгмийг талцуулсан энэ хуваагдал хагаралын асуудалд харамсаж байна гэхээс өөр хэлэх үг алга даа. Өнөөдрийн улс төрийн  энэ эвдрэлцэл, талцал бол маш бүдүүлэг явдал шүү дээ. Би анхнаасаа л энэ асуудалд хатуу байр суурьтай байж ирсэн.

Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдад саналаа хэлсэн. Улсын эдийн засгийг сэргээж байгаа энэ  хариуцлагатай үед Засгийн газар тогтвортой ажиллах нь чухал. Шаардлагатай бол би Засгийн газрын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж, Засгийн газарт сэлгээ хийж шинэ хүч сэлбэх боломжийг олгоход бэлэн гэдгээ ч илэрхийлж байсан юм.

Мөн одоогийн Засгийн газарт би орж ажиллахгүй гэдгээ хэлсэн. У.Хүрэлсүхийн Засгийн газраас маш том хүлээлттэй байгаа

Хоёр талд хуралдаж, цуглаад байгаа нам доторхи хуваагдал, талцлын алиных нь ч талд би ороогүй.  Би алинд ч орж суугаагүй. Улс төрийн маргаан, санал зөрөлдөх асуудал гардаг. МАН дотор санал зөрөлдөх зөрчил гарч байсан ч ингэтлээ хурцдаж байгаагүй юм.

baterdene-МАН АРАЙ Ч ХОЁР НАМ БОЛООД ХАГАРАХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА-

-Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан сайд нарын дөрвийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн асуудал яригдаад байна. Магадгүй энэ дөрвөн сайд ашиг сонирхлын зөрчилтэй байгаад хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа юм болов уу?

-Би яг энэ талаар мэдээлэлгүй байна. Ерөнхийлөгч өөрөө бүрэн эрхийнхээ хүрээнд зарчмын асуудлаар байр сууриа илэрхийлэх эрхтэй шүү дээ. Тэгэхээр үүнд би хувь гишүүний хувьд нэмэлт тайлбар хэлэх боломжгүй юм.

Үнэхээр дөрвөн сайд нь ашиг сонирхлын зөрчилтэй бол энэ асуудлыг Ерөнхий сайдтай өөртэй нь ярьж зөвшилцөх байх.

-МАХН, МАН-аас салж байсан шиг тусдаа нам болж өрх тусгаарлах хүртлээ дотоод зөрчилтэй байгаа гэж та харж байна уу?

- Намын хагарал улс орны хагарал байх ёсгүй. Бидэнд шийдвэрлэх олон ажил байна. Багш нарын цалин нэмэх, эмч нарын цалин нэмэх гээд нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлыг бид шийдвэрлэж чадахгүй хэрнээ дотроо хагаралдаад байгаа нь байж боломгүй явдал.

Төрийн тогтвортой байдлыг хангах үүрэг манай намд байгаа гэдгийг би энд онцолмоор байна.

МАН арай ч хоёр нам болоод хагарахгүй байх гэж найдаж байна. Нам дотор хоёр бүлэг болж хуваагдах хүртлээ хатуу талцалтай байхыг УИХ-д дөрвөн удаа сонгогдохдоо анх удаа л харж байна. Хагацашгүй сайн нөхөрт мартагдашгүй муу үгийг бүү хэл гэдэг үг байдаг. Юун муу үг, үүнээс ч илүү зөрчилдөж байна. Хэрвээ энэ байдал удаан үргэлжлэх юм бол хагарсан шаазан эвлэдэггүйтэй л ижил болно.

-МАН АЛДААГАА ОЛЖ ХАРЖ, ЗАСАХ ХЭРЭГТЭЙ-

-Төрийн ажил удааширч, нам доторхи бүлэглэлийн маргаан даамжирч байгаа үед сөрөг хүчний үүрэг чухал шүү дээ. АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадаж байна гэж та харж байна уу?

-АН-ын зүгээс эрх баригч намыг буруу хазгай гишгэхэд нь хажуунаас нь анхааруулж, шаардлага тавьж ажиллах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлж байгаа л гэж харж байгаа.

Гэвч нөгөөтэйгүүр нам доторхи энэ маргаан цөөнхид давуу тал болох нь ойлгомжтой. МАН-ын хагарал АН-ын улс төрийн байр суурийг улам л бэхжүүлнэ. АН-ын зүгээс МАН-ын хэрүүл, зөрчлийг ажиглах байр сууринаас  хандаж байгаа. Төрийн ажил саарч байгаа гэдэгт цөөнхийг буруутгах ямар ч аргагүй. Энэ бол бидний буруугаас болж байгаа учраас өөрсдөөсөө алдаагаа хайж, олж харж засах хэрэгтэй.

-АН-ын бүлгийн зүгээс Ерөнхий сайдтай зөвшилцөх үеэр нэг ойлголттой байсан учраас дэмжиж кноп дарсан гэдгээ хэлсэн. Гэхдээ тавьсан шаардлагуудыг хүлээж авахгүйгээр Засгийн газраа 100 хувь давхар дээлтэй бүрдүүлж байгаа явдалд АН байр сууриа эргэж харна гэдгээ илэрхийлээд байгаа. Та Засгийн газрын гишүүн байсан хүний хувьд шинэ Засгийн газраас ямар хүлээлттэй байна вэ?

-Засгийн газраас  улс төр, эдийн засаг, нийгмийн өмнө тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэж чадна гэсэн хүлээлттэй байгаа. Энэ хүлээлт бол дан ганц миний хүлээлт биш. Иргэд олон нийт болон У.Хүрэлсүхийг дэмжсэн намын нөхөд нь ч мөн түүний байгуулж буй Засгийн газраас үүнийг л хүлээж байгаа гэж бодож байна.

