УИХ “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи 16 дахь илтгэл”-ийг хэлэлцэнэ

Түгээх    
2017-10-17 10:38:56 - Улс төр

heukМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2017 оны 3 дугаар сарын 24-нд "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг Улсын Их Хуралд өргөн барьсан билээ. Өнөөдөр тус илтгэлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар хэлэлцэх юм.

"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг Хүний эрхийн Үндэсний Комиссын хяналт шалгалтын дүн, судалгаа, иргэдээс ХЭҮК-т гаргасан өргөдөл гомдол, ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт, иргэний нийгмийн болон бусад байгууллага, судлаачдын хийсэн судалгаа, дүн шинжилгээ, Засгийн газар, яам, агентлаг болон бусад байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн боловсруулдаг бөгөөд энэ удаа дараах асуудлыг хөндөж, УИХ-аар шийдвэр гаргуулахаар хүргүүлжээ. Үүнд:

Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар:

1. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хууль зэрэг хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийг бууруулах, таслан зогсооход чиглэсэн хууль эрх зүйн цогц орчныг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх;

2. Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай зэрэг холбогдох хуулийн хэрэгжилтийг хангах, хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийг шийдвэрлэх, хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах;

3. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх, шүүхэд сэтгэл санааны гэм хорыг үнэлэх, нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх зэргээр хохирогчийн эрхийг хамгаалах, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх талаар хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулж, хэрэгжилтийг хангах;

4. Баян-Өлгий аймаг дахь хэлний цөөнх хүүхдийн боловсролд зориулан тусгайлан төсөв хөрөнгө гаргаж, аж төрж буй нутаг орондоо анги дүүргэлт харгалзахгүйгээр төрийн албан ёсны хэлээр суралцах боломжийг бүрдүүлэх;

5. Төрийн албан ёсны хэлээр сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэггүй байгаад анхаарал хандуулж, бодлогын болон зохион байгуулалтын арга хэмжээ авах;

6. Тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтан, сурагчдын дундах үндэс, угсаа, хэл, соёлоор нь ялгаварлан гадуурхаж буй байдал, түүнээс улбаалсан хүүхдийн эрхийн зөрчлүүдийг таслан зогсооход чиглэсэн төрийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;

7. Баянзүрх дүүрэг дэх Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын барилгыг нэн даруй шинээр барьж ашиглалтад оруулах, төсвийг шийдвэрлэж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хангах;

8. Сургуулийн өмнөх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах үүднээс Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн холбогдох заалтыг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нийцүүлэх;

9. Төрийн болон хувийн өмчийн тусгай хэв шинжтэй цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багш, ажилтанд ажлын байрных нь чиг үүргээс хамаарч албан тушаалын үндсэн цалингийнх нь 10-30 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл хөлс олгох асуудлыг төрөөс шийдвэрлэх;

10. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүүхдийн төв сувилалд байнга асруулж, сувилуулж буй хүнд хэлбэрийн болон давхар хөгжлийн бэрхшээлтэй нийт 34 хүүхдийг Өнөр бүл хүүхдийн төвийн харьяанд шилжүүлэх, тухайн байгууллагыг мэргэжлийн хүний нөөцөөр бүрэн хангах, бүтэц, орон тоог нь нэмэгдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах төсөв, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх;

Хөдөлмөрлөх хэрэгжилтийн талаар:

1. Монгол Улсын иргэнийг төрийн албанд анх томилох, төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөхөд гарч байгаа алдаа, сөрөг үзэгдлийг арилгах, таслан зогсооход чиглэгдсэн оновчтой зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд тусгах, уг хуулийг олон улсын зарчим, хэм хэмжээ, нийтлэг чиг хандлагад нийцүүлэх;

2. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хууль нь иргэдийн хөдөлмөрлөх, аж ахуй эрхлэх эрхийг баталгаатай эдлүүлж чадахгүй, зах зээлийн өнөөгийн нөхцөл шаардлагад төдийлэн нийцэхгүй байгаагаас хөдөлмөрийн харилцааг бүрэн хэмжээгээр зохицуулах боломжгүй байгаа тул уг хуулийг шинэчлэн боловсруулж, батлах;

3. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийг орчин үеийн нөхцөл байдал, хөдөлмөрийн харилцааны өөрчлөлттэй уялдуулан шинэчлэх нь иргэдийн хөдөлмөрлөх эрхээ хамгаалахад чухал ач холбогдолтой тул энэ хуулийг шинэчлэн боловсруулж батлах;

Цэргийн алба хаагч, ажилтны хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн талаар:

1. Цэргийн алба хаагч, ажилтны ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхийн хэрэгжилтийг сайжруулах үүднээс зарим цэргийн анги, байгууллагын байрыг шинээр барих, засварлахад шаардагдах төсөв хөрөнгийн асуудлыг нэн даруй шийдвэрлэх;

2. Цэргийн алба хаагчдыг урьдчилан сэргийлэх, хугацаат эрүүл мэндийн үзлэгт хамруулах төсвийг шийдвэрлэх;

Эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтийн талаар:

1. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг нэн даруй бий болгож, төсөв, орон тоог шийдвэрлэх;

2. Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар, үр дүнтэй мөрдөн шалгах байгууллагыг байгуулах, бүтэц, орон тоог шийдвэрлэх;

3. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын эрүү шүүлтийн талаарх мэдлэг ойлголт, чадавхыг нэмэгдүүлэх;

4. Хуулийн байгууллагын ажилтнуудаас "Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх” чиглэлээр сургагч багш бэлтгэж, тогтвор суурьшилтай ажиллах боломж, нөхцөлөөр хангах;

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдлын талаар:

1. Жендэрийн асуудал нь нийгмийн бүх салбарыг хамарсан цогц асуудал тул салбар дундын жендэрийн асуудлыг зохицуулах бие даасан үйл ажиллагаа явуулах боломж бий болгох үүднээс Жендэрийн үндэсний хорооны Ажлын албыг бие даасан бүтэцтэйгээр дахин зохион байгуулж, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоог нь бүрэн хангах;

2. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газраас Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний шинэ хөтөлбөрийг үйл ажиллагааны төлөвлөгөө болон санхүүгийн эх үүсвэрийн хамт батлан хэрэгжүүлэх;

3. "Жендэрийн эрх тэгш байдал” нь "жендэрийн тэгш байдал” гэсэн ойлголтын нэг хэсэг тул хуулийн нэрийг "Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль” гэж өөрчлөх;

4. Төрийн байгууллагууд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хэрэгжилтийн талаарх мэдээллийг гаргаж хүргүүлэх журмын зохицуулалтыг хуульд тусгаж, энэ үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцдог болох зэрэг саналыг хүргүүлсэн байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
2018-12-10 17:40:23 - Эрүүл мэнд
ЭМД-аараа урьдчилан сэргийлэх үзлэгт үнэгүй хамрагдана
2018-12-10 17:29:40 - Улс төр
Ерөнхийлөгч агаарын бохирдлын асуудлаар УИХ-ын даргад хандлаа
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 16:27:32 - Эрүүл мэнд
АШУҮИС-ийн цогцолборын сургалтын төв, эмнэлгийн барилгыг нээв
2018-12-10 16:23:30 - Шар
Францын дунд сургуулийн сурагчид Монгол өв соёлыг судалж байна
2018-12-10 16:15:36 - Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Бойкот үргэлжилнэ
2018-12-10 15:53:15 - Энтертайнмент
ФОТО: Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн эдлэл хэрэгслийг дэлгэлээ
2018-12-10 15:51:02 - Нийслэл
ХЭҮК эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран ажиллана
2018-12-10 15:47:23 - Улс төр
Ардчилсан намын бүлгээс МАН-д шаардлага хүргүүллээ
2018-12-10 15:23:24 - Спорт
У.Мөнх-Эрдэнэ УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
2018-12-10 14:06:06 - Улс төр
МАН-ын бүлэг Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг чөлөөлөхийг дэмжжээ
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 12:53:50 - Орон нутаг
Сураггүй болсон иргэнийг хайх ажиллагааг зогсоожээ
2018-12-10 12:52:13 - Энтертайнмент
“ӨДРИЙН СОНИН” оны шилдэг сониноор шалгарлаа
2018-12-10 12:41:36 - Спорт
Сумо бөхийн холбооны ойн барилдаанд харцага О.Хангай түрүүллээ
2018-12-10 12:30:39 - Нийслэл
Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчид зөвлөлдлөө
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 12:18:09 - Эдийн засаг
Монгол ноолуурыг дэлхийн брэнд болгоход ХААН банк гүүр болж ажиллана
2018-12-10 12:09:20 - Гадаад
Италид болсон рэп дуучны тоглолтын үеэр таван хүүхэд амь үрэгджээ
2018-12-10 12:01:01 - Шар
А.Баасандорж: Залуу бөхөд гар хүрч, гэмтээсэндээ уучлалт гуйж байна
2018-12-10 11:52:16 - Улс төр
МАН-ыг татан буулгах эсэхийг УДШ тав хоногт шийдвэрлэнэ
2018-12-10 11:43:09 - Орон нутаг
Сайншанд сумын Зүүнбаян багт 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
2018-12-10 11:42:09 - Спорт
Аваргууд гурав дараалан хожлоо
2018-12-10 11:32:16 - Нийслэл
Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна
2018-12-10 11:31:01 - Улс төр
МАН-ын бүлэг хуралдаагүй байна
2018-12-10 11:27:24 - Байгаль Орчин
Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна
2018-12-10 11:21:05 - Улс төр
Ц.Амарсанаа, Б.Баярсайхан нар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ч ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ нөхцөл байдал үүсчээ
2018-12-10 11:11:18 - Улс төр
Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийнэ
2018-12-10 11:02:08 - Эрүүл мэнд
Жирэмсэн эмэгтэйчүүдэд харьяалал харгалзахгүй үйлчлэхийг даалгав
2018-12-10 10:54:48 - Улс төр
Оны шилдэг багш нарыг энэ сарын 27-нд тодруулна
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 10:38:13 - Орон нутаг
Сайншандад авто буудал ашиглалтад оржээ
2018-12-10 10:35:30 - Эрүүл мэнд
Зарим өрхийн эмнэлэг биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авдаг боллоо
2018-12-10 10:11:15 - Эдийн засаг
ХХБанк ахин дөрвөн сургуулийн номын санг тохижуулж өглөө
2018-12-10 10:08:01 - Эдийн засаг
Онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авахад хүү багатай боллоо
2018-12-10 10:01:26 - Нийслэл
Баянхошуу, МҮОНРТ орчимд агаар ИХ БОХИРДОЛТОЙ байна
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 08:59:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 17 градус хүйтэн байна
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 07:57:17 - Спорт
М.Нандинцэцэг: Дэлхийн аваргын үеэр маш олон хүн “чиний нас болоод карьер дуусч байна” гэж хэлж байлаа
2018-12-10 14:06:06 - Улс төр
МАН-ын бүлэг Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг чөлөөлөхийг дэмжжээ