Мэргэжлийн хяналтын газрын дарга гурван жилийн хугацаанд дөрвөн удаа солигджээ

Түгээх    
2017-10-17 10:30:13 - Хууль

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015, 2016, 2017 онд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил байдалтай танилцсан дүнгээ мэргэжлийн хяналтын салбарын удирдах албан тушаалтнуудыг оролцуулан өнөөдөр “Олон нийтийн төв”-д хэлэлцүүллээ.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгийн ахалсан ажлын хэсэг тус салбарын хүний нөөц, боловсон хүчний томилгоо, төрийн үйлчилгээ, удирдлагаас батлан хэрэгжүүлж буй дүрэм журам, тушаал шийдвэр, төлбөр хураамж, тендер сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөл олгох үйл явц зэрэгтэй танилцаж, дүгнэлт гаргажээ.

Тус газрын даргаар Д.Батмөнх 2014 оны 1 дүгээр сараас 2015 оны 2 дугаар сар хүртэл, Ш.Раднаасэд 2015 оны 2 дугаар сараас 2016 оны 1 дүгээр сар хүртэл, Ц.Шаравдорж 2016 оны 1 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сар хүртэл ажилласан бөгөөд Н.Цагаанхүү 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс одоог хүртэл ажиллаж байна. Удирдлагын томилгоо энэ мэтээр тогтвортой биш байдаг нь мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байв.

Хүний нөөцийн хангалтын хувьд цөмийн энерги, цацраг, эм зүй, эрүүл ахуй, эмчилгээ, оношлогооны хяналтыг хэрэгжүүлэх нарийн мэргэжлийн боловсон хүчин орон нутаг дахь салбар байгууллагуудад хомсдолтой байдаг байна. Төрийн захиргааны албан хаагч буюу байцаагчийн ажлын байранд тавигдах мэргэжлийн болон ажлын туршлагын шаардлагыг хангаагүй иргэнийг зарим тохиолдолд томилдог зөрчил байдал орон нутагт байгаа нь төрийн жинхэнэ албаны мэргэшсэн тогтвортой байх зарчмыг алдагдуулахад хүргэж байгаа юм.

Аймаг, орон нутагт зарим нарийн мэргэжлийн боловсон хүчин хомсдолтойг далимдуулан уг албан тушаалд мэргэжлийн бус, Төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлага, удирдлагаас баталсан албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангаагүй иргэнийг байцаагчийн албан тушаалд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаас нэр дэвшүүлж байгааг Ажлын хэсгээс дурдаж анхаарууллаа. МХЕГ 2015-2016 онд шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн томилогдсон 6 албан тушаалтанд ажилгүй байх хугацааны цалин 20.8 сая төгрөг олгосон байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Мэргэжлийн хяналтын байгууллага улсын төсөвт орлого оруулах чиг үүргийг хүлээхгүй” гэж заасан байхад нийслэлийн төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг бүхий Үр дүнгийн гэрээ байгуулсан нь зохисгүй байна. Гэрээний үүргийг хэрэгжүүлэхийн тулд мөнгөн дүнг байцаагч нартаа хуваарилах, тэднээр орлого бүрдүүлэх ажил хийлгэх шаардлага тулгарч байна. Орлого төвлөрүүлэхийн тулд мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт шалгалтын аргыг түлхүү хэрэглэж, урьдчилан сэргийлэх, заавар зөвлөгөө өгөх хэлбэрийг орхигдуулж байна. Энэ нь төрийн хяналт шалгалтыг урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй нөхцөл байдлыг бий болгосон гэж Ажлын хэсгээс дүгнэв.

Мэргэжлийн хяналтын байгууллагын хувьд хилийн мэргэжлийн хяналт, барилга, уул уурхайн мэргэжлийн хяналт болон дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагад ихээхэн эрсдэлтэй байдаг. Шинээр ажилд орж байгаа хүмүүсийн хувьд хилийн мэргэжлийн хяналт, дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагад ажилд орох хүсэл ихтэй байдаг нь үүний илэрхийлэл юм. Тус салбар эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг бий болгож хяналт шалгалтынхаа талаарх мэдээллийг цахим системд оруулж байгаа ч одоогийн байдлаар зөвхөн хилийн мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтынхаа талаар цахим системд оруулаагүй байна.