Богино хугацаанд танхимаа бүрдүүлэх шаардлага тулгарсан учраас сөрөг хүчний шаардлагад нийцээгүй болов уу.

УИХ-ын чуулганы танхимд У.Хүрэлсүхийг дэмжиж үг хэлсэн гишүүдийн зүгээс шинэ Засгийн газраас ямар хүлээлттэй байгаа вэ гэдгээ ойлгомжтой, тодорхой хэлсэн. Үүнийг Ерөнхий сайд ойлгож хүлээж авсан гэж найдаж байна. Мөн өөр нэг чухал асуудал бол намын нэр хүндийг унагасан боловсон хүчин, томилгооны асуудал юм. Энэ асуудлыг шийдвэрлэх нь маш чухал.

baterdene-ТӨРИЙН АЛБЫГ БУЖИГНУУЛАХГҮЙ ГЭДЭГ ЗАРЧИМ МИНЬ БУРУУ БАЙГААГҮЙ-

-Шинэ сайдуудын нэрс яригдаж эхлэх үеэр МАН-ын зүгээс залуу гишүүдээ дэмжсэнгүй дээ гэж харагдаж байлаа. Бодлогоор дэмжээд явж болдоггүй юм уу?

-Залуусаа МАН дэмжих ёстой. Гэхдээ сайдын алба гэдэг бол улс төрийн томилгоотой албан тушаал.Төрд ажилласан туршлага гэдэг бас чухал юм шүү.

Сайдын тухайд бол төрийн бодлогыг хэрэгжүүлдэг учраас үүнд тулхтай хүн сайдаар ажиллах нь зүгээр гэж би хардаг. Сайн мэргэжилтнүүдээр хүрээлүүлсэн, туршлагатай улс төрч байхыг буруугүй алхам гэж хардаг.

-Сайд болмогцоо халаа сэлгээ хийдэг тогтолцоо хэвээр байна. Энэ оны төсвийн тодотгол дээр албан тушаалтны буруугаас болон үндэслэлгүйгээр ажлаас халагдсан хүмүүсийн нөхөн төлбөрт 25 тэрбум төгрөг тусгахаар орж ирсэн. Та сайд байсан хүний хувьд халаа сэлгээний асуудалд хэрхэн ханддаг вэ?

-Би Батлан хамгаалахын сайдаар томилогдож очихдоо төрийн албыг бужигнуулахгүй гэдэг нэг л зарчимтай байсан. Ялангуяа тусгай чиг үүрэгтэй, улс орны аюулгүй байдлыг хангадаг энэ байгууллагад халаа сэлгээ хийж, хөлдөлгөөнд оруулж болохгүй юм.

Өмнө нь  ажиллаж байсан мэргэжилтэн, албан хаагч нартай би үргэлжлүүлэн хамтран ажилласан.

Тиймээс шинэ сайд нар ч гэсэн салбартаа нэртэй, төртэй төрийн албан хаагч мэргэжилтнүүдээ халж сольж, хөдөлгөөнд оруулалгүйгээр итгэл хүлээлгэж ажиллах хэрэгтэй. Төрийн сайд хүн өөрөө төрийн албан хаагч нарт үлгэр дууриал үзүүлж ажиллах ёстой шүү дээ. Би бол хүмүүст итгэл хүлээлгэж, хүн нэг бүрийн оролцоог хангаж ажиллах зарчмыг эрхэмлэж ажилладаг хүн. Энэ зарчим минь ч буруу байгаагүй гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.ТАМИР  

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 85

болдоо (202.179.27.15)
2017-10-18 14:34:58
адгийн коммунист, тонил цаашаа

Tokmgl (27.123.214.91)
2017-10-18 13:40:10
Avraga maani unen heljee odoo ued Ene zarchimch baidalaa hadgalah heregtei shuu

Иргэн (202.5.202.130)
2017-10-18 11:54:35
Ө.Энхтүвшингийн томилгоон дээр хэлсэн үг чинь цаашдаа их толхилцоонтой, харгалдаантай, шүд зуусан, албан тушаалаасаа ховхрох дургүй байгаа хүний үг биш үү Аливаа зүйл их нууц байхаа больсон шүү АВАРГАА

ЫБӨА (202.179.24.171)
2017-10-18 10:31:47
МАН, АРДЧИЛСАН НАМЫНХАН ДУНД ЁС СУРТАХУУНЫ ХУВЬД ЦЭВЭР ХҮН ХОВОР. ЭРЧҮҮД НЬ 90% НЬ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЧИН, АРХИЧИН, ХҮҮХЭНЧИН ЗАВХАЙ, ХЭДЭН ТӨГРӨГНИЙ ХОЙНООС ҮХЭЛДСЭН НОВШНУУД БАЙДАГ.

Зочин (103.57.92.193)
2017-10-18 00:47:25
DELHIIN BANKNII ZOVLOGOOG ZUUN HUV DAGAVAL TOLGOIGOO UMHUULNE

зочин (122.201.22.109)
2017-10-18 00:15:18
ямарч нийгэм ажил мэргэжлээрээ өөр бүлгүүд бие биесдээ үйлчилж бүрэлддэг. Иймд АИХ д эрх ашгаа хамгаалуулах бусадтайгаа хэрхэн зохицож нэг гэр бүл шиг нэг улс үндэстнийг бүрдүүлж амьдрахад төлөөлөгчөөрөө дамжуулж оролцно. Харин хууль тогтоогчидыг шалгарсан хуульчид хийдэг юм. Ж: АНУд конгрессийн дэргэд номын сан гэдэг хуульчдын танхим боловсруулдаг. Дурын гишүүд хийчихдэггүй юм бна лээ.

зочин (122.201.22.109)
2017-10-17 23:58:34
Бидний монголчуудын дээр хамгийн мэддэггүйн тэнэгүүд хоол булаацалдсан хэрүүл. бие биеээ муулсан доройчууд нь гарчихжээ. Нэгэнт улсыг намууд удирдах юм бол сонгуульд зөввхөн намыг нь л сонгоё. Дотоод боловсон хүчнээ өөрсдөө шийдэж ёстой. Жирийн бид хүнийг нь сонгож будлиулаад бна. Нам өөрийн бодлогогүй болчихоод бна. Харин орон нутаг. нийгмийн давхрагуудын төлөөлөгчөө сонгож.тэд хаяа хуралдна биз. Хууль тогтоогчдыг ямарч мэргэлиин биш нөхдүүдийг сонгоод будлиан үүсээд бна. Муу ажилласан нам аяндаа түүхээс арчигдах ёстой.

doctor Baterdene kkk (73.246.128.222)
2017-10-17 23:41:57
MAH iin parliamentiin gishuud gej neg boon buh esvel heden hulgaichdiin erh tanhi huuhduud l bolj dee. yag zov ter shinjlelee ene boh teh gishuudeesee salsnaar ehleh heregtei.

Зочин (66.181.177.211)
2017-10-17 23:34:59
АН ГЭЖ БАЙХГҮЙ БОЛСОН ШҮҮ ДЭЭ

Монгол эх орон (62.167.93.99)
2017-10-17 22:12:44
Атг энэ нөхрийг хулгайч нартай нь шөнө орноос нь чарлуулаад аваад явахыг ард түмэн харнаа

Зочин (103.10.21.123)
2017-10-17 21:57:24
Iim noyon nuruutai uls turch nar hovordson uedee. Goliig ni olson, uhaaral ugsun yarilzlaga bn

Зочин (202.9.42.44)
2017-10-17 21:57:23
харин тиймээ ... МАН хагарсан ваар болчихлоо

Зочин (66.181.185.37)
2017-10-17 21:28:52
За даа аварга минь, таны мэддэг орос хэл аль дээр дууссан байх. Одоо ч тэгээд амаа хамхиж, карийраа хамгаалж үлдэх л дутуу байхаа даа таньд. Ямар ч мэдлэг боловсролгүй, дан ард иргэдийн хайранд өлгийдүүлэн хиймэл шатаар авирсан тань шиг хүнд зүүдлэхгүй амжилт байх шүү. Түмэн олондоо залбирч явахаа мартаваа. Тэгээд шуналд хязгаар бийг болгоож яваарай. Эстэтик гэж юм бий. Монголоор орчуулбал хэм хэмжээ гэсэн шүү юм. Ямар ч юм ийм зүйлгүүгээр амжилттай оршин тогтнодоггүй нь их хачин. Тэхээр өнөөдөр таны амжилтанд дутагдаж байгаа ганц л зүйл бол эстэтикийн мэдрэмж юм. Хүн амжилтанд хүрэхээсээ илүү өөрийн бодит байдлаа хүлээн зөвшөөрч, алдаа дутагдал дээрээ дүгнэлт хийх сэхээтэй байх үедээ л эстэтикийн хамгийн боломжит түвшинд хүрдэг гэнэлээ.

Зочин (59.153.112.161)
2017-10-17 18:39:46
Батлан хамгаалах салбарыг самарчихаад баахан хүний алтан амь авч явчаад юу ярина вэ? ичэх нүүр нь дуусаад ёс суртахуун нь Коля болцийм байна доо тэр Батбилэг, Коля гэсэн юмнуудаа аваад явж үз

хөлдүү толгойт оо. (203.91.115.39)
2017-10-17 16:49:09
Бат-Эрдэнэ ээ, Чи зайлахдаа М.Энхболдын тавиул Х.Батбилэг, Тэрбишдагвын тавиул Дуламдорж, Долоонжин нараа дагуулаад зайлаарай.

zochin (185.39.141.18)
2017-10-17 15:42:44
ene nam. bvleg deeremchin .. mongoliig tonogsdiig hamgaalsan ulun hulgaich 1 shirgeg bn aa .. . namiin zadralaa haatsailah bish . uuriin hiisen buzar vilee daldlah zorilgo aguulagdjeee . . ugaasaa . bohir garaa tsever gar . gej orlij baisan sayhan .. ene deeremching tsaazlah udur irneee gaigui

zochin (185.39.141.18)
2017-10-17 15:42:44
ene nam. bvleg deeremchin .. mongoliig tonogsdiig hamgaalsan ulun hulgaich 1 shirgeg bn aa .. . namiin zadralaa haatsailah bish . uuriin hiisen buzar vilee daldlah zorilgo aguulagdjeee . . ugaasaa . bohir garaa tsever gar . gej orlij baisan sayhan .. ene deeremching tsaazlah udur irneee gaigui

zochin (185.39.141.18)
2017-10-17 15:42:44
ene nam. bvleg deeremchin .. mongoliig tonogsdiig hamgaalsan ulun hulgaich 1 shirgeg bn aa .. . namiin zadralaa haatsailah bish . uuriin hiisen buzar vilee daldlah zorilgo aguulagdjeee . . ugaasaa . bohir garaa tsever gar . gej orlij baisan sayhan .. ene deeremching tsaazlah udur irneee gaigui

zochin (185.39.141.18)
2017-10-17 15:42:44
ene nam. bvleg deeremchin .. mongoliig tonogsdiig hamgaalsan ulun hulgaich 1 shirgeg bn aa .. . namiin zadralaa haatsailah bish . uuriin hiisen buzar vilee daldlah zorilgo aguulagdjeee . . ugaasaa . bohir garaa tsever gar . gej orlij baisan sayhan .. ene deeremching tsaazlah udur irneee gaigui

zochin (185.39.141.18)
2017-10-17 15:42:43
ene nam. bvleg deeremchin .. mongoliig tonogsdiig hamgaalsan ulun hulgaich 1 shirgeg bn aa .. . namiin zadralaa haatsailah bish . uuriin hiisen buzar vilee daldlah zorilgo aguulagdjeee . . ugaasaa . bohir garaa tsever gar . gej orlij baisan sayhan .. ene deeremching tsaazlah udur irneee gaigui

zochin (185.39.141.18)
2017-10-17 15:42:43
ene nam. bvleg deeremchin .. mongoliig tonogsdiig hamgaalsan ulun hulgaich 1 shirgeg bn aa .. . namiin zadralaa haatsailah bish . uuriin hiisen buzar vilee daldlah zorilgo aguulagdjeee . . ugaasaa . bohir garaa tsever gar . gej orlij baisan sayhan .. ene deeremching tsaazlah udur irneee gaigui

zochin (185.39.141.18)
2017-10-17 15:42:43
ene nam. bvleg deeremchin .. mongoliig tonogsdiig hamgaalsan ulun hulgaich 1 shirgeg bn aa .. . namiin zadralaa haatsailah bish . uuriin hiisen buzar vilee daldlah zorilgo aguulagdjeee . . ugaasaa . bohir garaa tsever gar . gej orlij baisan sayhan .. ene deeremching tsaazlah udur irneee gaigui

zochin (185.39.141.18)
2017-10-17 15:42:43
ene nam. bvleg deeremchin .. mongoliig tonogsdiig hamgaalsan ulun hulgaich 1 shirgeg bn aa .. . namiin zadralaa haatsailah bish . uuriin hiisen buzar vilee daldlah zorilgo aguulagdjeee . . ugaasaa . bohir garaa tsever gar . gej orlij baisan sayhan .. ene deeremching tsaazlah udur irneee gaigui

МАШ МУУ ХҮН (122.201.22.133)
2017-10-17 15:14:53
энэ лалар мааньтад шохойн ордтой юм билээ. ЭХ ОРОНЧИЙН ДҮР ЭСГЭСЭН АВИЛГАЧ ЖИНХЭНЭ МАНАН ШҮҮ

Цэцэг (202.9.40.125)
2017-10-17 14:58:48
Батэрдэнэ ээ ман гэж байхгүй болно түүхэнд нэг ийм заваан болхи нам 2 дахиа байгуулаад төр самараад ахиж дэвшиж чадалгүй амьдарлаас алга болж байв гэж л үлдэнэ өөр юу ч гүй байхгүй болно!1923-1924онд төр төвхнүүлэх гээд чадаагүй бие биенийгээ буудан хороогоод тарсан нам бол Ман .

Зочин (66.181.189.152)
2017-10-17 14:14:09
hamtragch Kolya-tai BHY-g tsum husaad yavlaa,yaridag buh!Hentin t1 chi zailaa.

Иргэн (66.181.176.23)
2017-10-17 14:05:32
Эрдэнэтэд ГОК-д 800 сая төгрөгний 00-н цаас шахсан гэлүү?

Бүтэхгүй (202.21.106.155)
2017-10-17 13:23:13
Энэ ёстой бүтэхгүй нөхөр шүү.

Зочин (220.123.185.149)
2017-10-17 12:41:30
Ardchilsan namaas ard tvmen zaigaa bariad ehelchihsen sh dee ulsaa boddoggvi bodloggvi nam baisan bgagvi tooh ch hvnhvi bolj bga sh dee mongol orniig urund oruulj utund bariulahaas uur uy ch chadahgvi chadvargvi nam...elbegdorj ymar bna ter nam yg tvvntei adil sanagdah bolnoo

Зочин (122.201.22.133)
2017-10-17 12:33:54
Бат-эрдэнэ эрдэнэбатын Засгийн газарт байхдаа Оюутолгой гэж дуугараагүй, 10 цэрэг нас барахад мэдэхгүй гэсэн лалар. БХЯ-наас баахан хулгай хийгээд явлаа

Зочин (122.201.22.133)
2017-10-17 12:33:40
Бат-эрдэнэ эрдэнэбатын Засгийн газарт байхдаа Оюутолгой гэж дуугараагүй, 10 цэрэг нас барахад мэдэхгүй гэсэн лалар. БХЯ-наас баахан хулгай хийгээд явлаа

Зочин (202.21.106.159)
2017-10-17 11:31:40
Сайхан аваргаараа байсан бол олонд хүндлэгдэх байлаа гэж...

Зочин (103.229.122.236)
2017-10-17 11:14:39
AVARGA SAIDAA MONGOLCHUUD DEMJINEE!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!SHUDRAGA ZARCHMAASAA BUU UXRAARAI DAA!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин (122.201.21.11)
2017-10-17 11:07:16
Худлаа шаадаг гар даа

irgen (203.91.115.39)
2017-10-17 11:02:25
Balai bagsh aluurchin emch nariin tsaling ugaasaa nemeh undeslel bhgui harin bur has shadahgui bol garna l biz edneer dutahgui ard ni zondoo ajilgui mergejiltnuud bna zailaaaa!!!!

irgen (203.91.115.39)
2017-10-17 11:01:59
Balai bagsh aluurchin emch nariin tsaling ugaasaa nemeh undeslel bhgui harin bur has shadahgui bol garna l biz edneer dutahgui ard ni zondoo ajilgui mergejiltnuud bna zailaaaa!!!!

Зочин (163.172.223.200)
2017-10-17 10:53:01
Ийм шуналтай Т1 бөхийг бүхэл бүтэн БХЯ-ны сайдаар томилж ажиллуулдаг мөн их бөх зүрхтэй улс шүү. Үр дүн нь хэдэн сайхан залуусын амь нас.

Хятад мөнгө (66.181.179.237)
2017-10-17 10:47:50
Дорнод сүхбаатараас өвс хадаж хятадуудад зардагаа, хятадуудтай нийлж монголын усаар бизнэс хийдгээ яриач өмхий урвагч жүжигчин новшоо. Тийм мөртлөө эх ррон гэж хуцна. Хэрлэн голыг эх орныхо өмнө хэсэгт ашиглах гэхэд эсэргүүцээд байсан нь цаана нь хчтадуудтай холбоотой бизнэс л бсн бнлэ ш дэ. Монголчуудаа энийг битгий сонгоод байгаач бурхан юмуу. Хэнтийн тэнэгүүд гэж үнэн гэж үү

Хятад мөнгө (66.181.179.237)
2017-10-17 10:47:23
Дорнод сүхбаатараас өвс хадаж хятадуудад зардагаа, хятадуудтай нийлж монголын усаар бизнэс хийдгээ яриач өмхий урвагч жүжигчин новшоо. Тийм мөртлөө эх ррон гэж хуцна. Хэрлэн голыг эх орныхо өмнө хэсэгт ашиглах гэхэд эсэргүүцээд байсан нь цаана нь хчтадуудтай холбоотой бизнэс л бсн бнлэ ш дэ. Монголчуудаа энийг битгий сонгоод байгаач бурхан юмуу. Хэнтийн тэнэгүүд гэж үнэн гэж үү

Зочин (176.10.104.243)
2017-10-17 10:47:01
Орос, англи хэлтэй бас болоогүй ээ Улаан-Үүдэд PhD хамгаалчихсан гэж байгаа их эд шүү кк. Жинхэнэ "ярьдаг бөх"...

Зочин (66.181.160.3)
2017-10-17 10:42:47
Аварга маань их ухаалаг буурь суурьтай хариулсан байна. Ихэнх хүмүүс энгийн байхдаа маш ухаалаг хүлээцтэй ярьдаг мөртлөө албан тушаалд очихлоороо төрөл арилжсан юм шиг болчихдог. Харин аваргын хувьд бол арай өөр шүү. ОТ-г эсэргүүцээд байхаар нь дургүй хүрч байсан үе бий. Үнэхээр түүний зөв байжээ. Уг бол тэр хэдхэн гэр бүлийг л төрөөс үүрд зайлуулчихмаар байгаа юм. Даанч зориг нь хүрдэг аавын хүү байдаггүй ээ. Ойрын ирээдүйд төрөөсөй билээ.

irgen (203.91.115.39)
2017-10-17 10:41:37
tetgwer tetgemjiin zoruug arilga dood zah ni 500 myanga deed zahiig ni 600 myangad bariul adilhan ydarsan humuus shu de btgii ylgawarl

irgen (203.91.115.39)
2017-10-17 10:40:45
Bat beh baiya gj bodj bwal ali nam ni hamaagui gantshan yduu ard tumnee l bod tetgwer tetgemjiin zoruug arilga dood zah ni 500 myanga deed zahiig ni 600 myangad bariul adilhan ydarsan humuus shu de btgii ylgawarl maluudaa

У.Хүрэлсүх (103.9.90.53)
2017-10-17 10:34:40
Юун тэтгэвэр нэмэх, мөнгө байхгүй багш эмчдийн жагсаалаа яая гэж байхад тэнэгт.

Дэмжинэ (103.9.90.53)
2017-10-17 10:32:02
2013 onii Eronhiilogchiin songuuliar ch bol Ta garsan shuu. Daanch tsaaduul chin toglochihson bolohoos. Oyu tolgoig sain yariarai. Altan deer suusan guilgachid boljee bid.

ТОЛЯ (202.21.100.210)
2017-10-17 10:30:31
КОЛЯ КОЛЯ КОЛЯ ХӨЛДӨӨ ЧИРДЭГ КОЛЯ. САЙД БОЛОХООР ДАГАЖ ГҮЙДЭГ МУЛТРАХ СУРГААР ТҮРҮҮЛЖ ЗУГТДАГ КОЛЯ. КОЛЯ КОЛЯ КОЛЯ

Зочин (202.179.26.20)
2017-10-17 10:30:01
МАНын ҮЗЭЛ БАРИМТАЛ НЬ МӨНГӨ ТЭДЭНД ШУНАЛТАИ ТЭНЭГҮҮД Л ХЭРЭГТЭИ

kkk (103.9.90.53)
2017-10-17 10:27:31
Tertee tergui yalgaa baihgui Bokh Eronhiilogchtoil bizdee. Tolgoi ruu ni ongiigood uzvel heniih ni tolgoi iluu eh ornoo geh boldoo. Eh delhii gazar shoroogoo gej bainga yaridag Tand bayarlaa. Gazar shoroogoo baga uhuulah yumsan.

avargaa (27.123.212.140)
2017-10-17 10:27:08
Avargaa kannam stilee neg hj bujiglej egee ch.

avargaa (27.123.212.140)
2017-10-17 10:27:07
Avargaa kannam stilee neg hj bujiglej egee ch.

zochin (66.181.164.209)
2017-10-17 10:09:19
Албан тушаалтай болохоороо таг чимээгүй байдаг. Буугаад ирэхээрээ л худлаа поп хийгээд эхэлдэг улс төрчид олон болжээ. Хамгийн адгийн юм байгаам даа.

зочин (202.179.31.95)
2017-10-17 09:59:42
Энэ намчирхадаг юмнууд баасны төлөө даин хийж байгаа хоёр улс чиг алалсах юмдаа

zochin (203.91.112.115)
2017-10-17 09:56:25
Tani batlan hamgaalah salbart hiiden zuil chamgui ih bga ydahgui ur dun ni garna olon jil huleesen bagst hyyli tsergiin bidnii amidrald heregtei hyyli garsan shuu amjilt

дамдин нямсүрэн (202.179.11.50)
2017-10-17 09:47:19
Энэ хүний хийсэн зүйл бол Хэнтий нутаг цаашлаад Бор-Өндөрт нилээн бий энэ хүний хэлсэн ярьсан зүйл мөн энэ орд газруудын талаар ярьсан хүн нь хэр олон бол аварга маань сүүлд сонгогдсон сайд нарт хатуу шаардлага тавьж тэр орд газруудыг ард түмэнд ньүлдээж баялагыг тэгш зөв хуваарьлах явдлыг зөв шийдэхэд таны нөлөө асар их байгаа та үүнийг хийж чадна гэдэгт итгэж байна олон сонгогчдынхоо итгэл найдварыг алдалгүй ажлаа сайн хийж байгааг тань хараад аргагүй л зангарагтай улс төрч болж чаджээ гэж итгэж байгаа Танд амжилт хүсье.

Зочин (182.160.36.218)
2017-10-17 09:47:02
намын нэр хүнд намын хагарлын гол буруутан нь м.энхболд нарын хотын фракц шүү дээ. тойроод бөөрөнхийлөөд байлгүй намаа цэвэрлэх тухай яриач ээ цаг алга 2020 он ойрхон байна.танай намын тэнэглэлийг АН-ы хулгай нар анаад отоод хумсаа мэрээд сэмхэн харж байна.

Зочин (66.181.191.10)
2017-10-17 09:29:36
manangiin heden tolgoig zailshgvi zavchij hayh estoi .tcaaziin yaliig yaraltai sergeeh heregtei .

Зочин (202.21.106.102)
2017-10-17 09:21:14
Za ter nam mam ta nariin suudal erh medel yahav... ene uls ornd shiideh asuudal mash ih bn. Yasan idej uuj alban tushaald suuj hanadagguu uls ve.

Зочин (178.175.131.194)
2017-10-17 09:14:46
Шуналтай дээр нь хөлдүү энэ ярьдаг бөх БХ салбарыг улам л муухай харагдуулсан. Коля ахынхаа мэргэн зөвөлгөөгөөр буруу замаар будаа зөөгөөд буцахдаа шороо зөөсөн хөлдүү бөх.

Зочин (103.229.122.142)
2017-10-17 09:04:29
Sumyabazar Sukhbat ta 3 ch uls tor medeh boloogui ooroo said bolood yu deerdev yu hiib salbartaa Estoi yu ch hiigeegui zaillaa daa. Ene bohchuud uls tord orood ugaasaa yu ch hiij chadahui nuurnii buyngaaraa 5 tsaas hiitsen busdaar bol hooson tolgoi nar

дамдин нямсүрэн (202.179.11.50)
2017-10-17 09:03:54
хүмүүс хүний мууд ямар дуртай юм бэ харин ч энэ хүн чинь байгаль орчины талаар байнга ярьж тэр бүү хэл хууль хүртэл гаргаад яваа шүү үг хэлэхдээч жинтэй дуугарч байдаг улс төрд ч аварга хүн шүү миний хувьд энэ хүний хэлснийг дэмжиж байгаагаас гадна хүрэлсүхэд ч итгэж дэмжиж байсан ноён нуруутай хэлсэндээ хүрдэг хүн чанартай зангарагтай улс төрч юм аварга цаашид энэ орд газруудыг бусдын гарт алдалгүйанхаарлаа хандуулж ажилна гэдэгт итгэж байна аварга танд ажлын амжилт хүсээд юунаас ч бүү шантар та чаднаа олон хүний итгэл шүү

Зочин (202.55.191.130)
2017-10-17 09:03:21
НАМАА ЧРИХААС ИЛҮҮТЭЙ УЛС ОРОНЫХОО ЭВ НЭГДЛИЙН ТӨЛӨӨ САНАА ТАВЬМААР. 60 тэрбумаар ЗАСГАА ЗАРДАГ нам сөнөсөн ч, ямарч гарз үгүй шүү дээ...

Гэрэлээ (119.40.99.2)
2017-10-17 09:01:53
Амжилт хүсье гишүүнээ, та улс төрд маш чухал ноён нуруу болох хүн шүү...

Зочин (62.210.105.116)
2017-10-17 09:00:52
Энэ дүнкүү бөхийг БХ салбарт сайдаар ирээд л Коля, баавгай Болдбаатар 2-той нийлээд эхлэхээр л бишдсэн ш тээ. Тэр зөвлөгөө өгөөд байсан 2 нь жинхэнэ авилгачин гарууд гэхээр энэ дүнкүү бөх хэн гэдэг нь тодорхой...

Иргэн (66.181.176.23)
2017-10-17 08:59:58
Хэнтийн гурван тэнэгийн нэг нь байх чинь. ГАНБАНДААШ ТОПОР 2 тэнэг нь нуруугаа харуулцан. Баабар аймар шаажээ Хэнтийн 3-н тэнэг гэж.

Амараа (119.40.99.2)
2017-10-17 08:58:29
Сайд та БХЯ-ны бухишсан албан тушаалтнуудыг халах ёстой байсан, муу ургамалыг үндэстэй нь таслаж байж үгүй болдог, Цэргийн албан тушаалаа тавьж өгөх дургүй шавар бурхан шиг бие биенийхээ бөгсийг ухдаг юмуудыг бүүр эргэж харахгүйгээр зайлуулах ёстой, тэгж л энэ салыарын шинэчлэлт эхлэнэ. Маш олон боловсон хүчин чадварлаг залуу дарга нар байгаа шүү дээ.

Зочин (202.9.43.159)
2017-10-17 08:48:45
лалараа гэнэт Оюутолгойг санав уу 10 цэрэг ухэхэд яалаа Оросуудаас та менге нэхсэн гэл уу Онигоо минь одоо боль. Эрдэнэбатын Засагт байхдаа уул уурхайн талаар яриагуй лалар баг нь тайлагдсан

jinhene mongol (202.179.31.88)
2017-10-17 08:45:55
avargada amjilt husee,. ard tumnii tald ta dandaa duugardag shu

Ganzul (203.91.115.38)
2017-10-17 08:45:51
Uls orniihoo toloo gesen setgel zurhtei.er hun shig er hun de.tand amjilt husie.

Мөнхчимэг (66.181.179.47)
2017-10-17 08:44:26
Төрөлх нутгийнхан бид төдийгүй Монгол түмэн итгэл хүлээлгэсэн тулхтай төрийн түшээ. Аваргатаа амжилт хүсэе.

Irged (119.40.99.2)
2017-10-17 08:41:00
Avarga odoo 12 jil gishuun hiisen ene haluun togoond chanagdsan hun odoo bolobsorch guitssen hun shig yarij bn daa.

хошууч (202.21.100.210)
2017-10-17 08:39:02
батэрдэнэ ээ, коля зугтсан гэсэн үү. нөгөө эхнэр Болормаа чинь цэргийн ангийн засварыг тендергүй компанид өгөөд 20,0 сая төгрөг авсан гэл үү

Ард (119.40.99.2)
2017-10-17 08:38:59
Байгаль орчны сайд хийхээр чадвартай, мэдлэгтэй, тууштай үлгэр дуурайлалтай, Монголын төлөө гсэн цохилох зүрэхтэй хүндээ ерөнхийлөгч,ерөнхий сайд мэдэж л байгаа даа, танд амжилт хүсье.

за (59.153.115.254)
2017-10-17 08:31:37
Ба аварга бас ингэж ярилцдаг байсан юм уу. дандаа нэг бөөрөнхий юм ярьж байдаг хүн чинь овоо ярьсныг бодоход асуулт нь сайн байж дэ

Asuult baina? (122.201.31.6)
2017-10-17 08:31:17
TV site r yariltslaga ogson neg ch awilgachin hulgaich baihgvi baih yumaa, bvgd l Uhaantan bolchih yum. Tgd hen idej uugaad bgaa yum hen ene uls orniig svirvvleh zamd ni ulam oruulaad bgaan bol?? Yawj yawj bi yumuu??

irgen (203.91.117.8)
2017-10-17 08:30:42
deeree taltssan bol ard bid boshod buruugui yum bainadaa...luuvirchudaas turuu avya..ard tumen mini

zochin (103.9.90.53)
2017-10-17 08:27:16
коля гээд орилоод байгаа хүмүүс юунд нь ингэтлээ бачимдана вээ, төрийн албан хаагчдыг хөдөлгөөгүй л юм байна даг 1, 2 даргын сэлгээ бол байх л асуудал ш дээ яасан заваан юмаа хийх гэсэн чинь Аварга очоод хаагаад хаячихсан уу Зөв хүмүүжлээр явсан хүн Зөв л явдагийн байна. Танд амжилт.

Зочин (139.5.219.253)
2017-10-17 08:13:46
Хөөрхий бөхчүүд нь хүртэл ийм болчих гэж.

Зочин (202.21.106.138)
2017-10-17 08:08:04
Uls Tur gedeg aimar mangas bn aa huniig ter uls tur gegch n gedsendee hiigeed heden jil tejeehed huurhii tejeegdsen gishuud ulam bayjih ulam udaan said darga bolohiig muruuduh ymdaa

ЗОЧИН (202.179.31.5)
2017-10-17 08:04:49
Монголчууд нам хэмээх хаглан бутаргасан энэ явдлаа засаагүй цагт энэ улс өөдлдхгүй 2070 он хүртэл зөв замдаа орохгүй гэж бошигт заасан нь үнэн байхаа

Зочин (103.26.193.120)
2017-10-17 08:04:25
iim MANguug dahin dahin songood yabuulj baidag Hentiinhen hoorhii do? Hundetgeed 1 songoj bolno, 2 dahij bolno. Boloosh te tegeed. Ene n ch gej ene dahin dahin zutgeed l! Uher toroltuud ee gej.

erw (66.181.180.213)
2017-10-17 08:02:15
SHUNALTAI l hun dee

Uul (150.129.141.24)
2017-10-17 08:00:19
Коля юу болсон бэ?Аваргаа

Uul (150.129.141.24)
2017-10-17 07:59:47
Коля юу болсон бэ?Аваргаа

ХУЦ (202.21.100.210)
2017-10-17 07:55:08
КОЛЯ ГЭЖ МӨНГӨ УГААГЧ, АВИЛГАЧЫГ АВЧ ИРЭЭ БИЗДЭЭ. БӨРТЭ ЦЭРГИЙН АМРАЛТ ГЭЭД ОЛОН ГАЗАР ГАДНААС ӨӨРИЙНХӨӨ ЧАДВАРГҮЙ ТЭНЭГ БУРИАД ЦУСТАНГУУДЫГ АВЧ ИРЖ НЭР НҮҮРЭЭ БАРАА БИШ ҮҮ. ГЕНЕРАЛ БОЛДБААТАР ЧОЙЖАМЦ БАТСАЙХАН ГЭЭД АВИЛГАЧИДТАЙ ХАМТ ХИЧНЭЭН НЭР НҮҮРЭЭ БААСТАВ ЧИ

Зочин (207.244.90.72)
2017-10-17 07:51:59
ЗА ТЭР ОРДУУДАД АНХААРЛАА ХАНДУУЛААД АЖЛАА САЙН ХИЙГЭЭРЭЙ АВАРГА ГИШҮҮН ЭЭ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-11-21 15:46:07 - Спорт
Ч.Буян агсны нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн болжээ
2017-11-21 15:29:54 - Технологи
“Crypto nation” чуулга уулзалтад биткойн зохиогчдын төлөөлөл оролцоно
2017-11-21 15:10:38 - Энтертайнмент
Жүжигчин Ричард Гир “Говийн ноён хутагтын музей”-тэй танилцжээ
2017-11-21 15:08:34 - Орон нутаг
Мандал суманд 100 гаруй үхрийг устгалд оруулжээ
2017-11-21 14:22:44 - Эрүүл мэнд
“Халдварын сэргийлэлт, хяналтын тогтолцоог бэхжүүлэх нь” үндэсний зөвлөгөөн боллоо
2017-11-21 14:19:27 - Гадаад
АНУ: Хойд Солонгос терроризмыг ивээн тэтгэгч
2017-11-21 14:18:13 - Улс төр
Ж.Мөнхбатыг заалнаас нэр дэвшүүллээ
2017-11-21 14:16:42 - Хууль
Машинаа угаалгахаар очоод хэл амаар доромжлуулж, цагдаад зодуулсан гэжээ
2017-11-21 14:14:27 - Шар
Л.Болд гишүүн бичлэг цацахыг шаардлаа
2017-11-21 14:09:18 - Спорт
MNBA Үндэсний лигийн сонирхолтой улирлын тоглолтууд үргэлжилсээр байна
2017-11-21 13:56:44 - Нийслэл
Рентген оношлогоо хийлгэхдээ цацрагийн шарлагад өртөх эрсдэлтэйг анхааруулжээ
2017-11-21 13:34:19 - Шар
Монголын арилжааны гурван банкны зээлжих зэрэглэлийн төлвийг "эерэг" болгов
2017-11-21 13:26:44 - Эрүүл мэнд
Өнгөрсөн онд сүрьеэгийн улмаас 2380 хүн хөдөлмөрийн чадвараа алджээ
2017-11-21 13:22:54 - Орон нутаг
Сингапурчууд бүргэдчин охин А.Айгеримийн тухай кино хийхээр болжээ
2017-11-21 13:22:52 - Байгаль Орчин
"Тогтвортой Хөгжил ба ногоон санхүүжилт: Ногоон гэрчилгээжүүлэлт, Эко шошго" семинар болж байна
2017-11-21 13:07:30 - Боловсрол
Иргэний андгай өргөх ёслолд 850 хүүхэд оролцоно
2017-11-21 12:51:11 - Спорт
Тэшүүрийн тамирчид олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байна
2017-11-21 12:50:11 - Хууль
Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийн хэрэгжилтийг судална
2017-11-21 12:30:40 - Орон нутаг
Зүүнхараад галт тэрэг зогсохыг хориглолоо
2017-11-21 12:28:33 - Шар
Г.Майцэцэг: Заалнаас нэр дэвшүүлэхгүй гэдэг хариу өгсөн
2017-11-21 12:19:51 - Шар
“Victoria`s Secret-2017” шоу Шанхай хотноо зохион байгуулагдлаа
2017-11-21 12:05:08 - Хууль
Ч.Ганжавхлан Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын орон тооны бус зөвлөхөөр ажиллана
2017-11-21 11:33:32 - Нийслэл
Монгол, Израйль Улс гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллана
2017-11-21 11:29:58 - Улс төр
Цэцийн дунд суудлын хуралдаан болно
2017-11-21 11:05:30 - Шар
Ричард Гир: Аугаа ард түмэн гуйлгачин сэтгэлгээнээсээ салах цаг болсон
2017-11-21 10:55:49 - Улс төр
Л.Болд: Би оффшортой ямар ч холбоогүй
2017-11-21 10:54:45 - Нийслэл
Өнөөдөр “Хүүхэд ба утаа” төслийн нээлт болно
2017-11-21 10:52:27 - Нийслэл
Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа
2017-11-21 10:50:37 - Спорт
Алтан бүсийн барилдаанд анх удаа өвөрмонгол бөх түрүүлжээ
2017-11-21 10:41:44 - Нийслэл
Гамшгийн эрсдэлийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай байна
2017-11-21 10:24:57 - Шар
МАН-ын даргад нэр дэвшигч Г.Майцэцэг Их хурал руу нэвтэрч чадахгүй байна
2017-11-21 10:22:32 - Орон нутаг
Зүүнхараад хорио цээрийн дэглэм тогтоолоо
2017-11-21 10:19:06 - Шар
Шотландын нэрт аялагч Нэвалл Хантер Монголын говиор явган аялж байна
2017-11-21 10:14:57 - Хууль
Зам тээврийн ноцтой ослын улмаас нэг хүн амиа алджээ
2017-11-21 10:06:01 - Шар
Ж.Мөнхбатыг дагаж намаасаа гарах хүн олдох уу
2017-11-21 09:14:38 - Улс төр
У.Хүрэлсүх: Бид хамтдаа илүү хол явна
2017-11-21 07:34:06 - Энтертайнмент
Өнөөдөр хулгана өдөр
2017-11-21 07:31:52 - Улс төр
Ч.Ганхуяг: У.Хүрэлсүхийн Засгийн газар ийм популист асуудал яримааргүй юм
2017-11-21 07:27:16 - Хууль
“Paradise Papers”-ээс зарласан оффшортнуудын хэн нь хэн бэ
2017-11-21 07:21:56 - Хууль
Лангуунаас архи авах ч насанд хүрээгүй оюутан, сурагчид хар тамхи хэрэглэгч болсоор байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй