Сайд нарыг томилох эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна

Түгээх    
2017-10-17 12:45:40 - Улс төр

baingiin horoo

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделхан, Зам тээвэр хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн, Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар нарыг тус тус нэр дэвшүүлжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв.

Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделханыг томилохыг гишүүдийн 87.6 хувийн саналаар дэмжлээ. Дараагаар нь Зам тээвэр хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. 


Эдийн засгийн байнгын хороо болон Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хамтран хуралдаж Хүнс хөдөө аж ахуйн сайдад Б.Батзоригийг томилох эсэх асуудлаар байнгын хорооны гишүүд асуулт асууж, саналаа хэлж байна.

Д.Эрдэнэбат: Та өөрөө “Говь-Дорнод” компанид хувь эзэмшдэг юм байна. Энэ чинь ашиг сонирхлын тухай хуулийг зөрчиж байгаа явдал биш үү.

Б.Батзориг: Төрөөс ХХАА-н салбарт баримтлах бодлогыг 2015 онд батласан. Та өөрөө ч мөн сайд байхдаа олон бодлогын бичиг баримтыг батласан бодлого нь тодорхой салбар байгаа. Би бол ягаан тасалбараар олгогдсон хувьцаа эзэмшигч болохоос том хувьцаа эзэмшигч бол биш. Миний зүгээс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхээр ажиллах болно.

Д.Тэрбишдагва: Санал шүүмжлэлийг хүлээн авч ажиллана гэж бодож байна. Махны экспорт гэж яриад байдаг. Шүлхийг хэрхэн таслан зогсоох вэ. Шүлхийг таслан зогсоосны дараа л махыг экспортлох асуудал ярина.

Б.Батзориг: Мал эмнэлгийн байгууллага бол малыг 100 хувь хяналтад авч чадахгүй байгаа. Мах экспортлохын тулд малыг вакцинжуулах асуудлыг сайжруулах ёстой. Цаашид хөдөө аж ахуйн түүхий эд бүтээгдэхүүнээ экспортлох асуудалд анхаарч ажиллана гэж бодож байгаа. Энэ хүрээнд “Монгол ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно. Боловсруулах үйлдвэр байгуулвал бид дэлхийн зах зээл дээр тоглогч болох боломжтой гэв. Байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт хэлж дууссаны дараа санал хурааж 92 хувийн саналаар дэмжлээ.  


Эдийн засгийн байнгын хороо болон Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хамтран хуралдаж Байгаль орчин аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбатыг томилох асуудлыг хэлэлцэж байнгын хорооны гишүүд асуулт асууж хариулт өгч байна.   

Д.Эрдэнэбат: Н.Цэрэнбат өнөөдөр томилогдож байгаа 15 сайдаас ганцаараа хамгийн олон компанитай хүн. Ашиг сонирхлын зөрчил гарахгүй гэж та харж байна уу.

Н.Цэрэнбат: Би олон компанид хувь эзэмшдэг нь үнэн. Гэхдээ би бизнесийн ёсзүйтэй гэдгээ хэлмээр байна. Монгол улс уул уурхайд түшиглэсэн орон. Тиймээс уул уурхайг дагасан байгаль орчин, экологийн асуудал их яригддаг. Би уул уурхайн компаниуд байгалийг сүйдэлж буй явдалд хатуу байр суурьтай ажиллана. Санхүүгийн мэргэжилтэй байж энэ салбарт юу хийх вэ гэсэн. Би энэ салбарь санхүүгийн сайн сайн механизмуудыг хэрэгжүүлэх болно” гэв. Үргэлжлүүлэн байнгын хорооны гишүүд саналаа хэллээ.

Гишүүд саналаа хэлж дууссаны дараа 95 хувийн саналаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Н.Цэрэнбатыг томилуулах саналыг дэмжлээ. 


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар С.Чинзоригийг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдаар, Б.Сарангэрэлийг Эрүүл мэндийн сайдаар, Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ.  Сайдад нэр дэвшигчдийг дэмжих томьёоллоор санал хураахад байнгын хорооны гишүүд 100 хувь дэмжлээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт “УИХ-аас Эрүүл мэнд болон БСШУС-ын сайдыг томилж буйг дэмжиж байна. Тэр дундаа энэ салбарт эмэгтэй гишүүд очиж буй нь сайн хэрэг юм. Салбартаа очоод, асуудлаа мэдэрч, сайн ажиллаарай. Хууль эрхзүйн орчинг нь илүү боловсронгуй болгох тал дээр анхааран ажиллаарай” гэсэн юм. 


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ө.Энхтүвшинг Монгол Улсын Шадар сайдаар, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатарыг томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 92.1 хувиар тус тус дэмжлээ. Үргэлжлүүлэн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэж, гишүүд 100 хувь дэмжлээ.

 

Г.ИТГЭЛ

Т.БАТСҮРЭН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 18

Зочин (202.179.24.150)
2017-10-18 09:55:21
ХҮРЭЛСҮХИЙН АМЬ НАС АВРАГДАЖ БАЙГААМ БИЗ ДЭЭ. МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЭД БАЙЖ ДЭЭ. ХУРАНДАА ХҮРЭЛСҮХЭЭ

Зочин (112.72.11.111)
2017-10-17 19:24:28
Z.enhbold battulga erdenbat batzandan s.erdene naruudiin holusnll bicheechuud munch ami n temcej bndaa man_ihaan gaiguich zasgiin gazartai bolson shuu hicheen shuu an-ihniig hol hayn shu ta bugded ajliin amjilt

Албаныхан мөнгөидэхээр бүх схём (103.229.122.129)
2017-10-17 18:19:30
Ноолуур тжр сайдтай сайдгүй явж бгаа салбар биздээ. Сайд болох гэж бгаа хүмүүс нь зүгээр л 1 ам тагласан юм хэлж ярих юм арчаагүй ч болдоо. Тэр мах ны экспортоо яахаа үнэндээ мэдэх ч үгүй болтой. Мах экспортод гаргах эрх авсан компаниуд нь яагаад эргээд тэр малаа эрүүлжүүлэх ажил огтоос хийдэггүй юм вэ. Тэд энэ ажлаа сууриас нь дэмжихгүй юм бол зүгээр завсар сиймхий гарахаар нь мах гаргаж ашиг олчихоод чимээгүй болчихдог ёс зүйгүй байж болохгүй ш дээ. Мал өвчлөхөөр малчин буруутай бас иргэдийн татварын мөнгөн өөс өчнөөн эм тариа авч яамны сайдаас эхлээд малын эмчээ хүртэл завсраас нь мөнгө унагааж ханаж цадаж авдаг бишүү. Угаас албан тушаалтнууд мөнгө идэх гэж л бараг малын өвчин тараадаггүй бгаа даа гэсэн яриа ч байж л бна

Албаныхан мөнгөидэхээр бүх схём (103.229.122.129)
2017-10-17 18:19:30
Ноолуур тжр сайдтай сайдгүй явж бгаа салбар биздээ. Сайд болох гэж бгаа хүмүүс нь зүгээр л 1 ам тагласан юм хэлж ярих юм арчаагүй ч болдоо. Тэр мах ны экспортоо яахаа үнэндээ мэдэх ч үгүй болтой. Мах экспортод гаргах эрх авсан компаниуд нь яагаад эргээд тэр малаа эрүүлжүүлэх ажил огтоос хийдэггүй юм вэ. Тэд энэ ажлаа сууриас нь дэмжихгүй юм бол зүгээр завсар сиймхий гарахаар нь мах гаргаж ашиг олчихоод чимээгүй болчихдог ёс зүйгүй байж болохгүй ш дээ. Мал өвчлөхөөр малчин буруутай бас иргэдийн татварын мөнгөн өөс өчнөөн эм тариа авч яамны сайдаас эхлээд малын эмчээ хүртэл завсраас нь мөнгө унагааж ханаж цадаж авдаг бишүү. Угаас албан тушаалтнууд мөнгө идэх гэж л бараг малын өвчин тараадаггүй бгаа даа гэсэн яриа ч байж л бна

Зочин (150.129.142.110)
2017-10-17 17:44:17
Итгэл Батсүрэн нараа та нар хүн арддаа мэдээлэл өгөх гэж байгаа бол зөв бичих дүрмээр бичиж бай. Та нарын мэдээ уншихад маш их алдаа байна. Буруу бичсэн үгсээс утга нь ойлгогдохгүй. Уншихаас төвөгтэй байна . Ямар сургууль төгсөхөөрөө зөв бичиж чадахгүй арчаагүй байна. Дүрэм мэддэг бол эргээд уншаад үз. Даанч дээ.

Зочин (202.179.27.97)
2017-10-17 16:56:06
ДАВААСҮРЭН БОЛ САИД ХИИЖ ЧАДАХ ОЮУНЫ БЯДТАИ БОЛОВСОРОЛТОИ ХҮН

Зочин (92.222.6.12)
2017-10-17 15:35:57
одоо ингээд энэ зг -ын ажлилдаа орох нь дээ ... өмнө нь байгаагүй зг байгууллагдаж байгаад баяртай байна

Erdenejargal (138.68.62.51)
2017-10-17 13:25:57
Anxnaasaa l gishvvd bolno geed gargaj iree bzde. Xurdan shiidwerlej zasgiig ajliig ni xiilgemeer yum

zochin (202.179.11.50)
2017-10-17 13:24:34
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг шадар сайдаар томилохыг дэмжихгүй, ажлаа мэддэг мэдэрсэн хүнд энэ 4 агентлагыг хариуцуулах хэрэгтэйдээ. ОБЕГ, МХЕГ, СХЗГ, ШӨХТГ маш чухал салбарууд за харж л байя, Их хурал дээр очоод дэмжигдэхгүй байж магадгүй шүү дээ.

зочин (202.179.31.107)
2017-10-17 13:18:22
ХҮРЭЛСҮХИЙН НАМАА АВРАХ ГАЛ УТРААХ АРГА ШДЭЭ ОДОО МАН-ААС БОЛОН ХҮРЭЛСҮХЭЭС САЙН ЗҮЙЛ ХҮССЭНИЙН ХЭРЭГГҮЙ БОЛЛОО ДОО

Battulga Z-Enhboldiin ugeer (85.203.36.21)
2017-10-17 13:03:41
Battulga erunhiilugch Z.Enhboldiin uvsad huugdsunii horsoliig Z.Enhboldiin ugeer avav uu? Tsaashid Erunhiilugchiinhuu ajlaa uuruu hiij chadah uu?

зочин (202.5.206.37)
2017-10-17 12:56:07
Багш нарын цалингын талаар олигтой арга хэмжээ авахгүй бол энэ засгийн газар удахгүй унана гэдгээ ухамсарлах хэрэгтэй дээ.

Зочин (202.70.46.211)
2017-10-17 12:54:29
Хүрэлбаатараа чи ичиж амьдараач сангын сайд /шунултай хүнд төрын схн хөмрөгыг атгуулж болохгүй дээ ахнаараач ард түмээн

Зочин (202.70.46.211)
2017-10-17 12:54:28
Хүрэлбаатараа чи ичиж амьдараач сангын сайд /шунултай хүнд төрын схн хөмрөгыг атгуулж болохгүй дээ ахнаараач ард түмээн

Зочин (202.70.46.211)
2017-10-17 12:54:26
Хүрэлбаатараа чи ичиж амьдараач сангын сайд /шунултай хүнд төрын схн хөмрөгыг атгуулж болохгүй дээ ахнаараач ард түмээн

Зочин (202.70.46.211)
2017-10-17 12:54:26
Хүрэлбаатараа чи ичиж амьдараач сангын сайд /шунултай хүнд төрын схн хөмрөгыг атгуулж болохгүй дээ ахнаараач ард түмээн

Зочин (101.235.87.63)
2017-10-17 12:52:07
Za ho 2-r eeljiinhen odoo shiruuhen idejvuuh niguurtai buun pi.z.dis tsarailsan sureg olsgolon mal shigl haragdaad bn pi.z.daaaa !

zochin (202.55.191.99)
2017-10-17 12:51:06
bayr hurgei. mundag said nar

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-11 08:09:46 - Энтертайнмент
Харааны бэрхшээлтэй иргэдэд ШИНЭ боломжийг олгосон кофе шопт зочиллоо
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
2018-12-10 17:40:23 - Эрүүл мэнд
ЭМД-аараа урьдчилан сэргийлэх үзлэгт үнэгүй хамрагдана
2018-12-10 17:29:40 - Улс төр
Ерөнхийлөгч агаарын бохирдлын асуудлаар УИХ-ын даргад хандлаа
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 16:27:32 - Эрүүл мэнд
АШУҮИС-ийн цогцолборын сургалтын төв, эмнэлгийн барилгыг нээв
2018-12-10 16:23:30 - Шар
Францын дунд сургуулийн сурагчид Монгол өв соёлыг судалж байна
2018-12-10 16:15:36 - Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Бойкот үргэлжилнэ
2018-12-10 15:53:15 - Энтертайнмент
ФОТО: Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн эдлэл хэрэгслийг дэлгэлээ
2018-12-10 15:51:02 - Нийслэл
ХЭҮК эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран ажиллана
2018-12-10 15:47:23 - Улс төр
Ардчилсан намын бүлгээс МАН-д шаардлага хүргүүллээ
2018-12-10 15:23:24 - Спорт
У.Мөнх-Эрдэнэ УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
2018-12-10 14:06:06 - Улс төр
МАН-ын бүлэг Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг чөлөөлөхийг дэмжжээ
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 12:53:50 - Орон нутаг
Сураггүй болсон иргэнийг хайх ажиллагааг зогсоожээ
2018-12-10 12:52:13 - Энтертайнмент
“ӨДРИЙН СОНИН” оны шилдэг сониноор шалгарлаа
2018-12-10 12:41:36 - Спорт
Сумо бөхийн холбооны ойн барилдаанд харцага О.Хангай түрүүллээ
2018-12-10 12:30:39 - Нийслэл
Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчид зөвлөлдлөө
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 12:18:09 - Эдийн засаг
Монгол ноолуурыг дэлхийн брэнд болгоход ХААН банк гүүр болж ажиллана
2018-12-10 12:09:20 - Гадаад
Италид болсон рэп дуучны тоглолтын үеэр таван хүүхэд амь үрэгджээ
2018-12-10 12:01:01 - Шар
А.Баасандорж: Залуу бөхөд гар хүрч, гэмтээсэндээ уучлалт гуйж байна
2018-12-10 11:52:16 - Улс төр
МАН-ыг татан буулгах эсэхийг УДШ тав хоногт шийдвэрлэнэ
2018-12-10 11:43:09 - Орон нутаг
Сайншанд сумын Зүүнбаян багт 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
2018-12-10 11:42:09 - Спорт
Аваргууд гурав дараалан хожлоо
2018-12-10 11:32:16 - Нийслэл
Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна
2018-12-10 11:31:01 - Улс төр
МАН-ын бүлэг хуралдаагүй байна
2018-12-10 11:27:24 - Байгаль Орчин
Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна
2018-12-10 11:21:05 - Улс төр
Ц.Амарсанаа, Б.Баярсайхан нар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ч ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ нөхцөл байдал үүсчээ
2018-12-10 11:11:18 - Улс төр
Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийнэ
2018-12-10 11:02:08 - Эрүүл мэнд
Жирэмсэн эмэгтэйчүүдэд харьяалал харгалзахгүй үйлчлэхийг даалгав
2018-12-10 10:54:48 - Улс төр
Оны шилдэг багш нарыг энэ сарын 27-нд тодруулна
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 10:38:13 - Орон нутаг
Сайншандад авто буудал ашиглалтад оржээ
2018-12-10 10:35:30 - Эрүүл мэнд
Зарим өрхийн эмнэлэг биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авдаг боллоо
2018-12-10 10:11:15 - Эдийн засаг
ХХБанк ахин дөрвөн сургуулийн номын санг тохижуулж өглөө
2018-12-10 10:08:01 - Эдийн засаг
Онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авахад хүү багатай боллоо
2018-12-10 10:01:26 - Нийслэл
Баянхошуу, МҮОНРТ орчимд агаар ИХ БОХИРДОЛТОЙ байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 07:57:17 - Спорт
М.Нандинцэцэг: Дэлхийн аваргын үеэр маш олон хүн “чиний нас болоод карьер дуусч байна” гэж хэлж байлаа
2018-12-10 14:06:06 - Улс төр
МАН-ын бүлэг Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг чөлөөлөхийг дэмжжээ