Байгууллагын үйл ажиллагаа, албан хаагчидтай холбоотой өргөдөл, гомдлын ихэнх хувийг орон нутгийн салбарын дарга, байцаагч нарын ёс зүйн доголдолтой холбоотой гаргасан өргөдөл, гомдол зонхилж байв. Гэвч тэдгээрийг тогтоон шийдвэрлэж арга хэмжээ аваагүй. Хяналт шалгалт хэрэгжүүлдэг байгууллагын хувьд авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх нэг гол арга хэрэгсэл нь дотоод хяналт шалгалтын механизмын үйл ажиллагаа байтал ирсэн өргөдөл, гомдол мэдээллийг хуулийн хугацаанд шийдвэрлэх хүсэл сонирхолгүй байна. Тиймээс хяналт, шалгалтын үйл ажиллагааг сайжруулж, албан хаагчдаа чадавхижуулах шаардлагатай гэж Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгээс анхаарууллаа.

Б.ЦЭЛМЭГ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

zochin (202.9.42.150)
2017-10-17 21:47:16
MHEG.t dandaa ashig sonirholiin asuudaltai hvmvvs ajilladag. Orhon aimgiin mhg.t Altangerel gej maliin emch baitcaagch bn abgai ni hubiin mal emnelegtei uchir medeh hvmvvs medvvlegtee abgaigaasaa salsan gej bichsen genlee mal mah zarah bolhoor manaihaas ab gej shaarddag gesen shv

Зочин (150.129.142.81)
2017-10-17 20:22:15
Мэргэжлийн хяналтын байгууллагад мэргэжлийн хүмүүс ажиллуулмаар байна. Элдвийн арын хаалганы ашиг хөөсөн хүмүүс болохгүйдээ.

Зочин (150.129.142.81)
2017-10-17 20:19:23
Энэ Цагаанхүү гэдэг хүн авто курсийн захирал байсан.

zochin (43.242.242.140)
2017-10-17 16:23:40
mergejliin hyanaltiin baahan hujaa darga nar yu ch hiihgui dee yamarch hereggui gazar

иргэн (202.21.109.143)
2017-10-17 16:16:44
Ер нь мэргэжилдээ муу, зах зээлд өрсөлдөөд явах чадваргүй зальхай этгээдүүд төрийн албан хаагч гэдэг нэр зүүж, ард түмнийг шимж амьдарч бгаа нь нууц биш. Үнэн ийм байхад ард түмнээ хараад гөлөлзөхийн оронд дээрэлхүү, хүнд сурталтайг нь яана. Төрийн орон тоог цомхотгох хэрэгтэй. СХЗҮТ гэж хүний хийсэн стандарыг хийсэн хүнд нь буцааж зардаг, ёстой хэрэггүй орон тоонууд бна. Гэтэл түүнээс чухал баримт бичиг болох барилгын норм, дүрэм үнэгүй нет дээр нийтийн хэрэгцээнд үнэгүй байлаг.

irgen (202.70.33.242)
2017-10-17 12:48:01
Харин ч гайгүй байна. Манай байгууллагын /төрийн өмчит улсын өмчийн компани/ дарга 6 жилийн хугацаанд 6 захирал солигдлоо ш дэ. Сүүлдээ бүр хэлэх ч үг олддоггүй болдог юм байна.

зочин (202.179.31.95)
2017-10-17 12:42:31
МХГ гэж хийх юмаа олж ядасан баахан орон тоо бөгөлсэн л хүмүүс байдаг шүү худлаа ажил хийсэн дүр үзүүлсэн,мөн стандарт хэмжмл зүй гэж бас нэг ажилгүй хүмүүс сул сайлан авдаг газар байдагийг анхаарах нь зүйтэй шүү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-21 14:03:33 - Нийслэл
СЭМҮТ-д эмчлүүлж буй 15-тай хүүхэд мансууруулах бодис хэрэглэсэн байжээ
2018-09-21 14:00:31 - Орон нутаг
Хүдэр, Ерөө орчмын тариалангийн бүс нутагт 30 см-ын зузаан цасан бүрхүүл тогтжээ
2018-09-21 13:52:03 - Эдийн засаг
MoneyGram үйлчилгээний Монгол дахь агент банкуудын зөвлөгөөн боллоо
2018-09-21 13:50:21 - Нийслэл
Түрээсийн орон сууцны бүртгэлийг цахимаар явуулна
2018-09-21 13:47:55 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-09-21 13:43:12 - Улс төр
ФОТО: Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал зохион байгуулагдаж байна
2018-09-21 13:35:45 - Эдийн засаг
Хамтарсан зохицуулах хорооны хуралдаан болж байна
2018-09-21 13:25:19 - Эдийн засаг
“Номин тэтгэлэг” 2018-2019 зарлагдлаа
2018-09-21 13:03:31 - Хууль
Бөхийн өргөө удахгүй хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх үү
2018-09-21 12:57:55 - Улс төр
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн болж байна
2018-09-21 12:38:06 - Эдийн засаг
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Баянхонгор аймагт нээлтээ хийлээ
2018-09-21 12:26:04 - Байгаль Орчин
“Агаарын бохирдлын асуудлыг өвөл цагийн утаагаар бүү төсөөл”
2018-09-21 12:22:09 - Шар
Дэлхийн аварга, Германы алдарт хөлбөмбөгч Лукас Подольски Хакухо аваргад өмсгөлөө бэлэглэжээ
2018-09-21 11:47:13 - Орон нутаг
Дархан, Сэлэнгийн замд нийт 1450 иргэн цасанд боогдсон байжээ
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-21 10:47:32 - Спорт
Г.Отгонцэцэг хүрэл медальтан болж, М.Уранцэцэг V байрт орлоо
2018-09-21 10:42:40 - Байгаль Орчин
Дархан-Уул, Сэлэнгэ аймаг чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ
2018-09-21 10:41:13 - Нийслэл
Маргааш томоохон худалдааны төв, захууд ажиллахгүй
2018-09-21 10:40:19 - Орон нутаг
Хилийн боомтууд дээр тусгай зөвшөөрөлгүйгээр гадаад валютын арилжаа эрхлэгчдийг цэгцлэх тухай санал илэрхийлжээ
2018-09-21 10:35:56 - Спорт
ДАШТ: Өнөөдөр Б.Хорлоодой, Г.Ганцэцэг болон Г.Хэрлэн нар барилдана
2018-09-21 10:35:22 - Улс төр
Монгол Улс, АНУ хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-21 10:34:25 - Улс төр
Ерөнхий сайд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурав
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-21 08:50:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2018-09-21 07:59:48 - Улс төр
Нийслэлийн МАН-ын дарга ӨНӨӨДӨР тодорно
2018-09-21 07:55:01 - Шар
Эрдэмтэд сэтгэл гутралын гурван үндсэн шинж тэмдгийг нэрлэжээ
2018-09-21 07:49:36 - Спорт
Чөлөөт бөхийн холбоо П.Орхоны допингийн асуудлыг хэрхэн шийдсэнээ тайлагнахгүй юм уу
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-18 07:54:43 - Хууль
Сайд нь буруугүй, дарга нь ч буруугүй. Цахилгаанчинд тохогдсон “ДЦС-4”-ийн осол
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
2018-09-19 16:34:09 - Нийслэл
Цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй гэв
2018-09-18 14:20:52 - Хууль
Цагдаагийн дарга нар хээл хахуулийн хэрэгт холбогджээ
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-20 16:35:38 - Нийслэл
ШУУРХАЙ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлийн замуудыг хаалаа
2018-09-19 15:44:42 - Шар
Охидын 1000 гаруй нүцгэн зураг цуглуулсан 17 настай этгээдийг саатуулав
2018-09-18 18:07:52 - Нийслэл
Алга болсон хоёр настай хүүг Эрдэнэтээс олжээ
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа